2007-11-30

Дэлхийн мэдээ 2007-11-29 Пүрэв гараг

Лид1. Изриаль Палестины төрийн тэргүүн нар энхийн гэрээ байгулах асуудлаар анхны уулзалтаа Цагаан Ордонд хийжээ. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Израиль Палестины удирдагчид 2008 онд энхийн гэрээ байгуулах улзалт хийх юм бол бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж амалсан байна.

Израиль, Палестины төрийн өндөрлөгүүдийн өмнө Жлрж Буш хэлсэн үгэндээ ойрхи дорнодын бүс нутгийн хямрал шийдвэрлэгдэх анхны алхам тавигдсанд баяртай байгаагаа хэлээд Эхуд Ольмерт, Махмуд Аббас нарын хооронд өрнөх яриа хэлэлцээр амжилттай болно гэж итгэж байгаагаа илэрхийлсэн байна. Изриаль Палестины хооронд 2008 оны эцэс гэхэд найрамдлын гэрээ байгуулагдсан байх болно гэж Жорж Буш найдаж байгаа юм. Ойрхи Дорнодын асуудлыг шийдвэрлэх дараагийн шатны уулзалт Иерусалем хотод 12 сарын 12 нд болох юм. Эхуд Ольмерт, Махмуд Аббас нарыг Вашингтон хотод уулзаж байх үед Иордан голын баруунм эрэгт яриа хэлэлцээрийг эсэргүүцэгчдийн цуглаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Газын зурваст хяналтаа тогтоосон Хамас зэвсэгт бүлэглэлийнхэн Аннаполисын олон улсын бага хуралд оролцох урилага аваагүй тул ийнхүү эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Эсэргүүцлийн ажиллагааг Палестины цагдаа нар тараах гэж оролдох үед 24 хүн бэртсэн байна.

Лид2. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф цэргийн хүн биш, харин жирийн иргэний хувиар төрийн тэргүүний тангараг өргөжээ.

Тэр өчигдөр цэргийн цолноо хураалгаж, бүх цэргийн ерөнхий командлагч гэдэг албан тушаалаасаа татгалзсан юм. Пакистаны үндсэн хуулинд цэргийн хүнийг төрийн тэргүүнээри ажиллахыг хориглосон заалт оруулсан юм. Иймээс Первез Мушараф генерал цолноосоо татгалзаж жирийн иргэний хувиар улс орноо удирдах шийдвэр гаргасан юм. Первез Мушараф жирийн иргэний хувиар төрийн тэргүүний тангараг өргөснөөр Пакистанд үргэлжилсэн найман жилийн цэргийн дэглэм дуусгавар болж байна гэсэн үг юм. Харин Пакистаны бүх цэргийн ерөнхий командлагчаар Ашак Первез Киани гэдэг хүн томилогдсон байна. Ашак Первез Киани нь бүх цэргийн ерөнхий командлагчын орлогчоор ажиллаж байжээ. 2003 онд Первез Мушарафын аминд халдах хэргийг зохион байгуулсан хүмүүсийг илрүүлэх ажилыг удирдаж байсан юм. Первез Мушараф бех цэргийн ерөнхий командлагчын албан тушаалаасаа татгалзсанд Пакистаны сөрөг хүчний намын лидерүүд, тухайлбал Беназир Бхуто түүнд баяр хүргэжээ. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс ч пакистаны ерөнхийлөгчийн энэ алхамыг сайшаажээ.

Лид3.Филлипины Палаван арлын орчимд Хагибис нэртэй далайн шуурга болж хятадын загас агнуурын хоёр усан онгоц живж 12 далайчин ор сураггүй алга болоод байна.

Филлипин дэхь хятадын элчин сайдын яам Филлипины эргийн хамгаалагчидад хандан ор сураггүй болоод байгаа далайчдыг олох ажлыг зохион байгуулахыг хүссэн байна. Үүнээс өмнө Тайвань арлын орчимд Митаг нэртэй далайн шуурга болох шүеэр 30 гишүүнтэй Панамын ачааны усан онгоц живсэн юм. Ор сураггүй алга болсон хүмүүсийг задгай тэнгист хайх ажил үргэлжилж байгаа ч цаг агаарын таагүй байдал эрэл хайгуулын ажилд бэрхшээл учруулж байна.

Лид4. Германы цагдаа нар Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Ираклий Окруашвилиг баривчилсан байна.

Ираклий Окруашвилиг баривчлахыг Гүржийн эрх баригчид интерполд хандан хүсэлт гаргасны дагуу германы цагдаа нар түүнийг зочид буудалд байхад нь баривчилсан байна.

Гүржийн эрх баригчид Ираклий Окруашвилиг германы хууль сахиулагчидаас шилжүүлэн авахыг хүсэж байгаа юм. Германы ерөнхий прокурорын газар ойрын хугацаанд түүнийг Гүржийн талд шилжүүлэх өгөх эсэхээ шийдэх гэж байна. Гүржийн тал түүнийг шилжүүлэн авахын тулд ойрын 40 хоногийн дотор Ираклийн Окруашвилитэй холбоотой хавтаст хэргийг герман руу илгээх юм байна. Гүржээс ирсэн хавтас хэргийн материалтай германы прокурорын газар танилцаад дараа нь Ираклий Окруашвилиг Гүржийн хууль сахиулагчдад шилжүүлэн өгөх эсэхээ шийднэ. Харин Ираклий Окруашвилигийн өмгөөлөгч нь өөрийн үйлчлүүлэгчээ эрүүгийн гэмт хэрэгтэн биш, харин улс төрийн хилс хэрэгт гүтгэгдэж байгаа хүн гэж мэдэгдсэн байна. Үзэгч танд сануулахад Ираклий Окруашивили Гүржийн батлан хамгаалахын сайдаар ажиллаж байгаад албан тушаалаасаа огцорсон юм. Тэр сайдын суудлаас буугаад ерөнхийлөгч Михаил Саакашвилиг өөрийн өрсөлдөгчдийн амийг хороох даалгавар надад өгч байсан гэж дуулиан тарьсан мэдэгдэл хийж байлаа. Гүржийн ерөнхийлөгч Михали Саакашвили өөрийннх нь нэр төрд халдсан, гүтгэсэн гэж үзсэнээр Окруашвилиг шоронд хэсэг хугацаанд хорьсон юм. 11 сарын эхээр тэр шоронгоос суллагдаад Германд иржээ. Германд байхдаа ч тэр гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг шүүмжилсээр байлаа.

ТОВЧ

Алан хядах ажиллагаа үйлдэхээр бэлтгэж байсан 200 гаруй хүнийг Саудын Арабын цагдаа нар баривчилсан байна. Саудын Арабын телевизээр мэдээлснээр бол эдгээр хүмүүс газрын тос олборлох үйлдвэрт халдлага үйлдэхээр зэхэж байжээ.

Зүүн өмнөд Азийн хамгийн буурай хөгжилтэй Шри Ланк улсын Коломбо хотод амиа золиослогч төрийнэ байгуулагын гадаа дэлбэрэлт үйлдсэн байна.Дэлбэрэлтийн үеэр 10 гаруй хүн шархаджээ Салан тусгаарлагч ТОТИ бүлэглэлийн гишүүн энэ халдлагыг хийсэн гэж цагдаа нар үзэж байна.Шри ланкын ТОТИ бүлэглэл 1983 оноос хойш Шри Ланк арал дээр өөр тусгаар ул байгуулахаар тэмцэл хийж байгаа юм.

Лид5. Судан улсын сургуульд ажилдаг 54 настай Жуллиан Гибонс гэдэг английн иргэн багш эмэгтэйг шашныг гутаан доромжилсон хэрэгт буруутгаж хуулийн хариуцлагад татжээ.

Учир нь англи эмэгтэй нэгэн чихмэл тоглоомыг лалын шашны гэгээнтэн Мухаммедийн нэрээр нэрлэжээ. Үүнд эгдүүцсэн лалын шашинтай нэгэн гэр бүл Суданы боловсролын яаманд хандснаар англи эмэгтэйг баривчилсан байна. Энэ хэрэгт Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс маш эгдүүцэж байгаа бөгөөд тус улсын гадаад хэргийн сайд Дэвид Милибанд Лондонд суугаа Суданы элчин сайдыг дуудаж тайлбар хийхийг шаарджээ. Их Британий ерөнхий сайд Гордон Браун ч жирийн багш эмэгтэйг баривчилсанд маш гайхаж байгаагаа илэрхийлсэн байна. Хэрвээ лалын шашныг гутаан доромжилсон гэж Суданы шүүх үзэх юм бол англи эмэгтэй 6 сар шоронд хоригдож 40 удаа саваа модоор цохиулах шийтгэл хүлээх юм байна. Үнэн хэрэгтээ англи бүсгүй лалын шашныг гутаан доромжлохыг хүсээгүй. Чихмэл тоглоомыг Мухаммед гэж нэрлэх саналыг нэг сурагч гаргасан гэж Судан дахь англи сургуулийн захирал Булос мэдэгджээ. Их Британий сургалтын хөтөлбөрт амтьдын тухай өгүүлэг унших даалгавар их байдаг юм байна. Баавгайны тухай өгүүлэг уншиж дууссны дараа багш эмэгтэй хүүхдүүдэд өгүүлэгийн гол баатарт нэр бодож олохыг санал болгожээ. Хүүхдүүд баавгайд Мухаммед гэж нэр сонгоцгоосон юм байна. Багш ч үүнийг зөвшөөрсөн байна. Гэтэл энэ нь түүнийг шүүхийн хаалга татах шалтгаан болжээ.

Лид6. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ялимгүй буурч байна. Газрын тосны үнэ буурахад АНУ ын эдийн засагчдийн бэлтгэсэн илтгэл нөлөөлжээ.

Энэ илтгэлд АНУ ын газры тосны нөөц хангалттай гэж бичсэн байжээ. Бас газрын тос экспортлогч орнуудын байгуулага ОПЕК, гишүүн орнууддаа олборлолтоо нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн нь үнийг хөөрлийг багасгахад нөлөө үзүүлсэн нь гарцаагүй юм.

Одоо дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 89 доллар 95 центийн үнэтэй байна.


Лид7. ОХУ ын ерөнхийлөгч Владисир Путин Кремлийн ордонд Москвад ажилладаг гадаадын элчин сайдууд, олон улсын байгуулагуудын ыүрэн эрхэт төлөөлөгчидийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан байна. Кремлийн ордны Георгиевийн танхимд хийсэн хүлээн авалтад 200 гаруй хүн уригдан иржээ.

Хүлээн авалтын үеэр ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин улс орноо ардчилалын замаар хөгжүүлэх бодолтой байгаагаа нотолсон байна. Удахгүй болох төрийн ДУМ ын сонгууль шудрага болж чадна гэж итгэж байгаагаа Путин илэрхийлсэн байна.

Эр. Өнөөдрийн та бидний энэ уулзалт Оросын орны хувьд түүхэн чухал үйл явдал болох Төрийн ДУМ ын сонгуулийн өмнө болж байна. Сонгуулийн үр дүнгээс орос орны ойрын хэдэн жилийн тогтвортой байдал, нийгэм эдийн засгийн хөгжил, бүс нутгийн төдийгүй, олон улсын харилцаанд ч нөлөө үзүүлэх юм. 12 сарын 2 нд болох сонгууль шудрага ардчилсан болж чадна гэж би итгэж байна.

Хүлээн авалтын үеэр Путин олон улсын харилцааны өнөөгийн байдалд өөрийн үнэлэлт, дүгнэлтээ ч хэлсэн байна. ОХУ дэлхийд нэг хүний, нэр улсын дарангуйлал, давамгайлалыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Дэлхий нийтэд олон туйлт харилцаа бүрэлдэн бий болох ёстой гэж тэр онцдлон тэмдэглэсэн байна. Бүс нутгийнэ тогтвортой байдлын талаар ярихдаа зүүн европт америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах төхөөрөмж суурилуулах гэж байгааг ОХУ сайшаахгүй байгаагаа дахин нотолжээ. Оросын нийгэм эдийн засаг, улс төрийн тогтолцоонд нөлөөлөх гэсэн гадны хүчин зүйлийн эсрэг тууштай тэмцэх болно гэж Путин ярианыхаа эцэст онцлон тэмдэглэсэн байна.

Лид8. Бүтэн гурван долоо хоног үргэжилсэн ажил хаялтын эцэст Холливудын зохиолчид кино студи, телевизийн компаннийхантай яриа хэлэлцээр хийх болжээ.

Америкийн телевизийн шоу нэвтрүүлгийн зохиолыг гаргадаг, бас телевизийн олон ангит киноны зохиолыг бичдэг зохиолчид продессерүүдтэй хаалттай хаалганы цаана хэлэлцээр хийж эхэлжээ. Одоогийн байдлаар яриа хэлэлцээрийн үеэр ямар тохиролцоонд хүрсэн талаар мэдээлэл олны хүртээл болоогүй байна. Америкийн зохиолчид тэдний бүтээлийг интернэт болон Ди Ви Ди болгон худалдахад олгодог шагнал урамшуулалын мөнгийг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаялт зарлаад 3 долоо хонож байгаа юм. Зохиолчдын ажил хаялт АНУ ын телевизүүдийн нэвтрүүлгийн сүлжээнд аль хэдийнэ нөлөөлжээ. Телевизийн эфирээс үзэгчдийн сонирхолыг татдаг ток шоу гарахаа больжээ. Харин телевизийн олон ангит кинонууд хуваарийн дагуу гарч байгаа гэнэ.Учир нь урьдчилан гаргасан зохиолын дагуу олонм ангит киног хийдэг юм. Хэрвээ продесер, зохиолчид тохиролцоонд хүрч чадахгүй бол телевиз, кино студидууд олон сая долларын алдагдалд орох аюулын ирмэгт тулж ирээд байгаа юм.

Энэ өдөр

1899 оны энэ өдөр Испаний хөлбөмбөгийн Барселона клуб байгуулагдаж байжээ.

Тэгвэл 1929 оны энэ өдөр америккийн нисэгч Ричард Берд Дэлхийн өмнөд туйлын дээгүүр нислэг үйлджээ. Тэр 1926 онд Дэлхийн хойд туйлыг туулж нисэж байсан юм.

1945 оны энэ өдөр Югослав улс байгуулагдаж байжээ. Гэвч дэлхийн социалист систем задарсны дараа Югослав улс зургаа хуваагдсан юм.

Одоогоос 60 жилийн өмнө буюу 1947 оны энэ өдөр НҮБ ын ерөнхий ассамблейн хуралдаанаар Палестины нутаг дэвсгэр дээр араб болон еврейн улс байгуулах тогтоол баталж байжээ. Энэ нь еврей арабчуудын хооронд өнө удаан жил үргэлжилсэн сөргөлдөөний эхлэлийг тавьсан юм.

1959 оны энэ өдөр Грэммигийн шагнал гардуулах ёслолыг телевизээранх удаа шууд дамжуулан үзүүлжээ.

Үдшийн мэдээ

Лид 1 Ротсчайлдын банкныхны гэр бүлийхэнд зориулж бүтээсэн Фабергегийн өндөгийг Лондонгийн Кристигийн дуудлага худалдаагаар 8.9 сая фунт стрелингээр худалдсан байна. Тус өндөгийг Оросын нэгэн язгууртан гаралтай эр худалдан авчээ.

Кристигийн дуудлага худалдаагаар 8.9 сая фунт стрелинг хүрсэн тус өндөгийг 1902 онд анх 12 ширхэгийг Оросын язгууртан угсаатануудын захиалгаар бүтээж байсан юм. Нил ягаан өнгөтэй алтан өндөг нь нүүрэн талдаа алмаазан шигтгээ бүхий цагтай бөгөөд цаг бүрт алтан өндөг онгойж далавч болон хэдэн цаг болж байгааг зарладаг гэнэ. Оросын нэгэн урлагийн бүтээл цуглуулагч Лондонгийн Кристигийн дуудлага худалдаагаар алтан цагийг 8.9 сая фунт стрелингээр худалдан авлаа. Өмнө нь энэ цаг нь гэр бүлийн хувийн цуглуулгад байсан бөгөөд олны өмнө ганц л удаа гарч үзүүлэнд тавигдаж байжээ. Алмаазан шигтгээ бүхий цагтай, алтан өндөгийг Петр Карл Фаберге урлан, 1905 онд Ротсчайлдын гэр бүлд охиныхон сүй бэлэгт инж болгон бэлэглэж байсан түүхтэй гэнэ

Лид 2 Эрдэмтэд Сугар гарагийг ажиглах замаар эх дэлхийн цаг уурын өөрчлөлтийн хэтийн төлөвийг яг таг тодорхойлох гэнэ.

Сугар гарагийг тойрон эргэлдэж байгаа Европийн хиймэл дагуулаас авсан мэдээллээс харахад, Сугар гарагийн хийн мандалын зураг болон бусад зурагнууд нь эх дэлхийнтэй адилхан гарсан байна. Өмнө нь Сугар болон эх дэлхийн хиймэл дагуулаас авсан зураг өөр өөр гардаг байжээ. Эрдэмтэд сугар гарагийн зураг, эх дэлхийтэй адилхан гарч байгааг тайлбарлахдаа Сугар гараг, эх дэлхийтэй адилхан хүлэмжийн хийн аюулд нэрвэгдэж нарны хэт ягаан туяаг хийн мандал нь шүүлгүйгээр шууд гадаргадаа тусгаж авах болсон гэнэ. Энэ нь Сугар гарагийн гадаргын дундаж хэм цельсийн 467 болтолоо халан сугар гарагт эх дэлхийдээ адилхан хуурайшил явагдах нөхцөлийг бүрдүүлэх болсон байна. Манай эх дэлхий болон Сугар гарагийн хэмжээ, жин болон хийн мандал нь их төстэй гэж эрдэмтэд үздэг. Гэхдээ Сугар гараг нь эх дэлхийг бодвол наранд ойрхон байдаг юм. Хиймэл дагуулаас авсан мэдээлээс харахад эх дэлхийтэй харьцуулбал Сугар гарагийн хийн мандалын устөрөгч, хүчилтөрөгч, гели нь нарны хэт ягаан туяан нөлөөгөөр хурдан хугацаанд алдагдаж байгаа гэнэ. Иймээс цаг уурын өөрчлөлт буюу дулаарал нь ганцхан манай эх дэлхийд биш Сугар гарагт ч мөн ажиглагдаж эхэлсэн нь нарны идэвхижилтийн үетэй холбон тайлбарлаж болно гэж эрдэмтэд үзэж байгаа юм байна. Гэхдээ эх дэлхийн хувьд хүний хүчин зүйлээс шалтгаалсан цаг уурын дулаарал их байгаа нь ойлгомжтой юм. Энэ бүхнээс үндэслэж эрдэмтэд сугар гараг дээр ажиглагдаж эхэлсэн тус хуурайшил, дулааралын өөрчлөлтөөр дэлхийн хэтийн төлөвлийг тооцоолох судалгааг хийж эхлэсэн байна.

Лид3. Лондон хотын Бонэмс дуудлага худалдааны төвд олон жилийн турш хадгалсан усан үзмийн дарсыг үнэ хаялцуулан заржээ. Оросын ихэс дээдэст зориулан бэлтгэсэн усан үзмийн дарсыг дуудлага худалдаанд оруулсан нь олн хүний сонирхолыг татаж байгаа юм. Дуудлага худалдааг зохион байгуулсан Ричард Харви ямар усан үзмийн дарсыг үнэ хаялцуулан зарахыг шийджээ. Түүний агуулахад бүр 19 р зууны сүүлээр хийсэн усан үзмийн дарс хадгалагдаж байгаа юм. Ричард Харви их олон хоббитой. Түүний нэг хобби нь усан үзмийн дарс цуглуулах. Дуудлага худалдаанд оруулсан усан үзмийн дарсны анхны үнэ нь маш боломжын гэж хэлж болно. Ихэнхи усан үзмийн дарсыг 200 долларос эхлэн үнэ хаялцуулж байгаа юм байна. Гэхдээ Оросын 2 р Николай хааны тамганы дардастай 120 жилийн өмнө бэлтгэсэн Ливадия гэдэг дарсны анхны үнэ нь 5000 доллар гэнэ. Усан үзмийн дарс хадгалах агуулахад тогтмол 14 хэмийн дулаан байдаг юм байна.

Лид4. Камбожи улсын долоон настай хүү гэртээ аврага том могойг тэжээдэг байна. Тэр хүү орой унтахдаа ч могойгоо орондоо авч ордог байна.

Камбожи улсын энэ тосгоныхон могойг лусын амьтан гэж маш их хүндэтгэдэг юм байна. Кун Саманг гэдэг энэ хүүг дөнгөж мэндлээд байхад нь энэ могой гэрт нь орж иржээ. Эцэг нь аварга могойг байшингаасаа гаргасан ч тэр дахин гэрт нь орж ирээд байжээ. Ер бусын энэ явдлын дараа хүүгийн эцэг могойг гэртээ үлдээхээр шийдсэн байна. Кун Саманг хүү хайртай могойндоо Комран буюу Аз жаргал гэдэг нэр өгчээ.

Аварга могой долоо хоногт 10 кг тахианы мах иддэг байна. Комран могой таван метрийн урт. Нас биенд гүйцсэн ийм төрлийн могой 200 кг жин татдаг байна. Ийм аварга могой хэрвээ хүнийг ороож булчингаа чангалах юм бол хүний аминд ч хүрэх аюултай. Гэсэн ч хүү могойноос огт айж эмээхгүйгээр өдөржингөө могойтойгоо тоглодог байна. Камбожи улсад могой айл гэрт аз жаргал авч ирдэг гэж билэгшээдэг байна.

Лид5. АНУ ын сансрыг уудмыг шинжлэн судлах төвийнхөн дэлхийн өмнөд туйл Антарктид тивийн газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар гагаж чадсан байна.

НАСА ийн эрдэмтэд Антарктид тивийн зургийг сансрын хиймэл дагуулаас авчээ. Антарктид тивийн өндөр нарийвчлалтай газрын зургийг нисэх онгоцоор авах ямар ч бололцоо байдаггүй юм байна. Энэ тивийн газрын зургийг өндөр нарийвчлалтай гаргаж чадсанаар газар зүйчид, цаг уур судлаач, эрдэмтдэд хэрэг болж чадна гэдэгт НАСА ийн мэргэжилтнүүд итгэлтэй байна.

Дэлхийн мэдээ 2007-11-28 Лхагва гараг

Лид1. АНУ ын Мэрилэнд мужын Аннаполис хотод болж байгаа Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах олон улсын бага хурал үргэлжилж байна.Хурлын үеэр Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нар эвлэрэлийн гэрээ байгуулах тусгай хэлэлцээр хийх тохиролцоонд хүрсэн байна.

Хэрвээ Изриаль Палестины төрийн өндөрлөгүүд яриа хэлэлцэр хийх юм бол Палестины тусгаар улс байгуулагдах боломж нээгдэх юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Изриалийн ерөнхий сайдл Эхуд Ольмерт, Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нар хамтарсан хэвлэлийн бага хурал хийлгэсэн байна. Тэд 12 сарын 12 ноос эхлэн 14 хоног тутам нэг удаа уулзалт хийж хуралдах шийдвэр гаргаж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Эр. Бид хүчирхийлэлд цэг тавьж, олон арван жилийн турш үргэлжилсэн цус урсгасан дайсагналд цэг тавих болно

гэж Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт хэлсэн бол АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш

Эр. Зарим хүмүүс ойрхи дорнодын асуудлыг одоо шийдэх нь оновчтой биш. Харин АНУ ойрхи дорнодын хямралыг шийдэх цаг аль хэдийнэ болсон гэж үзэж байна.

Махмуд Аббас, Эхуд Ольмерт нарын хооронд анхны хэлэлцээр маргааш Цагаан ордонд болох юм байна.

Ойрхи Дорнодын хямралыг шийдэх олон улсын хэмжээний хурал хамгийн сүүлчийн удаа 2000 онд болж байсан юм. Изриалийн тусгаар тогтнолыг ч хүлээн зөвшөөрдөггүй байсан арабын орн Аннаполис хотод болж байгаа энэ хуралд Сирийн гадаад хэргийн сайдын орлогч Файсал, Мекдад, Саудын Арабын гадаад хэргийн сайд Файсал нар оролцож байгаа юм байна. Хэрвээ Жорж Буш төрийн тэргүүн байхдаа Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэж чадах юм бол нэр хүнд нь өснө гэж найдаж байгаа юм.

Харин Газын зурваст хяналтаа тогтоогоод байгаа ХАМАС бүлэглэлийнхэн Аннаполист болж байгаа олон улсын хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өчигдөр Иордоан голын баруун эрэгт болон Газын зурваст Хамас бүлэглэлийнихэний дэмжигчид Аннаполисын хурлыг эсэргүүцэж цуглаан хийсэн байна. Энэ үед Палестины тусгай албаныхан жагсагчидыг тараах гэж оролджээ.

Энэ үеэр нэг хүн нас бас барсан байна.

Лид2. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф зэвсэгт хүчний ерөнхий командлагчынхаа албан тушаалааса татгалзна гэсэн амлалтаа биелүүлж байна. Тэр зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнтэй салах ёс гүйцэтгэж хүндэт харуулын өмнө тусгай ёслол хийсэн байна.

Маргаашнаа эхлэн Первез Мушараф цэргийн генерал биш, харин жирийн иргэний хувиар улс орноо удирдах юм. Пакистаны шинэ үндсэн хуулинд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс нь цэргийн цол зэрэгтэй байхыг хориглосон юм. Иймээс тэр ирнх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэрээ дэвшүүлэхийн тулд ийм генерал цолноосоо татгалзаж байгаа юм байна. 2008 онд Пакистаны улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн байх бөгөөд 2008 оны 1 сарын 9 нд парламентын сонгууль дараа нь ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

Лид3. Пхеньян хотод хойд өмнөд солонгосын батлан хамгаалах сайд нарын уулзалт болж байна. Энэ уулзалтаар Хойд Өмнөд Солонгосын хооронд харилцан итгэлцэл бтй болгохыг зорьж байгаа юм.

Хилийн бүс нутгийн цэргийн тоог талууд харилцан бууруулснаар эдийн засгийн салбарт хамтран ажиллах нөхцөлийг хангахад маш чухал юм. БНСУ ын батлан хамгаалахын сайд сэтгүүлчидийн хамт Пхеньян хотод өчигдөр чартерын шууд нислэгээр ирсэн юм. Өмнөд Солнгосын төлөөлөгчид Пхеньян хотын Сон жогак гээг зочид буудалд байрлаж тэндээ яриа хэлэлцээрээ хийх юм байна. Хойд Өмнөд Солонгосын батлан хамгаалах сайд нар хэлэлцээр хийх үед БНАСАУ ын удирдагч Ким Ир Сен байлцжээ. Хоёр солонгосын батлан хамгаалахын сайд нар хамгийн сүүлчийн удаа 2000 оны 9 сард уулзалт хийж байсан юм.

Лид4. Солонгосын хойгийн цөмийн хөтөлөрийг энхийн замаар зохицуулах зургаан талт хэлэлцээрийн дараагийн шатны уулзалт ирэх 12 сарын эхний долоо хоноги болох гэж байна. Энэ хэлэлцээрийг эхлэхээс өмнө АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, мөн Японы мэргэжилтнүүд Йонбен дэхь цөмийн байгууламжтай танилцахаар БНАСАУ д ирсэн байна.

Тэд хойд солонгосын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Йонбены эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагаатай танилцах юм. Энэ удаа олон улсын дипломатууд, шинжээчид БНАСАУ ын цөмийн гурван байгууламжын үйл ажилагаа ямар түвшинд байгааг тогтоохыг гол зорилгоо болгожээ. Шинжээчид өнөөдөр Йонбен руу явцгаасан бөгөөд дараа нь зургаан талт хэлэлцээрийн үеэр өөрсдийн илтгэлээ танилцуулах юм.

Товч

Орос, Польшийн харилцаа сүүлийн хэдэн жилд тийм ч найрсаг байгаагүй юм. Тэгвэл хоёр орны харилцаа эргэж сайжрах анхны алхам тавигдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Туск ОХУ тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Оросын засгийн газрын мэдлийн сониний өнөөдрийн дугаарт ерөнхийлөгчийн сонгуулийг 2008 оны 3 сарын 2 нд явуулах тухай ОХУ ын холбооны зөвлөлийн гаргасан тогтоолыг нийтэлсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр осолдсон сөнөөгч онгоцны хэлтэрхийг олжээ. Як 1 загварын сөнөөгч онгоц 1941 онд германы цэргүүдийн суманд оногдож намагт унажээ. Унаж байгаа онгоцны нисэгч нь шүхэрээр үсэрч өөрийнхөө амийг аварч байсан тухай нутгийн оршин суугчид ам дамжин ярьцгаадаг. Сөнөөгч онгоцны сэг намагт бараг 66 жил хэвтсэн байна.

Лид5. Францын нийслэл Парисын дагуул хотод цагаач иргэдийн хүүхдүүд хулгайн мотоциклоор яьж байгаа цагдаагийн машин мөргөж газар дээрээ нас барсан юм. Үүний дараа Францын томоохон хотуудад цагаач иргэд үймээн дэгдээгээд байгаа талаар бид мэдээлж байсан билээ. Гурав дахь өдрөө үргэлжилж байгаа эмх замбараагүй байдлын үеэр цагдаагийн ная орчим ажилтан албан хаагч бэртэж гэмтсэн байна.

Цагаач иргэд дэлгүүр, нийтийн үйлчилгээнхий газруудыг тонож дээрэмдэж, машиныг галдан шатаажээ. Францын ерөнхий сайд Франсуа Фийон энэ үймээнийг дэгдээсэн хүмүүсийг гэмт хэрэгтнүүд гэж нэрлээд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх болно гэж мэдэгдсэн байна.

Эр. Францын засгийн газар байдлыг хяналтандаа авахаар хичээж байна. Тун удахгүй хот хэвийн амьдралын хэмнэлдээ орно гэж амлаж байна.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Францын ерөнхийлөгч Николя Саркози айлчлалын хөтөлбөрөө зогсоож эх орон руугаа буцах шийдвэр гаргажээ. Тэр үймээн дэгдээж байгаа цагаач иргэдэд хандан аливаа асуудалд хүлээцтэй хандахыг уриалсан байна. Үймээн дэгдээ байгаа хүмүүсийг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинеэн сумьай буу хэрэглсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө 2005 онд Парис хотод цагаач иргэд үймээн дэгдээж байсан юм.

Лид.6 Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын ерөнхий сайд Гордон Браун Даунинг стрит дэхь өргөөндөө сэтгүүлчдийг хүлээн авч уулзсан байна. Тэр английн болон гадаадын сэтгүүлчдийн сонирхосон асуултад харилт өгсөн байна.

Сэтгүүлчид түүнээс Лондонд цагаачлан амьдарч байгаад хорлогдож нас үхсэн Александр Литвиненкогийн хэргийн талаар асуужээ. Александр Литвиненкогийн амь насыг хороосон хэрэгт оросын ирсэн Андрей Луговой холбоотой гэж сэжиглэгдэж байгаа тул түүнийг манай хууль сахиулах байгуулагад шилжүүлэн өгөхийг хүсэх болно гэж Гордон Браун хэлсэн байна. Литвиненкогийн хэргээс болоод Их Британи Оросын харилцаанд сэв суулгахыг хүсэхгүй байна гэж английн ерөнхий сайд онцлон тэмдэглэжээ. Сэтгүүчдийн анхаарлыг татаж байсан өөр нэг асуудал бол английн лейборист нам их хэмжээний хандив авсан дуулиант хэрэг байлаа. Английн лейборист нам английн бинесмэнээс 600 мянган фунт стерлингийн хандив авсан юм. Улс төрийн намын тухай хуулинд 5000 фунтээс их хэмжээний мөнгө хандиваар авах юм бол татварын байгуулагад мэдэгдэж бүртгүүлэх ёстой. Гэвч лейборист намынхан хуулийн энэ заалтыг биелүүлээгүй байна. Иймээс лейборист намын гишүүн, их британиий ерөнхий сайд хандивын мөнгийг эзэнд нь эргүүлэн өгөх болно гэж хэлжээ. Лйеборист нам бизнемэн Ибрахимаас хандивын мөнгө авч, татварын байгуулагад мэдүүлэг өгөөгүйн улмаас тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Питер Уитти албан тушаалаасаа өөрийхн хүсэлтээр огцорсон юм. Лейборист нам хувь хүнээс 600 мянган фунт стерлингийн хандив авсныг Гордон Браун 11 сарын 24 ний өдөр л мэдсэн байна.

Лид 7 Суданд үүсээд байгаа ороо бусгай, үймээн самуунтай нөхцөл байдал намжихгүй байгаа нь НҮБын хэрэгжүүлж байгаа энхийг сахиулах ажиллагаа муу байгаагийн илрэл гэж үзэж байгаагаа НҮБын ажилтан мэдэгдсэн байна.

Одоогийн байдлаар Суданы Дарфурт НҮБ болон Африкийн холбооны нийт 26000 гаруй энхийг сахиулагчид, энхийн сахиулах үйл ажиллагааг явуулж байгаа юм. Саяхан НҮБын энхийг сахиулах үйл ажиллагааны төлөөлөгч, Суданы засгийн газар НҮБын тавьсан шаардлагыг хүлээн авахгүй бол олон улсын зээл тусламжийг татахаа мэдэгдсэн. НҮБын энхийг сахиулах ажиллагаа дорвитой явахгүй байгаа нь Суданы засгийн газрын дэмжлэгтэй шууд холбоотой гэж НҮБын албаны хүмүүс үзэж байгаа бол Суданы засгийн газар НҮБын энхийг сахиулах үйл ажиллагаа зүгээр л нэг нэр төдий явагдаж байгаа гэж шүүмжилж байгаа юм. Энэ оны дундуур Дарфурт ажиллаж байгаа энхийг сахиулах албаны ажилтангуудыг албан тушаалаа ашиглан Дарфурт явуулах энхийг сахиулах ажиллагааг бизнес болгож байгаа талаар шүүмжлэл их гарсан юм. Иймээс Дарфур дах НҮБын энхийг сахиулах төлөөлөгчийг огцоруулж шинэ хүн томилсон билээ. Харин өнөөдөр Дарфурт болж байгаа нөхцөл байдал одоо хүртэл намжихгүй байгаа талаарх НҮБын энхийг сахиулагчид болон Суданы засгийн газрын хооронд маргаан үүсээд байна.

Лид8 Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээнтэн Далай лам Гималай болон Монголын буддын шашны зүтгэлтнүүдийн дунд шашны тэргүүнийг тодруулах тогтолцоог өөрчлөх эсэхм асуудлаар санал асуулга явуулах бодолтой байгаа тухай Ассойшэйтэд пресс агентлаг мэдээлжээ.

Олон зуун жил тогтсон уламжлалаар бол буддын шашны тэргүүнийг бурхны оронд заларсны дараа нь хойд дүрийг нь бага насны хүүхдүүдийн дундаас тодруулдаг юм. Буддын шашны сургаалд хүн үйлийн үрээр дахин төрдөг гэж үздэг юм. Тэгвэл далай лам энэ уламжлалт заншилыг халж Ромын хамба ламыг сонгодогтой адил тогтолтоог бий болгох санал гаргажээ. Буддын шашинтнууд далай ламын энэ санаачлагыг дэмжих юм бол буддын шашны дараагийн тэргүүн хэн болох нь өнөөгийн далай ламыг амьд сэрүүн байхад нь тодорхой болох юм. Хэрвээ буддын шашинтнууд уламжлалаа хэвээр хадгална гэх юм бол Далай лам өөрийн саналаасаа татгалзах болно гэдгээ илэрхийлжээ. Уламжлалт аргаар дараагийн далай ламын тодруулсан нь тэр нь заавал түвд үндэстэн байх албагүй гэж Далай лам хэлжээ. Далай ламыг энэ хорвоогоос хальсан бүс нутгаас нь түүнийг залгамжлагчыг хайдаг юм. Далай лам өөрийн залгамжлагчаа сонгуулийн аргаар тодруулах хүсэлтэй байгаагийн гол шалтгаан нь Түвдийн өндөрлөгт хяналтаа тогтоогоод байгаа хятадууд өөрийн гарын доорх хүнээ Далай ламаар өргөмжлөх вий гэж санаа зовниж байгаатай холбоотой юм. Далай лам өөрийнхөө залгамжлагчыг уламжлалт бус аргаар тодруулах гэж байгааг хятадын засгийн газар эрс шүүмжилж эсэргүүцэж байгаа билээ.

Энэ өдөр

Одоогоос 130 жилийн өмнө буюу 1877 оны энэ өдөр Рига хотод телефон утсыг олон нийтэд танилцуулсан байна. Үүнээс нэг жилийн өмнө буюу 1877 оны оны зун зохион бүтээгч Александр Белл телефон зохион бүтээснээ зарлаж патент авчээ.

1895 оны энэ өдөр америкийн түүхэнд анх удаа авто машины уралдаан зохион байгуулжээ. Чикаго хотын ойролцоо болсон энэ тэмцээнд 8 хүн оролцож байжээ. Шагналыг сан нь 5000 америк доллар байжээ.

1919 оны энэ өдөр Их Британий хууль тогтоох дээд байгуулага парламентад анх удаа эмэгтэй хүн гишүүнээр сонгогдсон байна. Дэлхийн хамгийн анхын эмэгтэй парламентын гишүүнийг Астор гэдэг байжээ.

1943 оны энэ өдөр Ираны Тегеран хотод оросын удирдагч Сталин, АНУ ын ерөнхийлөгч Рузвельт, английн ерөнхий сайд Черчилль нар уулзалт хийжээ.

1969 оны энэ өдөр Нью- Йорк никс багийнхан 18 удаа дарааллан ялалт байгуулж Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд дээд амжилт тогтоосон байна.

Үдшийн мэдээ

Лид1. Орос, Польшийн харилцаа сүүлийн хэдэн жилд тийм ч найрсаг байгаагүй юм. Тэгвэл хоёр орны харилцаа эргэж сайжрах анхны алхам тавигдсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.

Польшийн шинэ ерөнхий сайд Дональд Туск ОХУ тай харилцаагаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллгаа, Дэлхийн худалдааны байгуулагын бүрэн эрхэт гишүүнээр элсэхийг ОХУ бүр 1990 оноос хойш хүсэж байгаа билээ. Эдгээр байгуулагуудын дүрэмээр бүх гишүүн орнууд нь зөвшөөрсөн тохиолдолд л шинэ улсыг өөрийн эгнээндээ нэгтгэдэг юм. Дэлхийн Худалдааны байгуулагад ОХУ ыг гишүүнээхр элсэхийг Польш улс зөвшөөрөхгүй өдий хүрчээ. Үүний улмаас орос польшийн харилцаа хөндийрсөн юм. Польшийн засгийн газар тэгвэл энэ мөчөөс эхлэн байр сууриа өөрчилж байна. Харин Полшийн ерөнхийлөгч Лех Качиньский ерөнхий сайдынхаа энэ шийдвэрт эгдүүцэж байгаагаа илэрхийлжээ. Польшийн ерөнхийлөгч ОХУ нь Дэлхийн Худалдааны Байгуулагын гишүүн байх шалгуурыг хангаагүй гэж хэлсэн байна. ОХУ тай харилцаагаа хэвийн болгохын тулд Полшийн ерөнхий сайд Дональд Туск энэ ондоо багтаж Москвад айлчлал хийх гэж байна.

Лид2. Оросын засгийн газрын мэдлийн сониний өнөөдрийн дугаарт ерөнхийлөгчийн сонгуулийг 2008 оны 3 сарын 2 нд явуулах тухай ОХУ ын холбооны зөвлөлийн гаргасан тогтоолыг нийтэлсэн байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ийнхүү албан ёсоор зарласнаар ОХУ даяар ерөнхийлөгчийн сонгуульд нэрв дэьших хүмүүсийг бүртгэх ажил эхлэж байгаа юм. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Гарри Каспаров, Григорий Явлинский, Геннадий Зюганов, Владимир Жириновский, Николай Курьянович, Владимир Буковский, Михаил Касьянов и Борис Немцов нар нэрээ дэвшүүлэх бодолтой

байгаагаа илэрхийлж байсан юм. 12 сарын 12 өдрөөс эхлэн сонгуульд өрсөлдөх хүмүүсийн бүрдүүдсэн бичиг баримтыг Оросын Сонгуулийн ерөнхий хороо хүлээж авч эхэлнэ. Нэр дэвшигчидийг бүртгэх хугацаа 2008 оны 1 сарын 16 нд дуусгавар болно. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил 2008 оны 2 сарын 2 оос 2 сарын 29 хүртэл үргэлжилнэ. Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулахад улсын төсвөөс 5, 2 тэрбум рубль зарцуулсан юм байна.

Лид3. ОХУ д интернэт хэрэглэгчдийн тоо сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа юм байна. Энэ жилийн оросын хамгийн шилдэг интернэт сайтыг шалгаруулах ёслолын ажиллагаа болж өнгөрсөн байна. Энэ жилийн оросын шилдэг сайтаар "Башорг.Ру" шалгарчээ. Түүнээс гадна Нэг ангийнхан, Контакт ру гэх мэт сайтууд хамгийн олон хэрэглэгчтэй сайтаар тодорсон байна. Бас оросын викидендиа, яндекс хайлтын системүүд эхний аравт багтжээ.

Лид4. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр осолдсон сөнөөгч онгоцны хэлтэрхийг олжээ.

Як 1 загварын сөнөөгч онгоц 1941 онд германы цэргүүдийн суманд оногдож намагт унажээ. Унаж байгаа онгоцны нисэгч нь шүхэрээр үсэрч өөрийнхөө амийг аварч байсан тухай нутгийн оршин суугчид ам дамжин ярьцгаадаг. Сөнөөгч онгоцны сэг намагт бараг 66 жил хэвтсэн байна. Онгоцны сэгийг намагаас гаргахад бүтэн нэг сарыг зарцуулжээ. Онгоцны хэлтэрхийг намагаас гаргах санаачлагыг нутгийн оршин суугчид гаргасан байна. Онгоцны нисэгч шүхэрээр буух үедээ хөлөө хугалсан тул бие дааж хөдлөж чадахгүй байжээ. Харин нутгийн иргэд тааралдаж түүнийг ойролцоох суурин газарт хүргэж өгч байжээ. Тэндээсээ эмнэлэгт хүргэгдсэн байх гэж одоо хүмүүс таамаглаж байгаа юм. Одоогоос 66 жилийн өмнө сүйрсэн онгоцны нисэгчийн хувь заяаг одоо хүмүүс сонирхож байна. Нутгийн оршин суугчид сөнөөгч онгоцны сэгийг музейд байрлуулж, онгоцны сэг байсан намагийн дэргэд дурсгалын самбар эвсэл хөшөө босгох гэж байгаа юм байна.

Дэлхийн мэдээ 2007-11-27 Мягмар гараг

Лид1. Пакистаны экс ерөнхий сайд Наваз Шариф 1999 онд цэргийн эргэлт гарах үед эх орнооноосоо дүрвэн явсан юм. Тэр Саудын Арабд амьдарч байгаад өнгөрсөн ням гаригт эх орондоо эргэж ирсэн байна.

Наваз Шарифын хөлөглөсөн онгоц Пакистаны Лохар хотын нисэх буудалд газардсны дараа ойролцоогоор хоёр мянган хүн цугларчээ. Иймээс цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байна. Ноён Шариф Би Би Си гийн сурвалжлагчид утсаар ярилцлага өгөхдөө Пакистанд ардчилалыг сэргээн тогтоохын төлөө ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Би Пакистан орныг нэг хүний дарангуйлалаас аврахын тулд чурхал үүрэг гүйцэтгэх ёстой гэдгээ ухамсарлаж эргэж ирлээ гэж тэр мэдэгджээ. Одоо Пакистанд тогтоогоод байгаа онц байдал үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн 9 сард Наваз Шариф Пакистанд ирсэн ч түүнийг нисэх буудалд дөнгөж газардаад байхад нь хилээр нэвтрүүлээгүй тул Саудын Араб руу явжээ. Энэ удаа пакистаны албаны хүмүүс түүнийг эх орондоо эргэж ирэхийг нь зөвшөөрсөн байна. Наваз Шариф 2008 оны 1 сарын 8 нд болох парламентын сонгуульд оролцох боломжтой юм. Эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа Пакистаны ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуто парламентын сонгуульд оролцох эсэхээ одоогоор шийдээгүй байгаа юм байна. Наваз Шарифыг Пакистанд хөл тавихаас хэдхэн цагийн өмнө цагдаа нар Пенжаб мужид Наваз Шарифыг дэмжигч хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Лид2. АНУ ын ивээл доор Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал маргааш Мэриленд мужын Аннаполис хотод болох гэж байна. Энэ хуралын хамгийн сүүлчийн бэлтгэл ажил одоо ид явагдаж байна. АНУ ын Вашигтон, Аннаполис хотуудад цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарчээ. Учир нь Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах хуралд оролцох гадаадын төлөөлөгчид эхлээд Вашингтонд түр буудаллаад дараа нь Аннаполис хотыг зорих юм.

Энэ хуралд оролцохоор Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, тус улсын гадаад хэргийн сайд Ципи Ливни, Палетины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар аль хэдийнэ АНУ д хүрэлцэн ирсэн байна.и Ойрхи Дорнодын хмралыг энхийн замаар шийдвэрлэх хуралд Сирийн засгийн газрын төлөөлөгчид ч бас оролцох болно гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Сирийн гадаад хэргийн сайд Фейсал Мекрад эх орноо төлөөлж хуралд суух юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Амединижад Аннаполисын олон улсын бага хурал ямар ч амжилтгүй болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Аннаполис хотод болох хурлын гол сэдэв нь Палестины тусгаар улс байгуулах, Изриаль, Палестины өөртөө засах орны хооронд эвлэрэлийн гэрээ байгуулах явдал юм. Палестин Изриалийн талуудын булаацалдаж байгаа Голаны өндөрлөгийн асуудлыг харин энэ хурлаар хэлэлцэхгүй ю байна. Изриаль улс Голаны өндөрлөгийг 1967 онд Палестинчуудаас түрэмгийлэн авсан юм.

ТОВЧ

Бразилийн Сальвадор хотод цэнгэлдэх хүрээлэн нурсны улмааса найман хүн газар дээрээ нас барсан байна. Браилийн Баия хөлбөмбөгийн баг Вила Нова багуудын хооронд тэмцээн болж байх үеэр энэ эмгэнэлтэй явдал болжээ.


Хорватад парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Франсе пресс агентлагийнэ дамжуулж байгаагаар Хорватын Социал Демократ нам сонгогчидоос давуу санал авч чадсан байна. Ням гаригт болж өнгөрсөн парламентын сонгуульд Хорватын социал демократ нам 34, 6 хувийн санал авчээ. Одоо засгийн эрх барьж байгаа Хорватын ардчилсан холбоо нам 33, 2 хувийн санал авсан байна. Сонгуульд тус улсын сонгуулийн эохтэй хүмүүсийн 50 хувь нь оролцжээ.

Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумби улстай тогтоосон харилцаагаа эргэн харах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.

Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн олон зуун хүнийг барьцаалаад удаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор Колумбын засгийн газрын гишүүд ч байгаа. Барьцаалагдсан хүмүүсийг суллуулах яриа хэлэлцээрт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес жуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Колумбын ерөнхийлөгч Уго Чавесыг жуучлагч болгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Колумби Венесуэлийн харилцаа муудах шалтгаан болсон байна.

Эр. Би Колумби улстай тогтоосон харилцаагаа таслаж байгаагаа зарлаж байна. Би Колумбын засгийн газрынханы хэнд нь ч итгэхгүй байна.

Колумын хувьсгалт зэвсэгт бүлэглэл нь засгийн газрын гишүүдийг барьцаалаад өөрийн хөдөлгөөний 45 хүнийг шоронгоос суллахыг шаардаж байгаа юм.

Лид4. Индонезийн Сумбава арлын орчимд рихтерийн шаталбараар 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Индонезийн цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Индонезийн Раба хотоос баруун хойд зүгт 50 байжээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн хэвлэлийнхэнийн мэдээлснээр 3 хүн нас баржээ. Газар хөдлөлтийн дараа цунами давалгаа үүсэх магадлал өнөдр байсан ч азаар ийм зүйл болоогүй байна.

Лид5. ОХУ ын Барууны хүчний холбоо намын удирдлагуудыг Санкт Петербург хотын цагдаа нар саатуулсан байна.

Барууны хүчний холбоо намынхан удирдлагуудыг цагдаа нар саатуулсан нь энэ намын Төрийн ДУМ ын сонгуулийн сурталчилгааны ажлыг нь зогсоох гэсэн оролдлого гэж зарим улс төрчид үзэж байна. Барууны хүчний холбоо намынхан эрх баригчид бидний сонгуулийн сурталчилгаагны ажлыг ямар ч үнээр хамаагүй саатуулахын тулд ийм алхам хийж байна гэж мэдэгджээ.Санкта Петербург хотод Барууны хүчний Холбоо намын лидер Никита Белый, Борис Немцов нарыг саатуулжээ. Хожим Санкт Петербургийн цагдаагийн газар тэднийг баривчилсан тухай мэдээллийг няцаажээ. Немцов, Белый нар өөрсдийгөө баривчлагдсан гэдгээ утсаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм байна. Санкт Петербург хотын Дворцовын талбайд оросын сөрөг хүчнийхэн “Үл зөвшөөрөгчдийн марш” нэртэй цуглаан хийсэн юм. Барууны хүчний холбоо намын лидерүүд энэ хууль бус цуглаанд оролцох гэж байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Санкт Петербург хотод болсон энэ цуглаанд 500 гаруй хүн оролцжээ. Цагдаа, ОМОН тусгай албаныхан цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг саатуулсан юм байна. Санкт Петербурээс гадна Оросын нийслэл Москвад ч бас “Үл зөвшөөрөгчидийн марш” цуглаан амжилтгүй өндөрлөсөн байна. Энэ цуглааныг зохион байгуулагч Гарри Каспорав ч бас цагдаа нарт саатуулагдсан байна.

Лид6 Антрактидад мөсөн уул мөргөн сүйрсэн хөлгийн багийн гишүүдийг аварсаны дараа өчигдөр Чилид авчирсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт 154 хүнтэй хөлөг мөсөн уул мөргөн сүйрсэн юм. Азаар ганц ч хүний амь эрсдээгүй бөгөөд бүгдийг нь хөлгөөс эсэн мэнд аварч чадсан билээ. Аврах багийнхан хамгийн сүүлд аварсан багийн 77 гишүүнийг энэ Ням гарагт Чилид авчирсан юм. Өнөөдөр аврагдсан багийн гишүүд гэр лүүгээ явах юм. Сүйрсэн хөлөг онгоцонд явсан хүмүүсийн дийлэнхи нь жуулчид байсан бөгөөд Ирланд, Дани, Швед, Белги, Япон, Франц, Герман, Хятадын иргэд байсан гэнэ. Аялалын багийнхан 19 өдөр Антрактидыг үзэх хөтөлбөртэй байсан юм. Тэдний хөлөг 120 км яваад Антрактидын хойд хэсэгт мөсөн уул сүйрч аялалаа төгсгөхөд хүрггэсэн билээ.

Лид7. Малайзын нийслэл Куала Лампурт Хинди шашинтанууд энэ амралтын өдрүүдэд үймэн самуун дэгдээсэн байна.

Одоогоос зуун гаруй жилийн өмнө Их Британичууд малайз руу боолын шугамаар олон зуун Энэтхэгчүүдийг авчирч байсан гэдэг. Иймд өвөг дээдсийнхээ өмнөөс малайзын хүн амийн цөөнхийг бүрдүүлэн амьдарч байгаа Хинди шашинт Энэтхэг иргэд Их Британы засгийн газраас мөнгөн нэхэмжлэл амралтын өдрүүдэд жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Жагсаал цуглаанд оролцсон Хиндичүүд ганцхан нөхөн төлбөр шаардаад зогссонгүй Малайзын засгийн газраас Хиндичүүдийн амьдралыг дээшлүүлэхийг шаардаж байсан юм. Харин Малайзын засгийн газар тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд жагсаал цуглааныг үргэлжлүүлэхийг оролдсон хэн бүхнийг баривчилан хорих болсоноо анхааруулсан юм. Жагсаал цуглаанд оролцогчдын ярьж байгаагаар Малайзын хүн амийн цөөнх болдог Хиндичүүдийн амьдрал тун бэрх байдаг гэнэ. Иймээс тэд амьдралаа сайжруулахад төр засгаас ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг энэхүү жагсаал цуглаан зохион байгуулж илэрхийлж байгаагаа хэлжээ. Гэсэн хэдий ч Хиндичүүдийн жагсаал зорилгодоо хүрэлгүй хүчний байгууллагыхнаар дарагдсан байна.

Лид8. Санхүүгийн салбарт хямрал гарах үед Их Британий Нотерн Рок банкны активаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай Английн Гардиан сонинд мэдээлэл гарчээ. Харин тус банкныхан энэ мэдээлэл бол ямар ч үндэслэлгүй гэж няцаалт өгч байна.

Их Британий Гардиан сонинд бичсэнээр хөрөнгө санхүүгийн хямралын дараа энэ банк дампуурлын ирмэгт тулж ирээд байсан бөгөөд энэ банк зээл авч, нэг есоор амь тариа хийлгүүлсэн юм. Харин одоо банкны активаас их хэмжээний мөнгө дутсан нь зээл олгогчидод ч халтай болоод байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Тухайлбал Английн Төв Банк Нотерн Рокс банкинд 23 тэрбум долларын зээл олгожээ. Энэ нь татвар төлөгчидийн мөнгө гэсэн үг юм.

Энэ өдөр

Одоогоос 175 жилийн өмнө буюу 1832 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод травайны хөдөлгөөн эхэлжээ.

Тэгвэл 1885 оны энэ өдөр Прага хотод унаж байгаа сүүлд одны зургийг дэлхийн түүхэнд анх удаа авч чадсан байна.

1924 оны энэ өдөр Монгол Улс бүгд найрамдах засаглалтай болсноо зарласан байна. Ингэснээр социалист хөдөлөгөөн хүрээгээ тэлжээ.

1950 оны энэ өдөр Солонгосын хойгт дүрэлзэж байгаа дайнд хятадын сайн дурынхан оролцож Америк цэргүүдийн довтолгоонд няцаалт эхэлжээ.

1965 оны энэ өдөр Франц улс Астерикс 1 нэртэй хиймэл дагуул хөөргөжээ. Өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн дэлхийн гурав дахь орон нь Франц болсон юм.

Лид9. АНУ ын Калифорни муж дахин ой хээрийн түймэрт автаж байна. Өнгөрсөн намар Калифорни мужид их хэмжээний гал түймэрт автаж байсан юм.

Энэ удаагийн ой хээрийн түймэрт Калифорни мужын далайн эрэгийн Малибу хот нэрвэгдэж байна. Гал түймэрт Холливуудын одуудын амьдардаг тансаг орд харш өртжээ. Хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтах байшин, орд харш шатсанаар даатгалын компаниуд их хэмжээний төлбөрийг эздэд нь барагдуулах ёстой болоод байна. Мужын засаг захиргааныхан гал түймрийг унтрааж чадна гэдэгтээ итгэлтйэ байгаа ч нутгийн оршин суугчид нь аль хэдийнээ орон гэрээ орхиж аюулгүй газар руу нүүж эхэлсэн байна. Гал түймэрт рок од Майкл Бальзари, Ред хот Чили пеперс хамтлагийн гитарчин Фли нарын байшин үнс нурам болтлоо шатжээ.

Орон гэрээ орхин явсан хүмүүсийн дотор кино жүжигчин Мэтью Макконахи, Минни Драйвер нар байгаа гэнэ. Тэд байшин нь бүрэн бүтэн үлдэнэ байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч үүнд хэн ч баталгаа гаргаж өгч чадахгүй юм. Одоо Санта Ана гэдэг хуурай салхи далайгаас эх газрйг чиглэн салхилж байгаа юм. Энэ нь ойн түймрийг улам их газар авахуулах шалтгаан нь болоод байна. Гал унтраах ажилд дайчлагдсан 6 гал сөнөөгч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ганц хоногийн дотор гал түймэрийн дөлөнд 50 байшин үнс нурам болон хувирч,и 30 гаруй байшин их бага ямар нэгэн хэмжээгээр хэлмэгджээ. Салхиний хурд 100 км цаг байгаа юм байна. Калифорни мужын Малибу хотод Мел Гибсон, Роберт Редфорд, Барбара Стрейзанд, Ричард Гир, Шер гээд олон алдартай хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байдаг юм.

Лид10. Парисын дагуул Вилье-ле-Бель хотод өнгөрсөн шөнө бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болжээ.

Үүний шалтгаан нь өсвөр насны хоёр хүүхэд золгүй байдлаар амиа алдсан явдал болсон юм. Ройтерс агентлагийн уламжилж байгаагаар нас барсан хүүхдүүд хулгайн мотоциклоор давхиж явжээ. Тэд цагда нараас зугтаж яваад осолд оржээ.Гэвч золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүийн найзууд нь цагдаагийн хэлтэст дайран орж, дэлгүүр хоршоо дээрэмдсэн байна.

2007-11-27

Дэлхийн мэдээ 2007-11-26 Мягмар гараг

Лид 1: Францын ерөнхийлөгч Низолиз Саркози тэргүүтэй бизнесмэнүүд, БНХАУд улсад энэ Даваа гарагт айлчлал хийсэн байна. Айлчлалын үр дүнд Хятадын талтай Францын бизнесмэнүүд, нийт 20 тэрбум еврогийн худалдааны гэрээ байгуулсан юм.

Сүүлийн жилүүдэд Хятад улс Европийн томоохон аж үйлдвэрийн салбаруудтай хамтран ажиллаж зах зээлийнхээ хүрээг тэлэх сонирхолтой болсон. Үүний нэг тод жишээ бол энэ оны эхээр Английн автомашины брэнд үйлдвэрлэгч болох Ланд Роверын үйлдвэрийн албан ёсны салбарыг өөрийн эх орондоо нээсэн явдал юм. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Францын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Францын бизнесменүүдтэй нийт 20 тэрбум еврогийн худалдааны гэрээ байгуулсан байна. Энэ гэрээний 10 тэрбум еврогийн үнийн дүнд, 160 хүний суудалтай Эйрбусын иргэний зориулалттай онгоцны захиалга багтаж байгаа гэнэ. Харин төрийн өмчийн Францын эрчим хүчний Арева компанитай гэрээ байгуулсан бөгөөд тэрхүү гэрээний хүрээнд Хятадад цөмийн хоёр реактор байгуулахаар болсон байна. Саркози нь, Францын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авсанаас хойш хоёрдах удаагаа Хятадад айлчлал хийж байгаа нь энэ юм.

Лид 2 Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ОХУын ерөнхийлөгч Владимир Путин, “АНУ, 12р сарын 2нд болох Оросын парламентын сонгуулийг үнэгүйдүүлэх бүхий алхамыг хийж байна. Өөрөөр хэлбэл Барууны орнуудын ажиглагчдыг Оросын сонгуульд бойкот хийх бүх явуулгыг хийж байна” гэж мэдэгдсэн байна.
Энэ оны 12р сарын 2нд ОХУын парламентын сонгууль болох юм. Оросын парламентын сонгуулийн үйл ажиллагааг Европийн Аюулгүйн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүний орнуудын төлөөлөгчид ажиглаж дүгнэлт өгдөг байна. Гэтэл энэ сарын эхээр Думаас Европийн Аюулгүйн Хамтын Ажиллагааны Байгууллагын Оросын сонгуулийг хянах ажиглагчидад өөрийн улс руу орох визний зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргасан байна. ОХУын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэж байгаагаар тус шийдвэрийг, дум ярилцаж байгаагаад гаргасан бөгөөд виз олгохоос татгалзсан үндэслэл нь АНУын оросын сонгуулийг үнэгүйдүүлэх гэсэн нууц ажиллагаатай холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл Борис Немцов тэргүүтэй ОХУын улс төрийн сөрөг хүчиний үйл ажиллагааны цаана АНУ байгаа гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн Бямба гарагт Борис Немцов тэргүүтэй улс төрийн сөрөг хүчин 150 хүнийг оролцуулсан жагсаал цуглааныг Санктпетербург хотод зохион байгуулсан боловч тус цуглааныг цагдаагийн байгуулагын хүчээр таслан зогсоосон байна.

Лид3. Хятад улс өнгөрсөн 10 сард дэлхийн дагуул сар руу хиймэл дагуул илгээсэн юм. Хятадын сар руу илгээсэн хамгийн анхны хиймэл дагуул сарын гадаргуугийн зургийг эх дэлхий рүү илгээсэн байна. Энэ тухай хятадын Синьхуа агентлаг уламжилжээ.
Сарны гадаргуугийн зургийг олон нийтэд үзүлэх ёслолд хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао оролцож үг хэлжээ. Тэр хятадын инженерүүдийн авъяас чадварыг өндөр үнэлж байгаагаам илэрхийлээд хятад улс сансрын гүрэн болсны нотогоо нь энэ үйл явдал болсон гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн 10 сард Японы Кагуя хиймэл дагуул сарын гадаргуугийгн зургийг авч байсан юм. Хятадын эртний домогт гардаг сарын бурхны нэрээр нэрлэгдсэн хиймэл дагуулын илгээсэн зургийг судалж сарын эрдэс бодисын тархацыг тогтооход ашиглах юм байна.

Лид4. Аннаполис хотод Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал эхэлжээ. Энэ хуралд дэлхийн 40 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хурлыг зохион байгуулж байгааа АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш Изриалийн ерөнхи й сайд Эхуд Ольмерт, Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббас нарыг тус тусад нь хүлээн авч уулзсан байна. Энэ уулзалтын дараа Эхуд Ольмерт, Махмуд Аббас нрынхэн хэн нь хурал амжилттай үр дүнтэй болно гэдэгт итгэуж байгаагаа илэрхийслсэн гэж
Жорж Буш мэдэгдсэн байна. Хамас бүлэглэлд энэ хуралд оролцох урилага илгээгээгүй юм байна. Иймээс тус бүлэглэл газын зурваст ойрхи дорнолын асуудлаар хурал зохион байгуулж байна. Хамас бүлэглэлийн хуралд Ойрхи Дорнодын бүс нутгийн улс төрийн амьдрөлд оролцдог таван хөдөлгөөний удирдагчид оролцож байгаа юм байна. Харин Гакын зурвас, Иордан голын баруун эрэгт аж төрдөг хүмүүс АНУ ын Аннаполисын бага хуралд их найдвар тавьж байгаа юм.

ТОВЧ


Голландын дунд сургуулийн сурагчид хичээлийн цагийг нэмэгдүүлэх гэж байгааг эсэргүүцэж хичээл хаялт зарласан байна. Тэд хичээл хаялт зарлаад зогсохгүй гудамжинд гарч эмх замбараагүй байдал үүсгэжээ. Сэтгэлийн хөдөлгөөнд автсан хүүхдүүийг тараахын тулд цагдаа нар усан буу хэрэглэсэн байна.

Францад өсвөр насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс болж бий болсон эмх замбараагүй байдал үргэлжилж байна. Францын нийслэлийн дагуул Вилье ле Бель хотод залууууд бүхэл шөнийн турш машин галдан шатааж, дэлгүүрийн цонх шилийг хагалж үймээн дэгдээсэн байна. Сүүлийн 2 хоног үргэлжилж байгаа энэ эмх замбараагүй байдалыын үеэр шархадсан цагдаагийн тоо 70 болж нэмэгдсэн байна.

Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийг тиус улсын сонгуулийн ерөнхий хороо бүртгэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөхөөр 22 хүн мэдүүлэгээ өгчээ. Нэр дэвшигчидийн дотор багш, эмчя, инженер, улс төо, тэр ч бүү хэл ажилгүй хүн ч байгаа юм байна.


Лид5. Иракын засгийн газар АНУ ын зэвсэгт хүчнийхэнийг өөрийн нутаг дэсвгэр дээрээ удаан хугацаагаар байлгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ ын зэсвэгт хүчнийхэн цаашид Иракт ямар үүрэг гүйцэтгэх тухай засгийн гакар хоорондын тунхаг бичгийн төсөл аль хэдийнэ бэлэн болсон юм байна.
Иракын засгийн газрын хариуцлагатай албан тушаалтны хэлснээр америкийн цэргүүд цаашид хү ам олноороо суурьсан хот тосгонооос хол газар байрдах болжээ. Харин Иракын дотоод байдал Иракын засгийн газар бүрэн хариуцага хүлээх болсон байна. Иракын аюулгүй байдал хяналт тавьж ажиллсны хариуд АНУ иракын эдийн засагт хөрөнгө оруулалт хийхдээ зарим нэг хөнгөлөлт эдлэх юм байна. Одоо иракт америкийн 160 мяннган цэргийн албан хаагч байгаа юм. Цаашид энэ тоо буурч 50мянган цэргийн албан хаагч л Иракт үлдэх юм байна. Ням гаригт иракын засгийн газар хаалттай хуралдаан хийж энэ асуудлыг хэлэлцэх үед шашны лидер Муктада Асадрыг талыг баримтлагчид эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна

Лид6. Их Британий лейборист намын ерөнхий нарийн бичгийн дарга албан тушаалаасаа огцорсон байна. Түүний ингэх болсон шалтгаан нь энэ намд английн нэгэн бизнесмэн их хэмжээний мөнгө хандивласантай холбоотой юм байна.

Английн Лейборист намд бизнзесмэн Дэвид Эйбрахам 400 мянган фунт стерлингийн мөнэгөн хандив өгөхдөө татварын газар мэдүүлээгүй байна. Их Британий улс төрийн намын тухай хуулинд зааснаар алива улс төрийн хүчин 5000 фунт стерилингээс их хэмжээний мөнгө ханвидаар авах вюм бол татварын газар мэдүүлэх ёстй гэнэ. Энэ тухай мэдээлэл сонинд хэвлэгдсний дараа лейборист намын ерөнхий нарийн бичгийн дарга
ын дарга Питер Уотт намын ерөнхий нарийн бичгийн дарга өмгөөлөгчөөс зөвлөгөө авсны дараа албан тушаалаа орхих болсноо албан ёсоор зарласан байна. Лейборист намтай холбоотой энэ таагүй хэрэг явдал цаашид ерөнхий сайд Гордон Брауны засгийа газрын нэр хүндэд ч бас сөрөг нөлөө үзүүлэх нь дамжигүй гэж ажиглагчид үзэж байна. Лейборист намынхан анх удаа санхүүгийн зөрчбил гаргаж байгаа нь энэ биш юм. 2006 оны хавар леборист намынхан санхүүгийн хэрэгт холбогдож хуулийн байгуулагын хяналт шалгалтад өртөж байсан удаатай

Лид7. Оксфордын их сургуульд Британий үндэсний намын тэргүүн Ник Гринффин, Дэвид Ирвинг нар холокостын асуудлаар мэтгэлцээн хийхэ гэж байсан боловч тэдний мэтгэлцээн хойшлогдсон байна. Миэтгэцээн болох ёстой танхимд оюутнууд дайран оржээ.
Мэтгэлцээний гол сэдэв нь холокост, хүний эрх, эрхн чөлөөний асуудал, бас үг хэлэх эрхийн тухай байсан юм. Мэтгэлцээн товлосон сургуулийн барилгийн гадаа ойролцоогоор 500 хүн жагсаал хийжээ. Үүний улмаас ноён Гринфин, Ирвинг нарын мэтгэлцээнийг сонсох ёстой байсан оюутнууд танхимд орж чадаагүй байна. Сургуулийн аюулгүй байдлыг хангах ёстой хамгаалалтын албаныхан муу ажилласын улмаас ийм байдал бий болсон гэж сургуулийн захиргааныхан мэдэгджээ. Дэвид Ирвинг еврей үнэстнүүдийг хомроглон устгасан хэргийг үгүйсгэсэн мэдэгдэл хийж үүнийхээ төлөө 3 жилийн хорих ял авч байжээ.

Лид8. ОХУ ын нийслэл Москва, Санкт Петербург хотод “Үл зөвшөөрөгчдийг марш” нэртэй цуглаан болж өнгөрсөн талаар өчигдөр мэдээлсэн билээ. Энэ жагсаалд оролцсон олон зууны хүнийг цагдаа, тусгай албаныхан баривчилан хорьсонд АНУ, Европын холбоо харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Хүний эрх, эрх чөлөөний төлөө жагсаал хийж байгаа хүмүүсийг хүч хэрэглэн тарааж, зарим улс төрийн намын тэргүүн нарыг баривчилсан хэрэг гарсанд би гүнээ харамсаж, сэтгэл түгшиж байна гэж АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хэлсэн байна.
Жорж Бушын энэ мэдэгдэлтийг Цагаан ордоны албан ёсны сайтад нийтэлсэн байна. Үг хэлэах,өөрийг чөлөөтэй илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн нэг мөн гэж Жорж Буш онцлон тэмдэглээд оросын засгийн газар бүрэн эрхээ хэтрүүлэн ашиглахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Европын Холбооныхон Үл зөвшөөрөгчмилдийн марш цуглааныг зохион байгуулагчдын нэнг Гарри Каспоровыг нэн даруй суллахыг оросын хуул сахиулах байгуулагад уриалсан байна. Германы засгийн гарын хэвлэлийн төлөөлөгчи Ульрих Вильгельм Гарри Каспаровыг цаг алдахгүй суллаж, эр чөлөө олгох нь зүйтэй гээд хэрвээ түүнийг суллахгүй бол тэр 12 сарын 2 нд болох сонгуульд оролцож саналаа өгч чадахгүйд хүрнэ гэж анхааруулсан байна. Европын холбооны комиссийн тэргүүн Жозе Маунэль Баррозу оросынм эрх баригчид хатуу арга хэрэглэж сөрөг хүчнийг дарамталж байгаад харамсаж байгаагаа илэрхийжээ. Харин Францын гадаад хэрг ийн сайд жагсаал цуглааныг хүч хэрэглэн тараасанд гайхаж байгаагаа хэлжээ. Шатрын сдортын дэлхийн аварга оросын үндэсний аюулгүй байдалд заналхийлж чадна гшэхэл тэр итгэхгүй байгаа гэдгээ хэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдөр Санкт Петербург, Москвад үл зөвшөөрөгчдийн марш нэртэй цуглааны үеэр Барууны хүчний холбоо намын лидерүүд бас Гарри Каспаров нарыг баривчилсан юм.

Лид9. Зам тээврийн осолд орж харамсатайгаар нас барсан Уэльсийн гүж Дианагийн үхлийн шалтгааныг тодруулах шүүх хурал үргэлжилж байна. Зарим эх сурвалжууд Диана гүнж давхар биетэй байсан гэж нотлож байгаа юм. Гэвч гүнжийн биед задлан шинжилгээ хийсэн Их Британий хамгийн шилдэг эмч нар жирэмсэлсэн гэх ямар я шиуж тэмдэг илрээгүй гэж мэдэгдэж байна.
Лондонд болж байгаа шүүх хуралд Их Британийф тэргүүлэх зэргийн эмч Роберт Чадмэн үг хэлсэн байна. Тэр ослын дараа гүнжид задлан хийсэн юм. Эмч Роберт Чадмэны хэлснээр гүнж осолд орох үедээ давхар биетэй байгаагүй юм байна. Диана гүнжийн найз Фаейд Додигийн эцэг нь хосуудын үхлийг их британий тусгай албаныхөн зохион байгуулсан гэж үзэж, үхлийн шалтгааныг дахин тодруулах шзүх хурал хийхийг хүссэн юм. Английн шүүх түүний хүсэлтийг хүлээн авч энэ шүүх хурлыг хийж байгаа юм.

Лид10. АНУ ын Калифорни мужын Малибу хотод ойн түймрийг хэн нэгэн этгээд санаатайгаар тавьсан гэдэг хардлага бий болжээ. Цагдаагийн газрынханы үзэж байгаагаар түймрийг ойд зугаалж явсан залуус тавьсан байж болох гэнэ.

Цагдаа нар гал түймэрт автсан газар судалгаа хийж ийм дүгнэлтэд хүрсэн байна. Цагдаагийнханы олж мэдсэнээр 11 сарын 24 нд Малибу хотын хэсэг залуус ойд зугаалахдаа түүдэг асаажээ. Ингэхдээ тэд гал алдсан байж болох юм гэдэг дүгнэлтийг хийж байна. Гал алдсан залуус цагдаагийн газар ирж буруугаа хүээнэ байх гэж цагдаа нар найдаж байгаа гэнэ. 11 сарын 25 ний орой гэхэд гал унтраагчид ой хээрийн түймрийг цурманд оруулж чадсан юм. Гал түймэрт 4720 га газар автжээ. Гал унтрааах ажилд 30 нисдэг тэрэг ашигласан байна. Малибу хотын 53 байшин түймэрт шатаж үнс нурам болж хувирчээ.
Энэ өдөр
1701 оны энэ өдөр Шведийн эрдэмтэн Андерс Цельсийн мэндэлсэн байна. Тэр 1742 онд агаарын хэмийг хэмжих аргачлалыг боловсруулсан бөгөөв хожим түүний нэрийг түүхэнд үльдээхийн тулд агаарын хэмийг хэмжих гол үзүүлэлт болгон авсан юм.
1940 оны энэ дөаөр кино жүжигчин Брюс Ли мэндэлсэн байна.
1895 оны энэ өдөр Альфред Нобель Стокольм дахь банкинд хадгалж байгаа мөнгөнийхө талаар бичсэн гэрээлэлээ үлдээсэн байна.Анагаа ухаан, хими, физик, уран зохиолын салбар шинжлэх ухааны салбарт нээлт хийсэн хүмүүсийг шагнаж байхыг тэр гэрээслэлдээ бичжээ.

Үдшийн мэдээ


Лид1. Францад өсвөр насны хоёр хүүхэд зам тээврийн осолд өртсөнөөс болж бий болсон эмх замбараагүй байдал үргэлжилж байна.
Францын нийслэлийн дагуул Вилье ле Бель хотод залууууд бүхэл шөнийн турш машин галдан шатааж, дэлгүүрийн цонх шилийг хагалж үймээн дэгдээсэн байна. Сүүлийн 2 хоног үргэлжилж байгаа энэ эмх замбараагүй байдалыын үеэр шархадсан цагдаагийн тоо 70 болж нэмэгдсэн байна. Өсвөр насны хоёр хүүхэд хулгайлсан отоциклоор давхиж яваад цагдаагийн машиныг мөргаж осолдож газар дээрээ нас барсан юм. Хүүхдүүдийн үхэлд цагдаа нар буруутай гэж үзсэн залуучууд ийнхүү үймээн дэгдээж байна. 2005 онд яг ийм олныг түйвээсэн хэрэг гарч байсан билээ. Энэ удаа залуус илүү харгис, хэрцгий байдальай байна гэж францын цагдаа нар хэвлэлийнхэнд ярьжээ. Өсвөр насны холёр хүүхдийн үхлийн шалтгааныг тодрууолах хавтаст хэрийг өөрийн хяналтандаа авсан гэж францын ерөнхийлөгч Николя Саркози хэлсэн ч энэ нь залуусыг тайвшруулж чадаагүй байна.

Лид2. Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэсэн хамгийн анхны тооцоолох электрон машин буюу товчоор коюпьютерийг ОХУ ын Политекникийн музейд байрлуулжээ Одоо энэ компьютертийг хүссэн хүн бүхэн үзэх боломжтой болжээ.
Эр. Энэж бол оюутнуудад хичээл заахад ашиглахж болох маш сайн үзүүлэн. Хамгийн анхны энэ компьютер илүү ч үгүй дутуу ч үгүй 152 ширхэг хэсгээс бүрддэг.
Урал нэртэй энэ компьютер одоогоос хагас зуун жилийн өмнө хамгийн дэвшилтэд технолог, Зөвлөлтийн шинжлэх ухааны хөгжлийн нэг гол үзүүлэлт болж байлаа. Хамгийн анхы орос компьютерийн товчлуур нь л гэхэд дангаараа 60 кг жинтэй бөгөөд 40 квадрат метр талбай эзлэх овортой байна.

Лид3. Авсрийн Баден хотод Косовогийн хязгаарын статусыг тодорхойлох гурван өдрийн уулзалт хэлэлцээр өндөрлөж байна.
Хэлэлцээрт ОХУ, АНУ,Европын Холбоо, Серб, Косовогийн төлөөлөгчид оролуосон юм. Харамсалтай нь талууд Косовогийн хязгаарын статусын талаар нэгдсэн шийдвэр гаргаж чадаагүй гэж хэвлэл мэдээллийнхэн дамжуулж байна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнгийн тухай албан ёсны баримт бичгийг 12 сарын10-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулах юм. Серб, Косовогийн талууд өөрсдийн байр сууриа хатуу хадгалж байсан нь хэлэлцээр амжилтгүй болохын шалтгаан нь гэж гадаадын сэтгүүлчид тайлбарлаж байна.
Эр. Бүх талуудын эрх ашигт гнмийцэх шийдвэрийг дараагийн шатны уулзалаатар гаргаж чадна гэж найдаж байна.
Косовогийн хязгаарт тусгаар тогтнол олгохыг АНУ, Европын холбооны ихэнхи орнууд дэмжиж байгаа бол ОХУ, Сербийн засгийн газар Косовод тусгаар тогтнол олгохоос татгалзаж байгаа билээ.

Лид4. ОХУ ын агнуурын усан онгоц 10 сарын 15-аас хойш загас агнахыг хориглосон эдийн засгийн бүсэд явж байгаад Норвегийн эргийн харуулынханд саатуулагдсан байна. Оросын агнуурын онгоцноос 160 тонн загас илрүүлжээ.
Норвегийн эргийн хамгаалалтын албаны дарга Стив Олсен оросын агннуурын онгоц сүүлийн хоёр гурьван өдрйн турш хориотой бүсээс загас агнасан тул шалгахаар хөлгийг Норвегийн усан боомтод аваачсан гэж мэдэгдсэн байна. Норвегийн тал хөлгийн ахмадаас тодорхой хэмжээний мөнгөн барьцаа авч умсан онгоцыг эх орон руу нь илгээх бөгөөд дараа нь шүүх энэ асуудлыг шийдэх болно гэж мэдэгдсэн байна.

Лид5. Гүржийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийг тиус улсын сонгуулийн ерөнхий хороо бүртгэж эхэлсэн байна.
Одоогийн байдлаар төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөхөөр 22 хүн мэдүүлэгээ өгчээ. Нэр дэвшигчидийн дотор багш, эмчя, инженер, улс төо, тэр ч бүү хэл ажилгүй хүн ч байгаа юм байна. Харин Гүржийн сөрөг хүчнийхэн хэнийг сонгуульд өрсөлдүүлэхээ аль хэдийнэ шийдсэн билээ. Гүржийн ар түмэн 2008 оны 1 сарын 5 нд төрийн тэргүүнээ сонгоод зогсохгүй хэд хэдэн асуудлаар саналаа өгөх юм. Тухайлбал Гүржийг Умард Атлантын цэргийн эвсэлд гишүүнээр элсүүлэх, парламентын сонгуулийг хэдийд явуулах нь зүйтэй вэ гэдэг асуултад гүржийн иргэд хариулах юм байна.

2007-11-26

Дэлхийн мэдээ 2007-11-26 Даваа гараг

Лид1. Пакистаны экс ерөнхий сайд Наваз Шариф 1999 онд цэргийн эргэлт гарах үед эх орнооноосоо дүрвэн явсан юм. Тэр Саудын Арабд амьдарч байгаад өнгөрсөн ням гаригт эх орондоо эргэж ирсэн байна.
Наваз Шарифын хөлөглөсөн онгоц Пакистаны Лохар хотын нисэх буудалд газардсны дараа ойролцоогоор хоёр мянган хүн цугларчээ. Иймээс цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарсан байна. Ноён Шариф Би Би Си гийн сурвалжлагчид утсаар ярилцлага өгөхдөө Пакистанд ардчилалыг сэргээн тогтоохын төлөө ажиллах болно гэж мэдэгдсэн байна. Би Пакистан орныг нэг хүний дарангуйлалаас аврахын тулд чурхал үүрэг гүйцэтгэх ёстой гэдгээ ухамсарлаж эргэж ирлээ гэж тэр мэдэгджээ. Одоо Пакистанд тогтоогоод байгаа онц байдал үргэлжилсээр байгаа юм. Өнгөрсөн 9 сард Наваз Шариф Пакистанд ирсэн ч түүнийг нисэх буудалд дөнгөж газардаад байхад нь хилээр нэвтрүүлээгүй тул Саудын Араб руу явжээ. Энэ удаа пакистаны албаны хүмүүс түүнийг эх орондоо эргэж ирэхийг нь зөвшөөрсөн байна. Наваз Шариф 2008 оны 1 сарын 8 нд болох парламентын сонгуульд оролцох боломжтой юм. Эх орондоо эргэж ирээд удаагүй байгаа Пакистаны ерөнхий сайдаар ажиллаж байсан Беназир Бхуто парламентын сонгуульд оролцох эсэхээ одоогоор шийдээгүй байгаа юм байна. Наваз Шарифыг Пакистанд хөл тавихаас хэдхэн цагийн өмнө цагдаа нар Пенжаб мужид Наваз Шарифыг дэмжигч хэд хэдэн хүнийг баривчилсан байна.

Лид2. АНУ ын ивээл доор Ойрхи Дорнодын хямралыг шийдвэрлэх олон улсын бага хурал маргааш Мэриленд мужын Аннаполис хотод болох гэж байна. Энэ хуралын хамгийн сүүлчийн бэлтгэл ажил одоо ид явагдаж байна. АНУ ын Вашигтон, Аннаполис хотуудад цагдаа нар өндөржүүлсэн хамгаалалтад гарчээ. Учир нь Ойрхи Дорнодын хямралыг зохицуулах хуралд оролцох гадаадын төлөөлөгчид эхлээд Вашингтонд түр буудаллаад дараа нь Аннаполис хотыг зорих юм.
Энэ хуралд оролцохоор Изриалийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, тус улсын гадаад хэргийн сайд Ципи Ливни, Палетины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас нар аль хэдийнэ АНУ д хүрэлцэн ирсэн байна.и Ойрхи Дорнодын хмралыг энхийн замаар шийдвэрлэх хуралд Сирийн засгийн газрын төлөөлөгчид ч бас оролцох болно гэдгээ албан ёсоор илэрхийлсэн байна. Сирийн гадаад хэргийн сайд Фейсал Мекрад эх орноо төлөөлж хуралд суух юм. Ираны ерөнхийлөгч Махмуд Амединижад Аннаполисын олон улсын бага хурал ямар ч амжилтгүй болно гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Аннаполис хотод болох хурлын гол сэдэв нь Палестины тусгаар улс байгуулах, Изриаль, Палестины өөртөө засах орны хооронд эвлэрэлийн гэрээ байгуулах явдал юм. Палестин Изриалийн талуудын булаацалдаж байгаа Голаны өндөрлөгийн асуудлыг харин энэ хурлаар хэлэлцэхгүй ю байна. Изриаль улс Голаны өндөрлөгийг 1967 онд Палестинчуудаас түрэмгийлэн авсан юм.

ТОВЧ
Бразилийн Сальвадор хотод цэнгэлдэх хүрээлэн нурсны улмааса найман хүн газар дээрээ нас барсан байна. Браилийн Баия хөлбөмбөгийн баг Вила Нова багуудын хооронд тэмцээн болж байх үеэр энэ эмгэнэлтэй явдал болжээ.

Хорватад парламентын сонгууль болж өнгөрсөн байна. Франсе пресс агентлагийнэ дамжуулж байгаагаар Хорватын Социал Демократ нам сонгогчидоос давуу санал авч чадсан байна. Ням гаригт болж өнгөрсөн парламентын сонгуульд Хорватын социал демократ нам 34, 6 хувийн санал авчээ. Одоо засгийн эрх барьж байгаа Хорватын ардчилсан холбоо нам 33, 2 хувийн санал авсан байна. Сонгуульд тус улсын сонгуулийн эохтэй хүмүүсийн 50 хувь нь оролцжээ.


Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумби улстай тогтоосон харилцаагаа эргэн харах болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэглэлийнхэн олон зуун хүнийг барьцаалаад удаж байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийн дотор Колумбын засгийн газрын гишүүд ч байгаа. Барьцаалагдсан хүмүүсийг суллуулах яриа хэлэлцээрт Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес жуучлагчын үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Колумбын ерөнхийлөгч Уго Чавесыг жуучлагч болгохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Энэ нь Колумби Венесуэлийн харилцаа муудах шалтгаан болсон байна.

Эр. Би Колумби улстай тогтоосон харилцаагаа таслаж байгаагаа зарлаж байна. Би Колумбын засгийн газрынханы хэнд нь ч итгэхгүй байна.

Колумын хувьсгалт зэвсэгт бүлэглэл нь засгийн газрын гишүүдийг барьцаалаад өөрийн хөдөлгөөний 45 хүнийг шоронгоос суллахыг шаардаж байгаа юм.

Лид4. Индонезийн Сумбава арлын орчимд рихтерийн шаталбараар 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Индонезийн цаг уурын албаны мэдээлснээр газар хөдлөлтийн төв нь Индонезийн Раба хотоос баруун хойд зүгт 50 байжээ. Одоогийн байдлаар ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдээлэл ирээгүй байна. Орон нутгийн хэвлэлийнхэнийн мэдээлснээр 3 хүн нас баржээ. Газар хөдлөлтийн дараа цунами давалгаа үүсэх магадлал өнөдр байсан ч азаар ийм зүйл болоогүй байна.

Лид5. ОХУ ын Барууны хүчний холбоо намын удирдлагуудыг Санкт Петербург хотын цагдаа нар саатуулсан байна.

Барууны хүчний холбоо намынхан удирдлагуудыг цагдаа нар саатуулсан нь энэ намын Төрийн ДУМ ын сонгуулийн сурталчилгааны ажлыг нь зогсоох гэсэн оролдлого гэж зарим улс төрчид үзэж байна. Барууны хүчний холбоо намынхан эрх баригчид бидний сонгуулийн сурталчилгаагны ажлыг ямар ч үнээр хамаагүй саатуулахын тулд ийм алхам хийж байна гэж мэдэгджээ.Санкта Петербург хотод Барууны хүчний Холбоо намын лидер Никита Белый, Борис Немцов нарыг саатуулжээ. Хожим Санкт Петербургийн цагдаагийн газар тэднийг баривчилсан тухай мэдээллийг няцаажээ. Немцов, Белый нар өөрсдийгөө баривчлагдсан гэдгээ утсаар сэтгүүлчдэд мэдээлсэн юм байна. Санкт Петербург хотын Дворцовын талбайд оросын сөрөг хүчнийхэн “Үл зөвшөөрөгчдийн марш” нэртэй цуглаан хийсэн юм. Барууны хүчний холбоо намын лидерүүд энэ хууль бус цуглаанд оролцох гэж байсан талаар зарим эх сурвалжууд мэдээлж байна. Санкт Петербург хотод болсон энэ цуглаанд 500 гаруй хүн оролцжээ. Цагдаа, ОМОН тусгай албаныхан цуглаанд оролцсон 200 гаруй хүнийг саатуулсан юм байна. Санкт Петербурээс гадна Оросын нийслэл Москвад ч бас “Үл зөвшөөрөгчидийн марш” цуглаан амжилтгүй өндөрлөсөн байна. Энэ цуглааныг зохион байгуулагч Гарри Каспорав ч бас цагдаа нарт саатуулагдсан байна.

Лид6 Антрактидад мөсөн уул мөргөн сүйрсэн хөлгийн багийн гишүүдийг аварсаны дараа өчигдөр Чилид авчирсан байна.

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт 154 хүнтэй хөлөг мөсөн уул мөргөн сүйрсэн юм. Азаар ганц ч хүний амь эрсдээгүй бөгөөд бүгдийг нь хөлгөөс эсэн мэнд аварч чадсан билээ. Аврах багийнхан хамгийн сүүлд аварсан багийн 77 гишүүнийг энэ Ням гарагт Чилид авчирсан юм. Өнөөдөр аврагдсан багийн гишүүд гэр лүүгээ явах юм. Сүйрсэн хөлөг онгоцонд явсан хүмүүсийн дийлэнхи нь жуулчид байсан бөгөөд Ирланд, Дани, Швед, Белги, Япон, Франц, Герман, Хятадын иргэд байсан гэнэ. Аялалын багийнхан 19 өдөр Антрактидыг үзэх хөтөлбөртэй байсан юм. Тэдний хөлөг 120 км яваад Антрактидын хойд хэсэгт мөсөн уул сүйрч аялалаа төгсгөхөд хүрггэсэн билээ.

Лид7. Малайзын нийслэл Куала Лампурт Хинди шашинтанууд энэ амралтын өдрүүдэд үймэн самуун дэгдээсэн байна.

Одоогоос зуун гаруй жилийн өмнө Их Британичууд малайз руу боолын шугамаар олон зуун Энэтхэгчүүдийг авчирч байсан гэдэг. Иймд өвөг дээдсийнхээ өмнөөс малайзын хүн амийн цөөнхийг бүрдүүлэн амьдарч байгаа Хинди шашинт Энэтхэг иргэд Их Британы засгийн газраас мөнгөн нэхэмжлэл амралтын өдрүүдэд жагсаал цуглаан зохион байгуулсан байна. Жагсаал цуглаанд оролцсон Хиндичүүд ганцхан нөхөн төлбөр шаардаад зогссонгүй Малайзын засгийн газраас Хиндичүүдийн амьдралыг дээшлүүлэхийг шаардаж байсан юм. Харин Малайзын засгийн газар тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан бөгөөд жагсаал цуглааныг үргэлжлүүлэхийг оролдсон хэн бүхнийг баривчилан хорих болсоноо анхааруулсан юм. Жагсаал цуглаанд оролцогчдын ярьж байгаагаар Малайзын хүн амийн цөөнх болдог Хиндичүүдийн амьдрал тун бэрх байдаг гэнэ. Иймээс тэд амьдралаа сайжруулахад төр засгаас ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг энэхүү жагсаал цуглаан зохион байгуулж илэрхийлж байгаагаа хэлжээ. Гэсэн хэдий ч Хиндичүүдийн жагсаал зорилгодоо хүрэлгүй хүчний байгууллагыхнаар дарагдсан байна.

Лид8. Санхүүгийн салбарт хямрал гарах үед Их Британий Нотерн Рок банкны активаас их хэмжээний мөнгө алдагдсан тухай Английн Гардиан сонинд мэдээлэл гарчээ. Харин тус банкныхан энэ мэдээлэл бол ямар ч үндэслэлгүй гэж няцаалт өгч байна.
Их Британий Гардиан сонинд бичсэнээр хөрөнгө санхүүгийн хямралын дараа энэ банк дампуурлын ирмэгт тулж ирээд байсан бөгөөд энэ банк зээл авч, нэг есоор амь тариа хийлгүүлсэн юм. Харин одоо банкны активаас их хэмжээний мөнгө дутсан нь зээл олгогчидод ч халтай болоод байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Тухайлбал Английн Төв Банк Нотерн Рокс банкинд 23 тэрбум долларын зээл олгожээ. Энэ нь татвар төлөгчидийн мөнгө гэсэн үг юм.

Энэ өдөр
Одоогоос 175 жилийн өмнө буюу 1832 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод травайны хөдөлгөөн эхэлжээ.
Тэгвэл 1885 оны энэ өдөр Прага хотод унаж байгаа сүүлд одны зургийг дэлхийн түүхэнд анх удаа авч чадсан байна.
1924 оны энэ өдөр Монгол Улс бүгд найрамдах засаглалтай болсноо зарласан байна. Ингэснээр социалист хөдөлөгөөн хүрээгээ тэлжээ.

1950 оны энэ өдөр Солонгосын хойгт дүрэлзэж байгаа дайнд хятадын сайн дурынхан оролцож Америк цэргүүдийн довтолгоонд няцаалт эхэлжээ.

1965 оны энэ өдөр Франц улс Астерикс 1 нэртэй хиймэл дагуул хөөргөжээ. Өөрийн хиймэл дагуулаа хөөргөсөн дэлхийн гурав дахь орон нь Франц болсон юм.


Үдшийн мэдээ
Лид9. АНУ ын Калифорни муж дахин ой хээрийн түймэрт автаж байна. Өнгөрсөн намар Калифорни мужид их хэмжээний гал түймэрт автаж байсан юм.
Энэ удаагийн ой хээрийн түймэрт Калифорни мужын далайн эрэгийн Малибу хот нэрвэгдэж байна. Гал түймэрт Холливуудын одуудын амьдардаг тансаг орд харш өртжээ. Хамгийн дээд зэрэглэлийн ангилалд багтах байшин, орд харш шатсанаар даатгалын компаниуд их хэмжээний төлбөрийг эздэд нь барагдуулах ёстой болоод байна. Мужын засаг захиргааныхан гал түймрийг унтрааж чадна гэдэгтээ итгэлтйэ байгаа ч нутгийн оршин суугчид нь аль хэдийнээ орон гэрээ орхиж аюулгүй газар руу нүүж эхэлсэн байна. Гал түймэрт рок од Майкл Бальзари, Ред хот Чили пеперс хамтлагийн гитарчин Фли нарын байшин үнс нурам болтлоо шатжээ.
Орон гэрээ орхин явсан хүмүүсийн дотор кино жүжигчин Мэтью Макконахи, Минни Драйвер нар байгаа гэнэ. Тэд байшин нь бүрэн бүтэн үлдэнэ байх гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэвч үүнд хэн ч баталгаа гаргаж өгч чадахгүй юм. Одоо Санта Ана гэдэг хуурай салхи далайгаас эх газрйг чиглэн салхилж байгаа юм. Энэ нь ойн түймрийг улам их газар авахуулах шалтгаан нь болоод байна. Гал унтраах ажилд дайчлагдсан 6 гал сөнөөгч түлэгдэж эмнэлэгт хүргэгдсэн байна. Ганц хоногийн дотор гал түймэрийн дөлөнд 50 байшин үнс нурам болон хувирч,и 30 гаруй байшин их бага ямар нэгэн хэмжээгээр хэлмэгджээ. Салхиний хурд 100 км цаг байгаа юм байна. Калифорни мужын Малибу хотод Мел Гибсон, Роберт Редфорд, Барбара Стрейзанд, Ричард Гир, Шер гээд олон алдартай хүмүүсийн үл хөдлөх хөрөнгө байдаг юм.

Лид10. Парисын дагуул Вилье-ле-Бель хотод өнгөрсөн шөнө бүх нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болжээ. ҮҮний шалтгаан нь өсвөр насны хоёр хүүхэд золгүй байдлаар амиа алдсан явдал болсон юм. Ройтерс агентлагийн уламжилж байгаагаар нас барсан хүүхдүүд хулгайн мотоциклоор давхиж явжээ. Тэд цагдаа нараас зугтаж яваад осолд орсон юм байна.

Гэвч золгүй байдлаар амиа алдсан хүүхдүүийн найзууд нь цагдаагийн хэлтэст дайран орж, дэлгүүр хоршоо дээрэмдэж, гудамжинд тавьсан машиныг гальдан шатаажээ.Гал түймэрийг унтрааж байсан гал сөнөөгчид ч бас гэмт этгээдүүдийн халдлагад өртөж, хүнд бэртэл авчээ. Францын Вилье-ле-Бель хотод цагдаагрйн нэмэлт хүч гаргаснаар байдлыг хяналтад авч чаджээ. Одоо хотын захиргааныхан дахин ийм үймээн дэгдэх вий гэж болгоомжилж байна.

Лид11. Боливийн үндсэн хуулийн Ассамблей бямба гаригт сөрөг хүчний намын гишүүдийг байхгүй үед Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийжээ.

Боливийн түүхэнд анх удаа нутгийн уугуул индиан үндэстэн 2005 онд төрийн тэргүүнээр сонгогдож байсан юм. Тэр нийгэмд амжиргааны түвшинг бууруулахын тулд үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах болно гэж амлаж байлаа. Үндсэн хуулийн Ассамблейн хуралдаанд Социализмын төлөөх хөдөлгөөн намын гишүүд оролцож үндсэн хуулиндаа дур мэдэн гар хүрчээ. Үүнийг эсэргүүцсэн сөрөг хүчнийхэн хууль бус жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөн байна. Энэ үеэр 100 гаруй хүн шардаж, нэг оюутан нас баржээ. Цуглааныг тараахын тулд жагсагчид нулимс асгаруулагч хий хэрэглсэн байна. Сөрөг хүчнийхэн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль бус гэж үзэж байгаа юм. Боливийн ерөнхийлөгч улсынхаа нийслэл хотыг Ла Пас руу шилжүүлэх заалтыг ч үндсэн хуулинд оруулжээ. Харин сөрөг хүчнийхэн энэ шийдвэрийг цуцлахыг шаардаж байна.

Лид12. Австрийн Баден хотод Косовогийн статусын талаар хэлэлцээр эхэлж байна. Энэ хэлэлцээрт ОХУ, АНУ, Европын холбоо, Серб, Косовогийн төлөөлөгчид оролцож байгаа юм.

Австрийн гадаад хэргийн сайдын мэдэгдснээр гурван хоног үргэжилэх энэ хэлэлцээр хаалттай хаалганы цаана болох юм байна. Хэлэлцээр дууссаны дараа буюу 11 сарын 28 нд талууд хамтсарсан хэвлэлийн бага хурал хийх юм байна. Энэ хэлэлцээрийн үр дүнгээр тусгай илтгэл гаргах бөгөөд 12 сарын 20 нд НҮБ энэ илтгэлийг хэлэлцэж Косовогийн ирээдүйн хувь заяаг тодорхойлох юм байна. Гэхдээ хэлэлцээрт оролцож байгаа талууд харилцан буулт хийх сонирхолгүй байгаа тул Косовогийн асуудлаар наштай үр дүн гарна гэдэгт эргэлзэж байгаагаа нухгүй байна. Сербийн бүрэлдэхүүнд багтдаг Косовогийн хязгаар нь 1999 оноос хойш тусгаар улс болохоор хичээж байгаа юм. Хамгийн сүүлд 2006 онд Косовогийн статусын талаар хэлэлцээр болж ямар ч үр дүнгүйгээ өндөрлөж байлаа.

Лид13. Гүржийн нийслэлд 30 мянган хүний оролцсон жагсаал болжээ. Жагсаал ойролцоогоор хоёр цаг үргэлжилсэн байна.
Гүржийн сөрөг хүчний намуудын хамтран зохион байгуулсан энэ жагсаалд Гүржийн төрийн тэргүүн Михаил Саакашвили хугацаанаас өмнө албан тушаалаасаа огцорсон нь сөрөг хүчнийхэний ялалт гэж үзэж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. Гүржид ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль 2008 оны 1 сарын 5 нд болох юм. Цуглааныг зохион байгуулагчид 1 сарын 5 нд болох сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвших Левана Гачечилазегийн төлөө саналаа өгөхийг уриалсан байна. Бас Гүржийн Имеди чөлөөт телевизийн үйл ажиллагааг сэргээх эрх олгохыг эрх баригчидаас шаарджээ. Цуглааны үеэр ямар нэгэн ноцтой хэрэг зөрчил гараагүй байна.

2007-11-24

Дэлхийн мэдээ 2007 11 24 Бямба гараг

Лид1. Антарктид тивээс хойд зүгт 120 км алсад 154 зорчигтай явж байсан. Экспорнер хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдөж живсэн байна.
Усан онгоц Аргентины эргээс өмнө зүгт оршдог Өмнөд Шетландын арлуудын орчим явж байгаад мөсөн уул мөргөсан байна. Живж байгаа усан онгоц хажуу бөөрөөрөө 30 градус хазайжээ. Хөлөг онгоц Канадын аялал жуулчлалын компаний эзэмшилд байдаг юм байна. Экспорнер хөлгийн багийн 61 гишүүн, 91 зорчигчийг цаг алдахгүй аварч чадсан байна. Хөлөг онгоцонд Их Британий 23, Австралийн 10, Голландын 17, Америкийн 13, Канадын 10 иргэн байжээ. Бас ирланд, дани, швейцарь, бельги, яплн, форанц, герман, хятадын тус бүр нэг иргэн зорчиж явжээ. Бүх зорчигчидийг ойролцоо явж байсан Норвегийн усан онгоц руу оруулсны дараа хамгийн сүүлд хөлгийн ахмад эивж байгаа усан онгоцоо орхисон байна. Экспонер хөлөг 11 сарын эхээр аялалд гарсан бөгөөд 19 хоног аялахад 8000 долларын үнэтэй байдаг гэнэ. Мэргэжлийн хүмүүс Экспонер загварын энэ хөлөг онгоцонд таван сул тал байдаг гэж онцлон тэмдэглэжээ. Антарктидын эрэг орчимд агаарын хэм цельсийн хасах 5 байгаа юм байна.
Лид2. Зул сар, шинэ жилийн баяр болоход яг нэг сарын хугацаа үлдээд байна. Энэ үед Европ, Америкийн иргэд шинэ жилийн бэлгээ цуглуулаад эхэлсэн байна.
Америкчууд ойр дотны хүмүүстээ зул сарынэ баяраар бэлэглэх зүйлээ одооноос зэхэж байгаа гэнэ. Тэд амралтын өдрөөрөө дэлгүүр хоршоо хэсэж худалдаа хийж байна. Зул сарын баяр дөхөх үед АНУ ын томоохон дэлгүүрүүд жилийн орлогынхоо тэн хагасыг олдог гэнэ. Өөрөөр хэлбэл 11, 12 сард барааны гүйлгээ маш их байдаг. Энэ жил газрын тосны үнэ огцом нэмэгдэж, хөрөнгө санхүүгийн зах зээл дээр хямрал гарсан нь америкчуудын худалдан авах чадварт сөрөг нөлөө үзүүлсэн байна. Эдийн засагчидийн тооцоолж байгаагаар энэ жил дэлгүүрүүдийн орлого өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 4 хувиар бага байх гэнэ. Америкийн сүлжээ дэлгүүрүүд худалдан авагчидыг өөртөө татахын тулд маркетийн ухааны олон аргийг хэрэглэж, янз бүрийнэ урамшуулал зарлаад байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын хамгийн том дэлгүүрийн сүлжээ Уолмарт бүр 3 долоо хоногийн өмнө хямдрал зарласан байна.
Лид3. Ливаны парламент 11 сарын 30 нд болох ёстой байсан ерөнхийлөчийн сонгуулийг хойшлуулах шийдвэр гаргажээ.
Ливаны үндсэн хуулинд зааснаар төрийн тэргүүнийг бүх ард түмний санал хураалтаар бус, харин парламентад төлөөлөлтэй намууд нэр дэвшүүлж, парламентын гишүүд нь сонгодог юм. Ерөнхийлөгчийн албан тушаалд хэнийг нэр дэвшүүлэхээ Ливаны улс төрийн намууд шийдэж чадахгүй байна. Эрх баригч намын санал болгосон хүнийг дэмжихгүй гэдгээ сөрөг хүчнийхэн нь мэдэгдсэн тул өчигдөр ерөнхийлөгчөө сонгож чадаагүй байна. Ерөнхийлөгчийг сонгох хугацааг хойшлуулснаар эрх баригч болон сөрөг хүчнийхэн хэлэлцээрийн ширээний ард сууж нэгдсэн байр сууринд хүрэх байх гэж улс төрч судлаачид найдаж байна. Ливаны төрий тэргүүнийг сонгох санал хураалт дөрөв дэх удаагаа хойшлогдоод байна. Ливаны ерөнхийлөгч Эмиль Лахудын бүрэн эрхийн хугацаа нь өчигдөр дуусгавар болсон бөгөөд Ливан улс 11 сарын 30 хүртэл төрийн тэргүүнгүй байх юм. Ливаны ерөнхийлөгчөөр сонгогдох магадлал өндөр байгаа хүмүүсийн тоонд эрх баригч намын гишүүн , одоо АНУ д элчин сайдаар ажиллаж байгаа Насиб Лахуд, сөрөг хүчний намын гишүүн, Сири Ливаны дайнд оролцож байсан, 2005 оныг хүртэл хилийн чанадад цагаачлан амьдарч байсан Мишель Аун, Ливаны зэвсэгт хүчний жанжин штабд 1998 оныг хүртэл ажиллаж Мишель Сулейман, Ливаны төв банкны захиралаар 1998 оныг хүртэл ажиллауж байсан Риад Саламер нар багтаж байна. Бас Ливаны гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан Жан Обеид төрийн тэргүүний албан тушаалд очих магадлал ч өндөр байгаа юм. Ливаны парламент ерөнхийлөгчөө сонгож чадахгүй удах нь бүс нутагт тогтворгүй байдал үүсгэж мэдэх юм. иймд Итали, Франц, Испаний гадаад хэргийн сайд нар жуучлагчн үүрэг гүйцэтгэхээр Ливаны нийслэл Бейрут хотод ирээд байгаа юм. Бейрутын төв гудамжинд зэвсэгт хүчнийхэн нь цагдаа нарт дэмжлэг үзүүлж нийгмийн хэв журмыг сахиулж байна. Бейрут хот хэд хэдэн сургууль цэцэрлэг үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа гэнэ. Ливаны улс төрийн байдлыг АНУ, Европын Холбоо, ОХУ ын гадаад хэргийн яам анхааралтай ажиглаж байгаа юм байна.
Лид4 Энэ долоо хоногт дэлхийн хөрөнгийн биржийн зах зээр дээр үнэ ханш байж, арилжаа ихэссэн тухай томоохон эдийн засагчид мэдээлж байна.
Тухайлбал Азийн орнуудын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан хувьцааны тоо өмнөх долоо хоногийнхоос 2 дахин их байгаа нь эдийн засагчидыг баярлуулжээ. Харин Европын орнуудын хөрөнгийн бирж газрын тосны үнийн өсөлтөөс болоод тийм ч идэвхитэй арилжаа хийж чадаагүй байна. Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 97 долларын үнэтэй байгаа юм байна. Харин долларын ханш унасаар байна. Одоо нэг доллар нэг евро 50 цент байгаа юм байна.
Лид5. Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Сотбис дуудлага худалдааны төв гоёл чимэглэлийн зориулалтаар хийсэн нэрт уран барималтч Карл Фабержегийн өндгийг дуудлага худалдаагаар зарах байна.
Үнэт эдлэл үнэлэх төвийн мэргэжилтнүүд үзэгч таны харж байгаа энэ өндөгний анхны үнийг 18 сая доллар гэж үнэлжээ. Уран барималтч Карл Фабарже 1902 онд нийтдээ 12 ширхэг өндөгийг эзэн хааны гэр бүлийн гишүүдэд зориулсан хийсэн юм байна. Сотбис дуудлага худалдааны төвд зарах гэж байгаа энэ өндөг нь хэмжээний хувьд бусдаа том,үзмэн ягаан өнгөтэй. Өндөгийг нээгээд үзвэл дотор нь алтан цаг алмаз эрдэний чулуугаар чимэглэсэн тахианы зурагтай юм байна.
Лид6. Буддын шашны тэргүүн далай лам өөрийнхөө залгамжлагчыг ойрын үед тодруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн билээ. Тэгвэл Далай ламын энэ мэдэгдэлийг бүгд найрамдах хятад ард улсын эрх баригчид эсэргүүцэж байна.
Индепендент сонинд баасан гаригт бичсэнээр бол хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли Зян Чао дээрхийн гэгээнтэн Далай ламыг олонм зуун жил дагаж мөрдөж байсан шашны заншил, уламжлалыг зөрчиж байна гэж шүүмжилжээ. Хэрвээ бурхны шашны тэргүүн хорвоог орхиж бурхны оронд залрах юм бол түүний хойд дүрийг нь хэдэн жилийн тусгай аргаар тодруулдаг юм. Гэвч 15 р далай лам амьд ахуй цагтаа өөрийнхөө залгамжлагчыг тодруулах хүсэлтэй байна гэж 11 сарын 21 нд Японд байхдаа мэдэгдсэн юм. Хятадын коммунист нам дараачын далай ламаар залах өөрсдийн хүнээ аль хэдийнэ бэлдчихсэн байгаа. Хятадын талыг баримталдаг хүнийг Түвдийн удирдагч, буддын шашны тэргүүн болгохгүйн тулд далай лам ийм алхам хийхээр шийджээ. Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ли ЗянЧао далай ламын хойд дүрийг тодруулах үйлдэл нь Түвдийн соёл уламжлалын хамгийн чухал хэсэг гэж онцлон тэмдэглээд ийм алхам хийхгүй байхыг Далай ламд уриалсан байна. Сүүлийн үед Хятадын засгийн газар, Далай ламын хоорондын харилцаа улам бүр хурцдаж байгаагийн илрэл нь Хятадын гадаад хэргийн яамны албаны хүний энэ мэдэгдэл боллоо гэж Ита Тасс агентлаг улаэмжилж байна. Далай лам 1959 оноос хойш энэтхэгт амьдарч байгаа юм. Түвдийн өөртөө засах орон нь 2 сая 700 мянган хүнтэй. Үүний ихэнхи нь хятадууд юм байна.
Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета африкийн Уганда улсад төрийн айлчлал хийж байна.

Их Британий хатан хааныг ирсэнийг тохиолдуулан Угандагийн төв театрт хүндэтгэлийн концерт болжээ. Дараа нь хатан хаан Угандагийн нийслэлд байдаг ДОХ ын халдвар авсан хүмүүсийг эмчилдэг тусгай эмнэлэгт очиж эмчлүүлэгч нартай уулзсан байна. Их Британий хатан хааныц гэр бүлийнхэнээс анх удаа ДОХ ын халдвар тээж байгаа хүмүүстэй уулзаж байгаа нь энэ юм байна. Угандагийн парламентад хатан хаан 2 р Елизавета үг хэлэхдээ дэлхий нийтэд хандан ДОХ ын халдварыг багасгах талаар арга хэмжээ авахыг уриалсан байна. Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын цог жавхлант хатан хаан 2 р Елизавета африкийн Уганда улсад болж байгаа Британий хамтын ажиллагааны байгуулагын дээд хэмжээний чуулга уулзалтыг нээж үг хэлэхдээ аль ч нийгэмд дангаараа амжилтанд хүрч байсан түүх байгаагүй. Иймээс Британий хамтын ажиллагааны гишүүн 53 орон нягт хамтран ажиллахыг урилалж байна гэж хэлсэн байна.Дэлхий нийтийн өмнө тулгарсан олон асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг Их Британий цог жавхлант хатан хаан уриалжээ. Их Британий ерөнхий сайд Годрон Браун ч бас одоо Уганда улсад ирээд байгаа юм. Тэр Британий хамтын ажиллагааны байгуугын гишүүний эрхээ түр хугацаагаар хасуулсан Пакистаны жрх баригчдад хандан ардчилсан нийгмийг сэргээн тогтоохыг зөвлөсөн байна. Энэ олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт 3 хонго үргэлжилнэ.
Энэ өдөр
1718 оны энэ өдөр 1 р Петр хаана Петербург хотод шар айрагнй үйлдвэр байгуулах зарлиг гаргаж байжээ.
1859 рны энэ өдөр эрдэмтэн Чарльз Дарвин “Зүйлүүдийн үүсэл гарх ба амьдралын төлөөх тэмцэл” нэртэй номоо хэвлүүлж байжээ.