2008-06-06

Дэлхийн мэдээ 2008 06 06 Баасан гараг

Лид1. Куба дахь АНУ ын Гуантанамо шоронд хоригдож байгаа 2001 оны 9 сарын 11 ний өдөр Нью Йорк хотод үйлдэгдсэн алан хядах ажиллагааг зохион байгуулсан хэрэгт буруутгагдаж байгаа Халид Шейх Мохаммедыг шүүх хурал эхэлсэн байна. Түүнтэй хамт өөр дөрвөн хүн энэ хэргээр шүүгдэж байгаа юм.
Америкийн шүүх байгуулагынхан түүнийг баривчилсанаас хойш анх удаа олон нийтэд харуулсан байна. Гуантанамод ажиллаж байгаа сэтгүүл чид Халид Шейх Мохаммед анх 2003 онд баривчлагдаж байсан үеэсээ нэлээн өөрчлөгджээ гэж онцлон тэмдэглэж байна. Халид Шейх Мохаммед нь Аль Кайда алан хядагч байгуулагийн нөлөө бүхий гурав дахь хүн гэж АНУ ын тусгай албан үздэг юм. Тэр 2001 оны 9 сарын 11 нд иргэний агаарын тээврийн онгоц барьцаалж Нью Йорк дахь дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг, Цагаан ордон, Пентагон руу илгээх төлөвлөгөөг боловсруулсан гэж шүүгч үзэж байна. Халид Мохаммед 2003 онд баривчлагдсаны дараа америкийн тагнуулын газрын урьдчилан хорих газар байжээ. Дараа нь Гуатанома руу илгээгдсэн юм. Тэр 9 сарын 11 ний өдрийн алан хядах ажиллагаанаас гадна дэлхийн олон оронд нийтдээ 30 гаруй удаа халдлага дэлбэрэлт зохион байгуулах ажилд оролцож явсан гэдгээ хүлээсэн гэж америкийн тусгай албаныхан мэдэгджээ. Түүнээс мэдүүлэг авахдаа байцаагч нар хориотой арга хэрэглэж байсан нь хожим илэрсэн юм. Тухайлбал толгойнд нь даавуун уут углаж ус асгаж, толгойг нь удаан хугацаагаар усанд дүрж байсан нь хүний эрхийн хамгаалах байгуулагынханы шүүмжлэлд өртсөн юм. 6 сарын сүүлээр АНУ ын дээд шүүх түүнд ял онооно. 9 сарын 11 ний өдөр амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн нь шүүх хуралын үеэр байлцахыг хүссэн ч ингэх боломж байхгүй юм байна. Харин үүний оронд телевизийн хаалттай сувгаар шүүх хурлын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэх боомжтой гэж албаны хүмүүс тайлбарлажээ.


Лид2. АНУ ын агаарын нисэх хүчний өндөр албан тушаалын албан хаагчид халагдсан байна. Агаарын нисэх хүчнийхэн ажилдаа хайнга хандаж байсан гэдэг үндэслэлээр хэд хэдэн хүнийг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.
АНУ ын агаарын нисэх хүчний сайд Майкл Уинн, агаарын зэвсэгт хүчний штабын дарга генерал Майкл Мосли нар ажлаасаа халагджээ. Тэднийг албан тушаалаа орхихийг АНУ ын батлан хамгаалахын сайд Роберт Гейтс санал болгосон юм байна. Цэргийн өндөр албан тушаалтанууд ажлаасаа халагдах болсон нь шалтгаан нь В 52 бөмбөгдөгч онгоц өнгөрсөн оны найман сард цөмийн цэнэгт хошууг тээвэрлэн АНУ ын нутаг дэвсгэрээр нисжээ. Ингэхдээ ямар ч зөвшөөрөл аваагүй байна. 2006 онд нисэх хүчнийхэн анзааргагүй байдлаасаа болж Тайвань руу нисдэг тэрэгний цахилгаан үүсгүүрийн оронд алсын зайн тусгалтай пуужин илгээж байжээ. Үүнийг мэдсэн БНХАУ ын батлан хамгаалахын яам эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Тайваньд зэвсэг нийлүүлэхгүй байхыг Хятад улс АНУ аас шаарддаг юм. Хэрвээ Тайвань бүрэн тусгаар тогтнолоо зарлах юм бол Хятад улс Тайваны эсртэг цэргийн ажиллагаа хийнэ гэсж сүрдүүлдэг юм.

Лид3. Туркийн үндсэн хуулийн цэц пүрэв гаригт их дээд сургуулийн эмэгтэй оюутанууд толгойны алчуур зүүхийг зөвшөөрсөн хуулийг хүчингүй гэж зарласан байна. Энэ хуулийг хүчингүй болгохыг Туркийн ардын бүгд найрамдах нам уриалж үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Толгойны алчуур зүүхгүй байх хууль нь шашнаас ангид байх үндэс сууринд заналхийлж байгаа гэсэн үүднээс улсын үндсэн хуульд нийцэхгүй байна гэж сөрөг хүчнийхэн нотолж байгаа юм байна. Ерөнхий боловсролын сургуулиудад охидыг алчуур зүүхийг хориглосон явдал тэдний боловсрол эзэмших зарим эрхийг үгүй хийж байна гэж Туркийн засгийн газар эсэргүүцжээ. Туркийн үндсэн хуулийн цэц энэ хуулийн хүчингүй болгосон явдал Турк шашнаас ангид улс мөн гэснийг оролцуулаад үндсэн хуулийн 3 зүйл ангид харшилж байна гэж үзсэн байна. “Энэ шийдвэрийн үндэс суурийг бид үзэж харах ёстой “гэж Туркийн ерөнхий сайдын орлогч Жемиль Чечек хэлсэн тухай Си Эн Эн телесуваг мэдээлсэн байна. Шашны зан заншилыг төрийн албан хаагчид, их сургууль, зэвсэгтт хүчинд хэрэглэхгүй байх нь Турк улсыг Европын холбооны гишүүн болоход нь нөлөөлөх болно гэж барууны талыг баримтлагчид үздэг байна.

Лид4. Өчигдөр Парис хотод 71 насандаа таалал төгссөн Францын хувцасны загвар зохион бүтээгч Ив Сен Лораныг сүүлчийн замд нь үдсэн байна.

Францын алдарт хувцасны загвар зохион бүтээгч Сен Лораны эмэгтэйчүүдэд зориулан зохион бүтээсэн загварууд эмэгтэй хүний нийгэмд эзлэх шин байр суурийг илэрхийлж ажил дээрээ болон хувийн амьдралдаа итгэлтэй байх боломж олгодог байсан юм . 2ОО2 онд хүнд өвчилснөөсөө хойш ажлаасаа хөндийрчээ . Түүнийг нутаглуулахад Францын ерөнхийлөгч Николя Саркози , загвар өмсөгч байсан түүний гэргий Карла Бруни, загварын ертөнцийн одод болох Жан Поль Готье, Валентино, Юбер Де Живанши, Жон Галлиано, Вивьен Вествуд, Клаудия Шиффер нар гээд 8ОО хүн оролцсон байна. Түүний ээж 95 настай Люсьен Сен Лоран ийнхүү хүүгээ эцсийн замд нь үджээ. Талийгаачийн найз нөхөр, бизнесийн хамтрагчид болох жүжигчин Катрин Денёв Пьер Берже нар эмгэнэлийн үг хэлсэн байна. Ив Сен Лоран өнөөдөр дэлхийн олон орны хүмүүсийн өмсөж байгаа өөрийн гэсэн хэв загварт үнэнч хэвээр үлдсэн хүн гэж Берже үг хэлэхдээ онцолж дурдсан байна. Ив Сен Лораны цогцсыг чандарлаж, чандрын нь Марокко улсын Маракеш хотод байдаг шилтгээний цэцэрлэгт нь байрлуулах юм байна.

ТОВЧ
Шри Ланк улсын нийслэл Коломбо хотын өмнөд дүүрэгт тэсрэх бөмбөг суурьлуулсан автобус дэлбэрч 19 хүн амь насаа алдаж 40 гаруй хүн шархадсан байна. байна. Одоогоор энэ дэлбэрэлтийн хариуцлагийг хэн ч хүлээгээгүй байна. Үүнээс өмнө Коломбо хотын энэ дүүрэгээс тэсрэх бөмбөг илэрч байсан юм.

ОХУ ын Сибирийн бүс нутагт ойн хээрийн түймэр дүрэлзэж байна. Зөвхөн Иркутск мужид гал түймрийн 20 гаруй голомт байгаа юм. Иймээс Иркутск мужид онц байдал зарлаж магадгүй байна. Цаг агаар халуун, хуурайшилт ихтэй байгаа нь ойн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

ОХУ ын Санкт Петербург хотод олон улсын эдийн засгийн чуулга уулзалт маргааш нээгдэх гэж байна. Энэ үйл ажиллагаанд Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар, гадаадын орнуудын санхүү эдийн засгийн сайд нар, бизнес эрхлэгчид гээд ойролцоогоор 8000 хүн оролцох болно гэж зохион байгуулагчид нь мэдээлжээ. Нийтдээ дэлхийн 120 гаруй орноос төлөөлөгчид оролцох юм байна. Эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн хурал бямба гаригт болно. Харин өнөөдөр Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын төрийн тэргүүн нарын албан бус уулзалт зохиогдох юм.

Швейцарийн нэгэн иргэн онгоцноос хурдан нисэж дэлхийн дээд амжилт тогтоожээ. Энэ залуу хүүхэд байхаасаа л эрсдэл дагуулсан спортыг сонирхдог байжээ. Тэр далайн түвшинээс дээш 4500 метрийн өндөрт нисэж байгаа онгоцноос үсэрсэн байна. Тэр чөлөөт уналт хийхдээ цагт 250 км хурдалж 17 км гакрыг туулсан байна. Жижиг оврын нисдэг тэрэг ч үүнээс удаан нисдэг байна. Салхиний урсгал өөрчлөгдөх үед тэр шүхрээ задалсан байна. Түүнийг Швейцарчууд амьд онгоц гэж хочилдог байна.

Дублин хотын амьтнйы хүрээлэнд цагаан зүсмийн хирсний зулзага мэдэнлсэн байна. Хорвоод мэндлээд удаагүй байгаа энэ бяцхан амьтанд одоогоор түүнд нэр өгч амжаагүй байгаа юм. Хирсний зулзага эхийнхээ хамт тусгайлан зассан талбайд аж төрж байна. Дэлхийд тоо толгой нь ховордоод байгаа энэ амьтан хүний эрхшээлд байхдаа бараг үр төл гаргадаггүй юм.

Америкийн Вудстокийн музейд ороод тэмцэн босч байсан 6О аад оны нөхцөл байдалд умбаж болдог гэнэ. Энэ музей 1969 оны 8р сард хиппичүүд анхныхаа алдарт рок их наадмыг зохион байгуулсан тэр газарт нээгдсэн юм байна. Тэр үед Нью Йоркоос холгүй орших энэ ферм дээр хагас сая хүн цугларч байсан бөгөөд домогт Джимми Хендрикс, Дженис Джоплин, Рави Шанкар и Карлос Сантана нар тоглолтоо хийж байжээ. Хиппичүүдийн автобус, хайр дурлалын автомобиль үзэгчдийн сэтгэлийг тэр үед маш их татаж байна. Гэхдээ л энэхүү үзмэрүүдэд тодорхой бус зүйл бас байна . Хиппичүүдийн үргэлж зүүдэг байсан гар хийцийн сондорууд алга байна “ гэж анхны үзэгчид ярьж байгаа гэнэ.

Дэндүү хүйтэн ус акулын уурыг хүргэдэг гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрсэн байна. Мексикийн ойролцоох далай тэнгисийн усанд явуулсан судалгаа шинжилгээгээр тэндэхийн Ля Нинья буюу далайн гадаргуугийн усны хэт хурдан хөрөлтийн үзэгдлээс болж даарч бээрсэн акулууд наран шарлагын газартай ойрхон бүлээн устай зурвас руу нүүж очиж байсныг илрүүлсэн байна. Үүнээс болоод усанд сэлж байсан хүмүүс болон сёрфингээр хичээллагчид олонтоо амь насаа алддаг байна. Тэгээд ч сануулж болгоомжлуулсан тэмдэг тавих, туршлагатай аврагчдын хөлслөх, акулын хойноос ажиглалт хийхээс өөр хамгаалах арга одоогоор цөөхөн байгаа юм байна.

Энэтхэгийн цэрэг дайчид йогоор зэвсэглэдэг болж байна. Бенгалийн инженерийн салаа жирийн дасгал сургуулилтан дээрээ эртний эрүүлжүүлэх гимнастикийг нэмж оруулсан бөгөөд хэдхэн минутын дараагаар анхны мэдэгдэхүйц үр дүн нь гарсан байна. Дайчид илүү хүчтэй, илүү хатуужилтай болж, илүү мэргэн буудаж байсан нь гайхл төрүүлжээ. Йогийн ачаар бас нэг асуудлыг цэргийн дарга нар шийдэх гэж байгаа гэнэ. Учир нь албаа хашиж байхдаа цэргүүд сэтгэл санааны бухимдалд орж амиа хорлох явдал цөөнгүй гардаг гэнэ. Тиймээс энэхүү эртний гүн ухааны практик сэтгэлийн ачааллыг тайлж чадах юм байна. Танкны суманд өртсөн энэтхэг цэрэг эр зоригийнхоо хүчээр амьд үлдсэн тухай явган шог ийнхүү биеллээ олох гэж бйна.

Нэг хүний хүчин чадалтай хоёр дугуйтай техникээр чөлөөтэй зорчихыг хуульчлах санаачилгыг Белгород болон Краснодар мужийн парламент гаргасан байна. Учир нь дугуйгаар зорчихыг хүсэгчид эхлээд замын дүрмийг судалж, дараа нь автын байцаагчийн сорилгод орж, жолоочийн үнэмлэх авсныхаа дараа л эмээл дээр мордож, дөрөөг эргүүлэх эрхтэй гэж үзэж байгаа юм байна. Бүр жолоочийн эрхийг хасах бүлгийг ч бармт бичигтээ тусгажээ. Иймэрхүү аргаар дугуйчдын өөрсдийнх нь аюулгүй байдлыг хангаж байгаа юм гэж энэ санааг гаргагчид үзэж байгаа гэнэ. Энэ хуулийн төслийг холбооны түвшинд заавал батлах албагүй юм байна.
Лид5. ОХУ ын Калинград мужийн Балтийск усан онгоцны засварын үйлдвэрт байсан Енисей ачааны онгоцонд гал түймэр гарчээ. Усан онгоцны тавцан дээр ажиллаж байсан 2 хүн нас барж, 9 хүн ор сураггүй алгас болсонд тооцогдож байна.
Енисей хөлөг онгоц нь хүнд даацын чингэлэг тээвэрлэх зориулалттай юм байна. Засварын ажлын үеэр хөлөг онгоц дээр дэлбэрэлт болж дараа нь гал гарчээ. Орон нутгийн онцгой байдлын газрын гал сөнөөгчид бүтэн зургаан цаг ажилласаны эцэст түймрийг унтрааж байдлыг хяналтандаа авч чадсан юм. Нийтдээ 400 квадрат метр талбай галд өртсөн гэж мэргэжлийн хүмүүс мэдээлсэн байна. Усан онгоцны түлшний саванд засвар хийж байсан хүмүүс аюулгүй байдлын горим зөрчсөнөөс болж энэ золгүй явдал гарсан гэсэн урьдчилсан таамаглалыг мэргэжилийн хүмүүс дэвшүүлжээ.


Лид 7 Хүн гадны халдвар авахаас сэргийлж байна гээд өөрийгөө гадаад орчиноос хэтэрхий тусгаарлах нь эргээд сөрөг нөлөө үзүүлдэг болохыг Финляндын судлаачид нотолсон байна.
Тэд эх орондоо болон Орост судалгаа шинжилгээ явуулсны үр дүнд нянгаас тусгаарлагдмал хүн харшил, чихрийн шижин зэрэг хүнд архаг өвчнөөр илүү өвчлөмтгий байдгийг олж тогтоожээ. Хүний биеийн дархлалыг мөн чанартаа үргэлж отолж хийж байх ёстой тийм цайз гэж үзэж болох юм. Хэрвээ гаднаас аюул занал хийхгүй бол хамгаалалтын бүх тогтолцоо биемахбодийн дотоод руу давшилж устгаж сүйтгэж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл эргэн тойрны хүмүүсээс дүлэн зайлсхийж , ханиалгаж найтааж байгаа үеийн хүүхдүүдээс нь хол гэртээ байлгаж байх хэрэггүй юм байна. Заримдаа ханиад хүрэх ч гэмгүй гэнэ.

Лид8 Киприйн археологчид дүүрэн дарс ачиж яваад живсэн эртний нэгэн усан онгоц олжээ. Олон жил далай тэнгисийн ероолд хадгалагдаж байсан усанм үзмийг археологчид амсаж үзэхээр болжээ.
Одоогоор усанд шумбагчид 5ОО шилтэй байгаа гэж тооцоолсон ч бас дахиад төдий хэмжээний дарс даоагдсан байж магадгүй гэж үзэж байгаа юм байна. Дарсны савыг дарс үйлдвэрлэлээрээ алдаршсан эртний грекийн Хиос арал дээр хийсэн байх гэсэн үндэслэл археологчдод байгаа гэнэ. Гэхдээ л 23ОО жилийн түүхтэй энэхүү ундаанаас таашаал авах нь юу л бол . Учир нь далайн усыг нэвтрүүлэхгүй удаан барьж байх тийм бөглөөгөөр таглаагүй бололтой. Ус ороогүй байлаа ч гэсэн одоо тийм дарс цуу болчихсон байх ёстой юм байна. Гэвч усанд шумбагчид хэний ч үгийг сонсолгүй дээш гаргахлаар эртний хийцтэй лонх бүхий дарсыг амсаж үзэх сайхан мөчийг хүлээж байгаа гэнэ.

Лид9 ОХУ ын иргэн Пётр Живцов эртний идэх дээдсийн хэрэглэдэг байсан сүых тэргийг хуучин материал ашиглаж хийсэн байна. Тэр амралтын өдрүүдээр өөрийн босгосон сүйх тэргээр хотынхоо оршин суугчдыг зугаацуулдаг болжээ. Тэрээр өмнө нь оросын агуу их зохиолч Пушкины эзэмшил газар Болдинод сэргээн засварлах ажилд оролцож байсан юм.
Пушкинй эзэмшилийг сэргээн засаж байх үеэс тэр язгууртан дээдсийн эдэлж хэрэглэдэг байсан эд хэрэглэлийг дахин бүтээхийг мөрөөддөг болсон аж. Хар фрак, цагаан зангиа , өндөр цилиндр бүрх малгай өмссөн язгууртан маягтай хөтөч сүйх тэргэнд урьж суулган хотоор зугаалахад би өөрийгөө цэнгээнь бүжгийн үдэшлэгт ханхүүгийн сэтгэлийг эзэмдэхээр яваа гүнж мэт төсөөлдөг гэж сүйх тэргэнд суусан нэгэн бүсгүй ярьж байлаа. Пушкины нэрэмжит газруудад би дархан хийж байхдаа мужаан, гагнуурчины ур чадварыг эзэмшиж, бараг төслийн инжегер болсон гэж Пётр Живцов хэлээд сүйх тэргээ анх юу байхгүй эхэлсэн. Заавар зөвлөгөө ч ямар байх биш . Тэргээ босгочихсоны дараа хамгийн хэцүү нь дугуй байсан . Хуучин эвдэрхий Москвичны дугуйг ашигласан гэж тэрээр ярьж байлаа.. Эхэндээ дургүйцэж байсан гэргий нь сүүлдээ түүний сонирхолд хөтлөгдөн сүйх тэрэгний доторлогоо, цонхны хөшгүүдий нь хийж өгчээ. Энэ сүйх тэрэг цагт 25 км хурдалж чадах юм байна.

No comments: