2008-07-15

Дэлхийн мэдээ 2008 07 15 Мягмар гараг

Лид1. Өнөөдөр ОХУ ын нийслэл Москва хотод хилийн чанадад суудаг элчин сайдууд, олон улсын байгуулагын суурин төлөөлөгчид бүгд цугларчээ. ОХУ ын гадаад хэргийн яам элчин сайд нарын чуулганыг зохион байгуулж байна. Энэ чуулганд ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев оролцож байна.
Оросын элчин сайд нарын чуулган уулзалтыг дипломатууд цагаа тааруулж байна гэж нэрлэж амсан байна. Оросын гадаад хэргийн яам ойрын жилүүдэд баримтлах гадаад бодлогийнхоо үндсэн чиглэлийг боловсруулж, элчин сайд нартаа ажлын чиглэлийг нь гарган өгч байгаа нь энэ юм. Улс орны эрх ашигийн төлөө ямар ажлыг хийх шаардлагатай байгааг тодорхойлдог энэ чуулганыг ОХУ ын гадаал хэргийн яам хоёр жил тутам нэг удаа зохион байгуулдаг байна.

Лид2. ОХУ ын Владимир мужийн Киржач хотод лазерын шоуг зохион байгуулжээ. Энэ шоунд оролцсон олон арван хүний нүдний торлог бүрхэвч нь гэмтэж эмнэлэгт хандсан байна.
Хүчтэй лазерын гэрэл шоу үзэж, бүжиглэж байсан хүмүүсийн харах эрхтэнг гэмтээсэн. Торлог бүрхэвч нь гэтмсэн хүмүүс хараагүй болох эрсдэл өндөр байна гэж эмч нар мэдээлжээ. Шоунд ирсэн залуучуудын ихэнхи нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байсан нь хараа нь муудах шалтгаан болсон гэдэг хувилбарыг ч бас мэргэжилтнүүд авч үзэж байна. Шоунд оролцсон хүмүүсээс 30 хүнний нүд гэмтжээ. Иймээс тэд ойрын хэдэн сарын турш хар нүдний шил зүүж, тусгай эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Лазерийн шоу болж байх үед шиврээ бороотой байжээ. Лазерын гэрэлийг аль болох өндөрт чиглүүлдэг боловч энэ удаа бороотой байсан тул лазерын цацрагийг зохих ёстой хэмжээнээс нь доогуур гэрэлтүүлжээ. Энэ шоунд очсоны дараа хараа нь муудсан хүн байвал яаралтай эмнэлэгт үзүүлэхийг эмч нар анхааруулжээ. Лазерын шоуны үеэр гар утасны камераар хийсэн бичлэгт лазерын цацраг гар утасны дэлгэц дээр хүчтэй хар нүх үүсгэж байгаа нь тод ажиглагдаж байгаа юм. Техникийн аюулгүй байдлыг зөрчсөнөөс болж лазерын шоуны үеэр хүний нүд гэмтсэн тохиолдол өмнө нь Орост гарч байгаагүй юм байна. Шоуг зохион байгуулагчид энэ хэргийн дараа гар утсаа унтрааж, хууль сахиулах байгуулагийнхантай холбоо барихаас зайлсхийж байна.

ТОВЧ
ОХУ д цэрэг татлага явагдаж дууссан байна.Энэ жил 133 мянган хүн цэргийн зарлан дуудах хуудас авчээ. Энэ жилээс эхлэн ОХУ д цэргийн албыг нэг жилийн хугацаатай болгож байгаа юм. Ингэснээр цэргинй алба хаахаас зайлсхийх тохиолдол багассан байна.

Арабын тэнгист живж байгаа ачааны "Леманн Тимбер" усан онгоцонд тусламж үзүүлэхээр Дубай хотоос чиргүүлийн усан онгоц хөдөлсөн байна. Леманн Тимбер усан онгоцны ахмад нь оросын иргэн багийн 15 гишүүний дотор 3 нь украин хүн байгаа. 5 сарын сүүлээр энэ усан онгоцыг Сомалигийн далайн дээрэмчид барьцаалж 7 сарын эхээр мөнгө авсаны дараа сулласан юм. Эрх чөлөөтэй болсоны дараа далайн шуурганд өртөж усан онгоцны бүх хөдөлгүүр нь эвдэрч живж эхэлсэн байна.

Бельгийн ерөнхий сайд Ив Летерм 7 сарын 14 нв эзэн хаан 2 р Альбертад хандан огцорох хүсэлтээ гаргасан байна. Түүний тэргүүлдэг засгийн газар Голланд болон францаар ярьдаг нутгийн иргэдтэй амжилтгүй хэлэлцээр хийсэн байна. Бельгийн эзэн хаан Летермагийн тэргүүдэг засгийн газрын хувь заяаг шийдэх эрхтэй бөгөөд хэд хоногийн дараа эцсийн шийдвэрээ гаргах юм байна. Ив Летермагийн тэргүүлсэн засгийн газар 2008 оны 3 сард байгуулагдсан юм. Үүнээс өмнө Бельгийн улс төрийн намууд бүтэн 9 сарын турш засгийн газар байгуулах талаар зөвшилцөлд хүрч чадаагүй.


Лид3. Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмединижад АНУ тай харилцаагаа сайжруулахын тулд яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж телевизэд ярилцага өгөхдөө мэдэгдсэн байна. Гэхдээ америктай хэлэлцээр хийхдээ яг ижил нөхцөл харилцан бие биедээ тавих болно гэж онцлон тэмдэглэжээ.
Хэрвээ Ираны цөмийн байгууламж руу гадны аль нэгэн улс довтлох юм бол бил хариу арга хэмжээ авах чадвартай. Персийн буланд дайн дэгдэх юм бол дэлхийн газрын тосны үнэ нэмэгдэх болно гэж сануулжээ. Газрын тосны үнийг дотоодын зах зээлдээ тогтоон барихын арга замыг АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш эрэлхийлж байна. АНУ ын эрэгийн ойролцоо Атлантын далай, Номхон далайд их хэмжээний газрын тосны нөөц баялаг байдаг. Нөөцийн зэрэглэлтэй энэ орд газраас олборлолт хийхийг 1981 онд АНУ хуулиар хориглосон байдаг. Тэгвэл одоо энэ хоригийг цуцлахыг Жорж Буш Конгрессийн гишүүдэд хандан уриалжээ. Ингэснээр АНУ ын газрын тосны олборлолт нэмэгдэж дотоодын хэрэглээг хангахад нөлөө үзүүлж, гадаадын орнуудын хараат байдлаас бага ч гэсэн ангижирах болно гэж Жорж Буш өөрийн шийдвэрийг тайлбарлаж байна. Одоо АНУ д нэг галлон буюу 3,78 литр бензин 4 долларын үнэтэй байна. Далайн эрэг орчмын газрын тосгы олборлох эсэх асуудал нь АНУ ын дараагийн ерөнхийлөгч нарт ч хамаатай асуудал. Бүгд Найрамдах намын гишүүн нэр дэвшигч Жон Маккейн Жорж Бушын энэ төлөвлөгөөг дэмжиж байгаа бол Бараз Обама харин эсрэг байр суурьтай байгаа. Байгаль хамгаалагчид ч бас эрэг хавийн газраас олборлолт хийхийг эсэргүүцэж байгаа юм.

Лид4. Их Британий Хэмпшир мужийн Фарнборо хотоос холгүй цэргийн баазад олон улсын хэмжээний нисэх онгоцны загварын үзэслэгэлэн худалдаа нээгджээ.
7 сарын 20 хүртэл үргэлжилэх энэ үзэсгэлэнд цэргийн болон иргэний агаарын тээврийн нисэх онгоц үйлдвэрлэдэг томоохон компаниуд шинээр зохион бүтээсэн онгоцоо танилцуулж, олон сая долларын гэрээ хэлэлцээрийг байгуулдаг юм. Энэ олон улсын үзэсгэлэнд дэлхийн 39 орон оролцож байна. Фарнборо хотод нисэх онгоцны үзэсгэлэн худалдааг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг байна. Үзэсгэлэн худалдааны зөвхөн эхний өдөр Боинг компани 13 тэрбум долларын гэрээ байгуулсан бол Эйрбус компани 11 тэрбумын гэрээ хэлцэл байгуулсан гэж эдийн засгийн чиглэлээр дагнан мэдээлдэг Bloomberg телевиз мэдээлсэн байна. Арабын нэгдсэн Эмират улсы иргэний агаарын тээврийн компани Эйрбус компаниас А 380 загварын онгоц 10, Боинг компаниас 45 онгоц худалдан авах гэрээ байгуулсан бол Дубайн иргэний агаарын тээврийн компани Боинг компаниас 54 ширхэг онгоц авахаар тохиролцжээ.

Лид5. 2001 онд Италийн Генуя хотод болж өнгөрсөн дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хууль сахиулах байгуулагынхан даяаршилийг эсэргүүцэгчдийн жагсаалыг тараахдаа тэдэнтэй хэтэрхий хэрцгийн харьцсан байна гэдэг шийдвэрийг Италийн шүүх гаргасан байна.
Шүүх байгуулага цагдаагийн ажилтан, шоронгийн эмч гээд нийт 15 хүнийг хуулийн хариуцлагад татах болжээ. Мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаа бүтэн 3 жил үргэлжилсэн юм. Шүүх хуралын явцад 30 гаруй хүний эсрэг үүсгэсэн хавтаст хэргийн хүчингүй болгожээ. Харин одоо хариуцлага хүлээх болсон 15 хүн бүгд давж заалдах болно гэж мэдэгдсэн байна. Италийн засгийн газар цагдаагийн ажлитнуудын тусгай ажиллагааны үеэр бэртгэж гэмтсэн хүмүүст нөхөн төлбөр олгох гэж байнна. 2001 онд Генуя хотод болсон даяаршилийг эсэргүүцэгдийн жагсаалыг цагдаа нар тараах үеэр нэг хүн амь насаа алдаж 100 гаруй хүн бэртэл гэмтэл авсан юм. Жагсаалд оролцсон хүмүүсийг баривчилсаны дараа тэдэнтэй цагдаа нар харгис хэрцгий харьцаж байжаэ. Баривчлагдсан хүмүүсийн дотор Итали, Их Британи, Польш Ирландын иргэд байжээ. Саатуулагдсан хүмүүс биднийг цагдаа нар зодож, дараа нь биед нэгжлэг хийсэн гэж мэдүүлсэн юм. Прокурорын газар саатуулагдсан хүмүүс цагдаа нарт тамлуулсан гэдэг дүгнэлтийг хийсэн байна.

Лид6. АНУ ын саятан, жуулчин Стив Фоссет өнгөрсөн онд хувийн онгоцоор нислэг хийж байгаад ор сураггүй алга болсон юм. Түүнийг эрх баригчид удтал хайсаны эцэст энэ онй 2 р сард амь үрэгдсэн гэж тооцсон. Тэгвэл сайн дурынхан түүнийг олохоор хайгуулын ажлыг үргэлжүүлж байна.
АНУ ын Невада мужид Свитвотер уулын ойролцоо геологч, сэтгүүлч Саймон Донатогийн тэргүүлсэн хайгуулын багийнхан эрэлийн ажлыг хийж байна.
Хайгуулын багийнхан өдөрт 35 км зам туулах төлөвлөгөө гаргасан байна. Стив Фоссетын гэргий энэ удаагийн эрэл хайгуулын ажлыг зохион байгуулахад оролцоогүй гэдгээ мэдэгдсэн байна. Стив Фоссет хөрөнгийн биржээс их хэмжээний ашиг болж хөрөнгөө арвижуулсан хүн бөгөөд чөлөөт цагаараа хувийн онгоцоор нислэг хийж дэлхийн дээд амжилтыг тогтоосон байсан юм.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэний агаарын тээврийн онгоцонд алан хядах ажиллагаа хийх гэж байсан хэрэгт сэжиглэгдсэн буруутгагдсан гурван хүнийг шүүх ажиллагаа үргэлжилжс байна. Тэд шүүх хуралын үеэр онгоцонд бус харин хотын төвд бөмбөг дэлбэлэхээр санаархаж байсанаа хүлээн зөвшөөрчээ.
Абдулла Ахмед Али, Ассад Сарвар, Танвир Хусейн гэдэг энэ гцрван хүн олон нийтийг айлгаж, срүдүүлэх зорилгоор дэлбэрэлт үйлдэх гэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэд дэлбэрэлт хийнэж гэж сүрдүүлсэн дүрс бичлэг хийж үлдээсэн байжээ. Лондон хотын зүүн дүүрэгт байдаг Хатан хааны нэрэмжит Вулиж шүүхэд тэдний хэргийн таслан, зохих ялс шийтгэлийг нь оноох хурал явагдаж байгаа юм. Тэднийг 2006 оны 8 сарын 10 нд онгоцны бүхээгт тэсрэх үйлчилгээтэй шингэн бодисыг авч орох гэж байхад нь баривчилсан юм. Энэ цагаас хойш дэлхийн олон оронд онгоцны бүхээгт шинэгэн бодис авч орохыг хориглох болсон билээ.

Лид8. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Барак Обама, түүний эхнэрийг шоглосон зураг New Yorker сэтгүүлийн эхний хуудсанд хэвлэгдсэн байна.
Энэ шог зургийг Барак Обамагийн сонгуулийн штабынхан шүүмжилж байна. Зурагт Бараз Обама лалын шашинтаны өмсгөлтэй , харин эхнэрийг нь мөрөндөө автомат буу үүрсэнээр Цагаан ордоны гол танхимд нудрага зангидан зогсож байгаагаар дүрсэлжээ. Танхимийн задгай зууханд америкийн төрийн далбаа шатаж, харин хананд алан хядагч Усама Бен Ладены хөргийг тавьжээ.Барак Обамагийн сонгуулийн шатбын төлөөлөгч Билл Бертон энэ зургийг хэтэрхий бүдүүүлэг гэж нэрлэсэн байна. Барак Обамагийн гол өрсөлдөгч Жон Маккейн ч бас энэ зургийг шүүмжилсэн мэдэгдэл гаргажээ. 6 сард Миннесота мужид болсон нэгэн цуглааны үеэр Барак Обама, эхнэртэйгээ нудрага зангидан мэндчилж байсан юм. Америкийн мэдээллийн Фокс ньюс сувгийн хөтлөгч алан хядагчид өөр хоорондоо мэндчилэхдээ нудрга зангиддаг гэдгийг онцлон тэмдэглэжээ. Гэвч хөтлөгч сүүлд нь энэ бол наргиа байсан гэж хэлээд хүчлэл өчсөн байна.

Лид9. Францын үндэсний баяр өчигдөр болж өнгөрсөн байна. Бастилийг эзлэн авсаны түүхэнд ойг Франц даяар үндэсний баяр болгон тэмдэглэдэг юм. Францын нийслэл Парис хотод Елисейн ордоны өмнө цэргийн уламжлалт парад болж өнгөрсөн байна.
Жагсаалынг эхэнд францын агаарын нисэх хүчний онгоцнууд нислэг хийсэн байна. Дараа нь Умард Атлантын цэргийн эвсэлийн нисэх онгоц үзэгчдийн дээгүүр нисэ өнгөрсөн байна. Үүний араас НҮБ ын энхийг сахиулагчид, дараа нь Францын цэргийн албан хаагчидын жагсаал явжээ. Цэргийн парадад нийтдээ 4000 цэргийн албан хаагч, 226 ширхэг цэргийн техник хэрэгсэл оролцсон байна. Цэргийн парадын эцэст нисдэг тэрэгнээс шүхэрчид буулт хийжээ. Францын үндэсний баярын үйл ажиллагаанд гадаадын олон орны төрийн тэргүүн нар уригдан ирсэн байна.
Их Британи, Турк, Израилийн ерөнхий сайд, Палестинской засаг захиргааны тэргүүн, Сири, Египет, Алжира, Туниса, Бельгии, Люксембурга, Чех, Словакийн ерөнхийлөгч нар, Их Британи, Туркийн ерөнхий сайд нар байлцжээ.
Лид10. Туркийн прокурорын газар 86 хүнийг төрийн эргэлт хийх хуйвалдаанд оролцсон гэж буруутгажээ.
7 сарын 2 нд Туркийн хууль сахиулах байгуулагийнхан зэвсэгт хүчний хоёр генерал, хэд хэдэн бизнесмэн, сэтгүүлчдийг баривчилсан юм. Эдгээр хүмүүс төрийн эргэлт хийх хуйвалдаан зохион байгуулсан гэж Туркийнэ ерөнхий прокурор Стамбул хотод байхдаа мэдээлсэн байна. Сүүлийн үед Турк улсад лалын шашны ёс жаягийг баримтлагчид, барууны ардчилсан үзэлтнүүдийн хооронд үзсэл сурталын маргаан мэтгэлцээн ширүүн өрнөж байгаа юм. Цаашид Турк улс үндсэн хуулинд харшилахаар үйл ажиллагаа явуулж байгаа намуудыг хаах арга хэмжээ авна гэж ерөнхий прокурор онцлон тэмдэглэсэн байна.
Энэ өдөр

1669 оны энэ өдөр Сицилийн Этна аралын галт уул бүтэн 4 сарын турш дэлбэрсэний эцэст намжсан байна.
1795 оны энэ өдөр «Марсельеза» дуу Францын төрийн дуулал болжээ.
1869 оны энэ өдөр Парис хотын оршин суугч Ипполит МЕГА-МУРЬЕ маргарин хийж зохиогчийн эрх авсан байна.
1916 оны энэ өдөр Уильям БОИНГ Америкийн Сиэтл хотод Boeing компанийг үүсгэн байгуулжээ
1988 оны энэ өдөр жүжигчин Брюс УИЛЛИС ийн тоглосон “Хатуу самар” кино дэлгэцээр гарсан байна.

No comments: