2008-07-19

Дэлхийн мэдээ 2008 07 18 Баасан гариг

Лид1. Япон Өмнөд Солонгосын хооронд маргаантай аралын асуудлаас өолж үл ойлголцох байдал үүсээд байгаа билээ. БНСУ ын харъяа аралыг Япон улсын нутагт хамааруулан, японоор нэрлэсэн нь маргаан дэгдэх үндэслэл болсон билээ.
Солонгосын аралыг Япончууд өөрийн газар нутаг мэтээр дүрсэлсэнийг олон мянган Солонгосчууд эсэргүүцэж жагсаал хийсэн байна. БНСУ ын нийслэл Сөүл хот дахь Японы элчин сайдын яамны гадна жагсагчид цугларч лонх, чулуу шидэж танхайрсан байна. Жагсагчдийг тараахын тулд цагдаа нар даралттай ус шүршжээ. Япон Солонгосын аль алин нь газар нутгийн бүрэн бүтэн байдалд маш эмзэг ханддаг байна. Маргаантай аралын асуудлыг яриа хэлэлцээрийн замаар шийдэхийг олон улсын ажиглагчид зөвлөж байгаа юм.
Лид2. Өнөөдөр Германы гадаад хэргийн сайд Франк Франк-Вальтер Штайнмайер ОХУ ын нийслэлд хүрэлцэн ирээд байна. Тэрээр Гүрж Абхазын хямралыг хэрхэн шийдэж болох тухай өөрийн төлөвлөгөөгөө оросын гадаад хэргийн сайдад танилцуулжээ.
Москвад хүрэлцэн ирэхээсээ өмнө Германы гадаад хэргийн сайд Гүржийн Батуми хотод очиж тус улсын төрийн тэргүүн Михаил Саакашвилитай уулзсан юм. Гүрж Абхазын асуудлыг шийдэхийн тулд гурван үе шаттай цог арга хэмжээг авах хэрэгтэй гэсэн саналыг Германы гадаад хэргийн сайд боловсруулжээ. Юуны түрүүнд Гүрж, Абхазийн удирдагчдийн хооронд гал нээхгүй байх тухай гэрээ байгуулах, дараа нь Абхазаасдүрвэн явсан хүмүүсийг эргүүлэн авч ирэх, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эцэст нь Абхазын статусыг шийдэх нь оновчтйой гэж Германы гадаад хэргийн сайд хэлж байна. Германы гадаад хэргийн сайд ноён Франк-Вальтер Штайнмайер Батумид байхдаа Гүрж Абхазын асуудлыг шийдэхэд ОХУ чухал үүрэгтэй гэж онцлон тэмдэглэсэн юм.
Лид3. АНУ ын шүүх байгуулага Гуантанамо шоронд хоригдож байгаа хүмүүсийн хэргийн шүүн таслах ажиллагааг эхлэх гэж байна. Шүүгчид хамгийн эхэнд Аль Кайда алан хядах байгуулагын толгойлогчы Усама Бен Ладены жолоочоор ажиллаж байсан Салим Хамданд ял оноох гэж байна.
Салим Хамдан нь Йемен улсын иргэн бөгөөд Усама Бен Ладены хувийн жолоочоор ажиллаж байжээ. Салим Хамдан өөрийг нь саатуулж шоронд хороьсон нь эрх зүйд нийцэхгүй байгаа гэж үзээж байгаа тул өмгөөлөгчөөрөө дамжуулан гомдол гаргажээ. Гэвч АНУ ын дээд шүүх түүний хэргийг шүүн таслах ажиллагааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан байна. Хамданы өмгөөлөгч нь давж заалдах эсэх нь тодорхойгүй байна. Ирэх даваа гаригаас эхлэн Салим Хамданы хэргийг шүүж эхлэх юм. Энэ жил 37 настай Хамдан сүүлийн 6 жил Гуантанамо шоронд хоригдож байгаа юм. Түүнийг АНУ ын засгийн газар алан хядах ажиллагаа зохион байгуулах хуйвалдаанд оролцсон гэж буруутгаж байна. Шүүх түүнд бүх насаараа хоригдох ял оноож магадгүй. Салим Хамдан 1997 оос 2001 оны хооронд Аль Кайда бүлэглэлд Бен Ладены жолоочоор ажиллаж сард 200 долларын цалин авдаг байсанаа хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ тэр алан хядах ажиллагааг зохион байгуулахад оролцож байгаагүй гэж мэдүүлж байгаа юм.
Лид4. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин буурч байна. АНУын Нью Йорк хотын түүхий эдийн бирж дээр Техасын Лайт Свит ангилалын газрын тосны үнэ таван доллараар буурсан байна.
Бирж хаагдах гэж байх үед нэг баррель газрын тос 130 долларын үнэтэй байлаа. Сүүлийн 3 өдөр дарааллан хар алт гэгддэг газрын тосны үнэ 11 хувиар буураад байгаа юм. АНУ ын эрчим хүчний яам шатахууны хангалттай нөөцтэй болсон гэж илтгэл гаргасан, америкийн зах зээлд түлш шатахууны эрэлт буурсантай холбоотойгоор газрын тосны үнэ унаж байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Америкчууд сүүлийн үед бензин шатахуунаа хэмнэх болжээ.
Лид5. ОХУ ын нийслэлд дэлхийд алдартай хятадын циркийнхэн айлчлан тоглоолт хийхээр хүрэлцэн ирээд байна. Акробатын хамгийн хүнд үзүүлбэрүүдийг тайзан дээр хийж гүйцэтгэж Оросын үзэгчдийг бишрүүлж байна.
Хятадын циркийнхэн өглөөний 8 цагаас эхлэн бэлтгэл сургуулилтаа хийдэг байна. Гэвч энэ өдөр тэд замын түгжрэлд орж бэлтгэлээ нэг цагаар хойшлуулжээ. Хятады циркийн жүжигчид цэргүүдээс дутахааргүй хатуу дэг журамжтай байдаг. Агаарын гимнастикийн үзүүбэр хийдэг жүжчигчин Чан Вэн Ни циркийн босгийг 5 настай байхдаа давжээ. Харин одоо тэр 15 настай. Сүүлийн 10 жил гэртээ хариагүй бөгөөд циркийн ажилчдад зориулсан нийтийн байранд амьдардаг байна.
Эм. Бид өглөөний 6 цагт сэрж өглөөний цайгаа уудаг. Дараа нь 7 цагаас эхэлн оройны 6 цаг хүртэл бэлтгэл хийдэг. Харин оройн хоолны дараа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрөөр хичээллэдэг. Сургууль маань циркийнхээ дэргэд байдаг болохоор бидэнд гадуур яваад байх шаардлага гардаггүй. Зун хичээлгүй болохоор эх орныхоо төдийгүй дэлхийн бусад хотуудаар явж аялан тоглолт хийдэг.
Хятадын циркийн жүжигчид дөрвөн зүг найман зовхис рүү нугарч, хүний биеийн бүх л боломжийг үзүүлж чаддаг гэж ярьцгаадаг. 14 настай акробатчин Чжу Чже Бо уян хатан хөдөлдөгийнхөө нууцаас хэлж байна.
Эр. Би 6 настай байхаасаа эхлээд өдөрт 100 суниадаг болсон. ӨДөрт найман цаг дасгал хийдэг. Ингээд л болоо. Надад өөр гоц гойд нууц байхгүй.
Хятадын циркийнхэн энэ удаа Москвагийн Эстрадын театрын тайзан дээр тоглолтоо үзүүлэх гэж байгаа юм. Зориулалтын тайз биш болохоор нэмэлт төхөөрөмжөөр тоноглосон байна. Түүнээс гадна театрын зоогийн газрыг хэсэгхэн хугацаанд хятад түргэн хоолны газар болгож хувиргажээ. Хяиадын циркийг Москвад урвж авч ирсэн зохион байгуулагч нь хятадын жүжигчид өөрсдийнхөө дасал боьлсон үндэсний хоолыг хийж идэх боломж олгохыг л хүссэн. Үүнээс өөр онц гойд санал хүсэлт гаргаагүй гэж хэлж байна. Тэд дэлхийн алвь ч улсад очсон өрнө зүгийн хоолыг биш, харин үндэсний хоолоо идэхийг эрхэмлэдэг байна. Ингэхийн тулд хятадаас хоол амтлагч, зарим нэг төрлийн ногоог хүртэл авч иржээ. Хятадын муж болгон өөрийн гэсэн цирктэй. Москвад ирсэн цирк 1957 онд байгуулагдаж байжээ. Хятадын циркийн жүжигчид бүх үзүүлбэрээ хамгаалтын бүс зүүлгүй хийдэгт гол онцлог нь байгаа юм.

Лид6. Сүүлийн үед орос хэлний ё үсгийг хэрэглэх нь улам бүр багасаж байна. Тэр ч бүү хэл зарим нэг хүмүүс ё үсэг орсон үгийг е үсгээр бичиж тэмдэглэж дуудах болжээ. Пермь хотын 28 настай Татьяна Тетёркин гэдэг бүсгүй өөрийн овог нэрнээсээ болоод хохирч байгаагаа хэвлэлийнхэнд ярьсан байна.
Одоогоос 8 жилийн өмнө энэ бүсгүй ОХУ ын иргэний паспорт шинээр гардан авчээ. Гэтэл паспорт олгосон орон нутгийн захиргааны байгуулагын бичгийн машинд ё үсэг байгаагүй байна. Иймээр түүний паспорт дээр нэрийг нь Тетёркин биш харин Тетеркин гэж бичсэн байна. Ацаг шүдний зөрүү гэдэг шиг ганц үсэг солигдсоныг тэр бүсгүй тухайн үедээ ойшоож үзээгүй байна. Гэтэл саяхан түүний овог нь албан ёсны бичиг баримт дээр нь буруу бичигдсэнээс бол Холбооны цагаачлалын газар энэ эмэгтэй иргэшилийг нь хассан байна. Энэ бүсгүй хоёр сарын өмнө хүү төрүүлжээ. Нэгэнт л иргэншилгүй болсон тул тэр шаардлагатай эмнэлэгийн үйлчилгээ авч, бас нийгмийн халамж хүртэх боломжгүй болжээ. Сүүлийн үед Оросууд ё үсгийг хэрэглэх нь багасаж бичгийн соёл муутай хүмүүс ийм үсэг байдаг эсэхийг ч мартаж эхэлжээ. Цагаан толгойн 7 дахь үсгээс болж хэлмэгдсэн бүсгүй мартагдах шахсан ё үсгийн эрхийг хамгаалах болно гэж амалсан байна.

Лид7. БНХАУ ын нийслэл Бээжин хотын олимпийн хотхон, Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэнд нээлтийн ёслолын бэлтгэл явагдсан байна. Ингэхдээ үзэгчдийг оруулаагүй бөгөөд олимпийн хотхоны гадна хатуу чангас хамгаалалт гаргасан байна.
Харин Олимпийн нээлт болох цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр ёслолын буудлага хийсэнийг л хүмүүс холоос харсан байна. Олимпийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг төрийн нууцад хамааруулсан байна.
Лид8. Өнөөдөр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын анхны хар арьстан ерөнхийлөгч, арьс өнгөөр ялгарварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч Нельсона Манделагийн 90 насны төрсөн өдөр болж байна.
Нельсон Мандела 1918 оны 7 сарын 18 нд төрсөн байна. Түүний амьдрал тэр чигээрээ олон сонирхолтой үйл явдалаар дүүрэн байжээ. Нельсон Мандела өмнөд африкт хар арьстануудад зориулсан сургуульд сурч байсан бөгөөд тэнд өөрийн үзэл санаа нэгтэй найз Африкийн үндэсний конгрессийн дарга Оливер Тамботой танилцаж байжээ. Оюутан байхдаа тэр залуучуудын хөдөлгөөнийг байгуулж байсан бол 1952 онд хар арьстануудын эрхийг хамгаалах өмгөөлөгчийн төв нээж байжээ. 1956 онд түүнийг жагсаал зохион байгуулсан, нийгмийн эмх замбараагүй байдал өрнүүлсэн Африкийн Үндэсний Конгрессийн Хартиг баталсан гэж буруутгаж 1964 онд бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлж байжээ. Тэр шоронд 217 жилийг өнгөрүүлжээ. 1993 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхийлөгчийн хамт Нобелийн энх тайвны шагнал хүртэж байсан бол 1994 онд болсон анхны ардчилсан сонгуульд ялалт байгуулж ерөнхийлөгч болж байсан билээ. 78 настай байхдаа Мандела Мозамбикийн ерөнхийлөгч асан Саморы Машелийн бэлвэсэрч үлдсэн Грасой Машелтай гэрлэжээ. Төрсөн өдрийн баяраа Нельсно Мандела төрөлх тосгондоо тэмдэглэж байна. Тэгвэл одоогоос хэдхэн долоо хоногийн өмнө түүний төрсөн өдрийг угтан Лондон хотод концерт зохион байгуулж байсан билээ.
Лид9. Лондон хотын гудамж талбайд шүршдэг будгаар зураг зурж үлдээдэг үл мэдэгдэх зураачыг хайж байна. Английн Дэйли Мэйл сонинд бичсэнээр тэр өөрийнхөө зургийн доор Бэнкси гэж гарын үсгээ зурдаг байна.
Бэнкси гэж хэн болох, хаана амьдаргийг хэвлэлийнхэн төдийгүй, цагдаа нар, хотын захиргааныхан мэдэхийг хүсэж байгаа юм. Тэр сүүлийн 10 жилийн турш хотын захиргааныханы гол дайсан нь болжээ. Бэнкси шөнийн цагаар Лондон хотын гудамж талбай, өндөр байшингийн хана туурган дээр улс төрийн өнгө аястай зураг зурдаг байна. Орчин үеийн дүрслэх урлаг судлаачид түүнийн бүтээлийг өндөр үнэлж, зургийг хуулбарыг нь дуудлага худалдаагаар худалдан авдаг байна. Чарли Эдвардс ч бас өөрөө зураач бөгөөд тэр Бэнксигийн зурсан зургийг хуулбарлан авч зардаг байна.
Эр. Ханан дээр зурсан нисдэг тэрэгний зурагийн хуулбар 2000 долларын үнэ хүрч байсан. Харамсалтай нь байшингийн ханыг салгаад зарж болдог байсан бол илүү үнэ хүрэх байсан. Чарлигийн урлан байдаг дүүрэг тэр чигээрээ дүрслэх урлагийн мужзей болж хувирсан байна. Лондон хотын гудамжинд зураг зурах хориотой байдаг тул Бэнксигийн бүтээлийг хотын захиргааныхан арилгадаг байна. Энэ хятад хоолны газарын дээр зурсан зураг 600 мянган доллараар үнэлэгджээ. Гэвч хятад тогооч үүнийг огтхон ч ойшүүзж үзэхгүй байгаа бөгөөд миний хувьд энэ бол ямар үнэ цэнэгүй гэж хэлж байна. Лондоны дуудлага худалдааны төвийн ажилтан Гаррет Уильямс харин Бэнксигийг зургийг өндөр үнэлэж байна. Хэдэн сая долларааро үнэлэгдэх зураг зурсан уран бүтээлч бусдаас нуугдаж амьлдарч байсан тохиолдол түүхэнд гарч байгаагүй юм. Английн Дэйли Мэйл сонин сүүлчийн дугаартаа Бэнксиг олсон гэж мэдээлсэн ч түүний найз Чарли үүнийг нотлохгүй байгаа юм. Бэнксигийн зургийн хуулбарыг зардаг дэлгүүийнхэн хэвлэлийнхэнтэй харьцахаас татгалзаж сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлдэггүй байна. Зураач Чарли Эдвардс
Би түүнийг олон удаа харсан. Гэхдээ царайг нь дүрслэн хэлэхэд бэрх байна гэж сурвалжлагчитд ярьжээ.

Лид10. Өнгөрсөн 5 р сард Хятадын Сычуань, Ганьсу Шэньси мужид газар хөдлөлт болох үеэр олон арван хүүхэд өнчирж үлдсэн юм. Эдгээр хүүхдүүд сэтгэл санааны хүнд байдалд ороод байгаа. Тэгвэл хүүхдүүдийг ОХУ ын Алс Дорнодын бүс нутагт амрааж, эмчилгээнд оруулах гэж байна. БНХАУ ын ерөнхийлөгчХу Жин Тао Орос руу явж амрах гэж байгаа хүүхдүүдийг Бээжин хотод хүлээн авч уулзсан байна.
Хятадлын ерөнхийлөгч Ху Жин Тао газар хөдлөлтийн аймшигийг мэдэрч, эцэг эхээсээ өнчирж хоцорсон бага насны хүүхдүүдэд засгийн газар байнга туслаж, анхаарал халамж тавьж, сурлага хүмүүжилд нь туслах болно гэж энэ уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Хүний амьдралд тохиолдож болох хэцү бэрх асуудлыг эрэлхэгээр тэсвэрлэн даван туулах хэрэгтэй гэж тэр хүүхдүүдэд захисан байна. Газар хөдлөлт болох үеэр багш, бусад найзуудынхаа амийг аварч гавъяа байгуулсан хүүхдүүдэд Хятадын төрийн тэргүүн шагнал гардуулаад эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэрээ оруулаарай гэж хэлжээ. Газар хөдлөлтийн үеэр үнэлж барашгүй тусламж дэмжлэг үзүүлсэн, хүүхдүүдийн амралтыг зохион байгуулж байгаа ОХУ ын засгийн газарт ХУ Жин Тао талархал илэрхийлжээ. ОХУ алсын алс дорнодын хүүхдийн амралт сувилалын газар 1000 гаруй хятад хүүхэд амрах юм байна. Оросын тал хүүхдүүдийг хүлээн авах бэлтгэлээ аль хэдийнэ хангасан байна.

No comments: