2008-07-22

Дэлхийн мэдээ 2008 07 22 Мягмар гараг

Лид1. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров манай урд хөрш БНХАУ д айлчлал хийж Хятадын төр засгийн удирдагчидтай уулзаж хэлэлцээр хийлээ. ОХУ, БНХАУ ын гадаад хэргийн сайд нар маргаантай байсан хилийн маргаантай асуудлыг шийдэж протоколд гарын үсэг зурсан байна.
ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНХАУ ын гадаад хэргийн сайл Ян Чези нар алс дорнодын Амур мөрний эрэг орчмийн маргаантай хилийн бүс нутгийг хуваан авах тухай протоколд гарын үсэг зуржээ. Ингэснээр сүүлийн 40 гаруй жил үргэлжилсэн хилийн маргаанд цэг тавигдаж байна. Өнөөг хүртэл ОХУ, БНХАУ ын хил залгаа Амур мөрний сав газрын зүүн хэсгийн газар нутгийн хилийн шугам тодорхой биш байсан юм. Хилийн маргаантай асуудлыг шийдэх хэлэлцээр 2005 онд эхэлсэн юм. 204 оны 10 сард Бээжин хотод ОХУ, БНХАУ ын хооронд хилийн маргааныг эцэслэн шийдэх тухай зөвшилд гарын үсэг зурж байжээ. Амур мөрөн, Аргунь голын дунд байдаг Тарабаров аралыг Орос Хятадын тал энэ тэнцүү хуваан авчээ. Хилийн маргааныг шийдэх протоколын дагуу ОХУ ын Чита мужийн
Аргунь голын дунд байдаг арал, Алс Дорнодын Хабаровск хотоос хогүй байдаг Уссури голын Амур мөрөнд цутгадаг хэсгийн аралыг ийнхүү хуваан авлаа. Маргаантай байсан хоёр газарт 375 квадрат метр талбайтай юм. Хилийн маргаантай асуудал нь хоёр орны харилцаанд саад болж байсан юм. Оросууд 19 р зууны дунд үеэр Хятадын газар нутгийг өөрийн болгож булааж авсан гэж хятадын удирдагч асан Мао Зе Дун үргэлж ярьдаг байсан юм. Уссури голын маргаантай газар нутгийн асуудлаас болж 1969 онд Орос хятадын хооронд зэвсэгт мөргөлдөөн болж Зөвлөлтийн талаас 48, хятадын талаас ойролцоогоор 1000 гаруй цэргийн албан хаагч амь үрэгдэж байсан юм. 1991 онд Михаил Горбачев хилийн маргааны талаар хэлэлцээр хийхдээ Даманск аралыг бүхэлд нь БНХАУ д өгчээ. Харин тухайн үед Орос хятадууд Амур мөрний Тарабаров арал, Чита мужийн Аргунь голын аралын талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.
Лид2. Балба улсын парламент анхны төрийн тэргүүнээ сонголоо. Хаант засаглалаас татгалзаад удаагүй байгаа Балба улсын анхны ерөнхийлөгчөөр Рам Баран Ядав сонгогджээ.
Рам Баран Ядав нь “Балбын Конгресс” намын гишүүн юм байна. Өнгөрсөн таван сард Балба улс хаант засаглалаас татгалзсаны дараа парламент байгуулжээ. Балбын Конгресс нам нь парламентад авсан суудлынхаа тоогоор хоёрдугаарт орж байгаа юм. Харин хаант засаглалын эсрэг олон арван жил тэмцэл хийж ирсэн маоистуудын нам парламентын олонхи болсон юм. Балба улсын хуулиар төрийн тэргүүнийгбүх ард түмний сонгуулиар бус, харин парламентийн гишүүд нь санал хураалт явуулж сонгодог юм. Санал хураалтын үр дүнгээр Ядав 308 санал авсан байна. Харин түүний өрсөлдөгч Маоист намын гишүүн Рамжай Прасад Сингх 282 санал авчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үе шат бямба гаригт болсон бөгөөд нэр дэвшигчдийн хэн нь ч хангалттай санал авч чадаагүй тул 2 р үеийг явуулжээ. Балба улсын шинэ үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч бэлгэдэлийн үүрэгтэй байх боловч засгийн газрыг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулна гэж итгэуж байсан маоист намынханы хувьд сонгуулийн үр дүнг итгэл найдварыг нь хөсөрдүүлжээ. Дангаараа засгийн газар байгуулна гэж найдаж байсан маоистууд ерөнхийлөгчийн сонгуульд тохиромжтой хүн ялалт байгуулахгүй бол засгийн газар байгуулахгүй гэж парламентад суудалтай бусад намд хандан сүрдүүлж байсан юм.
Лид3. Дэлхий дахинд эрэн сурвалжлагдаж байсан Сербийн ерөнхийлөгчөөр асан Радован Каражичийг баривчиллаа.
Тэрээр 1996 онд дайны үеэр сураггүй болжээ. НҮБ-ын олон улсын шүүхээс түүнийг цэргийн гэмт хэрэг үйлдэж, 1995 онд Сербчүүдийг үй олноор нь хөнөөсөнд нь ял оноожээ. Цэргийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийн ихэнхийг нь баривчилсан юм. Харин Радован Каражич, түүний дүү Хасадсик, Радко Младик нарыг эрэн сурвалжилж байлаа.
Лхагва гаригын өглөө Белградын телевизүүд түүнийг баривчилсан тухай товч мэдээлэл дамжуулаад хууль сахиугчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй гэж тайлбарласан байна. Сербийн засгийн газраас Ройтерс агентлагт мэдээлэхдээ, түүнийг хэдэн долоо хоног хяналтанд байлгана хэмээн мэдэгджээ. Учир нь ноён Каражичийг дэмжигчид түүнд тулгасан шүүхийн шийдвэр шудрага бус хэмээн эсэргүүцэл зарлаж магадгүй байгаа юм.
Түүний дүү Радко Младик “Миний ахад ялагдал гэж үгүй гэж хэлжээ. Сүүлийн 11 жил түүнийг баригдахыг хүлээж байсан хохирогчдийн хувьд өнөөдөр маш чухал өдөр боллоо. Каражич болон түүний хамсаатануудыг баривчилсанааар Сербийн хувьд Европын холбооны гишүүн болоход ахиц авчирах юм. Ракдо Каражич Сербийн 7500 гаруйлалын шашинтан залуучуудыг хөнөөсөн хэмээн НҮБ-с мэдээлсэн юм.

Лид4. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа сенатч Барак Обама Иракт хүрэлцэн иржээ. Тэр Иракын ерөнхий сайд Нури Али Малики, ерөнхийлөгч Жалал Талбани, Ирак дахь АНУ ын цэргийн командалалын удирдлагууд, Багдад дахь АНУ ын ЭСЯ ний ажилтнуудтай уулзсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Бараз Обама Кабул хотод байхдаа олон улсын алан хядлагатай хийж байгаа тэмцэлийн гол төв нь Афганистан болох ёстой гэж мэдэгдсэн юм. Афганистан улсад хийгдэж байгаа олон улсын алан хядлагын эсрэг цэргийнэ ажиллагааг анхааралдаа авах хэрэгтэй гэж Барак Обама хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө хэлжээ. Гадаадын орнуудаар хийж байгаа айлчлалынхаа хүрээнд Барак Обама Иордан, Израиль, Герман, Франц, Британи улсад айлчлал хийх юм. Хэрвээ Барак Обама сонгуульд яллат байгуулах юм бол 16 сарын дотор Иракаас америкийн цэргүүдийг эргүүлэн татна гэж амлаж байгаа юм. Гэхдээ Иракын арми, цагдаагийнханд дэмжлэг үзүүлэхийн тулд тодорхой хэмжээний цэргийн албан хаагчийг байлгах хэрэгтэй гэж тэр үзэж байна. Барак Обама Иракт сенатын гишүүн Жек Рид, Чак Хэйгел нарын хамт ирсэн юм. Тэд ч бас Иракт хийж байгаа дайныг эсэргүүцдэг. Сонгуульд ялалт байгуулах юм бол 16 сарын дотор цэргүүдээ эргүүлэн татах болно гэсэн Барак Обмагийн төлөвлөгөөг Иракын ерөнхий сайд Нури Али Малики дэмжиж байгаа юм.

ТОВЧ
ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Венесуэлийн төрийн тэргүүн Уго Чавес нар мягмар гаригт Москва хотод хэлэлцээр хийлээ. Хэлэлцээрийн үеэр ОХУ, Венесуэлийн хооронд хийгдэх цэрэг эдийн засгийн хамтын ажиллагааны тухай ярилцсан байна.

Ромын хамба лам 16 р Беннедикт Австрали улсад хийсэн айлчлалаа өндөрлөхийн өмнө лам нарын зүгээс бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүмүүсийн төлөөлөгчидтэй уулзсан байна. Энэ уулзалт хаалттай хаалганы цаана болжээ.

Өнөөдөр Украиний ерөнхийлөгч Виктора Ющенко ерөнхий прокурорын газар очиж өөрийг нь хордуулсан тухай хэргээр мэдүүлэг өгөх гэж байна. Түүнийг 2004 онд ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үед диоксин гэдэг химийн бодисоор хордуулжээ. Урьдчилсан таамаглалаар Ющенко Украний аюулгүй байдлын газрын орлогчийн гэрт оройн хоол идсэнийхээ дараа бие нь эвгүйрхэж эмнэлэгт хэвтсэн юм. Өнөөг хүртэл Ющенко эмнэлэгийн хяналтад байдаг бөгөөд түүний хувийн эмчийн хэлснээр 24 удаа мэс засал хийлгэсэн байна.

Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын ерөнхий сайд Гордон Браун Израилийн парламентын танхимд үг хэлэхдээ Ираны цөмийн хөтөлбөрийн талаар байр сууриа илэрхийлжээ.
Иран улс цөмийн зэвсэгтэй болохоор чармайж, Израиль улсыг газрын хөрснөөс арчих болно гэж занадхийлж байгааг Гордон Браун эрс буруутгаж байна. Израиль улс одоо байгаа газар нутаг дээрээ оршин тогтнож хөгжимн цэцэглэх эрхтэй. Хэн ч бүхэл бүтэн үндэстэнг заналхийлэх ёсгүй гэж Их Британий ерөнхий сайд мэдэгджээ. Их Британий ерөнхий сайд нараас Гордон Браун Израилийн парламентад үг хэлсэн анхны хүн болж байна. Бүхэл амьдралын турш Израилийн талаар хамгийн гэгээлэг сэтгэгдэл надад бүрэлдсэн гэж тэр яриандаа цохон тэмдэглэсэн байна. Бид жүүд үндэстэнүүдийг ялгаварлан гадуурхах үзлийг дэмжихгүй гээд, Их Британи улс АНУ тай эн зэрэгцэн Иранны заналхийлэлийг арилгахын төлөө боломжтой бүх арга хэмжээг авна. Шаардлагатай гэж үзвэл Ираны эсрэг хориг арга хэмжээг ч чангатгах болно гэж Гордон Браун мэдэгджээ. Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрөө энхийн зорилготой гэж тайлбарлаж байгаа ч цөмийн байгууламж руу нь агаараас цохилт өгөх юм бол хариу арга хэмжээ авч, юуны түрүүнд Израиль улс, Персийн буланд байгаа АНУ ын цэргийн баазийг сөнөөнө гэж сүрдүүлж байгаа юм.

Лид6. Газрын дундад тэнгисийн Монака улсад Одесс хотын уугуул Евгения Двоскинг баривчилсан байна. Түүнийг баривчлахыг АНУ, ОХУ ын хууль сахиулах байгуулагынхан шаардаж байгаа юм.
Москва хотод байхдаа Евгения Двоскин үнэт цаасны хууль бус арилжаа хийж, олон тэрбум рублийг хууль бус замаар олжээ. ОХУ ын хууль сахиулагчид түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Харин АНУ ын эрх баригчид түүнийг хөрөнгийн бирж дээр 2 сая долларын луйвар хийсэн гэж буруутгаж эрэн сурвалжилж байжээ. Энэ гэмт хэрэгтэн Слускер, Альтман, Шустер, Козин, Лозин гэх мэт маш олон янзийн хуурамч нэр ашигладаг байжээ. Түүнийг Монако улсын хууль сахиулах байгуулагынхан баривчилсан нь өнөөдөр л мэдэгджээ. АНУ д түүнийг амвдарч байхад нь хулгай, дээрэм хийсэн, татвар төлөхөөс татгалзсан, такси хулгайлж цагдаа нараас зугтсан гэх мэт хэрэгт буруутайг нь тогтоож 15 жилийн ял оноож байжээ. Гэвч шоронд 2 жил хоригдоод байтал Украин руу түүнийг шилжүүлсэн байна. Украинд байхдаа тэр ОХУ ын иргэний паспорт авч гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болж байжээ. Монакагийн хууль сахиулах байгуулагынхан түүнийг АНУ д шилжүүлэн өгөх гэж байна.

Лид7.Германы канцлер Ангела Меркель Украин улсад албан ёснй айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөр хэдийгээр маш шахуу байсан ч хоёр орны удирдагчид эдийн засгийн хамтын ажиллагаанаас эхлээд Украиныг Умард Атлантын Цэргийн эвсэлд элсүүлэх хүртэл маш олон асуудлыг хэлэлцэж амжсан байна. Украин улсыг умард Атлантын цэргийн эвсэлд элсэх хүсэлтийг нь Германы тал бүрэн дэмжиж байгаа гэж Ангела Меркель мэдэгджээ.
Ангела Меркелийн Киевт хийж байгаа айлчлалд Украины тал маш, өндөр ач холбогдол өгч байна. Украины ерөнхийлөгч Виктор Ющенко өргөөнийхөөө үүдэнд гартаа цэцэг барьж Ангелу Меркелийг хүлээжээ. Германы Канцлер Украиний төрийн өндөрлөгүүдтэй эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх нь гол зорилт нь байсан юм. ОХУ аас Герман руу нийлүүлж байгаа байгалийн хийн 80 хувь нь Украиний газар нутгаар дамжин өнгөрдөг юм. Харин Украиний хувьд Умард атлантын цэргийн эвсэлд элсэх гэж байгаа Украины хүсэлтийг Герман улс дэмжиж байгаа эсэхийг мэдэх нь чухал. Германчууд за гэж хэлсэн нь Украинчуудад ихээхэн найдвар төрүүлж байна. Ангела Меркель Украин улсыг Умард Атлантын Цэргийн эвсэлд нэгдэн оруулах талаар тодорхой хугацаа хэлэхээс татгалзсан бөгөөд Украинд хийгдэж байгаа нийгэм, эдийн засгийн шинэчлэл дуусаж, Украины төр засаг төдийгүй, ард түмэн хүсэл зориг нэгтэй болсон үедээ цэргийн эвсэлд нэгдэх хүсэлтээ албан ёсоор гаргах юм бол асуудал хялбар шийдэгдэх байхаа гэж Германы канцлер хэлжээ. Одоо цэргийн эвсэлд нэгдэхийг Украины хүн амын 70 хувь нь дэмжихгүй байгаа юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Бушыг Киевт ирэх үед эсэргүүцлийн ажиллагаа болж байсан. Тэгвэл Ангела Меркелийг ирэх үед эсэргүүцлийн жагсаал болсонгүй. Учир нь сөрөг хүчнийхэн, иргэний хөдөлгөөнийхөн гол анхаарлаа Крымд болж байгаа Украин, Умард Атлантын цэргийн эвсэлийн хамтарсан цэргийн хээрийн сургуулилтад хандуулаад байгаа юм. Өнөөдөр өглөө Ахан дүүс хөдөлгөөний идэвхитэнүүд цэргийн хээрийн сургууль хийж байгаа газар жагсаж саад болохыг оролджээ. Хүчний байгуулагынхан хэд хэдэн хүнийг саатуулж мэдүүлэг авсан байна.
Лид8. Ерөнийлөгч Роберт Мугабе болон сөрөг хүчний намын тэргүүн Морган Цванкира нар Зимбабвег улс төрийн хямралаас гаргах талаар хэлэлцээр хийж гэрээнд гарын үсэг зурлаа.
Ноён Роберт Мугабе, Морган Цванкир нар Харэйр зочид буудалд хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд тэдний хувьд сүүлийн 10 жилд анх удаа нүүр тулсан уулзалт нь болж байна. Ноён Цвангари энэ бол түүхэн үшйл явдал гэж онцлон тэмдэглээд бусад нам хүчнүүд хамтран ажиллахыг хүсвэл бид татгалзахгүй гэж нэмж онцлон тэмдэглэсэн байна.
Харин ноён Роберт Мугабе бид энд улс төрийн шинэ замыг эрэлхийлэх гэж ирсэн мэдэгдсэн юм. Энэхүү гэрээ 2 долоо хоногын дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм байна. Шинэ засгийн газар байгуулж, улс төр, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тогтвортой байдлыг бий болгох тухай энэ гэрээнд тусгагджээ. Гэрээг хэрэгжүүлэхийн тулд улс төрийн намууд боломжтой бүх алхамыг хийх үүрэг хүлээж байна.

Лид9.Английн Кентербери хотод бүх английн ширээт лам нарын чуулган маргаан дуулиантайгаар нээгдэж байна. Английн сүм хийдийн 200 гаруй лам хуврагууд сүм хийхдэд либерал чиг хандлага давамгайлах болсоныг эсэргүүцэж ширээт лам нарын уулзалтанд оролцохоос татгалзаад байна.
Энгийн үгээр хэлэх юм бол тэд уламжлаллт бус бэлгийн чиг хандлагатай лам нар, мөн гэлэнмаа нарыг ширээт ламын албанд томилж байгааг эсэргүүцэж байна. Лондон хотын өмнөд зүгт байдаг Гэгээн Марийн сүм нам жимхэн буйдхан газрын тоонд ордог байсан бол одоо Английн католик шашны хагаралын гол төв нь болж хувирчээ. Өнгөрсөн ням гаригт энэ сүмд АНУ ын ширээт лам Жин Робинсон мөргөл хийсэн юм.
Тэр ижил хүйстэнээ сонирхдог гэдгээ илэн далангүй олон нийтэд зарладаг хүн юм. Түүний мөргөл, илтгэл эхлээд 50 секунд ч болоогүй байхад сүм ирсэн нэгэн хүн библийн сургаалд ижил хүйстэнээ сонирхох нь нүгэл гэж бичсэн байдаг. Та бол лам хувраг биш, нүгэлтэн гэж хашгирчээ. Илтгэлийг тасалдуулсан хүнийш сүмээс гаргасан бол гэнэт эвгүй байдалд орсон ламтан илтгэлээ товчилж хурдхан дуусгажээ. Ням гаригт болсон энэ үйл явдлын тухай сонин дээр гарсан гэрэл зураг Сүмийн хонгилд байрлуулжээ. Английн сүм хийд цаашид орчин үеийн нөхцөлд тохирон хөгжих ёстой гэж зарим хүмүүс үзэж байгаа бол хуучинсаг үзэлтэнүүд ямар нэгэн шинэчлэлт хийхийг эрс буруутгаж байна. 19 р зууныг хүртэл Английн сүм хийхэд хар арьстануудыг лам хувраг болгохыг эсэргүүцэж байсан бол одоо эмэгтэйчүүд, ижил хүйстэнүүдийг эгнээндээ байлгах уу үгүй юу гэдэг асуудлыг шийдэх гэж байна. 19 р зуунд хар арьстан лам нар шинэчлэлийн төлөө байсан бол харин одоо тэд хуучинсаг байдлаа хадгалахыг хүсэж байна.

Лид10. Францын ерөнхийлөгч Николя Саркози үндсэн хуулиндаа өөрчлөлт хийхийг санаачилж парламентын танхимд хандсан байна. Францын парламент Николя Саркозигийн санаачлалгийг дэмжсэн байна.
Парламентын дээд доод танхимийн хамтарсан хуралдааны үеэр үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хураалт явуулахад 538 хүн
шинэчлэлийн төлөө санал өгч, харин 357 гишүүн татгалзсан байна. Ийнхүү шинэчлэл хийхийг хүсэгчид ялалт байгуулжээ. Үндсэн хуулиндаа гар хүрэхийн тулд ерөнхийдөгчийн талыг баримтладаг олонхи болсон намаас гадна цөөнх болж байгаа сөрөг хүчний намын гишүүд ч дэмжсэн байх ёстой юм. Иймээс санал хураалтын дүн ямар гарахыг хэн ч урьдчилан тааварлах аргагүй байлаа. Николя Саркози парламентад болсон санал хураалтын үр дүнг Ардчилалын ялалт гэж нэрлэжээ. Гэвч Үндсэн хуулинд өөрчлөлт хийгдсэнээр ерөнхийлөгчид ашигтай гэж шүүмжилэх хүмүүс ч гарч байна. 1958 онд Шарл де Голлийг төрийн эрхэнд байхад үндсэн хууль баталж байсанаас хойш хийгдэж байгаа хамгийн том өөрчлөн шинэчлэл нь энэ болж байна гэж ажиглагчид онцлон тэмдэглэж байна. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулснаар ерөнхийлөгчийн зарим зарлигт парламент хориг тавих эрхтэй болж, засгийн газар парламентын үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй, төрийн тэргүүн дангаараа өршөөл үзүүлэх эрхээ хасуулж байгаа юм. Түүнээс гадна Ерөнхийлөгч парламентын танхимд үг хэлэх эрхтэй болж байна. 1875 оноос хойш Франц улсад ерөнхийлөгч нь парламентын танхимд үг хэлэх нь засаглал, эрх мэдэл хуваах зарчимд харшилж байна гэж үздэг байсан юм.

Лид11. Олимпийн наадам болох гэж байгаа энэ үед БНХАУ ын засгийн газар Бээжин хотын иргэдэд зориулан гадаадын иргэдтэй хэрхэн харьцах тухай зөвлөмж тараасан байна.
Бээжингийн олимпийн наадмын үеэр хятадын иргэд гадаадын жуулчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, тамирчидтай хэрхэн харьцах ёстойг энэ зөвлөмжинд дэлгэрэнгүй бичсэн байна. Жишээ нь хятад хүн гадаадын иргэнтэй харьцахдаа эелдэгээр инээмсэглэх ёстойгоос гадна ярилцаж байгаа хүнээ хэтэрхий цоо ширтэхгүй байх, биенд нь хүрэхгүй байх хэрэгтэй гэж бичсэн байна. Гадаадын иргэдийн дэргэд биеэ маажих, хамараа нухах, хөл гараа савлах, хумсаа авахыг хатуу хориглосон байна. Ер нь л гадаадын хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй гэжээ.


No comments: