2008-07-01

Дэлхийн мэдээ 2008 07 01 Мягмар гараг

Лид1.Монголын УИХ ын сонгуулийн явцын тухай Оросын Холбооны улсын Россия телевиз мэдээлсэн байна. Монголын парламентын сонгууль сонгуулийн эрхтэй иргэдийн 74,3 хувь нь оролцсон.
Монголын сонгогчдын 75 нь хувь нь нийслэл Улаанбаатар хотод санал өгсөн байна. Энэ тухай Монголын сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдэгдсэн юм. Саналын хуудасыг гараар тоолж байгаа тул 16 аас 18 цаг шаардагдана гэж Сонгуулийн эцсийн дүн гурван өдрийн дараа гарах төлөвтэй байна. Сонгуулийн саналын хуудас тоолж байх зуур Монголын хэд хэдэн улс төрийн намууд сонгуулийн үеэр ноцтой зөрчил гарсан тухай гомдол гаргаж байна. Ардчилсан намын хэвлэлийн албанаас тараасан мэдээнд Монголын иргэний бүртгэл мэдээллийн улсын төв 6 сарын 27 оос 28 ны хооронд их хэмжээний иргэний үнэмлэх хэвлэж хүмүүст тараасан тухай дурьдсан байна. Иргэний бүртгэл мэдээллийн улсын төви йн тараасан иргэний үнэмлэхний регистр, бүртгэлийн дугаарыг олон нийтэд ил зарлахыг шаардсан албан тоотыг Ардчитлсан нам илгээсэн. Хуулийэ дагуу Иргэний бүртгэл мэдээллийн улсын төв Сонгуулийн ерөнхий хороонд санал авах өдрөөс 3 сарын өмнө сонгочдийн нэрсийн жагсаалтыг өгсөн байх учиртай гэж Ардчилсан нам онцлон тэмдэглэж байна гэж Оросын Холбооны Улсын Россия телевизийн Улаанбаатарт ажиллаж байгаа сурвалжлах баг мэдээлсэн байна.

Лид2. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райсын БНХАУ д хийж байгаа айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр орой Америкийн төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс БНХАУ ыг төр засгийн өндөрлөгүүдтэй уулзлаа.

Өчигдөр үдээс хойш хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализай Райсыг хүлээн авч уулзсан байна. Хятад АНУ ын харилцаа, хамтын ажиллагааг ерөнхийлөгч Ху Жин Тао эерэгээр үнэлж байгаагаа хэлжээ. Өнгөрсөн сард БНХАУ, АНУ ын хооронд эдийн засгийн чуулга уулзалт 4 дэхь удаагаа болсон юм. АНУ ын засгийн газар Бээжингийн олимпийг зохион байгуулах ажлыг дэмжиж байгаад хятадын төрийн тэргүүн сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлжээ. Уулзалтын үеэр Ху Жин Тао америк хятадын харилцааны өнөөгийн байдал хоёр орны үндсэн эрх ашигт нийцэж байгаа гэж онцлон тэмдэглэжээ. Кондализа Райс, Ху Жин Тао нар бүс нутаг, олон улсын харилцааны асуудлаар санал бодлоо солилцжээ. Хатагтай Кондализа Райс хоёр орны хооронд өднөр дээд түвшинд айлчлал, уулзалтын давтамж ойртож байгаа нь хоёр орны харилцаа сайн байгаагийн шинж тэмдэг. АНУ хятадтай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахад бэлэн гэж мэдэгджээ. Энэ уулзалтын дараа Кондали Райс БНХАУ ын Төрийн Зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Вэнь Зя баотой, Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Дай Бинго нартай уулзжээ. Хятад америкийн удирдагчид солигдож байгаа энэ үед Кондализа Райс айчлал хийж байна гэж Хятадын Синьхуа агентлаг үзэж байна.

Лид3. Хонког БНХАУ ын мэдэлд шилжиж ирсэний 11 жилийн ой өнөөдөр болж байна. Энэ үйл явдлыг БНХАУ даяар өнөөдөр тэмдэглэж байна.
Өнөөдөр Хонконг буюу Сянганы засаг захиргааны төв байранд 3000 хүн оролцсон цуглаан болж Хятадын төрийн далбааг мандуулах ёслолын ажиллагаа болжээ. Энэ ёслолын ажиллагааг хотын төвд байрлуулсан дөрвөн том дэлгэцээр, мөн телевизээр шууд дамжуулжээ. Үүний дараа Сянганы удирдагчид, гадаадын зочид оролцсон хүндэтгэлийн арга хэмжээ болсон байна. 19 р зууны үед Хятад Английн хооронд хар тамхиний дайн болж англичууд ялсан юм. Үүний үр дүнд 1842 онд Нанкины гэрээгээр Сянган Их Британий эзэмшилд шилжин ирсэн юм. Үүний дараа 1860 онд англичууд Сянганыг Хонконг гэж нэрийг нь өөрчилсөн байна. 1898 онд Англи хятадын тал гэрээ хийж 1997 онд Хятадын тал шилжүүлсэн билээ. Одоогоос 11 жилийн өмнө буюу 1997 оны 6 сарын 30 аас 7 сарын 1 нд шилжих шөнө Хонконгийг БНХАУ ын захиргаанд шилжүүлэх ёслол болж байсан. Хятад улс Хонконгийг мэдэлдээ авсанаа хойш 50 жилийн турш өргөн хүрээтэй өөртөө засах эрх олгосон байгаа. Ингэснээр одоо Хонконгийн захиргаа мөнгө санхүүгиийн бодлого, гаалийн татвар, цагаалчлалын бодлого, цагдаагийн байгуулагадаа 50 жилийн турш хяналтаа тогтоор эрхтэй болжээ. Түүнээс гадна олон улсын байгуулагад төлөөлөлтэй. Харин Хонконгийн батлан хамгаалах асуудал, гадаад бодлогийг нь БНХАУ ын засгийн газар мэдэлдээ авчээ. 7 сарын 1 өдөр БНХАУ Хонконгийн дотоод хэрэгт оролцож байгааг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал бараг жил бүр уламжлал болон зохиогддог болжээ. Хятадын засгийн газрын эсрэг эн жилийн жагсаалд 100 мянган хүн оролцжээ. Саяхан явуулсан олон нийтийн санал асуулгаар Хонконгийнэ хүн амын 39 хувь нь өөрийгөө БНХАУ ын иргэн гэж үздэг байна. Харин 1997 онд энэ тоо 2 дахин бага байсан юм.

Лид4. Өнөөдрөөс эхлэн хагас жилийн хугацаатай Франц улс Европыг холбоог даргалж байна. Үүнтэй холбогдуулан Францын ерөнхийлөгч Николя Саркози Францын ФРАНС 3 телевизийн сувагт ярилцлага өгөхдөө Европын холбооны бүтэц нь оновчтой байгаа эсэхийг эргэн харах хэрэгтэй гэж мэдэгджээ. Европын холбооны бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо алдаа гаргасан тул Европчууд энэ байгуулагад итгэл алдарч эхлээд байна гэж Николя Саркози үзэж байна.
Европчууд бидний эрх ашгийг Европын холбоо хамгаалах уу, эсвэл засгийн газар нь хамгаалж чадах уу гэдэг асуултыг тавиад байна. Өнөөдрөөс эхлэн Европын холбоог Франц улс даргалж байна. Словени улс Европын холбооны удирдах эрхийг, Франц улсад шилжүүлэх ёслолын ажиллагаа өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Эрх мэдэл шилжүүлэх ёслолд Словени, Францын гадаад хэргийн сайд нар оролцжээ. Даваа гаригийн шөнө Парис хотын төвд байдаг Эйфелийн цамхагийг Европы холбооны бэлгэ тэмдэг, далбааны өнгөөр будсан байна. Гэрэлтүүлэгийг нь ч бас Европын холбооны далбааны өнгөтэй ижилсжээ. Ирэх хагас жилийн турш Франц улс Европын холбоог даргалж байхдаа цагаачлал, хөдөө аж ахуй, батлан хамгаалах салбарт анхаарч ажиллах болно гэж амлаж байна. Европын холбооны гишүүн орнуудын гол баримтлах бичиг баргимт болох Лиссабоны гэрээг Ирланд улс хүлээн зөвшөөрөөгүй. Уг нь бол гэрээг Европын холбооны гишүүн 27 орон бүгд хүлээн зөвшөөрсөний дараа л хүчин төгөлдөр үйлчлэх ёстой юм. Францын ерөнхийлөгч Николя Саркози 7 сарын 11 нд Ирланд улсад айлчилж сонгогчидтой уулзахаар төлөвлөсөн байна.

Лид5. Өнөөдөрөөс эхлэн Нидерланд улсад зоогийн газарт тамхи татахыг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж байна. Гэхдээ энэ шийдвэрт кофейн гэж дэлхий даяар нэрлэгддэг марихуан дангаар хэрэглэхийг хориглоогүй байна. Харин марихуаныг тамхитай холж хэрэглэхийг зөвшөөрөөгүй юм.
Европын холбооны орнуудаас Нидерланд улсад марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн цорын ганц улс юм. Гэвч Нидерландын ресторан, барны эзэд үйлчлүүлэгчдийн тоо буурч, орлого буурна гэж эмээж байгаагаа нуухгүй байна. Ресторан, барны эзэд шүүхэд хандаж тамхиний хуулийг цуцлах өргөдөл гаргахаар бэлтгэж байна. Хэдийгээр ресторанд тамхи татахыг хориглосон хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч марихуаныг тамхитай хольж хэрэглэж байгаа эсэхийг хууль сахиулагчид олж илрүүлэх нь маш түвэгтэй асуудал. Олон нийтийн газар тамхи татахыг Герман, Франц, Их Британи улсад хуулиар хориглосон байдаг. Энэ жагсаалтад өнөөдрөөс Нидерланд улс нэгдэж байна.

Лид6.Иитернэтээр дуудлага худалдаа хийдэг E ВAY сайтын захиргаагыхан LVMH группэд 40 сая евро буюу ойролцоогоор 63 сая долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэрийг Францын шүүх гаргасан байна.
LVMH группийнхэн eBay сайтын франц хувилбарыг эрхлэн ажиллуудаг мэргэжилтнүүдэд гомдол гаргаж шүүхэд хандсан юм байна. Энэ группийнхэн E BAY сайтынхан манай компаний гоо сайханы бүтээгдэхүүн, үнэртэнг сайтдаа сурталчилахдаа лого тэмдэгийг хангалттай сайн сурталчилаагүй гэж шүүхэд өгсөн өргөдөлдөө бичсэн байна. Францын арилжааны шүүх 19,28 сая долларыг LVMH группэд төлөхийг, 17,3 саяыг Christian Dior, 3,25 сая долларыг үнэртэн үйлдэрлэдэг 4 брэнд тухайлбал Christian Dior, Kenzo, Givenchy, Guerlain –нд төлөх болжээ. Энэ бүх брэндийн бүтээгдэхүүнийг LVMH групп борлуулах эрхтэй байдаг юм. eBay заявили сайтынхан шүүхийн шийдвэрийг давж заалдах болно гэж мэдэгдсэн байна. Одооогоос сарын өмнө eBay сайтынхан Францын Hermes компанитай шүүхдэж, ялагдаад 20 мянган еврогийн торгууль төлөх болсон юм.
ТОВЧ
ОХУ ын эхчүүдэд өгөх тэтгэмжийн мөнгийг 7 сарын 1 ээс инфляцифн өсөлттэй уялдуулан 10,5 хувиар нэмэгдсэн байна. Хүн амын өсөлт, гэр бүлийн дэмжих хөтөлбөрт тусгагдсан тэтгэмжүүд бас ийм хэмжээгээр нэмэгдэж байна. ОХУ 2007 оноос эхчүүдэд тэтгэмж олгож эхэлсэн юм. Хэрвээ хоёр дахь хүүхдээ төрүүлэх юм бол 267,5 мянган рублийн сертификат олгож байгаа. Энэ тэтгэмжийн хэмжээг инфляцтай уялдуулан байнга нэмэгдүүлж байгаа юм.

Өнөөдрөөс эхлэн ОХУ ын захиргааны хариуцлагийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж байна. Ингэснээр энэ хуулийн дагуу шийдэгддэг зам тээврийн аюулгүй байдал сайжирна гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гэрэл дохио зөрчиж байгаа эсэхийг тусгай ажиглалтын дүрс бичлэгийн камераар хянаж байх юм. Үүний дараа дүрэм зөрчсөн жолоочид торгууль төлөх хуудасыг шуудангаар илгээж байх юм байна.
АНУ ын Мэн мужийн Уоррен хотын шоронгийн хоригдолууд шоронгийн хоёр ажилтныг барьцаалсан байна. Цагдаа нар хүн барьцаалсан хоригдолтой хэлэлцээр хийж эхэлжээ. Одоогоор хоригдод ямар шаардлага тавьж байгаа нь тодорхойгүй байна. Мэн хотыйн амбан захирагч асуудлыг энхийн замаар шийдэж чадна байх гэж найдаж байгаагаа хэлжээ.

Лид7. Иракын засгийн газар газрын тосны салбарт гадаадын хөрөнгө оруулагчдийг оролцуулах болсноо гэж зарлсан байна. Exxon Mobil, BP, Shell, Total гэдэг дөрвөн томоохон компани Иракын зургаан орд газар олборлолт хийх болсон байна.
Америк, европын компаниуд 2009 оны эцэс гэхэд өдөрт 2,9 сая баррель газрын тос олборлох болно гэж найдаж байгаа юм. Одоо Ираз улс өдөрт 2,5 сая баррель газрын тос олборлож байгаа юм. Энэ нь 2003 онд дайн болсоноос хойш хамгийн өндөр үзүүлэлт юм. Гэвч Ирак улс эдийн засгаа сайжруулж, дэд бүтэцээ өөд нь татахад гадаадынг хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй гэж Би Би Си телевизийн тоймч дүгнэж байна. Иракын нутаг байгаа нефтийн орд газрын нөөц нь 115 тэрбум баррель бөгөөд газрын тосны нөөцөөрөө дэлхийд 3 р байранд ордог. Иракт сүүлийн үед хүчирхийлэл багассан нь эдийн засагт газрын тосны салбарын нөлөө нэмэгдэх хандлагатай болжээ. Иракийн засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр дэлхийн зах зээл дээр өрнөж байгаа газрын тосны үнийн хөөрөгдөл, үүнтэй холбоотой сөрөг үр дагаварыг бууруулахад хувь нэмрээ оруулах юм. Иракын эрх баригчид газрын тосны салбартаа гадаадын өр орны компаниудыг ч татан оруулах бодолтой байна.

Лид8. Иракын засгийн газар газрын тосны салбартаа гадны хөрөнгө оруулагчдийг дуудаж байх энэ үед дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж дахин шинэ дээд амжилт тогтоогоод байна.
Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 143 доллар 67 цент хүрсэн байна. Газрын тосны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн хүмүүсийхн жагсаал Франц, Бельги улсад болжээ. Жагсагчид газрын тоснын үнэ зохиомолоор өсөж байна гэж үзэж байгаагаа хэвлэл мэдээллийнхэнд ярьжээ. Жолооч нахр төдийгүй энгийн иргэд ч замбн хөдөлгөөнийг саатуулж жагссан байна.
Эм. Би долоо хоногт бензин авахад 60 евро зарцуулж байна. Энэ бол их өндөр үнэ. Энэ хэвээрээ байх юм бол би дугуй унаж л ажилдаа явдаг болохоос өөрг аргагүй болж байна.
Бензиний үнэ нэмэгдэж байхад засгийн газар юу ч хийхгүй байна гэж европчууд хэлж байна.

Лид9. ОХУ ын Доны Ростов хүчтэй аадар бороо орж, мөндөр буусны улмаас хэдхэн хормын дотор хотын зам харгуй жинхэнэ гол болон хувирч, тээврийн хөдөлгөөн саатсан байна.
Ростов хотод өчигдөр хүчтэй хар салхи дэгдэн мөндөртэй аадар бороо орсноос болж замын хөдөлгөөн зогсож, цахилгаан утаснууд тасарч, энд тэндгүй үндсээрээ булга татагдан унасан модоор дүүрээд байгаа юм байна. Хүчтэй аадар борооноос болоод Ростов хотыг зорин нисэж байсан онгоц буцаж хөөрсөн хотынхоор нисэх буудалд эргэж газардсан байна.
Яг энэ үеэр гүржийн АН 24 зорчигч онгоц нөөц нисэх буудалд газард гэсэн техникчдийн шаардлагыг үл харгалзан газардсан байна. Хүчтэй салхины улмаас энэ өдөр Сочи хотын Адлер нисэх буудал зорчигчийн 6 онгоцыг хүлээж авч чадаагүй гэнэ. Байгалийн үзэгдлийн еэр салхины хурд ширүүсч 13м/сек хүрч байжээ. Тэгвэл Италид аагим халуун цаг агаар үргэлжилж байна. Хэт халууны үед Ром хотын амьтны хүрээлэнгийн хүртэл хүнсэндээ хөлдөөсөн жимс, мөхөөлдөс идэж байна.

Лид10. Хүлээн зөвшөөрөгдөөгүй Абхаз улс өчигдөр Аюулгүй байдлын зөвлөлийн хурлаараа Гүржтэй залгаа хил хязгаарыг онцгой захирамж гартал хааж, паспортын хяналт шалгалтыг чангатгаж, аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна.
Онцгой захирамж гартал Гүрж- Абхазын хилээр нэвтрэн гарахыг түр хугацаагаар хорих шийдвэрийг Аюулгүй байдлын Зөвлөлийн хурлаас гаргасан гэж тус улсын төрийн тэргүүний төлөөлөгч Кристиан Бжаниа оллон нийтийн мэдээллийн хэрэгслийнхэнд мэдээлсэн байна. Хилийн боомтыг хаах шийдэр гарсаны дараа тээврийн хэрэгсэлээр, явганаар ч хил давахыг хориглосон байна. Харин олон улсын байгуулагын ажилтнууд, дипломат албаныхан хилээр саадгүй нэвтрэх юм байна. Гүржийн талаас Абхазын нутаг дээр алан хядах ажиллагаа идэвхитэй байж байгаа тул хилээ хаах арга хэмжээ авч байна гэж албаны хүмүүс тайлбарлаж байгаа юм. Гэвч Гүржийн эрх баригчид Абхазын нутаг дээр алан хядах ажиллагаа хийгээгүй гэж мэдэгдэж байна.
Лид11. Иракын Абу Грейб шоронд хоригдож байсан хүмүүс АНУ ын батлан хамгаалах яамны эсрэг гомдол гаргаж шүүхэд хандсан байна.
Иракын Абу Грей шоронд хоригдож ял эдлэж байсан хүмүүсийг америкийн цэргийн албан хаагчид, шоронгийн харгалзагч нь доромжилж, тамлан зовоодог байсан тухай мэдээлээл 2004 онд дэлхийн олон орны хэвлэл мэдээллийг хэрэгслээр тарж дуулиан дэгдэж байсан юм. Тэгвэл энэ шоронд хоригдож байсан хүмүүс АНУ ын хамгаалалтын үйлчилгээ эрхэлдэг фирм, АНУ ын батлан хамгаалах яамны эсрэг гомдол гаргаж шүүхэд зарга үүсгээд байна. Тэдний гомдолыг АНУ ын Нью Йорк хотын үндсэн хуулийн эрхийг хамгаалах төв, өөр дөрвөн мужийн шүүх хэлэлцэж байна. Абу Грейб шоронд ял эдлэж байсан хүмүүсийг АНУ ын цэргийн албан хаагчид тамлаж байсан хэрэгт буруутгагдсан юм. Харин Абу Грей шоронд гэрээгээр ажилладаг энгийн иргэдийн зүг ийм гомдол ирж байгаагүй.
Лид12. Сири улс Израильтай энхийн гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээр хийхэд бэлэн байна. Хэлэлцээрийн дараагийн үе шатыг Турз улсад зохион байгуулах хүсэлтэй байгаа гэж Сирийн гадаад хэргийн яам мэдэгджээ. Сирийн гадаад хэргийн сайд, Норвегийн гадаад хэргийн сайп Йонас Гаром Стеретэй уулзаж хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ мэдэгдэлийг хийжээ.
Турк улсад хийх хэлэлцээрийн үеэр энхийн гэрээ байгуулах тохиролцоонд хүрч чадна байхаа гэж Сирийн тал найдаж байна. Сири улстай энхийн гэрээ байгуулах эсэх асуудлаар Израилийн тал дотроо нэгдсэн байр сууринд хүрээгүй байгаа юм. 2007 оны 9 сард Сирийн цэргийн баазууд Израилийн пуужингийн довтолгоонд өртсөн юм. Энэ цэргийн баазад цөмийн зэвсгийн байгууламж байсан гэж Израиль улс үздэг. Гэвч Сири улс энэ мэдээллийг эрс няцаадаг юм. Хэрвээ манай ждс нууцаар цөмийгн хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан бол нутаг дэвсгэртээ Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийг нэвтрүүлж, үзлэг шалгаэлт хийлгүүлэхгүй байсан гэж нэмж хэлсэн байна. Израиль, Сирийн хооронд энхийн гэрээ байгуулах хэлэлцээрийн нэгдүгээр үе таван сарын 21 нд эхэлсэн билээ.
Лид13. Третьяковын галерейд энэ улиралын театрын хамгийн шилдэг бүтээлийг шалгаруулах Болор Турандот ёслол болжээ. Энэ шагнал гардуулах ёслол нь Москвад үйл ажиллагаа явуулдаг театруудын хувьд хамгийн чухал үйл ажиллагаа юм.
Теартын шилдэг бүтээлийг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд балетчин Екатерина Максимова, зохиолч Анатолий Приставкин, кино найруулагч Петр Тодоровский, дуучин хөгжмийн зохиолч Андрей Макаревич нар багтсан байна. Өнгөрсөн жилүүдэд шагнал гардуулах ёслолыг Москва хотоос холгүй байгалийн үзэсгэлэн газар орших тосгонд хийдэг байсан бол энэ жил уран зургийн галерейн ёслолын танхимд зохион байгуулжээ. Энэ жил шилдэг найруулагч, шилдэг зураач, шилдэг эрэгтэй, эмэгтэй дүр, шилдэг жүжиг гэсэн номинациаар шалгаруулалт хийсэн байна. Энэ жил шүүгчид шилдэг эрэгтэй жүжигчнийг тодруулаагүй бол харин шилдэг жүжиг номинацид хоёр бүтээлийг шалгаруулжээ. Болор Турандот шагналыг сүүлийн 17 жил гардуулж байгаа юм.
Энэ өдөр
Одоогоос 510 жилийн өмнө буюу 1498 оны энэ өдөр далайчин
Христофор КОЛУМБ Тринидыг нээсэн байна.
1937 оны энэ өдөр ЗХУ ын ардын жүжигчин, дуучин Эдита Пьеха мэндэлж байжээ.
Одоогоос 80 жилийн өмнө буюу 1928 оны энэ өдөр Америкийн Metro-Goldwyn-Mayer кино компаний бэлгэ тэмдэг нь архирч байгаа арслан болжээ.
1956 оны энэ өдөр Москва хотод Лужник цэнгэлдэх хүрээлэн нээгджээ.
1965 оны энэ өдөр Их Британи улсад телевизээр янжуур тамхи сурталчилахыг хориглосон байна.
1997 оны 7 сарын 1 нд Хонконг БНХАУ ын мэдэлд шилжин иржээ.

No comments: