2008-06-09

Дэлхийн мэдээ 2008 06 09 Даваа гараг

Лид1. Токиогийн гудамжинд нэгэн машинтай эр явган зорчигчид руу дайран орж 7 хүнийг хутгалж, 1О хүнд гэмтэл учруулсан ноцтой хэрэг гарсан тухай Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
7 хүнийг хутгалж, 1О хүнийг гэмтээсэн ноцтой хэрэг цахилгаан бараа борлуулалтаараа алдартай Японы Акихабара дүүрэгт болжээ. Энд цахилгаан бараа, видеотоглоом, зурагтай ном болон загварын хувцасын дэлгүүр олноор төвлөрсөн байдаг бөгөөд японы залуучууд, гадаадын жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг газар юм байна. Сэжигтнийг газар дээр нь шууд баривчлан авчээ. Хэрэг үйлдэгч 25 настай Томохиро Като гэгч залуу байсан гэж мэдээлсэн байна. 7 жилйин өмнө яг энэ өдөр Осака хотын Икэда бага сургуульд алуурчид дайран орж 8 хүүхдийн амь насыг хутгалж хороон байжээ.
Цагдаагийн газрын хэвлэлийн нарийн бичгийн дарга Дзиро Акаоги сэжигтний нэрийг болон баривчлан авсан тухай нотолсон байна. Мөн сэжигтэн амьдралаас залхаж уйдаад хүн алах гэж Акихабарад ирсэн гэдгээ өөрөө мэдэгдсэн тухай хэвлэлийн нарийн бичгийн дарга сэтгүүлчдэд ярьсан байна. Өмнө нь Катог зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн гишүүн байсан гэж мэдээлж байсан хэдий ч энэ мэдээллийн нотолж чадаагүй бололтой. Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаагаар сэжигтэн өглөө эрт ачааны машинаар явган зорчигчид руу дайран орж ирээд дайралдсан хүнээ хутгаар дүрж эхэлсэн юм байна. Тэр залуу 3 хүнийг цохиж унагаасан гэж нүдэр харсан нэгэн хүн ярьсан бол бас нэг хүн тэр машинаараа нэг хүнийг дайрч унагаагаад олон удаа хутгалчихаад дараа нь дайралдсан хүнээ хутгалж гарсан гэж ярьсан байна. Амь алдсан 6 хүний 5 нь 19 өөс 74 насны эрэгтэй , 1 нь 21 настай эмэгтэй байсан байна. Хүйтэн зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдэх явдал урьд нь Японд ховор тохиолддог байсан бол сүүлийн үед нилээд элбэг гардаг болоод байгаа гэнэ. 1р сард гэхэд л 16 настай сургуулийн сурагч гал тогоооны 2 хутгаар зэвсэглэн Токиогийн хөл хөдөлгөөн ихтэй худалдааны гудамжинд хэд хэдэн хүнийг шархдуулсан хэрэг гарч байжээ. .

Лид2. Грекийн өмнөд хэсгийн Пелопоннес хойг дээр Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт болж хэд хэдэн барилга байшин ноцтой эвдэрсэн байна. Одоогоор 2 хүн амь насаа алдаад байна гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байна.

Газар хөдлөлтийн гол төв нь Патра хотоос холгүй гүехэн газарт болсон бөгөөд дахин давтагдаж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. Байгалийн гамшигийн улмаас олон арван барилга байшин нурж, 1ОО орчим хүн бэртэж гэмтсэн байна. Байшин барилгын нурангин дор хүмүүс байж магадгүй гэж грекийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байгаа юм байна. Мөн Патра хотыг нийслэл Афинтай холбодог зам, газар хөдлөлтөөс болж хаагдсан байна. Грек улс газар хөдлөлтийн нилээд аюултай бүсэнд тооцогддог гэж шинжээчид дүгнэсэн байна.

Лид3. Иракын ерөнхий сайд Нури Али Малики Ираны нийслэл Тереган хотод албан ёсны айлчлал хийжээ. Өнгөрсөн бямбаг гаригт Нури Али Малики Ираны гадаад хэрргийн сайдьай уулзсан бол харин ням гаригт Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадтай уулзсан байна.
Бидний дайсан өөрийн нөлөөгөө тогтоохоос сэргийлэхийн тулд Иракт нөхцөл байдлыг засгийн газар бүрэн хяналтандаа байлгах ёстой гэж Ираны ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Иракт амар амгалан энх тайван байдал тогтоход Иран улс хөрш лрн хувьд бүх талын тусламж үзүүлэх болно гэж онцлон тэмдэглэжээ. Иракын нутаг дэвсгэрт АНУ ын цэргийн албан хаагчид байгаа нь Ираны төр засгийн удирдлагуудын толгойны өвчин нь болоод байгаа гэж хэлж болно. Иракт америкийн цэргүүдийн байх хугацааг Иран улс анхааралтай ажиглаж байгаа юм. АНУ ын цэргийн албан хаагчдын Иракт алба хаах НҮБ ын мандат энэ оны сүүлээр дуусаж байгаа юм. АНУ цаашид Иракт цэргийн баазаа бэхжүүлж Иран руу халдаж магадгүй гэж Махмуд Ахмединижад болгоомжилж байна. Харин Иракын ерөнхий сайд Нури Али Малики энэ боломжийг эрс үгүйсгэж тайлбар хийсэн байна.

Лид4. Өмнөд Солонгосын засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авах шийдвэр гаргасан билээ. Одоогоос таван жилийн өмнө АНУ д үхрийн галзуу, шүлхий өвчин дэгдсэний дараа Өмнөд Солонгосчууд америкаас үхрийн мах худалдан авахаас татгалзсан юм. Засгийн газар хоригоо цуцалж байгаа нь Солонгос иргэдийг эс эсэргүүцэлтэй тулгарч байна.
Сүүлийн долоо хоногийн турш Сөүл хотод америкийн үхрийн махны импортыг эсэргүүцэгчидийн жагсаал цуглаан болж байгаа юм. Хамгийн олон хүнийг хамарсан өргөн далайцтай жагсаал Сөүлд болжээ. Тэд ерөнхийлөгчийн өргөө рүү дайран орох гэж оролдсон байна. Жагсагчидыг тараахын тулд Сөүлийн цагдаа нар хүч хэрэглэсэн байна. АНУ ын нийлүүлж байгаа үхрийн мах хүнсний эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэж солонгосчууд үзэж байна. Маргааш энэ жагсаалыг зохион байгуулагчид нь нэг сая хүн оролцсон өргөн хэмжээний жагсаал зохион байгуулна гэж амлаж байна.

Лид5. АНУ ын Индиаа мужид хэд хоног үргэлжилсэн орсон борооны улмаас үер усны гамшиг нүүрлжээ. Үерийн улмаас 5 хүн амь насаа алдсан байна.
Индиан мужийн олон хот суурин газарт ийм дүр зураг харагдаж байна. Хотын гудамжаар зөвхөн завиар л явах боломжтой болжээ. Аварчид орон нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зоххион байгуулж эхэлсэн байна. Индиана мужийн амбан захирагч онц байдал зарлажээ. Хүчтэй аадар бороо, хуй салхи хөрш зэргэлдээ Огайо, Мичиган мужийг ч дайрсан байна. Энд байгалийн үзэгдлийн дараа 100 мянган хүн гэрэл цахилгааны хангамжнаас таслагджээ. Салхинйи үеэр ургаа мод үндсээрээ булга үсэрч, цахилгаан дамжуулах шон нурж, байшин барилгийн дээвэр эвдэрсэн байна.

Лид6. Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес Колумбын ФАРК бүлэглд хандан зэвсэгт тэмцэлээ зогсоож барьцаанд байлгаж байгаа хүмүүсээ суллахыг уриалсан байна.
Колумбын ФАРК бүлэглэл нь сүүлийн 40 гаран жилийн турш засгийн эрхийн авахын тулд зэвсэгт тэмцэл хийж байгаа юм. Тэд эхэндээ Маркисист үзэл сурталыг баримталж байгаагаа зарлаж, төрийн эрх мэдлийг авахын тулд цус асгаруулсан алан хядах ажиллагааг хийдэг байжээ. Харин сүүлийн 10 гаруй жилд тэмцэлийн хэлбэрээ өөрчилжээ. Тэд ширэнгэн ууланд бүгэж нөлөө бүхий улс төрийн зүтгэлтэнүүдийг барьцаалж хар тамхи, мансууруулах бодисын наймаа хийдэг болсон болсон юм. Энэ бүлэглэлд Венесуэлийн засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлдэг гэж Колмубын эрх баригчид таамагладаг байна. Учир нь 2008 оны эхээр Уго Чавес олон улсын хамтын нийгэмлэгт хандан ФАРК бүлэглэлийг алан хядах байгуулага биш, харин улс төрийн хөдөлгөөн гэж үзэхийг санал болгож байсан юм. Өнгөрсөн таван сард ФАРК бүлэглэлийн толгойлогч Мануэль Маруланд өвчний улмаас нас барж энэ бүлэглэлийн удирдагч нь Альфансо Кано болжээ. Венесуэлтийн төрийн тэргүүн Уго Чавес энэ бүлэглэлийнхэнд барьцаалагдсан хүмүүсийг суллуулахын тулд хэд хэдэн удаа хэлэлцээр хийж байжээ.

Лид7. Украин улсын Енакиево хотоос холгүй байдаг нүүрсний уурхайд ням гаригийн өглөө метан дэлбэрчээ. Үүний улмаас 27 уурхайчид газрын гүнд хашигдаад байна.
Уурхайд дэлбэрэлт болсны дараа Украины онцгой байдлын газрын аврагчид уурхайд иржээ. Дэлбэрэлт болсшон уурхайд цахилгаан тоног төхөөрөмж ашиглах боломжгүй байгаа тул уурхайн нурангийг аврагчид гараар зөөж байна. Украины 300 аврагч нэг км ын гүнд хашигдаад байгаа уурхайчдад хүрч чадахгүй байна. Уурхайд дэлбэрэлт болох мөчид газрын гүнд 37 хүн ажиллаж байжээ. Уурхайд дэлбэрэлтийн дараа газрын гүний усаар дүүрч болзошгүй тул газрын гүнд байга хүмүүсийг аврах цаг улам бүр бага болж байна. Уурхайчдын ар гэрийнхэн нь ч уурхайн гадна цугларч аврагх ажиллагааг ажиглаж байна. Карл Макрсын нэрэмжит энэ уурхайн үйл ажиллагааг 6 сарын 6 нд зогсоожээ. Газрын гүнд зөвхөн засварын бригадынхан ажиллаж байжээ. Сүүлийн долоо хоногт Украины Донбасст л гэхэд аюулгүй байдлын шаардлага хангахгүй 23 уурхайг хаасан байна.

Лид8. Афганистан улсын Гильменд тосгонд Би Би Си телевизийн сурвалжлагчийн цогцос олджээ. Абдул Самад Рохани гэдэг энэ афганистаны иргэн Би Би Си ийн орон нутгийн албанд ажилладаг байжээ.
Түүнийг 7 сарын 7 нд үл мэдэгдэх хүмүүс хулгайлсан юм.2007 онд Афганистанд гадаадын таван сэтгүүлч амь насаа алджээ. Тэгвэл өнгөрсөн ням гаригт афганистан улсын энэ мужид Их Британий цэргийн гурван албан хаагч амь үрэгдсэн байна. Их Британий цэргийн командлал амь үрэгдсэн цэргүүдийн нэрийг зарлаагүй ч ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. 2001 онд афганистанд цэргийн ажиллагаанд оролцсон Британий 100 цэрэг амь үрэгдмсэн байна. Одоо энэ улсад Их Британий 7800 цэргийн албан хаагч алба энхийг сахиулах ажиллаагандм оролцож байна.

Лид9. Ангараг гаригийн хойд туйлд шинжилгээ судалгааны ажил хийж байгаа Фениск аппарат хөрсний дээжийг авчээ. Гэвч авсан хөрсний дээжээ судалгааны лаборатор руу оруулж чадаагүй байна.
Хөрсний дээжийг судалгааны лаборатор руу оруулж чадаагүйг америкийн сансрын уудмыг шинжлэн судлах хүрээлэнгийнхэн ажиглалтын камераар харсан байна. Феникс төхөөрөмжийн бүх эд ангиуд нь ямар нэгэн гэмтэл саатал, эвдрэлгүй ажиллаж байгаа ч судалгааны лаборатор руу хөрсний дээжийг оруулж чадаагүйн шалтгааныг олох гэж эрдэмтэд оролдож байна.
Ангараг гаригийн хөрсний дээж маш их нягтралтай байж болох юм гэж зарим нь таамаглал дэвшүүлсэн байна. Феникс судлагааны төхөөрөмж 5 сарын 25 нд ангараг гаригийн хойд туйлд газардсан юм. Судалгааны энэ төхрөөрөмж гурван сарын турш судалгаа шинжилгээний ажил Ангараг гариг дээр хийнэ.

Лид10. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгч Майкл Фоссум, Рон Гаран нар задгай сансарт гарч ажилласан байна.
Тэд задгай сансарт гарч ажиллахдааа өмнөө тавьсан зорилгоо амжитттай биелүүлж чадсан гэж нислэгийг удридах төвийхөн мэдээлжээ. Тэд саяхан угсарсан Японы судалагаа шинжилгээ Кибо аппаратын дулаан тусгаарлагчийг авч шингэн азоттой савыг сольсон байна. 6 сарын 1 нд аяллалаа эхлэсэн Дискавери сансрын хөлөгийнхөн гурван удаа задгай сансарт гарч ажилласан юм. Харин одоо Дискавери хөлгийнхөн эх дэлхийдээ буцах бэлтгэлээ хийж эхэлнэ. Дискавери хөлөг 6 сарын 14 нд эх дэлхийдээ эргэж газардана болно.
Энэ өдөр
1246 оны энэ өдөр Италийн жуулчин аялагч Жованни да Плано Карпини Монголын эзэнт улсын нийслэл Хархорум хотоос Киев хотод ирсэн байнса. Тэр Хархорумд ирсэн хамгийнэ анхны европ хүн юм.
Одоогоос 110 жилийн өмнб 1898 оны энэ өдөр Ир Британи улс Хонконгийг 99 жилийн хугацаатай түрээслэн авсан байна.
1963 оны энэ өдөр америкийн кино жүжичин Жонни ДЕПП мэндэлсэн байна.
1935 оны энэ өдөр ЗХУ д хилийн чанад руу дүрвэсэн тохиолдолд цаазаар авах хууль батлагдсан байна.
Одоогоос 15 жилийн өмнө буюу 1993 оны энэ өдөр Японы угсаа залгамжлах хун тайж Нарухито Масако Овада гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна.

No comments: