2008-02-29

Дэлхийн мэдээ 2008 02 29 Баасан гараг

Лид1.АНУ ын Чикаго хотоос хойд зүгт ердөө 65 кмын алсад байдаг Уокиган гэдэг жижиг хотоын худалдааны төвд дэлбэрэлт болжээ. Өдрийн хоолны үеэр дэлбэрэлт болсон тжл худалдааны төвд үйлчлүүлэгч 0 ихтэй байжээ. Хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийнханы хэлснээр худалдааны төвийн цонхны шил хагарч хана туура цуурсан байна. Одоо аврагчид нуранги дор хүн байгаа эсэхийг шалгаж байгаа юм байна. Орон нцтгийн цагдаагийн газрын мэдээлснээр ахуйн хэрэглээний байгалхийн хийтэй баллон энэ дэлбэрэлтийн шалтгаан нь болсон байхыг үгүйсгээгүй байна. Энэ дэлбэрэлтийн үеэр бэртэж гэмтсэн 6 хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Дэлбэрэлтийн уршигаар худалдааны төвийн дээвэр нуржээ. Энд дэлгүүр, үсчин, аялал жуучлалын агентлаг, гар утасны дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна.

Лид2. Хун тайж Гарри АФганистан улсад ацэргийн алба хааж байгаа тухай Их Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсын батлан хамгаалахын яам албан ёсоор мэдээлсэн байна.
Энэ жил 23 настай хун тайж сүүлийн 10 долоо хоногийн турш Афганистан улсын Гильмен мужид болж байгаа цэргийн ажиллагаанд оролцож байгаа юм байна.
Эр. Афганистанд алба хаах нь надад таалагдаж байна. Миний нэг мөрөөдөл ийнхүү биелэж байгаад би маш их баяртай байна.
Их Британий хун тайж Афганистан улсад цэргийн ажиллагаанд оролцож байгаа тухрай мэдээлэл анх интернэт сайтуудаар тархсан байна. Дараа нь албан ёсны эх сурвалжууд энэ мэдээллийг нотолжээ. Гэхдээ хун тайж Гарри Афганистанд байгаа турхай мэдээлэл олон нийтэд тархсанд Их Британий албаны хүмүүс дурамжхан байгаагаа илэрхийлсэн байна.
Эр. Би энд байхдаа сүүлийн 4 хоног усанд ороогүй. Бас бүтэн долоо хоног хувцасаа угаагаагүй. Ядаж ганц удаа ч гэсэн жирийн хүн шиг гэдгээ мэдрэх нть надад үнэхээр таалагдаж байгаа.
Өнгөртсөн жил хуцн тайж Гарри Ирак руу явах гэж байсан юм. Хэрвээ түүнийг Иракт ирэх юм бол санаатайгаар амь насанд нь халдах оролдлого гарч магадгүй байсан гэнэ. Иймээс түүнийг Афаганистан руу илгээсэн байна.

Лид3. Унгарын засгийн газрын тэргүүн, танхимынхаа зарим гишүүдийн хамт ОХУ ын нийслэл Москва хотод айлчлал хийж байна. ОХУ ын хэрэгжүүлж байгаа байгалхий хий дамжууулах “Өмнөдийн урсгал” төсөлд Унгар улс хамрагдах болжээ.
Холбогдох баритмт бичигт ОХУ ын санхүү эдийн засаг, эрчим хүчий сайд, Унгар улсын сангийн сайдтай гарын үсэг зурсан байна. ОХУ өмнөдын урсгал төсөлдөө Серб, Унгарыйг хамруулах болсноо 2 сарын 25-нд зарлаж байсан билээ. Өмнөдийн урсгал төсөл 2013 онд бэлэн болж байгалийн хийг зүүн европын орнуудад нийлүүлэх юм. Байгалхийн хий дамжуулах шугам хоолойг барих ажлыг Оросын ГАЗПРОМ, италийн компаниуд хамтран хариуцаж байгаа юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд 14 турбум долларын хөрөнгө оруулалт хийжээ. Унгар руу байгалхий хий нийлүүлэхийн тулд Орос Унграын хамтарсан компани байгуулах юм байна.

Лид4. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш цагаан ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж олон улсын амьдралд сүүлийн үед болж байгаа үйл явдлуудын талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна.
Тухайлбал тэр энэ ням гаригт болох гэж байгаа ОХУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн талаар байр сууриа илэрхийлжээ. Би өнөөгийн оросын ерөнхийлөгч Владимир Путинтай дотно сайн найзын харилцаатай. Путин бол аливаа асуудалд байр сууриа хатуу хадгалж чаддаг саыйнулс төрч. Харин Дмитрий Медведовыг би сайн мэдэхгүй. Гэхдээ Оросын ерөнхийлөгчөөр хэн ч сонгогдсон байлаа орос улстай сайн түншийн харилцаагаа хэвээр хадгалан үлдэх болно гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. Түүнээс гадна Жорж Буш АНУ ын нутаг дэвсгэр дээр сүүлийн үед алан хядах ажиллагааны аюул буурч, жирийн иргэдийн золгүй байдлаар амиа алдсан тохиолдол буурч байгааг Жорж Буш ярьжээ. Кжбын талаар Буш хэлэхдээ энэ улс төрийн дэглэмээ өөрчилсөн цагт л АНУ өргөн хүрээнд хамтран ажиллах болно гэж мэдэгджээ. Иракт алба хааж байгаа цэргийн тоог 2007 онд нэмэгдүүлсэнээс хойш тэнд нөхцөл байдал дээрдэж байгаа хэмээн Цагаан ордоны эзэн үзэж байна. Хойд Иракт цэргийн ажиллагаа хийж байгаа Турк улс зэвсэгт хүчнээ нэн даруй Иракын газар нутгаас эргүүлэн татах нь бүс нутгийн тогтвортой байдалд эерэг нөлөөтэй гэж америкийн төрийн тэргүүн үзэж байгаагаа хэлсэн байна. Жорж Буш АНУ ын эдийн засгийн үзүүлэлтийг ирээдүйл өөдрөгөөр харж байгаагаахэлсэн байна.
Лид5 Сүүлийн 2 хоногт Газын зурваст Изриалийн зэвсэгт хүчнийхэн агаараас цохилт өгч байгаа. Энэ цэргийн ажиллагааны үеэр нийтдээ 32 хүний амь нас үрэгдсэн гэж албаны хүмүүс мэдэээлж байна. Нас барсан хүмүүсийн дотор хүүхэд эмэгтэйчүүд байгаа гэнэ. Газын зурвасыгн дүрвэгсэдийн хуаранд өчигдөр оройны бөмбөгдөлтөд өртсөн байна. Энэ үед гадаа тоглож байсан 12 насны 4 хүүхэд нас баржээ. Энгийн номхон иргэдийн зүг гал нээж байгааг Палестины эрх баригчид шүүмжилсэн байна. Харин Изриалийн зэвсэгт хүчнийхэн ХАМАС бүлэглэлийн пуужингаар харвах төхөөрөмжийг устгахаар агаараас цохилт өгсөн гэж тайлбарлаж байгаа юм.

Лид6. Кени улсын эрх баригч намын тэргүн Мвай Кибаки, сөрөгн хүчний намын дарга Райлан Одинга нар улс эх орондоо үүсэн бий болсон улс төрийн хямралд цэг тавихын тулд хамтран ажиллах тунхаглал байгуулж гарын үсэг зурсан байна.
Өнгөрсөн 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Кени улсад улс төрийн хямрал нүүрлэсэн билээ. Африкийн энэ орны нөлө бүхий улс төрийн зүтгэлтнүүдийг эвлэрэлхийн гэрээнд гарын үсэг зурах ёслолд НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннан оролцжээ. Энэ эвлэрэлийн гэрээний дагуу өөр хоорондоо маргалдаж байгаа улс төрчид эвсэлийн засгийн газар байгуулах юм байна. Мвай Кибаки ерөнхийлөгч, харин сөрөг хүчний лидер Райла Одинга Кени улсын ерөнхий сайд болох юм байна.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан
Эр. Харилцан буулт хийж эвлэрэлийн гэрээ байгуулах нь улс орны эрх ашигт нийцнэ. Эвсэлийн засгийн газрын үйл ажиллагааг дэмжихийг би Кени улсын ард түмнээс хүсэж байна. Өнгөрсөн 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болсон мөргөлдөөний үеэр 1500 хүн онас барсан юм.
Лид7 Өнөөдөр өглөө Шри Ланка уцлсын нийслэл Коломбо хотод алан хядагч тэсрэх бөмбөг ажиллагаанд оруулсан байна. Энэ халдлагын үеэр хоёр хүн нас барж, долоон хүн шархаджээ.
Цагдаагийнхан гуцдажинд явж байсан сэжигтэй санагдсан нэг хүнийг шалгахаар завдсан байна. Гэтэл тэр этгээд шууд тэсрэх төхөөрөмж ажиллагаанд оруулжээ. Алан хядах ажиллагааны золиос болсон хүмүүсийн дунд цагдаагий ажилтнууд ч байгаа юм. Шри Ланк улсын өмнөд хэсэгт Тамилыг чөлөөлөх барс хөдөлгөөнийхөн салан тусгаарлаж бие дасан улс байгуулахаар 1983 оноос хойш тэмцэл хийж байгаа. Энэ удаагийн алан хядах ажиллагааны хариуцлагыг энэ байгуулага өөртөө хүлээсэн байна.

Лид8. Францын ерөнхийлөгч Николя Саркози өмнөд Африкимйн бүгд найрамдах улсад айлчал хийх гэж байна.
Николя Саркозигийн энэ удаагийн айлчлал нь хэвлэлийнхэний анхаарлыг маш их татаж байгаа юм. Учир нь түүний шинэ гэргий Карла Бруни анх удаа Францын тэргүүн хатагтайн хувиар албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд багтаж байгаа юм. Францын тэргүүн хатагтай өөрийн шинэ статусдаа дасан зохицож амжаагүй байгаа бөгөөд тэр олны өмнө гарахаасаа өмнө алхам бүрээ Николя Саркозитай зөвлөлдөж ярьдаг байна. Елисейн ордоны хэвлэлийн албаны мэдээлснээр албан ёсны айлчлалын дараа Николя Саркози, Карла Бруни нар Өмнөд Африкт хувийн журмаар дахин хэд хоног амрах юм байна. Энэ нь тэдний хувьд хуримын дараах бал сарын аялал нь
болох юм байна.

Лид9. Өнөөдөр Испаний Мадрид хотод еврей охин Анна Франкын өдрийн тэмлэглэлээс сэдэвлэн бүтээсэн хөгжимт жүжгийг тоглох гэж байна. Дэлхийн 2 р дайн үед еврейчүүдийг ялгаварлан гадуурхаж, тарчлаан зовоож байсан эмгэнэл түүхийг өгүүлэх энэ мюзикл нь нийгэмд ихээхэн дуулиан тариад байна.
Мюзиклийн үйл явдал 1940 оны эхээр Амстердам хотод өрнөдөг. Энэ хотод амьдардаг Анна Франк гэдэг охин төрсөн өдрөөрөө тэмдэглэлийн дэвтэр бэлгэнд авч өдөр бүр тэмдэглэл хөтөлж байжээ. Эцэст нь Анна охин германы нацистуудын байгуулсан бөөнөөр хорих хуаранд тамлагдаж амь насаа алджээ. Тэдний гэр бүлээс зөвхөн эцэг нь л амьд үлдэж чаджээ. Охины тэмдэглэлийн дэвтэр хадгалагдаж үлдсэн бөгөөд дайн дараа охины тэмлдэглэлийг 16 сая хүн уншжээ. Яг энэ түүхээр хийсэн уран сайхны кино өмнө нь Оскарын шагнал хүртэж байсан билээ.
Эм. Би энэ мюзиклийн гол дүрийг бүтээсэн. Анна Франк охин ямар их хэцүү шаналалд өртөж байсныг түүний дүрийг бүтээж байхдаа мэдэрсэн.
Энэ мюзиклийг хийхэд 3 сая европгийн хөрөнгө зарцуулсан байна.

Лид10. Өнөөдөр Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсад «Эрчим хүчээ хэмнэе» гэдэг олон нийтийн хөдөлгөөн өрнөж байна.
Бүтэн нэг өдөрийн турш цахилгаан эрчим хүч хэрэглэхгүй байхыг иргэдэд урилж байна. Зурагт, компьютер, цахилгаан хэрэгсэлээ нэг өдөр хэрэглэхээс татгалзаарай гэж английн иргэн Мэтт Пресскот бусдад уриалж байна.
Эр. Би өрөөндөө 20 ваттын чийдэн тавьсан. Эрчим хүч бага хэрэглэдэг чийдэн байгаа юм. Гэхдээ 100 ваттныхаа дутахааргүй гэрэлтүүлдэг.
Эрчим хүчээ хэмнэе гэсэн хөдөлгөөнийхөн интернэтэд ч бас сурталчилгаа байрлуулжээ. Дэлхийхн цаг уурын дулааралаас болж мөхлийн ирмэгт тулсан цагаан баавгай айлуудаар явж асаалттай зурагт гэрэл чийдэнг унтрааж яваа нь олон хүнд нэгийг бодогдуулжээ. Хэрвээ английн иргэд эрчим хүчээ иймэрхүү байдлаар хэмнэх юм бол байгаль орчинд туслаж чадна гэж Мэт Пресскот үзэж байна. Түүнээс гадна бэлэн цахилгаан эрчим хүчийг биш, харин хүмүүс өөрсдөө эрчим хүч гаргах боломжтойг Лондон хотын гудамжинд сурталчилж байна. Эрчим хүч хэмнэхийг ногоонтоны хөдөлгөөний идэхитэн Дэвид Кэмерон унадаг дугуйн дөрөөнд цахилгаан үүсгэгч суурилуулж Лондоны гэгээн Павлын сүмийн гадаа кино гаргаж байна.

Лид.11. Францын нийслэл Парис хотод загварын нэр хүндтэй томоохон комданиуд 2008-2009 оны намар өвлийн хувцасны хэв маягийг тодорхойлсон загварын шоуг зохион байгуулж байна.
Парисын загварын долоо хоногт Живанши компани дундад зууны үеийн хүмүүсийг хувцасны загварыг харуулсан хувцасны шинэ загварыг үзүүлжээ. Загвар зохион бүтээгч Рикардо Тиши хар өнгийн хүрэм, хүзүүндээ том гинж зүүж тайзан дээр гарсан нь содон харагдаж байлаа. Тэгвэл Кристина Лакруагийн загварын төв маш хурц тод өнгийн гоёмсог хувцасны загварыг гаргажээ.
Лид12. Жүжигчи н Хит Леджертэй адилхан дүртэй хүүхэлдэйг үйлдвэрлэсэн байна.
Тун удахгүй АНУ ын хүүхдийн тоглоомын дэлгүүрээс “Хар рыцарь” киноны гол дүр тоглосон тайвшруулах эм хэтрүүлэн хэрэглэж амь насаа алдсан жүжигчин Хит Леджер дүртэй хүүхэлдэйг худалдан авах боломжтой болоод байна. Хар рыцарь киноны Жокерын дүр Хит Леджерын хувьд хамгийн сүүлчийн дүр нь болсон юм. Түүний ар гэрийнхэн Хит Леджертэй төстэй хүүхэлдэй хийж худалдахыг зөвшөөрсөн байна.
Лид13. Дуучин Женнифер Лопес ихэр хүүхэд төрүүлжээ.
Америкийн поп хатагтай Женнифер Лопес ээж болоод удаагүй байна. Тэр ихэр хүүхэд төрүүлжээ. Энэ мөчөөс эхлэн Женифер Лопесийн гэрт хүүхдийн цовоо цалгин дуу үргэлж хангинаж байх нь ээ. Женифер Лопесын нөхөр Марк Энтони өмнөх эхнэрээсээ нэг хүү хоёр охинтой юм. Женифер Лопесын ихэр хүүхдүүдийн зургийг авахын тулд PEOPLE сэтгүүлийнхэн 6 сая доллар төлсөн байна. Женифер Лопес Нью Йорк хотын нэр хүндтэй томоохон эмнэлэгт хүүхдүүдээ төрүүлсэн байна. Женнифер Лопес, Марк Энтони нар 2004 онд гэрлэсэн юм. Женифер Лопес давхар биетэй болсноо удтал нууж байгаад 2007 оны 11 сард л Майами хотод тоглолт хийхдээ албан ёсоор хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

Энэ өдөр
1792 оны энэ өдөр Италийн хөгжмийн зохиолч Жоакинно Россини мэндэлсэн байна.
1896 оны энэ өдөр 1977 оос 1979 оны хооронд Энэтхэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Морарджи Ранчходжи ДЕСАИ төржээ.
1956 оны энэ өдөр Пакистан улсад шинэ үндсэн хууль баталсан байна.
1980 оны энэ өдөр БНХАУ ын улс төрийн зүтгэлтэн ЛЮ ШАОЦИг цагаатгасан байна. Соёлын хувьсгалын жилүүдэд түүнийг намаас хөөж бүх албан тушаалаас нь огцоруулж, гавъяа шагналыг нь хурааж байжээ.

2008-02-28

Дэлхийн мэдээ 2008 02 28 Пүрэв гараг

Лид1. Хойд Солонгосын усан хилийг зөрчсөн гэж буруутгагдан БНАСАУ ын хил хамгаалах газрынханд барьцаалагдаад байсан
Оросын Лида демеш усан онгоц Владивосток хотод ирсэн байна. Лида Демеш хөлгийн 25 далайчин бүгд эсэн мэнд, тэдний эрүүл мэнд сайн байгаа гэж Владивосток хотын усан тээврийн асуудал эрхэлсэн газар мэдээлжээ. Одоо Лида Демеш усан онгоцныхон хил гаалийн шалгалтанд орох гэж байга юм байна. Лида Демеш усан онгоц Японы Хамата боомтоос суудлын автомашин худалдан аваад Владивосток хот руу явж байжээ. Гэтэл тэнгэр муудаж хүчтэй шуурга тэнгист эхэлсэн байна. Байгаль цаг уурын таагүй нөхцөл байдал үүссэн бүс нутгаас гарахын тулд усан онгоцныхон Хойд Солонгосын эрэгт ойртсон юм байна. Задгай тэнгис далайд явж байх үед хар салхи үүсэх юм бол аль ч улсын усан онгоц гадаад орны усан хилд нэвтрэхийг зөвшөөрсөн олон улсын конвенц байдаг юм. Гэвч БНАСАУ энэ конвенцид нэгдээгүй юм. Юутай ч бүтэн 4 хоног үргэлжилсэн оросын усан онгоц хойд солонгосын хилийг зөрчсөн гэдэг асуудалд цэг тавигдлаа.
Лид2. Чили улсад цагдаагийн газрынханы мэдлийн жижиг оврын Сессна 210 загварын нисдэг тэрэг осолдсон байна.
Нисдэг тэрэг Чилийн нислэл Сантъяго хотын төвд хүүхдийн тоглоомын талбайд унажээ. Осолын шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд нисдэг тэрэгний бүхээгт байсан 6 хүн бүгд амь үрэгджээ. Хүүхдийн талбай дээр биен тамирын пдасгал хийж байсан 5 хүн амь насаа алдсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилсан байна. Ослйын үеэр нийтдээ 11 хүн хохирчээ. Нисдэг тэргэнд техникийн саатал гарч орон суужцны байшин дээр унах аюул нүүрлэж байсан ч нисэгчийн ур чадвар сайн байсны ачаар ийм зүйл болохоорс урьдчилан сэргийлж чадсан байна гэж хэргийнё газар үзлэг хийсэн цагдаа нар онцлон тэмдэглэж байна.
Лид3. ОХУ ын ерөнхийлөгчийн сонгууль 3-р сарын 2 нд болно. Оросын сонгулийэн ерөнхий хорооныхон сонгуулийн санал хураалтйыг явуулахад бэлэн боллоо гэж мэдээллээ.
ОХУ ын сонгуулийн ерөнхий хорооны дарга Владимир Чуров энэ тухай хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Сонгуулийн санал авах өдөр ОХУ ын бүх нутаг дэвсгэр дээр байгаа сонгуулийн санал авах цэгүүдтэй сансрын холбоогоор мэдээлэл солилцож байх болжээ. Сонгуульд саналаа өгбөх иргэдэд сонгогчын үнэмлэхийг нь тарааж дуусжээ. Сонгуултийн санал авах цэгүүдийг хамгаалах ажилд 450 мянган хууль сахиулах байгуулагын ажилтнуудыг дайчлах болжээ. Тэд 24 цагийн турш санал авах цэгийн аюулгүй байдлыг хангах юм. Сонгуулийн өмнөх сурталчилгааны өмнөх сурталчилгааг хангалттйа сайн хийгдсэн. Гэхдээ алслагдсан бүс нутагт нэр дэвшигчдийн тухай мэдээлэл, суртал ухуулага хангалтгүй байсан гэж ОХУ ын сонгуулийн ерөнхий хорооны дарга мэдэгдсэн байна.
Лид.4 Тайландын ерөнхий сайд асан Таксин Шинаватра 17 сарын турш Хонконгод байсны эцэст эх орондоо өнөөдөр эргэж ирсэн байна.
Ноён Таксин Шинаватра авилагын хэрэгт холбогдож 2006 оны 9 сард албан тушаалаасаа огцорсон юм. Харин тэрээр өөрийгөө авилалагын хэрэгт огт холбоогүй гэж мэдэгдэж байгаа. Тэр өөрийг улс төрийн хуйвалдааны золиос болж шудрага бусаар албан тушаалаасаа огцорсон. Тиймээс одоо нэр хүндээ сэргээлгэж цагаатгах хүсэлтэй байна гэж хэлжээ. Таксин Шинаватраг угтан авхааар Бангкок хотын олон улсын нисэх онгоцны буудалд олон арван хүн цугларсан байна. Түүнийг дэмжигчид өнөөг хүртэл олон байдаг бөгөөд харин энэхүү байдал нь Тайландад, улстөрийн тогтворгүй байдал үүсгэх вий гэж ажиглагчид, улс төр судлаачид эмээж байна. Тэрээр сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа
Эр. Би авилагийн хэрэгт холбоогүй. Үүнийгээ ч нотлож чадна. Түүнийхээ дараа эргэж улс төрд хөл тавих болно
Гэж хэлсэн байна. Харин одоогийн ерөнхий сайд Самак Сундара вэйж түүнийг эх орондоо тавтай морил гэж баяр хүргэжээ. Гэхдээ Такшин Шинаватраг шүүхэд өөрийгөө буруугүй гэж нотлоход нь засгийн газар ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж хэлсэн байна.
Лид5. Колумбын зүүний талыг баримталдаг салан тусгаарлагч Фарс бүлэглэлд барьцаалагдаад байсан хүмүүсээс дөрөвийг нь сулласан байна. Тэднийг суллаж эрх чөлөөтэй болоход нь Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес салан тусгаарлагч бүлэглэлийнхэнтэй хэлэлцээр хийж их нөлөө үзүүлсэн юм.
Барьцаанд байсан иргэд бүгд Колумбын Конгрессын гишүүд байжэээ. Одоо барьцаанд байгаа хүмүүсийн нэгнийх нь бие маш муу байгаа гэнэ. Харин ФАРС бүлэглэл засгийн газартай энхийн гэрээ байгуулж зэвсэгггүй бүс болтол нь барьцаанд үлдсэн хүмүүсийг суллахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Суллагдсан 4 хүнийг Венесуэль, Колумбын улс төрчид, олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд хоёр нисдэг тэрэгээр ширэнгэн ойд очиж авчээ. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес суллагдсан Колумбын иргэдийг өөрийн өргөөндөө хүлээн авч уулзсан байна. Дараа нь Уго Чавес ФАРС бүлэглэлд хандан эрүүл мэнд нь муу байгаа хүнийг ч бас суллахыг шаардсан байна. Харин ФАРС бүлэглэл барьцаанд байгаа эрх мэдэл бүхий албан тушаалтнуудыг Венесуэлийн шоронд байгаа 100 гаруй өрийн талын хүмүүсээр солих болзол тавьжээ.
Лид6. Чехийн ерөнхий сайд Мирослав Тополанек АНУ д айлчлал хийж байна. Тэрээр ерөнхийлөгч Жорж Буштай цагаан ордонд уулзалт хийжээ. Дараа Жорж Буш, Мирослав Тополанек нар хамтарсан хэвлэлийн бага хийлгэсэн байна.
Чехийн нутаг дэвсгэр дээр америкийн пуужингийн довтолгоонооос сэргийлэх төхөөрөмж байрлуулах цаг мөч ойртож байна гэж АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш энэ хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

Эр. Америкийн пуужиигийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмж байрлуулах асуудалд зарчимын хувьд бид тохиролцож чадлаа. Одоо нарийн ширийн зарим нэг асуудлыг холбогдох албаны хүмүүс хэлэлцэх л үлдээд байгаа.
Одоо шийдэгдээгүй үлдсэн ганц асуудал нь Чехийн нутаг дээр байрлах АНУ ын цэргүүд байгаль орчин бохирдуулахгүй байх, америкийн цэргийн албан хаагчидын статус юм. Чех, Польшийн нутаг дэвсгэр дээр байрлах пуужингийн радар нь ОХУ ын эсрэг чиглээгүй гэдгийг би онцлон тэмдэглэхийг хүсэж байна гэж Цагаан Ордоны тэргүүн Жорж Буш хэлсэн байна. Бидний гол зорилго бол Ираныгэнэтийн довтолгооноос европ дахь өөрийн холбоотон орнуудаа хамгаалах зорилоготой байгаа. 21 р зуунд бидний өмнө тулгарч болзошгүй заналхийлэлд саад тавих хэрэгтэй. АНУ өөрийн пуужингийн довтолгооноос сэргийлэх төхөөрөмжөө зүүн европт байрлуулах гэж байгаа нь ОХУ ын агаарын орон зайг хянах гэсэн оролдого гэж үзэж байгаа юм.
Лид7. АНУ ын Холбооны нөөцийн газрын тэргүүн Бен Бернанке зээлийн хүүг дахин бууруулах арга хэмжээг шаардлагатай үед авч байх болно гэж мэдэгдсэн байна.
Зээлийн хүүг бууруулах нь эдийн засгийн уналтаас сэргийлэх найдвартай арга гэж хэлсэн байна. АНУ ын засгийн газар 3 сарын 18 нд дахин зээлийн хүүг бууруулж магадгүй гэдэг таамаглал хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тараад байсан юм. Ноён Бен Бернан кегийн энэ удаагийн мэдэгдэл нь санхүүгийн зээлийн хүүг бууруулна гэсэн таамаглалыг улам бүр лавшируулж байгаа юм. Одоо зээлийн хүү 3 хувьтай байгаа. 2008 онд АНУ ын эдийн засгийн уналт гүнзгийрч болзошгүй гэж эдийн засагчид хэлж байгаа юм. Инфляцийн өсөлт америкийн эдийн засагчидын толгойны өвчин нь болж хувираад байгаа.
Лид8. Лондон хотын Хитроу нисэх буудлын нислэгийн зурвасыг өргөжүүлэхийг эсэргүүцэж байгаа ногоонтоны хөдөлгөөний таван идэвхитэн гишүүн өнгөрсөн лхагва гаригт Британи парламентын барилгийн дээвэр дээр гарч эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулжээ.
Тэд парламентын ордоны дээвэрээс “Хитроу нисэх буудлыг гурав дахь зурвасыг бариулахын эсрэг” гэсэн үгтэй асар том зурагт хуудас байрлуулсан байна. Бас цаасан онгоц нисгэжээ. Парламентын танхимын дээвэр дээр гарсан хүмүүсийг Лондон хотын цагдаа нар баривчилжээ. Өнгөрсөн даваа гаригт Хитроу нисэх буудалд ногоонтоны хөдөлгөөнийхөн БОИНГ 777 онгоцны далавчин дээр гарч байсан билээ. Энэ удаа ногоонтоны хөдөлгөөнийхөн парламентын ордоны нөөц, аврах албаны хэрэглэдэг шатаар авирч байшингийн орой дээр гарчээ. Төрийн тусгай объектуудын харуул хамгаалалт сул байгааг харуулсан явдал энэ боллоо гэж шүүмжлэгчид үзэж байна.
Лид9 Виза компани санхүүгийн зах зээлтйн түүхэнд анх удаа Initial Public Offering хувьцааг худалдан авч томоохон арилжааг хийх гэж байна.
Тэд 400 сая ширхэг хувьцааг худалдан авсанаар 19 тэрбум долларын ашигийг АНУ ын эдийн засагт оруулах юм. Түүнээс гадна Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр 41 сая ширхэг хувьцааг байрлуулах юм байна. Төлбөр тооцооны карт үйлдвэрлэдэг дэлхийн хамгийн томоохон компаний нэг ширхэг хувьцааны үнэ нь 42 доллар байдаг юм байна.
Лид10. ОХУ ын соёл урлагийн нийслэл гэгддэг Санкт Петербург хотын Марийский театрийн 225 жилийн ой болж байна.
ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хойд нийслэлдээ очиж тус театрынханд баяр хүргэжээ. Санкт Петербургийн Марийнский театр нь Оросын хамгийн эртний соёл урлагийн байгуулагын нэг юм. Энэ театр 1783 оны 7 сарын 12 нд оросын хатан хаан 2 р Екатеринагийн зарлигаар үүсгэн байгуулагдаж байсан гэнэ. Театрынхан 225 жилийн ойгоо маш даруурхан тэмлэглэж өнгөрүүлнэ гэж мэдээлжээ. Урлагт олон жил хүчин зүтгэсэн Марийнский театрын зарим жүжигчдийг Оросын ерөнхийлөгч шагнаж урамшуулсан байна.
Лид.

2008-02-27

Дэлхийн мэдээ 2008 02 27 Лхагва гараг


Лид1 Өнгөрсөн шөнө Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Линконшер гүнлэгт рихтерийн шаталбараар 4,7 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Одоогоор ямар нэгэн гарз хохирол учирсан тухай мэдээлэл ирээгүй байна. Гэрчүүдийн ярьснаар бол орон нутгийн цагаар шөнийн 1 цагийн үед газрын чичиргээ 10 минунтын турш мэдрэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Халл гэдэг суурингаас холгшй байжээ. Энэ суурин нь Лондон хотоос хройд зүгт 205 кмын алсад байдаг юм байна.
Лид2. Орос Укрианы хооронд дахин байгалийн хийн асуудлаар үл ойлголцох байдал бий болоод байна.
Өнгөрсөн долоо хоногт Укрианы ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ ын Москва хотод ОХУ ын ерөнхийлөгч, ерөнхий сайд нартай уулзахдаа орос улсаас авч хэрэглсэн байгалийн хийн өр төлбөрөө 2 сарын 25 -ний дотор барагдуулна гэж амлаж байсан. Гэтэл Укрианы тал амалсан хугацаандаа өр төлбөрөө барагдуулаагүй байна. Иймээс ОХУ өнөөдөр Москвагийн цагаар өглөөнимй 10 цагаас эхлэн Укриан улсад нийлүүлэх газрын тосны хэмжээгээ багасгах арга хэмжээ авах гэж байна. Энэ тухай Оросын ГАЗПРОМ компаниний хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Укриан улс сүүлийн гурван сард хэрэглсэн байгалийн хийн мөнгө 500 сая доллараа төлөөгүй байгаа юм байна. Өчигдөр орой Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхийлөгч Виктор Ющенкотой утсаар ярьжээ. Үүний дараа Виктор Ющенко Ерөнхий сайд Юлия Тимошенкод ОХУ д төлөх ёстой өрийг барагдуулах асуудлаар яаралтйа арга хэмжээ авах үүрэг өгчээ.
Лид3. Өчигдөр их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хамгийн том нисэх онгоцны буудал “ Хитроу”-ийн үйл ажиллаагаа доголдох шахжээ.
Байгаль хамгаалах “Ногоонтоны хөдөлгөөний” идэвхитэн гишүүд нисэх зурваст нэвтрэн орж иргэний агаарын тээврийн Боинг 777 онгоцны далавч, их бие дээр гарч хөдөлөгөөнд саад учруулсан байна. Хитроу нисэх онгоцны буудал нислэгийн тоогоо нэмэгдүүлэхийн тулд 3 дахь зурвасаа барих гэж байгаа юм. Үүнийг байгаль хамгаалах хөдөлгөөнийхөн эрс эсэргүүцэж байгаагаа ийм аргаар илэрхийлсэн байна. Ногоонтоны хөдөлгөөнийхөн бүтэн нэг цагийн турш нисэх буудлын үйл ажиллааг саатуулжээ. Цагдаа, хамгаалалтын албаныхан тэднийг тусгай өргөгч кран ашиглан онгоцны далавчнаас буулгасан байна. Нисэх буудлын давхар харуул хамгаалалтыг тэд хэрхэн давж нислэгийн зурваст орсон бэ гэдэг асуулт анхаарал татаж байна.

Лид. БНХАУ д АНУ төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс айлчлал хийж байна. Кондалзила Райс БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Тао, хятадын ерөнхий сайд Вэнь Зя Бао нартай уулзалт хийжээ.
Сүүлийн жилүүдэд хятад америкийн хооронд өндөр дээд түвшинд уулзалт яриа хэлэлцээрүүд эрчимжиж, хоёр орны харилцаа идэвхитэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гэж хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн байна. Олон улсын алан хядлага, хууль сахиулах байгуулагын хамтын ажиллагаа эрчимжиж, санхүү эдийн засаг, худалдааны салбарт ахиц дэмшил гарч байна гэж хятадын удирдагч хэлсэн байна. Кондализа Райс Ху Жин Таотой уулзахдаа Тайваны тусгаар тогтнолыг асуудлыг хөндсөн байна. Хятадын тал Тайвань арлын асуудлыг маш болгоомжтой шийдвэрлэх ёстойг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райст сануулжээ. Энэ уулзалтын үеэр Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөрийг зогсоох 6 талт хэлэлцээрт Хятад улс чухал үүрэг гүйцэтгэж байгаад АНУ ын засаг захиргаа талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний дараа Кондализа Райс хятадын ерөнхий сайд Вэнь Зя Баотой уулзаж эдийн засгийн харилцаатай холбоотой асуудлаар санал солилцсон байна.
Лид1. БНАСАУ ын хил хамгаалах газрынхан усан хил зөрчсөн гэдэг үндэслэлээр саатуудагдсан ОХУ ын Лида Демеш гэдэг усан онгоцны багийнханыг эх оронд нь буцаах зөвшөөрөл өгсөн байна.
2 сарын 23-нд Японоос машин худалдан аваад Владивосток хот руу явж байсан оросын усан онгоц тэнгист шуурга болох үеэр Хойд Солонгосын эрэгт түр хоргодох гэж усан хилийг нь нэвтэрсэн юм байна. Оросын усан онгоц одоо Хойд Солонгосын усан боомтоос гарсан бөгөөд өнөөдөр орой Владивосток хотод ирэх юм байна. Тэнгис далайд тээвэр хийж байгаа усан онгоц байгалийн ноцтой үзэгдэл болох үеэр аль ч улсын усан хилийг нэвтрэн орох эрхтэй байдаг юм. Энэ тухай олон улсын баримт бичиг тунхаглал хүчин төгөлдөр үйлчилдэг. Гэвч БНАСАУ олон улсын энэ тунхаглалд нэгдээгүй юм байна.
Лид2. Одоогоо найман сарын өмнө Иракт Их Британий таван иргэн барьцаалагдаж байсан юм. Барьцаалагдсан хүмүүсийн дүрс бичлэгийг Арабын хиймэл дагуулын “Аль Арабия” телевизээр үзүүлжээ.
Өөрийгөө Питер Мур гэж танилцуулсан энэ хүн Их Британий ерөнхий сайд Гордон Браунд хандан туслахыг хүссэн байна.
Эр. Биднийг барьцаалагчидын хэлснээр бол английн цэргүүд өөрсдийнх нь талын 9 хүнийг баривчилсан юм байна. Хэрвээ тэднийг суллах юм бол намайг болон надаас гадна хамт хоригдож байгаа 4 хүнийг суллана гэдэг болзол тавьж байгаа.
Үүний дараа Их Британий гадаад хэргийн яам барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллахыг уриалсан байна. Өөрсдийн иргэдээ суллууулахын тулд Иракын эрх баригчидтай нягт холбоотой ажиллаж байгаа тухай Английн гадаад хэргийн яам мэдэгджээ. 2007 оны 5 сарын 29 нд Их Британий таван иргэн Багдад хотод Иракын сангийн яамны ойролцоо явж байгаад цагдаагийн хувцас өмссөн бүлэг хүмүүст хулгайлагджээ.
Лид3. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Лихтейнштейны банкинд татвараас зайлсхийсэн хүмүүсийн нууц данс ирлсэн билээ. Үүний дараа Лихтенштейны банкинд данстай хүмүүсийн санхүүгийн гүйлгээг шалгах ажил АНУ д эхэлсэн байна.
Татвар төлөхөөс татгалзсан хүмүүс Германы Лихтенштейны банкинд нууц данстай болох нь илэрч энэ нь Еропын холбооны орнуудад ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа билээ. Хэрвээ татвараас зайлсхийж мөнгөө гадаадын банкинд хадгалсан хүмүүс байвал нэн даруй хуль сахиулах байгуулагад хандаж буруутай үйлдэлээ илчлэх хэрэгтэй гэж АНУ ын эрх баригчид ард иргэддээ хандан уриалжээ. Лихтенштейны банкинд данстай хүмүүсийг шалгах тусгай ажиллагаа АНУ аас гадна Их Британи, Испани, Итали, Канад, Шинэ Зеланд, Франц, Швед улсад эхэлсэн байна. Герман улсад л гэхэд Лихтенштейны банкинд данстай татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй 150 хүнийг гэр, ажлын байранд эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан үзлэг хийсэн байна. Хууль сахиулах байгуулагынхан 200 тэрбум буюу бараг 300 турбум америк доллартай холбоотой асуудлыг мөрдөж байгаа юм. Гэвч банкинд данстай хүмүүсийг шалгах нь хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж Лихтенштены хун тайж үзэж байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн эдийн зсгийн хамтын ажиллагааны байгуулагын мэдээгээр Лихтенштейн улс энэ байгуулагатай хамтран ажиллахаас татгалздаг юм байна.
Лид4. Босни Герцогеговин улсын уугуул Серб үндэстэнүүд Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж жагсаал цуглаан хийсэн байна.
Эхэндээ жагсаал цуглаан тайван үргэлжилж байсан боловч сүүлдээ бүх нийтийг хамарсан эхм замбараагүй байдал болж хувирсан тухай эх сурвалжууд мэдээлж байна. Жагсагчид АНУ ын консулын гадаа ирж мод чулуу шидэж улмаар лайран орох гэж оролдсон байна. Танхайрсан этгээдүүдийг тараахын тулд цагдаа нар хүч хэрэглэхээс өөр аргагүй байдалд орсон байна. Энэ жагсаалд нийтдээ 10 мянган хүн хамрагдсан гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна.
ТОВЧ
2 сарын эхээр болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн үр дүнг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал Армены Ераван хотод болж өнгөрсөн байна. Тэд сонгуулийн ерөнхий хороо саналын хуудсыг буруу тоолсон гэж үзэж байгаа юм. Гэвч олон улсын байгуулагууд сонгууль зохих журмын дагуу явагдсан гэдэг дүгнэлт хийсэн билээ.

Европын холбооны орнуудын мөнгөн тэмдэгт еврогийн ханш чангарч долларын ханш унаж байна. Одоо нэг доллар нэг евро 50 центтэй тэнцэж байна. Долларын ханш унаж байгаа нь АНУ ын эдийн засаг уналтын байдалд орсонтой холбоотой юм. Долларын ханш унаж байгаатай зэрэгцэн газрын тосны үнэ нэмэгджээ. Өнгөрсөн долоо хоногт тогтоосон дээд амжилтандаа хүрэхэ ердөө 12 цент дутсан байна.
Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад алан хядах ажиллагаа зохион байгуулж байсан Осама Бин Лондон гэдэг хочтой Мохаммедын хэргийг Лондон хотын шүүх хэлэлцэц тун удахгүй ял тулгах гэж байна.
Т
үүнтэй хамт Кибли да Коста, Мохаммед аль-Фигари,Кадер Ахмед гэдэг өөр гурван хүнд ял оноох гэж байгаа юм. Осамб Бин Лондон хочит энэ хүн Аль Кайда алан хядах бүлэглэлийн нэгэн салбарыг хариуцан ажиллаж Лондон хотод аланм хядах ажиллагаа хийж байсан нь нотлогдсон юм. Бас шинээр алан хядагчдыг бэлтгэж Афганистан, Өмнөд Африк руу илгээдэг байжээ. Тэр өөрийн хамсаатануудын хамт 2005 оны 7 сарын 21 нд Лондно хотын нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа хийхээр завдаж байсан ч хууль сахиулагчид тэдний үйлдэлийг таслан зогсоож чадсан юм.
Лид6.АНУ ын Флорида мужын Майами хотоос баруун зүгт байдаг цахилгаан дамжуулах дэд станцид аваар гарсан байна. үүний улмаас цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийхэд хүрчээ.
Ассошиэйп пресс агентлагийн уламжилж байгаагаар цахилгаан дамжуулах дэд станцид гал түймэр гарчээ. Дэд станцид гал түймэр гарснаар Америкийн Флорида мужид байдаг намйман атомыйн цахилгаан станц үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Гэхдээ цахилгаан түгээх компанийхан ойрын хугацаанд иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангах болно гэж амалсан байна. Гэрэл цахилгаан тасарсны улмаас 4 сая хүний хэвийн амьдралын хэмнэл алдагджээ. Энэ нь АНУ ын Флорида мужын хүн амын дөрөвний нэг нь гэсэн үг юм. АНУ ын үндэсний аюулгүй байдлын газар цахилгаан эрчим хүч тасарсан нь алан хядах ажиллагаатай холбоогүй гэж иргэдэд мэдээлжээ. Майами хотйн нисэх буудалд, эмнэлэгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан цахилгааны хэрэглээгээ хангасан бол гудамж талбайд гэрлэн дохио ажиллагаагүй болж олон авто замын хөдөлөгөөнд хүндрэл учирсан байна.
Лид7. Хэрвээ манай гариг дээр томоохон хэмжээний гамшиг болж галав юүлэх юм бол хүн төрөлхтөн хүнс тэжээлийн дутагдалд орохгүй гэж эрдэмтэд найдаж байна. Норвег улсын Шпицберген хотоос холгүй газар дэлхий дээр байдаг бүх төрлийн тэжээлийн ургамалын үрийг хадгалах агуулах байгуулагдсан байна.
Хойд туйлаас холгүй байдаг энэ газар үргэлж хүйтэн, сэрүүн байдаг. Тэгвэл үр тарианы агуулах дотор тогтмол хасах 15 хэм байдаг. Энэ агуулахад дэлхийн өнцөг булан бүрээс улаан буудай, арвай, төмс, цагаан будаа, гадил жимс гээд нэг сая орчим үр тарианы ургамалыг хадгалах юм. Цахилгаан тасарч хөргөгч нь ажиллахаа болисон ч гаpүын гүний энэ агуулахад хасах 4хэмтэй байдаг гэнэ.

Эр. Дайн, байгалийн гамшиг болоход ур тарианы ургамалын үр устаж үгүй болдог байсан. Харин одоо бид энд нөөцтэй болж байна.

Норвег улсад хэрэгжүүлж байгаа энэ төслийг Майкрософт компаний захирал Билл Гейтс ч дэмжиж санхүүгийн тусламж үзүүлсэн байна. Аливаа ургамлын үр нь маш эрчимтэй устаж үгүй болж байгаа гэнэ. Одоогоос 100 жилийн өмнө АНУ д 7100 сортын алим ургуулдаг байсан бол одоо ердоо 300 сортын алим тарилдаг болжээ. Иймэрхүү жишээ олныг дурьдаж болох юм. Норвег улсад байгуулагдаж байгаа үр тарианы агуулахад дэлхийн 100 гаруй орон өөрийн нутаг дээрээ ургадаг ургамлын үрийг илгээхээр амалсан байна. Манай хойд хөрш ОХУ д ч бас үрийн нөөцийн газар байдаг юм байна.
Лид8. Өчигдөр БНАСАУ ын нийслэл Пхеньян хотод Нью Йоркийн симфони найрал хөжгмийнхөн тоглолтоо хийжээ. Тэд америкийн хоёр зохиолчын сонгодог бүтээл, түүнчлэн Солонгосын үндэсний Ариранг гэдэг аялгууг эгшиглүүлсэн байна.
Энэ тоглолтыг орон нутгийн телевизээр шууд дамжуулан үзүүлжээ. Энэ тоглолт нь АНУ ын төрийн нарийн бичгийн даргийн Хойд Солонгосыг цөмийг зэвсэггүй болгох асуудлаар хийж байгаа албан ёснб айлчлалтай давхацсан юм. Зүүн Пхеньяны их театрт болсон энэ тоглолт хойд Солонгосын үндэсний эх оронч дуугаар эхэлж дараа нь АНУ ын төрийн далбааг тайзан дээр мандуулжээ. Энэ үеэр Хойд Солонгосын албаны хүмүүс, хөгжимчид, гадаадын зочид, танхимд ыбайсан солонгосын иргэд босож хүндэтгэл үзүүлсэн байна. Удирдаач Лорин Мехта тоглолтын дараа хэвлэлийн быага хурал дээр
Эр. Манай симфони найрал хөгжмийнхөн энэ сайхан театрт тоглолтоо хийж Солонгосын ард түмэнд уран бүтээлээ сонирхуулсандаа маш их баяртай байна.
гэж мэдэгдээд дараа нь солонгосоор цагийг сайхан өнгөрүүлээрэй гэж хэлжээ. Симфони найрал хөгжмийнхөн Солонгосыйн эртний урлагийн "Ариранг" аялгууг эгшиглүүлснээр тоглолт өндөрлөсөн юм. Үүний дараа нижигнэсэн алга ташилт удтал үргэлжилжээ.
АНУ болон хойд солонгосын хооронд бие биедээ үл итгэсэн харилцаа тогтоод удаж байгаа юм. Энэ удаагийн урлагийн тоглолт хоёр орны харилцаанд нааштай эерэг уур амьсгал авч ирнэ гэж улс төрч судлаачид найдаж байна.
Лид12. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа Хилари Клинтон, болон Барак Обама нар шийдвэрлэх гэж хэлж болохоор мэтгэлцээнд оролцлоо. Өрсөлдөгч нар бие биенийхээ мөрийн хөтөлбөр, компанит ажлыг шүүмжилснээр мэтгэлцээн эхэлсэн байна.
Түүнчлэн энэ мэтгэлцээнд эрүүлийг хамгаалах талаарх асуудал нэлэээд хөндөгдсөн бөгөөд хоёулаа олон нийтийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарал хандуулна гэсэн байр сууьтай байгаа. Энэхүү мэтгэлцээн нь өрсөлдөгч хоёрын хувьд ирэх долоо хоногт Огайо болон Техас мужид болох шийдвэрлэх ач холбогдолтой анхан шатны сонгуулийн өмнө хийж байгаа сүүлчийн халз мэтгэлцэн болж байна. Ноён Барак Обама өмнөх анхан шатны сонгуульд ялсанаар өрсөлдөгчдийн эгнээг тэргүүу яваа ч интернэтэд тавигдсан Сомали улсын үндэсний хувцастай авахуулсан зураг нь лалын шашинтнуудад таашүй ханддаг америкчуудад нөлөөлөхийг одоогоор тааварлашгүй юм. Барак Обама энэ зургийг 2006 онд Кени улсад айлчал хийж байхдаа авахуулсан бөгөөд түүний өрсөлдөгч Хилраи Клинтоны сонгуулийн штабынхан зургийг интернэтэд байрлуулсан болов уу гэж таамаглаж байгаа юм. Гэвч Хилари Клинтоны сонгуулийн сурталчилгааны багийнхан энэ хэрэгт холбоогүй гэдгээ хэлжээ. 11 сард болох сонгуульд ардчилсан намаасаа адлбанс ёсоор дэвшихийн тулд Хилари Клинтон Огайо, Техас мужид ялалт байгуулах хэрэгтэй байгаа юм.
Лид13. Хойд Солонгост америкийн Нью Йорк хотын симфони найрал хөгжмийхөн тоглолт хийсэн бол английн рок дуучин Эрик Клаптоныг Пхеньян хотод тоглолт хийхийг БНАСАУ -ын тал урьсан байна.
Хэрвээ 67 настай гитарчин Эрик Клаптон тэдний тавтсан саналыг хүлээн авах юм бол коммунист оронд тоглолт хийж байгаа барууны хамгийн анхны рок дуучин болох юм. Нэгэн сонины сурвалжлагчын мэдээлснээр дуучин Эрик Клаптон зарчимын хувьд энэ саналыг хүлээн авч, зөвшөөрч байгаа юм байна. Гэхдээ энэ онд биш, харин 2009 онд очиж тоглох санал гаргажээ. Хойд Солонгосйн удирдагчийн хүү Ким Жон Чол нь английн рок дуучин Эрик Клаптоны шүтэн бишрэгч юм байна. Хэрвээ тэр Хойд Солонгост тоглолт хийх юм бол хоёр орны харилцаа сайжрах байх гэж Пхеньян дахь АНУ ын элчин сайдын яамны үзэж байна.
Лид14. Холбооны бүгд найрамдах герман улсын Дойчнойдорф хот түүхчдийн анхаарлын төвд ороод байна. Германы парламентын гишүүн Хайнц Питерын хэлснээр энд дэлхийн 2 р дайн үед нацистууд еврей үндэстэнүүдээс дээрэмдэж авсан алт эрдэнэс, үнэт зүйлсээ Германы баруун хэсэгт байдаг энэ хотод нуусан гэдэгт итгэлтэй байгаа юм.
Иймээс археологичид хаягдсан уурхайд малтлага хийж эхэлсэн байна. Гэвч одоогоор археологчид эндээс юу ч олоогүй байна. Харин газрын гүний ус гарч иржээ. Гэвч зарим хүмүүс 10 метрийн гүнд энд газар доорх өрөө тасалгаа бүхий байгуулаж бий гэдэгт итгэдэг байна. Одоо ухаж байгаа нүхний дотогш камер оруулж үзэх юм байна.
Лид15. Британий загвар өмсөгч, үзэсгэлэнт бүсгүй Наоми Кэмпбелл Бразил улсад байхдаа яаралтай мэс засал хийлгэсэн байна.
Энэ жил 37 настай супер одыг Сан Пауло хотын хамгийн шилдэг эмнэлэгт хэвтүүлжээ. Наоми Кэмпбелл ямар учраас мэс засал хийлгэсэнийг эмч нар, загвар өмсөгчийн туслагч нар хэвлэлийнхэнд мэдээлэхээс татгалзаж байгаа юм. Гэхдээ нэрээ хэлэхээс татгалзсан эмнэлэгийн нэг ажилтан загвар өмсөгч бүсгүйд яаралтай мэс засал хийх шаардлагатай байсан гэж хэлээд мэс засал амжилттаэй болсон гэж ам алджээ. Зарим сэтгүүлч нар Наоми Кемпбэлл мухар олгой авахуулах мэс засалд орсон байх нь гэж таамаглаж байна. Наоми Кэмпбелл Венесуэлийн ерөнхийлөгчтой дотно найз нөхдийн холбоотой байдаг билээ.

2008-02-25

Дэлхийн мэдээ 2008 02 25 Даваа гараг

Лид1. Кубын Үндэсний Ассамблейн 614 гишүүн зуун хувийн саналаар Рауль Кастрог ерөнхийлөгчөөр сонгосон байна. Түүнээс гадна Кубын төррийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг баталжээ.
Фидель Кастро 2006 онд ходоодны хагалгаанд орсоноос хойш Рауль Кастро улс орныг удирдаж байсан юм. Куба улсыг 1959 оноос хойш удирдаж байсан энэ жил 81 настай Фидель Кастро өнгөрсөн долоо хоногт албан тушаалаасаа огцорч, төрийн хэргээс хөндийрч байгаагаа мэдэгдсэн юм. Тэр хагалгаанд орсоноосоо хойш 19 сарын турш олон нийтийн өмнө ил гараагүй юм. Харин Кубын төв хэвлэл “Гранма” сонинд байнга нийтлэл бичиж хэвлүүлж байсан билээ. Кубын төрийн тэргүүнээр сонгогдсон Рауль Кастро улс орны улс төр, нийгэм, эдийн засаг, батлан хамгаалах салбарын асуудлыг шийдэхдээ өөрийн ах Фидель Кастротой зөвлөлдөж байх болно гэж мэдэгджээ. Олон арван жилийн турш Рауль Кастро өөрийн ах Фидель Кастрогийн баруун гар нь байсан гэж хэлж болно. Манай дэлхий дэлхий дээр социалист дэглэмтэй цөөн хэлэн орон үлдээд байгаа. Кубын социалист дэглэмийг Хятад, Венесуэль улс дэмждэг байна.
Лид2. Өнгөрсөн ням гаригт Кипр улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе болж өнгөрсөн байна. Сонгуульд Дэвшилтэд хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Деметрис Кристофер ялалт байгуулсан байна.
Деметрис Кристофер нийт сонгогчдын 53,5 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч “Ардчилсан эвсэлээс” нэр дэвшигч Иоаннис Касулидес 46,5 хувийн санал авчээ. Сонгуульд Кипрын өнөөгийн ерөнхийлөгч Тассос Пападопулос ерөнхийлөгчийн сонгуулийн 1 р шатанд ялагдсан юм. Киприйн өнөөгийн ерөнхийлөгчийн нэр хүнд унасан нь Кипр улсыг нэгтгэх асуудлаар хатуу байр суурь баримталж чадахгүй байгаатай холбоотой гэж шинжээчид үзсэн байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнө шийдэх тулгамдсан олон асуудал байна. Тухайлбал дүрвэгсэдийг эргүүлэн авч ирэх, Кипр арлыг нэгтгэх гэх мэт асуудалд цэг тавих ёстой юм.
Лид3. БНСУ ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр тангараг өргөлөө. Өмнөд Солонгосын 10 дахь ерөнхийлөгч Ли Мён Бак энэ жил 66 настай, амьдралынхаа ихэнхи хэсгийг бизнес эрхэлж өнгөрүүлсэн хүн юм.
БНСУ ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нийслэл Сөүл хотын төвд байдаг Үндэсний Ассамблейн ордоны өмнөх талбайд болжээ. Солонгосын ерөнхийлөгчийн тангараг өргах ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Узбекистаны ерөнхийлөгч Ислам Каримов, Японы ерөнхий сайд Ясуо Фукуда, ОХУ ын ерөнхий сайд Виктор Зубков, АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондализа Райс нар уригдан оролцож байна. БНСУ д ерөнхийлөгчийн сонгууль 2007 оны 12 сарын 19 нд болж өнгөрсөн юм. Ли Мен Бак 48,7 хувийн санал авч өөрийн өрсөлдөгч Ли Хве Чхан, Чон Дон Ен нарыг ялсан юм. Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгч Ли Мён Бак 1941 оны 12 сарын 19 нд Японы Осака хотод мэндэлжээ. Хюндэ корпорацийн барилга угсралтын компанийг удирдаж байсан юм. Ли Мён Бакын эцэг эх нь Японы Осака хотод ажиллаж байжээ. Тэдний гэр бүл 1945 онд дэлхийн 2 р дайны дараа Өмнөд Солонгост эргэж ирсэн байна. Ли Мен Бак 1965 онд Корё их сургуулийн удирдлагын тэнхимийг 1965 онд төгссөн байна. Тэр 1977 аас 1992 оны хооронд Хюндэ корпорацийн барилгын компаний захирал, 2002 оос 2006 оны хооронд Сөүл хоты намбан захирагчаар ажилласан байна. Түүнийг Сөүл хотын даргаар ажиллаж байха Сөүл хотын өнө төрх эрс сайжирсан гэж солонгосчууд үнэлдэг байна. Мөн Бутан улсад элчин сайдаар ажиллаж байжээ. 2000 онд Компучи улсын ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байжээ. Ли Мен Бак теннис, усан спортоор хичээллэж байсан. Сонгодог хөгжмим сонирхдог. Тамхи татдагшүй. Согтууруулах ундааны төрлүүдээс зөвхөн шар айраг уудаг гэж албан ёсны намтартаа бичсэн байна.
Лид4. Өнгөрсөн ням гарагт Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэгчдийн жагсаал Австрийн Вена, Зальцбург хотуудад болжээ.
Эсэргүүцлийн ажиллагаа Вена хотын Хельденплацын талбайгаас эхэлсэн байна. Цагдаагийн газрынханы мэдээлснээр ойролцоогоор 6000 хүн эсэргүүцлийн ажиллагаанд оролцжээ. Гэвч зохион байгуулагчид нь үүнээс хоёр дахин олон хүн хамрагдсан гэж сэтгүүлчдэд мэдээлжээ. Жагсагчид гартаа Сербийн төрийн далбааг мандуулж АНУ, Косовогийн төрийн далбааг галдан шатааж, Косовог бид алдахгүй гэсэн лоозон уриа гартаа барьсан байжээ. Жагсагчдын зарим нь Вена дахь АНУ ын элчин сайдын яам руу чиглэсэн ч цагдаа нар тэдний замыг нь хаажээ. Энэ үед сэтгэлийн хөөрөлдөө автсан 4 хүн ойролцоох ресторан, дэлгүүрийн том шилэн цонхыг хагалж танхайрсан байна. Нийгмийн хэв журмыг зөрчсөн 4 хүнийг цагдааа нар саатуулжээ. Зальцбург хотод Косовогийн эсрэг жагсаал болж 200 хүн оролцсон байна. Энэ жагсаалыг үеэр ямар нэгэн зөрчил гараагүй гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Австри улсад Серб гаралтай 300 мянган хүн аж төрдөг байна.
Лид5. АНУ ын Лос Анжелос хотод америкийн кино академийн Оскарын шагнал гардуулах 80 дахь удаагийн ёслол Кодак кино теартр болж байна. Оскарын шагнал гардуулах ёслолын тухай мэдээллийг одоо хүргэе.

Энэ жилийн шилдэг уран сайхны киногоор ах дүү Коэннын бүтээл “Хөгшчүүлийн байх газар биш” кино шалгарсан байна. Энэ кино нийтдээ 4 Оскарын шагнал авчээ. Америкийн кино академийнхан энэ кинонд шилдэг найруулага, шилдэг зохиомжлол гэдэг шагнал өгсөн байна. Түүнээс гадна киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Хавьер Бардем 2р зэргийн шилдэг эрэгтэй дүрийн шагнал хүртсэн байна. 2007 оны шилдэг кино номинацид “Наминчлал”, “Жуно”, “Майкл Клейтон”, “Цус урсана” зэрэг кино нэр дэвшээд байсан юм. Шилдэг эмэгтэй дүрийн жүжигчиний шагналыг францын жүжигчин Мэрион Котийяр “Ягаан өнгийн амьдрал” киноны дүрээрээ хүртсэн байна. Шилдэг эрэгтэй жүжигчиний шагналыг “Цус урсана” киноны жүжигчин Дэниэл Дэй-Льюис авчээ. Гадаадын шилдэг киногоор Австрийн найруулагч Стефан Рузовицкийн “Хуурамч зоос үйлдвэрлэгчид“ кино шалгарсан байна.
Гадаадын шилдэг кино номинацид Оросын кино найруулагч Никита Михаилковын “Арван хоёр”, оросын найруулагч Сергей Бодровын Казахстан улстай хамран бүтээсэн Чингис хааны тухай “Монгол хүн”, Изиалийн найруулагч Жозеф Седарын “Бофор” зэрэг кинонууд нэр дэвшин өрсөлдсон билээ.
Лид6. Францын ерөнхийлөгч Николя Саркози Парис хотод жил бүр уламжлал болгон зохиогддог хөдөө аж ахуйн яармаг дээр цугларсан иргэд рүү хараал хэлсэн нь дүрс бичлэгийн хальсанд бууж үлдсэн байна.
Францын төрийн тэргүүн “Чи надад битгий ойрт. Чи намайг бохирдуулах нь. Надаас холдооч усан тэнэг минь” гэж хараал урсгаж байсан бөгөөд уг бичлэг нь аль хэдийнэ интернэтээр цацагджээ.
Түүнчлэн Францын өдөр тутмын “Ле Парижан” сонины вэб сайтад энэ мэдээлэл цацагдсан бөгөөд олон хүн дургүйцсэнээ илэрхийлж сэтгэгдэлд үлдээсэн байна. Николя Саркозигийн эхнэрээ сольж, нууцаар гэрлэсний францчууд нэг их таатай хүлээн аваагүй билээ. Гэтэл дахин ийм болчимгүй үйлдэл хийсэн нь гал дээр тос нэмсэнтэй адил олны дургүйцлийг бүр ч ихээр хүргэж байна. Николя Саркозигийн өмнө төрийн тэргүүний алба хашиж байсан Жак Ширак хөдөө аж ахуй эрхлэгчидийн яармагт оролцохдоо бүтэн өдрийг өнгөрүүлж, хөдөөгийнхөнтэй элгэсэг дотно яриа өрнүүлж нутгийн дарс шимж суудаг байсан бол өнөөгийн ерөнхийлөгч фермерчяидтэй гар барихаас ч татгалзаж хараал хэлж хөдөө аж ахуйн яармаг дээр ердөө хоёр цагийн өнгөрүүлсэн байна. Тэнд байхдаа тэр ганц аяга сүү л уусан тцхай Би Би Си телевиз уламжилж байна.
Лид7. Нэгэн үе АНУ ын ерөнхийлөгч Хойд Солонгосыг “чөтгөрийн эвсэл” гэж нэрлэж байсан. Тэгвэл энэ үе ард хоцорчээ.
АНУ ын Филадефи хотын найрал хөгжмийнхөн БНАСАУд тоглолт хийх гэж байна. Хойд Солонгосын урилгаар Филадельфи хотын симфони найрад хөгжмийнхөн Пхеньяны хотын их театрт тоглолтоо хийхэд хэдийнэ бэлэн болжээ. Өмнө нь энэ театрт импералист орнуудыг шүүмжитлсэн үзэл сурталжуулсан дуурь, жүжиг тавьдаг байсан юм.
Олон арван жилийн турш таарамж муутай байсан хоёр орны хувьд энэ нь найрамдлын харьцаа тогтоох анхны сайхан боломж гэж ажиглагчид үзэж байна.
Лид8. Милан хотод 2008 оны хавар зуны хувцас загварын долоо хоног болж өндөрллөө. Дэлхийн хамгийн шилдэг брэндүүдийн оролцсон нэр хүндтэй Миланы загварын долоо хоногийн үр дүнг тоймчид хэлэлцэж, үзэгчдийн хүртээл болсон загваруудаас аль нь үйлдвэрлэлд нэвтрэх бол гэж өөр өөрсдийн бодолоо хуваалцаж байна.
Энэ жил Италийн загвар зохион бүтээгч Миучча Прада (Prada) ийн олны мэлмийг мялаасан загварууд шүүмжлэгчдийн анхаарлыг их татжээ. Ер нь Италийн загварын ёсртөнцийн өнгө төрхийг түүний нэхмэл эдлэлийн үйлдвэр тодорхойлж байгаа юм. “Дольче Габбана” ийн загвар үзүүхэд мөч болоход Шерил Кроу, Линдси Лохан, Ферджи, Фанни Ардан и Моника Беллуччи нар хүрэлцэн ирсэн байна.
Эм. Би загварын шоуг алгасалгүй үзэж ямар төрлийн хувцас шинээр гарч байгаа харах дуртай.
Эр. Италийн Миучча Прадагийн загварууд өнгөний сонголт сайтай юм аа. Ямар ч өнгө хар өнгөтаөй гайхалтай сайн хосолж чаддаг. Куччи брэндийн загвар зохион бүтээгч Фрида Жаннини энэ жил өөрийн шинэ загварта орос үндэсний хувцасны заритм элементүүдийг ашигласан нь содон харагдаж байлаа.
Эм. Би францын сонгодог загварын 70 аад оны рок н роллтой холбохыг хүссэн. Харин 70 оны үед Францын хувцас загварт оросууд нөлөө үзүүлж байсан юм.
Лид9. Хүссэн хүн болгон дуртай бичлэгээ оруулж болдог YOU TUBE сайтыг Пакистанд хориглох гэж ороодож байна.
Энэхүү мэдээлэл нь Пакистан өөрсдийн хамтран ажилладаг PCCW хэмээх интернэтийн компанид уг сайт руу орох болмжгүй болгох хүсэлт тавьсанаар олон нийтэд мэдэгдсэн байна. Хэрвээ YOU TUBE энэ сайтад холбогдохыг хүсвэл огт өөр сайт гарч ирж байгаа бөгөөд үүний шалтгааныг уг сайтад лалын шашны эсрэг агуулагатай зүйл тавигддаг хэмээн тайлбарлажээ. Интернэт сервисийн PCCW компани нь зөвхөн Пакистан дахь YOU TUBE сайтыг битүүмжлэн хаах гэж байсан боловч “Пакистан телеком” компаний инженерийн буруугаас болж ням гаригт цаг гаруй уг сайт хаагдсан байна. Пакистан улс энэ сайтыг хаах болсон шалтгааныг сэтгүүлчид янз бүрээр тайлбарлаж байна. Мухаммедыг доромжилсон Дани улсын хүүхэлдэйн кино энэ сайтад тавигдсанаас болсон гэж үзэж байхад, Голландын иргэн Герт Вильдерсийн хийсэн лалын шашныг сөргөөр үзүүлсэн киноноос болсон ч гэж тайлбарлаж байна.
ЭНЭ ӨДӨР
1925 оны энэ өдөр ЗХУ Японы хооронд дипломат харилцаа тогтоосон байна.
1928 оны энэ өдөр Чарльз Женкинс телевизийн нэвтрүүлэг бэлтгэх студийн лиценз авсан байна.
1932 оны энэ өдөр Германы ерөнхийлөгчид нэр дэвшсэн Адольф Гитлер германы иргэн болжээ.
1933 оны энэ өдөр Манжуурт дайн эхлүүлсэн гэдэг шалтгаанаар Япон улсыг үндэстнүүдийн лиг байгуулагаас хассан байна.
1946 оны энэ өдөр Оросын Улаан Арми нэрээ өөрчилж Зөвлөлтийн арми нэртэй болжээ.

2008-02-23

Дэлхийн мэдээ 2008 02 23 Бямба гараг

Лид1. Туркийн зэвсэгт хүчнийхэн Иракын хойд хэсгийн бүс нутагт цэргийн ажиллагаа явуулжээ. Энэ үеэр Тукрийн талаас таван цэрэг, харин Курдын босогчдоос 32 хүн амиа алдсан байна.
Пүрэв гарагийн орой Туркийн хуурай замын 10 мянган цэрэг Курдын салан тусгаарлагчдад цохилт өгөхөөр Иракын хилийг давжээ. Үүнээс өмнө агаараас цохилт өгч, хүнд зэвсэгээр курдын босогчдын зүг гал нээж байсан юм. Туркийн ерөнхий сайд Реджеп Тайип Эрдоган пүрэв гаригт эхлүүлсэн цэргийн ажиллагаа нь богино хугацаатай үргэлжилнэ гэж мэдэгджээ.
Эр. Манай цэргүүд өмнө тавьсан даалгавараа биелүүлээд ойрын хугацаанд эх орондоо эргэж ирнэ.
НҮБ, АНУ ын засаг захиргааныхан Туркийн эрх баригчдад хандан хойд иракт эхлүүлсэн цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалжээ. Иразын хойд хэсэг, Туркийн өмнөд хэсэгт орүшин суудаг курд үндэстэнүүд тусгаар улс байгуулахыг хичээж 1984 оноос хойш өнөөг хүртэл Турк улсын эсрэг алан хядах ажиллааг зохион байгуулж иржээ. Курдын засаг захиргааны гол байгуулага Курдын ажилчны намын төв байр нь Иракын хойд мужи байрладаг юм. Куркийн ажилчны намыг Турк, Европын холбоо алан хядагч байгуулага гэж үздэг юм.
Лид2. Кубын удирдагч Фидель Кастро Кубын төрийн төв хэвлэл “Гранма” сонины басан гарагийн дугаарт “Нөхөр Фиделийн эргэцүүлэл” буланд нийтлэл хэвлүүлжээ.
Би АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг анхааралтай ажиглаж байгаа. Нэр дэвшигчид нь бүгдээрээ Куба улсыг шүүмжилсэн мэдэгдэл хийж нэг ч гэсэн хүнийг өөртөө татахыг хичээж байна. Тэд худалдааны хоригоороо түрий барьж, Кубад өөрчлөлт хийх цаг болсон гэж хашгирч байна. Гэвч өөрчлөлт шинэчлэлт Кубад биш, харин АНУ өөрт нь хийх хэрэгтэй гэж Фидель Кастро өөрийн нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Улс орны удирдагч солигдож байгаа үйл явдлыг олон жилийн турш оршин тогтнож байгаа тогтолцоо нуран унаж байна гэж дүгнэх нь том алдаа юм гэж Кастро бичжээ. Кубын үндэсний ассамблейн хуралдаан маргааш болох бөгөөд энэ хуралаар Рауль Кастрог Кубын удирдагчаар албан ёсоор батлах юм.
Лид3. Ливаны Хизбалла бүлэглэлийн тэргүүн Хасан Насралла Изриалийн эсрэг өргөн далайцтай цэргийн ажиллагаа явуулах болсноо зарласан байна.
Ирэх 3 сараас Хеболла бүлэглэл Изриалийн зүг эрчимтэй дайралт хийнэ гэж заналхийлжээ.2 сарын 12 нд Ливаны Хезболла бүлэглэлийн нөлөө бүхийг гишүүн Имада Мугни халдлагад өртөж амь насаа алдсан юм. Түүний үхэлд Изриалийн тусгай албан буруутай гэж Хасан Насралла үзэж байгаа юм. Гэвч Изриалийн гадаад хэргийн яам манай улс энэ хэрэгт огтхон ч холбоогүй гэж мэдэгдсэн билээ. Хезболла бүлэглэлийн заналхийлэлтэй тулгарсан Изриаль улс харуул хамгаалалтаа чангатгаж, аюулгүй байдлын өндөржүүлсэн байдал зарласан байна. 2006 оны зун Изриаль улс Ливаны Хезболла бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоохын тулд нэг сар үргэлжилсэн цэргийн ажиллагааг Ливаны нутаг дээр хийсэн ч үр дүнд хүрч чадаагүй билээ.
Лид4. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран улсын цөмийн хөтөлбөрийн талаар шинэ илтгэл бэлтгэж гаргасан байна.
Энэхүү илтгэлд Олон улсын цөмийн эрчи хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн тавьсан асуултад Ираны албаны хүмүүс хангалттай бүрэн дүүрэн хариулт өгөөгүй. Иймээс Ираны цөмийн хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй үнэн бодит мэдээлэл авч чадахгүй байна гэж энэ илтгэлд онцлон тэмдэглсэн байна. Биднийг цөмийн зэвсэгтэй болохын тулд цөмийн хөтөлбөр хэрэгжүүлж байна гэж хардах нь үндэслэл муутай гэж Ираны эрх баригчид мэдэгдсээр байгаа юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг энэ илтгэлээ оон нийтэд танилцуулахаас нэг хоногийн өмнө Иранд сөрөг хүчин болдог нэгэн байгуулага эрх баригчид цөмийн зэвсэг тэй болох ажлаа түргэтгэж байна. Цөмийн технологийг судлах шинэ төвийг байгуулаад удаагүй байгаа гэж барууны орнуудад мэдээлсэн юм. Ираны засгийн газар олон улсын цөмийн эрчим хүчний агентлагтай нягт хамтран ажиллахгүй байна гэдэг байр суурийг АНУ баримталж байгаа юм. Иран улс уран баяжуулахаа зогсоохоос нааш тус улсын цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж итгэхэд бэрх гэж цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Ирэх долоо хоногийн даваа гаригт Америк, Их Британи, Франц, Герман, Хятад, Оросын өндөр албан тушаалтнууд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Вашингтон хотод уулзалт хийх гэж байгаа юм байна.
Лид5. Венесуэлийн иргэний агаарын тээврийн Санта Барбара компаний онгоц Андын нурууны орчимд осолджээ. Аврах албаныхан онгоцны хэлтэрхийг өндөр уулын бүсэд олсон байна.
Онгоц унахдаа олон жижиг хэсэгт хуваагдсан байна гэж хайгуулын ажилд оролцож байсан нисдэг тэрэгний нисэгч ярьжээ. Мерида хотоос нийслэл Каракасыг зорьж явсан онгоцонд нисэх багийн гурван гишүүн, 46 зорчигч бүгд амь үрэгдсэн гэж Венесуэлийн телевиз мэдээлсэн байна . Венесуэлийн VTV нар барсан зорчигч, нисэх багийн “ гишүүний нэрийг зарлажээ. Итали Францын мэргэжилтнүүдийн хамтран хийсэн хоёр хөдөлгүүртэй ATR42 загварын бага оворын онгоц пүрэв гаригийн 17 цаг 45 минутад Мерида хотоос хөөрсөнөөсөө хойш удалгүй радараас алга болсон юм.

ТОВЧ
Оросын холбооны улсын өмнө зүгийн нутгууд Кавказын бүс нутагит их хэмжээний цас орж зам харгуй цасанд боогджээ. Зузаан цасан бүрхүүлээс болж Транскавказын замын хөдөлгөөн саатаад байна. Замын дагуу гурван метрийн зузаан хунгар тогтсон байна.

Тэгвэл АНУ ын Нью Йорк хотод баасан гаригийн шөнөөс эхлэн их хэмжээний цас орж эхэлжээ. Үүний улмаас хотын замын хөдөлгөөнд хүндрэл гарч, олон улсын болон орон нутгийн онгоцны нислэгүүд хойшлогджээ. Жон Кеннедигийн нэрэмжит нисэх онгоцны буудлаас хөөрөх ёстой байсан 40 нислэг хойшлогджээ.

Туркийн ерөнхийлөгч Абдулла Гюль үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах тухай хуулинд гарын үсэг зурсанаар их дээд сургуульд сурдаг эмэгтэйчүүд хичээл сургалтын ажлын үеэр толгойдоо алчуур зүүх эрхтэй болж байгаа юм.

Өнөөдөр ОХУ д эх орноо хамгаалагчдын өдөр буюу цэргийн баярыг тэмдэглэж байна. Зэвсэгт хүчний албан хаагчдын баярын өдөр тохиолж байгаатай холбогдуулан ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Лид6. Сербийн нийслэл Белград хотод байрладаг АНУ ын элчин сайдын яам халдлагад өртсөн билээ. АНУ ын элчин сайдын яамны ажилчид, ар гэрийнхэний аюулгүй байдлыг хангахад хүндрэлтэй болсон тул АНУ дипломат ажилтнуудаа эргүүлэн татах шийдвэр гаргажээ.
Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд 100 гаруй хүн ажилладаг байна. Белград хотод америкийн элчин сайд, өөр цөөн тооны албан хаагчид үлдэх юм байна. Америкийн эочин сайдын яам халдлагад өртсөнд Сербийн ерөнхийгч, ерөнхий сайд нар харамсаж байгаагаа илэрхийлэн буруутай этгээдийг олж хуулийн дагуу зохих ял шийтгэл оноох болно гэж амалжээ. Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд одоо засвар хийж байгаа бөгөөд ирэх долоо хоногийн лхагва гаригт засвар хийсний дараа эргэж ажиллах юм байна.

Лид7. Япон тэнгист аялаж байсан Оросын ачаа тээврийн Лида Демеш усан онгоцыг БНАСАУ ын эргийн харуулууд саатуулж хойд солонгосын нэгэн усан боомтод очихыг тушаасан байна.
Энэ усан онгоцоор японоос худалдан авсан автомашин ачсан байжээ. Оросын усан онгоц БНАСАУ ын эргээс 5 милийн зайтай газар явж байхад энэ явдал болжээ. Хойд Солонгосын зэвсэглэсэн офицер, хилийн хоёр усан цэрэгийн хамт оросын ачааны усан онгоцны бүхээгт ирж араас дагаж явахыг дохио зангаагаар ойлгуулсан байна. Хойд солонгосын офицер орос англиар ярьж чадахгүй байжээ. Оросын усан онгоцны ахмад Владивосток хотод байрладаг удирдах төвтэй холбоо барьж хойд солонгосын хилчдэд саатуулагдсанаа дуулгаж амжжээ.
Лид8. Памела гэдэг 16 настай Аргентин охин гурван ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Памела 15 настай байхдаа анх гурван ихэр хүүхэд төрүүлж байжээ. Үүнээс өмнө тэр 14 настай байхдаа анхны хүүгээ төрүүлж байжээ. 16 настай охин 7 хүүхдийн ээж болсон нь Аргентины төдийгүй дэлхий дахины анхаарлыг татаад байна. 16 настай ээж одоо засгийн газраасаа ямар нэгэн дэмжлэг тусламж хүлээж байгаа гэнэ. Ирэх долоо хоногийн даваа гарагт 17 нас хүрэх гэж байгаа Памела Аргентины Кордобе хотод амьдардаг байна.
Лид9. Лос Анжелос хот Оскарын шагнал гардуулах ёслолд бэлтгэж байна.
Шагнал гардуулах ёслол болох кино театрын гадна ажилчид улаан хивс дэвсэж, Холливуудын одод шагнал гардуулах ёслолд өмсөж зүүж олны нүдийг хужирлах гоёлоо сонгож, рестораны тогооч нар баярын зоогийн цэсийг гаргаж байгаа гэнэ. Америкийн кино академийн хамгийн дээд шагнал Оскарыг энэ жил хэн хүртэх бол гэж кино сонирхогчди тэсэн ядан хүлээж байгаа нь ойлгомжтой. Ная дахь удаагийн шагнал гардуулах ёслолд нэр дэвшигчид аль хэдийнэ тодорсон байгаа. Энэ жил ОХУ ын найруулагч Никита Михаилковын бүтээсэн “Арван хоёр”, кино найруулагч Сергей Бодровын Казахстан улстай хамтран хийсэн “Чингис хаан” кино гадаадын шилдэг кино номинацид нэр дэвшиж байгаа билээ.

ЭНЭ ӨДӨР
Одоогоос 115 жилийн өмнө буюу 1893 оны энэ өдөр Рудольф ДИЗЕЛЬ өөрийн зохион бүтээсэн хөдөлгүүртээ патент авсан байна.
1947 оны энэ өдөр Олон улсын стандартын байгуулага үйл ажиллаагаа эхэлсэн байна.
1997 оны энэ өдөр Шотландын Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд насанд хүрсэн хонийг клоны аргаар амжилттай үржүүлсэн тухай мэдээлжээ. Үүнээс нэг жилийн өмнө Долли гээдг хонийг клоны аргаар гарган авч байсан билээ.
Өнөөдөр ОХУ д эх орноо хамгаалагчдын өдөр буюу цэргийн баярыг тэмдэглэж байна.

2008-02-22

Дэлхийн мэдээ 2008 02 22 Баасан гараг

Лид1. Косовогийн тусгаар тогтнолыг дэмжсэн барууны орнуудын элчин сайдын яам руу Сербийн иргэд халджээ. Хамгийн түрүүнд Белград хот дахь АНУ ын элчин сайдын яам халдлагад өртжээ.
Сербийн 1000 орчим иргэд Белград дахь АНУ ын элчин сайдын яамны хоёр дугаар давхарын тагтан дээр гарч Америкийн төрийн далбааг Сербийнхээр солиод дараа нь цонхыг нь хагалж дотогш орж дайран орж гал тавьсан байна. Түүнээс гадна Косовогийн тусгаар тогтнолыг хүлээнм зөвшөөрсөн Европын орнуудын элчин сайдын яам руу халдах оролдлого гарчээ. АНУ ын ЭСЯ руу дайран орж халдсан хэргийн НҮБ ын Аюулгүйн Зөвлөл эрс буруушаасан байна. Белград хотод 150 мянган хүн оролцсон тайван жагсаал цуглаан ч бас болж өнгөрсөн юм. Сербийн ерөнхий сайд Воишлав Коштуница Косовогийн тугсаар тогтнолыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гээд, Косово бол Сербийн салшгүй гэсэн хатуухан үг хэлсэн. Тухайн үед ч цагдаа байгаагүй гэж хэргийн газар ажилласан сэтгүүлчид мэдээлж байна. Харин хэсэг хугацааны дараа хуягт машин хөлөглөсөн цагдаа нар ирж нулимс асгаруулагч хий ашиглан жагсагчдыг тараажээ. АНУ ын элчин сайдын яаманд гарсан түймэрийг унтраасны дараа шатаж амиа алдсан нэг хүний цогцосыг олсон байна. Гэхдээ тэр хүн АНУ ын ЭСЯ ажилтан биш гэж албаны хүмүүс нотолж байна. АНУ ын төрийн департамент Сербын гадад хэргийн яаманд эсэргүүцлийн нот бичиг илгээжээ.

Лид2. Белград дахь АНУ ын элчин сайдын яаманд халдлага гарсан бол Косово Сербийн хил дээр ч бас байдал тогтворгүй байна.
Косовогийн хилийн боомтыг нутгийн Сербчүүд эзлэн авах гэсэн оролдлого тасрахгүй байна. Одоо Серб, Косовогийн хилийн боомт дээр Умард Атлантын цэргийн эвсэлийн албан хаагчид хяналт тогтоож энхийг сахиулж байгаа юм. Косовогийн хилийн боомтыг сербчүүд эзлэн авах оролдлого гурван удаа хийсэн юм. Умардт Атлантын цэргийн эвслийнхэн хилийн боомтыг нэг хоногийн турш хаасны эцэст өнөөдрөөс нээжээ. Цаашид ч энэ хилийн боомтыг Умард Атлантын цэргийн эвсэлийнхэн хяналтандаа авах болжээ. Сербийн иргэд Косовогийнэ хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэдэгээ мэдэгдэж жагсаал цуглаан хийсээр байна.

Лид3. Косовогийн хязгаар Сербийн бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарласны дараа Абхазын өөртөө засах орон Гүржийн бүрэлдэхүүнээс гарч туурга тусгаар улс болох гэж байна.
Абхазын орон нутгийн удирдлагууд НҮБ, ТУХН еын орнууд, ОХУ д хандан тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхийг хүссэн өргөдөл илгээх гэж байгаа юм байна. Абхаз бие даасан улс болох тухай өргөдөлөө олон улсын хамтын нийгэмлэгт албан ёсоор гаргах нь зүйтэй гэдэгм шийдвэрийг Абхазын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар гаргажээ. Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш Итар Тасс агентлаг ярилцлага өгөхдөө Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарласаны дараа бид ч бас энэ алхамыг хийх хэрэгтэй гэдэг шийдэлд хүрсэн гэж мэдэгдсэн байна.
Лид4. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг энхийн замаар зохицуулах 6 талт хэлэлцээр удахгүй сэргэх гэж байгаа юм.
Талт хэлэлцээрийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Японы гадаад хэргийн яамны Ази Номхон Далайн бүс нутгийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн Акитака Сайки, зургаан талт хэлэлцээрийг даргалж байгаа АНУ ын мэргэжилтэн Кристофер Хилл нар Солонгосын хойгийн асуудлаар илүү нягт хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна. Японы Киодо Цуёин агентлагийн уламжилснаар ноён Христофер Хилл Японы гадаад хэргийн яамны албан хаагчтай уулзах үеэрээ 2 сарын 19 нд Хойд Солонгосын төлөөлөгчдийг ахалж байгаа ноён Ким Ге Гваньай уулзсан тухайгаа мэдээлжээ. Солонгосын хойгийг цөмийн зэвсэгээс ангижруулахын тулд БНАСАУ Йонбен дахь цөмийн гурван реактороо бүр мөсөн битүүмжилж оронд нь барууны орнуудаас эрчим хүчний тусламж авах эрхтэй болох юм.

Лид5. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Африкийн орнуудаар хийсэн айлчлалаа өндөрлөсөн байна. Жорж Бушын очсон хамгийн сүүлчийн улс нь АНУ ыг тууштай дэмжигч Либери улс байсан юм.
Ноён Жорж Буш Африк тивд хийсэн 6 өдрийн айлчлалаа ДОХ, хумхаа өвчний эсрэг тэмцэхэд хандуулсан байна. Түүнчлэн Африкийн орнуудтай олон тэрбум долларыг худалдаа арилжаа хийдэг хятадын нөлөөг сааруулах, АНУ ын шинэ цэргийн баазтай холбоотой стратегийн асуудлуудад анхаарлаа хандуулсан юм. Жорж Буш африк дахь АНУ ын ашиг сонирхлыг хамгаалсан цэргийн баазынхаа тоог нэмэгдүүлэхгүй гэж мэдэгджээ. 14 жил үргэлжилсэн иргэний дайны дараа сэргээн босголтын үедээ яваа Либери улсыг удирдаж байгаа Африкийн анхын эмэгтэй ерөнхийлөгч Эллен Жонсон Сирледтэй уулзахдаа Либери улсыг дахин сэргээн босгоход АНУ үргэлж хамт байх болно гэж хэлжээ. Тэрээр ядуурал, элдэв тахал өвчнийг бууруулахад, боловсролыг дэмжихээ амлаад ирэх жил сургуульд орох 10 мянган хүүхдэд 1 сая ном, хичээлийн хэрэглэл, сандал ширээ өгөхөөр болжээ. Хэдийгээр Либери улс АНУ тай найрсаг харилцаатай байдаг ч сүүлийн 30 жилд анх удаа АНУ ын ерөнхийлөгч айлчлал хийж байна. Өнгөрсөн Лхагва гаригт Буш Гана улсад байхдаа африкт дэлгэрээд байгаа халдварт өвчнийг анагаахад таван жилийн турш 350 сая доллар зарцуулах төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байгаагаа зарлажээ. Хумхаа өвчинтэй тэмцэхэд нь зориулж Гана улсын засгийн газарт 17 сая долларын тусламж үзүүлэнэ гэж амалжээ.
ТОВЧ
ОХУ ын ерөнхийлөгчийн сонгууль 3 сарын 2 нд болно. Гэвч хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа оросын иргэд, сонгууль болох өдөр хилийн дээс алхаж томилолтоор явах хүмүүс, зарим алслагдсан нутгийн иргэд сонгуулийн саналаа урьдчилан өгч байна.

Армены сөрөг хүчнийхэн нийслэл Ереван хотын Эрх чөлөөний талбайд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж жагсаал хийсэн байна. Сөрөг хүчний намаас нэр дэвшигч Левона Тер-Петросяныг дэмжигч 1000 орчим хүн жагсаалд оролцжээ.

Латин америкийн эквадор улсад үер усны гамшиг болж байна. Эквадор улсын дэд бүтэц, зам харилцаа, хот, хоорондын тээврийн үйлчилгээний салбарт их хэмжээний хохирол учиржээ. 13 хүн үерийн үеэр амь насаа алдажээ.Гэхдээ үүнээс ч олон хүний амь эрсэдсэн байх магадлалтай гэж аврах албаныхан үзэжс байна. Эдийн засагчдийн тооцоолсноор 25 сая долларын хохирол учижээ.

Лид6. АНУ ын батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд өчигдөр тангуулын хиймэл дагуулаа устгасан билээ. Энэ үйл ажиллагаа амжилттай болсон нь манай улсын пууцингийн довтолгооноос сэргийлэх систем найдвартай сайн ажиллаж байгаагийн нотолгоо гэж АНУ ын батлан хамгаалахын сайд хэлжээ.
Бид дэлхийн бусад улс оронтой энэ технологоо хуваалцахад бэлэн гэж АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс нэмж хэлсэн байна. АНУ сансарт өөрийн хиймэл дагуулаа устгасан нь сансрын уудмыг зөвхөн энхийн зорилгоор ашиглах зарчимыг алдагдуулах аюултай юм гэж Хятад улс мэдэгдсэний дараа Роберт Гейтс энэ мэдэгдэлийг хийжээ. АНУ ын тагнуулын хиймэд дагуул нь дотороо гидразин гэдэг химийн хортой бодисоор цэнэглэгдсэн байсан юм. Ажиллагаагүй болсон хиймэл дагуулыг дэлхийн агаар мандалд орхоос нь өмнө устгах ажиллагааг АНУ ын тэнгисиййн цэргийн генерал Жеймс Картрайт удирдсан юм. Америкийн түүхэнд анх удаа хийгдэж байгаа энэ ажиллагааны үр дүнгийн тухай албан ёсны илтгэл 2 хоногийн дараа бэлэн болох юм байна. Америкийн мэргэжилтнүүд сөнөөгдсөн хиймэл дагуулын хэлтэрхий дэлхийн бөмбөрцөгийн аль хэсэгт унахыг ч бас тасралтгүй ажиглана гэж мэдээлжээ. АНУ шинэ зэвсэг туршсан байх гэж ОХУ, БНХАУ-ын цэргийн мэргэжилтнүүд сэрдэж байгаагаа нуугаагүй юм.

Лид7. Парламентын сонгуульд ялалт байгуулсан Пакистаны Ардын нам, Мусульманы лиг намынхан эвсэлийн засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай хоёр намын дарга хамтарсан хэвлэлитйн бага хурал дээр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Пакистаны ерөнхий сайд асан Мусульманы Лиг намын дарга Наваз Шариф би Ардын намын дарга улс төрч Беназир Бхуттогийн нөхөр Асиф Зардаритай хамтран ажиллах төлөвлөгөөгөө баталсан гэж хэлжээ.Парламентын сонгуулийн эцсийн дүнгээр Пакистаны Ардын нам 87 суудал, Мусульманы лиг нам 67 суудал авсан юм. Харин ерөнхийлөгч Первез Мушарафыг дэмжигч нам сөрөг хүчин болж байна. Сонгуульд ялалт байгуулсан намууд өнөөгийн ерөнхийлөгчийг огцруулах бодолтой байгаа. Харин ерөнхийлагч Первез Мушараф эрх баригч болж байгаа намынхантай хэл амаа ололцож чадна гэж найдаж байна. Сонгуульд ялалт байгуулсан хоёр нам эвслийн засгийн газар байгуулах боловч санал нийлэхгүй байгаа асуудлууд бас нэлээн байгаа юм байна. Ардын намын дарга Асиф Задари ерөнхий сайд болохыг хүсэхгүй байгаа бөгөөд манай нам өөр хүнийг энэ албан тушаалд томилох саналтай байна гэж хэлжээ.
Лид8. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших хүмүүсийн нэр тодрох хугацаа дахаж байгаа энэ үед нэр дэвшигчидтэй холбоотой дуулиан тарьсан мэдээлэл ар араасаа гарч ирж байна.
Тухайлбал АНУ ын сонгуулийн еранхий хороо Бүгд Найрамдах намаас сонгуулийн сунгаанд оролцож байгаа Жон Маккейнаас сурталчилгааны ажилдаа зарцуулсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нэрлэхийг хүссэн байна.Жон Маккейн өөрийн сурталчилгаааны ажилдаа төрийн мөнгийг ашиглаагүй гэдгээ нотлох ёстой болж байна. Өнгөрсөн оны 11 сард тэр 4 тэрбум долларын зээл банкнаас авч сонгуулийн сурталчилгааны ажлаа үргэлжүүлэх болсон тухайгаа зардаж байлаа. Түүнээс гадна тэр сонгуулийн ерөнхий хороонд хандан төсөвийн мөнгөнөөс зээл авч сурталчилгааны ажлаа санхүүжүүлэх хүсэлтийг гаргаж байсан юм. Америкийн бүгд найрамдах намаас сонгуульд албан ёсоор нэр дэвших магадлал өндөр байгаа хүмүүсийн нэг нь Жон Маккей юм.
Лид9. Африкийн Кени улсад хорвоод мэндлээд удаагүй байгаа хар өнгийн бяцхан хирсийг НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Кофи Аннаны нэрээр нэрлэжээ.
Африкийн Кени улсад 12 сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн дараа эрх баригч, сөрөг хүчний лидерүүд хоорондоо хүчтэй маргалдаж, улмаар хүмүүс овог угсаагаараа ялгаран цус урсгаж эхлээд байсан юм. Кенийн улс төрчдийг эвлэрэхэд нь Кофи Аннан их тус болсон тул амьтны хүрээлэнгийнхэн талархал илэрхийлж байгаагийн тэмдэг болгон шинээр мэндэлсэн хирсэнд ийм нэр өгсөн байна. Тоо толгой нь улам бүр хоргодож устаж үгүй болохын ирмэг дээр тулаад байгаа хар зүсмийн хирсийгн хамгаалар хөтөлбөрийг Кени улсын засгийн газар хэрэгжүүлдэг юм. Одоо Кени улсын саванны бүсэд 1500 гаруй хар зүсмийн хирс аж төрж байна.
Лид10. Санчир гаригийн дагуул Титан дээр асар их хэмжээний газрын тос, байгалийн хий байгааг сансар судлаачид илрүүлжээ.
Манай дэлхий дээр байгаа энэ төрлийн баялаг Титан дээр байгаа байгалийн хий, газрын тосны дэргэд юу ч биш гэнэ. Сугар гаригийн жижигхэн дагуул Титаныг Кассини гэдэг судалгааны төхөөрөмжөөр ажиглаж байгаа юм. Сугар гаригийн энэ дагуулын гадаргуу дээр шингэн метан гол мөрөн мэт урт гинжин сүлжээ үүсгэжээ. Энд хэрхэн ийм их хэмжээний баялаг бүрэлдсэн нь шинжлэх ухааны өмнө тайлагдаагүй байгаа оньсогийн нэг юм. Йимээс хэн нэгэн хүн энэ их баялагийг олборлож, боловсруулж худалдан авагчаа олчих юм бол манай гаригийн газрын тосны үйлдвэртай тэрбумтанууд дэргэд нь үгээгүй ядуус шиг л санагдах гэнэ.
Лид11. Оскарын шагнал гардуулах ёслолд уригдсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад Пэрис Хилтоны нэр багтаагүй байна. Учир нь америкийн кино академийнхан Оскарын шагнал гардуулах ёслолны нэр хүндийг болдож түүний нэрийг уригдах хүмүүсийн тооноос хассан гэж сонин хэвлэлийнэн бичиж байна.
Учир нь Пэрис Хилтоны гол дүрд нь тоглосон “Гоо үзэсгэлэн ба муухай царайт” гэдэг кино өнгөрсөн жилийн хамгийн муу киноны жагсаалтад дээгүүр байранд оржээ. Энэ кинонд очрин үеийн залуусын хайр дурлалыг хошин байдлаар харуулдаг байна. Киноны зураг авалтыг Лос Анжелос хотод хийжээ. Пэрис Хилтонтой хамт энэ киноны гол дүрд Кристин Лайкен тогложээ. Энэ кино америкийн үзэгчдийн сэтгэлд огтхон ч нийцээгүй юм байна. Кино нээлтээ хийснээс хойш ердоо 9 мянган долларын орлого олжээ. Пэрис Хилтон кино урлагт байр сууриа олж чадахгүйн илрэл гэж кино шүүмжлэгчид тайлбарлаж байна.
Лид12. Энэ өдрүүдэд Тайвань арал дээр жил бүр зохиогддог уламжлалт гэрэлт дэнлүүний баяр болж байна.
Гэрэлт дэнлүүний баяраар Тайвань арлын оршин суугчид агаагт цаасан дэнлүү хөөргөж, ёслолын буудлага хийдэг байна. Билгийн улиралыг тооллын шинэ оны 15 нд гоёмсог гэрэлт дэнлүүг гудамж талбай, байр сууцныхаа гадаа олгож, заримыг нь агаар хөөргөж, ёслолын буудлага хийдэг заншил тогтоод олон зуун жил борлж байгаа юм. Ёслолын буудлага хийх үеэр Тайвань арлын шөнийн тэнгэр өдөр мэт гэрэлтдэг байна.

Лид13. Милан хотод загварын долоо хоног болж байна. Жил бүрийн хавар зохиогддог Миланы загварын долоо хоног нь тухайн жилийнхээ хавар зуны хувцасын загварын чиг хандлагийг ерөнхийд нь тодорхойлдог тул олны анхаарлыг маш их татдаг юм.
Etro, Gucci, Prada, Giorgio Armani, la Perla, Missoni, Gianfranco Ferre, Versace, Roberto Cavall гээд хувцас загварын хамгийн нэ хүндтэй фирмүүд оролцдог. Загвар зохион бүтээгчид 95 брэндийн 223 хувцасны загварын үзүүлэхээр бэлтгэжээ. Бямба гариг хүртэл үргэлжилэх загварын шоунд Их Британи, Япон, Исланд, Ливи, Итали, Орос гээд дэлхийхн 20 орны загвар зохион бүтээгчид оролцож байгаа юм байна. Миланы загварйн шоуны тасалбар өнөдр үнэтэй байдаг. Тиймээс шинэ загваруудыг аль болох оон хүний хүртэл болгож мэлмийг нь баясгахын тулд Милан хотын төв гудамж, талбайд асар том дэлгэц байрлуулж шууд дамжуулан үзүүлж байх юм байна

Лид14. Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нарийн уулзалт өнөөдөр эхлэж байна. Энэ уулзалтад оролцох ТУХН орнуудын ерөнхийлөгч нар өчигдөр ОХУ ын нийслэлд хүрэлцэн ирсэн байна.
Өчигдөр орой ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилиг хүлээн авчя уулзсан байна. Энэ уулзалтын үеэр Умард Атлантын цэргийн эвслийг дорно зүг рүү өргөтгөж байгаа асуудлыг хөндсөн байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хэрвээ Гүрж улс Умард Атлантын цэргийн эвсэлийн гишүүн болох юм бол ямар сөрөг үр дагавар Орос Гүржийн харилцаанд үүсэж болзошгүйг Махиал Саакашвилид анхааруулжээ. Түүнээс гадна Косово, Абхаз, Өмнөд Осетийн бүс нутгуудын өмнө тулгараад байгаа асуудлуудын талаар санал солилцсон байна.
ТУХН гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтад оролцохоор Молдавын ерөнхийлөгч Владимир Воронин, Киргизийн төрийн тэргүүн Курманбек Бакиев, Азербайджана ерөнхийлөгч Ильхам Алиев, Таджикистан ерөнхийлөгчи Эмомали Рахмона нартай ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн тухай Оросын РИА НОВОСТИ мэдээллээ.
Лид15. АНУ цахилгаан соронзон их буу зохион бүтээж туршилт хийж байгаа дүрс бичлэгийг интернэтэд байрлуулжээ. Америкийн цэргийн мэргэжилтнүүдийн шинээр зохион бүтээсэн цахилгаан соронзон их бууны сум нь сансрын пуужингаас ч хурдтайгаар байгаа чиглэн явдаг байна.
Цахилгаан соронзон их буу хийх судалгаа, туршилтыг дэлхийн олон оронд хийдэг болжээ. Супер их буу гэж нэрлэгдээд байгаа шинэ зэвсэг ямар ч байга сөнөөх хүчин чадалтай юм байна. мэргэжилтнүүд шинэ төрлийн зэвсэг бүтээх “уралдаан” аль хэдийнэ эхэлсэн гэж үзэж байна.
Эр. Дэлхийн 1 р дайны үед Германчууд цахилгаан ашиглаж зэвсэг хийхээр оролдож байсан. Тухайн үед техник сайн хөгжөөгүй байса болохоор германчууд амжилтад хүрээгүй юм.
АНУ ын цэргийн мэргэжилтнүүд цахигаан соронзон их бууны туршилтыг Виржини мужын нутагт хийсэн юм байна. 3 кг жинтэй сум нэг секундэд 2,5 км ын хурдтайгаар байгаа чиглэн явж байжээ.
Эр. Би тулааны салбар хамгийн шилдэг нь байхын тулд үргэлж зэр зэвсэгээ сайжруулж боловсронгуй болгож байх ёстой
Гэж АНУ ын Тэнгисийн цэргийн нисэх хүчний генерал Гэри Рафхэд ярьж байна. АНУ ын цэргийн сэтгүүл дээр соронкон их буугаар зэвсэглэсэн усан онгоцны макетыг хэвлэн нийтэлжээ. Цахилгаан соронзон ашиглаж зэвсэг хийх боломжыг ОХУ ын Москва мужын Шатур хотын эрдэм шинжилгээний төвд судалдаг байна.

ЭНЭ ӨДӨР

1732 оны энэ өдөр АНУ ын анхны ерөнхийлөгч Жорж ВАШИНГТОН мэндэлж байжээ. Тэр 1789 оос 1797 оны хооронд америкийн төрийн тэргүүнээр ажиллаж байсан юм. Нэг долларын дэвсгэрт дээр Жолрж Вашингтоны хөрөг байдаг билээ.
Манай эринй өмнхө 720 оны энэ өдөр нар хиртэж байсан тухай хятадын түүхийн сурвалж бичигт өгүүлсэн байна.
1635 оны энэ өдөр кардинал РИШЕЛЬЕ ийн санаачлагаар ФРАНЦ улсад шинжлэх ухааны академи байгуулжээ
1935 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгчийн өргөө Цаган ордоны дээгүүр онгоц нисэхийг хориглосон шийдвэр гаргаж байжээ.

2008-02-21

Дэлхийн мэдээ 2008 02 21 Пүрэв гараг

Лид1 БНСУ ын шинэ ерөнхийлөгч 2 сарын 25 нд тангараг өргөх гэж байна.
Сөүл хотын даргаар ажиллаж байсан Ли Мен Бак өнгөрсөн нэг сард болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан билээ. Түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж сурталчилгааны ажитл хийж эхэлсэн мөчөөс хойш санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэдэг хардлага, цуурхал тархжээ. Үүнийг шалгахын тусгай хороо байгуулагдсан юм. 2 сарын 25 нд ерөнхийлөгчийн тангараг өргөх гэж байгаа Ли Мен Бакын асуудлыг хянан шалгах хорооныхон өнөөдөр дүгнэлт гаргажээ. Ли Мен Бакийг санхүүгийн гэмт хэрэгт холбоотой гэх нотолгоо олдоогүй гэж энэ хорооныхон дүгнэлт гаргасан байна.
Лид2. Бээжин хотынг ардын төлөөлөгчдийн их хурлын танхимд Бүх Хятадын ардын төлөөлөгчдйи них хурлын байнгийн хорооны дарга У Банго, Японы парламентын төлөөлөгчийг хүлээн авч уулсан байна.
Япон хятадын парламентын хоорондын хамтын ажиллагаааг өргөжүүлэх зорилгоор энэ уулзалтыг хийж байгаа юм байна. Тун удахгүй хятадын ерөнхийлөгч Ху Жин Тао Япон улсад айлчлал хийх гэж байгаа юм. Ху Жин Таогийн японд хийх айлчлал хоёр орны харилцааг шинэ шатанд аьч ирнэ гэдэгт итгэлтэй байна гэж У Баного хэлсэн байна. Хятад Японы харилцаа, хамтын ажиллагаа, даяарчлагдаж байгаа орчин үед чухал нөлөөтэй байгааг Японы парламентын төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Лид3. АНУ д инфлянцын түвшин нэмэгдэж байна. Америк долларын хашн унаж, хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 0,4 хувиар нэмэгдсэн байна гэж дэлхийн эдийн засгийн мэдээллийн Bloomberg телевиз мэдээлсэн байна.
Америкийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт болдог индексүүд 2006 оны 6 сарынхаас хойш хамгийн өндөр түвшинд хүрчээ. АНУ ын холбооны нөөцийн газар зээлийн хүүг буруулж байгаа нь инфляц өсөх шалтгаан болсон гэж эдийн засагчид мэдээлж бсайна. 2007 оны сүүлээр америкийн нэгдсэн улсад инфляц 4,1 хувьд хүрч сүүлийн 17 жилд байгаагүй өндөр түвшинд хүрсэн юм.
Лид4. АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Атлантис сансрын хөлөг 13 хоногийн аялалаа дуусгаад эх дэлхийдээ эргэж ирсэн байна.
Европын эрдэм шинжилгээ, судлагааны “Коламбус” лабораторт хоёр төхөөрөөж нэмж залгасан билээ. Европын сансрын судалгааны Колмабус лабораторыг удирадах төв нь Германы өмнөд хэсэгт байрладаг юм. Солар нэртэй эхний судалгааны төхөөрөмж нь нарыг ажиглах бол, Етеф нэртэй хоёр дахь төхөөрөмж нь жингүйдлийн үед туршилт хийхэд зориулагдсан юм байна. Түүнээс гадна олон улсын сансрын станцийн агуулахад хадгалагдаж байгаа эвдэрч ажиллагаанаас гарсан хуучин багаж хэрэгсэлийг Атлантис хөлгийн ачааны хэсэг рүү шилжүүлж сансрын хогийг авч ирсэн юм. Төлөвлөгөөний дагуу Атлантис хөлөг олон цлсын сансрын станцаас 2 сарын 18 нд салж 2 сарын 20 нд эх дэлхийдээ эргэж иржээ. Атлантис хөлөг Канавералын хошуунд гринвинчын цагаар 14 цаг 7 минутад газардсан байна. Олон улсын сансрын станцыг өргөтгөх ажил 2010 онд олон дахин ашиглах шатлл хөлгийн ашиглалтын хугацаа дуусах хүртэл үргэлжилнэ. АНУ ыын сансар судлалын хүрээлэнгийнхэн 3 сарын 11 нд сансрын Эндовер хөлгийг хөөргөх гэж байгаа бөгөөд бэлтгэл ажлаа эхэлсэн байна.
Лид5.АНУ ын батлан хамгаалах яамныхан цэргийн усан онгоцноос удирдлагаа алдаж, дэлхий дээр унах аюултай байсан тагнуулын хиймэл дагуулыг пуужингаар харваж устгасан байна. Гэхдээ энэ үйл яву хэр амжилттай болсон эсэхийг одоогоор мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй байна.
Тагнуулын хиймэл дагуулыг Номхон далайн харалдаа нисэж байх үед нь пуужингаар харважээ. Өнөөдөр номхон далайн орчимд цаг агаар таагүй байсан юм. Дэлхийн агаар мандалд ойртож байгаа тагнуулын хиймэл дагуул Номхон далайн дээр 210 кмын өндөрт байхад нь устгахад 10 секундын боломж байжээ. АНУ ын тагнуулын US 193 загварын хиймэл дагуул 2006 нд дэлхийн тойрог замд гарсан юм. Дараа нь хиймэл дагуулын зарим тоног төхөөрөмжид гэмтэл байгааг Илрүүлсэн юм. Хэмжээгээрээ том оврын автобусны хэртэй хиймэл дагуул 9 тонн жинтэй юм. Энэ хиймэл дагуулын түлшний саванд гидразин гэдэг хортой бодис байгаа юм. Америкийн цэргийнхэний харвасан түлшний саванд байгаа 450 кг гидразиныг оносон эсэхийг мэргэжилтнүүд хэлж мэдэхгүй байна. Хиймэд дагуулын хэлтэрхийний тэн хагас нь 15 минутын турш манай гариг дээр унах юм байна. БНХАУ өнгөрсөн жил өөрийн хиймэл дагуулыг пуужингаар хахрваж уцстгаж байсан юм. Тухайн үед ОХУ, АНУ хятадын энэ алхамыг шүүмжилж байсан билээ. Америкчууд ажиллагаанаас гарсан хиймэл дагуулаа пуужингаар харваж устгах нэрийдлээр шинэ зэвсэг туршиж байна гэж ОХУ ын батлан хамгаалах яамныхан үзэж байна.
Лид6 Укрианы ерөнхий сайд Юлия Тимошенко ОХУ д айлчлал хийж байна. Хатагтай Юлия Тимошенко засгийн газрын тэргүүний хувиар анх удаа ОХУ д айлчлал хийж байна гэж РИА НОВОСТИ агентлаг уламжилжээ.
Украины ерөнхий сайд ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путинд бараалхаж дараа нь оросын ерөнхий сайдтай хэлэлцээр хийсэн байна. ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин Украины ерөнхий сайдыг хүлээн авч уулзахдаа хоёр орны хооронд хөрөнгө оруулалтын салбарт шийдэх асуудал олон хуримтлагдсаныг онцлон тэмдэглэсэн байна.
Харин хатагтай Юлия Тимошенко ОХУ ын засгийн газартай цаашид хамтран ажиллах төлөвлөгөөгөө нарийвчлан тохиролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Лид7. Өчигдөр шөнө сар хиртэлт болжээ. Байгалийн энэ үзэгдлийг Дэлхийн бөмбөрцөгийн хойд хэсгийн иргэд ажигдах боломжтой байсан юм.
ОХУ ын Урал, баруун Сибирийн бүс нутгийн оршин суугчид байгалийн энэ үзэгдлийг харцгаажээ. Тэнгэрт харлаж байгаа сарнаас гадна маш хурц тод өнгөөр гэрэлтэж байгаа одыг энгийн нүдээр түвэггүй ажиглах боломжтой байсан юм. Энэ бол сугар гариг гэж эрдэмтэд мэдээлжээ. Дараагийн удаа Сибирийн бүс нутагт 2 жилийн дараа сар хиртэх юм байна.

Лид9. Их Британий нийслэл Лондон хотод Бритиш Авардс хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол болж өнгөрсөн байна.
Хөгжмийн наадмын үеэр Take That, Arctic Monkeys, Foo Fighters хамтлагууд тус бүр хоёр шагнал хүртжээ. Take That хамтлаг хамгийн шилдэг концерт хийсэн хамтлагаар шалгарчээ. Түүнээс гадна Shine дуугаараа тусгай шагнал хүртсэн байна. Arctic Monkeys хатмлагийнхан шилдэг цомог гээг номинацид шагнал авжээ. Энэ хамтлагийнхан сүүлийн 2 жил дарааллан энэ номинацид шалгарч тэргүүн байр хүртэж байгаа юм. Харин Foo Fighters хамтлагийнхан хамгийн шилдэг гадаадын хамтлаг, шилдэг гадаадын цомог шагналын эзэн нь болжээ. Саяхан болж өнгөрсөн америкийн хөгжмийн академийн Грэммигийн ёслолоос шагнал хүртсэн дуучин Эми Уайнхаус Бритиш Авардс наадам дээр хоёр дуу дуулжээ. Гадаадын шилдэг дуучинаар Кайли Миноуг тодорсон байна. Бритиш Авардс наадамыг Оззи, Шэрон Озборн хөтөлжээ. Миноуг, Эми Уайнхаус, Пола Маккартни нар шагнал гардуулах ёслолд оролцсон юм.
ЭНЭ ӨДӨР
1872 оны энэ өдөр Москва хотод Түүхийн музей байгуулагдаж байжээ.
Одоогоос 130 жилийн өмнө буюу 1878 оны энэ өдөр АНУ ын Коннектикут мужын Нью Хейвен хотод анх удаа утасны жагсаалттай ньм хэвлэгдэн гарчээ. Энэ номонд 50 мянган хүний нэр, утасны дугаар багтсан байна.
1885 оны энэ өдөр Вашингтон хотод америкийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтонд зориулсан 169 метр өндөр хөшөөний нээлт болжээ. Энэ хөшөөг 1848 аас 1884 оны хооронд нийтдээ 36 жил барьжээ.
1972 оны энэ өдөр АНУ ын ерөнийлөгч Ричард НИКСОН БНХАУ д түүхэн айлчлал хийж байжээ.

Үдшийн мэдээ
Лид1.Косовогийн хязгаар тусгаар тогтнолоо зарласны дараа өчигдөр илийн боомт руу халдсан хэрэг арсан билээ. Халдлагад өртсөн хилийн боомт руу Европын холбооны цагдаа, Умард Атлантын цэргийн эвслийн энхийг сахиулагчдыг илгээжээ. Европын холбооны хүчний байгуулага энэ бүс нутагт шинэ даалгавар биелүүлэх болсонд Сербчүүд сэтэл зовниж байна.
Иймээс Косово дахь Европын холбооны тусгай элч төлөөлөгч Питер Фейт Косовод амьдардаг үндэстний цөөнх болж байгаа Серб үндэстэнүүдийг тайвшруулах гэж хичээж байна. Европын холбооны цэрэг цагдаа нар Сербчүүдэд ямар ч аюул заналхийлэхгүй гэж гэж мэдэгджээ. Косовод Европцын холбооны 2000 цэргийн албан хаагчыг оруулах шийдвэрийг Питер Фейт гаргаж байсан юм. Харин үүнийг Серб улс эрс эсэргүүцэж байсан билээ. Серб Косовогийн хил дээр зэвсэгт мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа гэж ажиглагдчид үзэж байна. Косовогийн Митровиц хотын серб оюутануу өдөр бүр эсэргүүцлийн жагсаал хийх болжээ. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн 1244 р тогтоол цуцлагдаагүй тул Серб улс Косовогийн бүрэлдэхүүнд хэвээр байгаа гэж үзсээр байгаа билээ.
Лид2. ОХУ ын Москва мужын Жуковский хотод ОХУ ын ерөнхийлөгч Владимир Путин хүрэлцэн ирсэн байна.
Жуковский хотод иргэний болон цэргийн зориулалттай нисэх онгоцны үйлдвэр байдаг юм. Жуковский хотод нисэх онгоцны үйлдвэр байгуулах үндэсний төв байгуулах болсон тухай зарлигт ОЛХУ ын ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зурсан байна. Энэ хотод судалгаа шинжилгээний төвүүд байгуулагдаж шинэ онгоцны загвар зохион бүтээх ажил хийх юм байна. Оросын үндэсний нисэх үлйдвэрийн төв нь дэлхийн түвшинд оросын цэргийн болон иргэний зориулалттай онгоцыг гаргах том зорилго өмнөө тавьж байгаа юм байна. Владимир Путиныг энэ төвд зочлоход ОХУ ын шадар сайд Дмитрий Медведов дагалдан явсан байна.
Москвагаас хогүй байдаг Жуковский хотод бүр 1930 оноос эхлэн шинэ онгоц зохион бүтээж төв нээгдэж туршилт хийдэг байсан юм.

Лид3. ОХУ ын Кавказын бүс нутагт их хэмжээний цас орж зам харгуй бүхэлдээ зузаан цасан хунгарт хучигдсан байна. Цаг агаар хүйтэрч цахилгаан дамжуулах шугам утас зарим газар тасарчээ. Кавказын бүс нутагт сургууль, боловсролын байгуулагууд үүд хаалгаа барьжээ.
Транс кавазазын зам цасан боогдож хот хоорондын тээвэр саатсан байна. Цаг уурын албаныханы мэдээлснээр 100 мянган куб метр цас унажээ. ГҮрж, Хойд Осет, ОХУ ын Сочи хотод ч иймэрхүү дүр зураг үүсэн бий болжээ. ОХУ ын Сочи хотод мөнх ногооноор байдаг мод цасанд хучигдсан нь маш этгээд харагдаж байжээ. Байгалийн таагүй үзэгдлээс болж Адлерын нисэх онгоцны буудал хаагдсан байна. Сочи хот орчмын 13 жижиг суурин газрууд цахилгаан эрчим хүчний хангамжнаас таслагджээ. Абхазын Сухуми хотод их хэмжээний цас унасанаас болж сургууль, хүүхдийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоосон байна. Цасан хунгарыг цэвэрлэх, хунгарт суусан машиныг гаргах ажлыг аврах албаныхан зохион байгуулж байгаа юм байна.
Лид4. Францын Сосиете Женерал банкинд 5 тэрбум долларын хохирол учруулсан гэж сэрдэгдэж байгаа тус банкны ажилтан Жоремль Кервель залилангийн хэргийг ганцаараа хийжээ.
Энэ дүгнэлтийг тус банкинд дотоод хяналт шалгалт хийсэн мэргэжилтнүүдийн ахлагч хийсэн байна. Түүнтэй хамт өөр хэн нэгэн хүн байсан гэх ямар ч нотолгоо олдсонгүй гэж хяналт шалгат хийсэн багийнханы гаргасан дүгнэлтэд бичсэн байна. Сосиете Женерал банкны гүйлгээ арилжааг хянах тогтолцоо маш сул байсныг шалгалтын багийнхан анхааруулжээ. Гүйлгээ арилжааны хяналт сул байсан нь ийм санхүүгийн залилан гарахад хүргэжээ. Банкны захиргаа Жоремль Кервелийг бичиг баримт хуурамчаар үйлдэж хууль бус арилжаа хийсэн гэж үзэж байгаа юм байна.
Лид5. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа үргэлжилж байна.
11 сарын 4 болох ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа албан ёсоор нэр дэвших хүний нэр тодрох цаг мөч улам бүр ойртож байна. Америкийн ардчилсан намаас нэр дэвшсэн сенатор Бараз Обама Висконсон, Хавайд болсон сунгаанд өөрийн гол өрсөлдөгч Хилари Клинтоныг ялжээ. Харин Висконсон мужид бүгд найрамдах намаас
Жон Маккайн ялалт байгуулсан байна. Дашрамд дурьдахад Жон Маккейн бүгд найрамдах нам дотороо тэргүүлж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших нь бараг тодорхой болоод байна. Харин түүний гол өрсөлдөгч болж байсан Майк Хакаби өөрийн цуглуулсан саналаараа нэлээн ард хоцорж байна. Одоо 3 сарын 4 нд Техас, Огайо мужид болох сунгаанаас их зүйл хамаарах юм байна.
Лид6. Английн тагнуулын МИ 6 албаныхан Диана гүнж амь насаа алдсан хэрэгт огт хамаагнүй гэж энэ албыг удирдаж байсан Ричард Дирлоув мэдэгдсэн байна.
Диана гүнжийн найз залуу Доди аль Файдын эцэг египетийн тэрбумтан Мохаммед Аль Файд английн тангуулын МИ 6 албаны эсрэг мэдэгдэл хийсэн билээ. Диан гүнж, миний хүүгийн амийг хороох хуйвалдааныг английн МИ 6 тагнуулын албан гүйцэтгэсэн гэдэгт Мохамед Аль Файд итгэлтэй байгаа юм байна. Диана гүнжийг зам тээврийн осолд орсон 1997 онд Ричард Дирлоув МИ 6 тагнуулын албаны даргаар ажиллаж байсан юм. Би тагнуулын албанд 38 жил ажиллахдаа Диана гүнжийн амьдрал, хувь заяатай холбоотой асуудлаар ямар ч ажил гүйцэтгэж байгаагүй гэж тэр хариуцлагатайгаар хэлсэн байна.

2008-02-20

Дэлхийн мэдээ 2008 02 20

Лид1. Кубын удирдагч Фидель Кастро төрийн өндөр албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Кубын төрийн төв хэвлэл Гранма сонинд эрүүл мэндийн байдлаас болоод Кубын ерөнхийлөгчийн албан тушаалаа орхиж байна гэж Фидель Кастро бичсэн байна. Энэ жил 81 нас сүүдэр зооглосон Фидель Кастро 2006 оны 7 сард ходоодны мэс засал хийлгэсэн билээ. Тухайн үед өөрийн эрх мэдлээ төрсөн дүү Рауль Кастрод шилжүүлсэн юм. Фидель Кастро төрийн өндөрлөгөөс бууж байгааг Куба улсын иргэд маш тайван хүлээн авсан байна. Фидель Кастрогийн дэглэлмийг эрс эсэргүүцдэг Кубын харъяат байсан одоо АНУ ын Майайми хотод цагаачлан амьдардаг хэсэг хүмүүс Фидель Кастрог албан тушаалаа орхиж байгааг баяртайгаар хүлээн авчээ. АНУ ын төрийн департамент, Африкийн орнуудааар айлчоао хийж яваа ерөнхийлөгч Жорж Буш нар кубын ард түмэнд хандан улс орондоо ардчилсан өөрчлөлт хийхийг уриалсан байна. Кубын эсрэг тогтоосон худалдааны хориг арга хэмжээгээ ойрын үед цуцлах тухай ч зарлажээ. Фидель Кастро огцорсон нь Кубад хийгдэх ардчилсан өөрчлөлтийн эхлэл гэж хэлсэн байна. Европын холбооны орнууд Куба улстай харилцаагаа сэргээхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн бол Хятад улс Фидель Кастрог эртний сайн найз гэж нэрлээд Кубын ард түмэнд үргэлж тумслаж, дэмлэг үзүүлж байх болно гэж амалсан байна. Би улс орныг удирдахгүй ч амьдралынхаа хамгийн сүүлчийн мөчийг хүртэл үзэл санааны үнэнч цэрэг байх болно гэж Фидель Кастро Гранма сонинд илгээсэн нийтлэлдээ онцлон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн оны 12 сард Фидель Кастро төрийн ажлаас хөндийрөх бодолтой байгаагаа мэдээлж байсан юх. Энэ долоо хоногийн ням гаригт Кубын үндэсний Ассамблей Фидель Кастрогийн залгамжлагчыг тодруулах болно. Кубын хувьсгалын загалмайлсан эцэг гэж хүндлэгддэг Фидель Кастогийн албан тушаалыг түүний төрсөн дүү энэ жил 76 настай Рауль Кастро залгамжлан авах нь гарцаагүй гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уламжилж байна. Фидель Кастро 1959 оноос хойш Куба орныг удирдаж байгаа юм.

Лид2. Арменя улсад өчигдөр ерөнхийлөгчийн сонгууль олж өнгөрсөн билээ. Төрийн тэргүүний албан тушаалд 9 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн юм.
Сонгуулийн урьдчилсан дүнгээр нэр дэвшигч Серж Серкисян 57 хувийн санал авсан байна. Харин түүний гол өрсөлдөгч Левон Тер-Петросян сонгогчдоос 21 хувийн санал авсан байна. Сонгуульд Армен сонгуулийн эрхтэй иргэдийн 69,26 хувь нь санал хураалтанд оролцсон байна. Санал хураалтын үеэр ноцтой зөрчилүүд гарч байсан гэж сөрөг хүчнийхэн мэдэгдэж байна. Тер Петросяныг дэмжигчид сонгуулийн ерөнхий хорооны мэдээлэлд итгэхгүй байгаагаа илэрхийлж Ереван хотын төвд жагсаал хийнэ гэж зарласан байна. Сонгуулийн санал авах цэг дээр эмх замбараагүй байдал үүсэж, зарим сонгогчдод аль хэдийнэ бөглөсөн саналын хуудас тарааж байжээ. Гэвч эрх баригчид ерөнхийлөгчийн сонгууль олон улсын стандартын дагуу явагдсан гэж мэдээлж байгаа юм.
Эр. Би нэгдүгээр шатанд ялалт байгуулсан гэдэгтээ итгэлтэй байна. Би эрх чөлөөний төлөө саналаа өгсөн гэж Левон Тер Петросян ярьсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Армены ерөнхийлөгчөөр хэн нь ч сонгогдсон энэ улсын гадаад бодлого хойд хөрш ОХУ руу чиглэсэн хэвээрээ байх юм байна. Армен улс ОХУ тай стратегийн түншүүд болохыг хичээдэг юм.
Арменя енөөгийн ерөнхийлөгч Кочаряны бүрэн эрхийн хугацаа удахгүй дуусаж байгаа юм. Кочаряныг төрийн тэргүүнээр 10 жил ажилласан хугацаанд Армены эдийн засаг өсөж, хүн амынх нв амжиргааны түвшин сайжирсан юм. Армены сонгуулийн санал хураалтын явцыг гадаадын 300 гаруй төлөөлөгчид ажигласан байна.

Лид3. Дэлхийн зах зээл дээр хар алт гэгддэг газрын тосны үнэ нэмэгдэж шинэ дээд амжилтыг тогтоолоо.
Газрын олборлогч экспортлогч орнуудын байгуулага ОПЕК ийн гишүүн улсууд олборлолтоо багасгаж байгаа энэ үед газрын тосны үнэ өсөж байна. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тос 101 доллар 1 цент хүрчээ. Үүнээс нэг өдрийн өмнө арилжаа дуусах үед газрын тосны үнэ 4 доллар 51 центээр хямд байсан юм. 2008 оны 1 сарын 2 нд газрын тосны үнэ 100 долларт хүрч байсан билээ. Хөрөнгийн биржийн эдийн засагчид, шинжээчдийн хэлж байгаагаар бол эннэ удаагийн үнийн өсөлт нь газрын тосны томоохон нийлүүлэгчид олборлолтоо бууруулах болсонтой холбоотой юм байна. Газрын тосны хэрэглээгээрээ дэлхийд нэгдүгээр байранд ордог АНУ ын эдийн засгийн өсөлт удааширсан нь ч бас тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлжээ. ОПЕК ийн гишүүн орнууд 3 сарын 5 нд болох юм. Энэ уулзалтаас өмнө газрын тосны олборлолт нэмэгдэхгүй юм байна.

Лид4. Өнгөрсөн ням гаригт болж өнгөрсөн Пакистаны парламентын сонгуульд 12 сарын 27 нд амь насаа алдсан улс төрч Беназир Бхуттогийн тэргүүлдэг байсан “Ардын нам” ялалт байгуулжээ.
Пакистаны ардын нам Наваз Шарифын тэргүүлдэг сөрөг хүчний “Мусульманы лиг” намынханд хандан хамтран эвсэлийн засгийн газар байгуулахыг санал болгож байна. Пакистаны сонгуулийн ерөнхий хорооны мэдээнээс харвал Ардын нам парламентад 87 суудал авсан байна. Харин Мусульманы Лиг нам 66 суудал авчээ. Пакистан улсыг ганц хүний дарангуйлалаас ангижруулахын тулд бид олонхийн санал авсан Ардын намтай эвслийн засгийн газар байгуулахад бэлэн байна гэж Наваз Шариф мэдэгджээ. Пакистаны ерөнхийлөгчийг дэмждэг эрх баригч нам парламентын танхимд 38 суудал авч, ялагдал хүлээж сөрөг хүчний байр сууринд шилжиж байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Парламентад олонхи болж байгаа намууд тун удахгүй ерөнхийлөгч Первез Мушарафыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг хөндөх гэж байна. Пакистанд болж өнгөрсөн сонгуулийг АНУ ардчилсан нийгэмийг сэргээх анхны алхам боллоо гэж нэрлэсэн байна. Гэвч олон улсын алан хядлагаьай хийж байгааа дайнд Мушараф Цагаан ордонны нэг холбоотон нь болж чадсан юм.

Лид5. Косово тусгаар тогтнолоо зарлаад хоёр хоног болж байна. Гэсэн хэдий ч Серби улсад Косовогийн тусгаар тогтнотлыг эсэргүүцсэн хүмүүсийн цуглаан, жагсаал үргэлжилж байна.
Косовод амьдардаг Серб үндэстэнүүд Митровиц хотйн ойролцоо байдаг шинээр байгуулагдсан Косовогийн хилийн шалган нэвтрүүлэх боомтод халдсан байна. Сербийн төрийн далбааг мандуулсан мянган гаруй хүн Косовогоос Черногор хүрэх замд байрладаг Банье гэдэг хилийн боомтыг галдан шатаажээ. Хэрэг явдал гарсан хилийн боомт руу Умард Атлантын цэргийн эвслийн энхийг сахиулагчдыг яаралтай илгээсэн байна. Косовогийн тусгаар тогтнолыг Серб улс хүлээн зөвшөөрөхгүй гэдэг хатуу байр сууриа хадгалсан хэвээр байгаа. Сербийн прокурорын газар Косовогийн төрийн гурван өндөрлөгийн эсрэг хавтаст хэрэг үүсгэсэн байна.

Косовод болж байгаа хэрэг явдалд Хятад улс сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн бол олон улсын харилцаанд маш их уршигтай үйлдэл гэж ОХУ анхааруулж байна. ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондалза Райстай утсаар ярихдаа Косовогийн тусгаар тогтнол хүчин төгөлдөр бус гэж хэлсэн байна.

Косовогийн хязгаарын тусгаар тогтнолыг дэмжиж байгаа орнууд:
Германи, Итали, Франци, Британи, Австри, АНУ, Турк, Албани, Афганистан

Косовогийн тусгаар тогтнолыг эсэргүүцэж байгаа орнууд:
ОХУ, Испани, Румын, Словак, Кипр, Хятад, Вьетнам

Лид6. Тошиба корпорац HD DVD форматын бүтээгдэхүүн дахин үйлдвэрлэхгүй гэж мэдэгдсэн байна.
HD DVD форматын видео дүрс тоглуулагч, бүтээгдэхүүн, диск дахин үйлдвэрлэхгүй гэж Тошиба корпорацийн төлөөлөгч хэвлэлийнхэнд мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь америкийн Warner Brothers, Walt Disney, 20 р зууны үнэг, , Metro-Goldwyn-Mayer, Sony Pictures гэх мэт томоохон кино студидууд өөрсдийн киногоо зөвхөн Sony компаний Blu-ray форматаар гаргаж байх болсонтой холбоотой юм.
Эр. Бид орчин үеийн шинэ дэвшилтэй хөл нийлүүлэн алхах ёстой болж байна. Хэрвээ бид хуучнаасаа салахыг хүсэхгүй байх юм бол зах зээлээс аяндаа шахагдах аюултай гэдгийг мэдэрсэн
гэж Тошиба корпорацийн ерөнхийлөгч Ацутоши Нишида ярьж байна. HD DVD форматаас татгалзах нь Тшиба кордорацийн ашиг орлого, дотоод ажилын зохион байгуулалтадл ямар ч сөрөг нөлөө авч ирэхгүй юм байна.
Тошиба корпорацийн энэ шийдвэрийн дараа хувьцааных нь үнэ ч хөрөнгийн бирж дээр 5,7 хувиар нэмэгджээ. Одоо Тошибагийн нэг хувьцаа 829 йен байна. Дэлхийн цахилгаан барааны дэлгүүрүүд ч бас HD DVD форматын диск, видео тоглуулагчын нөөцөө аль болох хурдан худалдаж дуусгаад Blu-ray форматын барааг л зардаг болох гэж байна.

Лид7. АНУ ын Даллас хотод Жон Кеннедигийн амь насын хороосон хэрэгтэй холбоотой материал баримт бичгүүдийг хадгалсан сейфыг хотын прокурорын газраас олжээ.

Энэ сейф прокурорын газар өнгөрсөн зууны 60 аад оны үеэс л байжээ. Чикакогийн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийнхэн ерөнхийлөгч Жон Кеннедигийн амь насыг хороолгох захиалага өгсөн тухай бичиг баримт олджээ. Жон Кеннедиг Даллас хотод амь насаа алдсан тэр мөчөөс хойш хүн төрөлхтөн оньсого таавар шиг нууцлагдмал энэ хэргийн учирыг олох гэж хичээж ирсэн юм. Даллас хотын прокурорын газрын 10 р давхарт байдаг хэн ч өмнө нь анзаарч байгаагүй сейфнээс Жон Кеннедигийн аллагатай холбоотой чухал баримтууд байсан гэж хэн ч зүүдэлж байгаагүй биз ээ. Даллас хотын өнөөгийн прокурор олон арван жил хадгалагдаж байсан бичиг баримт соронзон бичлэгтэй хальсны яриа, захиа, Жек Рубигийн гар буу, Ли Харви Освальдын хувцас гээд нийтдээ 14хайрцаг эд зүйлийг олон нийтэд танилцуулахыг зөвшөөрсөн байна Даллас хотын прокурор
Эр. Миний хийж байгаа цорын ганц зүйл бол та бүхэнд олсон бүх мэдээлэлээ өгч байна. Гэхдээ би эдгээр зүйлүүд хуурамч, эсвэл үнэн жинхэнэ гэдгийг батлаж чадахгүй.
Олдсон баримтуудын дотор Руби, Освальд нарын Чикаго хотын нэгэн ресторанд хийсэн уулзалтын ярианы соронкон бичлэг байжээ. Энэ уулзалт 1963 оны 10 сарын 4 нд болсон юм байна. Энд Чикаго хотын мафийнхан ерөнхийлөгчийг хороох гэж байгаа тухай яриа үлдсэн байна. 1963 оны 11 сарын 22 нд Жон Кеннедиг Даллас хотын гудамжаар задгай машинаар яьж байхад нь буудаж хороосон билээ. Ерөнхийлөгчийн амийг хороосон хэрэгт Ли Харви Освальдыг сэжиглэсэн юм. Гэвч түүнийг Далласын нэгэн шөнийн клубын эзэн Жек Руби олон сая телевиз үзэгчийн нүдэн дээр буудсан билээ.
Хэрвээ уг соронзон бичлэг үнэн бол Освальд, Руби нар хамсаатанууд байжээ. Руби Чикаго хотын мафийнхантай холбоотой байсан юм байна. Чикаго хотын мафийнханд Жен Кеннеди биш харин Чикаго хотын ерөнхний прокуророор ажиллаж байсан түүний ах нь саад болж байжээ.

Ли Харви Освальд: «Чикаго хотын залуус ерөнхий прокуророос салмаар байна гэж чи хэлэх гээ юу?
Джек Руби: «Тйимээ. Гэхдээ энэ чинь бараг л боломжгүй. Холбооны мөрдөн байцаах газрынхан саад болно ш дэ.
Ли Харви Освальд: «Түүнийг алахгүйгээр салж болно ш дээ.
Джек Руби: «Яаж тэр вэ?
Ли Харви Освальд: «Би түүний ахыг нь алж чадна.
Джек Руби: «Ерөнхийлөгчийг үү
Ли Харви Освальд: «Ерөнхийлөгчийг. Надад винтов буу, өндөр барилга, мөнгө л байхад хангалттай.
Джек Руби: « Надад ч мөнгө хангалттай бий шүү. Хар гарын тухай дуулж байсан юм байна.
Ли Харви Освальд: «Мафи уу»
Джек Руби: «Тийм».
Руби мөфийнхантай холбоотой гэдгээ Освальдад яриагүй байна. Хэвлэлийнхэн яагаад энэ сейф прокурорын газар олон арван жил хадгалагдсан, хэн соронзон бичлэгийг хийсэн вэ гээд олон асуулт Далласын ерөнхий прокурорт гарч байна.
Эр. Бид энэ бичлэгийн үнэн мөнийг нь хэлж мэдэхгүй байна.
Ямар ч байсан шинээр олдсон баримтууд Жон Кеннедигийн аллагын нууцыг тайлахад тус болох нь эргэлзээгүй юм.
Лид8. БНХАУ ын Бээжин хотын статистикийн газарын мэдээлснээр өнгөрсөн 1 р сард жижиглэнгийн худалдааны бараа эргэлт
39,09 тэрбум долларт хүрсэн байна.

Энэ нь 2007 оны мөн үеийнхээс 23,9 хувиар өссөн гэсэн үг юм. Авотмашин, хүнёсний барааны худалдаа, гоёл чимэглэлийн эдлэл, нийтийн хоолны газрын арилжаа эрс нэмэгдсэн байна.
Бээжин хотын зах зээл дээр зөвхөн нэгдүгээр сард 83 мянган ширхэг автомашин борлуулагджээ. Хоол хүнс, алт мөнгөн эдлэл, гоёл чимэглэлийн бараа бүтээгдэхүүн, нийтийн хоолны газрын худалдааны эргэлт мөнгөн дүнгээр 3,49 тэрбум, болж нийтдээ 40 хувиар өссөн байна.
Лид9. АНУ ын бүгд найрамдах нам дотороо сунгаанд оролцож байгаа Жон Маккейн Висконсон мужид ялалт байгуулжээ. Ингэснээр ирэх 11 сард болох АНУ ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвших боломжтой болж байгаа юм.

Эр. Надад саналаа өгсөн Висконсон мужын бүгд найрамдах намынханд гүн талархал илэрхийлье гэж Жон Маккайн хэлсэн байна.

Висконсон мужид Жон Маккейн ялалт байгуулсныг америкийн улс төрийн сэдвээр мэдээлэл, нэвтрүүлэг явуулдаг бүх телевизүүд нэгэн шууд дамжуулан үзүүлсэн байна. Би Би Си телевиз ч Жон Маккейны ялалт байгуулсны дараа сонгогчдад хандан хэлсэн үгийг мэдээллийн хөтөлбөрийнхөө үеэр шууд дамжуулсан байна.

Бүгд найрамдах намынханаас Маккейн сунгаандаа тэргүүлж байгаа юм. Жон Маккейны төлөө Висконсоны 974 төлөөлөгчийн дэмжлэг хүлээсэн байна. Харин түүний гол өрсөлдөгч Арканзас мужын амбан захирагчаар ажиллаж байсан Мак Хакабиг 241 төлөөлөгч дэмжжээ.
Лид10. Оросын дуучин Земфирагийн найз найруулагч Рената Литвинова “Земфирагийн ногоон театр” гэдэгм нэртэй баримтат кино бүтээжээ. Энэ кино өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна.
Киноны ихэнхи хэсэгт дуучин бүсгүйн шүтэн бишрэгчдийн гар утасныхаа камераар хийсэн бичлэгийг эзэлдэ байна. Кинонд Земфирагийн ярилцлага ч бас нэлээн хэсгийг эзлэж байгаа юм байна.

Эм. Ногоон театр надад их таалагдсан. Би өөрийнхөө найруулагчыг бас олж чадсан. Өөр хэн нэгэнийг хайх гэж явах ямар хэрэггүй гэж боддог.

Харин Земфмрагийн тухай киног хийсэн найруулагч Рената Литвинова

Эм. Земqира бол маш эрч хүчтэй уран бүтээлч.
Земфирагийн тухай дэлгэцийн энэ бүтээлийн кино концерт ч гэж нэрлэж блох юм. Бүтэн нэг цаг үргэлжилсэн дэлгэцийн бүтээлийн энэ жанрыг барууны орнуудад сайн мэддэг бол орост бараг мартжээ.
Киног бүтээхэд мэргэжлийн 10 гаруй зураглаач ажиллажээ. Бас дээр нь Земфираг шүтэн бишрэгчлийнх нь сонирхогчын камер, гар утасны камераар хийсэн бичлэгүүдийг ашигласан байна.

Лид11. Лондон хотын дуудлага худалдааны Сотбис төв 3 сарын 12 нд Будант английн нийслэлд зохиогдох дуудлага худалдаанд оролцох оросын урлагийн бүтээлүүдийн үзэсгэлэнг Оросын Москва хотод зохион байгуулжээ.
2 сарын 23 хүртэл үргэлжилэх энэ үзэсгэлэнд нийтдээ 36 ширхэг бүтээл тавигджээ. Орчин үеийн урлагитйн бүтээлүүд нийтдээ 1,9 сая долларын үнэтэй юм байна. Эдгээрээс хамгийн үнэтэй нь зураач Олег Васильевын 1990 оны “Үүр цайхын өмнө” гэдэг бүтээл. Зураач АНУ д очсоноосоо хойш нэг жилийн дараа “Үүр цайхын өмнө” гэдэг бүтээлээ туурвижээ. Уран зураг 590 мянган долларын үнэтэй юм байна. Үнэ цэнээрээ хоёр дугаарт орох дараагийн бүтээл нь үзэгч таны харж байгаа энэ хүрэл хөшөө юм. Энэ хөшөө 2007 онд Венецид болсон олон улсын дүрслэх урлагийн уралдаанд оролцож байжээ.

3 сарын 12 нд Лондоны Сотбис дуудага худалдааны төвд нийтдээ 150 урлагийн бүтээлийг олон нийтэд танилцуулж зарна.
Лид12. АНУ ын Нью Йорк хотод жил бүр зохиогддог уламжлалт хүүхдийн тоглоомын үзэсгэлэн нээгджээ. Энд тавигдасан бүтээгдэхүүнээс хүүхдийн тоглоомын хөгжлийн чиг хандлагыг харж болохоор юм.
Сүүлийн үеийн шинжлэх ухааны хөгжил хүүхдийн тоглоомын үйлдвэрлэлд ч бас нэвтэрч байна. Үүний тод жишээ бол бүжиглэж байгаа энэ робот гөлөг юм. Хүүхдийн оюут ухааныг хөгжүүлэх төрлийн тоглоомууд орчин үед томчууд тулгардаг асуудлыг ч хөндөж байна. Тухайлбал замын бөглөрөлийг хэрхэн тойрч явах вэ гэдэг ухаан задалсан тоглоом хүртэл энд тавигджээ. Компьютер, зурагтад холбож тоглодог электрон видео тоглоом хүүхдүүдийн анхаарлыг маш их татаж байгаа юм байна. Хүүхэлдэйдээ хувцасыг нь тохируулах тоглоом хүртэл электрон хувилбартай болжээ. Орчин үеийн хүүхдүүд электрон тоглоомыг илүү их сонирхож байгаагийн нотолгоо нь зөвхөн өнгөрсөн онд л гэхэд АНУ ын нутаг дэвсгэр дээр 22,3 тэрбум долларын өртөг бүхий хүүхдийн электрон тоглоом зарагдсан гэж NDP групп мэдээлжээ.

Энэ өдөр
1872 оны энэ өдөр АНУ ын Нью Йорк хотод метроны музей нээгджээ.
1937 оны энэ өдөр америкийн нисэхийн инженер Уолдо Уотерман аэромобилийг зохион бүтээжээ. Түүний зохион бүтээсэн аэромашин нь агаарт 120 миль, харин зам дээр цагт 70 миль хурдалж байжээ.
1947 оны энэ өдөр Английн засгийн газар Энэтхэг улсад ирэх жил тусгаар тогтнол олгоно гэж мэдээлсэн байна.
Одоогоос 20 жилийн өмнө буюу 1988 оны энэ өдөр Карабахын бүс нутаг цэрэг улс төрийн хямрал гарч байжээ.