2008-06-28

Дэлхийн мэдээ 2008 06 28 Бямба гараг

Лид1. БНАСАУ Йонбен дахь цөмийн байгууламжийн цогцолборын нэг хэсэг хөргүүрийн системийг устгасан байна. Цөмийн байгууламжийн цамхагийг дэлбэлж нураах үйл явцийг харуулахын тулд гадаадын телевизийн сэтгүүлчдийг урьж авч иржээ.
Таван мегаваттын хүчин чадалтай цөмийн реакторын хөргүүрийг устгасанд дэлхийн олон орон сайшааж байгаагаа илэрхийлжээ.ОХУ ын гадаад хэргийн яам БНАСАУ ын хийсэн энэ алхамыг дэмжиж цөмийн байгууламжаа ажиллагаанаас гаргахад чухал алхам болжээ гэж мэдэгдэл гаргасан байна. Цамхагийг нураасны дараа БНАСАУ ын албаны хүмүүс АНУ д хандан дайсагнасан бодлогоо зогсоохыг уриалжээ. Өнгөрсөн пүрэв гарагт Хойд Солонгосын тал БНХАУ ын мэргэжилтнүүдэд цөмийн байгууламжийнхаа тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн юм. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Хойд Солонгосын эсрэг авч хэрэгжүүлсэн худалдааны хориг арга хэмжээгээ цуцлах болно гээд БНАСАУ ыг алан хядлагийг дэмжигч орнуудын жагсаалтаас хасна гэж амалжээ. Гэхдээ БНАСАУ д хүнийг эрхийг зөрчдөг, холын тусгалтай пуужин зохион бүтээж, туршилт хийж байгаа нь АНУ, БНАСАУ ын харилцааг хэвийн болоход саад болж байгаа гэж Жорж Буш онцлон тэмдэглэсэн байна. Гэвч НҮБ дахь АНУ ын суурин төлөөлөгч Жон Болтон АНУ ын ерөнхийлөгчийн энэ мэдэгдэлийг эрс шүүмжилж БНАСАУ ын эсрэг хоригоо цуцлах нь эртэдсэн хэрэг. Америкийн гадаад бодлого тогтворгүй байгаагийн нотолгоо гэж хэлсэн байна. 2006 оны 2 р сард болж өнгөрсөн 6 талт хэлэлцээрийн үеэр Хойд Солонгос цөмийн байгууламжаа хаахыг зөвшөөрсөн юм.
Лид2. ОХУ ын Москва хотоос холгүй тусгай нислэг үлйдэж байсан АН 2 загварын онгоц осолджээ.
Орчины зургийг агаараас авах даалгавартай нислэг үйлдэж байсан АН 2 загварын онгоцны хөдөлгүүр нь ажиллаагүй болсоны улмаас осолдсон байна. Агаарт хөөрсөнөөс хойш хэдхэн минутын дараа нисэх багийнхан хөдөлгүүрт саатал гарсан тухай мэдэгджээ. Үүнээс хойш холбоо тарсарчээ. Онгоц Большое Грызлово тосгоноос холгүй газар унасанс бөгөөд орон нутгийн зарим иргэд онгоцны ослыг харж холбогдох байгуулагад мэдэгджээ. Онгоцны бүхээгт байсан 5 хүн амь эрсэдсэн байна. Нисэх онгоц осолдсон шалтгааныг тодруулах тусгай хороо байгуулагджээ.

Лид3. Феншэнь хар салхиний үеэр хөмөрч осолдсон зорчигч тээврийн усан онгоцны ачааны хэсэгт 10 тонн эндосульфан гэдэг химийн бодис тээвэрлэж явжээ. Энэ мэдээллийн дараа усан онгоцны бүхээгт амь насаа алдсан хүмүүсийн цогцосыг гаргах ажиллааг түр зогсоосон байна.
Зорчигч тээврийн усан онгоц хөмөрч осолдох үед усан онгоцоор зорчигж явсан 850 хүний 56 нь эсэн мэнд аврагдсан юм. Хар шуурга болох гэж байгаа талаар сэрэмжлүүлэх мэдээг цаг уурын албаныхан тараасан ч 6 сарын 21 нд энэ зорчигч тээврийн усан онгоц Манила хотоос аялалд гарчээ. Аврах албаныхан бүтэн долоо хоногийн турш амь үрэгдсэн хүмүүсийн цогцосыг гаргаж авахаар ажилласан юм. Зорчигч тээврийн онгоцоор химийн бодис тээвэрлэх ёсгүй байжээ. Санамсаргүй алдаа гаргаж химийн бодисыг усан онгоцонд ачсан байна. Хөлөг онгоц осолдсоны дараа тээвэрлэгч компани эрх баригчдад энэ тухай мэдэгдсэн байна. Эндосульфан гэдэг химийн болис нь хүний бие махбодид генхий түвшинд нөлөөлж, сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг байна. Зарим тохиолдолд арьсний өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай байдаг юм. Усан онгоц эзэмшигч компани усан тээвэр эрхлэг дүрэм журам зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээх болно гэж Филиппины дэд ерөнхийлөгч Ноли де Кастро мэдэгдсэн байна. Химийн бодис далай тэнгисийн усанд асгарсан байж магадгүй тул тухайн бүсээс загас агнахыг хоригложээ. Хэдийгээр усанд хийсэн шинжилгээгээр хортой болис илрээгүй ч урьдчилан сэргийлэх үүднээс энэ арга хэмжээг авсан байна. Хөлөг онгоцны урд хэсэг одоо усны мандалаас цухуйж байгаа юм.

Лид4. Өнгөрсөн баасан гаригт АНУ ын Нью Хэмпшир мужийн Юнити хотод хотод Ардчилсан намын гишүүн Сенатч Хилари Клинтон, тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама нар хамтарч цуглаан зохион байгуулжээ.
Ардчилсан намынхан Юнити хотод цуглаан зохион байгуулсан нь тохиолдолын хэрэг биш. Энэ жижигхэн хотын нэрийг орчуулах юм бол “Эв нэгдэл” гэсэн утга илэрхийлж байгаа юм. Энэ хотын сонгогчид сунгааны үеэр яг хоёр тэнцүү хуваагдаж нэг хэсэг нь Хилари Клинтонныг, нөгөө хэсэг нь Барак Обмаг дэмсэн юм. Ардчилсан намын дотор явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн сунгааны үеэр Хилрари Клинтон, Барак Обама нарын хооронд ширүүн өрсөлдөөн болж тэд биз биенийхээ боловсруулсан мөрийн хөтөлбөрийг хурцаар шүүмжилж байлаа. Энэ нь ардчилсан намын дэмжигчид, гишүүдийг хоёр хэсэг болгон хуваагдахад хүргэсэн. Хатагтай Хилари Клинтон сунгаанд ялагдсанаа хүлээн зөвшөөрсөнөөс хойш анх удаа Барак Обама, Хилари Клинтон нар хамтран олон нийтийн арга хэмжээнд оролцож байна. Ингэснээр Ардчилсан намынхан одоо бүх хүч, анхаарлаа нэгтгэж Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад чиглүүлж байна. Сонгуулийн сурталчилгааны үеэр Хилари Клинтон 22 сая долларын өр зээл тавьжээ. Өр зээлээ төлж барагдуулахад нь туслахаа Барак Обама амалсан байна. Тэр хуулиар зөвшөөрсөн хамгийн дээд хэмжээнд 2300 долларын чекийг Хилари Клинтонд өгчээ. Барак Обама өөрийн хандивлагч нартаа хандан Хилрариг өрөө төлж барагдуулахад нь туслахыг хүсссэн байна. Барак Обама ирэх 11 сард болох сонгуульд ялалт байгуулахын тулд Хилари Клинтоныг дэмжиж байсан хүмүүсийн саналыг ч авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Юнити хотод болсон цуглааны үеэр Барак Обама, Хилрари Клинтон нар өөр хоорондоо өрсөлдөж байсан үе нь ард хоцорсон гэдгийг сонгогчидод ойлгуулж чадсан гэж улс төр судлаачид дүгнэж байна.

Лид5. Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе явагдаж байна. Гэвч олон улсын байгуулагууд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе шудрага ардчилсан болж чадахгүй гэж шүүмжилж байгаа юм.
НҮБ ын Аюулгүйн зөвлөл баасан гаригт энэ улсад сонгуулийг олон улсын стандартын дагуу явуулах бололцоогүй гэж дүгнэлт гаргасан юм. Сонгуулийн 2 р шатанд сөрөг хүчний намын тэргүүн, нэр дэвшигч Морган Цвангари оролцохоос татгалзсан юм. Иймд Зимбабве улсад сонготгүй сонгууль болж байна. Зимбабве улсын ерөнхийлөгчийн сонгууль эрх зүйн хувьд чадамжтай эсэх асуудлаар Африкийн холбооны өндөр албан тушаалтууд ч нэгдмэл байр сууринд хүрээгүй. Зимбабвед сонгуулийн санал авах цэгүүд Гринвичийн цагаар өглөөний 5 цагт нээгдэж 17 цагт үүд хаалгаа барьжээ. Сонгуульд саналаа өгч байгаа хүмүүсийн идэвхи муу байгаа тул ерөнхийлөгчийн талыг дэмжигч залуучуудыг байгуулагын идэвхитэнүүд айд өрхөөр явж саналаа өгөхийг шаарджээ. Сонгууль санал өгөөгүй иргэдэд дарамт шахалт үзүүлэх юм бол АНУ НҮБ ын Аюулгүйн Зөвлөлөөр дамжуулан Зимбабве улсын эрх баригчдад бүх талын шахалт үзүүлнэ гэж АНУ ын төрийнё нарийн бичгияйн дарга Кондализи Райс мэдэгджээ.
ТОВЧ
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгджээ. Нью Йоркийн түүхий эдийн бирж дээр нэг баррель газрын тосыг 142 доллараар арилжиж байна. Америк долларын ханш унасан нь хар алтын үнэ нэмэгдэх шалтгаан болжээ. Ойрын өдрүүдэд газрын иосны үнэ өсөх хандлагатай байна гэж эдийн засагчид анхааруулж байна.

Дэлхийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле зэвсэглэсэн дээрэмчдийн халдлагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид түүний машиныг нь бүсэлж байгаад алтан гинж, гар утас, цагийг нь авсан байна. Дээрэмчдийн нэг нь Пелег танисан бөгөөд үүний ачаар машинаас авсан зарим нэг эд зүйлсийг нь эргүүлэн өгчээ. Пелегийн хэлснээр дээрэмчид мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Бразилд машин гэрлэн дохион дээр зогсож байхад нь жолоочийг нь дээрэмдэх нь элбэг байдаг гэнэ.

Грек улсад Олимпийн наадмыг хийдэг байсан заншилынх нь дагуу хийжээ. Эрт цагт олимпийн наадмыг яг ингэж хийдэг байжээ. Берлклигийн их сургуулийн багш Стивен Миллер эртний грекчүүд олимпийн наадмыг хэрхэн хийдэг байсныг 30 гаруй жил судалсаны эцэст энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

Лид6. Оросын кино найруулагч Сергей Бодровын 60 насны ой тохиож байна. Тэр кино урлагт хөл тавиад 24 жил болж байна. Энэ хугацаанд нийт 13 кинонд найруулагчаар ажиллажээ.
Сергей Бодров алс дорнодын Хабаровск хотод мэндэлсэн бөгөөд оюутан ахуй үеэ Москвад өнгөрүүлжээ. Тэр Москвагийн эрчим хүчний сургуульд сурч байсан ч сэтгүүл зүйн хаалгийг татаж Матар сэтгүүлд идэвхитэн бичигч болжээ. Дараа нь 1974 онд кино зохиолчийн анги төгсжээ. Түүний бүтээсэн кино бүр нь үзэгчдэд таалагдаж, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан юм. Сергей Бодров Тбилиси, Монреаль, Берлин, Канн, Сидней, Москвагийн кино наадамд өөрийн бүтээлээрээ оролцож шагнал хүртэж байсан юм. Түүний кино урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж 1998 онд ОХУ ын төрийн шагнал олгожээ. Сүүлийн жилүүдэд Сергей Бодров азийн орнуудын ахуй амьдрал түүхийг харуулсан кино бүтээсэн бөгөөд “Нүүдэлчин”, “Монгол хүн” зэрэг кино нь олон улсын кино наадамд амжилттай оролцсон юм. Сергей Бодров 2008 оны эхээр Бодров Фильс продакшин хэмээх өөрийн хувийн кино студийг байгуулжээ. Сергей Бодров Чингис хааны Амьдралыг харуулсан Монгол хүн киноны хоёр дугаар ангийг хийх гэж байна. Монгол хүн киноны 2 р ангийг хийхэд 35 сая доллар шаардлагаэтай байгаа юм. Оросын төрийн байгуулага, хувийн аж ахуйн нэгжүүд, Казахстаны бизнесмэнүүд киноны санхүүжилтийг хийх юм байна.

Лид7. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотын Гайд паркад Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсын ерөнхилөгч асан нельсон Манделагийн 90 насны ойд зориулсан баярын концерт болжээ.
Нельсон Мандела дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч төдийгүй ДОХ өвчний халдвар авсан хүмүүст туслах хөдөлгөөнд идэвхитэй оролцдог юм. Нельсон Мандела өмнөд африкийн бүгд найрамдах улсад арвс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгааг эсэргүүцэж тууштай тэмцэл хийж байсан юм. Тэр шоронд 27 жил хоригдож байхдаа 46664 гэсэн дугаартай байжээ. Лондон хотод болсон тоглолтын үеэр яг ийм тооны тасалбар борлуулсан бөгөөд орлогийн мөнгийг Нельсон Манделагийн үүсгэн байгуулсан ДОХ ын халдвар авсан хүмүүст туслах санд хандиьлах юм байна. Тоглолтын дундуур Нельсон Мандела эхннэрийнхээ хамт тайзнаа гарч үзэгдэд хандан үг хэлжээ. Тоглолтод дуучин Эмми Уайнхау, "Куин" хамтлаг, Жерри Холлиуэлл, Леона Льюис, Вилл Смит, түүний эхнэр Жада Пинкет Смит нар ая дуугаа өргөсөн байна. Концертийг жүжигчин Вилл Смит хөтлөн явуулсан юм. Гайд паркад болох концертод оролцохоор Конго улсын дуу бүжгийн хамтлагийнхан, өмнөп Африкийн дуучин Курт Дарен нар иржээ. Одоогоос 20 жилийн өмнө Нельсон Манделаг шоронгоос суллахыг уриалсан хүмүүнлэгийн концерт Лондонд болж байсныг ч хүмүүс эргэн дурсаж байна. Концертийн үеэр дуучин Жонни Боррелл Зимбабве улсад өрнөөд байгаа улстөрийн хямралыг ч шүүмжилсэн байна.
Лид8. Бразилийн Риод де Жанейро хотын Копакабана наран шарлагийн газар гэмт хэрэг хүчирхийлэлийн эсрэг ажиллагаа болж өнгөрсөн байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулагчид наран шарлагийн газар загалмай зоож, 4000 ширхэг улаан өнгийн агаарын бөмбөлөг хөөргөжээ. Улаан бөмбөлөг бүр ирээдүйд гарах гэмт хэргийн золиосыг бэлгэдсэн байна. Бразилийн Рио де Жанейро хотын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргийн хэлснээр 2008 оны 2 р хагаст 4000 гаруй гэмт хэрэг гарна гэсэн тооцоог хийжээ. Рио де Жанейро хот гэмт хэргийн тоогоороо дэлхийд дээгүүр байр эзэлдэг байна. Өнгөрсөн 2007 онд л гэхэд 6325 аллага гарсан байна. Түүний 4539 нь галт зэвсгийн бай болжээ. Наран шарлагийн газр байрлуулсан улаан бөмблөгийг дараа нь багцалж боогоод агаарт хөөргөжээ.
Лид9. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна.
Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.

Лид10. Австри Швецарь улсад Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа. Хөлбөмбөгийн хорхойтонууд Европын зүг анхаарлаа хандуулаад байгаа энэ үед роботууд ч бас хөлбөмбөг тоглож байна.
Робот хөлбөмбөгчидийн Европын аварга шалгаруулах тэмцээн Австри улсад болж байна. Энэ тэмцээнд Австри, Канад, Герман, Орос, Хорватын тамирчин роботууд өрсөлдөж байгаа юм. Тамирчин роботууд тусгай камерын тусламжтайгаар бөмбөгийг танидаг бөгөөд өрсөлдөгчийнхөө хаалга руу гоол оруулахаар чармайж байна. Энэ үйлдэлийг хийхийн тулд роботууд алгоримтийн маш хүнд тооцоог хийж байгаа юм. Евро 2008 Австриийн хөл бөмбөгийн багийнхан тоглолтоос хасагдсан. Харин Австрийн робот хөлбөмбөгчид Германы багийг хожиж хагс шигшээд тунаж үлдсэн байна.

No comments: