2008-06-02

Дэлхийн мэдээ 2008 06 02 Даваа гараг

Лид1. БНСУ ын Засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авах хоригийг цуцалсан байна. Энэ шийдвэрийг эсэргүүцсэн олон мянгөан хүний жагсаал Сөүл хотод болжээ.
Жагсагчид Сөүл хотын төв хэсэгт цуграгч, төрийн байгуулагууд руу дайран орох гэж оролдсон байна. Цагдаа нар тэднийг тараахын тулд нулимс асргаруулагч хий хэрэглэжээ. Жагсаалд идэвхитэй оролцож, нийгмийн хэв журмыг зөрчисөн 70 гаруй хүнийг саатуулсан байна. Одоогоос таван жилийн өмнө АНУ д үхрийн галзуу, шүлхий өвчин гарах үед Өмнөд Солонгосын засгийн газар америкаас мах худалдан авахыг хориглосон байна. Харин одоо энэ шийдвэрээ цуцалж байна. Америкийн нийлүүлж байгаа үхрийн мах одоо ч эрүүл мэндэд аюултай байж болзошгүй гэж жагсагчид үзэж байна.

Лид2.АНУ-д ерөнхийлөгчийн сонгуулиас илүү бензиний үнийн өсөлт санаа зовоосон асуудал болоод байна. Учир нь америкчуудын хамгийн их хэрэглэдэг бензин нэг галлон нь 4 доллараар нэмэгдээд байгаа гэнэ.
АНУ д хамгийн хямдхан нийтэд хүртээлтэй түлш хүртэл огцом өссөн нь америкчуудын дургүйцлийг их хүргэж байгаа гэнэ. Бензин гэхэд л нэг галлон нь 4 доллараар нэмэгджээ. Аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд энэ тийм ч муу бишд тооцогддог юм байна. Жишээ нь Францад нэг галлон бензин 7,7О америк долларын үнэтэй байдаг . Америкчууд бензинийг хямдхан түлш гэж тооцож дадчихсан учир үнийн өсөлтийг шударга бус, зүй бус явдал мэт үзэж байгаа юм байна. Францчуудтай харьцуулахад америкчууд илүү бензин хэрэглэж сурчээ. Учир нь 1ОО километрийн зайтай газрыг америкчууд онгоцоор биш машинаар туулахыг ман чинээ боддоггүй бөгөөд ажилдаа ч их холоос явдаг болохоор бензин иддэг том оврын машинд дуртай улс аж. Тэгээд ч АНУ д нийтийн тээвэр тун ховор , голдуу автомашинууд л өргөн хэрэглэгддэг юм байна. 3-р сард америкчууд өнгөрсөн оны мөн сарынхтай харьцуулахад 11 тэрбум бээрээр бага газрыг машинаараа туулсан тухай АНУ ын тээврийн яамнаас баасан гаригт мэдэгдэгдээ мэдээлсэн байна.Туулсан зам ийм огцом хорогдож байсан тохиолдол 1942 онд л ажиглагдаж байсан гэнэ. Гэлээ ч гэсэн мөнгөний ханшнаас шалтгаалаад нэг бээр буюу 1, 6 км газрыг 198О оныхтой харьцуулахад арай хямдханаар туулж байгаа гэнэ. Өнгөрсөн 7 хоногт конгрессийн 2 танхим гол гол нефтийн компанийн төлөөлөгчдийг урин залж нилээд хатуу сануулга өгчээ. Ялангуяа энэ асуудлаар ардчилагчид маш их хүч чармайлт гаргасан гэнэ. АНУ ын конгресс бараг жил бүр нефтийн томоохон компанийн үйл ажиллагааг судлан шинжилдэг бөгөөд ингэснээрээ үнийг хөөрөгдөж байна гэж тэднийг буруутгадаг явдлыг болиулахад гарцаагүй хүргэх бололтой. Хар алтны үнийг дэлхийн нефтийн зах зээл тогтоодог гэж нефтийн компанийн эзэд конгресст нотлон үзүүлдэг гэнэ.

Лид3.Холливудын Юниверсал киностудид хүчтэй түймэр гарсан байна. Үүний улмаас 5О мянга гаруй бичлэг , видео хуурцаг галд өртсөн хэдий ч хуулбарууд нь өөр газар хадгалагдаж байгаа юм байна.
Энэ түймэр ням гаригийн өглөө эрт зураг авалтын нэг байрны ойролцоо эхлэн гарчээ. Түймэр гарсан шалтгаан нь пропан бүхий бодистой хийн сав дэлбэрснээс үүдсэн гэж зарим нэг эх сурвалж мэдээлсэн бол түймэр гарсны дараа хийн сав дэлбэрсэн байж болзошгүй гэсэн таамаглал ч бас байгаа юм байна. Гал гарсны улмаас 3 хүн гэмтэж бэртсэн тухай хамгийн сүүлд мэдээлсэн байна. Галын албаныхан түймрийг дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээ авч байгаа боловч одоогооро бүрэн гүйцэд унтраагаагүй байгаа тухай өчигдөр мэдээлжээ. Лос Анжелесийн галын албаны төлөөлөгчийн хэлсэн үгээр бол түймэрт нэг байшин бүрэн сүйдсэн ба зураг авалтанд ашигладаг олон чимэглэлүүд шатсан байна. Түймрийг унтраахад нисдэг тэргүүд ч оролцжээ. Архивын бичлэгийн студи галд өртсөн бөгөөд 5О мянга гаруй бичлэг, видео хуурцаг хэрэгцээгүй болсон тухай Юниверсал студиосын захирал Рон Мэйер хэлсэн байна. Гэхдээ энэ бичлэгүүдийн хуулбар өөр газар хадгалагдаж байгаа учраас эргэлт буцалтгүй алдсан зүйл юу ч байхгүй гэж мэдэгджээ. Энэ киностудид Кинг Конг, Ертөнцийн дайн зэрэг алдартай кинонуудыг зургийг авч байжээ. Амралт чөлөөт цагт зориулсан цэцэрлэгт хүрээлэн, худалдааны төв ердийнхөөрөө нийтэд нээлттэй байгаа гэж студийн нэгэн төлөөлөгч мэдэгдсэн боловч түймэрт өртсөн газруудад орох боломжгүй байгаа юм байна:

Лид4. Нинтендо компани Вий Фит бялдаржуулах төхөөрөмжийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүйд хүрээд байна. Ийм тохиолдол энэ компанийн хувьд нэг биш удаа гарч байгаа юм байна.
Вий Фит тоглоомын сэлбэгүүдийг боломжтой болонгуутаа британийн дэлгүүрүүдэд нийлүүлнэ гэдгээ Нинтендо компанийн төлөөлөгчид амалсан байна. Учир нь бялдаржуулах энэ төхөөрөмж Их Британид маш их эрэлт хэрэгцээтэй байгаа гэнэ. Их Британийн нутаг дэвсгэр дээр маш их зарагдаж байгаа 4О тоглоомын жагсаалтанд Вий Фит орсонгүй гэж Чарт Трек компани мэдээлжээ. Уг нь 7 хоногийн өмнө зөвхөн 4р Гранд Дэвт авто тоглоомын дараагаар 2рт орж байсан бол дөнгөж данган 15рт оржээ. Худалдаанд гараад 2 минут болоход л Вий Фитийг авч дуусдаг гэж Онлайны Амазон дэлгүүр тоо баримтандаа дурджээ. Өөрийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг Нинтендо компани нэг биш удаа хангаж чадахгүйд хүрч байжээ.
ТОВЧ
Оросын Холбооны улсын судалгааны шинжилгээний “Академик Федеров” усан онгоц Дэлхийн өмнөд туйлд хийсэн аялалаа дуусгаад эх орондоо эргэн ирж байна. Сүүлийн 15 жилд анх удаа Оросын эрдэмтэд Антарктид тивийг тойрон аяласан байна. 7 сар үргэлжилсэн энэ аялалын үеэр оросын эрдэмтэд Өмнөд туйлд байгаа дөрвөн станцид ажиллажээ. Усан онгоцонд их засвар хийсний дараа 8 сард Академик Федеров хөлөг дахин замд гарна.

Лениний нэрэмжит Кузбассын нүүрсний уурхайд дэлбэрэлт болсон юм. Уурхайд гарсан осолын дараа аврагчид нас барсан гурван уурхайчны цогцосыг гаргасан байна. Үүний өмнө өөр нэг уурхайчныг амьд олсон юм. Түүнд эрчим эмчилгээ хийж байна. Түүний амь насанд ямар нэгэн аюул заналхийлэл байхгүй гэж эмч нар мэдээлжээ. Уурхайд гарсан ослын хохиролыг аригахаар 80 орчим уурхайчин ажиллаж байгаа юм.

Лид5. Өмнөд Америкт хүнсний бүтээгдэхүүний үнийг хэрхэн буулгах асуудлыг шийдэж байна.
Хүнсний бүтээгдэхүүний улам бүр өсөн нэмэгдэж байгаа үнийн асуудлыг авч хэлэлцэх, хүнсний нэгдсэн бодлого боловсруулахаар Өмнөд Америкийн болон карибын тэнгисийн сав газрын 26 орны төлөөлөгчид өнгөрсөн баасан гаригт Каракаст уулзаж ярилцсан байна . Венесуэльд болсон энэ уулзалт Ромд болох НҮБ ын 3 өдрийн хүнсний чуулга уулзалтын өмнө болж байгаа бүхэл бүтэн цуврал гэрээ хэлэлцээрийн эхлэлийг тавьж байгаагараа онцлог юм . Сүүлийн 3 жилд хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 83 хувь өссөн гэж дэлхийн банкны тоо баримтанд дурджээ. Хүнсний бүтээгдэхүүний огцом үнийн өсөлтөөс болж нэрвэгдсэн улс орнуудад 2ОО сая долларын санхүүгийн тусламж үзүүлэхээ дэлхийн банк мэдэгдээд байгаа юм байна. Өнгөрсөн пүрэн гаригт НҮБ ийн эдийн зүасгийн. Хамтын ажиллаага, хөгжлийн байгуулага, НҮБ-ын хүнсний байгуулага хамтарсан илтгэл гаргасан юм. Энэ илтгэлд ойрын 20 жилд хүнсний бараа үнэ буурахгүй гэж бичсэн байна. 2017 он гэхэд цагаан будааны үнэ 30 хувиар, үхэр, гахайн махны үнэ 20 хувиар, улаан буудай, хуурай сүү, эрдэнэ шишний үнэ 60 хувиар, ургамлын тосны үнэ 80 нэмэгдэх юм байна. Венесуэль дахь Би Би Си ийн сурвалжлагчийн мэдээлснээр үнийнн өсөлт Өмнөд Америкийн орлоготой багатай иргэдэд хамгийн хүнд туссан байна.

Лид6. Өнгөрсөн ням гаригт Пуэрто Рикод америкийн Ардчилсан намынхан сонгуулийн сунгааг зохион байгуулсан байна. Сунгаад нэр дэвшигч Хилари Клинтон 68 хувийн саналаар ялалт байгуулжээ.
Карибын Тэнгисийн энэ арлын иргэд сунгаанд төдийлөн өргөн хүрээтэй хамрагдаагүй. Нийт хүн амынх нь 10 хүрэхгүй хувь нь сунгаанд саналаа өгсөн байна.Пуэрто Рикогийн иргэд нь АНУ ын иргэн гэж тооцогддог тул сонгуулийн сунгаанд санал өгөх эрхтэй байдаг юм байна. Гэвч ерөнхийлөгчийн сонгуульд саналд өгөх, Конгресст төлөөлөлтэй байх эрхгүй юм. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа явагдсан өдөр Пуэрто Рикод АНУ-аас бүрэн хараат бус болохыг дэмжигчид жагсаал зохион байгуулсан байна. Хатагтай Хилари Клинтон Пуэрто Рикод ялалт байгуулсан гэсэн нийт авсан оноогоороо түүнимй өрсөлдөгч Барак Обама тэргүүлж байна. Маргааш АНУ ын Монтана, өмнөд Дакота мужид сонгуулийн сунгаа явагдана. Энэ хоёр мужид нийтдээ 31 төлөөлөгч саналаа өгнө. Иймд ирэх 11 сард болох сонгуульд Ардчилсан намаас хэн албан ёсоошр нэр дэвших вэ гэдийг тодруулах цаг мөч ойртсоор байна. Хатагтай Хилари Клинтон сунгааны эцсийн дүн гартал сурталчилгааны ажлаа үргэлжүүлнэ гэж мэдэгдэж байгаа билээ.

Лид7. Францын загвар зохион бүтээгч Ив Сен Лоран өнгөрсөн ням гаригт Парис хотод 71 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Дэлхий дахинд нэр алдараа дуурсгасан Францын загвар зохион бүтээгч Ив Анри Донат Матье Сен Лоран нь 1936 онд Алжирт мэндэлсэн юм. Тухайн үед Алжир нь Францын хилийн чанад дахь газар нутаг гэж тооцогдож байсан. Тэр 17 настайдаа Парист хүрэлцэн ирсэн байна. Нийслэл Парист тэр өөрийн зохион бүтээсэн загварын бүтээлүүдээрээ алдаршиж эхэлжээ. 1954 онд Кристани Диорын загварын газар ажилд орлсон байна. Кристиан Диорыг таалал төгссөний дараа энэ байгуулагийг тэргүүлжээ. 1960 онд Сен Лоран цэрэгт татагдаж Алжирт цэргийн ажиллагаанд оролцсон байна. Гэвч ердөө 3 долоо хоногийн дараа түүний эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж цэргийн албанаас чөлөөлжээ. Парист эргэж ирсэн хойноо тэр хуучин албан тушаалаа эрхэлж чадаагүй байна. Учир нь Кристиан Диор загварын төв өөр хүнийг байгуулагынхаа тэргүүнээр сонгосон байжээ. 1962 онд Кристиан Диор өөрийн гэсэн хувийн загварын төвийг нээсэн байна. Тэр шинэ хувцасны загвар зохион бүтээж байсан бол түүний найз Пьер Бирже санхүүгийн асуудлыг нь хариуцжээ. Ив Сен Лоран нэг хувцаст хэд хэдэн урсгал чиглэлийг шингээж шинэ бүтээл туурвидаг байсан нь амжилтад хүрэх гол түлхүүр нь гэж судлаачид дүгнэдэг. 2002 онд Ив Сен Лоран загварын төвөө худалдаж, албан ёсоор ажлаа хүлээлгэн өгчээ. Сүүлийн жилүүдэд тэр олны өмнө ил гарахыг төдийлөн хүсэхгүй байжээ. Энэ нь түүний эрүүл мэндтэй холбоотой байсан юм.

Лид8. ОХУ ын Чечений бүгд найрамдах улсын нийслэл Грозный хотод таван давхар орон сууцанд завсар хийж байжээ. Засварын ажлын үеэр барилга нурсан байна.
Оросын онц байдлын газрын мэдээлснээр байшин нурах үед хоёр барилгачин бэртсэн байна. Бэртэл авсан ажилчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэгнийх ньв биеийн байдал маш муу байгаа юм. Одоо аврах албаныхан байшингийн нураги доор хүн дарагдсан байж болзошгүй гэж үзээд эрэл хайгуулын ажил хийж байна. Оросын РИА Новости агенталагийн мэдээлснээр барилга бүхэлээрээ нураагүй. Харин зөвхөн нэг орцны орон сууцнууд нурсан юм байна.

Лид9. Дискавери шаттл хөлөг Олон улсын сансрын станц руу амжилттай хөөрлөө. Энэ хөлгийн нисэгчид тойрог замд 14 хоног ажиллахдаа 3 удаа задгай сансарт гарах юм байна.
Ням гаригт москвагийн цагаар 1:О2 минутад Канаверал хошуу дахь сансрын буудлаас Дискавери шаттл хөлөг амжилттай хөөрлөө гэж Сансрын уудмыг судлан шинжлэх төвөөс мэдээлсэн байна. Энэ хөлгийн багийн бүрэлдэхүүнд японы 1, америкийн 6 сансрын нисэгч орсон бөгөөд Олон улсын сансрын станцад нилээд хэмжээний ачаа хүргэж өгөх юм байна. Станц дээр ажиллаж байгаад эх дэлхийдээ буцаж ирэх Гаррет Райсмэндийн оронд Грег Чамитоф очиж яваа гэнэ. Сансрын нисэгчид тойрог замд 14 хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд 3 удаа задгай сансарт гарна. Нэг гарахдаа 6 цаг хагас болох юм байна. 2ОО8 оны 3р сарын 13 нд Индовер хөлгөөр эхний хэсгий нь аваачсан японы Кибо модулийг бүрэн угсарч дууссаны дараа анагаах ухаан, биологи, биотехнологийн салбарт олон туршилт явуулах боломжтой болох юм. Угсралтыг 3 үе шаттайгаар явуулж , сүүлчийнхий нь 2ОО9 оны 3р сард угсарч дуусгахаар төлөвлөж байгаа аж. Кибо нь Олон улсын сансрын станц дээрх хамгийн том модуль болох юм байна.

No comments: