2008-06-13

Дэлхийн мэдээ 2008 06 13 Баасан гараг

Лид1. БНХАУ ын Сычуань мужид хүчтэй газар хөдлөлт болсоноос хойш яг нэг сар өнгөрч байна. Үүнтэй холбогдуулан хятадын эрх баригчид аулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авчээ.
Сычуаны Дузяньань хотод нурсан сургуулийн гадаа гашуудалын цуглаан хийхээр ирсэн хүмүүсийг цагдаа нар тараах гэж оролджээ. Хэрвээ сургуулийн барилгийг сайн чанартай барьсан бол тэдний хүүхдүүд газар хөдлөлтийн үеэо амвд эсэн мэнд үлдэх байсан эсэхийг эцэг эхчүүд тайлбарлахыг шаардаж байгаа юм. Сычуаөнь мужийн ихэнхи байшин барилгийг барихдаа чанаргей материалаар, газар хөдлөлтийн чичиргээг даах эсэхийг нь тооцоолоогүй барьсан байна. Энэ бол холбогдох албан тушаалтнуудын хариуцлагагүй байдал, авилагатай холбоотой гэж оргон нутгийн иргэд барууны хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд ярьсан байна. Хятадын Сычуань мужийн эрх баригчид иргэдийг гадаадын сэтгүүлчидтэй харилцахыг хориглож байна. Цагдаа нар хориглож байсан ч Сычуань мужийн зарим хотод үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд гашуудлын ажиллагаа хийсэн байна. Зарим эцэг эхчүүд одоо хүртэл хүүхдийнхээ цогцосыг олж хараагүй байна. Сычуань болсон газар хөдлөлтийн үеэр 69 мянга 156 хүн хэлмэгдсэн юм. Тэдний 18 мянга нь ор сураггүй алга болсон тооцогдож байна. Энэ мужийн 5 сая хүн орох орон гэргүй болжээ . Газрын хөрстэй тэгширсэн хотыг сэргээн босгоход наад зах нь 3 жилийн хугацаатай шаардлагатай юм байна. Сычуань мужийн дэд бүтэцийг сэргээхэд олон улсын хамтын нийгэмлэгээс олон арван сая доллар хандиваар авсан юм. Хятадын аврах албаныхан газар хөдлөлтийн дараа халдварт өвчин гарахаас сэргийлж халдаргүйжүүүлэх ажил хийж байна.

Лид2. БНХАУ Тайвань аралын удирдагчид иргэний агаарын тээврийн тогтмол нийслэг хийж байх тохиролцоонд хүрсэн байна. Энэ тухай хятадын төв телевиз мэдээллээ.
Хятад, Тайваний хооронд байгуулсан зөвшилцөлийн хүрээнд амралтын өдрүүдээр харилцан нислэг хийж байх болжээ. Хобогдох баримт бичигт албаны хүмүүс 6 сарын 12 нд гарын үсэг зурлаа. Түүнээс гадна эх газрын хятад, Тайваний хооронд аялал жуулчлалыг хөгжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан байна. Эх газрын хятадын иргэд Тайвань арал руу зорчих үед шаарддаг олон арван баримт бичгийг хүчингүй болгож, хүнд сурталыгг багасгах болжээ. 1949 онд Тайвань тусгаар тогтнолоо зарласан юм. Гэвч БНХАУ ын төр засаг Тайвань бол хятадын засаг захиргааны нэгж гэж үздэг юм. 1992 онд Хятад Тайваний харилцааг энхийн замаар зохицуулах хэлэлцээрийг олон улсын байгуулагын жуучлалтайгаар эхлүүлсэн юм. Гэвч 1999 онд энэ хэлэлцээр мухардмал байдалд орж тасалдсан юм. 2008 оны 5 сард Хятад улсад Тайваний Гоминдан намын дарга У Босюн айлчлал хийсэн юм. Үүний дараа хятадын засгийн газар Тайваний удирдагчидтай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Лид3. Солонгосын засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авах шийдвэр гаргасаны дараа Сөүлд 800 мянгөан хүний оролцсон эсэргүүцлийн жагсаал болж, БНСУ ын засгийн газар огцорсон тухай бид мэдээлж байсан билээ. Энэ үйл явдлын дараа АНУ ын хөдөө аж ахуйн яамны орлогч сайд Чак Коннер мэдэгдэл хийсэн байна.
Өмнөд Солонгосын зах зээлд үхрийн мах нийлүүлэх асуудлаар Цагаан ордон Солонгосын талтай дахин яриа хэлэлцээрээ сэргээх бодолгүй байна гэж Америкийн хөдөө аж ахуйн сайдын орлогч хэлжээ. Өмнө нь хийсэн гэрээнд заасан үүргийн дагуу Өмнөд Солонгосын тал АНУ-д бэлтгэсэн үхрийн махыг өөрийн зах зээлдээ нэвтрүүлнэ гэж найдаж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Нэгэнт гаргасан шийдвэрээ америкчууд эргэж харахгүй гэдгээ ийнхүү Солонгосчуудад ойлгуулахыг хичээж байна гэж ажиглагчид тайлбарлаж байна. Солонгосын тал АНУ аас зөвхөн тугалын мах авах хүсэлтэй байгаа юм. АНУ аас нийлүүлэх махтай холбоотой нарийн ширийн асуудлыг америктийн нийлүүлэгч компдани, өмнөд Солонгосын талын мэргэжилтнүүд шийдэх асуудал. АНУЦ ын засаг захиргаа энэ асуудалд оролцохгүй гэж ноён Чак Коннер мэдэгдэлдээ цохон тэмдэглэжээ. Өнгөрсөн 4 р сард АНУ, БНСУ ын засгийн газар чөлөөт худалдааны гэрээ байгуулах хэлэлцээр хийсэн юм. Хэлэлцээрийн үеэр БНСУ ын тал АНУ аас үхрийн мах авахыг зөвшөөрсөн юм. Гэвч энэ нь солонгосын иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан билээ.
ТОВЧ

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тос 136 доллар 74 цент байна. Газрын тосны томоохон нийлүүлэгч Нигер улсад бүх нийтийн хамарсан ажил хаялт зарлаж магадгүй байна гэсэн мэдээллийн дараа газрын тосны үнэ 36 центээр нэмэгдсэн байна. Манай гаригийн газрын тосны нөөцийн 76 хувь нь Алжир, Ангол, Индонез, Иран, Ирак, Кувейт, Ливия, Катар, Нигер Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Венесуэльд байдаг юм.

Афганистанд хандивлагч орнуудын чуулга уулзалт Парис хотод болж байна. Хандивлагч орнууд Афганистанд 21,4 тэрбум долларын тусламжу үзүүлнэ гэж амлажээ. Энэ мөнгөний тэн хагасыг буюу 10,2 тэрбумийг нь АНУ, Их Британий засгийн газар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гаргах болжээ. Афганистан улс авилагийн байдлаараа дээгүүр байр эзлэж байна. Иймээс барууны орнуд Афганистан улсад тусламж болгон өгч байгаа мөнгөний зарцуулалтыг хянадаг байх тогтолцоотой болохыг хүсэж байна. Афганистан улсад өнгөрсөн жилүүдэд үзүүлсэн 15 тэрбум долларын улс орныг сэргээн босгоход зарцуулсан юм.

АНУ ын Калифорни мужид ойн түймэр дэгджээ. Он түймэрийг унтраахаар туёс мужийн бүх гал унтраах алба, аврах албаныхан дайчлагдсан байна .
Калифорни мужид 40 хэмийн халуун байгаа тул ойн түймэрийг унтраах гол бэрхшээл болж байна. Тус мужийн Санта Крус, Чико хотод түймэр ойртож ирсэн тул оршин суугчдийг нь өөр газар рүү нүүлгэн шилжүүлж байна.
Тэгвэл АНУ ын Айво мужид болж өнгөрсөн үерийн гамшигийн хохиролыг барагдуулах ажил эхэлжээ. Үерийн ус татарч эхэлсэн тул иргэд орон гэртээ буцаж гэр байшингаа засаж янзлах ажилд орж байна.

БНХАУ 2008 оны 10-р сард дэлхийн тойрог замд хоёр дахь удаагаа пуужин хөөргөхөөр бэлтгэж байна. Шэньчжоу –7 сансрын хөлгөөр хятадын гурван сансрын нисэгч сансарт аялах юм. Сансрын хөлгөөр аялах багийн гишүүдийг хяталын сансрын нислэгийг удирдах төвийнхөн баталсан байна. Шэньжчоу 7 сансрын хөлгөөр дэлхийн тойрог замд аялах 3 сансрын нисэгчийн хоёр нь задгай сансарт гарч ажиллах бэлтгэл хийж байгаа гэж хятадын Синьхуа агентлаг уламжиллаа.

Лид4. АНУ ын Гуантаномо шоронд хоригдож байгаа хүмүүс шүүхэд хандан хоригдож байгаа нөхцөл байдлынхаа талаар зарга мэдүүлэх эрхтэй гэсэн шийдвэрийг АНУ ын дээд шүүх гаргажээ. Энэ шийдвэрийг
ерөнхийлөгч Жорж Буш хүлээн зөвшөөрч чадахгүй гэж мэдэгдсэн байна.
Жорж Буш Ром хотод байхдаа
Эр. Бид дээд шүүхийн шийдвэрийг дагшаж мөрдөх ёстой. Гэхдээ энэ нь би шийдвэртай санал байна гэсэн үг биш.
Алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн гадаадын иргэд суллагдахын тулд АНУ ын дээд шүүхэд хандаж болно гэдэг шийдвэрийг 6 сарын 13-нд гаргасан юм. АНУ ын дээд шүүхийн 9 шүүгчийн 5 нь хуучин хуулийн заалтыг хүчингүй болгохын төлөө санал өгсөн байна. 2006 онд баталсан хуулиар алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн хүн шүүхэд давж заалдах эрхгүй байсан юм. Ингэснээр ойрын үед Гуантанамо шоронгийн хоригдолууд давж заалдаж болох юм. Кубын Гуантанамо цэргийн баазын шоронд Аль Кайда бүлэглэл, Талибан хөдөлгөөнийхөнтэй холбоотой гэж сэжиглэгдсэн 170 гаруй хүн хоригдож байгаа юм. 2004 онд Гуантаномагийн хоригдолууд шүүхэд хандахыг зөвшөөрсөн хуулийн төслийг санаачилж байсан ч тухайн үед Конгрессийн гишүүд, АНУ ын ерөнхийлөгчийн засаг захиргаа үүнийг дэмжээгүй юм.

Лид5. Жорж Буш Италид ирэхээс өмнө тусгай албаныхан хүчний байгуулагынхан өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Ром хотод иргэний агаарын тээврийн онгоцны нислэгийг зогсоож, гудамж талбайд 10 мянган цэрэг цагдаа нэмж хамгаалалтад гарсан байна.
Ром дахь Би Би Си-ийн сэтгүүлчийн мэдээлснээр Ром хотын өндөр байшин барилгуудын орой дээр мэргэн буудагчид гарч бэлэн байдалд ажиллаж байна. Жорж Бушыг Ромд ирсэний дараа Афганистанд эхлүүлсэн цэргийн ажиллааг эсэрүүцсэн хүмүүсийн жагсаал болж өнгөрсөн байна. Итали улсад айлчлал хийж байгаа байгаа АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш хилийн чанадад АНУ ын имижид сөрөг нөлөө үзүүлж байгаа хуурамч мэдээлэл тарж байгаад харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. АНУ бол нээлттэй орон гэж Жорж Буш мэдэгдсэн байна. Жорж Буш залуу бизнесмэнүүдэд хандан америкийн тухай худал хуурмаг мэдээлэлд автахгүй байж, АНУ-д хүрэлцэн ирж байдал ямар байгааг харахыг уриалжээ. Дараа нь Италийн ерөнхийлөгч Жоржио Наполитанотой уулзсан байна. Пүрэв гаригт Жорж Буш Италийн ерөнхий сайд ерөнхий сайд Сильвио Берлусконитой уулзжээ. Уулзалтын үеэр Жорж Буш, Сильвио Берлускони нар Афганистанд алба хааж байгаа италийн цэргийн албан хаагчдын үүрэг, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар үзэл бодлоо солилцсон байна. Баасан гаригт Жорж Буш Ватиканд очиж Ромын хамба лам 16-р Беннедикттэй уулзахаар төлөвлөсөн байна. Итали улсад хийсэн айлчлалынхаа дараа Жорж Буш Францын нийслэл Парис хотод очно.

Лид6. Ирландын бүгд найрамдах улсад Европын холбооны үндсэн хууль гэж нэрлэгдээд байгаа гэрээг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулж байна.
Европын холбооны гишүүн орнуудын баримтлах энэ бичиг баримтыг Лиссабоны гэрээ ч гэж нэрлэж байгаа. 2005 онд Европын холбооны үндсэн хуулийг батлах эсэх асуудлаар Франц, Нидерланд улсад бүх ард түмний санал асуулга явагдсан юм. Гэвч Франц, Нидерландын иргэд Европын холбооны үндсэн хуулийн эсрэг санал өгчээ. Иймээс Европын холбооныхон үндсэн хуулийг орлохуйц бичиг баримт боловсруулах шаардлагатай болсон юм. Ирланд улсад явагдсан бүх ард түмний санал асуулгад Европын төдийгүй дэлхийн олон орный улс төр судлаачид анхаарлаа хандуулаад байна. Учир нь Ирланд улсад Лиссабоны гэрээг дэмжигчид, эсэргүүцэгчдийн тоо бараг эн тэнцүү байгаа юм. Би Би Си ийн Дублин дахь сэтгүүлчийн мэдээлснээр бүх ард түмний санал асуулгад оролцогчдын идэхви маш муу байна. Хэрвээ Ирландчууд Лиссабоны гэрээг соёорхон батлахгүй бол Европын холбоо дахин хямралд орж болзошгүй юм. Европын холбооны гишүүн 27 орнуудаас зөвхөн Ирланд улс л бүх ард түмний санал асуулга зохион байгуулж асуудлыг шийдэх хуультай юм. Одоогийн байдлаар европын холбооны гишүүн 18 орны парламент Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрч соёорхон баталжээ. Хэрвээ Ирландчууд за гэж хэлэх юм бол Лиссабоны гэрээ 2009 оны 1 сарын 1-ээс европын холбооны гишүүн орнуудад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Ирланд улсад бүх ард түмний санал асуулга эхлэхийн өмнө Евро хорооны дарга Жозе Мануэль Баррозу энэ бичиг баримт Европын холбооны хөгжилд хувь нэмэр оруулах нь дамжиггүй тул санал хураалтад идэвхитэй оролцохыг Ирландын иргэдэд хандан уриалсан байна.
Лид7. Хэрэглэгдчийнхэ тоогоор дэлхийд дээгүүр ордог YAHOO портал сайтыг Майкрософт компани худалдан авах санал гаргасан билээ.Хувьцааны үнэ ханшаа тохиролцож чадаагүй тул энэ хоёр компаний хооронд хийгдсэн яриа хэлэлцээр амжилтгүй болсон юм. YAHOO сайтыг Майкрософт компанид худалдах асуудлаар дахин хэлэлцээр хийхгүй гэж YAHOO сайтын удирдлагууд мэдээлсэн байна. Харин өөрийн өрсөлдөгч GOOGLE сайттай зарлал сурталчилгаа солилцох тухай гэрээ байгуулах гэж байна. YAHOO, GOOGLE сайтынхан хамтран ажиллах тухай тунхаглалд баасан гаригийн орой Нью Йоркийн хөрөнгийн бирж хаагдахаас өмнө гарын үзэг зурах юм байна. 2008 оны 2 сарын 1 нд Майкрософт компани YAHOO сайтыг худалдан авах санал гаргаж байсан юм. Тухайн үед Yahoo компаний нэг ширхэг хувьцааг Майкрософтийнхон 31 доллараар үнэлжээ. Харин YAHOO ийнхан энэ саналаас татгалзаж байсан юм.


Лид9 Бразилийн Сан Пауло хотын музейгээс нэрт зураач Пабло Пикасогийн хоёр бүтээл, өөр хэд хэдэн хоёгүй үнэ цэнэтэй уран зураг алдагджээ. Уран зураг хулгайсан этгээд гэгээн цагаан өдөр Пинакотека уран зургийн галерейд нүүрээ ч халхлах баг өмсөлгйү нэвтрэн оржээ.
Тэр галерейн хамгаалагчид хүйтэн зэвсэг тулган сүрдүүлж байгаад зураач Пикассогийн 1963 оны бүтээд "Загвар өмсөг, зураач хоёр”, "Минотавр, архичин эмэгтэй " хэмээх нэртэй бүтээлийг авч оджээ. Зөвхөн энэ хоёр бүтээл тус бүр нь 600 мянган долларын үнэтэй байна. Дээрэмчин галерегаас гарахдаа замдаа таарсан Бразилийн зураач Эмилиано Ди Кавалканги_ Лазер Сегела нарыйн хэд хэдэн уран зургийг авсан нь ажиглалтын камерт бичигдэн үлджээ. Сүүлийн хагас жилд Пабло Пикасогитйн уран зургийг хулгайсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна. 2007 оны 12 сард Сан Пауло хотын өөр нэг музейгээс Пабло Пикасогийн нэг зураг алдагдсан юм.

Лид10. Гахайг шавар шалбаагт орж хэвтэх дуртай бохир заваан амьтан гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл Их Британий Хойд Йоркшир гүнлэгийн нэгэн фермерийн гахайн тоорой шавар шалбаанаас аль болох зайлсхийдэг байна.
Синдерс гэдэг нэртэй энэ гахайн тоорой хашаа хорооноос гарахгүй байгааг эзэн нь ажигласан байна. Энэ гахайн тоорой эхээсээ холдох дургүй байна гэж эхэндээ таамаглаж байсан ч сүүлдээ энэ таамаглал нь ташаа болохыг олж мэджээ. Бяцхан гахайн тоорой шавар шавхайтай хутгалдах дургүй байгааг нь анзаарсан байна. Үүний ойлгосон эзэн нь гахайн тооройнд таарах резин гутал захилагаар хийлгүүлжээ. Гэхдээ зөвхөн урд хоёр туурайнд л гутал хийлгэсэн байна. Гуталтай болсоныхоо дараа гахайн тоорой бусадын нэгэн адил шавар шавхайг туулдаг болжээ. Гахайн энэ фермерт 200 гаруй тоорой байгаа гэнэ. Гэхдээ гутал өмсдөг цоры ганц тоорой нь Синдерс юм байна.

Энэ өдөр
1859 оны энэ өдөр Чеченьчүүд хаант Орос улсын бүрэлдэхүүнд оржээ.
1895 оны энэ өдөр Францын Парис хотоос Бордо хотыг холбосон зам дээр дэлхийн түүхэнд анх удаа авто машины уралдаан зохиогдож байжээ. Тухайн үед машины дундаж хурд 24 км цаг байжээ.
1931 оны энэ өдөр Фидель Кастрогийн төрсөн дүү Рауль Кастро Рус мэндэлсэн байна. Тэр одоо Кубын төрийн тэргүүнээр ажиллаж байгаа билээ.
Одоогоос 50 жилийн өмнө буюу 1958 оны энэ өдөр БНХАУ д анх удаа цөмийн реакторыг туршилтын журмаар ажилуулсан байна.
2000 оны энэ өдөр Пхеньян хотод БНАСАУ, БНСУ ын төрийн тэргүүн нар анх удаа уулзалт хийсэн байна.

No comments: