2008-07-09

Дэлхийн мэдээ 2008 07 09 Лхагва гараг

Лид1.Хэрвээ Чехийн нутаг дэвсгэрт АНУ пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж байгуулах юм бол ОХУ үүний харид дипломат болон цэрэг техникийн аргаар хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдлээ.
Өнгөрсөн мягмар гаригт АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс Прага хотод Чехийн гадаад хэргийн сайдтай уулзаж радар байрлуулах гэрээнд гарын үсэг зурсан юм. Бид америкийн хэрэгжүүлж байгаа энэ төсөлийн эсрэг байр суурьтай байгаа. Төсөл хэрэгжсэнээр дэлхийн болон европын аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх болно гэж ОХУ ын гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцлон тэмдэглэсэн байна. Америкийн цэргийн байгууламж Оросын хилээс холгүй байрлах нь үндэсний эрх ашигт харшилж байна гэж Орос улс үзэж байна. Үүний дараа АНУ ын батлан хамгаалах яам хариу мэдэгдэл гаргажээ. ОХУ ын түрэмгийлэл агуулсан утгатай мэдэгдэл нь Европ тивийн сэтгэлийн түгшээж байна гэж Пентагоны төлөөлөгч Жеффа Моррелла онцлон тэмдэглэжээ. Тэгвэл Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Гордон Жондроу: Бид европ дахь стратегийн түншүүдээ Ираны гэнэтийн халдлагаас сэргийлэхийн тулд энэ төслийг хэрэгжүүлж байгаа. Харин ОХУ ын эсрэг чиглээгүй гэж тайлбарласан байна.

Лид2. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 5 доллараар буурсан байна. Сүүлийн нэг сард дэлхийн улс орнуудын эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй уялдан газрын тосны хэрэглээний эрэлт багасжээ.
Өнгөрсөн долоо хоногт нэг баррель газрын тосны үнэ 147 долларт хүрч, шинэ дээд амжилт тогтоосон юм. Даваа гаригт Лондон, Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг нэг баррель газрын тосыг 136 доллараар арилжиж байна. Газрын тосны үнэ өндөр байгааг Японы Хоккайда аралд болж байгаа дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны чуулга уулзалтын үеэр ч бас хэлэлцэж байсан юм. Их наймын гишүүн орнуудын төрийн тэргүүн нар газрын тос олборлогч орнуудад хандан олборололт, нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийг уриалсан юм. Шинжээчдиийн дүгнэж байгаагаар дэлхийн их гүрнүүдийн эдийн засаг сүүлийн үед тогтвортой байгаатой холбоотой юм. Гэвч дэлхийн олон орны эдийн засгийн өсөлт буурсан үзүүлэлттэй байгаа нь газрын тосны хэрэглээг буурахад гол нөлөө үзүүлсэн байна. Энэ нь үнэ буурах гоол хүчин зүйл болжээ. Газрын тосны үнэ буурсанаар АНУ ын хөрөнгийн бирж дээр ханш хувьцааны ханш нэмэгджээ. Нью Йоркийн хөрөнгийн бирж хаагдах үед Dow Jones ийн индекс 1,3% өсжээ.

Лид3. Хөгжиж байгаа орнуудын төрийн тэргүүн нарыг чуулга уулзалт Малайз улсад болж байна. Иран, Индонез, Египет, Малайз, Турк, Пакистан, Нигер, Бангладеш гээд лалын шашинтай найман орны төрийн тэргүүн нар Малайзийн нийслэд хүрэлцэн иржээ.
Эдгээр орнуудад дэлхийн хүн амын 14 хувь нь аж төрдөг. Нигер, Иран гэх мэт газрын тосны нөөц бөялаг ихтэй орнууд бүтэгт багтаж байна. Хөгжиж байгаа орнуудын төрийн тэргүүн нар хүнсний хомсдолыг багасгах, газрын тосны үнийн асуудлыг хэлэлцэж байна. Японы Хоккайда арал дээр болж байгаа аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын чуулга уулзалтын гол сэдэв нь ч бас үнийн өсөлт, хүнс, шатахууны үнийг бууруулахад чиглэдсэн байгаа. Малайзийн чуулга уулзалтад оролцож байгаа 8 орны төрийн тэргүүн нар газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх, био түлш гарган авахад зориулж байгаа тариалангийн талбайн хэмжээг нарийн тооцож байхыг дэлхийн бусад улс орнуудад хандан уриалжээ. Индонезийн ерөнхийлөгч Сусило Бамбанг Юдойоно газрын тосны үнэ тогтмол нэмэгдэж байгаа нь хөгжиж байгаа орнуудадм хүнд цохиолт борлж байна гэж хэлсэн байна. Малайзийн ерөнхий сайд Абдулла Бадауи үнэийн өсөлтөөс болж дэлхийн олон бүс нутагт улс төрийн хямрал гарах шалтгаан болж байна гэж анхаарууллаа.

Лид4. Дэлхийн аж үйлдвэржсэн найман орны төрийн тэргүүн нарын уулзалттай зэрэгцэн хөгжиж байгаа найман орны төрийн тэргүүн нарын уулзалт Малайз улсад болж байна. Энэ уулзалтад оролцож байгаа Ираны төрийн тэргүүн Махмуд Ахмединажад АНУ, Израильтай зэвсэгт мөргөлдөөн хийхээс айхгүй гэж мэдэгдэл хийлжээ.
Гэхдээ барууны орнуудын зөгнөжу байгаа шиг Ойрхи Дорнодын бүс нутагт цус асгаруулсан дайн болохгүй гэдгийг өи нотлон хэлье гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Хэрвээ Жорж Буш Ираны газар нутагт халдаж, довтлох тушаал өгөх ювм бол тэр өөрийгөө улс төрийн тавцангаас зайлуулж амиа хорлосонтой адил хэрэг болно. Тэгээд ч АНУ ын өнөөгийн нийгэм, эдийн засгийн байдал нь дайн хийхэд туйлдсан байгаа. Ираны ард түмэн газар нутаг, эх орноо хамгаалах бүрэн дүүрэн хүчин чадалтай гэж тэр цохон тэмдэглэсэн байна. Хэрвээ Ираны цөмийн байгууламж руу АНУ халдах юм бол үүний хариуд бид Персийн буланд байгаа АНУ ын флот, Изралийн нийслэл Тель Авив хот руу агаараас цохиол өгөх болно гэж өнгөрсөн даваа гаригт Лалын Бүгд Найрамдах Иран улсын цэргийн өндөр албан тушаалын нэрээ хэлэхээс татгальзсан нэг хүн мэдэгдсэнийг барууны хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд уламжилсан юм.Барууны орнууд Иран улсыг цөмийн зэвсэгтэй болохоор чармайж байгаа гэж сэрдэж байгаа. Гэвч Иран улс үүнийг няцааж манай улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж тайлбарлаж байлаа.
Уран баяжуулахаа зогсоо гэсэн НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, барууны орнуудын шаардлагийг Иран улс нэг бус удаа үл тоомсорлосон юм. Иран настаивает на том, что его ядерная программа носит мирный характер
В июне Евросоюз дополнительно усилил санкции против Ирана и одновременно предложил пакет стимулов к тому, чтобы убедить Тегеран приостановить обогащение урана. Мягмар гаригт АНУ ын засгийн газар Ираны эсрэг эдийн засгийн шинэ хориг тогтоох болсоноо зарласан. Америкийн банкинд мөнгөө хадгалуулсан Ираны иргэдийн дансыг хаах, америкийн компаниудтай харилцах эрхийг нь таслан зогсоох заалт энэ хориг арга хэмжээнд нь оржээ. Гэхдээ зарим эх сурвалжууд АНУ зөвхөн ираны дипломатууд, цэргийн өндөр албан тушаалтуудын дансыг л хаана гэж мэдээлж байна.
Лид5. НҮБ ын Аюулгүйн зөвлөлд ОХУ Гүрж Абхазын зөрчил мөргөлдөөний асуудлаар тогтоол батлуулахаар төсөл өргөн барьжээ. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн шинжээчид бүс нутагт болж байгаа хямралыг хэрхэн шийдэж болох талаар хэлэлцэх гэж байна.
Тогтоолын төслийг өргөн барьсан тухай ОХУ аас НҮБ д суугаа суурин төлөөлөгч Виталий Чуркин албан ёсоор мэдээлжээ. Өнөөдөр шинжээчид тогтоолын төсөлтэй танилцах юм байна. Шинэ тогтоолын төсөлд Гүржийн эрх баригчид НҮБ аас гаргасан өмнөх тогтоол, шийдвэрийн заалтыг заавал мөрпөж биелүүлэх ёситой гэсэн заалт оржээ. 1994 онд Гүрж Абхазын хилийн бүс Кодоры хавцалд гал зогсоох тухай Москвагийн тунхаглалыг сахин мөрдөхийг шаардсан байна. Үүнээс өмнө Гүржийн төрийн тэргүүн
Михаил Саакашвили Оросын албаны хүмүүстэй энэ асуудлаар хэлэлцээр хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Гүржийха төр засаг газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хадгалахын тул боломжтой бүх арга хэмжээг авч байгаа. Асуудал энхийн замаар шийдэгдээсэй гэж би хүсэж байна хэмээн хэлсэн юм. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан тогтоолын төслийг ОХУ ын дипломатууд бэлтгэсэн юм. Гүрж Абхазын бүс нутагт өнгөрсөн пүрэв гаригаас хойш зэвсэгт мөргөлдөөн даамжирч Гүржийн 3 иргэн шархадсан юм. Харин баасан гаригт Өмнөд Осетийн нийслэл Цхинвали хотод буун дуу гарч байлаа. Гүржийн цэргүүд Өмнөд Осетийн нийслэл рүү гал нээсэн гэж ОХУ ын энхийг сахиулагчид мэдээлсэн юм. Өнөөдөр Гүржийн нийслэлд АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс ирлээ. Гүрж, Абхаз, Өмнө Осетийн бүс нутагт үүсээд байгаа зэвсэгт мөргөлдөөнийг энхийн замаар шийдэхэд Кондализа Райс хувь нэмэрээ оруулж чадна гэдэгтээ илтгэлтэй байна. Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа ОХУ, газар нутгийн бүрэн бүтэн байдалаа хадгалах гэж хичээж байга Гүржийн эрх баригчидийн аль алин нь асуудлыг хуулийн хүрээнд шийдэхийг эрхэмлэхийг би уриалж байна гэж Кондализа Райс Чех улсад айлчилж байхдаа хэлсэн юм. АНУ ын засгийн газар Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө байх болно гэж Райс хэвлэлийнхэнд нэмжс хэлжээ. Кондализа Райс Гүржид айлчилж байгаа нь Гүржийн Ардчилалыг дэмжиж байгаагийн илрэл гэж ажиглагчид дүгнэж байна.

Лид6. ЗХУ ын ардын жүжигчин Нонна Мордюковаг өнөөдөр сүүлчийн замд нь үдэх гашуудлын ажиллагаа Москва хотод болж байна. Оросын театр, кино урлагт бүхэл амьдралаа зориулсан энэ жүжигчин өвчний улмаас 83 насандаа Москвад таалал төгссөн юм.
Жүжигчин эмэгтэй нас барахаасаа өмнө намайг үхсэний дараа авсыг минь нээж хүмүүст харуулахгүй байхыг ар гэрийнхэнээсээ хүсжээ. Хүмүүс намайг эсэн мэнд байсанаар минь л дурсаж байг гэж тэр хүссэн байна. Бас намайг хүүгийн шарилийн дэргэд оршуулаарай гэж гуйжээ Талийгаачийн сүүлчийн хүсэлтийг ар гэрийнхэн нь биелүүлсэн байна. Надад зориулж том хөшөө чулуу босгох хэрэггүй. Би жирийн л нэгэн жүжигчин гэж хэлсэн байна. Хамгийн сүүлчийн удаа Нонна Мордюкова 80 наснй ойгоо тэмдэглэж олны өмнө гарч байжээ. Хэдийгээр түүний бие тааруухан байсан ч тайзан дээр хэдэн цагийн турш байжээ. Нонна Мордюкова "Залуу гварди", "Жирийн нэгэн түүх", "Комиссар", "Дарга", "Эрдэнэ нуусан гар", "Эх" зэрэг 60 гаруй кинонд дүр бүтээжээ. Түүний уран бүтээл, хөдөлмөр, авъяасыг үнэлж төрийн дээд одонгоор шагнаж байжээ. Хэн нь хэн бэ гэдэг Английн нэвтэрхий тольд Нонна Викторовна Мордюковаг 20 р зууны хамгийн шилдэг жүжигчидийн тоонл багтаасан байна.

Лид7. Бээжин хотод олимпийн наадам эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгвэл Бээжин хотыэ агаарын бохирдол багассанс эсэхийг тогтоохоор Би Би Си ийн хятад дахь сурвалжлагч ажиглалт хийсэн байна.
Бээжингийн агаарын бохирдолд хяналт тавьсан Би Би Си ийн ажилтнууд агаарын найрлагийг тодорхойлдог багаж ашиглажээ. Энэ багаж нь агаарт байгаа 10 микроноос дээш диаметртэй хатуулаг эсүүдийг илрүүлдэг байна.
2001 онд Бээжин хот олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвшиж байхадаа агаарын бохирдолыг багасгаж, дэлхийн эрүүл мэндийн газраас гаргасан стандартад нийцүүлнэ гэж амлаж байсан юм. Хятадын нийслэлд ажиллаж байгаа Би Би Си ийн сурвалжлагч долоо хоногийн турш хотын агаарын бохирдолд хэмжилт хийсэн байна. Хотын агаарын бохирдолд тээврийн хэрэгсэл, барилга, хүнд үйлдвэрийн ялгаруулж байгаа утаа хамгийн их нөлөө үзүүлж байгаа юм. Би Би Си ийн сэтгүүлчдийн ажиглал хийсэн 7 хоногт нэг удаа агаарын бохирдолын хэмжээ Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын стандартаас 7 дахин хэтэрсэн байжээ. Харин саяхан Лондон хотод хэмжилт хийхэд агаарын бохирдол бага байгаа нь нотлогдсон юм. Лондон хотод 2012 онд олимпийн наадам болно. Агаарын бохирдолыг бууруулахад хугацаа бий гэж Хятадын мэргэжилтнүүд ярьж байна. Бээжин хотын захиргааныхан олимпийн наадам болох үеэр замын хөдөлгөөнийг хязгаарлах, хүнд үйлдвэрийг ажиллуулахгүй байх арга хэмжээг авчээ.
Лид8. Японы Хоккайда аралд дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүни нарыг чуулга уулзалт болж өндөрллөө. Гурван хоног үргэлжилсэн энэ чуулга уулзалтын үеэр олон арван чухал уулзалтууд болж өнгөрлөө. Чуулга уулзалтын сүүлээр оролцогчид хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм.
Өнөөдөр их найман орны төрийн тэргүүн нар, түүнчлэн энэ чуулганд ажиглагчийнг хувиар оролцож байгаа бусад найман орны төлөөлөгчид хамтран өргөтгөсөн хуралдаан хийх юм. Өргөтсөн хуралын төгсгөлд Иран, Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Зимбабве улсын сонгуулийн будлианд үнэлэлт дүгнэлт өгөх юм байна. Их наймын гишүүн орнуудын тэргүүн хатагтай нар Хоккайда аралд нэгэн зэрэг болсон залуучуудын “их найм” хуралд оролцосон төлөөлөгчидийг хүлээн авч уулзжээ. Дараагийн чуулга уулзалт Итали улсад зохиогдох болсон байна. Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони Италийн Маддалена арал дээр Сардинигийн эрэгт 2009 оны их наймын уулзалтыг хийх санаачлага гаргахад оролцогчид дэмжсэн байна. Их наймын уулзалтттай зэрэгцэн Хоккайда аралд ОХУ, Бразил, БНХАУ, Энэтхэгийн эдийн засгийн чуулган өнөөдөр нээгдэж байна. Дэлхийн хүн амын тэн хагас нь Хятад, Орос,Бразил,Энэтхэгт оршин суудаг тул өндөр ач холбогдолтой үйл явдал гэж ажиглагчид дүгнэж байна. Энэ уулзалтаар олон улсын алан хядлага, санхүүгийн гэмт хэрэг, дэлхийн цаг уурын дулааралтай тэмцэх салбарр хамран ажиллах тухай ярилцах юм байна.

Лид9. Их Британхий Таймс сонин 1785 аас 1985 оны хооронд хэвлэгдэн гарч байсан бүх мэдээллийг онлайн хэлбэрт оруулжээ. Одоо хүссэн хүн бүхэн Таймс сониний архивийг интернэтийн сүлжээнээс үнэ төлбөргүй олж үзэх боломжтой болжээ.
200 жилийн түүхтэй Таймс сониний редакцийнхан хамгийн анхны дугаараас эхлээд скайнердаж тоон системд оруулсан байна. Сонин бүрийн дугаарт гарсан бүх мэдээллийг, гэрэл зургийн хамт оруулсанд уншигчид олзуурхаж байна. Хуучины сониний үсгийн хэмжээ нь хангалттай том байсан тул ямар ч түвэггүй уншигдаж байгаа юм. Таймс сонинийхон одоохондоо үнэ төлбөргүй уншуулж байгаа юм байна. Архивт байгаа 200 жилийн өмнөх сонинг уншихын тулд Таймс сониний сайтад бүртгүүлсэн байхад л хангалттай. Харин хэсэг хугацааны дараа архивт нэвтрэх үйлчилгээг төлбөртэй болгох юм байна.
Лид10.Европын холбооны сангийн сайд нарын уулзалт Брюссельд болжээ. Уулзалтын үеэр Словакийн мөнгөн тэмдэг кроны евротой харьцах ханшыг тогтоосон байна.
Нэг еврог 31 кронтой тэнцүүлэн тооцох болжээ. Ингэснээр Словак улс Евро бүсэд нэгдэн ороход саад болж байсан гол бэрхшээл алга болж байгаа юм. 2009 оны 1 сарын 1 ээс эхлэн Словаз улс евро бүсэд орох 16 дахь орон болж байна. 2004 онд Европын холбоонд элсэн орсон Төв болон зүүн европын 10 орон еврог албан ёсны мөнгөн дэвсгэрт болгож байгаа юм. Словени улс 2007 оны 1 сарын 1 ээс, Мальта, Кипр улс 2008 оны 1 сарын 1 ээс еврог хэрэглэж эхэлсэн юм.

Лид11. Солонгосын хойгийн цөмийн хямралын энхийн замаар шийдвэрлэх 6 талт хэлэлцээрт АНУ ыг төлөөлөн оролцож байгаа ноён Кристофер Хилл БНАСАУ ын цөмийн байгууламжаа ажиллагаанаас гаргасан тухай итгэмлжлэл гаргах үйл явцийг яаралтай эхлүүлэхийг уриалсан байна.
Солонгосын хойгт цөмийн байгууламж ажиллахгүй байгааг нотолсон итгэмжлэл гаргасны дараа 6 талт хэлэлцээрийн 3 р үе шатанд шилжин орох юм. Өнгөрсөн мягмар гаригт Бээжин хотод Кристофер Хилл ирсэн бөгөөд БНАСАУ ын төлөөлөгчтэй уулзсан байна. Харин маргааш, пүрэв гаригт Бээжин хотод 6 талт хэлэлцээр үргэлжилэх юм. БНАСАУ д итгэмжлэл олгохын өмнө Пхеньяны гаргаж өгсөн цөмийн байгууламжийн жагсаалтын дагуу газар дээр хяналт шалгалт хийж, мэргэжилтнүүдтэй уулзах хэрэгтэй юм байна. Бээжинд үргэлжилэх 6 талт хэлэлцээрийн үеэр АНУ аас хойд солонгост үзүүлэх тусламжийн барааны тухай асуудал ч хөндөгдөх юм байна. 7 сарын 27 нд БНАСАУ Йонбен дахь цөмийн байгууламжийнхаан хөргүүрийн хэсгийн цамхагийг дэлбэлж нураасан юм. Үүний хариуд АНУ хойд Солонгосыг алан хядлагийг дэмжигч орнуудын жагсаалтаас хасна гэж амалсан юм.

Лид12. БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао Японы Хоккайда аралын Саппора хотод аж үйлдвэржсэн их найман орны чуулга уулзалтад ажиглагчийн статустай очиж байгаа юм. Энэ үеэр Ху Жин Тао Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Мбекитай уулзсан байна.
ӨАБНУ, БНХАУ ын хооронд улс төр, соёл урлаг, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт амжилттай хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгааг тэмдэглсэн байна. Олон улсын тавцанд БНХАУ, ӨАБНУ ын байр суурь нэгдмэл байдаг юм. Хоёр орны хооронд зарчимын маргаан, санал зөрөлдсөн асуудал байхгүй тул хоёр орон цаашид стратегийн түншүүд болж харилцаагаа шинэ түвшинг гаргахад бэлэн байна. Мбеки хөрш зэргэлдээ Зимбабве улсын сонгуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. Африкийн орнууд Зимбабве улсад сонгуулийн дараах хямрал хуулийн хүрээнд шийдэгдэх байх гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Хятад улс Зимбабвед болж байгаа үйл явдалыг анхааралтай ажиглаж байгаа гээд Зимбабвегийн асуудлыг шийдэхэд хятад улс Африкийн орнуудтай хамтран ажиллах болно гэж Ху Жин Тао мэдэгджээ.

Лид13.Италийн Ром хотод олон мянган хүн ерөнхий сайд Сильвио Берлусконигийн явуулж байгаа бодлогийг эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Жагсагчид юуны түрүүнд эрхм зүйн тогтолцоонд хийх гэж байгаа шинэчлэлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.
Эрх зүйн салбарт шинэчлэлт хийсэнээр хөнгөн гэмт хэргийг шүүх ажлыг нэг жилээр хойшлуулах, ерөнхий сайдтай холбоотой хавтаст хэргийг мөрдөн шалгах ажлыг хойшлуулахад хүргэх юм. Ерөнхий сайд Сильвио Берлускони өөрөө эдийн засагийн гэмт хэрэгт холбогдсон тул эрхм зүйн салбарт шинэчлэлт хийж байна гэж сөрөг хүчнийхэн нь зэмлэж байна. Сильвио Берлускони ерөнхий сайдын албан тушаалд өнгөрсөн 4 сард томилогдсоноос хойш Италид болж байгаа анхны томоохон хэмжээний цуглаан нь энэ болж байгаа юм. Харин Италифйн ерөнхий сайд өөрөө Хоккайда аралд болж байгаа их наймын чуулганд оролцож, эх орондоо эзгүй байна. Сильвио Берлускони 2004 онд ерөнхий сайд байхдаа төрийн өндөр албан тушаалтнуудын халдашгүй байдлыг баталгаажуулсан хуулийхн төсөл санаачилж байсан юм. Энэ удаа ч үүнийгээ давтаж байна.
ТОВЧ
Испаний улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сан Фермин баярын хүрээнд бухын гүйлтийн уралдаан зохиогддог. Тэгвэл энэ бухын уралдаанд эмэгтэйчүүдийг эрчүүдтэй нэгэн адил оролцуулдаг байхыг шаардаж байна. Эмэгтэйчүүдийн оролцох тэмцээнд бух биш, харин үнээ оролцуулах хэрэгтэй гэж идэвхитэнүүд мэдэгджээ.
Америкийн зураач Жим Деневан америкийн Невада мужийн элсэн цөлд асар том геометрийн дүрс зураг зуржээ.Түүний шигэ уран бүтээлийн өргөн нь 5 км болсон байна.Тэр 9 өдрийн дотор хааш хаашаагаа яг тэшг хэмтэй зураг зурахын тулд 160 гаруй км замыг явганаар туулсан гэсэн үг юм. Калифорнид амьдардаг энэ зураач сүүлийх үед наран шарлагийн газар зураг зураг хоббитой болжээ. Тэр далайэ давалгаа түрлэг эхлэхээс өмнө зургаа амжиж дуусгахыг мэрийдэг байна. Элсэн дээр жирийн нэгэн саваа модоор зурах санаа түүнд одоогоос 12 жилийн өмнө төржээ. Энэс хугацаанд тэр 600 гаруй зураг зуржээ.

Тун удахгүй их британий цагдаагийн газар ажиладаг мөрдөгч ноход гутал өмсдөг болох гэж байна. Цагдаагийн үнэрч ноход мусульман шашинтнуудбн гэрт үзлэг нэгжлэг хийх үедээ тусгай гутал өмсөж байх юм. Их Британий Таймс сонинд мэдээлсэнээр лалын шашинтнуудын итгэл үнэмшилийг хүндэтгэж, сэтгэл санааны хохирол учруулахгүй байхын тулд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж Их Британий цагдаагийн газарынхан тайлбарлаж байгаа юм. Үнэрч ноходын ашиглах журамд ямар тохиолдолд ноход гутал өмсөхийг тодорхой бичсэн байна.
Энэ өдөр

1887 оны энэ өдөр Английн цаасны үйлдвэрийн эзэн Жон ДИКЕНСОН цаас үйлдвэрлэгчидтэй хийдэг жил бүрийн уулзалтын үеэр ам арчих цаас үйлдвэрлэсэнээ зарласан байна.

1938 оны энэ өдөр Их Британий дэлгүүрүүдэд 35 сая ширхэг хорт хийнээс хамгаалах баг нийлүүлжээ. Хүн амыг хамгаалах зорилгоор дэлгүүрт хорт хийний эсрэг баг худалдаж байжээ.

1945 оны энэ өдөр БЕРИИ д ЗХУ ын Маршал цол олгосон байна.

No comments: