2008-07-31

Дэлхийн мэдээ 2008 07 30 Лхагва гараг

Лид1. ОХУ ын шинжлэх ухааны академийн далай судлалын хүрээлэнгийн эрдэмтэд МИР 1, МИР 2 шумбагч төхөөрөмжийн тусламжтайгаар Байгал нуурын усанд шумбалт хийлээ. Сибирийн өмнөд хэсэгт байдаг Байгал нуур бол дэлхийн хамгийн цэнгэг устай, хамгийн гүнзгий нуур юм.
Байгал нуурт шумбалт хийсний дараа оросын эрдэмтэд Байгал нуурын хамгийн гүнзгий хэсэгт нь хүрч, дэлхийн түүхэнд дээд амжилт тогтоолоо гэж мэдээлсэн юм. Гэвч хожим энэ мэдээлэлдээ бага зэрэг засвар хийхэд хүрсэн байна. МИР шумбагч Байгал нуурын хамгийн гүнзгий хэсэг хүрэхэд ердоо 100 метр дутсан байна. Гэхдээ судалгааны багийнхан өөрсдийнхөө энэ удаагийн амжилтанд сэтгэл хангалуун үлжээ. Байгаль нуурын усанд шумбалт хийхэд нуурын ус цэнгэг, хөрс нь цэвэр байгаа нь тогтоогдсон гэж илтгэжээ. МИР шумбагч төхөөрөмжийг ашиглан оросын эрдэмтэд өмнө нь дэлхийн хойд мөсөн далайн ероолд хүрч байсан юм. Далайн ус давстай байдаг бол нуурын ус цэнгэг. Иймд МИР шумбагч төхөөрөмж Байгал нууранд шумбах нь илүү хэцүү даалгавар юм. Байгал нуурыг судлаж байгаа шинжилгээний багийнханыг ОХУ ынШинжлэх ухааны академийн далай судлалын хүрээлэнгийн гишүүн, ОХУ ын Төрийн ДУМ ын гишүүн Артур Чилингарав удирдаж байгаа юм. Мир төхөөрөмжийн бүхээгт 3 хүн багтах зайтай юм. Байгал нуурын ероолд профессор Анатолий Сагалевич, Буриадын ерөнхийлөгч Вячеслав НоговицынМосквагийн саятанМихаил Слипенчук нар хүрчээ. Тэд Байгал нуурын ероолд ОХУ ын сүлд дүрсэлсэн пирамид хэлбэртэй дурсгалын тэмдэгийг үлдээсэн байна. Байгаль нуурын хамгийн гүнзгий цэгт хүрсэний дараа судалгааны багийн нуурын өмнөд хэсэгт очиж байгалийн хийн орд байгаа эсэхийг тогтоож, загасны төрөл зүйл, Байгал нуурт живсэн эрдэнэстэй онгоцыг хайж юм байна.

Лид2. 1992 оноос 1995 оны хооронд үргэлжилсэн Балканы дайны үед энгийн номхон 8000 гаруй лалын шашинтуудыг хоморголон устгах тушаал өгч байсан Боснигийн экс ерөнхийлөгч Радован Каражичийг
Гаага дахь олон улс ын шүүхэд шилжүүлсэн байна.
Радован Каражичийг саатуулаад байсан Белград хотын шүүхийн түр хорих газраас Каражичийг суулгасан машин орон нутгийн цагаар шөнийн 3 цаг 45 минут, Гринвчийн цагаар 1 цаг 45 минутад хөдөлсөн байна. Каражичийг 7 сарын 21 нд хууль сахиулах байгуулагынхан баривчилсан юм. Тэр сүүлийн 13 жил хуучин Югославын цэргийн гэмт хэрэгтнүүдийг шийтгэх олон улсын шүүхээс нуугдаж байжээ. Каражичийн өмгөөлөгч нь түүнийг Гаага дахь олон улсын шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцэж давж заалдах өргөдөлийг өгч байсан билээ. Өнгөрсөн шөнө Радован Каражичийг олон улсын шүүхэд шилжүүлэхийг эсэргүүцсэн 19 мянган серб үндэстэнүүд Белград хотод жагсаал зохион байгуулжээ. Гэвч тун удалгүй тэдний жагсаал эмх замбараагүй байдал болж хувирчээ. Белградын хотын төвд жагсагчид цагдаа нартай мөргөлдсөн байна. Каражичийг дэмжиж жагсагчид цагдаа нар ру чулуу шидэж эхэлжээ. Тун удалгүй тэд хогийн сав, гудамжний төмөр хашлага, галт бамбараар зэвсэглэж цагдаагийн ажилтнууд руу дайрсан байна. Үүний хариуд хууль сахиулах байгуулагынхан нулимс асгаруулах хий, резинэн сумтай буу хэрэглэжээ. Цагдаа жагсагчидийн хооронд болсон мөргөлдөөний үеэр нийтдээ 40 гаруй хүн бэртэл гэмтэл авсан байна. Гудамжинд болсон эмх замбараагүй байдлын дараа энд тэндгүй хог хөглөрсөн байжээ. Цагдаагийн газрынхан цуглаанд ойролцоогоор 15 мянган хүн оролцсон гэж мэдээлжээ. Сербийн хэт үндсэрхэг нам хүн амын ихэнхи хэсгийн дэмжлэгийг хүлээдэг тул өнгөрсөн шөнийн жагсаалд харьцангүй бага хүн хамрагдсан байна. Бидний авсан хамгийн сүүлчийн мэдээгээр Белград хотоос ниссэн тусгай онгоц Улаанбаатарын цагаар лхагва гаргийн 13 цаг 30 минутад Роттердам хотын нисэх онгоцны буудалд газардсан байна. Дараа нь түүнийг нисдэг тэрэгээр Гаага дахь олон улсын шүүхийн шоронд хүргэх юм. Үүний өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэн Радован Каражичийн хоригдох шоронгийн өрөөг үзүүлсэн юм. Түүний хоригдох шоронгийн өрөө нь зурагт, компьютер, мебель тавилага, ариун цэврийн өрөөтэй. Нэг үгээр хэлэх юм бол тэр дунд зэрэглэлийн зочид буудалд байгаа юм шиг байх тохилог орчинд хоригдоно гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэглүүд уламжилж байна.

Лид3. БНСУ ын ерөнхий сайд Хан Сен Су мягмар гаригт Япон Өмнөд Солонгосын хооронд маргаан дэгдээсэн Токто арал дээр ирсэн байна.
Энэ аралыг Японы сурах бичигт Японы газар нутаг гэж дүрсэлж Японоор
Такэсима гэж нэрлэжээ. БНСУ ын ерөнхий сайд Токто аралд ирсэн хойноо газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлыг хадгана гэж мэдэгдсэн байна. Токто аралд ирсэн БНСУ ын анхны ерөнхий сайд Хан Сен Су болж байна. 7 сарын 14 нд Японы гэгээрлийн яам дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан сурах бичиг, лавлах номд маргаантай арал бол Японых гэж зарласан юм. Үүний дараа Сөүл дэхь Японы элчин сайдын яамны гадаа жагсаал болж БНСУ ын гадаад хэргийн яамн Японы төр засагт хандан эсэргүүцэл илэрхийлсэн юм.
Лид4. Өнгөрсөн даваа гарагт хилийн маргаантай байгаа Энэтхэг Пакистаны зааг нутаг Кашимир мужид буудалцаан болжээ. Энэтхэгийнэ Хинди сонин сүүлийн таван жилд болж байгаагүй томоохон хиоийн мөргөлдөөн боллоо гэж бичсэн байна.
Энэтхэг Пакистаны хилчид харицан буудалцах үед нийтдээ таван цэргийн албан хаагч амь үрэгдсэн байна. Энэтхэгийн тал шугамын дагуу хамгаалалтын бэхлэлт барих зөвшилцөлийг Пакистаны цэргийн удирдлагуудтай тохиролцож байх үед хил дээр буун дуу гарсан байна.
2003 онд Энэтхэгийн Кашмир мужид хэлэлцээр болж Пакистан Энэтхэгийн хооронд гал нээхгүй байх гэрээ байгуулагдаж байсан юм. Кашимир мужийн харъяалалтын асуудал нь Энэтхэг Пакистаны харилцаа муудах гол шалтгаан болдог юм. Кашимир мужаас болж Энэтхэг Пакистаны хооронд цас урсгасан дайн дэгдэж байсан билээ.

Лид5. Европын холбоо өнгөрсөн долоо хоногт болсон Комбожийн сонгуулийг шүүмжиллээ.
Европын холбооны хяналтын газраас өнгөрсөн долоо хоногт болсон Комбожийн парламентийн сонгуулийг олон улсын стандартад хүрээгүй гэж үзэж байгаа юм байна. Тэд хэлэхдээ одоо төрийн эрх бариж байгаа нам олон нийтийн телевизийг эзэрхийлж давуу сурталчилгаа явуулсан бөгөөд олон мянган хүнд сонгуульд саналаа өгөх эрх олгоогүй байна гэжээ. Мөн Европын холбоо орон нутгийн болон олон улсын сонгуульд ажиглагчаар ажилсан хүмүүсийн хооронд шалгалт хийжээ. Судалгааны үеэр магтаалаас илүү шүүмжлэл илүү давамгайлж байсныг олжээ. Үндэсний сонгуулийн хороо 50 мянган бүртгэлтэй иргэдийн санал өгөх эрхийг хаагдуулж тэдний нэрсийг ашиглан сонгуулийн жагсаалд оруулжээ. Европын холбооны ажиглагч Мартин Калланин эдгээр зүйлс сонгуулийн дүнд нөлөөлөхгүй гэжээ.Сонгуулийн урьдчилсан дүнгээр Комбожын Ардын Нам дийлэнх саналыг авсан байна гэж тэрээр дахин хэлэв.
Лид6. Америкийнн өмнөд Калифорнид рихтерийн шаталбараар 5.4 балын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Албаны хүмүүсийн ярьж байгаагаар газар хөдлөлт Лос Анжелос хотоос өмнөд хэсэгт 46 км –н зайд болсон байна. Газар хөдлөлт Сан Диагогийн өмнөд хэсэгт болсон ч ноцтой аюул хохирол учраагүй байна. Албан тасалгаа болон ресторануудыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд оршин суугчид нь өөрийн гэрийн хананд цууралт үүссэн гэж ярьцгааж байна. Америкийн Геологийн газраас уг газар хөдлөлт эхэндээ 5.8 баллын хүчтэй байсан ч яваандаа хүч нь буурч 5,4 балл болсон гэж мэдээлжээ. Калифорни мужийн амбан захирагч Арнолд Шварцнеггэр манай мужийн ард иргэд хохирол бага амсаан нь азтай хэрэг боллоо гэж хэлжээ. Лос Анжелосын Монтерийн Парк дахь цагдаагын хэлтсийн ажилтаны ярьж байгаагаар газар хөдлөлтийн үед бүх байшингууд хөдөлж байсан бөгөөд 10 секундын турш газрын чичиргээ үргэлжилсэн байна. 1994 онд 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт Калифори мужийн Норфриджэд болж байсан бөгөөд тухайн үед 72 хүн нас барж 9000 хүн гэмтэж 25 тэрбум долларын хохирол учирч байжээ.

Лид5. БНХАУ ын зүүн өмнө зүгийн нутагт халуун орны Фэнфон гэдэг шуурга болжээ. Байгалийн энэ онц ноцтой үзэгдлийн үеэр 450 мянган хүн хохирол амссан тухай Хятадын засгийн газрын Синьхуа агентлаг уламжилжээ.
Фун Фон хар шуурга зүүн өмнө зүгийгн нутгийн нэг сая 500 мянган хүний хэвийн амьдралын хэмнэлийг алдагдуулжээ. Гамшигийн бүсээс 390 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хүчтнй салхиний улмаас 100 гаруй барилга байшин эвдэрч нуржээ. Урьдчилсан байдлаар хар салхинд нэрвэгдсэн Фузянь, Жэзянь мужид 920 сая юань буюу ойролцоогоор 139 сая долларын хохирол учираад байна. Одоо шуурганы хүч буурч баруун хойд зүгийг чиглэн хөдлөж байна. Хүчтэй салхи шуурганы үеэр аадар бороо оржээ. Хур бороо энэ долоо хоногийн дуустал үргэлжилнэ гэж хятадын үндэсний цаг уурын албанаас мэдээлсэн байна. Фузянь, Жэзянь мужийн нисэх онгоцны буудалд онгоцны нислэг хойшлогдсон байна. Зөвхөбн Фузянь мужийн зүасаг захиргааны төв хотоос нисэх ёстой байсан дотоод 97 хуваарьт нислэг хойшлогджээ. Салхиний хурд цагт 119 км цаг хүрч ширүүссэн гэж Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Гурван хоногийн дараа салхи шуурга хятадын санхүүгийн төв гэгддэг Шанхай хотод хүрч магадгүй байна.

Лид6. Зүүн Европын орнуудаар болж өнгөрсөн үер усны гамшигийн хохиролын хэмжээг тооцож байна. Үерийн уршигаар Украин улсад 26 хүн амь насаа алджээ. Тэдний тав нь бага насны хүүхэд байгаа юм. Одоогийн байдлаар хэдэн арван хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Сүүлийн хэдэн өдөр үргэлжилэн орсон борооны улмаас гол мөрний усны түвшин даруй 10 метрээр нэмэгджээ. ҮҮний улмаас 40 мянган орон сууцны байшин усанд автсан байна. Мянга гаруй км үргэлжилсэн зам гүүр эвдэрчээ. Байгалийн гамшигийн үеэр 1 тэрбум долларын хохирол учирсан гэж Украиний онц байдлы яам уламжилж байна. Үерт Украиний Ивано-Франковск, Закарпатск, Тернопольск, Черновицкс, Льв мужууд хамгийн их хохирчээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаа Украинд ийм үер сүүлийн 100 жилд болж байгаагүй юм байна. Днестр мөрний усны түвшин нэмэгдсэн нь Украин төдийгүй хөрс зэргэлдээ Молдав, Румын улсад ч үер болсон билээ. ҮЕрт өртсөн бүс нутгийг Украиний ерөнхийлөгч Виктор Ющенко 90 хоногийнэ турш гамшигийн онцгой бүс гэж зарласан байна. Украиний ерөнхий сайд Юлия Тимоншенко гамшиг болсон газруудаас явж хохиролыг барагдуулах ажлыг зохион байгуулж байна. Украины улс байгалийн гамшигийн дараах сэргээн босголтонд төсвөөс 30 сая доллар зарцуулах болжээ. Украины онцгой байдлын газрынхан нутгийн оршин суугчдад хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, эм тариа өгч байна. Усанд автсан бүс нутгаас 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

Лид7. НҮБ ын аюулгүйн зөвлөл Гүрж Абхазын хямралын хэрхэн шийдэх тухай хаалттай хуралдаан хийжээ. ОХУ ын суурин төлөөлөгч энэ чуулганы дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн байна.
Гүрж улс Абхаз, Өмнөд Осетийн нутаг руу тагнуулын нислэг хийж, өдөөн хатгала хийхээ зогсоох хэрэгтэй гэж ОХУ ын НҮБ дахь суурин төлөөлөгч Виталий Чуркин ярьсан байна. Аюулгүйн Зөвлөлийн хаалттай хуралдаан маш үр дүнтэй болсон. Гүржийн цэргүүдийг Кодорийн хавцалаас гаргах асуудлыг хөндсөн гэж тэр нэмж хэлсэн байна. НҮБ ын Аюулгүйн Зөвлөл дахин Гүрж Абхазын хямралын талаар хэлэлцүүлэг хийх юм байна.

Лид8. ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин цөмийн эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулж байна. Путин Электросталь хотод очиж цөмийн эрчим хүчний түлш хийдэг үйлвэрт очиж ажил байдалтай нь танилцжээ. ОХУ ын засгийн газар цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд триллион рубль зарцуулах гэж байна.
Энэ үйлдвэрт атомын цахилгаан станцид хэрэглэх түлшийг хийдэг байна. Орд газраас олборлосон ураныг боловсруулж түлш болгон хувиргадаг. Энэ бүх нарийн технологийг ерөнхий сайд Путинд үзүүлжээ. Ураныг атомын цахилгаан станцийн тулш болгож хувиргах технологийг ОХУ ын эрдэмтэд зохион бүтээж дараа нь энэ технолоо барууны орнуудад худалдаж байжээ. 2015 оноос өмнө улсын төсөвөөё цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд аймшигтай их мөнгө бараг триллион рубль зарцуулна гэж Путин хэлсэн байна. 2020 он гэхэд ОХУ нэмж 26 цөмийн эрчим хүчний блок барихаар төлөвлөсөн байна.

Лид9. Олон улсын худалдааны хязгаарлалтыг зөөлрүүлэх зорилгоор хийгдсэн . Дэлхийн худалдааны байгуулагын Женев хотод болсон хуралдаан үр дүнгүй болж өндөрлөсөн байна.
Хэлэлцээрт оролцож байгаа АНУ, БНХАУ, БНЭУ ын төлөөлөгчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хилийн чанадад нийлүүлэх дүрэм журмын талаар тохиролцож чадаагүй юм. Үүний дараа ямар нэгэн зөвшилцөлд хүрнэ гэсэн найдвар алдаржээ. Олон улсын худалдааны хязгаарлалтыг зөөлрүүлэх тухай хэлэлцээр 2001 онд Доха хотод эхэлсэн юм. Хөгжингүй болон одоо хөгжиж байгаа орнуудын хооронд хийгдэж байгаа худалдааны тэгш бус нөхцөлийг арилгах нь зорилгоор хэлэлцээр хийх эхэлжээ. Женев хотод энэ хэлэлцээрийн сүүлчийн үе шат болж 9 хоног үргэлжилсэн юм. Тун удахгүй хэлэлцээрийн үр дүнгийэ тухай албан ёсний мэдэгдэл гарах юм байна. Хэлэлцээрт оролцож байгаа хөгжиж байгаа болон хөгжингүй орнууд бие биенийхээ дотоод зах зээлд орох асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй байгаа нь гол бэрхшээл болоод байна. АНУ, Европын холбооны орнууд Энэтхэг, Хятад гээд хөгжиж байга орнуудын зах зээлд өөрсдийн компаниудынхаа үйлчилгээг нэвтрүүлэхийг хүсэж байна. харин хөгжиж байгаа орнууд америк, европын зах зээлд өөрсдийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ямар ч хориг хязгаарлалтгүйгээр нийлүүлэхийг хүсэж байна. Энэ удаагийн хэлэлцээр амжилтгүй болсон нь олон талт худалдааны гэрээ байгуулах боломжгүй гэдгийг нотлон харуулж байна гэж шинжээчид үзэж байна. Олон улсын худалдаанд оролцож байгаа орнууд бие биенийхээ шаардлагад нийцсэн хоёр талт гэрээ хийх нь илүү ашигтай гэсэн саналыг эдийн засаэгчид хэлж байна.

Лид10. АНУ ын тэрбумтан, жуулчин Стив Фоссетор сураггүй алга болсоноос хойш багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр АНУ болон И Британий хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд Стив Фоссет амь үрэгдээгүй. Тэр хаа нэг газар нуугдмал байдлаар амьдарч байгаа гэж бичсэн байна.
Стив Фоссетийг хайж байгаа эрэлийн багийн нэгээн гишүүн сонинд ярилцлага өгөхдөө тэр хууль ёсны эхнэртэй байсанаас гадна бас нууц амрагтай байжээ. Хэрвээ тэр хууль ёсний эхнэрээсээ салах юм бол эд хөрөнгөнийхөө тэн хагасыг нь эхнэртээ үлдээх ёстой юм. Ийм байдалд орохгүйн тулд тэр онгоцоороо нисэж, ор сураггүй алга болсон дүр эсгэж нугдмал байдалтай амьдарч байна гэж ярьжээ. Стив Фоссетийг хайж байсан аврах албаныхан түүний ниссэн чиглэлд сансарын хиймэл дагуулаас авсан зураг ашиглаж самналт хийсэн юм. Гэвч Стив Фоссетийн хөлөгсөн онгоцны хэлтэрхийг олоогүй. Харин бүр олон жилийн өмнө осолдож байсан 6 онгоцны сэг, хэлтэрхийг олсон юм. Ор сураггүй алга болсон дүр эсгэж тэр хөрөнгө мөнгөө эхнэртэйгээ хуваалцахаас зайлсхийж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Лид11. АНУ ын франц гаралтай нэгэн иргэн 1970, 1980 онд хэвлэж гаргасан шавар шавхайтай хутгалдсан хуучин тав, аравт, хорь, зуутын дэвсгэртийн нийт 20 сая долларыг банкинд солиулахаар авч ирсэн байна.
АНУ ын хууль зүйн яам, сангийн яамныхан энэ их мөнгийг Франц Фельхабер хаанаас олсоныг мэдэхээр сонирхож байна. Тэр АНУ, Мексикийн хилийн ойролцоо нэгэн жижигхэн хувийн компаний байгуулан ажилладаг дундаж амьдралтай америкийн иргэн. Шавар шавхайтай хутгалдсан бохир заваан, урагдаж муудсан мөнгийг банк солиж өгөх үүрэгтэй. Гэхдээ 20 сая долларын асуудал яригдаж байгаа болохоор энэ нь албаны хүмүүсийн анхааралыг татаж байна. Мөнгөний эх үүсвэрээ эзэн нь хэлэхээс татгалзаж байгаа гэнэ. Гэхдээ тэр мөнгийг Мексикээс илгээмжээр авсан гэхээс өөр зүйл албаны хүмүүс хэлээгүй байна. АНУ ын хууль зүйн яам ойрын хугацаанд мөнгөний хувь заяаг шийдэх гэж байна.

Лид11. БНХАУ Бээжин хотод зуны олимпийн наадмыг 2008 оны 8 сарын 8 аас 8 сарынс 24 ний хооронд зохион байгуулж ойролцоогоор 2 тэрбум долларын ашиг олно гэж тооцоолж байна.
Энэ тухай хятадын Жинь Минь Жибао сонинд бичсэн байна. Бээжин хотод олимпийн наадам зохион байгуулагдах болсоноор хотын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсөх хандлагатай болжээ. Бээжингийн статистикийн газрын мэдээгээр нийслэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2005 оноос хойш 11,8 хувиар өсөж 2007 онд 900 сая юаньд хүрсэн байна. Энэ нь ойролцоогоор 132 тэрбум доллар юм. Бээжин хотын зам гүүр, дэд бүтэцийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Олимпийн наадмын үеэр олох орлогийн тэн хагасыг нь ивээн тэтгэгчдийн сурталчилгаа, тасалбарын борлуулалтаас олох юм байна.

No comments: