2008-07-24

Дэлхийн мэдээ 2008 07 23 Лхагва гараг

Лид1. Сингапурт Зүүн Өмнөд Азийн орнуудын гадаад хэргийн сайд нарын уулзалт болж байна. Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, гаүрйн тосны үнийн өсөлтийг бууруулах зэрэг асуудалд нь энэ удаагийн чуулга уулзалтын гол сэдэв болоод байгаа юм.
Чуулга уулзалтанд зүүн өмнөд Азийн орнуудын гадаад хэргийн сайд нараас гадна энэ бүс нутгийн орнуудтай худалдаа эдийн засгийн нягт харилцаатай байдаг улс орнуудын төлөөлөгчид ч уригджээ. Малайзийн гадаад хэргийн сайд Раис Ятимын хэлснээр нефтийн бүтээгдэхүүний үнийн хөөргөдөхгүй байхын тулд бүс нутгийн орнууд хамтран ажиллах хэрэгтэй байгаа юм. НҮБ байгуулага болон газрын тос нийлүүлэгч орнууд үнийн хөөрөгдөлийн эсрэг арга хэмжээ авахдаа бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Эс тэгвээс эдийн засгийн томоохон хямрал нүүрлэх болно гэж Малайзийн гадаад хэргийн сайд үзэж байна.

Лид2. Энэтхэгийн парламент засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулсан байна. Энэтхэгийн парламентын сөрөг хүчний нам ерөнхий сайд Манмохана Сингхийн тэргүүлсэн засгийн газрыг огцруулах асуудлыг парламентад оруулж хэлэлцүүлсэн юм.
Гэвч санал хураалт явуулахад засгийн газрыг огцруулахад хэдхэн санал дутжээ. Энэтхэгийн засгийн газар АНУ тай цөмийн эрчим хүчий салбарт хамтран ажиллахаар гэрээ байгуулах гэж байсан юм. Энэтхэг улс цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай олон улсын гэрээнд нэгдээгүй юм. Энэтхэгийн засгийн газар цөмийн байгууламждаа олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчдийг оруулах тухай гэрээг АНУ тай байгуулах гэж байсан юм. Үүний хариуд америкчууд цөмийн технологи, түлш гаргах технологи өгнө гэж амлажээ. Засгийн газрын үйл ажиллагаа нь эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн хэрэг гэж Энэтхэгийн сөрөг хүчин болж байгаа коммунист намынхан тайлбарлаж байлаа. АНУ ын дипломатууд Энэтхэгийн гадаад бодлого, цөмийн эрчим хүчний салбарт нөлөөлөхийг оролддог гэж Коммунист намынхан үздэг юм. Энэтхэгийн парламентад сөрөг хүчин болдог "Бхаратия Жаната Парти" нам ч бас өнөөгийн засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилдэг юм. Засгийн газрыг огцоруулахад 272 гишүүний санал наад зах хэрэгтэй байжээ. Санал хураалтын дүнгээс харвал 256 гишүүн засгийн газрын огцоруулахын төлөө саналаа өгсөн байна. Парламентад суудалтай жижиг намуудаас Засгийн газар дэмжлэг авч чадсан байна. Үүий ачаар Манмохана Сингхийн засгийн газар энэ удаа огцорлгүй тэсэж үлдлээ.
Лид3. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин нартай уулзажм хэлэлцээр хийжээ. Уго Чавес 6 дахь удаагаа Москва хотод ирж байгаа бөгөөд энэ удаагийн айлчлал нь Орост 3 сард ерөнхийлөгчийн сонгууль болсоноос хойш анхных нь болж байна.
Уго Чавес ОХУ ын төр засгийн удирдлагуудад хандан ОХУ тай эрчим хүчний салбарт хамтран ажиллах, стратегийн түншийн харилцаа тогтоохыг санал болгожээ. Энэ нь Латин Америкийн газрын тос, эрчим хүчнхий салбарт ОХУ ын нөлөөг нэмэгдүүлнэ гэсэн үг юм. ОХУ, Венесууэлийн хамтарсан банк байгуулах асуудал хөндөгдсөн бөгөөд ингэснээр оросын рубль хөрвөх чадвар сайтай валют болох эхлэл тавигдаж байгаа юм. Уго Чавес оросоос зэвсэг худалдан авахаар ирж байна гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан. Гэвч албан ёсны эх сурвалжууд Орос Венесуэлийн хоооронд зэвсгийн наймаа хийсэн тухай ямар ч мэдээлэл өгсөнгүй. Одоогоос хэдхэн хоногийн өмнө Венесуэль улс ОХУ аас 4 ширхэг шумбагч онгоц, алсын болон дундын тусгалтай 20 ширхэг пуужин харвах төхөөрөмж, СУ загварын сөнөөгч онгоц, цэргийн ачааны Ильюшин онгоц, МИ 28 нисдэг тэрэг гээд нийт 2 тэрбум долларын зэвсэг захиалах гэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байлаа. Өмнө нь Венесуэль улс ОХУ аас 4,4 тэрбум долларын зэвсэг худалдан авч байсан юм. ОХУ, Венесуэлийн тал батлан хамгаалахын салбарт хамтран ажилласнаар нөлөөллийн бүсээ нэмэгдүүлэх гэсэн оролдлого гэж дүгнэж байна. Хоёр орны төрийн тэргүүн нар уулзалт хийсэний дараа Petroleos de Venezuela корпорацийн төлөөлөгч Оросын "Газпромом", ЛУКОЙЛ, ТНК-ВР зэрэг компанитай хамтран ашигт малтмалын хайгуул хийх санамж бичигт гарын үсэг зурсан байна. Уго Чавес Москвад хийсэн айлчлалаа өндөрлөөд Белоруссь улсыг зорьжээ.

Лид4. Израилийн нийслэл Иерусалем хотод нэгэн палестин залуу бульдозероор хэд хэдэн машиныг мөргөжээ. Энэ зам тээврийн ослын үеэр 10 гаруй хүн шархадсан байна. Гэрчүүд энэ палестин залуу санаатайгаар гэмт тээврийн осол гаргасан гэж үзэж байгаа юм. Цагдаа нар түүний зүг гал нээсэн байна.
Их Британий Би Би Си телевизийн мэдээслнээр палестин залуугийн танхайралын улмаас хэд хэдэн машин нэг автобус эвдэрч, өөр нэг машин хөмөрчээ. Зам тээврийн осол гаргасан залуугийн нэрийг Гасан Абу Тир гэдэг бөгөөд 22 настай юм байна. Түүнийг алан хядах байгуулагатай холбоотой байсан эсэхийг тогтоохоор цагдаа нар ажиллаж байна. Энэ хэрэг явдал Иерусалем хотын баруун дүүргийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд болжээ. Израилийн цагдаа нар болсон хэрэг явдлыг алан хядах ажиллагаа гэж үзэж байна. Гэвч одоогоор нэг ч алан хядах байгуулага энэ хэргийн хариуцлагийг хүлээгээгүй байна. Энэ хэрэг гарч байх мөчид Израилийн ерөнхийлөгч Шимон Перес өөрийнхөө өргөөндөө Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббасыг хүлээн авч уулзажс байжээ. Палестины тэргүүн болсон хэрэг явдлыг шүүмжилж, хохирол учирж 10 гаруй хүн шархадсанд харамсаж байгаагаа хэлжээ. Иерусалемд ийм явдал гарсанаас хойш хэдхэн цагийн дараа АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрд дэвшигч Барак Обама иржээ.

Лид5. Италийн парламент төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, мөрдөн байцаалт хийхийг хориглосон хууль баталжээ. Ийм хуулийн төслийг Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони санаачилсан юм.
Италийн парламентын дээд танхимийн 171 гишүүн энэ хуулийг лэмжиж харин 128 гишүүн эсрэг санал өгсөн байна. Хуулийн дагуу төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаанд нь Италийн төрийн тэргүүн, ерөнхий сайд, парламентын танхимийн дарга нарыг шүүх цагдаагийн байгуулага шалгах эрхгүй болж байгаа юм. Хуулийг зөвхөн Сильвио Берлусконид зориулан гаргаж байна гэж шүүмжлэх хүмүүс ч Италийн нийгэмд байна. Учир нь энэ жил 71 настай Италийн ерөнхий сайд татвар төлөхөөс зайлсхийсэн, авилагийн хэрэгт нэр холбогдсон тул шүүхэд дуудагдах эрсдэлтэй байсан юм. харин Сильвио Берлускони өөрийгөө гэмт хэрэгт холбогдоогүй гэж мэдэгдэж байна. Парламент хууль баталсаны дараа ерөнхийлөгч гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Энэ хуулийг дэмжигчид төрийн алба хашиж байгаа хүмүүс өөрсдийн үүргээ биелүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлэхэд нь энэ хууль тустай гэж тайлбарлаж байна. Улс төрийн тавцанд Берлускони байсан 14 жилийн хугацаанд 2500 удаа шүүхэд дуудагдаж, 587 удаа цагдаагийн хэлстэст очиж байжээ.

Лид6. АНУ даа үйл ажиллагааны цар хүрээгээрээ эхний 4 рт ордог
Wachovia банк 2008 оны 2 р улиралд 8,86 тэрбум долларын алдагдалд орсоноо зарлажээ. АНУ ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хямрал гарсан нь банк алдагдалд орох гол шалтгаан болжээ.
2008 оны 1 р улиралд энэ банк сүүлийн 7 жилд анх удаа 400 сая долларын алдагдалд орж байжээ. Тэгвэл банкны алдагдал 2008 оны 2 р улиралд 8.4 хувиар нэмэгдсэн байна. Одоо энэ банк орон тооны цомхотгол хийх гэж байна. Урьдчилсан байдлаар 6350 хүн ажлын байргүй болох юм. Банк найдваргүй зээлийн өрийг барагдуулахад 4,19 тэрбум доллар зарцуулсан бол банкны активын хэмжээг хадгалахын тулд 6,6 тэрбум доллар гаргажээ. Харин бусад зардал нь банкы өдөр тутмын хэвийн ажлыг хангахад, тухайлбал татвар төлөх, даатгалын нөхөн олговор олгоход зориулагдсан байна. Банк алдагдалтай ажилласан гэдгээ зарласаны дараа Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ нь 6,3 хувиар буурсан байна. Гэвч банкны шинэ захирал Роберт Стил хүнд хэцүү үеийг даван туулж чадна гэж итгэж байна. Роберт Стил өмнө нь АНУ ын сангийн сайдын орлогчоор ажиллаж байсан юм.
Лид7. Карибын тэнгисийн бүс нутагт үүссэн Долли шуурга хүчээ авч, хар салхи болж хувирсан тухай АНУ ын үндэсний цаг уурын алба мэдээлжээ.
2008 оны борооны улиралд үүссэн хоёр дахь хар салхинд Долли гэж нэр өгсөн юм. Одоо Долли хар салхи Мексикийн эрэг, АНУ ын Техас мужийн өмнөд хэсэгийг чиглэн явж байгаа юм. Өнөөдөр орон нутгийн цагаар шөнийн нэг цагийн үед Долли хао салхи Техаст мужид хүрнэ гэж цаг уурын албаныхан урьдчилсан тооцоо хийжээ. Долли хар салхи номхон далайн Юкатаны хойгийн орчимд үүссэн бөгөөд 85 км цагийн хурдтай байгаа юм. Мексик, Техасын оршин суугчид байгалийн онц аюултай үзэгдэлээс урьтаж орон сууц, байшиндаа бэхлэлт хийж, хүнсний бүтээгдэхүүн, ундын цэвэр ус нөөцөлж байна.
Лид8. Украиний ерөнхийлөгч Виктор Ющенко улсын ерөнхий прокурорын газар очиж хохирогчийн хувиар мэдүүлэг өгсөн байна. 2004 оны 9 сард Виктор Ющенког ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийж байхдаа Украиний үндэсний аюулгүй байдлын газрын орлогч даргын гэрт оройн хоол идсэний дараа бие нь муудсан юм. Эмч нар түүнийг диоксины хордлого болсон гэдэг онош тавьж байжээ.
Эр. Энэ хэргийн үнэ мөнийг нь олохоор прокурорын газрынхан сүүлийн үед идэвхитэй ажиллаж байгаа юм байна. Бид бүгдээрээ энэ хэрэг хэргийн төгсгөлийг харах гэрчүүд болцгооно гэж бодож байна.
гэж Украиний төрийн тэргүүн прокурорын газарын гадаа байхдаа хэлжээ. 2004 оны 9 сард Украиний аюулгүй байдлын газрын даргийн гэрт орон хоол идэх үед Ющенкогийн хамтран зүтгэгч Давид Жвани байсан юм. Тэр эхэндээ Ющенкогийн хоолонд хор хийсэн байж гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Ющенкотой үзэл бодол таарахаа больсон хойно Ющенког хэн ч диоксиноор хордуулаагүй. Харин сонгуулийн штабынхан нь энэ бүхнийг сэдсэн гэж хэлсэн юм. Үүний дараа Ющенког хордуулсан хэргийг мөрдөн байцаах ажил идэвхижсэн билээ. Сүүлийн 4 жилийн турш Украиний ерөнхийлөгч Австрийн Вена хотын нэгэн эмнэлэгийн хяналтанд байгаа юм. Ющенкогийн хувийн эмч нь түүнийг хордсоноос хойш 24 удаа хүнд мэс засалл орсон гэж мэдэгдсэн юм. Украиний эмч нараас хэн нь ч Ющенкогийн өвчний түүхийг хараагүйтэй адил Украиний ерөнхийлөгч прокурорын газар ямар мэдүүлэг өгсөн нь ч нууц хэвээрээ үлдэж байна.

Лид9. ОХУ ын эрдэмтэд дэлхийн хамгийн цэнгэг устай, бас дэлхийн хамгийн гүн Байгал нуурын ус, хөрсийг судах гэж байна. Өнөөдөр “Мир” загварын шумбаг төхөөрөмжийг Байгал нуурын усанд тавьж анхны туршилт хийсэн байна.
Оросын эрдэмтэд Буриадын Турка суурингийн ойролцоо байрлаж байгаа юм. Мир шумбагч төхөөрөмжөөр өмнө нь Оросын эрдэмтэд хойд туйлын ерөөлд хүрч хөрсний дээжийг нь авч байсан юм. Харин Байгал нуурын ерөөлд Мир шумбагчийг оруулахын тулд нэмэлт тоноглол хийжээ.
Өнөөдөр зөвхбн туршилт хийж байгаа бөгөөд харин жинхэнэ шумбалт нь 7 сарын 27 оос 29 ний хооронд болох юм. Оросын эрдэмтэд 9 сарын дунд үе хүртэл Байгал нуурт судалгааны ажил хийнэ. Энэ хугацаанд нийтдээ 60 гаруй удаа шумбах юм. Судалгааны ажил 2009 онд ч үргэлжилнэ. Ирэх жил тэд Байгал нуурын ероолд нь 100 гаруй удаа хүрэх юм байна.

Лид10. Бэтмэний адал явдалын тухай Хар рыцарь кинонд тоглосон Холливудын кино жүжигчин Кристиан Бэйл өөрийн ээж, дүүдээ гар хүрсэн гэдэг үндэслэлээр Лондон хотын цагдаа нар саатуулжээ.
Энэ жил 43 настай кино жүжигчин Лондон хотын цагдаагийн газрын нэгэн хэлтэст дуудаж 4 цаг саатуулжээ. Эцэст нь түүнээс мөнгөн барьцаа авч сулласан байна. Жүжигчин Бэйл цагдаагийн газраас дуудсан цагт ирж мэдүүлэг өгсөн. Түүнийг хүний эрхэнд халдсан гэж буруутгаж байгаа хэмээн цагдаагийн газрын төлөөлөгч мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригт тэр Лондон хотын Дорчестер зочид буудалд байхдаа ээж, охин дүүгийнхээ эрх чөлөөнд халджээ. Бэйл Английн Уэйльст төрсөн бөгөөд даваа гаригийн орой Лондон хотын Лестер скверт Хар рыцарь киноны нээлтэнд оролцсон юм. Мягмар гаригийн үдийн хэрд тэр зочид буудалд радиогийн сэтгүүлчидтэй уулзахаар төлөвлөсөн байжээ. Гэвч энэ уулзалтырх хойшлуулсан байна. Кристиан Бэйл хүүхэд байхдаа найруулагч Стивена Спилбергийн "Нарны эзэнт гүрэн" кинонд тоглож олны танил болсон юм.

Лид. Лид. Америкийн Ардчилсан намын гишүүн, ерөнхийлөгчийн сонгуульд нэрв дэвшигч Барак Обама Иракийн аюулгүй байдлыг хангах хамгаалалт сайн байна. Гэхдээ асуудлыг хэт улс төржүүлэхгүй байх хэрэгтэй гэж Йорданы нийслэл Омман хотод хийж байгаа энэхүү хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
Ноён Обама хамгийн түрүүнд Иракын баруун хэсгийн Анбар мужид зочилж Саннигын тэргүүнүүдтэй уулзаж ярилцлаа . Энэхүү уулзалтын дараа Йорданы эзэн хаанд бараалхаж Израиль Палистины төр засгийн тэргүүн нартай уулзаж ярилцсан юм. Йерусалем хотын төвд байрладаг нэгэн зочид буудалд Барак Обама байрлаж байгаа бөгөөд мягмар гаригт зочид буудлын ойролцоо нэг Палестин залуу бульдозер унаж санаатайгаар зам тээврийн осол гаргасан юм. Хэрэв би ерөнхийлөгчөөр сонгогдвол ажлынхаа эхний өдрөөс Израиль Палестины хооронд найрамдлын гэрээ хамгаалах тал дээр ажиллана. Гэхдээ яарч шийд гаргаж болохгүй гэж Барак Обама анхаарууллаа. Барак Обама Омманд байхдаа Иракын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Иракт аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Гэхдээ юуны түрүүнд улс төрийн шинэчлэл хийх шаардлагаэтай гэж мэдэгдсэн юм. Барак Обама ерөнхийлөгч болмогцоо америкийн цэргүүдийг 16 сарын дотор татна гэдгээ дахин нотолжээ. Даваа гаригт Ноён Обама болон конгресийн зарим төлөөлөгчид Багдадад Иракын ерөнхий сайд Малинкитай уулзсан. Ерөнхий сайд тэдэнд хандаж хэлэхдээ 2010 он хүртэл Америк цэргээ татахгүй байх гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.

Лид.Сербийн ерөнхийлөгч асан Радовон Каражичийн өмгөөлөгч нь түүнйг Гааг дахь олон улсын шүүхэд шилжүүлэх юм бол тэмцэл хийх болно гэж мэдэгджээ.
Ноён Каражич хүн төрөлхтөний эсрэг бусармаг гэмт хэрэг хийснийхээ төлөө яллагдан эрэн сурвалжлагдаж байсан юм. Тэрээр Даваа гаригт Сербийн нийслэл Белградын нийтийн тээвэрээр зорчиж яваал баривчлагдсан юм. Тэр зүсээ хувирган эм найруулан зарж амьдардаг байжээ. Сербийн гадаад хэргийн сайд Вук Жереми хэлэхдээ энэхүү Ноён Каражичийг баривчилсан явдал нь Европын холбоонд элсэх явдалд нь гол түлхэц өгч байна гэжээ. Европын холбоо Сербийн талаарх ажиллагааг хийгээд 2 долоо хоног өнгөрч байгаа юм.Мягмар гаригт 63 настай цэргийн гэмт хэрэгтэний шүүх хурал Сербийн шүүх танхимд болсон ба түүний өмгөөлөгч нь давж заалдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Лид.Кондализа Райс Сингапурт болж байгаа Хойд Солонгосын цөмийн зэвсгийн талаар бүс нутгуудын уулзалтанд оролцлоо. Тэрээр 6 талт хэлэлцээрт оролцохдоо Хойд Солонгосын зэвсгийг хураахыг дэмжиж байгаагаа хэлжээ.
Хятад улс энэхүү уулзалтыг чухал ач холбогдолтой гэсэн боловч Америк үүнийг албан уулзалт биш хэмээн мэдэгдлээ. Энэхүү уулзалт нь 2003 оноос одоог хүртэлх япон, хятад, орос, америк хоёр солонгосын сайд нарын хоорондын цөмийн зэвсгийн талаар хэлэлцээрийн эхний удаагынх юм байна. 2006 оны 2р сард Хойд солонгос цөмийн хөтөлбөрөө зогсоож тусламж авах болсон юм. Гэвч хэд хэдэн асуудлаас болж гэрээгээ цуцлахад хүрээд байсан юм. Хятадын гадаа хэргийн сайд Ян Жэчи эдгээр тогтмол явагдаж байх ёстой энэхүү бүс нутгуудын уулзалт нь маш их ач холбогдолтой уулзалт байх ёстой боловч энэ удаагынх тийм биш бололтой гэж мэдэгдлээ.


Лид6. Газрын дундад тэнгисийн Монака улсад Одесс хотын уугуул Евгения Двоскинг баривчилсан байна. Түүнийг баривчлахыг АНУ, ОХУ ын хууль сахиулах байгуулагынхан шаардаж байгаа юм.
Москва хотод байхдаа Евгения Двоскин үнэт цаасны хууль бус арилжаа хийж, олон тэрбум рублийг хууль бус замаар олжээ. ОХУ ын хууль сахиулагчид түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Харин АНУ ын эрх баригчид түүнийг хөрөнгийн бирж дээр 2 сая долларын луйвар хийсэн гэж буруутгаж эрэн сурвалжилж байжээ. Энэ гэмт хэрэгтэн Слускер, Альтман, Шустер, Козин, Лозин гэх мэт маш олон янзийн хуурамч нэр ашигладаг байжээ. Түүнийг Монако улсын хууль сахиулах байгуулагынхан баривчилсан нь өнөөдөр л мэдэгджээ. АНУ д түүнийг амвдарч байхад нь хулгай, дээрэм хийсэн, татвар төлөхөөс татгалзсан, такси хулгайлж цагдаа нараас зугтсан гэх мэт хэрэгт буруутайг нь тогтоож 15 жилийн ял оноож байжээ. Гэвч шоронд 2 жил хоригдоод байтал Украин руу түүнийг шилжүүлсэн байна. Украинд байхдаа тэр ОХУ ын иргэний паспорт авч гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн болж байжээ. Монакагийн хууль сахиулах байгуулагынхан түүнийг АНУ д шилжүүлэн өгөх гэж байна.


Лид9.Английн Кентербери хотод бүх английн ширээт лам нарын чуулган маргаан дуулиантайгаар нээгдэж байна. Английн сүм хийдийн 200 гаруй лам хуврагууд сүм хийхдэд либерал чиг хандлага давамгайлах болсоныг эсэргүүцэж ширээт лам нарын уулзалтанд оролцохоос татгалзаад байна.
Энгийн үгээр хэлэх юм бол тэд уламжлаллт бус бэлгийн чиг хандлагатай лам нар, мөн гэлэнмаа нарыг ширээт ламын албанд томилж байгааг эсэргүүцэж байна. Лондон хотын өмнөд зүгт байдаг Гэгээн Марийн сүм нам жимхэн буйдхан газрын тоонд ордог байсан бол одоо Английн католик шашны хагаралын гол төв нь болж хувирчээ. Өнгөрсөн ням гаригт энэ сүмд АНУ ын ширээт лам Жин Робинсон мөргөл хийсэн юм.
Тэр ижил хүйстэнээ сонирхдог гэдгээ илэн далангүй олон нийтэд зарладаг хүн юм. Түүний мөргөл, илтгэл эхлээд 50 секунд ч болоогүй байхад сүм ирсэн нэгэн хүн библийн сургаалд ижил хүйстэнээ сонирхох нь нүгэл гэж бичсэн байдаг. Та бол лам хувраг биш, нүгэлтэн гэж хашгирчээ. Илтгэлийг тасалдуулсан хүнийш сүмээс гаргасан бол гэнэт эвгүй байдалд орсон ламтан илтгэлээ товчилж хурдхан дуусгажээ. Ням гаригт болсон энэ үйл явдлын тухай сонин дээр гарсан гэрэл зураг Сүмийн хонгилд байрлуулжээ. Английн сүм хийд цаашид орчин үеийн нөхцөлд тохирон хөгжих ёстой гэж зарим хүмүүс үзэж байгаа бол хуучинсаг үзэлтэнүүд ямар нэгэн шинэчлэлт хийхийг эрс буруутгаж байна. 19 р зууныг хүртэл Английн сүм хийхэд хар арьстануудыг лам хувраг болгохыг эсэргүүцэж байсан бол одоо эмэгтэйчүүд, ижил хүйстэнүүдийг эгнээндээ байлгах уу үгүй юу гэдэг асуудлыг шийдэх гэж байна. 19 р зуунд хар арьстан лам нар шинэчлэлийн төлөө байсан бол харин одоо тэд хуучинсаг байдлаа хадгалахыг хүсэж байна.

Лид11. Олимпийн наадам болох гэж байгаа энэ үед БНХАУ ын засгийн газар Бээжин хотын иргэдэд зориулан гадаадын иргэдтэй хэрхэн харьцах тухай зөвлөмж тараасан байна.
Бээжингийн олимпийн наадмын үеэр хятадын иргэд гадаадын жуулчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнууд, тамирчидтай хэрхэн харьцах ёстойг энэ зөвлөмжинд дэлгэрэнгүй бичсэн байна. Жишээ нь хятад хүн гадаадын иргэнтэй харьцахдаа эелдэгээр инээмсэглэх ёстойгоос гадна ярилцаж байгаа хүнээ хэтэрхий цоо ширтэхгүй байх, биенд нь хүрэхгүй байх хэрэгтэй гэж бичсэн байна. Гадаадын иргэдийн дэргэд биеэ маажих, хамараа нухах, хөл гараа савлах, хумсаа авахыг хатуу хориглосон байна. Ер нь л гадаадын хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй гэжээ.

No comments: