2008-07-06

Дэлхийн мэдээ 2008 07 06 Ням гариг

Лид. 7 сарын 1 нд Монгол Улсад сүүлийн 7 хоногт болж өнгөрсөн үйл явдлын талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байнга мэдээ, сурвалжлага бэлтгэн үзүүлж байсан. Монголын талаар хэрхэн мэдээлсэнийг тоймлон хүргэе.
Германы Дойче Вилле телевиз Монгол улс 1990 оноос хойш ардчилсан хөгжлийн замыг сонгосон.Ням гаригт Монголд болж өнгөрсөн сонгуулийн үр дүнг будлиантай болсон гэж үзсэн сөрөг хүчнийхэний зохион байгуулсан цуглаан нь сүүлдээ дээрэм тонуул болон хувирч, МАХН-ын байрыг шатаасан балмад хэрэг болж өргөжсөн тул Монголын төрийн тэргүүн 4 хонгийн хугацаатай онц байдлыг нийслэл хотдоо зарласан. Байгалийн баялаг ихтэй энэ оронд Москва эдийн засгийн тусламж үзүүлэхээ болисоны дараа хүн амын гуравны хоёр нь ядуу тарчигхан амьдарч байна. Гэхдээ монголчуудын оюун санаанд эрх чөлөө, ардчилал, зэрэг ойлголтууд гүн гүнзгий суужээ гэж онцлон тэмлэглэсэн байна. Германы зарим хэвлэлүүд Хүчирхийлэлийн дараа Монголд ардчилалын хямрал нүүрлэж магадгүй юм гэж дүгнэжээ. Өнөөг хүртэл Монголд хэд хэдэн удаа ардчилсан тайван байдлаар эрх баригчид солигдсон. Саяхан болж өнгөрсөн сонгуулийн өмнө инфляц өндөр байгаа, байгалийн баялагаас олох орлогийг хэрхэн хуваан, хуваарилан авах вэ гэдэг асуудлаар маргаан мэтгэлцээн дээд цэгтээ хүрсэн. Сонгуулийн будлиантай холбоотой сөрөг хүчний намуудын гомдолыг шалгах хараат бус хороо байгуулах юм бол ардчилалын хямрал гарахаас сэргийлж чадна. Жагсагчд оролцсон хүмүүс сүүлдээ танхайрсан гэдгийг ч Германы хэвлэлүүд мэдээлсэн юм. Тэгвэл Оросын НТВ, Россия, телевиз сонгуулийн саналын хуудасыг дахин тоолохыг шаардсан сөрөг хүчний мянга гаруй төлөөлөгчид Улаанбаатар хотын төвд байдаг МАХН ын төв байрыг шатааж, урлаг соёлын байгуулагад ч гал тавьж, дээрэм тонуул хийлээ гэж мэдээлсэн юм. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоог ч бодитой хэлж байлаа. ОХУ ын дипломатууд Монголын эрх баригчид нийгмийн хэв журмыг хангахын тулд шуурхай арга хэмжээ авсан нь зөв зүйтэй алхам болжээ гэж дүгнэсэн юм. Тухайлбал ОХУ ын Шудрага Орос намын тэргүүн Сергей Миронов Улаанбаатарт онц байдал тогтоосон нь туйлын зөв шийдвэр гэж Итар Тасс агентлагт өгсөн ярилцалагадаа хэлсэн байна. Монголд үүссэн нөхцөл байдал хуулийн хүрээнд шийгдэнэ гэдэгт найдаж байгаагаа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс өнгөрсөн баасан гаригт Монголын Гадаад хэргийн сайд Оюунтай утсаар ярихдаа хэлжээ.

Монголын гадаад хэргийн сайд Кондализа Райстай утсаар ярихдаа нийгмийн хамарсан эмх замбараагүй байдлын үеэр Ерөнхийлөгч онц байдал тогтоох хууль эрх зүйн үндэстэй гэж тайлбарлаж төрийн тэргүүний зарлигийг парламентын шуурхай хуралдаанаар баталсан. Монголын ерөнхийлөгч улс төрийн намуудад хандан асуудлыг хуулийн хэм хэмжээний дагуу, яриа хэлэлцээрийн замаар шийдэх санаачлага гаргасан тухай Монголын гадаад хэргийн сайд Оюун ярьсан тухай Оросын Взгляд сониний 2008 оны 7 сарын 5 ний өдрийн дугаарт хэвлэгдсэн байна.

Байдалд сэтгэл зовнисон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уриалга гаргалаа. Уриалгад Монгол Улс ардчилалд тайван замаар шилжсэн гэдгийг цохон дурдаад мөргөлдөгч талууд дахин хүчирхийлэл гаргуулахгүйн тулд ширээний ард суухыг хүсэмжилсэн байлаа. Их Британий Би Би Си телевиз 4 хоногийн өмнө тогтоосон онц байдал 7 сарын 6 нд Гринвичийн цагаар 21 цагт дууслаа. Оройн 22 цагаас өглөөни 8 цаг хүртэл үргэлжилж байсан хөл хорио ч цуцлагдсан. Монголын улс төрийн намууд харилцан ойлголцох тухай хамтарсан уриалага гаргажээ. Одоо Монголын нийслэлд зэвсэгт хүчнийхэн байхгүй. Харин нийгмийн хэм журмыг сахих үүрэгтэй 3600 цагдаа, тусгай албаныхан ажиллаж байна. Улаанбаатар хот хэвийн ёамьдралбн хэмнэлдээ орсон гэж Их Британий Би Би Си телевизийн албан ёсны сайтад мэдээлжээ.

No comments: