2008-06-16

Дэлхийн мэдээ 2008 06 16 Даваа гараг

Лид1. БНХАУ ын зүүн өмнө зүгийн Хунань, Гуанвдунь, Зянси, Хубэй, Ганси Жужаны өөртөө засах оронд олон хоног үргэлжилэн орсон борооны улмаас үер усны гамшиг нүүрлээд байна. Одоогоос сарын өмнө газар хөдлөлт болсон Сычуаньв мужийг үерийн аюул тойрсонгүй.
Олон хоног үргэжилсэн орсон борооны дараа гол мөрний усны түвшин нэмэгдэж эргээ хальсан байна. Үерийн усанд 55 хүн живж амиа алдаж 500 мянган хүн орох орон гэргүй болсон тухай хятадын засгийн газрын мэдлийн Синьхуа агентлаг уламжилж байна. Үерийн хүчтэй урсгалд зам гүүр эвдэрч, байшин барилга нурж их хэмжээний хохирол учиржээ. Сарын өмнө газар хөдөлсөн Сычаунь муж үерт хамгийн их хохирол амссан гэж хятадын төв телевиз мэдээлж байна. Сычуанть мужаас 70 мянган хүнийг нүүлгэн шүилжүүлэх шийдвэрийг хятадын аврах албаныхан гаргажээ. Хятадын газар тариалангийн төв гэгддэг Хунань, Гуандунь мужид үр тариа усанд урсжээ. Иймээс тариачид энэ жил ургац авах боломжгүй болоод байна. Үерийн усны урсгалд олон газар хөрсний нуранги болсон байна. Хятадын цаг агаарын албаны мэдээгээр ойрын 10 хоногийн турш хур бороо татрахгүй юм байна. Үер усны гамшиг болсон бүс нутгаас 1.27 сая хүнийг өөр аюулгүй бүс нутаг руу нүүлгэн шилжүүлжээ. Хүн ам, эдийн засагрт учирсан хохиролын хэмжээг 10 тэрбум юань буюу ойролцоогоор 145 сая америк доллар гэж хятадын засгийн газар үнэлсэн байна. Үерийн дараа гэдсний халдвар өвчин гарах магалдлал өндөр байдаг тул хятадын эрүүл мэндийн яам ариутгалын ажлыг хийх гэж байна.

Лид2. Өчигдөр АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Виндзорын цайзад хүрэлцэн очиж 2р Елизабета хатан хаантай уулзсан байна. Дараа нь гэргий Лоратайгаа Их Британийн ерөнхий сайд Гордон Браун болон түүний гэргий Саратай хамт Лондонгийн Даунинг Стрит 1О т оршдог албан өргөөнд нь оройн зоог барьсан байна.
АНУ ын ерөнхийлөгчийн Их Британид хийж байгаа 2 хоногийн айлчлал үеэр Британийн парламентын ордны ойролцоо Иракт болж байгаа дайныг эсэргүүцэгчдийн жагсаал цуглаан болж “ Буш бол алан хядагч “ гэж хашгирч байжээ. Жагсаалд идэвхитэй оролцсон 258 хүнийг Лондоный цагдаа нар баривчилсан байна. Жагсаалд нийтдээ 2500 хүн оролцжээ.
Өнөөдөр Буш Браун хоёр ойрхи Дорнодын асуудал , хүнсний бүтээгдэхүүн болон эрчим хүчний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаа асуудлуудыг албан ёсоор авч хэлэлцэх юм байна. Өчигдрийн уулзалт улс төрийн гэхээсээ илүү энгийн нөхцөл байдалтай болж өнгөрсөн тухай Би Би Си гийн тоймч Майк Вулдриж мэдээлсэн байна. Өнөөдөр 2 орны тэргүүн нар Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд худалдааны гэрээ хэлэлцээрийн явцыг авч хэлэлцэх юм байна. Цөмийн хөтөлбөртэй болох гэсэн Ираны хүсэл эрмэлзлэлийн талаар ч мөн ярилцах аж. Британийн Скай Ньюс телесувагт өгсөн ярилцлагадаа Буш “ Иракийн энгийн номхон ард иргэд үхэж үрэгдэж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн хэдий ч тус улсад халдан орсон явдлаа урьдын адил зөвтгөж байгаагаа ярьсан байна. Мөн Иракийн асуудлаар Гордон Браунтай санал зөрөлдөж байгаагаа тэмдэглэн хэлжээ. Лондонд байх хугацаандаа Жорж Буш Иракийн дайны ажиллагааны талаарх хамтран зүтгэгч эртний анд Британийн ерөнхий сайд асан Тони Блэртэй бас уулзаж гэж байгаа гэнэ. Одоо Тони Блэр Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулах олон улсын дөрвөлиин төлөөлөгчийн бүрэлдэхүүнд ороод байгаа юм байна. Энэ дөрвөлд АНУ , Европын Холбоо, НҮБ, Орос багтаж байгаа юм.
Лид3. Умард Атлантын цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффер тэргүүтэй төлөөлөгчид Украин улсад айлчлал хийхээр өнөөдөр Украин улсад хүрэлцэн ирлээ.
Умард Атлантын цэргийн эвслийн төлөөлөгчдийн айлчдад 2 өдөр үргэлжилэх юм. Хуучин Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд багтаж байсан Украин улс жүржийн хувьсгалийн дараа барууны орнуудтай ойртох, стратегийн түнш болохыг эрмэлзээж байна. Энэ бодлогийн хүрээнд Украин улс Умард Атлантын цэргийн эвсэлд элсэх хүсэлтээ гаргаад байгаа юм. Украиныг Умарт Атлантын Цэргийн эвсэлийн гишүүнээр элсүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх зорилгоор ноён Яап де Хооп Схеффер Киевт хүрэлцэн иржээ. Украины эрх баригчид нь Умард Атлантын цэргийн эвсэлд элсэхийг хүсэж байгаа бол жирийн иргэд нь үүний эсрэг байр суурьтай байна. Умард Атланты цэргийн эсвэл нь хүйтэн дайны үед байгуулагдсан Зөвлөлтийн эсрэг цэргийн эсвэл юм. Хэдийгээр хүйтэн дайн дууссан ч энэ байгуулага оршин тогтнож, гишүүн орныхоо тоог нэмэгдүүсээр байгаа нь ОХУ ын төр засгийн өндөрлөгүүдийн эгдүүцлийг төрүүлж байна.
Лид4. Умард Атлатнын цэргийн эсвэлд Украин улс элсэх нь ОХУ, Украниы харилцаанд сөрөг нөлөө үзүүлэх нь гарцаагүй гэж ОХУ ын засгийн газрын шадар сайд Сергей Иванов мэдэгдсэн байна.
Хэрвээ Украин улс Умард Атлантын цэргийн эсвэлийн эгнээнд нэгдэн орох м бол соёл урлаг, эдийн үасаг, улс төрийн гээд бүх салбарын харилцаа хамтын ажиллагаа тасалдах болно. Ингэснээр Орос Украины ард түмэн л хохирч үлдэх болно. ОХУ –д зорчих Украины иргэд визтэй зорчих журам ч мөрдөгдөж эхлэхийг үгүйсгэх аргагүй гэж Сергей Иванов онцлон тэмдэглэсэн байна. ОХУ ын засгийн газрыйн шадар сайд Сергей Иванов Севас тополь хотыг үүсгэн байгуулсаны 225 жилийн ойд уригдан ёслолын ажиллагаанд оролцож байхдаа энэ мэдэгдэлийг хэвлэлийнхэнд хийсэн байна. Хоёр орны хооронд иргэд харилцан визтэй зорчдог болсоноор Крымд очих оросын жуулчид, амрагчдын тоо ч эрс буурна гэсэн үг юм. Севатополь хотод Оросын усан цэргийн флот байрладаг юм. Украин улс Севастополийн флотыг 2017 он гэхэд хаах, оросын цэргийн албан хаагчдыг нутаг буцаах шийдвэр гаргасан юм. Гэвч ОХУ Украины эрх баригчдийн энэ шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа билээ.
Лид5. Афганистаны ерөнхийдөгч Хамид Карзай Пакистан руу цэрэг дайчид илгээхэд бэлэн байна.
Алан хядагчидтай тэмцэх зорилгоор Пакистан руу цэрэг дайчид илгээхэд бэлэн байгаа гэдгээ Афганистаны ерөнхийлөгч Хамид Карзай мэдэгдсэн байна. Харин Пакистаны эрх баригчид үүнийг эсэргшүүцэж байна. Хэрвээ Афганистаны цэргүүд Пакистаны хил давах юм бол Пакистан улс хариу арга хэмжээ авна гэж анхааруулж байна. Кабулд болсон хэвлэлийн бага хурал дээр хийсэн энэхүү мэдэгдэлдээ ерөнхийлөгч Пакистан дэхь цэрэг дайчдын эсрэг арга хэмжээ авахыг Исламабад болон олон улсын хүчнүүдийг уриалсан байна. Үүний хариуд Исламабад бусад орны хэрэг явдалд оролцохгүй, өөртөө чиглэсэн тийм явдал ч гаргуулахгүй гэдгээ Пакистаны ерөнхий сайд мэдэгджээ. Табличууд болон алан хядагчдыг орогнуулахгүй гэдгээ Пакистаны эрх баригчид мэдэгдсэн байна.

Лид6. НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Саудын Арабын эзэн хаантай уулзсан байна. Уулзалтын дараа Саудын Араб нефть олборлолтоо 2 хувь нэмэгдүүлснээр дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлтөнд хариу цохилт өгөхөд бэлэн байгаа гэдгээ илэрхийллээ гэж Пан Ги Мун хэлжээ.
НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Жидда хотод Газрын тос сайд Али Наимитай уулзаж гэрээ хэлэлцээр хийснийхээ дараагаар Саудын араб өдөр тутмын нефть олборлолтын хэмжээгээ 2ОО мянган баррелаар нэмэгдүлэхэд бэлэн байна гэж Пан Ги Мун мэдэгдсэн байна. Энэ нь одоо үйдвэрлэж байгаа нефтийн 2 хувь болж байгаа юм байна. Өнгөрсөн 5р сард Саудын Араб газрын тосны олборлолто өдөрт 3ОО мянган баррелаар нэмэдүүлсэн байна. Түүхий нефть үйлдвэрлэгч орнуудын дотроос үйлдвэрлэлээ нилээд далайцтай нэмэгдүүлэх боломжтой цорын ганц орон бол Саудын Араб юм . Урьд нь Саудын арабын эзэн хаан Абдуллатай уулзаж байхдаа нефтийн үнийн хэлбэлзлийг хэт өндөр байгаа гэж тус орны эрх баригчид үзэж байгаа, мөн нефтийн үнийг боломжийн түвшинд тогтооход бэлэн байгаа гэдгээ эзэн хаан хэлсэн тухай Пан Ги Мун мэдээлсэн байна. .
Лид7. Тусгаар тогтнолоо зарлаад удаагүй байгаа Косово улсын үндсэн хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Үүний хариуд Сербийн эрх баригчид Косово улсын серб үндэстэнүүд амьдардаг нутаг парламент байгуулах болно гэж мэдэгдсэн байна.
Косовогийн асуудал эрхэлсэн Сербийн сайд 14 хоногийн парламент үйл ажиллагаагаа эхэлнэ гэж мэдэгдсэн байна. Косовогийн шинэ үндсэн хуулинд Косово бол тусгаар тогтносон, хараат бус улс мөн гэж тусгажээ. Косовогийн үндсэн хуулийн төслийг хийхдээ НҮБ ын баталсан Марти Ахтисаари төлөвлөгөөг баримталжээ. Косовогийн хүн амын 10 хувийг бүрдүүлдэг сербчүүд энэ үндсэн хуулийг дагаж мөрдөхгүй гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа юм. Косовогийн парламент шинэ үндсэн хуулиа баталсаны дараа төрийн далбааг намируулж, төрийн дуулалыг эгшиглүүлсэн байна. Косовод ажиллаж байгаа НҮБ ын ажилтнууд тун удахгүй өөрсдийн албан үүргээ Косовочуудад шилжүүлэх юм байна.

Лид8. АНУ ын төри йн нарийн бичгийн дарга Кондализа Райс Ойрхи Дорнодын орнуудад ажлын айлчлал хийж байна.
Иордан голын баруун эрэгт байгаа еврейн сууроингийн асуудал одоо сэтгэл зовоосон асуудал болоод байна гэж мэдэгджээ. Израиль улс Йордан голын баруун эргийн өөрийн нутаг гэж үзэж шинээр 1300 байшин барих гэж байгаа юм. Израилийн энэ төлөвлөгөөг Кондализай Райс шүүмжилж байна. Асуудлыг хатагтай Райс Изралийн ерөнхий сайд Эхуд Ольмерттэй ярицах гэж байна. Израилийн тал Йордан голын баруун эрэгт барилга байшин сүндэрлүүлэх гэж байгаа нь Израиль Палестины хооронд энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээрийг тасалдуулах гэсэн бодлого гэж Палестины өөртөө засах орны тэргүүн Махмуд Аббасмэддэгджээ.

Лид. 6 сар талдаа орж байгаа энэ үед АНУ ын нийслэл Вашингтон хотод гэнэт хүйтэрч цас оржээ.
Модод ногоорсон зуны дунд сард гэнэт цас орсон нь байгаль эхийн гэнэтийн бэлэг. Илд халуун шатаж байх ёстой үед хүйтэрч цас бударсанд олон хүн гайхаж байна. Тэгвэл АНУ ын зүүн хойд хэсгийн Айово мужид болсон үерийн гамшигийн учруулсан хохиролыг албаны хүмүүс тооцож байна. Айово мужийг бүхэлд нь гамшигийн бүс гэж зарласан юм. Хамгийн сүүлчийн мэдээгээр АНУд болсон үерт 15 хүн амиа алдсан байна. Орон гэргүй болсон мужийн 20 мянган хүнийг түр хоргодох байранд оруулаад байгаа юм.

Лид9. Японы Осака хотод байрладаг Genepax компани усаар ажилладаг машин зохион бүтээсэн байна. Усаар ажилладаг машин нь 1 литр усаар цэнэглэгдээд 60 минутын турш 80 км цагийн хурдтайгаар давхих хүчин чадалтай байна. Зохион бүтээгчдийн мэдээлснээр энэ машин нь ундны, гол нуурын, далай тэнгисийн, тэр яч бүү хэл борооны усаар ч ажиллах боломжтой байна. Машины хөдөлгүүр нь уснаас ус төрөгч, хүчил төрөгчийг нь ялган авч шатахуун болгон хувиргадаг. Усаар ажилладаг энэ машин нь хүрээлэн байгаа орчинд хортой хий ялгаруулдаггүй давуу талтай байна. Японы Genepax компанийхан усаар ажилладаг энэ машиндаа патент авах юм байна. Үүний дараа усаар ажилладаг машиныг олноор үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна. Хэрвээ ингэвэл хүн төрөлхтөн түлш шатахууны үнийн дарамтаас ангижирах юм.

Лид10.Белорусийн Гродно хотод Тусгаар улсуудын хамтын нөхөрөлөлийн орнууд, Ойрхи Дорнодын бүс нутгийн улсуудын хамтарсан ардын урлагийн наадам 7 дахь жилдээ болж байна. Улс үндэстэн бүр өөр өөрсдийн үндэсний урлаг соёлоо сурталчтлахаас гадна үндэсний хоол хүнсээрээ ч зочидыг дайлж байна.
Эндээс Армян шорлог, Молдов усан үзмийн дарсийг амтлаж, Азарбайжаны хуримын ёслолын тухай мэдлэгтэй болох боломжтой юм. Ардын урлагийн наадамын энэ өдрүүдэд Белоруссийн Гродно хотын хүн ам хоёро дахин нэмэгддэг байна. Бүх үндэстэн угсаатаны соёл уралг, ардын өв уламжлалыг танилцуулах нь энэ наадмын гол зорилго юм. Белоруссын Гродно хотод дэлхийн 140 гаруй орны үндэстэн угсаантан аж төрдөг байна.

Энэ өдөр
1846 оны энэ өдөр Католик шашны тэргүүн, Ромын тэргүүн хамба ламаар
Жованни Мария МАСТАИ-ФЕРЕТТИ томилогдсон байна. Тэрээр түүхэнд хамба лам 9-р Пий гэж мөнхрөн үлдсэн юм.
Одоогоос 105 жилийн өмнө буюу 1903 оны энэ өдөр The Ford Motor Company үүсгэн байгуулагдсан байна.
1925 оны энэ өпөр Крымд Артек хүүхдийн зулан байгуулагджээ.
1954 оны энэ өдөр Их Британий батлан хамгаалах яамны тусгай хороо ус төрөгчийн бөмбөг үйлдвэрлэх тухай зарлиг гаргасан байна.

1972 оны энэ өдөр Нью Йорк хотод жааз хөгжмийн музей нээгдсэн байна.

1977 оны энэ өдөр Л. И. БРЕЖНЕВ ЗХУ ын дээд зөвлөлийн даргаар томилогджээ.

1992 оны энэ өдөр Бэтмэн эргэж ирсэн нь цран сайхны киноны нээлт болжээ.

No comments: