2008-06-30

Дэлхийн мэдээ 2008 06 30 Даваа гараг

Лид1 Өнгөрсөн ням гаригт Монгол улсад парламентын сонгууль болж өнгөрсөн тухай ОХУ ын Итар Тасс, Риа Новости, БНХАУ ын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг, ОХУ ын Россия, Японы NHK. Их Британий BBC телевизийн сувгууд мэдээлсэн байна. Дэлхийн 20 гаруй ажиглагчид Монголын сонгуулийн явцийг ажигласан юм.
Хятадын Синьхуа агентлагийн албан ёсны сайтад Монгол улсын хууль тогтоох байгуулагын сонгуульд улс төрийн 12 нам дангаараа, мөн хэд хэдэн нам эвсэл болж оролцож байна гэж мэдээлжээ. 76 гишүүнтэй Монголын парламентын сонгуульд нийтдээ 365 хүн нэрээ дэвшүүлж өрсөлдсөн. Гол өрсөлдөөн МАХН, Ардчилсан намын хооронд болж байна гэж Хятадын Синьхуа агентлагийн сайтад бичсэн байна. Харин Их Британи Олон нийтийн Би Би Си телевизийн сайтад 1990 оноос хойш Монгол улсын иргэд тав дахь удаагаа чөлөөт сонгуулиар парламентаа сонгож байна. Сонгогчдын идэвхи өндөр байсан. Гол өрсөлдөөн Ардчилсан нам, МАХН ын хооронд болж байна. Монголын хамгийн том хоёр улс төрийн хүчин уул уурхайн салбараас төсөвт орох мөнгийг иргэдэд тарааж өгнө гэж амласан юм гэж Би Би Си ийн Улаанбаатар дахь сурвалжлагч Майкл Кох бичжээ. 2004 оны сонгуулийн дараа Ардчилсан нам, МАХН эвсэлийн засгийн газар байгуулж гурван ч удаа ерөнхий сайд нь солигдсон. Ажиглагчид саналын хуудас тоолох явцыг дүрс бичлэгийн камераар бичиж байна. Монголын сонгуулийн ерөнхий хорооны мэдээгээр сонгогчдийн 74 хувь нь санал хураалтанд оролцжээ. Сонгуулийн санал хураалтын өөр тогтолцоогоор явуулж байгаа тул саналы хуудас тоолох явц удааширна гэж сонгуулийн хорооныхон нь анхааруулжээ гэж ВВС телевизийн Улаанбаатар сурвалжлагч мэдээлсэн байна.

Лид2. БНХАУ ын гадаад хэргийн сайд Ян Зечигийн урилгаар АНУ ын төрийн нарийн бичгийн дарга хатагтай Кондолиза Райс тэргүүнтэй 60 гаруй төлөөлөгчид БНХАУ д айлчлал хийж байна.
Кондализай Райс хятад улсад хийж байгаа айлчлалаа Сычуань мужийн засаг захиргааны төв Чэнду хотоос эхэлжээ. Өнгөрсөн 5 сарйн 12 нд Сычуань мужид газар хөдлөлт болсоноос хойш энэ мужил хүрэлцэн ирсэн гадаадын хамгийн өндөр албан тушаалын анхны хүн нь АНУ ын төрийн нарийн бичгийн дарга боллоо. Ёычуань мужид Кондализа Райс байгалийн гамшигт өртсөн орон нутгийхн оршин суугчид, аврах ажил зохион байгуулж байгаа хятадын мэргэжилтнүүдтэй уулсан байна. АНУ ын засгийн газар хятадыг Сычуань мужид байгалийн гамшиг болсны дараа цэвэрлэх байгуулж бэлэглэсэн бөгөөд энэ байгууламж хэрхэн ажиллаж байгаатай танилцжээ. Дараа нь Кондализа Райс хятадын болон гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Гамшигийн дараах аврах ажиллагаа, сэргээн босгох үйлсийг хятадын төр үасаг амжилттай сайн зохион байгуулжээ гэж Кондализа Райс хэлсэн байна. Хятад улсд байгалийн гамшиг болсны дараа АНУ ын засгийн газар Хятад улсад 1 сая америк долларыг бэлнээр, 1,6 сая доллын үнэ өртөг бүхий эд материалийн буцалтгүй тусламж үзүүлсэн юм. Сычуань мужид байгалийн гамшигийн дараах нөхцөл байдалтай танилцсаны дараа Кондализа Райс Бээжин хотод хүрэлцэн ирж Хятадын гадаад хэргийн сайд Ян Зечитэй уулсан байна. Уулзалтын үеэр Кондализа Райс, Ян Зечи нар хоёр талын харилцаанэы өнөөгий байдал, Солонгосын цөмийн хөтөлбөрийг энхийн замаар шийдвэрлэх асуудлаар байр сууриа солилцсон байна. Өнөөдөр үдээс хойш Кондализа Райс БНХАУ ын дарга Ху Жин Таотой уулзах гэж байна.
Лид3. БНХАУ ын Коммунист намын төв хорооны байнгийн гишүүн, БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Жин Пин газар хөдлөлтөд өртсөн Сычуань мужид ажилласан байна.
Коммунист намын орон нутаг дахь салбар хороод, гамшигаас хамгаалах газар, аврах албаныхан байгалийн гамшигийн дараах хохиролын хэмжээг арилгахад идэвхи санаачлагатай ажилласан байна гэж дүгнэлт хийжээ. Одоо сэргээн босгох ажилд ч бас намын гишүүд, идэвхи чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй гэж сануулжээ. Хятадын дэд ерөнхийлөгч Сычуань мужийн Вэньчуань, Бэйчуань, Дузянь хотод ажиллаж орон нутгийн иргэдтэй уулзжээ. Сыцчуань мужид Хонконг, Макаогийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзаад байгалийн гамшигийн дараа аврах ажиллагаанд Макао, Хонконгийн оршин суугчид хандив тусламж цуглуулж, сэргээн босгох ажиллагаанд сайн оролцсонд талархал илэрхийлжээ.

Лид4. ОХУ ын ерөнхий сайд Владмир Путин Төрийн Думд олонхи болсон Нэгдсэн Орос намын гишүүүдтэй уулзах үеэрээ 2008 оны 12 сарын 1 ээс эхлэн төрийн байгуулагын албан хаагчдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

2008 оны сүүл гэхэд орон сууц барих ажлыг эрчимжүүлэх, жжиг дунд бизнесийг дэмжих талаар арга хэмжээ авах шаардлагатай гэж хэлжээ. 2008 оны 7 сарын 10 наас өмнө энэ жилийн улсын төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахыг тэр Төрийн ДУМ ын гишүүдээс хүссэн байна. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев 2009 оны 1 сарын 1 ээс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байга 2300 рублээс 4430 рубль болгож нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан юм. Үүний тулд төсөвт 120 тэрбужм рублийг суулгажээ. Энэ оны эхээр ОХУ ын сангийн сайд Алексей Кудрин тэтгэвэр, цалинг нэмэхэд зориулан 343 тэрбум рубль засгийн газраас зарцуулах болжээ. Энэ мөнгөний эх үүсвэр нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, гадаад валютийн ханшийн хэлбэлзэлээс олох юм байна.

Лид5. 6р сарын 29 нд Абхазын сувиллын Гаград хотод дэлбэрэлт болж 6 хүн бэртэж гэмтжээ. Шархадсан хүмүүсийг эмнэлэгмийн тусламж үзүүлсэн байна.

Өчигдөр Гагра хотын хөл хөдөлгөөн ихтэй нэгэн худалдааны зах дээр дэлбэрэлт болсны улмаас 6 хүн хохирсон тухай Абхазын албан ёсны эх сурвалжууд мэдээлсэн байна. Хотын банкны ойролцоо болсон өөр нэг дэлбэрэлтийн үеэр харин хохирсон хүн байхгүй юм байна. Хар тэнгисийн эргийн сувиллын хот болох Гаград яг энэ улиралд оросын олон зуун жуулчин амрахаар ирдэг бөгөөд дэлбэрэлтэнд өртсөн хүн гараагүй тухай мэдээлжээ. Ийм маягийн гэмт хэрэг жуулчны улирал эхлэхийн өмнөхөн сүүлийн үед ихээхэн гардаг болсон гэж Абхазын Гадаад хэргийн сайд Сергей Шамба Би Би Си гийн Оросын албаныханд тайлбар хийсэн байна. Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш энэ явуллагын хариуцлагыг Гүржийн засгийн газарт тохсон байна. Өнгөрсөн 7 хоногт Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж ярилцах үеэрээ Сергей Багапш улсын чанартай алан хядах үйл ажиллагаа явуулж, тусгаар тогтносон улс орны нөхцөл байдлыг тогтворгүй болгох гэж оролдож байна гэж Гүрж улсын буруушаажээ. Гүржийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сэргээн тогтоох асуудал хариуцсан Парламентын Түр хорооны тэргүүлэгч Шота Малашхия Тбилисийг буруутгасан тэрхүү буруушаалтыг няцааж Гаград болсон гэмт хэрэгт гүржийн засгийн газар ямар ч хамаагүй , Абхазын дайсагналцсан бүлэглэлүүдийн хоорондын тэмцлийн уршгаар дэлбэрэлт гарсан байж магадгүй гэж хэлсэн байна.

Лид6.Өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 142 доллараас даваад байгаа юм байна. Удахгүй нэг баррель нь 2ОО долларт хүрэх төлөвтэй байгаа тухай шинжээчид дүгнэлт гаргасан байна.
Нэг баррел нефтийн үнэ 17О долларт хүрч магадгүй гэж Нефть Экспортлогч орнуудын байгууллагын тэргүүн Шакиб Хелиль өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн байна. Өнөөдөр Лондонгийн бирж дээр Брент төрлийн нефть нэг баррель нь 142,13 долларт хүрч байгаа гэнэ. “ Энэ зун нефтийн үнэ 15О –17О долларт хүрч, оны эцсээр жаахан буурч магадгүй гэж таамаглаж байгаагаа Франс 24 телесувагт өгсөн ярилцлагадаа Хелиль өгүүлсэн нь олонх шинжээчдийн саналтай нийлж байгаа юм . Энэ оны эхэн үетэй харьцуулахад түүхий нефтийн үнэ бараг 5О хувь нэмэгдсэн байна. 2ОО7 онд нефтийн үнэ 58 хувиар өсчээ. Саяхан Саудын Арабт болсон нефть үйлдвэрлэгч болон хэрэглэгч орнуудын бага хурал дээр нефть олборлолтын түвшин хангалтгүйгээс үнийн өсөлтийг хөөрөгдөж байна гэж ОПЕК ийн орнуудыг буруушаасан боловч үүнийг долларын ханшийн уналт болон зах зээл дээр нефтийг дамлан худалдаалж байгаатай холбоотой гэж ОПЕК эсэргүүцэн няцаасаар байгаа юм байна. Гакрын тосны үнэ нэмэгдэж байгаатай зэрэгцэн Нью Йорк, Токиогийн хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн уналт ажиглагджээ.

Лид7. Францын баруун өмнөд хэсэгийн Каркассонд болж байсан цэргийн парадын үеэр үзэгчид руу гал нээсэн байна. Үүний уршигаар 17 хүн шархдсан байна.
Шархадсан хүмүүсийн дотор 5 бага насны хүүхэд байна. Францын тэнгисийн явган цэргийн шүхэрчин сургуулилтийн сумнй оронд жинхэнэ байлдааны зориулалттай сумаар буугаа цэнэглэж үзэгчид рүү гал нээсэн байна. Шархадсан хүмүүсийн хоёрынх нь биеийн байдад хүнд байгаа гэж эмч нар мэдээлжээ. Францын Ле Монде сониний албан ёсны сайтад мэдээлнээр парадын үеэр гал нээсэн цэргийг саатуулсан байна. Цэргийн удирдлагууд парадын үеэр ноцтой алдаа гарсан гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнл хийсэн мэдэгдэлдээ онцлон тэмдэглэжээ. Францын төрийн тэргүүн Николя Саркози болсон хэрэг явдалд харамсаж байгаагаа илэрхийлээд энэ хэргийн буруутай этгээдэд хуулийн дагуу ял оноохыг шаарджээ.
ТОВЧ
ОХУ ын Ленинград мужид зорчигч тээврийн автобус артамурын төмөр ачиж явсан хүнд даацын автобустай мөргөлдсөн байна. Осолын үеэр 9 хүн амь насаа алджээ. Тэгвэл энэ зам дээр өөр нэг автобус суудлын хөнгөнэ тэрэгтэй мөрөлдсөн байна. Хөнгөн тэрэгний бүхээгт байсан бүх зорчигчид амь үрэгдсэн байна.

Фэншень хар салхи өмнөд хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотыг дайран өнгөрсөн байна. Байгалийн онц нотцой энэ үзэгдийн үеэр эдийн засагт 150 сая юанний хохирол учирсан байна. Байгалийн гамшигаас өмнө өмнөд хяталын энэ бүс нутгаас нийтэдээ 26 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хар салхийний үеэр 3 далан сэтэрч, 9 барилгад эвдрэл сүйрэл гарчээ. 1600 ширхэг ургаа мод үндсээрээ булга сугарч унасан. Түүнчлэн уулархаг газар хөрсний нуранги үүсжээ. Өнөөдөр ч гэсэн хүчтэй аадар бороо үргэлжилсэн орно гэж цаг уурын албаныхан сэрэмжүүлжээ. Фэншень хар салхи дайран өнгөрөх үеэр 16 хүн амь насаа алдсан байна. Өөр 9 хүний хувь заяа хэрхсэн нь одоогор тодорхойгүй байна.

Турк руу амралт зохион байгуулдаг Туркийн Васко аялал жуулчлалын нэгэн компани дампуурчээ. Турк улсад нэгэнт очсон хүмүүсээс Туркийн тал буцах зардалаа нэмж төлөхийг шаардах болсоноор энэ бүх түүх эхэлсэн байна. Васко аялал жуучлалын энэ компани дампуурлаа зарлажээ. Тус компани оросын амрагчдийн зочид буудлын өрөөний үнийг нь төлөөгүй байна. Иймээс зочид буудал нь амрагчдыг өрөөнөөс гаргаж, эх орондоо буцах гэж байсан заримыг нь зочид буудлаас гарахыг хориглосон байна. Энэ хүмүүст туслах ажлыг Оросын дипломатууд хийж байна.

Хар далайн эргийн Симферополь хотын оршин суугчид хэт үндсэрхэг үзэлтнүүдийг эсэргүүцэж жагсаал хийсэн байна. Фашистууд Крымээс тонил гэсэн утгатай лоозонг жагсагчид барьсан байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед Гитлерийн Германы талд тулалдсан Украиний босогч бүлэглэлийн удирдагч Роман Шухевичид дурсгалт зориулсан цуглаан хийснийг энэ хотын оршин суугчид эсэргүүцэж байгаа юм. Улс төрийн намын гишүүд, Крымын иргэд урвагчийг үнлэсний баатар болгох гэсэн хүмүүсийгШевченкогийн талбайд оруулахаас татгалзсан байна.

Лид8. Роберт Мугабе, Зимбабвегийн ерөнхийлөгчийн тангарагийг 6 дахь удаагаа өргөсөн байна. Төрийн тэргүүний үүрэгт ажлыг 5 жилийн хугацаатай гүйцэтгүүлж байх тухай асуудлыг тус улсын хууль тогтоох байгууллага авч хэлэлцэж байгаа гэнэ.
Зимбабве улсын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа нийслэл Хараре дахь Мугабегийн Стейт Хаус албан өргөөнд болсон байна. Саяхан болж өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар тус улсын хөдөө орон нутгийн дийлэх оршин суугчид Мугабегийн төлөө саналаа өгсөн үр дүн гарсан тухай Зимбабвегийн эрх баригчид мэдээлсэн байна.
Мугабе ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн цорын ганц хүн байсныг энд дурдах хэрэгтэй. Учир нь сөрөг хүчнийхэн төрийн аппарат сонгогчдыг айлгаж сүрдүүлж, тэднийг хүчээр албадаж байгаа тухай мэдэгдэл гарган, хүн амыг хориг тавихад уриалан дуудаж, сонгуульд оролцохгүй гэсэн шийдвэр гаргасан юм байна. Гэсэн хэдий ч өнгөрсөн 3р сард болсон ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үеийн сонгуулийн ирцтэй ойролцоо буюу 42 орчим хувийн үр дүнг сөрөг хүчнийхэн ч тэр, зарим нэг гадаадын засгийн газар ч тэр, бие даасан туршин шинжээчид ч тэр маргаантай гэж үзэж байгаа тухай Зимбабвегийн сонгуулийн комиссын мэдээ баримтанд өгүүлсэн байна. Энэ удаа ч гэсэн сонгогчид айдас хүйдэст автан сонгуулийн хэсэг дээр ирж, олон мянган хүн саналын хуудсаа хүчингүй болгосон гэж ажиглагчид нотолж байна.

Йоханнесбург дэхь Би Би Си гийн сурвалжлагч Питер Байлзын мэдээлснээр бол сонгуулийн албан ёсны үр дүнг олон нийтэд зарлан тунхаглахаас өмнө өөрийгөө ялсан гэж Мугабе яаравчлан мэдэгдсэн нь Африкийн Холбооны улсуудын чуулга уулзалтанд явахынхаа өмнө тэгсэн байж магадгүй гэсэн байна. Энэ чуулга уулзалт өнөөдөр Египетэд ажиллагаагаа нээх юм байна. “ Сонгуулийн үр дүнг урьдаас таамаглах дэндүү боломжтой байсан болохоор улт төрийн энэ тоглоомонд цаашид оролцох нь миний хувьд утга учиргүй байсан гэж Зимбабвегийн сөрөг хүчний намын тэргүүн Морган Цвангираи хэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үед Морган Цвангираи Роберт Мугабегаас түрүүлсэн хэдий ч Зимбабвегийн Сонгуулийн төв хороо өчүүхэн зөрөөтэй гэж үзэн сөрөг хүчний тэргүүний ялалтыг хүчингүйд тооцсон юм гэж албан ёсны мэдэгдэлд дурдсан байна. Үүний дараагаар Цвангираи амь насаа хамгаалан Өмнөд Африкт хэсэн хугацаагаар байсан бөгөөд Зимбабвед эргэж ирээд ч Голландын Элчин Сайдын Яаман дээр хэдэн өдрийг өнгөрөөсөн байна. Кейптауны ширээь лам бөгөөд нийгмийн нэрт зүтгэлтэн Дезмонд Тату Зимбабвед болж байгаа үйл явдалд оролцож , хэрэгтэй бол хүч хэрэглэхийг урьд өмнө нь дэлхийн хамтын нийгэмлэгт уриалж , тус улсын нөхцөл байдлыг тогтворжуулж, энх амгалан байдлыг сэргээн босгоход НҮБ ын энхийг сахиулагч дайчдыг оруулж ирж байрлуулах нь гарцаагүй чухал гэж хэлж байжээ.

Лид9. АНУ ын Калифорни сүүлийн 7 хоногоийн турш мужид ойн түймэр дүрэлзэж байна. Одоогийн байдлаар 150 га газар түймэрт өртөж шатжээ.
Гал түймэрт Калифорни мужийН 50 гаруй байшин барилга өртсөн тухай Асошиэйтэд пресс агентлаг уламжилж байна. Өтгөн манан санагдуулсан утаа униар, тортог Калифорни мужийг бүрхжээ. Агаарын бохирдол орон нутгийн иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тул аюулгүй газр руу нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна. АНУ ын Кадифорни мужид сүүлийн сарын турш халуун хуурай цаг агаартай байжээ. Энэ үед аянга цахиж ойн түмэр дэгджээ.Хүчтэй салхи ойн түймэр тархар үндсэн нөхцөл нь болж гал түймрийн 800 гаруй голомт үүсжээ. Гал түймрийг унтраах ажилд 15 мянган гал унтраагч 80 нисдэг тэрэг ажиллаж байна.
Лид10 Австралийн иргэн Иэн Ашер эхнэрээсээ салж, гэрлэлтээ цуцлуулсанны дараа хуучин амьдралаа санагдуулсанс бүх дурсамжаа бүр мөсөн мартахын тулд орон сууц, гэрийн тавилага, өөрийн эдлэж хэрэглэж байсан бүх эд зүйлс, тэр ч бүү хэл найзуудаа хүртэл дуудлага худалдаагаар зарсан байна.
Тэр энэ бүхнээ 200 мянган америк доллараар авах хүсэлт гаргасан хүнд заржээ. Иэн Ашер энэ жид 44 настай. Тэр интернэтийн eBay сайтаар дамжуулан амьдралаа дуудлага худалдаанд оруулах зарлал байрлуулсан юм байна. Дуудлага худалдаанд байшин, Мазда загварын машин, мотоцикл, усны чарга, шүхэр, найзуудтайгаа танилцуулах үүрэг оржээ. Дуудлага худалдаа өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. Дуудлага худалдаанаас олсон бүх мөнгөөрөө тэр дэлхийг тойрон аялах гэж байгаа юм байна.

Лид11. Японы Хоккайда аралд 7 сарын эхээр удахгүй дэлхийн аж үйлдэржсэн найман орнй төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаа юм. Энэ томоохонаөрга хэмжээнээс өмнө Япончууд техникийн дэвшилээ сурталчилж гадаадын сэтгүүлчдэд шинэ нээлтээ үзүүлж байна.
Япончууд байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг сонгож байна. Байгаль эх Япончуудад ашигт малтмалыг харамлаа юу гэлтэй. Япон улс байгалийн баялагийн нөөц бараг байхгүй гэж хэлж болно. Гэвч Япончууд далай тэнгисийн их ус, галт уул, нар салхи бол бидний гол баялажг гэж үзэж байна. Япончууд сэргээгдэх эрчим хүчнээс эрчим хүч гарган авч байна. Япон улсад нэг литр бензин 170 иений үнэтэй байна. Энэ нь хөрш орнуудынхаас нь 2 дахин илүү үнэтэй байна гэсэн үг юм. Иймээс Япончууд түлш эрчим хүчийг бусад улс үндэстэний хаанаас хайж байгаагүй газраас эрэлхийлж байна.
Эр. Далайн усанд асар их эрчим хүч нуугдаж байгаа. Ямар их нөөц байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Бидний гол зорилго бол энэ их нөөц баялагийг ашиглаж сурах явдал юм. Бид далайн гүнээс халуун уурыг шугам хоолойгоор соруулан авч аммиакаар хөргөөд шингэн болгож хувиргаж байгаа.
Энэ усаар трубиныг хөдөлгөж эрчим хүч гарган авч байна. Энэ төхөөрөмж ус төрөгчийг гарган авдаг. Ирээдүйд Африк, Азийн олон оронд ус төрөгч гаргах ийм станц хэдэн зуугаараа бэлэн болох юм.
Эр. Энэ цэвэр байгальд хоргүй эрчим хүч нь байгаль дэлхийгээ энэ хэвээр нь хойч үедээ дамжуулан өгөхөд тус болох юм.
Одоо бизнесмэнүүд бэлэн бензин, нүүрс худалдан авах нь ашигтай, хямд тусаж байгаа юм. Гэвч ирээдүйд ус төрөгч хамгийн өргөн хэрэглэгдэх болно гэдэгт япончууд итгэлтэй байна. Байгалийн өөр нэг баялаг бол салхи юм.
Эр. Салхин цахилгаан станц одоогоор маш бага хүчин чадалтай байгаа. Тэгээд ч эрчим хүч гаргахад хангалттай байх салхи байнга гардаггүй. Гэхдээ энэ бол шинэ технолгийг турших талбар гэж хэлж болно.
Түүнээс гадна Япончууд галт уулын эрчим хүчийг ашиглаж байна.
Эр. Тээр тэнд байгаа гал уул дэлбэрээгүй удаж байгаа. Гэхдээ галт уулсцн дотор халуун хайлмаг буцалж байгаа. Бид энэ халуун хайлмагийн хүчээр буцалсан гүний халуун усыг тусгай шугам хоолойгоор авч 10 мянган айлыг эрчим хүчээр хангаж чадаххуйц цахилгаан станц ажилуулж байна.
Япончуудын хамгийн сүүлийн үеийн нэг том дэвшил бол ус төрөгчөөр ажиллах машин бүтээсэн явдал юм. Япон улсын өнцөг булан бүрт ус төрөгчөөр машин цэнэглэх станц барьж байна.
Эр. Ирээдүйд ус төрөгч бензинээс хямд байх болно гэдийг бил тооцоолсон юм.
Ус төрөгчөөр ажилладаг машин аль хэдийнэ зохион бүтээсэн бөгөөд лизингээр худалдаж эхлэх гэж байна. Ус төрөгчийн машины түлшний савыг нэг удаа дүүргэхэд 400 км замм туулах хүчин чадалтай юм. Ус төрөгчийн машин цагт 150 км хурдалж чадна.

Лид12. 7 сарын нэгнээс эхлэн ОХУ ын Москва хотын төвд байдаг Детский мир хүүхдийн барааны дэлгүүр түр хугацаагаар хаагдаж байна. Хүүхдийн барааны энэ дэлгүүр Зөвлөлт засгийн үед хүүхдийн ертөнцийн диваажин нь болгохын тулд 1957 онд байгуулсан юм.
Долоон давхар энэ барилгад байрлах хүүхдийн барааны дэлгүүр ЗХУ даа хамгийн алдартай дэлгүүр болж чадсан юм. Одоогоос 12 жилийн өмнө дэлгүүрийг Система гэдэг компани хувьчилж авсан юм. Энэ дэлгүүрийн өнөөгийн эзэмшигчид нь Детский мир дэлргүүрт их засвар хийж кино театр, ресторан, худалдааны томоохон төв болгож хувиргах гэж байна. Дэлгүүрийн барилгийн завсар нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон гэж эзэмшигчид нь мэдэгджээ. Москва хотын засаг дарга ч 2007 онд дэлгүүрийн барилгад засвар хийх тухай төслийг дэмжсэн юм. Дэлгүүрийн барилгад хийх засвар хоёр жилийн дараа үйлчлүүлэгчиддээ үүд хаалгаа нээнэ. Гэхдээ засварын багийнхан дэлгүүрийн гаднах засал, өнгө төрхийг хэвээр хадгалж үлдэх юм байна. Харин дотоод засал, дэд бүтэц нь өөрчлөгдөх юм. Дэлгүүрийн доор газар доорх машины зогсоол, шилэн цахилгаан шат, өөрөө явагч шат нэмэгдэх юм. Дэлгүүрийн барилга нь 57,5 мянган квадраь метр талбайтай. Засварын дараа ашигтай талбайн хэмжээ 76 мянган квадрат метр болно. 40 мянган квадрат метр нь худалдааны бүс болно. Үүний дөрөвний нэг нь хүүхдийн барааны дэлгүүрийн зориулалтаар ашиглагдах болно. Дэлгүүр ашиглалтад орсоны дараа хүүхдийн цугаа цэнгэлийн томоохон төв болно хөрөнгө оруулагчид амлаж байна.

No comments: