2008-07-14

Дэлхийн мэдээ 2008 07 14 Даваа гараг

Лид1. Европын орнууд, Африкийн хойд хэсгийн газрын дундад тэнгисийн эрэг дагуу байрладаг орнуудыг эгнээндээ нэгтгэсэн геополитикийн шинэ хүчин бий боллоо. Францын нийслэл Парис хотод Газрын дундад тэнгисийн холбооны анхны чуулган нээгдсэн байна.
Газрын дундад тэнгисийн холбоог Францын ерөнхийлөгч Николя Саркозигийн санаачлагаар үүсгэн байгуулжээ. Энэ байгуулагад Европын холбооны гишүүн 27 орон, хойд африкийн орнууд элсэн орж байгаа юм. Нийтдээ энэ байгуулагад 43 орон элссэн байна. Чуулганд европын холбооны гишүүн 27 орны төрийн тэргүүн нар, хойд Африкийн Египет улсын ерөнхийлөгч Хосни Мубарак, Сирийн ерөнхийлөгч Башар Асад, Ливаны шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мишль Сулейман нар оролцож байна. Харин Марокко, Иорданы эзэн хаан өөрсдийн элч төлөөлөгчөө илгээжээ. Ливи улс харин энэ байгуулагад элсэхээстатгалзаж байгаа тул төлөөлөгчөө ирүүлээгүй байна. Хойд Африкаас европыг чиглэж байгаа цагаачлал, европ, хойд африкийн орнуудын худалдааны асуудлыг зохицуулах нь энэ байгуулагын үндсэн зорилго нь юм. Түүнээс гадна хүрээлэн байгаа орчиныг хамгаалах талаар арга хэмжээ авах юм байна. Францын ерөнхийлөгч Николя Саркози газрын дундад тэнгисийн орнуудын холбоог байгуулах тухай 2008 оны 5 сард анх олон нийтэд ярьж байсан юм.
Лид2. Афганистан улсын зүүн хойд хэсэгт талибын босогчидтой хийсэн тулалдааны үеэр АНУ ын 9 цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Америкийн зэвсэгт хүчнийхэн сүүлийн хэдэн сард анх удаа ийм том хэмжээний хохирол амсаагүй байсан юм.
Афганистан улсад америкийн цэргийн албан хаагчид хэд хэдэн фронт нээж тусгай ажиллагаа хийж байгаа юм. Өнгөрсөн ням гаригт л гэхэд америкийн цэргийн командлал Гильменд мужид Талибан хөдөлгөөний 40 гауруй гишүүнийг устгасан гэж мэдээлсэн юм. Америкийн цэргийн 9 албан хаагч амь насаа алдсан тулалдаан хаана болсон талаар өөр хоорондоо зөрүүтэй мэдээлэл ирж байна. АНУ ын цэргийн командлалынхан тулаан Пакистантай хил залгаа оршдог Кунар мужид болсон гэж мэдээлсэн бол харин афганистанчууд ширүүн тулаан Нуристан мужийн нутаг дэвсгэрт болсон гэж нотлож байгаа юм.
Лид3. Газрын дундад тэнгисийн орнуудын анхдугаар чуулганд оролцож байгаа Израиль, Палестины төрийн тэргүүн нар Ойрхи Дорнодын хямралыг энхийн замаар шийдэх боломжтой гэж мэдэгдсэн байна.
Израиль Палестин улс газрын дундад тэнгисийн орнуудын холбоонд ордоггүй ч ажиглагчын статустай байгаа юм. Эхуд Ольмерт, Махмуд Аббас нарын энэ удаагийн уулзалтыг Францын төрийн тэргүүн Николя Саркози зохион байгуулж байгаа юм. Газрын дундад тэнгисийн орнууды холбоо нь 43 орныг эгнээндээ нэгтгэсэн бөгөөд нийт 750 сая хүн аж төрж байгаа юм. Цагаачлалын асуудал, эдийн засаг, худалдааг зохицуулах зорилготой энэ байгуулагын талаар Европын орнууд ч дотороо янз бүрийн байр суурьтай байгаа юм. Герман улс энэ байгуулагын талаар тун болгоомжтой хандаж байгаа бол Туркийн эрх баригчид биднийг Европын холбоонд элсэн ороход Газрын дундад тэнгисийн орнуудын холбоо саад болж магадгүй гэж болгомжилж байна. Газрын дундад тэнгисийн орнуудын холбоог Франц, Египет улсы төрийн тэргүүн нар эхний хэдэн жилдээ хамтран удирдах юм байна.

Лид4. АНУ ын Ираны нийслэл Тегеран хотод өөрийн дипломат төлөөлөгчийх газраа нээхээр бэлтгэж байгаа юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмединижад АНУ ын энэ санаачлагийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Ираны засгийн газрын хуралдааны дараа тус улсын төрийн тэргүүн хэвлэлийн бага хурал хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. АНУ, Ираны хооронд харилцааг сайжруулах ямар ч алхамыг би дэмжиж сайшаах болно гэж тэр хэлсэн байна. АНУ ын дипломатууд Тегеран хотод дипломат төлөөлөгчийн газраа нээх хүсэлтээ албан ёсоор тавиагүй байгаа юм. Сүүлийн үед АНУ Иран улстай дипломат харилцаагаа сэргээх, төлөөлөгчөө байнга суулгах боломжийн талаар судлах болжээ. 1980 онд Иранд лалын хувьсгал гарч америкийн дипломат ажилтнуудын барьцаалсаны дараа АНУ Иранаас дипломат харилцаагаа тасалсан юм. Өнгөрсөн долоо хоногт Иран улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужин туршсан юм. Ираны цөмийн байгууламж руу халдсан ямар ч улсад цохилт өгөхөд бэлэн гэдгээ Ираны батлан хамгаалах яам нотлон харуулах гэж пуужингийн туршилт хийсэн юм.

Лид5. Ромын католик шашны тэргүүн хамба лам 16 р Беннедект Австрали улсад 10 хоногийн айлчлал хийж байна. Сүүлийн 10 гаруй жил Австралийн католик шашны лам хуврагууд бэлгийн хүчирхийлэл хийсэн гэмт хэрэг хэд хэдэн удаа гарч байжээ. Ромын хамба лам 16 р Беннедикт эдгээр хуврагуудын нэрийн өмнөөс ард түмэнд хандан хүлцэл өчсөн байна.
16 р Беннедикт Австрали улсад ирэхийн өмнө бага насны хүүхдийг садар самуунд урвуу татсан лам нарыг эрс бурууигаж шүүмжилсэн мэдэгдэл гаргасан юм. Ромын хамба ламыг Австралид ирэх үед лам хуврагуудын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс, тэдний ар гэрийхэн нь эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Хамба лам айлчлалынхаа үеэр хүрээлэн байгаа орчиныг хамгаалах, байгаль цаг уурын өөрчлөлтийн талаар байр сууриа илэрхийлсэн байна. Хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ ёс зүйтэй, зөв харьцаж сурах хэрэгтэй байна гэж тэр мэдэгдсэн юм. Австралийн Сидней хотод католик шашинтай залуучуудын наадам хамба ламын удирдлага доор болох юм. Энэ үйл ажиллагаанд ойролцоогоор 200 мянган католик шашинтай залуус оролцох юм байна.

Лид6. Арабын тэнгист Оман улсын эргээс холгүй газар Леманн Тимбер ачааны усан онгоцонд гэмтэл гарч жи вж эхэлсэн байна. Иймээс энэ усан онгоцны ахмад хөлгийн гишүүд, болон ачаа тээшээ өөр онгоц руу нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.
Живж байгаа ачааны усан онгоцны багийнханд туслахаар АНУ ын Монсон гэдэг усан онгоц туслахаар замдаа гарсан байна. Ням гаригийн орой Монсон хөлөг Арабын тэнгист ирсэн боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлаас болоод аврах ажиллагааг эхлүүлж чадаагүй байна. Леманн Тимбер хөлөгийн ахмад нь Оросын иргэн юм байна. Энэ усан онгоц 5 сарын 28 нд сомалигийн далайн дээрэмчдэд барьцаалагдаж байсан юм. 7 сарын 8 нд далайн дээрэмчид усан онгоцыг эзэмшигч компаниас мөнгө авч сулласан юм. Гэвч усан онгоц замд гараад хэдхэн хонож байтал хар шуурга дайрч хөлгийн бүх хөдөлгүүр ажиллагаанаас гарсан байна байна.
Лид7. Колмубийн ерөнхийлөгч Альваро Урибе Венесуэль улсад айлчлал хийж байна. Сүүлийн үед Венесуэль, Колмубийн харилцаа муудаад байсан юм. Найрсаг харилцаагаа сэргээх зорилгоор Уго Чавес Колумбийн төрийн тэргүүнийг урьжээ.
Хоёр орны төрийн тэргүүн нар Венесуэлийн хойд хэсэгт байдаг Пунто Фижо хотод уулзаж байна. Баасан гаригт болсон хэлэлцээрийн дараа Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес одоо хоёр орны хооронд маргаантай асуудал байхгүй. Колумб Венесуэлийн харилцааны шинэ үе эхлэж байна гэж мэдэгдсэн юм. Харин Колумбийн ерөнхийлөгч олон жилийн турш зэрэгцэн оршиж байгаа хөрш орнууд санал зөрүүтэй байгаа асуудлаар яриа хэлэлцээр хийж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Хоёр орны харилцаа өнгөрсөн 3 сараас хойш муудсан юм. Колумбийн зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан улс төрчя Ингрид Бетанкурыг суллахад Венесуэлийн ерөнхийлөгч жуучлагч болох санаачлага гарсан юм. Гэвч тухайн үед Колмубийн ерөнхийлөгч Уго Чавесийг зэвсэгт бүлэглэлийнхэнийг санхүүжүүлдэг гэж гэж харджээ. Үүний дараа Венесуэль улс Колумбтай дипломат харилцаагаа тасалж хил дээрээ цэргийн хүч төвлөрүүлсэн юм.
Колумбийн төрийн тэргүүн өөрийн гол холбоотоноо АНУ гэж үздэг бол Уго Чавес АНУ ын эсрэг ширүүн мэдэгдэл хийж Куба улсыг гол холбоотоноос болгожээ. Уго Чавес Колумбийн төрийн тэргүүнийг Венесуэльд ирэхэд нь дуу дуулж, өөрийн шүтэн биширдэг Латин америкийн хувьсгалч Симон Боливарын хөргийг түүнд бэлэглэжээ.

Лид8. Сонгуулиын үр дүнг будлиантуулсан хэрэгт буруутгагдаад байгаа африкийн Зимбабве улсын ерөнхийлөгч Роберт Мугабегийн эсрэг олон улсын хэмжээнд хориг арга хэмжээ авах тухай асуудлыг НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанаар хэлэлсэн байна. Санал хураалт явуулах үеэр ОХУ, БНХАУ ын төлөөлөгчид Роберт Мугабегийн эсрэг хориг арга хэмжээ авахыг эсэргүүцэж тогтоолын төсөлд хориг тавих эрхээ эдэлсэн байна.
Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Ливи, Вьетнамын суурин төлөөлөгчид татгалзсан санал өгчээ. Харин Индонез улс санал хураалтанд оролцохоос түдгэлзсэн байна. НҮБ ын Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүн орнууд нэгдмэл байр сууринд хүрсэн тохиолдолд л шийдвэр хүчин төгөлдөр үйлчилэх эрхтэй байдаг. Орос, Хятадын суурин төлөөлөгч эсрэг санал өгсөнөөр Роберт Мугабегийн эсрэг хориг тавих боломжгүй болж байна.
Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 1 р үе шат энэ оны 3 сарын 29 нд болсон юм. Сонгуулийн үеэр ард түмэн сөрөг хүчний “Ардчилсан өөрчлөлтийн нам” ын дарга Морган Цвангарид санал өгчээ. Тухайн үед сөрөг хүчний нам өөрийнхөө ялалтыг зарласан ч сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн 2 р үеийг зарлажээ. Сонгуулийн нэг дүгээр үеэс, хоёр дугаар үе болох хооронд Зимбабве улсын сөрөг хүчний намын 200 гаруй зүтгэлтэнүүд хүчирхийлэлийн золиос болж, эсвэл учир битүүлэг байдлаар амь үрэгдсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе 7 сарын 27 нд болохоос өмнө сөрөг хүчний намын дарга Морган Цвангари хэвлэлийн бага хурал зарлаж сонгууль шудрага болж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн нэрээ татаж авсан юм. Үүний дараа сөрөг хүчний өөрийн амь насаа хамгаалахын тулд Голландын элчин сайдын яамны хамгаалалтад оржээ. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дара Пан Ги Мун, Ангол, Танзани, Свазиленд улс Зимбабвегийн сонгуулийн ерөнхий хороонд хандан ганцхан нэр дэвшигчтэй, өрсөлдөгчгүй болох сонгуулийг хийхгүй байхыг уриалсан юм. гэвч сонгуулийн 2 р үеийг товлосон хугацаандаа 7 сарын 27 нд хийжээ. Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе энэ жил 84 настай. Тэр 1980 оноос хойш өнөөг хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж тасралтгүй 6 удаа сонгогджээ. Барууны орнууд Зимбабве улсад сонгууль будлиантай болсон гэж үзэж байгаа тул харамсаж байгаагаа илэрхийлээд дарангуйлагч болж хувирсан Роберт Мугабед олгосон шагнал, хүндэт докторын цол хэргэмээ хурааж авч, хилийн чанад дахь эд хөрөнгө, банкны дансыг нь битүүмжилсэн юм.
Лид9. Интернэтийн Yahoo компанийнхан Майкрософт компани, хөрөнгө оруулагч Карл Айкан нарыг гаргасан хамтран ажиллах саналыг хүлээн авахаас татгалзсан байна.
Хэрвээ YAHOO ийн удирдлагууд энэ саналыг хүлээн авсан бол Майкрософтийнхан YAHOO ийн хайлтын системыг эзэмших эрх авч, хөрөнгө оруулагч Айкан өөрийнхөө эзэмшдэг хувьцааны хувийг нэмэгдүүлж чадах байлаа. Yahoo сайтынхан бизнесийн энэ саналыг хүлээн авахаас татгалзаж цаашид энэ асуудлаар яриа хэлэлцээр хийх шаардлагагүй гэж үзсэн байна. Манай захиралуудын зөвлөл энэ саналыг хүлээн авах боломжгүй гэж шийдвэр гаргасан гэж yahoo сайтын хэвлэлийн алба мэдээлжээ. Майкрософт компани, хөрөнгө оруулагч Айкан нар yahoo ийн захиралууд зөвлөлийн гишүүд, топ менежерүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулах төлөвлөгөөтай байжээ. Yahoo ийн гаргасан мэдэгдэлд нэг ширхэг хувьцаагаа 33 доллараас дээш үнээр зарахад бэлэн байгааг онцлон тэмдэглэсэн байна. Одоо хөрөнгийн бирж дээр yahoo ийн хувьцааны үнэ 23 доллар 16 цент байсан юм. Майкрософт компанийхан цаашид Yahoo ийн өнөөгийн захиралуудын зөвлөлтэй хэлэлцээр хийх сонирхолгүй болсон гэж зарим шинжээчид дүгнэлт хийсэн байна.

Лид10. Холливуудын кино жүжигчин Анжелина Жоли Францын Ницце хотын эмнэлэгт амаржиж ихэр хүүхэд төрүүлсэн байна. Энэ жил 33 настай жүжигчин эмэгтэй хийсвэр хагалгаа хийлгэж хүү, охин хоёроо төрүүлжээ.
Хүүгээ Нокс Леон, харин охиноо Вивьен Маршелин гэж нэрлэжээ. Ихрүүдийн эцэг жүжигчин Брэд Питт эхнэрээ төрөх үед нь дэргэд нь байлцжээ. Жүжигчин бүсгүйг нэлээд хожуу хугацаанд төрнө гэж эмч нар үзэж байсан ч сүүлд эмч нарын зөвлөгөөний хуралаар хийсвэр хагалгаа хийх шаардлагатай гэж үзсэн байна. Францын Ницце хотын амбан захирагч Кристиан Эстрози ням гаригт эмнэлэгт өөрийн биеэр очиж, ихэр хүүхдүүдийх төрсөний гэрчилгээг гардуулсан байна. Брэд Питт өөрөө хотын захиргаанд очиж хүүхдийн төрсөний гэрчилгээ авах өргөдөл гаргах ёстой гэж гэрэл зурагчид таамаглаж нууцаар зураг авахаар төлөвлөж байжээ.
Харин хотын дарга өөрөө эмнэлэгт очсоноор гэрэл зурагчдийн энэ төлөвлөгөө бүтэлгүйтсэн байна. Брэд Питт, Анжелина Жоли нар 2006 онд Шило Нувель Джоли-Питт гэдэг охинтой болсон юм. Тухайн үед Анжелина Жоли африкийн Намби улсад байхдаа охиноо төрүүлж байжээ. Түүнээс гадна тэд Мэддок гэдэг Комбожи хүү, Захара гэдэг Эфиоп охин, Пакс гэдэг Вьетнам хүүг үрчилж авсан юм. Жүжигчин Анжелина Жоли эмнэлэгт хэд хоног эмчилгээ хийлгэх юм байна.

Лид11. Apple компаний үйлвэрлсэн шинэ үеийн утас I Phone ийг дэлхийн олон оронд худалдаж эхэллээ. Хамгийн анхны iPhone 3G загварын утасыг 7 сарын 11 нд Шинэ Зеландын 22 настай оюутан худалдан авсан байна.
АНУ ын Вашингтон хотын цахилгаан барааны дэлгүүрт шинэ үеийн утас худалдан авах гэсэн хүмүүсийн урт дараалал өглөөнөөс үүсжээ. Дэлгүүрийн менежерүүд анхны нийлүүүлэлтээр хүлээн авсан гар утсыг 2 хоногийхн дотор зарж дуусах төлөвтэй байна гэж мэдэгдсэн байна. Өглөө 9 цагт онгойх дэлгүүрт хүмүүс 7 цагаас эхлэн дугаарлан зогсжээ. Тэгвэл Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад I Phone худалдан авах хүсэлтэй хүмүүсийн дугаарлал тогтоохын тулд компьютерээр хүсэл хүлээн авах болжээ. Гэтэл компьютео ачаалалаа даалгүй ажиллагаанаас гарсан байна. GPS модулиар ажилладаг iPhone 3 загварын гар утасыг Их БРитани улсад 45, 75 фунт стерлингийн урьдчилсан төлбөрт тарифт шилжсэн хэрэглэгчдэд үнэ төлбөргүй тарааж байна. Харин бусад өөр тарифийн хэрэглэгчдэд 320 доллараар худалдаж байна. Азийн орнуудад ч шинэ загварын гар утастай болох гэсэн хүмүүс их байна.
Лид12. ОХУ ын нийслэл Москва хотод элсээр хийсэн янз бүрийн хөшөө барималын үзэсгэлэн нээгджээ. Сэтгэл зүтгэл байвал урлагийн бүтээлийг юугаар ч хийж болно гэдгийг энэ үзэсгэлэнг зохион байгуулагчид үзэгдэд ойлгуулахыг хичээжээ.
Манай гаригийн таван тив, дөрвөн далайд байдаг янз бүрийн амьтан ургамалын дүрийг элсээр хийсэн байна. Дэлхийд ховордсон, улаан номонд орсон амьтадыг хийж дэргэд нь тухайэ амьтны тухай дэлгэрэнгүй мэдээллийг байрлуулсан байна. Москвад болж байгаа энэ үзэсгэлэнд
Австри, Белоруссь, Герман, Голланд, Иран, Польш, Португал, Орос, Украин, Узбекистан гээд дэлхийн 12 орны 20 гаруй уран барималч оролцжээ. 2008 оны 9 сарын 15 хүртэл энэ үзэсгэлэн Москва хотын Ломоносовын нэрэмжит Улсын их сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд үргэлжилнэ.
Энэ өдөр
1743 оны энэ өдөр Оросын яруу найрагч Гавриил Романович Державин мэндэлж байжээ.
Одоогоос 75 жилийн өмнө буюу 1933 оны энэ өдөр Нацистууд бусад улс төрийн намуудын үйл ажилаагааг хориглосон байна.
1933 оны энэ өдөр усан цэрэг Подайн адал явдал хүүхэлдэйн киноэы анхны анги дэлгэцээр гарсан байна.
1958рны энэ өдөр Иракыцн арми эзэн хаанаа засгийн эрхээс түлхэн унагаажээ.
1968 оны энэ өдрөөс эхлэн АНУ, ЗХУ ын хооронд тогтмол иргэний агаарын тээврийн нислэг хийж эхэлсэн байна.
1990 оны энэ өдөр ЗХУ ын анхны ерөнхийлөгч Горбачев ЗХУ ын телевизийн хөгжүүлэх, ардчилах зарлигт гарын үсэг зуржээ.

No comments: