2008-07-21

Дэлхийн мэдээ 2008 07 21 Даваа гараг

Лид1. БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао олимпийн наадмын бэлтгэл ажлын явцтай танилцахаар Хятадын Шаньдун мужийн Циндао хотод хүрэлцэн ирсэн байна. Хятадын төрийн тэргүүн Олимпийн уралдаан тэмцээн болох барилга байгууламж, орон нутгийн үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.
Шаньдун мужийн Циньдао хотод усан спортын уралдаан тэмцээнүүд зохиогдох юм. Ху Жин Тао дарвуулт завиний уралдаан болох тэнгисийн усны бохирдолыг багасгахын тулд хүчин чармайлт гаргахыг орон нутгийн эрх баригчдаас шаарджээ. 7 сарын 2 р хагасаас эхлэн Хятадын шар тэнгисээс бохирдсон ус түрэгдэн ирэх болжээ. Ху Жин Тао Циньдао хотод ажиллахдаа бэлтгэл сургуулилтаа хийж байгаа зарим нэг гадаадын тамирчидтай уулзжээ. Хүрээлэн байгаа орчиний бохирдолыг багасгахын тулд шинэ техник технологи ашиглах, үйлдвэрлэлийн үр бүтээмжийг дээшлүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна гэж Хятадын төрийн тэргүүн хэлсэн байна.


Лид2. Бээжингийн дээд тушаалтнууд Олимпийн тоглолт болох гудмаар 1 саяаас илүүгүй машиныг явуулах болсон тухай замын хөдөлгөөний дүрмээ танилцууллаа.
Хятад улсад тулгамдаад байгаа агаарын бохирдлыг зохицуулахын тулд оршин суугчдад хувийн тээврийн хэрэгсэлээ ашиглахад нь хязгаарлалт тогтоожээ. Барилгын ажилчид бага оврын багаж ашиглаж мөн их хэмжээний бохирдол ялгаруулдаг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээ зогсооно гэжээ.Албаны хүмүүс фирмүүд, дэлгүүр болон бусад байгууллагуудыг замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байхын тулд ажлын цагаа зохицуулахыг мэдэгджээ. Энэ нь мөн ажлаа тараад гэртээ хариж байгаа хүмүүсд ч гэсэн хамаатай юм. Бээжингийн нийтийн тээврийн систем олон сая машингүй иргэдэд үйлчлэхийн тулд үйлчилгээгээ сайжруулах юм байна. Замын хөдөлгөөний шинэ дүрэм нь ням гаригаас мөрдөгдөх бөгөөд жолоочид бүртгэлийн дугаараараа зорчих юм байна.Замын цагдаа, жолооч нарыг бүртгэлийн дугаараар нь хяналт тавих юм байна. Тэгш дугаартай машин зөвхөн тэгш тоотой өдөр бусад нь сондгой тоотой өдөр хөдөлгөөнд оролцоно. Өндөр чадалтай камерийн тусламжтайгаар дүрэм зөрчигчдийг барьж илрүүлэх юм. Энэ дүрмийг зөрчсөн жолоочийг 100 юанаар торгох юм. 8 сарын 8 нд Олимпийн наадмын нээлт болоход хэдхэн долоо долоо хоног үлдээд байна. Бээжин хотын агаарын бохирдлыг багасгах талаар дорвитой арга хэмжээ авахгүй бол олон улсын Олимпийн Хороо олимпийн наадмыг хойшуулах шийдвэр гаргаж болзошгүй байгаа юм.

Лид3. Хатагтай Бетанкурт Франц улсын нийслэл Парис хотноо дэлхийн нийтийн өмнө тулгамдсан асуудлын нэг болоод байгаа хүүхэд хулгайлах гэмт хэрэгтэый тэмцэх хөдөлгөөнийг удирдаж байна. Колумбын гудамжнаас мянга мянган алдагдсан хүүхдүүдийн зургыг харж болох юм.
Колумбын зэвсэгт бүлэг 44 жилийн турш засгийн газрынхаа эсрэг тэмцэл хийж байгаа бөгөөд энэ бүлэглэлийнхэн 700 гаруй хүнийг барьцаалаад байгаа юм. ФАРС бүлэглэл 2000 гаруй зэвсэгт дайчидаас бүрдсэн зэвсэгт хүчинтэй бөгөөд ширэнгэн ойд орогнодог юм. Одоогоос хэдхэн долоо хоногийн өмнө суллагдаж эрх чөлөөтэй болсон хатагтай Ингрид Бетанкур барьцаалагдсан хүмүүсийг суллахыг шаарджээ. Ингид Бетанкурын мэдэгдэлийг Тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэж буй Колумбад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр дамжуулжээ. Колумбын поп од Шакира Амазонд болж байгаа баярын үйл ажиллагааг нээж төрийн дуулалыг ерөнхийлөгч Альвара Урибе болон бусад зочидод дуулж сонирхуулсан юм. Ноён Урибе эрх чөлөөгөө алдсан хүмүүсийг чөлөөлөхийг мэдэгдэж “Шинэ үеийнхэн маань төрсөн нутагтаа аз жаргалтай амьдрах ёстой гэжээ. Энэ жилийн 2 р сард сая гаруй хүнийг хамарсан цуглаан Боготод болсон юм байна. Мянга мянган колумбчууд тусгаар тогтнолынхоо өдрөөр хүүхдийн хулгайг төгсгөл болгохыг уриалжээ. Бид хүүхдийн хулгайг зогсоож 44 жил үргэлжилсэн иргэний дайныг эцэс болгох болгоно хэмээн хэлжээ.Энэ долоо хоногын эхээр ФАРС бүлэглэлийнхэн Чохогын Этрэто голын ойролцоо аялаж явсан 10 хүүхдийг хулгайлжээ. Колумбын зэвсэгт бүлэг зөвхөн Колумбын анхааралд байгаа юм биш дэлхийн 40гаруй улс энэхүү хүүхдийн хулгай хүчирхийллийг зогсоохыг зориж байгаа юм гэжээ.


Лид4. Италийн үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг Телеком Италия компани хэрэглэгчдийнхээ утасны яриаг хууль бусаар сонсож байсан нь илэрсэн байна. Харилцаа холбооны хамгийн том энэ компани олны танил хүмүүс, шоу бизнесийнн одод, алдар цуутай тамирчид, тэр ч бүү хэл Италийн ерөнхий сайдаар ажиллаж байсан Романи Проди, өнөөгийн ерөнхий сайд Сильвио Берлускони нарын утасны яриаг чагнаж байжээ.
Одоо энэ компаний эзэмшигчид олон сая еврогийн торгууль төлөх болж байна. Хэрэглэгчид ч шүүхэд хандаж сэтгэл санааны хохирол учруулсаны төлөө нөхөн төлбөр шаардаж байна. Италийн цагдаа нар одоогийн байдлаар 32 хүнийг энэ хэрэгт буруутгасан бөгөөд тэдний 12 ийг нь өнөөдөр баривчилсан байна. Хууль сахиулах байгуулагийнхан харилцаа холбооны үйлчилгээ эрхэлдэг компаний ажилчдыг хууль бус замаар мэдээлэл олж авсан гэдэг зүйл ангиар яллах юм. Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг ашиглан банкны гүйлгээ, татвар төлсөн байдалын тухай мэдээллийг нь ашиглахаар завдаж байжээ. Энэ бүх дуулиант хэрэг Телеком Италия компанид хэдэн жилийн өмнө дотоод хяналтаа сайжруулахын тулд Италийн хуулийн дагуу ажилчидынхаа утасны яриаг чагнах алба байгуулсан байна. Энэ хэлтэсийг Жулиано Тавароли даргалсан байна. Өөрийн ажилчидаа тагнаж чагнах нь сонирхолгүй, бас ямар ч ашиггүй байсан тул италийн улс төрчид, бизнесмэндүүдийн утасны яриаг чагнаж, хувийн мэдээллийг нь ашиглан банкин дахь дансны тухай мэдээллийг нь чөлөөтэй хянадаг болжээ. Улс төрчдийн утасны яриаг чагнадаг тухай мэдээлэл хэвлэлд гарсаны дараа Телеком Италия компаний тагнуулын албаны дарга Жулиано Таваролиг цагдаа нар 4 сарын турш саатуулаад хангалттай баримт олдоогүй тул суллаж байжээ. Харин саяхан утасны яриаг нь чагнасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг сонинд бичжээ. Жишээ нь Миланы Интр багт тоглодог хөлбөмбөгчин Кристиана Вьери үүрэн телефоны компаниас 21 сая еврог нэхэмжилсэн байна. Утасны яриаг чагнасан гэмт хэрэг үнэхээр ноцтой түвшинд хүрсэний өөр нэг нотолгоо нь франц, италийн тусгай албаны холбооны асуудлыг хариуцдаг тагнуулын байгуулагын ажилтан ч саатуулагджээ. АНУ ын тагнуулын байгуулагад ажиллаж байсан

Америк, Италийн тусгай албаны холбоог хариуцдаг Жон Пол улс төрчдийн утасны яриаг сонсдог байсан бөгөөд баривчилгаа болох гэж байгааг урьдчилан мэдээд АНУ ын нисжээ. Ингэснээр түүнийг баривчлах боломжгүй болж байгаа юм. Утасны яриаг хууль бусаар чагнасан тухай дуулиант хэрэг өмнө нь Германы «Дойче Телеком» компанид гарч байсан юм. Утасны яриа хууль бусаар чагнасан тухай дуулиан дэгдсэний дараа Телеком Италия компаний хэрэглэгчдийн тоо буурсан байна.

Лид5.Афганистанд алба хааж байгаа Умард Атлантын цэргийн эвсэлийн удирдлагууд мэдээлэл хийхдээ Афганистаны хойд хэсэгт агаараас цохиль өгөх үед энгийнс номхон 4 хүн амь насаа алдсаныг нотолжээ. Харин орон нутгийн эрх баригчид 9 хүн амь үрэгдсэн гээд шархадсан хүмүүсийн тоог тогтоохоор шалгаж байгааг мэдээлжээ.
Өнгөрсөн шөнө Пакистан улстай хил залгаа Афганистаны Пактика мужид Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн агараас цохилт өгчээ. Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн цэргийн ажиллагааны үеэр энгийн номхон иргэ амь үрэгдсэнд эмгэнэл илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ Афганистаы Фарах мужид Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн Талибан бүлэглэлийн гишүүдийн эсрэг агаараас цохилт өгч байхдаа андуурч орон нутгийн 9 цагдааг бууджээ. Өнгөрсөн долоо хоногоос хойш агаараас цохилт өгөх үед амь үрэгдсэн хүний тоо 30 гараад байна.

Лид6 Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес энэ долоо хоногийн эхээр ОХУ ын нийслэлд хүрэлцэн ирж Оросын төр засгийн удирдлагуудтай уулзах гэж байна. Уго Чавес айчлалынхаа хүрээнд зэвсэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа юм.
Москвад хийх айчлалынхаа дараа Уго Чавес Испани улсад очих юм. Сүүлийн үев Венесуэль Испаний харилцаа муудаад байгаа юм. Өнгөрсөн оны 11 сарын 11 нд болсон олон улсын нэгэн хуралын үеэр Испаний ерөнхий сайдыг үг хэлж байхад Венесуэлийн ерөнхийлөгч үгийг нь тасалдуулж байсан билээ. Ерөнхий сайдаа өмөөрч Испаний эзэн хаан Хуан Карлос Венесуэлийн ерөнхийлөгчийг амаа тат гэж хэлж байлаа. Ийм үг сонссон Уго Чавес Испаний эзэн хаантай ч маргалдаж байсан. Тэгвэл Уго Чавес Испани улсад айлчлал хийж Испаний эзэн хаан, ерөнхий сайдтай эвлэрэхийг хүсэж байна. Өнгөрсөн ням гаригт Уго Чавес радио нэвтрүүлэгт оролцохдоо Испаний эзэн хааныг тэврэн авахад ч бэлэн байна гэж хэлжээ. Испаний эзэн хааны Уго Чавесыг ирэхийг урьсан гэж Венесуэлийн төв телевиз мэдээлжээ.

ТОВЧ
Өнөөдөр Баренцийн тэнгист ОХУ, АНУ ын хамтарсан цэргийн хээрийн сугуулилт болж байна. Тэнгисийн цэргийн энэ хээрийн сургуулилтад ОХУ ын Североморкс, АНУ ын тэнгисийн цэргийн «Элрод» дивизийнхэн, хоёр орны нисэх хүчнийхэн оролцох юм. Цэргийн хээрийн сургуулилтад Норвегийн эргийн хамгаалалтын алба ч оролцох юм байна.

ОХУ ын төвийн болон барун зүгийн мужуудад хүчтэй аадар бороо орсоны улмаас зарим суурин газар тосгонд үерийн нөхцөл байдал үүсээд байна. Дуу цахилгаантай аадар борооны үеэр голын үс эргээсээ хальжээ. Салхиний хурд ширүүсч ургаа мод булсгарч унасан бол аянга бууж цахилгаан дамжуулах дэд станци шатсан байна.

Лид7. Бразилийн цагдаа нар Сан Пауло хотын уранм зургин галерейгаас алдагдсан зураач Пабло Пикасогийн уран зургийн санамсаргүй олсон байна. Нэрт зураач Пабло Пикасогийн 1963 онд зурсан “Зураач ба загвар өмсөгч” зургийг хотын захын нэгэн байшингийн дээвэр дээрээс олсон байна.
Энэ байшингийн эзнийг нь банкны автомат мөнгө олгогчийг эвдэхээр завдсан хэрэгт буруутгаж баривчилах үеэр гэрт нь үздэг хийсэн юм. Цагдаа нар алдагдсан бусад зургийг олоогүй байна. Банкны автоматыг эвдэхээр оролдсон энэ хүн уран зураг хулгайлсан эсэхийг цагдаа нар шалгаж байна. Сан Пауло хотын уран зургийн галерейд 6 сарын 12 нд зэвсэглэсэн этгээд нэвтрэн орж 630 мянган долларын үнэ бүхий хэд хэдэн зургийг авч явсан юм.
Сүүлийн хоёр жилд гэмт хэрэгтнүүд Сан Пауло хотын уран зургийн галерейд 2 ч удаа халдаж уран зураг хулгайлсан юм.

Лид8. Их Британий ерөнхий сайд Гордон Браун Ойрхи Дорнодын бүс нутгаар айлчлал хийж байна. Израиль Палестины хооронд энхийн гэрээ байгуулах асуудалыг тэр өөдрөгөөр харж байгаагаа илэрхийлжээ.
Гордон Браун Их Британий ерөнхий сайдын албан тушаалд омилогдсоноосоо хойш анхны гадаад айлчлалаа хийж байгаа нь энэ юм. Ойрхи Дорнодын бус нутагт амар амгалан байдал тогтоохыг Их Британи улс хүсэж байгаа гэж ноён Гордон Браун мэдэгджээ. Английн ерөнхий сайд Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерттой уулзсаныхаа дахаа хэвлэлийн бага хурал хийлгэсэн юм. Их Бринтаний ерөнхий сайд Эхуд Ольмерттай уулзахдаа энхийн гэрээ байгуулахад тохиолдож байгаа хүндрэлийг ойлгож байна гэж хэлээд энэ оны сүүл гэхэд найрамдалын гэрээг байгуулж чадна байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ. Гордон Браун Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзаж хэлэлцээр хийхдээ 30 сая фунт стерлинг буюу ойролцоогоор 60 сая долларын тусламж үзүүлнэ гэж амалжээ. Ирэх гурван жилд Их Британи улс Палестины эдийн засгийг дэмжихийн тулд нийтдээ 500 сая долларын тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байна.

Лид9. Испаний хойд хэсгийн амралт сувилалын Лареда хотод 4 удаа дэлбэрэлт болжээ. Гэхдээ дэлбэрэлт болох үеэр хүний амь нас эрсдээгүй байна.

Хамгийн эхний дэлбэрэлт Ларедо хотыг далайн эргийн Кантабрия дүүрэгт болжээ. Үүүнээс хэдэн цагийн дараа тэнд хоёр дахь дэлбэрэлт болсон байна. Ларедо хотоос ердөө 20 кмын зайтай оршдог Ноха хотод өөр хоёр дэлбэрэлт болжээ. Эрх баригчид энэ дэлбэрэлтийг салан тусгаарлагч ЭТА бүлэглэл зохион байгуулсан гэж үзэж байна. Дэлбэрэлт болсон хоёр хотын дүүргээс оршин суугчдийг нь нүүлгэн шилжүүлжээ. Дэлбэрэлт болохоос өмнө нэрээ хэлэхээс татгалзсан нэг хүн цагдаагийн газар руу утасдаж Ноха, Лареда хотын аль хэсэгт хэдэн цагт дэлбэрэлт болохыг хэлжээ. Испаний салан тусгаарлагч ЭТА бүлэглэлийнхэн аялал жуучлалын улиралын үеэр ийм алан хядах ажиллагааг зохион байгуулдаг юм. ЭТа бүлэглэлийн зохион байгуулсан алан хядах ажиллагаанд сүүлийэ 40 жилд 820 гаруй хүн амь насаа алдсан байна.
Лид10.Австралийн Сидней хотод залуу католик шашинтнуудын олон улсын наадам болж өнгөрлөө. Энэ үйл ажиллагаанд оролцохоор дэлхийн олон орноос 3000 гаруй сүсэгтэн Сидней хотод иржээ. Залуу католик шашинтуудын наадмын үйл ажиллагааг Ромын хамба лам 16 р Беннедикт удирдан явуулсан юм.
Сидней хотын “Рэндвик” цэнгэлдэхэд болсон олон мянган залуус хамба ламыг хуягласан тусгай машинаар ирэхэд баяр хүргэж алга ташсан байна. Харин хамба лам сургаалаа айлдаж эхлэхэд сүсэгтэн олон түүнийг анхааралтай чагнажээ. Ромын хамба лам 16 р Беннедикт өөрийн сургаалдаа материаллаг ертөнцөд билиг оюунд үл итгэх байдал нэмэгдэж байгааг цохон тэмдэглээд христийн шашинтан хүн эд баялагаас татгалзаж, амиаэ хичээх, эд хөрөнгөнд шунахгүй байх хэрэгтэйг сануулсан байна. Католик шашинтай залуучуудын дараагийн их наадам Испаний Мадрид хотод болох юм. Испаничууд энэ мэдээг баяртайгаар хүлээн авчээ. Ромын хамба лам 16 Беннедикт 10 хоног Австрали улсад айлчлал хийхдээ лам хуврагуудын зүгээс хүчирхийлэлд өртсөн хүмүүсээс уучлал хүсэж нүгэл хилэнц үйлдэж, гэмт хэрэг хийсэн лам хуврагийг хуулийн дагуу гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй гэж хэлсэн юм.

Лид11. Дэлхийн томоохон кино театруудаар Бэтмэны адал явдалын тухай шинэ кино гарч байна. Хар рыцарь уран сайхны адал явдалд кино өнгөрсөн амралтын өдөр кино театрт нээлтээ хийсэн бөгөөд 155 сая долларын орлого олжээ. Үүнээс өмнө Хүн аалз киноны 3 р хэсэг нь 151 сая доллар олж байсан юм. Ийнхүү Бэтмэний тухай кино кино Хүн аалз киноны 3 р ангийн тогтоосон дээд амжилтыг эвдэж байна.
Бидний хийсэн Бэмтэний тухай шинэ кино олныг байлдан дагуулна гэдэгт итглтэй байсан. Гэхдээ дэлгэцээр гарсан даруйдаа дээд амжилты эвдэнэ байх гэж огт төсөөлж байгаагүй гэж Варер Брос кино компаний кино түгээх борлуулалтын хэлтэсийн ажилтан Дэн Феллман мэдэгджээ. Энэ долоо хоногийн сүүлээр манай кино кассын орлогоороо 200 сая доллар давна байхаа гэж тооцоолж байна гэж тэр нэмж хэлжээ. Хар рыцарь киноны нээлт өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт болсон бөгөөд эхний өдрөө л 64 сая долларын орлого олжээ. Хар рыцарь киног 185 сая долларын төсөвтэйгээр найруулагч Кристофер Нолан бүтээсэн юм. Киноны год дүрд Кристиан Бейл харин Бэтмэнийн гол өрсөлдөгч хорон санаатаны дүрийг 2008 оны 1 сард аьм насаа алдсан Хит Лежер тогложээ. Жүжигчин Хит Лежер хорвоогийн мөнх бусыг үзүүлэхээсээ өмнө тоглосон хамгийн сүүлчийн бүтээл нь Хар рыцарь кино болж байна. Урлаг судлаачид Хит Лежерт Оскарын шагналыг нөхөн олгох байх гэж таамаглаж байна.

Лид12. Эрх чөлөөний арал дээр хуучин загварын машины уралдаан болж байна. Уралдааны гараанаас 70 гаруй хуучины машин гарчээ.
Хуучин загварын «кадиллаки», «плимуты», «форды» машинууд Кубын нийслэл Гавана хотын төв гудамжаар 10 гаран км зам туулсан байна. Сантьяго де Куба хотын цагдаагийн газрын дайран эзлэж байсан 55 жилийн өмнөх түүхэн үйл явдалдыг тохиолдуулан энэ арга хэмжээг зохиог байгуулжээ. Цагдаагийн газрыг эзлэх гэсэн оролдого нь бүтэлгүйтэж байсан бөгөөд Фидель Кастро 2 жил шоронд хоригдож байгаад өршөөлөөр суллагдаж, дараа нь засгийн эрхийг авах тэмцэлээ үргэлжлүүлж байсан юм.

Лид13. Холбооны бүгд найрамдах Герман улсын нийслэл Берлин хотод загварын долоо хоног болж өнгөрлөө. Хувцасны шинэ загвара Вивьен Вествуд фирмийнхэн танилцуулсан байна.
Энэ удаа английн загвар зохион бүтээгчид ногоон, шар, улаан, хар гээд хурц тод өнгийг сонгожээ. Загвар зохион бүтээгчид энэ зуны гоёлд богино даашинзийг санал болгож байна. Вивьен Вествуд компани хувцасны загвараа илүү содон хицтэй хийхийг хичээж ирдэг юм. Зарим урлаг судлаачид энэ фирмийн загвар зохион бүтээгчдийг боловсон хулигаанууд гэж нэрлэдэг. Үнэхээр ч энэ фирмийнхэн дэлхийн загварын ертөнцөд хувцасны энгэрт янз бүрийн этгээд үг, өгүүлбэрийг бичдэг болсон юм.
Энэ өдөр

No comments: