2008-07-11

Дэлхий мэдээ 2008 07 11 Баасан гараг


Лид1. Хэрвээ Ираны зүгээс манай улсад бодитоор заналхийлэх юм бол бид Иранд агаараас цохилт өгөхөд бэлэн байна гэж Израилийн батлан хамгаалахын сайд Эхуд Барак мэдэгджээ.
Израилийн батлан хамгаалах яам Ливаны Хезболла бүлэглэлийн эсрэг хийсэн цэргийн ажиллагааг сануулж үүнтэй адил шуурхай, шийдмэг арга хэмжээ авч чадна гэж цохон тэмдэглэсэн байна. Иран улс шинээр зохион бүтээсэн пуужингаа туршиж үзсэн нь барууны орнууд төдийгүй, Израилийг түгшээсэн юм. Үүний хариуд Израилийн тал Eitam гэдэг шинэ төрлийн бөмбөгдөгч онгоцныхоо сүр хүчийг харуулсан байна. Гүрж улсад айлчлал хийж байгаа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализай Райс хэрвээ цэргийн ажиллагаа эхлэх юм бол АНУ өөрийн холбоотон орноо дэмжих болно гэж амалсан байна. Персийн булангийн бүс нутагт АНУ ын үлэмж хэмжээний цэргийн хүч байгаа бөгөөд холбоотон орноо хамгаалахын тулд тэд бэлэн байгаа гэж хэлжээ.
Иран улс цөмийн цэнэгт хошуу тээвэрлэж чадах пуужин туршиж үзсэн нь зүүн европын орнуудыг хамгаалах радар байгуулах нь зөв болохыг нотлон харуулж байна гэж АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хэлжээ.

Лид2. ОХУ ын сансрын нисэгч Сергей Волков, Олег Кононенко нар өнгөрсөн шөнө задгай сансарт гарч ажилласан байна.
Тэд олон улсын сансрын станцийн Союз хөлөгтэй залгагддаг уулзвар хэсэгт үзлэг хийж, сансрын хөлгийг, сансрын станцитай холбодог гол түгжээг мултлан авсан байна. Учир нь энэ түгжээнд гажилт үүссэн гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. үүний уршигаар Союз ТМА 11, Союз ТМА 10 сансрын хөлөгч эх дэлхийдээ эргэж газардах үедээ хатуу буулт хийсэн юм. Сансрын нисэгч Волков, Кононенко нар олон улсын сансрын станцид шинэ модуль залгах ёстой байсан ч энэ даалгавараа биелүүлж чадаагүй байна. Иймд 7 сарын 16 нд дахин залгай сансарт гарахдаа энэ даалагаварыг биелүүлэх юм байна.

Лид3. Узбекийн Каган хотод хотод байрладаг цэргийн агуулахад гал түймэр гарчээ. Зэр зэвсэг, тэсрэх бөмбөгт гал аль хэдийнэ авалцсан байна. Хүчтэй дэлбэрэлт болсоны дараа хотын оршин суугчдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж байна.
Гэрчүүдийн хэлж байгаагаар цэргийн зэвсэгийн агуулах дэлбэрсэний улмаас ойролцоох хоёр эмнэлэг, галт тэрэгний буудал, хорь орчим байшин барилга нурсан байна. Каган хотын захад байхад зэвсгийн агуулахад олон тооны тэсрэх бөмбөг хадгалагдаж байжээ. Агуулахад гал гаряч эхлэхэд цэргүүд өөрсдийн хүчээр унтраах гэж оролдсон байна. Гэвч гал гарсанаас хойш нэг цагийн дараа эхний дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн хүч асар их байсан нь агуулахаас 12 км ын алса байгаа байшингийн бүх цонхны шил хагарч, хана туурга нь доргижээ. Орос Афганистаны хооронд болсон дайн үеэр Узбекийн Каган хотод зөвлөлтийн цэргийн ар тал байрлаж зэвсэг хуримтлуулжээ. Дайны үед хэрэглээгүй үлдсэн их хэмжээний пуужин, бөмбөг газар доор хадгалагдаж байжээ.

Лид4. Гүрж улсад АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс айлчлал хийсэний дараа ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Москва хотод олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Абхазын ерөнхийлөгч Сергей Багашийг хүлээн авч уулзсан байна.
Гүржийн бүрэлдэхүүнээс гарахыг хүсэж байгаа Абхаз, Өмнөд Осетийг ОХУ дэмжиж байгаа юм. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс Гүржид хийсэн нэг өдрийн айлчлалынхаа хүрээнд тус улсын ерөнхийлөгч Михаил Саакашвили, парламентын дарга Нино Буржанадже, мөрөг хүчний намууды лидерүүдтэй уулзжээ. Гүржийг Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн орон болгох, бүс нутагт үүсээд байгаа хямралыг энхийн замаар шийдэх тухай асуудыг Кондализа Райс хэлэлцсэн юм. ОХУ ч бас Гүржид үүсээд байгаа хямралыг хэлэлцээрийн замаар шийдэхийг зөвлөсөн бөгөөд маргалдаж байгаа талууд зэвсэгт мөргөлдөөнд хүрэхгүй байх тухай зөвшилд хүрч гарын үсэг зурах ёстой гэж үзэж байна.

Лид5. АНУ ын шашны зүтгэлтэн Жесси Жексон ФОКС ньюс телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа ннэр дэвшигч Барак Обамагийн мөрийн хөтөлбөрийг эрс шүүмжилсэн байна.
Жесси Жексон шууд нэвтрүүлэгт оролцоод дуусаж байхдаа хөтлөгчид хандан Барак Обама хар арьстануудтай дээрэнгүй өнгө аясаар харьцаг гэж хэлсэн байна. Энэ үгийг хэлэхдээ тэр микрофон унтарсан, шууд нэвтрүүлэг дууссан гэж бодож байжээ. Үүний дараа тэр Барак Обамагаас уучлалт хүссэн байна. Барак Обамагийн сонгуулийн штабынхан одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Жесси Жексон 1984, 1988 онд АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр оролдож байсан ч Ардчилсан намынханаасаа дэмжлэг авч чадаагүй юм. Гэсэн хэдий ч түүнийг төрийн өндө албан тушаалд дэвшиж чадсан анхны хар арьстан америкийн иргэн гэж түүхчид үздэг юм.
Лид6. Дуучин Жон Ленноны "Give Peace a Chance" дууг Лондон хотын дуудлага худалдааны Кристис төвд үнэ хаялцуулан зарсан байна.
Энэ дууны үгийг нь 421 мянган фунтээр нэгэн хүн худалдан авчээ. Худалдан авагчийн нэрийг нууцлаж байна. Энэ дууг 1969 онд Жон Леннон эхнэр Йоко Оногийн хамт Монреал хотын нэгэн зочид буудалд амарч байхдаа зохиосон юм. Тухайн үед тэд Вьетнамын дайныг зогсоохыг шаардаж тайван байдлаар эсэргүүцэлээ илэрхийлж байсан юм. Дууны үгийг бичиж дуусгаад Жон Леннон зочид буудлын өрөөнд бичүүлж байжээ. Өчигдөр явуулсан дуудлага худалдааны үеэр Жон Ленноны нүдний шил, ураг зураг гээд бусад эдлэж хэрэглэж байсан зүйлсийг нь заржээ. Жон Ленноны 1973 аас 1974 оны хооронд зүүдэг байсан нүдний шилийг 39 мянган фунт стерлингийн үнэ хүрсэн бол 1975 онд түүний төрсөн өдрийн бэлгэнд ирж байсан уран зургийг 22, 5 мянган фунтээр зарсан байна.


Лид1. Хөндлөгийн хяналтын Прайс ватер хауз компаний мэдээлснээр 2008 оны эхний 6 сарын байдлаар Европын орнуудаас хамгийн олон тооны машин борлуулсан хэмжээгээрээ ОХУ нэгдүгээр байр эзэлсэн байна.
Энэ оны эхний 6 сарын байдлаар ОХУ ын нутаг дэвсгэр дээр 1 сая 645 мянган ширхэг шинэ автомашин зарагджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 41 хувиар илүү байгаа юм. Борлуулсан шинэ машиныхаа тоогоор үргэлж эхний байр эзэлдэг Герман улс жагсаалтын 2 рт бичигдсэн байна. Германы нутаг дэвсгэрт борлуулсан машины тоо хэмжээ ОХУ аас 15 мянгаар бага байна. Энэ эрчээрээ байх юм бол 2008 оны 12 сар гэхэд ОХУ д 3,8 сая ширхэг шинэ машин зарагдах төлөвтэй байна. ОХУ ын хүн амын амьжиргааны түвшин сайжирсан нь автомашины борлуулалтад нөлөөлсөн гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Оросууд Chevrolet, Hyundai, Opel, Honda загварын машиныг илүү түлхүү худалдан авдаг байна. Харин эх орны үйлдвэрийн төмөр хүлэгийн худалдаа буурсан үзүүлэлт гарчээ.

Лид2. Автомашинтай холбоотой мэдээллээ үргэлжүүлэе. Эрх чөлөөний аралд хүний сүүлийн үед хүн амын амжиргааны түвшинг сайжруулах талаар цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаа жолооны ард суух дуртай хүмүүсийг баярлуулсан шийдвэрийг Рауль Кастрогийн засгийн газар гаргажээ.
Хувийн машинтай хүмүүс таксиний үйлчилгээ эрхлэг лизенц олгох зөвшөөрөлийг өгөх болсоноо Кубын засгийн газар зарласан байна. Ингэснээр хувьдаа машинтай хүмүүс тээвэр эрхлэх боломж нээгдэж байна. Харин таксинй жолооч нарт өрсөлдөгч гарч ирж байгаа тул жаахан сэтгэл нь гонсойж байна. Таксиний жолооч нарыг гомдоохгүйн тулд хувийн машинтай хүмүүсийг Гавана хотын захын дүүрэгт л үйлчилгээ эрхлэхийг зөвлөсөн байна. Кубын иргэдийн ихэнхи нь явган алхаэ эсвэл нийтийн тээврийн хэрэгслээр зорчидог байна.
Лид3. Албани, Хорват улс Умард Атлантын цэргийн эвсэлд нэгдэх орох тухай протоколд гарын үсэг зурлаа.
Умард Атлантын цэргийн эвсэлийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер Хорват, Албани улсыг цэргийн эвсэлийнхээ эгнээнд нэгдэж байгаад сэтгэл хангалуун байна. Хуучин Югославийн бүрэлдэхүүнд багтаж байсан орнуудаас одоо Македони улс энэ байгуулагад элсэх үлдэж байна. Македонийг Умард Атлантийн цэргийн эвсэлд нэгдэх тухай хэлэлцээрийг энэ байгуулагын удирдлагууд Грект хийж байгаа. Албани, Хорват улс цэргийн эвсэлд нэгдэх протоколп гарын үсэг зурсаны дараа бусад гишүүн орнууд нь үүнийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулна. Македоныг Умард Атлантын цэргийн эвсэлд элсүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад Грек улс татгалзаж байлаа.

Лид4. Дэлхийн 2 р дайны үед Германы нацистууд бөөнөөр хорих хуаранд олон хүнийг хорьж цагдаж байсан. Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг хийж байсан зарим нацистууд дайны дараа хилийн чанад руу дүрвэн зүсээ хувиргаж харь оронд амьдарч байгаа тухай мэдээлэл байдаг. Гэмт этгээдүүдийг илрүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг Симон Винзенталийн төвийн мөрдөгч нар хорих ангид харгис туршилтийг хийж байсан Ариберт Хайм гэдэг эмчийг хайж байна.
Дэлхийн 2 р дайны үед Ариберт Хайм “доктор үхэл” гэдэг хочтой байжээ. Тэгвэл тун саяхан түүнийг Чили улсад амьдарч байгаа гэсэн мэдээлэл олсон байна. Ариберт Хайм хүн өвдөлтийг хэр зэрэг мэдэрдэгийг судлахаар эрүүл хүнийг мэдээ алдуулахгүйгээр мэс засал хийдэг байжээ. Мэс засалын дараа тэрээр хүний биеийг хордуулдаг байжээ. Нацистуудыг илрүүлэх төвийнхөн “Доктор үхэл” хочит Ариберт Хаймын Чили дэхь хаягийг мэдээлсэн хүнд хагас сая долларын шагнал амлаж байгаа юм. Дэлхийн 2 р дайны дараа америкийн цэргүүд түүнийг баривчилсан юм. Гэвч тэр оргожээ. Хожим тэр баруун Германд эмчээр ажиллаж байсан тухай мэдээлэл байдаг юм. Одоо түүни й охин нь Чили улсад амьдардаг. Төрсөн охин нь эцэгээ аль эрт үхсэн гэж ярьжээ. Хэрвээ “доктор үхэл” хочит Ариберт Хайм амьд байгаа бол энэ жил 94 настай байх юм.

Лид5. Мэс засал хийлгэхийн тулд хүмүүс заавал мэдээ алдуулах, түр нойрсуулах тариа хэрэглэдэг. Тэгвэл ийм эм тариа хэрэглэхгүйгээр Их Британий нэгэн иргэн мэс засал хийлгэсэн байна.

Энэ жил 65 настай Их Британий тэтгэвэрийн хөгшин Бернадин Коадигийн хөл нь гэмтэл авч мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Тэрээр залуугаасаа бясалгал, гипнозоор хичээллэж ирсэн байна. Тэр мэс засалд орохын өмнө өвдөлтийг мэдрэхгүйн тулд өөрийгөө гипноздожээ. Харин мэдээ алдуулах эм тариа хэрэглэхээс татгалзсан байна. Мэс засал бүтэн нэг цаг үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд тэр ямар ч өвдөлтийг мэдрээгүй байна. Мэс засал хийж байх үед тэр эмч сувилагчтай хууч хөөрч, удаан хугацаагаар хөдөлгөөнгүй хэвтэх нь жаахан эвгүй юм гэж хэлж байжээ.

ТОВЧ

ОХУ ын Нижний Тагил хотод оросын цэргийн мэргэжилтнүүдийн бүтээсэн шинэ зэвсэгийн үзэсгэлэн зохиогджээ. Энэ үзэсгэлэнгийн үеэр Су 27, Су 30 сөнөөгч онгоц, СУ 24 бөмбөгдөгч, МИ 24 загварын цэргийн нисдэг тэрэгний үзүүлэх сургуулиль болсон байна. Түүнээс гадна оросын сүүлийн үеийн зэр зэвсэг, хуягт машин, танкыг үзүүлжээ. Оросын зэвсэгийн үзэсгэлэнг АНУ, БНХАУ, БНЭУ ын цэргийн мэргэжилтнүүд үзэж сонирхсон байна.

Савванагийн их сургуулийн урлаг судлал, дизайны багш Мэтьв Стромберг амаралт чөлөөт цагаараа зураг зурах хоббитой байна. Гэхдээ тэр өөрийн уран бүтээлээ бийр будагаар бус, харин автомат буугаар бүтээдэг байна. Тэр янз бүрийн дэлбэрэх бодисийг будагтай холид дараа нь түүнийгээ бууддаг байна. Түүний ийм аргаар хийсэн уран бүтээлийг гадаадын жуулчид төдийгүй орон нутгийн иргэд худалдан авах санал тавьдаг байна.

Словак улс руу явах гэж байгаа жуулчдад зориулсан мэдээлэл бидэнд байна. 2009 оны 1 сарын 1 ээс эхлэн Словак улс евро бүсэд шилжин лрж байна. Өөрөөр хэлбэл Словак улс ирэх жилээс эхлэн еврогоор арилжаа хийдэг болох гэж байна. Еврод шилжсэнээр инфляцийн түвшинд нөлөөлөхгүй гэж эрх баригчид нь иргэдээ тайвшируулж байна.

Лид6. АНУ ын нэгэн иргэн ресторанд өдрийн хоолны мөнгөө төлөхгүйн тулд зүрх нь өвдөж байгаа дүр эсгэж байжээ.

Америкийн Милуоки хотын оршин суугч Роберту Фарнэму зоогийн газарт хооллож дуусаад зүрх нь өвдөж байгаа дүр эсгэдэг байжээ. Энэ явдал хэд хэдэн удаа давтагдсан байна. Зүрх нь хатгаж өвдөж байгаа хүнээс зоогийн газрын зөөгч нар хоолны мөнгө нэхэхээ мартаж түүнд яаж туслах вэ гэж бодох нь ойлгомжтой. Роберт Фарнэмуг бараг л долоо хоног бүр түргэн тусламжийн машинаар эмнэлэгт авчирах нь бараг ердийн хэрэг болжээ. Хэд хэдэн удаа ийм явдал давтагдсаны дараа эмч нар түүнд эрүүл мэндийн нарийвчилсан үзлэг хийжээ. Тэр ямар ч өвчин тусаагүй, харин ресторанд хоол идсэний дараа мөнгө төлөхгүй н тулд зүрх нь өвдөж байгаа дүрс эсгэдэг байжээ. Тэр ийм байдлаар хэдэн рестораныг хуурч мэхэлсэн нь тодорхойгүй юм. Америкийн шүүх түүнийг залилан хийсэн хэрэгт татсан байна.

Лид7. АНУ ын сансар судлалын хүрэээлэнгийнхэн олон дахин ашиглах Дисковери хөлгийн ашиглалтын хугацаа хэзээ дуусахыг зарлажээ.
Одоо ашиглаж байгаа сансрын хөлгийг хамгийн сүүлчийн удаа 2010 оны 5 сарын 31 нд дэлхийн тойрог замд сүүлчийн аялалд нь гаргах юм байна. Энэ хугацаанд америкчууд Дисковери хөлгөөр 9 удаа сансарт нисэх юм байна. Харин үүний дараа сансрын олон дахин ашиглах Орион хөлөгийн эрин үе эхэлнэ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явах юм бол Орион хөлөгийг америкчууд 2015 он хүртэл ашиглах юм байна. Орион хөлгийн хүчин чадал нь Дискаверигийнхаас хэд дахин илүү байна. Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах хүрээлэнгийнхэн Орион хөлгөөр нисэж сансрын уудамд нисэж байгаа сүүл одон дээр ч буух боломжтой гэж найдаж байна. манай дэлхийтэй мөргөлдөх гэж байгаа сүүлд одыг дэлхийд ойртох ирэхээс нь өмнө дэлбэлэж устгадаг тухай Армагедон зөгнөлт уран сайхны кинонд гардаг үйл явдал бодит байдалд болно гэж тэд амлаж байна.

Лид8. 7 сар гэдэг ихэнх хүмүүсийн хувьд ээлжийн амралтаа авах цаг байдаг. Зуны амралтаа хүмүүс янз бүрээр өнгөрүүлдэг. Хэн нэгэн нь хилийн чанад руу явж далайн эрэгт дээр биеэ наранд шардаг бол зарим хүмүүс зуны амралтаараа аж туршсан эрсдэлтэй аялалд гардаг. Ер нь адал явдал эрэлхийлж хайх зан авир нь тархиний үйл ажилагаатай холбоотой байдаг байна. Үүнийг АНУ, Их Британий эрдэмтэд хамтран судалж тогтоосон юм.

Энэ зуны амралтаараа менежер, хуульч, сэтгүүлч гээд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс хэзээ ч мэдэрч байгаагүй шинэ мэдрэмжийг авах авахаар ойн захад иржээ. Тэд хийлсэн том бөмбөлөг дотор орж уулын урвуу өнхөрч байна. Энэ бөмбөлөгийг зорба гэж нэрлэдэг. Зорбагаар уулын урвуу өнхөрөхийн тулд тусгай бэлтгэл сургуулилт огт хэрэггүй. Хамгийн гол нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын бүсийг л зүүсэн байхад хангалттай.
Бөмбөлөг уулын урвуу өнхөрсний дараа хоромхон зуур зогсоохын тулд зөөлөвч урьдчилан бэлтгэжээ. Загвар зохион бүтээгч энэ бүсгүй анх удаа зорбагаар өнхөрөх гэж байна. Албан тасалгаанд сууж, нэгэн хэвийн ажил хийх нь сүүлдээ амьдралыг уйтгартай болгодог. Иймээс би адал явдал хайх болсон гэж энэ бүсгүй ярьж байна. Эрсдэл дагуулсан спортын өөр нэг төрөл бол кайтинг юм. Цаасан могой, самбар, ус, салхи байхад л юутай ч харьцуулашгүй кайф авах боломжтой.
Тэгвэл Киров хотын зарим залуус хамгаалалтын бүс зүүгээд өндөр гүүрнээс үсэрч байна. Энэ гүүрийг амиа хорлогчийн гүүр гэж нэрлэдэг байна. Өмнө нь энэ гүүрнээс хэд хэдэн хүн үсэрч амиа хорлож байжээ. Гүүрнээс үсрэх хамгийн эрсдэл ихтэй. Тэгвэл 38 настай энэ эмэгтэй ээлжийн амралтаараа сувилалын газар руу биш, харин залуу шүхэрчдийг бэлтгэх дамжаанд бүртгүүлжээ. Анх удаа шүхэрээр буусныхаа дараа 38 насанд л амьдрал эхлэж байна.Юутай ч зүйрлэхээргүй кайф авлаа гэж ярьж байна.

Энэ өдөр
1700 оны энэ өдөр Германы шинжлэх ухааны академи байгуулагдсан байна
Тэгвэл одоогоос 105 жилийн өмнө буюу 1903 оны энэ өдөр Их Британий эзэн хааны санаачлагаар Ирландын Корк хотод уурын хөдөлгүүртэй усан онгоцны уралдаан болж байжээ.
1921 оны энэ өдөр Монголд ардын хувьсгал ялжээ.
1970 оны энэ өдөр Франц, Испанийг холбосон авто замын хонгил ашиглалтад оржээ.
1985 оны энэ өдөр Плейбой сэтгүүлд дуучин Мадоннагийн нүцгэн зураг хэвлэгдэж байжээ.
Одоогоос 10 жилийн өмнө 1998 оны энэ өдөр Оросын нийслэлд Дэлхийн хүүхэд залуучуудын спортын их наадам эхэлсэн байна.
Өнөөдөр дэлхийн хүн амын өдөр

No comments: