2008-07-16

Дэлхийн мэдээ 2008 07 16 Лхагва гараг

Лид1. АНУ пуужингийн довтолгооноос сэргийлэх радарыг зүүн Европт байрлуулах гэж байгаа нь бүс нутагт тогтворгүй нөхцөл үүсэх болно гэж ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев хэлжээ. ОХУ ыг төлөөлөн хилийн чанадад суудаг элчин сайд, олон улсын байгуулагын суурин төлөөлөгч нарын чуулганд тэр анх удаа оролцож байгаа юм.
ОХУ ын гадаад хэргийн яаманд болсон энэ чуулганд ОХУ ыг төлөөлөн хилийн чанадад суудаг 250 гаруй дипломат ажилтан оролцжээ. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев энэ чуулганд оролцож үг хэлэхдээ ОХУ ын гадаад бодлогийн үзэл баримтлалыг үндэслэсэн байна.
АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс өнгөрсөн долоо хоногт Чех улсад айлчлал хийж пуужингийн довтолгооноос хамгаалах радар байрлуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Үүний хариуд ОХУ үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд зохих арга хэмжээ авах болно гэдгээ зүүн Европын хөрш орнуудадаа анхааруулжээ. Үүний дараа ОХУ олон улсын тавцанд хэдэн анхаарал татсан алхам хийсэн юм. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн хуралаар Зимбабве улсын эсрэг хориг тавих тогтоолд хориг тавьж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байга Иран улсын газрын тосны компанитай хамтран ажиллах гэрээ хийжээ.

Лид2. БНХАУ ын гадаад хэргийн яам Их Британий Би Би Си телевизийн үйл ажиллагааг шүүмжилсэн байна. Би Би Си телевиз Суданы Дарфур мужийн босогчдийг БНХАУ дэмжиж байгаа гэж мэдээлэл дамжуулсан нь бодит үнэнд нийцэхгүй байна гэжээ.
Би Би Си телевизийн “Дүр зураг” нэвтрүүлгийн үеэр БНХАУ ын засгийн газар Суданы босогчдод мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, зэвсэг нийлүүдэг гэж мэдээлжээ. Мөн хятадын цэргийн мэргэжилтнүүд Суданэы босогчдлд онгоц нийлүүлж нисэгчдэд нь сургалт явуулдаг тухай үзүүлжээ. Гэвч БНХАУ ын гадаад хэргийн яам Судан улсад зэвсэг нийлүүлж байгаагүй гэж албан ёсоор мэдэгдсэн байна. НҮБ ын тогтоолоор Судан улсад зэвсэг нийлүүлэхийг дэлхийн бүх улс оронд хориглосон юм. Хятад улс энэ тогтоолын мөрдөн сахидаг гэж хятадын гадаад хэргийн яамны төлөөлөгч нотолжээ. Гэвч Суданы Дарфурт мужид ажиллаж нэвтрүүлэг бэлтгэсэн сэтгүүлч өөрийн байр сууриа хатуу хадгалж байна. Судан улсад иргэний дайн эхэлсэнээс хойш 300 мянган хүн амь насаа алдаж 2 сая хүн төрөлх нутгаа орхин хөрш зэргэлдээ улс орон руу дүрвэсэн юм.
Лид3. Япон улсын ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Өмнөд Солонгосын Токто аралыг Японы газар нутаг гэж дүрсэлж, японоор Такэсима гэж нэрлэсэн байна. Үүний дараа БНСУ засгийн газар, гадаад хэргийн яам эсэргүүцэл илэрхийлжээ.
Солонгосын аралыг японы газар нутаг гэж дүрсэлсэнд эсэргүүцсэн хүмүүс жагсаал зохион байгуулсан байна. Үүний дараа БНСУ ын гадаад хэргийн яам Япон дахь элчин сайдтайгаа зөвлөгөөн хийхээр Сөүлд дууджээ.
Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, Японы засгийн газрын сайд нарын танхимын нарийн бичгийн дарга Нобутака Матимура нар БНСУ ын засгийн газарт хандан маргаантай аралын асуудалд хүлээцтэй хандахыг уриалсан байна. Аливаа ард түмэн өөрийн улсынхаа түүх, газар нутгийн талаарх байр сууриа тусгах ёстой гэж Японы ерөнхий сайд хэвлэлийнхэнд мэдээлсэн бол Японы засгийнм газрын нарийн бичгийн дарга Япон, БНСУ ын харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр асуудлыг шийдэж болно байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Лид4. Бээжин хотод олимпийн наадам болох хугацаа ойртсоор байна. Олимпийн наадмын нээлт болох 8 сарын 8 нд Бээжин хотод цаг агаар ямар байх бол гэж оон хүн сонирхож байгаа нь мэдээж. Хятадын үндэсний цаг уурын албаныхан Бээжин хотын цаг агаарын урьдчилсан мэдээг гаргасан байна.
Хятадын цан уурын албаны дарга Цяо Линий хэлсэнээр 8 сарын 8 нд Бээжин хотод хүчтэй аадар бороо орохгүй гэж мэдээлсэн байна. Хятадын цаг уурын алба Бээжин хотын цаг агаар 8 сарын 8 нд ямар байхыг 14 хоногийн өмнө зарлахаар төлөвлөж байжээ. Гэвч ямар нэгэн алдаа эндүүрэл гаргахгүйн тулд эрт мэдээлэл хийхээс зайлсхийж иржээ. Бээжин хотод цаг агаарын хэлбэлзэлийн ажиглалт хийсэн хугацаанд 8 сарын 8 нд бороо орох магадлал 40 хувьтай байгаа юм байна. Харин цаг уурын албаны дарга 8 сарын 8 нд Бээжин хотод хэдэн хэм байхыг одоо хэлэхэд эрт байна гэж ярьжээ. Гэхдээ Бээжин хотод 8 сарын эхээр дундажаар 30 хүрч их чийглэг байдаг байна. Олимпийн наадмын үеэр хятадын үндэсний цаг уурын газар цаг агаарын мэдээг тогтмол хүргэж байх юм байна.

ТОВЧ
Өнгөрсөн мягмар гаригийн шөнө Чечений хойд Кавказын цэргийн тойргийн мото буудлагын 42 р гвардын танкнаас зэвсэг, тэсрэх бөмбөгийг машин руу зөөх үеэр дэлбэрэлт болжээ.Энэ дэлбэрэлтийн үеэр 9 цэргийн албан хаагч амь насаа алдаж 7 хүн шархадсан байна. ОХУ ын батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков энэ хэргийн шалтгааныг тогтоохыг холбогдох хүмүүст үүрэг болгосон байна.

Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгч Сергей Волков, Олег Кононенко нар хоёр дахь удаагаа задгай сансарт гарч ажиллахдаа олон улсын сансрын станцийн гадна талд нь шинэ модуль холбогдох суурийг байрлуулсан байна. Тэд эхний удаа задгай сансарт гарахдаа энэ ажлыг дуусгаж амжаагүй юм. Дараа нь газрын чичиргээ, газар хөдлөлтийн урьдчилан төлөвийг тодорхойлох зориулалттай төхөөрөмжийг засаж,сансрын орон орон зайд бичил биетүүдэд ямар өөрчлөлт гардагийг судлах шинэ төхөөрөмжийг суурьлуулсан байна.

Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байна. Америкийн Нью Йорк хотын түүхийн эдийн бирж дээр нэг баррель газрын тосны үнэ 6 доллар 44 центээр буурч 138 доллар 74 цент хүржээ. Харин Европын орнуудад газрын тосны үнэ 5 доллар 17 центээр үнэ нь буурч 138,75 доллар болжээ. 1991 оны 1 сараас хойш газрын тосны үнэ ингэж огцом буурч байгаагүй гэж Франс Пресс агентлаг уламжилжээ.

Швед улсын Гетеборг хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийн хүрээлэнгийн тоглоом эвдэрч осол гарч 18 хүн шархадсан байна. Осол гарах үеэр эргэдэг тоглоом дээр 36 хүн суусан байжээ. Осол гарсаны дараа түргэн тусламжийн 20 гаруй машин, нисдэг тэрэг иржээ. Энэ эргэдэг тоглоом 1983 онд ашиглалтад оржээ.

Арабын тэнгист явж байгаад бүх хөдөлгүүр нь эвдэрсэн Леманн Тимбер хөлөг онгоцыг аврахаар чиргүүлт хөлөг онгоц ирсэн байна. Леманн Тимбер хөлөг онгоцны багийнханд хүнсний бүтээгдэхүүн, унды цэвэр ус авч иржээ. Ачааны Леманн Тимбер хөлөг онгоц 5 сарын 28 нд Сомалигийн далайн дээрэмчдэд барьцаалагдсан юм. Тэд 7 сарын 8 нд суллагдсан ч замдаа гараад удаагүй байхдаа шуурганд өртөж хөдөлгүүр нь эвдэрсэн юм.

Лид4. Израиль Ливаны хооронд болж өнгөрсөн дайны үеэр олзлогдсон
Хүмүүсийг харилцан солилцох гэж байна. Энэ үйл явдалтай холбогдуулан Ливан улс өнөөдөр бүх төрийн байгуулагын албан хаагчдыг амрааж байна.
Израилийн тал Ливаны Хезболла бүлэглэлд 5 хүнийг шилжүүлэн өгч, харин оронд нь хоёр Израилийн цэргийг хүлээн авах юм. Түүнээс гадна Израиль улс Ливаны 199 цэргийн албан хаагчийн шарилыг ар гэрийнхэнд нь шилжүүлэх гэж байна. Ливаны Хезболла бүлэглэл Израилийн хоёр цэргийг барьцаалсан нь дайн гарах үндсэн шалтгаан болсон билээ. Өнгөрсөн мягмар гаригт Израилийн ерөнхийлөгч Шимон Перес шоронлд хоригдож байгаа Ливаны иргэдэд өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зурсан юм. Бас 1979 онд Израилийн иргэдийг хороосон Ливаны харъяат Самир Кантар гэдэг хүнд өршөөл үзүүлжээ. Олзны хүмүүсийг харилцан солилцсоноор Израилийн шоронд нэг ч Ливаны иргэн үлдэхгүй юм. Олзны хүмүүсийг суллахад олон улсын улаан загалмайн нийгэмлэгийнхэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байна.

Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама сонгуульд ялалт байгуулах юм бол Иракт байгаа цэргийн албан хаагчдийг 16 сарын дотор эргүүлэн татна гэж мэдэгдээд харин Афганистанд байгаа Талибан хөдөлгөөн, Аль Кайда бүлэглэлтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулна гэж хэлсэн байна.
Сенатч Барак Обамагийн хэлснээр Америкт хийж байгаа урт удаан хугацааны цэргийн ажиллагаа нь АНУ ын эдийн засагт, татвар төлөгчдөд хүндээр тусаж байна гэж хэлсэн юм. Харин түүний гол өрсөлдөгч Бүгд Найрамдах намын гишүүн Жон Маккейн Нью Мексико мужид болсон цуглааны үеэр Иракаас цэргүүдээ эргүүлэн татахын өмнө нөхцөл байдлыг сайтар судлах хэрэгтэ. Цэргээ эргүүлэн татахаас өмнө Ирак, Афганистанд биечлэн ояиж байдалтай танилцаад дараа нь шийд гаргах ёстой гэж үзэж байна. Өнөөгийн цагаан ордоны эзэн Жорж Буш ч бас Иракаас хэзээ цэргээ эргүүлэн татах талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзаж байгаа юм. Нөхцөл байдлаасаа шалтгаалж америкийн цэргүүд Иракаас гарах хугацаа тодорхой болох ёстой гэж тэр хэлсэн юм. Одоо Афганистан улсад 36 мянган америкийн цэргийн албан хаагч байгаа бол Иракт үүнээс 7 дахин их тооны цэрэг алба хааж байна.

Лид6. АНУ ын эдийн засгийн уналт үргэлжилэх аюул хэвээр хадгалагдсан байгаа гэж Америкийн холбооны нөөцийн газрын дарга Бен Бернанке сэрэмжүүлж байна.
Сүүлийн саруудад үнийн өсөлт нэмэглэж, мөнгөний ханш унаж байгаа юм.АНУ ын үл хөдлөх хөрөнгө, зээлийн хүүгийн салбарт гарсан хямралаас хойш эдийн засгийн өсөлт буурах хандлагатай болжээ. АНУ ын эдийн засаг одоохондоо тогтвортой байгаа ч эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд яаралтай хууль тогтоол батлахыг АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Конгрессийн гишүүдэд хандан уриалсан байна.
Америкин үл хөдлөх хөрөнгийн хамгийн том Fanny Mae, Freddie Mac компаниуд дампуурлын ирмэгт тулсаны дараа засгийн газар тэдэнд туслаж байгаа гэдэг мэдээллийг Жорж Буш няцаасан байна. Гэхдээ хувийн хэвшилийн байгуулагуудын тогтвортой байдлыг хангахын тулд зээл олгох боломжтой гэж Жорж Буш хэлжээ. Эдийн засгийн уналтыг асуудалд АНУ төдийгүй атлантын далайн нөгөө эрэгт байгаа Их Британи улсад ч анхаарал татсан асуудал болоод байна.

Лид7. Их Британий Фарнборо хотод болж байгаа олон улсын нисэх загварын онгоцны яармаг худалдаа үргэлжилж байна.
Үзэсгэлэн худалдаанд дэлхийн 39 оны 1500 компани оролцож байна.
АНУ, ОХУ, Их Британи, Итали, Францын үйлдвэрлэгчид иргэний болон цэргийн зорилалттай шинэ загварын онгоцоо үзүүлж байна.
Бас томоохон үйлдвэрлэгчид, тээвэрлэгчид олон сая долларын гэрээ хэлцэл байгуулдаг. 7 сарын 20 хүртэл үргэлжилэх энэ олон улсын яармагийн үеэр одоогийн байдлаар 350 гаруй гэрээ байгуулагдсан байна. Сүүлийн үед газрын тосны үнийн өсөлтийг дагаад онгоцны түлш шатахууны өртөг нэмэгдсэн юм. Энэ нь иргэний агаарын тээврийн салбарын хөгжилд хүндрэл учруулж байна. Сүүлийн нэг жилд л гэхэд шатахууны үнийн өсөлтөөс болж агаарын тээвэр эрхэлдэг байсан25 компани дампуурлаа зарлажээ. Эдийн засаг нь өсөж байгаа Хятад улс, газрын тосы нөөцөөр баялаг Орхи Дорнодын бүс нутгийн орнууд Боинг, Эйрбус гээд томоохон үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж байна. Харин бусад улс орнууд шинэ онгоц захиалахгүй байна. Оросын холбооны улсын Сухай нисэхийн үйлдвэр оролцож байгаа юм. Тус үйлдвэрийнхэн иргэний агаарын тээврийн SuperJet-100 загварын онгоцоо авч иржээ. Мөн хэд хэдэн цэргийн зориулалттай онгоцоо үзүүлж байна.

Лид8 Бразилийн газрын тос олборлогч компаниудын холбоо 7 сарын 14 ээс эхлэн тав хоногийн ажил хаялт зарласан байна.
Тэд ажил олгогчидоос ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин хөлсийг нэмэхийг шаардаж байгаа юм. Газрын тос олборлогч компаниудын холбоо нь эгнээндээ 4500 гишүүнтэй томоохон олон нийтийн байгуулага юм. Энэ ажил хаялтаас болж Бразил улсад газрын тосны хомсдол үүсэж болзошгүй байна. 2008 оны 6 сард Бразил улс хоногт 1,56 сая баррель хар алт олборлодог байжээ.


Лид9. Ертөнцийн гоо бүсгүй 2008 тэмцээний эцсийн шатны шалгаруулалт Вьетнам улсад болж өнгөрсөн байна. Энэ тэмцээнд Венесуэлийн 22 настай Дайана Мендоса гэдэг бүсгшүй ялагч болжээ.
Ертөнцийн го бүсгүй шалгаруулах тэмцээнийг америкийн бизнесмэн Доналд Трамп анх зохион байгуулсан юм. Энэ жилийн тэмцээн Вьетнам улсын Ньячанг гэдэг далайн эргийн амрат сувилалын хотод болжээ. Гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн хэд хэдэн үе шаттай явагддаг. Эхний шатанд орсон дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүдээс 15 бүсгүй шалгарч, дараагийн шатанд 10 хүн тунаж үлддэг байна. Тэмцээний хамгийн сүүлчийн шатанд Колумб, Мексик, Доминиканы бүгд найрамдах улс, ОХУ, Венесуэль улсаас ирсэн гоо бүсгүйчүүд оржээ.
Энэ өдөр
1872 оны энэ өдөр Норвегийн далайчин Руаль АМУНДСЕН мэндэлжээ. Тэрээр дэлхийн өмнөд туйлд анх хүрч байсан юм.

1945 оны энэ өдөр АНУ ын Аламогордо хотод америкийн мэргэжилтнүүд атомын бөмбөгийн туршилт хийж байжээ.

1969 оны энэ өдөр Аполлан 11 сансрын хөлөг хөөрчээ. Энэ хөлөг саран дээр хүн буулгах зорилготой байсан юм.

1979 оныэнэ өдөр Саддам Хусейн Иракын ерөнхийлөгч болж байжээ.

1985 оны энэ өдөр Германы зохиолч Генрих Бёлль хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Харин 1990 оны энэ өдөр Укрианчууд тусгаар тогтнол тунхаглал гаргаж байжээ.

No comments: