2008-07-24

Дэлхийн мэдээ 2008 07 24 Пүрэв гараг

Лид1. Өнгөрсөн шөнө хүчтэй газар хөдлөлт Японы хойд хэсэгт боллоо. Японы Хонсю аралд рихтерийн шаталбараар 6.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 130 гаруй бэртгэж гэмтсэн байна. Одоогоор хүний амь нас үрэгдсэн тухай мэдээлэл ирээгүй байна.
Байгалийн гамшигийн үеэр олон арван байшин барилгад эвдрэлгарчээ. Хэд хэдэн машин хөрсний нуралтын улмаас онхолдож цонх нь хагарсан гэж орон нутгын телевиз мэдээллээ. Газрын чичиргээний улмаас замын хөдөлгөөнд замбараагүй байдал бий болж төмөр замын үйл ажиллагаа саатсан байна. Байгалийн гамшиг болсон бүс нутаг цахилгаан эрчим хүч, ундны усны хангамж, холбоо харилцаа тасарчээ. Хонсю арлын хойд хэсэгт хурдны галт тэрэгний хөдөлгөөн бүрэн зогссон байна. Газар хөдлөлтийн голомт нь нийслэл Токио хотоос 480 км-н зайтай газрын гүнд 124 кмт байсан гэж Японы цаг уурын агентлагаас мэдэгджээ. Газар хөдлөлтийн голомтоос эргэн тойрон 500 км ын радиуст чичиргээ мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн дараа цунами үүсэхгүй гэж мэргэжлийн хүмүүс нотлож байна. Ерөнхий сайд Ясуо Фукуда албаны хүмүүст энэхүү гамшигт өртсөн хүмүүст тусламж үзүүлэхиийг даалгаж, хохирол барагдуулах ажилд сайн дурынханыг ч оролцохыг уриалсан байна. Япон улс нь дэлхийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог юм. Хонсю аралд хамгийн сүүлчийн удаа 7 сарын 14 нд 7,2 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барж 10 хүн ор сураггүй алга болсон юм. Тэгвэл өнгөрсөн шөнө БНХАУ ын баруун өмнө зүгийн нутагт, Сычуань, Шэньси мужийн заагт рихтерийн шаталбараар 5,6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одоогийн байдлаар байгалийн энэ үзэгдлийн үеэр 2 хүн бэртэж гэмтжээ. Өнгөрсөн 5 сарын 12 нд БНХАУ ын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болсоноос хойш газрын чичиргээ байнга мэдрэгдэх болсон юм.
Лид2. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг энхийн замаар зохицуулах 6 талт хэлэлцээрт оролцож байгаа төлөөлөгчид Сингапурт албан бус уулзалт хийлээ.
Энэ уулзалтад БНХАУ ын гадаад хэргийн сайд Ян Чези, АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс, Японы гадаад хэргийн сайд Масахико Комура, ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров, БНСУ ын гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Ю Мен Хван, БНАСАУ ын гадаад явдлын сайд Пак Ы Чун нар оролцсон юм. Уулзалтад оролцож байгаа төлөөлөгчид 6 талт хэлэлцээрийн ахиц дэвшилийн талаар өөр өөрсдийн үнэлэлт дүгнэлтээ хийжээ. Сингарпурт болсон албан бус уулзалтаар сонирхолын бүлгүүд өөр өөрсдийн байр сууриа чөлөөтэй илэрхийлсэн нь харилцан ойлголцолы улам ч нэмэгдүүлсэн гэж ажиглагчид онцлон тэмдэглэж байна. Уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр 6 талт хэлэлцээрт оролцогч орнуудын гадаад хэргийн сайд нар хэд хэдэн асуудлаар нэгдмэл байр сууринд хүрсэнээ зарлажээ. Солонгосын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдэх 6 талт уулзалтын 3 р үе шатыг эхлүүлэхийг АНУ, БНХАУ, ОХУ, БНАСУ, БНСУ Японы төлөөлөгчид дэмжиж байна.
Лид3. Хаант засаглалаас татгалзаж бүгд найрамдах засалглалтай ардчилсан улс болоод удаагүй байгаа Балба улсад төрийн өндөрлөгүүдийг сонгож дуусаад байна.
Балбын вант улсын анхны ерөнхийлөгч Рам Баран Ядав лхагва гаригт тангараг өргаж албан тушаалдаа томилогджээ. Түүний дараа Балбын түр засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох өргөдөлөө ерөнхийлөгчид өргөн барьжээ. Ингэснээр Балбын засгийн газрын өнөөгийн гишүүд дараагийн засгийн газар байгуулагдах хүртэл үүрэг гүйцэтгэгч гэсэн тодотголтойгоор албан үүргээ хаших юм. Хаант засаглалаас татгалзаж ардчилсан дэглэмд шилжин ороод хэдхэн сар болж байгаа Балба улсын парламент өнөөдөр хуралдаж улс төрч Субаша Немвангаг парламентын даргаар сонгожээ. Энэ жил 55 настай Немванг нь хууль мэргэжилтэй бөгөөд Балбын коммунист намын төв хорооны гишүүн юм.


Лид4. Хуучин Югослав улсын цэргийн гэмт хэргийг шүүн таслахаар ажиллаж байгаа Гаага дахь олон улсын шүүхэд Боснигийн экс удирдагч Радован Караджичийг Сербийн хууль сахиулагчид шилжүүлэх өгөх ажиллагаа удааширч болзошгүй байна. Учир нь Каражичийн өмгөөлөгч Светозар Вуячич олон улсын шүүхэд шилжүүлэх шийдвэрийг давж заалдах болно гэж мэдэгдсэн юм. Гэсэн хэдий ч Каражичийг ирэх долоо хоногийн эхээр олон улсын шүүхэд шилжүүлэн өгнө гэж ажиглагчид таамаглаж байна. Сүүлийн 13 жилийн турш хууль сахиулагчдаас нуугдаж байсан Боснигийн ерөнхийлөгч асан Белград хотод хоригдож байгаа юм. Тэрээр олон улсын шүүхэд очих юм бол өмгөөлөгч авахгүйгээр өөрөө өөрийгөө өмгөөлөх бодолтой байгаа юм байна. Югославийн ерөнхйлөгч Слободан Милошевич бас өмнө нь шүүхэд дуудагдахдаа өмгөөлөгчөөс татгалзсан юм. Шүүх ажиллагааг аль болох удаашруулахын тулд Каражич ийм арга сонгож байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Югославт хүн төрөлхтөний эсрэг хийсэн гэмт хэргийг шүүн таслах ажиллагаа 2010 хүртэл үргэлжилэх ёстой юм. Каражич Боснигийн ерөнхийлөгч байхдаа 1995 онд лалын шашинтай 8000 хүнийг Сребница хотод буудан хороох тушаал өгч байжээ. Олон улсын шүүх Каражичийн эсрэг 11 хавтас хэрэг үүсгэж сүүлийн 10 гаруй жил эрэн сурвалжилж байсан юм. Каражич энэ жил 63 настай. Тэрээр сүүлийн жилүүдэд Белграл хотод Драган Дабич гэдэг нэрээт амьдарч ардын эмчилгээ хийдэг байжээ. Сахал үсээ ургуулж зүсээ өөрчилсөн Карачиж өөрийгөө хүний био эрчим хүчний талаар мэргэшсэн хүн гэж танилцуулж, тэр ч бүү хэл интернэтэл өөрийн гэсэн вэб хуудас нээж, нэрийн хуудсаа бусдад тарааж, уламжлалт анагаах ухааны сэдвээр лекц уншдаг байжээ. Түүнийг илрүүлж баривчилахад АНУ, Их Британи, Германы тусгай албаныхан оролцсон байна.
Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэьшин өрсөлдөж байгаа Барак Обама гадаадын орнуудаар хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна.
Ноён Барак Обама Израиль улсад байхдаа тус улсын ерөнхийлөгч Шимон Перес, Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нартай уулзалт хийжээ. Ойрхи Дорнодын орнуудаар айлчлахдаа Барак Обама Изралийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, тус улсын гадаад хэргийн сайд Ципи Ливни, сөрөг хүчний Ликуд намын дарга Бенжамин Нетаниягу нартай уулзаж, Холокостын золиос болсон хүмүүийн дурсгалд зориулсан цогцолборт очиж хүндэтгэл илэрхийлсэн байна. Айлчлалын хөтөлбөрт Палестины зүгээс байнга пуужингийн довтолгоонд өртөж байдаг Газын зурваст очсон байна. АНУ ын ерөнхийлөгчөөр хэн сонгогдсоноос үл хамаарч Израиль АНУ ын хооронд бий болсон онцгой нягт харилцаа хэвээр үргэлжилнэ гэж Обама мэдэгджээ. Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийг зогсоохын төлөө чадах бүхнээ хийнэ гэж амлажээ. Барак Обама Кувейт, Ирак, Афганистан Иордан улсад айлчлал хийсэн бөгөөд Израильд хийсэн айлчлалынхаа дараа Барак Обама Холбооны Бүгд Найрамдах Герман улс , Франц, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад айлчлал хийх юм. Улс төр судлаачид Барак Обамаг олон улсын харилцааны туршлагагүй гэж шүүмжилдэг. Үүнийг няцаахын тулд тэр гадаадын орнуудаар айлчилж байна.
Лид6. Холбооны Бүгд Найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод нэгэн иргэн эсэргүүцлийн ажиллагаа хийжээ. Тэрээр Барак Обамаг Берлин хотод ирэх гэж байгаа эсэргүүцэж байна гэж хэвлэлийнхэнд ярьжээ.
Берлин хотын иргэн Барак Обамагийн машин цуваа явах зам дээр улаан будаг асгажээ. Замыг харуул хамгаалалтад авчихсан байжээ. Тэр хүн хамгаалалтын бүс рүү хэрхэн нэвтэрсэн нь тусгай албаныханы хувьд оньсого таавар болж үлдээд байна. Берлиний цагдаа нар түүнийг саатуулж мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд хэн болохыг нь тогтоож, яагаад Барак Обамаг Берлинд ирэхийг нь эсэргүүцэж байгааг нь тодруулах гэж байна.
Лид7.АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш улс орныхоо эдийн засгийн байдлыг, санхүүгийн зах зээлийг шарталтын байдалтай байгаа хүнтэй зүйрлэж хэлжээ.
Өнгөрсөн баасан гаригт Цагаан ордоны эзэн Жорж Буш Техас мужийн_ Хьюстен хотод улс төрийн зорилгоор хандив цуглуулах үйл ажиллагааны хаалтад оролцохдоо энэ санхүүгийн байдлын талаар ярьжээ. Энэ арга хэмжээнд хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнийг уриагүй бөгөөд танхимд байсан хүмүүсийг гэрэл зургйин аппарат, дүрс бичлэгийн камер, гар утсаа унтраахыг хүссэн байна. Гэвч танхимд байсан зочидоос хэн нэгэн нь гар утасны камераар Жорж Бушын хэлсэн үгийг бичиж авсан байна. Дараа нь тэрээр энэ бичлэгээ интернэтийн сүлжээнд байрлуулжээ. Уолл Стрит ямар нэгэн заль мэх хэрэглэхгүйгээр эрүүлжихэд хэдий хугацаа хэрэгтэй вэ гэдэг нь асуудлын гол зангилаа юм. Бид орон сууцны зээлийн асуудалтай тулгарч байсан. Хьюстенд, Далласт биш юмаа гэхэд өөр газар Лора өнөөдөр байшин худалдан авахаар оролдсон. АНУ ын санхүүгийн зах зээл төдийгүй дэлхийн олон оронд сүүлийн саруудад хүнд үетэй тулгарсан. Бирж дээр хувьцааны ханш унаж, орон сууцны зээл авсан хүмүүс өрөө төлж чадахгүйд хүрсэн. АНУ ын эдийн засаг шартсан хүнтэй л адилхан байна гэж хэлэхэд олн хүмүүс инээлджээ. Жорж Бушыг ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан хойно Бушын гэр бүлийнхэн Техас мужийн Кроуфорд дахь эдлэндээ амьдрах хүсэлтэй байгаа юм байна гэдэг дүгнэлтийг ажиглагчид Жорж Бушын энэ ярианаас хийсэн байна.
ТОВЧ
Грекийн нийслэл Афин хотоос холгүй ойн түймэр дүрэлзэж байна. Галын дөл хотын захын дүүрэгт тулж ирсэн тул зарим оршин суугчид баримт бичиг, үнэ цэнэтэй эд зүйлсээ авч орон гэрээсээ дүрвэж эхэлжээ. Цаг агаар халуу, чийгшилт бага, хүчтэй салхитай байгаа нь гал түймэр түргэн хугацаанд их талбай хамрахад нөлөөлж байна. Гал унтраах ажилд 8 нисдэг тэрэг, 25 гал унтраах баг дайчлагджээ.
Тэгвэл манай урьд хөрш БНХАУ ын төвийн мужуудаар хүчтэй бороо үргэлжилэн орж байна. Хөрсний гулгалт үүсэж зарим байшин барилга нурах аюултай байна. Одоогийн байдлаар 3 хүн живж, хоёр хүн аянганд цохиулж, нэг хүн байшинд дарагдаж амь насаа алджээ. Бороо үргэлжилэн орж байгаа Хятадын Хубэй мужаас 12 мянган хүнийг өөр газар руу нүүлгэн шилжүүлжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр аадар бороо ойрын хэд хоногтоо үргэлжилэн орох юм байна.
Лид Хүнсний үнийн өсөлт нь африкын мянга мянган ядуу буурай иргэдийг өлсгөлөнд хүргээд байна.
Их Британи улс африкийн өлсгөлөнд нэрвэгдсэн улс орнуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ. Их Британий хүмүүнлэгийн байгуулага 9-13 сая иргэдэд хүмүүнлэгийн тусламж яаралтай хэрэгтэй байна хэмээн мэдэгдсэн юм. Энэхүү байдал нь хүнсний бүтээгдэхүний үнийн өсөлтөөс, ялангуяа гурил, удаан буудай өндөр үнэтэй байгаагаас үүдэлтэй. Сүүлийн 3 жил дарааллан ган гачиг болсон нь хүсний хомдол бий болж өлсгөлөнд нэрвэгдэх гол шалтгаан нь болжээ. Олон улсын хүмүүнлэгийн байгуулагын төлөөлөгчид Африк тивд хумхаа өвчний гаралт нэмэгдэж байгаад сэтгэл түгшиж байна. Өнгөрсөн мягмар гаригт НҮБ-н Дэлхийн Хүнсний байгууллагаас Африкт хүнсний бүтээгдэхүүний үнэ болон, шатахууны үнийн өсөлтийн улмаас ойролцоогоор 14 сая хүнд хүнсний тусламж хэрэгтэй байна гэж мэдэгдсэн юм. Зарим газар хүнсний бүтээгдэхүүний үнэ 500 хувиар нэмэгджээ.
Лид Долли хар салхи Мексик улс, Техасийг дайран өнгөрлөө. Миамид байрладаг АНУ ын хар салхи судлах үндэсний төвийнхөн сэрэмжлүэг гаргасаны дараа Техас мужийн өмнөд хэсгийн хотуудад түгшүүр зарлажээ.
Техасын эрчим хүчний байгууллага цахилгааны хангамжийг зогсоож 27000 хэрэглэгч гэрэл цахилгаангүй өдөр хоногийг өнгөрүүлж байна. Долли хар салхи Техасын Өмнөд Падрын арлыг дайрч өнгөрсөн ч аюул дуусаагүй бөгөөд нутгийн төв хэсгээр үер усны аюулаас сэрэмжлэхийг албаны хүмүүс анхааруулжээ. Хүчтэй салхины улмаас Техасын 3 хотын ойролцоогоо 5000 гаруй иргэд нийтийн хорогдох байранд очжээ. Хар салхиний дараа 24 цаг тасралтгүй үргэлжлэн бороо орох тул үер болох эрсдэлтэй байна.
Лид.Италын ерөнхий сайд Сильвио Брүлүскони цагаачдийг хуулийн хариуцлагад татах тухай хуулийн төсөл боловсруулж парламентад өргөн барьжээ.
Шинэ хуулийн төслийг Италийн сенатын танхим баталсан бөгөөд хууль бус цагаачдийг шүүхээр шийтгэж ял оноох юм. Италын шүүх хууль бус цагаачидад нутгаасаа хөөн гаргахаас эхлээд 4 жил хүртэлх хугацаанд хорих юм байна. Хууль бус цагаачдын өмчийг хураан авч улсын орлого болгох юм.Католикийн сүм хийдүүд болон Италын зүүнийг баримтлагч талынхан нь энэ шинэ хууль гарсанаар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг өөгшүүлж байна хэмээн мэдэгджээ.

Лид8.ОХУ ын Дагестаны өөртөө засах оронд олон цагаар үргэлжилэн орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн дараа үерийн байдал үүсээд байна.
Дагестаны Ахтын дүүрэгт усны их урсгал замдаа таарсан бүхнийг хуу хаман урсгаж байна.Хот суурин газрын гудамжаар борооны ус гол мэт урсаж байгаа дүр зурагийг НТВ телевизийнхэн дүрс бичлэгийн хальсандаа буулгаж авчээ. Дагестанд аадар борооны үеэр зам гүүр эвдэрч цахилгаан эрчим хүч тасалдсан байна. Тосгоны зарим байшин сууц усанд автажээ. Хөдөө аж ахуйн салбарт ч ихээхэн хэмжээний хохирол учирсан байна. Тариан талбай бүхэлдээ усанд автсан тул орон нутгийн хөдөө аж ахуй эрхлэгчид энэ жил ургац авах боломжгүй болжээ.
Лид9. Францын парламент ажилчин хүн долоо хоногт заавал 35 цаг ажиллах ёстой гэсэн хуулийг хүчингүй болгожээ. Ажлын цагийг өөрчилөх шинэ хууль баталсанаар ажилчин хүн үйлдвэрчний эвлэлийнхээ тусламжтайгаар ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа долоо хоногт хэдэн цаг ажиллахаа өөрөө шийдэх эрхтэй болж байна.

Одоогоос 10 жи лийн өмнө Франц улсын социалист намынхан засгийн эрхийг брьж байхдаа долоо хоногт 35 цаг ажиллах тухай хууль баталж байсан юм. Харин Францын ерөнхийлөгч Николя Саркози ажиллах хугацааг заавал хуулиар зохицуулах нь Франц улсыг дэлхийн тавцанд өрсөлдөх боломжийг нь хязгаарлаж байна гэж үзэж энэ хуулийг хүчингүй болгох санаачлага гаргажээ. Ажилчин хүн долоо хоногт хэдэн цаг ажилахвэ гэдэгээ ажил олгогчтой харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай хууль ирэх 8 сараас хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Лид10. Дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн тоонд ордог америкийн иргэн, Майкрософт компанийг үндэслэн байгуулагч Билл Гейтс, санхүүгийн ертөнцийн загалмайлсан эцэг гэгдлэг одоо Нью Йорк хотын амбан захирагчаар ажиллаж байгаа Майкл Блумберг нар хамтран тамхиний хор уршигийг танилцуулах зорилгоор хамтран ажиллах гэж байна.
Тамхи татах муу зуршилаас болж манай гаригийн нэг сая хүн жилд хорвоог орхиж байна гэж тэд мэдэгдээд ирэх таван жилийн турш ядуу болон буурай хөгжилтэй орнуудад тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст туслах хөтбөлбөр хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тэдний төсөлийнхөө ихэнхи хөрөнгийг тамхиний эсрэг сурталчилгаа хийхэд зарцуулах болжээ. Өнөөдөр манай дэлхий дээр тамхи татах муу зуршилтай нэг тэрбум хүн амьдарч байгаа юм. Зүүн европын томоохон хотуудад олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа энэ үед тамхи үйлдвэрлэгчид маркетингийн гол хүчин чармайлтаа Зүүн Европ, хуучин социалист байсан орнууд, Африк, Азийн буурай хөгжилтэй орнууд руу чиглүүлээд байгаа юм. Тамхи үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ нэмэглүүлэхийн тулд асар их хөрөнгө хүч хаяж байгаа энэ үед Билл Гейтс, Майкл Блумберг нарын хагас тэрбум доллар хэр үр дүн тэй байх бол гэдэг асуултыг хэрэгт дуртай сэтгүүлч нар тавьж байна.

Лид11. ОХУ ын эрдэмтэд дэлхийн хамгийн цэнгэг устай, бас дэлхийн хамгийн гүн Байгал нуурын ус, хөрсийг судлах гэж байна. Өчигдөр “Мир” загварын шумбагч төхөөрөмжийг Байгал нуурын усанд тавьж анхны туршилтийг хийхээр төлөвлөсөн байсан ч цаг агаарын таагүй байдлаас бол туршилтийг нэг өдрөөр хойшлуулжээ. Оросын эрдэмтэд Буриадын Турка суурингийн ойролцоо байрлаж байгаа юм. Мир шумбагч төхөөрөмжөөр өмнө нь Оросын эрдэмтэд хойд туйлын ерөөлд хүрч хөрсний дээжийг нь авч байсан юм. Харин Байгал нуурын ерөөлд Мир шумбагчийг оруулахын тулд нэмэлт тоноглол хийжээ.
Өнөөдөр зөвхөн туршилт хийж байгаа бөгөөд харин жинхэнэ шумбалт нь 7 сарын 27 оос 29 ний хооронд болох юм. Оросын эрдэмтэд 9 сарын дунд үе хүртэл Байгал нуурт судалгааны ажил хийнэ. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаа шумбах юм. Судалгааны ажил 2009 онд ч үргэлжилнэ. Ирэх жил тэд Байгал нуурын ероолд нь 100 гаруй удаа хүрэх юм байна. Байгаль нуурын усны найрлага, ероолийн хөрсний бүтэцийг шинжилж, байгалийн баялаг байгаа эсэхийг тогтоох зорилготой юм.

Лид12.8 сарын 8 нд нээлтээ хийх Бээжингийн зуны олимпийн их наамдамд оролцохоор ирэх тамирчид, жуулчидийг нисэх онгоцны буудалд роботууд угтах гэж байна.
Хятадын техник технологийн орчин үеийн ололт амжилтийг Олимпийн наадмын үеэр сурталчилах зорилгоор эдгээр роботуудыг үйлдвэрлэжээ. Нисэх онгоцны буудалд байх энэ робот Хятад, Англи хэлээр ярихаас гадна өөр дэлхийн 20 гаруй хэлээр сайн байна уу гэж мэндчилж чаддаг гэнэ

No comments: