2008-06-04

Дэлхийн мэдээ 2008-06-04 Лхагва гараг

Лид1. Барак Обама , АНУ ын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэх Ардчилсан намын их хурлын зохих тооны төлөөлөгчидтэй боллоо гэж америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна.
Обамагийн өрсөлдөгч Хиллари Клинтон цаашдын алхамаа яаж хийх тухай шийдвэрээ шууд гаргахгүй гэж мэдэгджээ. Нэр дэвшсэн бүх хүн, түүний дотор бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейн хүртэл сонгуулийн сунгааны дараагаар үг хэлсэн байна. Монтана болон Өмнөд Дакота мужид их хурлын сүүлчийн төлөөлөгчдийг сонгох сонгууль болж өнгөрчээ. Өмнөд Дакотад Хиллари Клинтон ялсан бол Монтана мужид болсон ардчилагчдын хаалттай хурал буюу кокус дээр Иллинойс мужийн хар арьст сенатор олонхийн саналыг авсан байна. Миннесота мужийн Сент-Пол хотод үг хэлэхдээ тэргүүн хатагтай агсантай өрсөлдөж ялсан гэдгээ “ АНУ ын ерөнхийлөгчийн албан тушаалд Ардчилсан намаас би гарч ирнэ гэдгээ энэ үдэш та бүхний өмнө гарч ирэн хэлж байна “ гэж мэдэгджээ. Монтана болон Өмнөд Дакота мужаас Денвер хотод 8-р сард болох Ардчилсан намын үндэсний их хуралд 31 төлөөлөгч сонгосон байна. Тус хурлаас нэр дэвшигчийн эцсийн хувилбараар сонгох аж. ИХ хурал дээр ялахын тулд 2118 аас багагүй санал авах шаардлагатай байгаа юм байна. Сонгосон төлөөлөгчдийнхөө тоогоор Обама Клинтоныг хол хаяад байгаа ч Клинтон өөрийн ялагдлыг шууд хүлээн зөвшөөрөхөөс татгалзан дэд ерөнхийлгчийн албан тушаал хашихыг зөвшөөрч болох юм гэсэн ойлголт олон түмэнд өгчээ. Иймэрхүү тактик хэрэглэх нь 11р сарын ерөнхйлөгчийн сонгуулийн үед Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Жон Маккейнаас илүү хүчтэй байж болох Хиллари Клинтоны хувьд Обамагийн талыг баримтлагчидтай гэрээ хэлэлцээр хийхэд бас нэг давуу тал болно гэж үзэж байгаа юм байна.. Шинэ Орлеанд Маккейн үг хэлэхдээ:
Барак Обама руу нилээд дайрч давшлан түүнийг бензинийн үнэ сөхөд хүргэсэн Жорж Бушийн засгийн газрын хуулийн төсөлд нэг биш удаа санал өгч байсан хүн . Бас Иракт очиж үзээгүй . Иракаас цэрэг татаж гаргах гэсэн түүний санал генерөл Дэвид Петреусын сүүлийн саруудад хүрсэн дэвшлийг үгүй хийнэ “ гэсэн байна. Үүний хариуд Обама үг хэлэхдээ “ Бушийн байр суурийг Маккейн 95 хувь баримталдаг болохоор Иракт ямар ч бодит өөрчлөлт хийхгүй хүн” гэсэн байна.

Лид2.Италийн нийслэл Ром хотод дэлхийн хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын тухай асуудлаар олон улсын чуулга уулзалт үргэлжилж байна. Дэлхийн олон оронд хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж үүнээс улбаалан олныг хамарсан эмх замбараагүй байдал газар авсан юм. НҮБ ын ивээл доор болж байгаа энэ олон улсын чуулга уулзалтаар хүнсний хямралыг хэрхэн шийдэх арга замыг эрэлхийлж байна.
Энэ хуралд дэлхийн олон орны төр засгийн тэргүүн, засгийн газрын сайд нар оролцож байгаа юм. Хөдөө аж ахуйн салбарыг сэргээж, хүнсний хангамжийг сайжруулах боломжийг алдахгүй байхыг хуралын үеэр НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уриалсан байна.
Бан Ги Муны хэлснээр 2030 он гэхэд хүнсний бүтээгдэхүүний үнэ одо байгаагаасаа дахин 50 хувиар өсөх магадлалтай байгаа юм. Хүнсний хангамжийг сайжруулахын тулд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийж, татварын хэмжээг бууруулах шаардлагатай гэж тэр нэмж хэлсэн байна. Хэрвээ дэлхийн улс орнууд хөдөө аж ахуйн салбартаа анхаарлаа хандуулж, хүнсний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэхгүй бол, хүнсний бүтээгдэхүүнийг түгээхтэй холбоотой захиргааны хүнд сурталыг багасгахгүй бол олон сая хүн өлсгөлөнд нэрвэдэж болзошгүй гэж НҮБ ын харъяха Хүнс, хөдөө аж ахуйн байгуулагын мэргэжилтнүүд анхааруулж байна. Хүнсний хомсдолыг арилгахын тулд эхний ээлжинд 1,7 тэрбум доллар шаардлагатай байгаа.
Эр. Хүнсний хомсдолоос болж хямрал гарах нь илэрхий байна. Гэвч бидэнд хямралаас гарах боломж байгаа. Хүнсний бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна
Ромд болж байгаа олон улсын чуулга уулзалтад Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе хүрэлцэн ирсэнд Их Британи, Австралийн төлөөлөгчид эс эргүүцлээ илэрхийлжээ. Учир нь Зимбабвегийн ерөнхийлөгч хүнсний хомсдолыг далимдуулан хувийн хөрөнгөө арвижуулсан гэж тэд шүүмжилж байна.

Лид3. Баруун европын ихэнхи орнууд, Япон, Австрали, Шинэ Зелаланд гээд дэлхийн 27 орны иргэд АНУ д 90 хүртэлх хоногийн хугацаатай АНУ д визгүй зорчих эрхтэй байдаг. Гэвч АНУ визгүй зорчидог орнуудын иргэдэд тавих хяналтаа 2009 оноос эхлэн чангатгах гэж байна.
2009 оны 1 сарын 1 ээс эхлэн АНУ д визгүй зорчих эрхтэй улсн иргэд АНУ д ирэхээсээ 3 хоногийн өмнө интернэтээр тусгай сайтад бүртгүүлэх журамыг АНУ ынҮндэсний Аюулгүй Байдлын Яам баталжээ. Энэ бүртгэл нь 2 жилийн турш хүчинтэй байх юм. Тун удахгүй иргэд харилцан визгүй зорчих тухай гэрээг Чех, Унгар, Өмнөд Солонгосын талтай байгуулах гэж байгаа юм байна. Хэрвээ АНУ д зорчих гэж байгаа иргэн гадаад паспортоо 2006 оны 10 сарын 26 аас хойш авсан бол хурууны хээ, нүдний өнгө гэх мэт биометрийн мэдээлэл нь давхар агуулагдсан байх ёстой гэнэ.

ТОВЧ
Номхон далайн баруун өмнөд хэсэгт Соломоны арлын ойролцоо 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн дараа цунами давалгаа үүсээгүй гэж геофизикчид мэдээлж байна.
Газар хөдлөлийн төв нь 8900 метрийн гүнд байжээ.

ОХУ ын Хакасын өөртөө засах орны нийслэл Абакан хотод менингит өвчний улмаас цэцэрлэгийн насны хоёр хүүхэд нас баржээ. Нас барсан хоёх хүүхэд 3 настай байжээ. Халдварт өвчний голомттой байгаа цэцэрлэгийн үйл ажиллагааг хаасан байна.

ОХУ ын Ар байгалийн бүс нутагт шатахууны үнэ огцом нэмэгджээ. Одоо нэг литр АИ 92 бензин 30 рублийн үнэтэй байна. Түлш шатахууны үнийг дагаад хүнсний барааны үнэ ч бас нэмэгдэж байна.

Лид4. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт авилагийн хэрэгт холбоотой гэж сөрөг хүчнийхэн үзэж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Гэвч Эхуд Ольмерт ерөнхий сайдын суудлаасаа тийм ч хялбархан салахгүй гэж Кадима нарын хуралд оролцохдоомэдэгджээ.
Хэрвээ шүүх намайг авилагын хэрэгт буруутгаж албан ёсоор сэжигтэн гэж үзэх юм бол би ерөнхий сайдыэ албан тушаалаа орхих болно гэж Эхуд Олмерт өмнө нь хэлж байсан. Харин одоо тэр надад хийж дуусгах ёстой улс төрийн чухал ажил байгаа тул албан тушаалаа цагаасаа эрт орхих бодолгүй байна гэж мэдэгдэж байна. Эхуд Ольмерт Иерусамлем хотын даргааарт ажиллаж байхдаа америкийн нэгэн бизнесмэнээс 150 мянган доллар хууль бусаар авсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Эхуд Ольмерт авилагын хэрэгт таван удаа холбогдож, шүүх байгулагаар шалгагдаж байжээ.

Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын угсаа залгамжлах хан хүү Уильям Британий Тэнгисийн цэргийн флотод алба хаах гэж байна.
Тэр Карибын тэнгист очиж хар тамхи мансууруулах бодисын наймаа эрхлэгчидтэй тэмцэх юм. Байгалийн гамшиг тохиолдох юм бол энэ бүс нутгийн иргэдэд туслах хүмүүнлэгийн ажилд ч гар бие оролцох болно. Ханхүү Айрон Дьюк байлдааны усан онгоц дээр хоёр сарын турш алба хаах юм байна. Угсаа залгамжлах хан хүүд зориулан ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй гэж цэргийн командлалынхан мэдэгджээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант уосын ирээдүйн хаан, бүх цэргийн ерөнхий командлагч болох магадлалтай Уильям 2006 оны 12 сард Сэндхерстийн цэргийн академийг дүүргэж Их Британий зэвсэгт хүчний хэд хэдэн ангид бэлтгэл хийжээ. Тэнгисийн цэргийн флотод түүний эцэг, авга ах, өвөө нь ч бэлтгэл хийж байжээ.

Лид6. Их Британи Улсад “Английн Мисс 2008” тэмцээний сүүлчийн бэлтгэл явагдаж байна. Энэ тэмцээнд оролцохоор Их Британий өнцаөг булан бүрээс гоо бүсгүйчүүд хүрэлцэн ирээд байна.
Сүүлийн үед гоо бүсгүйчүүд заавал туранхай нарийнхан бэлхүүстэй байх ёстой гэсэн ойлголт өөрчөгджээ. Өөрөөр хэлбэл 90, 60, 90 гэсэн хуучины ойлголтыг халж байна. Биеийн харьцаагаа барихын тулд хоолны дэглэм барьж, үүнээс болж амь насаа алдсан тохиолдол ч гарч байсан юм. Үзэгч таны харж байгаа энэ бүсгүйг Хлоя Маршалл гэдэг. Тэр Суррей гүнлэгийн гоо бүсгүйн тэмцээний ялагч. Тэрээр одоо Английн мисс тэмцээнд оролцохоор Лондонд ирээд байна.
Эм. Гоо бүсгүйн тэмцээнд ялахын тулд шаргал үстэй туранхай байх ёстой гэсэн түгээмэл ойлголтыг эвдэхээр би энд ирсэн юм.
энэ бүсгүйн өрсөлдөгчид нь биеийн жин, хэлбэр галбираа хадгалах гэж хоолноос татгалзаж байсан бол харин тэр өөртөө юуг ч хориглоогүй байна. Английн мисс тэмцээний шүүгч
Эм. Тэр шүүгчдийн асуултад маш сайн хариулж байсан. Тэр хэн нэгэнийг дууриах гэж оролдогүй. Харин өөрөө өөрийнхөөрөө л байсан.
Энэ нь түүний амжилтын нууц юм.
Түүнийг сургуульд сурч байхад нь үеийнхэн нь тарган бүдүүн гэж шоглодог байжээ. Гэвч тэр үүнд огт ач холбогдол өгдөгүй байжээ. Харин ч миссийн тэмцээнд оролцоод үзье гэсэн урам зоригийг өгсөн байна. Хлоя Маршаллыг зарлал сурталчилгаанд тоглуулах урилга ч ирсэн байна.

Лид7. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөж байгаа Барак Обама АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн холын хамаатан болох нь нотлогдсон байна.
Барак Обама, Дик Чейни нар төрөл садангийн хүмүүс гэдгээ тун санамсаргүй байдлаар мэдсэн байна. Тэдний өвөг дээдэс нь 17 р зууны эхэн үед өнөөгийн АНУ ын Мэрилэнд мужид ирсэн цагаач юм байна. Энэ гэнэтийн нээлтийг Дик Чейнигийн гэргий нь өөрийнхөө тухай ном бичиж байхдаа өнгөрсөн жил олж мэдсэн байна. Гэвч өнөөг хүртэл Америкийн дэд ерөнхийлөгч Чейни энэ тухай олон нийтэд мэдээлээгүй байна. Холын хамаатанууд гэдгээ мэдсэн Дик Чейни, Барак Обама нар ирэх 11 сард ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзахаар тохиролцжээ.
Лид8. Литва улсад мөлхөө жаалуудын дунд нэгэн сонирхолтой тэмцээнийг зохиожээ
Долоогоос 12 сартай бяцхан хүүхдүүд тусгайлан зассан зам дээр гарч мөлхөж уралдсан байна. Гарааны газар хүүхдүүдийг аав нь үдэж гаргасан бол барианы газар ээж нь хүлээж байжээ. Мөлхөө жаалуудынм уралдаанд 9 сартай Банга гэдэг охин түрүүлжээ. Тэр 5 метр замыг 11 секундэд туулсан байна. Уралдаанд оролцсон 25 хүүхдийн ихэнх нь замдаа өөр зүйлд сатаарч замаасаа гарч уралдаанаас хасагджээ.

Энэ өдөр
1800 оны энэ өдөр Вашингтон хотод Цагаан Ордоныг барьж дуусгажээ.
1896 оны энэ өдөр Форд өөрийн зохион бүтээсэн анхны машинаа туршиж үзсэн байна.





No comments: