2008-06-07

Дэлхийн мэдээ 2008 06 07 Бямба гараг

Лид1. Хятадын Хэйлунцзян мужийн химийн үйлдвэрт гарсан ослын улмаас хорт хий алдагдсан байна гэж Оросын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн байна.
Хятадын Хэйлунзян мужийн химийн үйлдвэрт хорт хий алдагдсаны улмаас 3 хүн амь насаа алджээ . Фосген гэдэг химийн бодис нь маш хортой бөгөөд хүний амьсгалыг боогдуулдаг. Хэрвээ уушгинд орох юм бол уушгины хаван үүсгэж үхэлд хүргэдэг байна. Тусгай туршилт шинжилгээний үр дүнд фосген гэдэг хий мөн болохыг тогтоосон гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Андрей Нестеренко хэлсэн байна. Гэлээ ч гэсэн хятадын үйлдвэр дээр алдагдсан хий байгальд хохирол учруулаагүй бас оросын хилийн ойролцоох газар нутагт аюулгүй гэж Оросын гадаад хэргийн Яамнаас мөн мэдэгджээ. Одоо ОХУ ын гадаад улс төрийн байгууллагууд болон Онцгой байдлын Яамны ажилтнууд хятадын эрх мэдэл бүхий хүмүүстэй байнгын холбоо барьж, нөхцөл байдлыг ажиглаж байна. Өмнө нь ямар нэг мэдээлэл илүүлэхгүй байгаа тухай нот бичиг Оросын Байгаль Орчны Яамнаас Хятадын талд илгээж байжээ. “ Ингэж байгаа явдал Оросын Байгаль орчны яам болон Хятадын байгаль орчны хорооны хооронд байгуулсан гэрээг зөрчиж байгаа хэрэг мөн. Бид зохих ёсны нот бичгээ илгээсэн. Ойрын үед хариу авна гэж найдаж байна ” гэж Оросын Байгаль орчны сайд Юрий Трутнёв мэдэгдсэн байна. Оросын мэргэжилтнүүд Хятадьай хил залгаа нутгийн агаары найрлагад 12 цаг тутамд шинжилгээ хийж байгаа бол Ангар мөрний голын ус бохирдсон эсэхийг тогтоохоор 6 цаг тутамд сорьц дээж авч шижилж байна. Дээрх осол оросын хилийн орчим гарсан анхны осол биш юм. 2ОО5 оны 11р сард Харбины ойролцоох химийн үйлдвэрт осол гарснаас болж Амур мөрөнд цутгадаг хятадын Сунгари голд 1ОО тонн бензол асгарч байгаль орчнийг бохирдуулж байжээ.

Лид2. Өнөөдрөс эхлэн БНХАУ ын мэргэжилтнүүд Сычуань мужид болсон газар хөдлөлтийн дараа үүссэн нуурын усыг шавхаж авах ажилд оржээ.
Нуурын усны түвшин эрс нэмэгджээ. Бямба гаригийн өглөөний байдлаар Танцзяшань нууранд 220 сая куб метр ус хуимтлагдсан байна. Нуурын усыг тогтоохын тулд барьсан даланг давахад ердөө 50 см үлдсэн гэж хятадын төв телевиз мэдээлжээ. Хэрвээ нуурын усны түвшинг багасгах арга хэмжээ авахгүй бол далан, эргээсээ хальж хот усанд автах авюу л нүүрлэж байгаа юм. Энэ бүс нутагт 1 сая 300 мянган хүн оршин суудаг. Болзошгүй үерийн аюулаас сэрэмжилж 250 мянган хүнийг өөр нутаг руу нүүлгэн шилжүүлсэн юм. Хятадын барилгачид нуурын усны түвшинг бууруулахын тулд тусгай далан, суваг шуудууг барьж дууссан байна. Зориуд барьж байгуулсан суваг шуудуугаар ус маш бага хэмжээгээр урсаж байгаа гэнэ. Иймээс аврагч, цэргийн албан хаагчид гэд нийт 600 хүн сувагийн диаметрийг өргөсөгөж их хэмжээний ус нэвтрүүлэх хүчин чадалтай болгохоор ажиллаж байна.

Лид3. ОХУ ын Хакасын өөртө засах орны нийслэл Абакан хотод энтеровирусын халдвар дэгдсэн байна. Энэ вирусын халдвар авсан хоёр хүүхэд амь насаа алдаад байгаа билээ.
Абакан хотод энтеровирусын халдвар авсан хүүхдүүдийн тоо нэмэгдэж 34 хүрсэн нь мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоож байна. Түүнээс гадна энтеровирусыйн халдвар авч нас барсан хүүхдийг оршуулах ажилд оролцсон нэг эмэгтэй өвчилж эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэж байна. Абакан хотыгн “Гацуурхан” цэцэрлэгийн хүүхдүүд энтеровирусийн халдвар авсан юм. ”Өвчний байдлыг хяналтанд авах, цаашид халдвар авсан хүний тоог нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээг эмч нар авсан байна. Халдварт вирус дэгдсэн шалтгааныг тогтоохоор нийслэл Москва хотоос эмч нарын баг ирсэн байна.

Лид4. ОХУ ын олон хотод гудамж тайлбайд үлдээсэн авто машинийг галдан шатаах гэмт хэрэг тасралтгүй гарч байна. Зөвхөн өнгөрсөн шөнө л гэхэд Москва хотын янз бүрийн дүүрэгт шөнийн 2 цагийн үед гурван машин шатжээ.
Машин галдан шатааж байгаа гэмт хэрэгтэнүүд эх орны үйлдвэрийн, гадаадыгн машин гэж ялгалгүй шатааж байна. Цагдаа нар гэмт хэрэгтнийг илрүүлэх талаар ажил зохион байгуулж байгаа ч одоогоор ямар ч үр дүнд хүрээгүй байна. Москва хотын янз бүргийн дүүрэгт машин шатааж байгаа хэрэг нь өөр хоорондоо холбоотой эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа юм. Сүүлийн 7 хоногт Москвад машин шатаасан 7 тохиолдол гарсан бол 5 сарын сүүээс өнөөг хүртэл нийт 30 машин шатжээ. Машин галдан шатаасан хэрэгт өсвөр насны хүүхдүүдийг сэжигдлэж саатуулсан ч тэд ийм хэрэг хийсэн гэж ямар нотолгоо байхгүй тул суллажээ. Машин шатаасан гэмт хэрэгтнийг илрүүлэхэд тусласан хүнд 1 сая рублийн шагнал өгнө гэж цагдаагийнхан амлаж байна.

Лид5. ОХУ ын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотод олон улсын эдийн засгийн 12 дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр нээлтээ хийж байна.
Олон улсн эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдөр дэлхийн 120 гаруй 8000 гаруй төлөөлөгчид эрчим хүч, эдийн засгийн өсөлт, газрын тосны үнэ ханш, түүхий эдийн эрэлт нийлүүлэлт цаг уурын өөрчлөлтийн тухай асуудлыг хэлэлцэх юм. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Холбооны Бүгд Найрамдах Герман улсад хийсэн айлчалаа өндөрлөөд шууд Санкт-Петербург хотод ирсэн байна. Эдийн засгийн чуулга уулзалтыг ОХУ ын төрийн тэргүүн Дмитрий Медведев нээж үг хэлнэ. Үүний дараа эрчим хүчний салбарт шинэ нээлт хийсээн эрдэмтэн судлаачидад Дмитрий Медведев шагнал гардуулна. Өчигдөр Санкт-Петербург хотод Тусгаар Улсын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын төрийн тэргүүн нар зангиагүй уулзалт хийсэн юм. Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дан ганц улс төр, эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг болохгүй. Соёлын үйл ажиллагаа ч бас зохиогдох юм байна. Өёигдөр орой Санкт-Петербург хотын Дворцовый талбайн өмнө нэрт хөгжимчин Пинк Флойд хамтглагийн гишүүн Рожер Уотерс тоглолтоо хийсэн байна.

ТОВЧ МЭДЭЭ


Лид6. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ нэг баррель нь 139 доллар болж дээд амжилт тогтоосон байна. 7-рсар гэхэд 15О доллар, ойрын хагас жилд 2ОО доллар хүртлээ үнэ нэмэгдэж магадгүй төлөвтэй байгаа гэнэ. Өнгөрсөн сард нэг баррель нефть 135 доллар хүрч байсан билээ.
Ажилгүйдэлтэй холбоотойгоор америкийн зах зээл уналтанд орсонтой нефтийн үнийн өсөлт шууд хамааралтай бөгөөд үнийн өсөлтийн түвшин 5,9 хувь байгаа нь сүүлийн 2О жилийгг доторх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Америкийн эдийн засгийн нөхцөл байдал дахь сөрөг үзэгдлүүд долларын ханшийг унагахад хүргэсэн нь нефтийн үнэ өсөхөд хүргэжээ Учир нь хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгө мөнгийг түүхий эд рүү оруулж эрсдлээс хамгааалахыг оролдож байгаа юм байна. Түүнээс гадна хэрвээ Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг зогсоохгүй бол Израйлын зүгээс Иранд цохилт өгөх нь гарцаагүй гэж мэдэгдсэн Израйлын засгийн газрын гишүүн Шауль Мофазын үгийг зах зээл харгалзан үзэж байгаа байх гэж шинжээчид дүгнэж байна. Сүүлийн саруудад ихээхэн өсөн нэмэгдэж байгаа түлшний үнэнд эрчим хүчийг асар их хэрэглэдэг Энэтхэг Хятад зэрэг орнуудын эдийн засгийн эрчимтэй өсөлт түлхэц болж байгаа юм байна.

Лид7. Нью Йоркийн хөрөнгийн бирж дээр америкийн томоохон компаниудын хцувьцааны үнэ огцом унажээ. Энэ нь санхүү бизнесийн ертөнцөд жинхэнэ дуулиан дэгдээгээд байна.
Хувьцааны үнэ огцом унаж байсан тохиолдол хамгийн сүүлд одоогоос хагас жилийн өмнө болж байсан юм. Хөрөнгийн бирж дээр хувьцааны үнэ унасан нь дэлхийн зах дээл дээр газрын тосны үнэ өссөнтэй шууд холбоотой гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Түүнээс гадна америкт ажилгүйдлийн түвшинг нэмэгдсэн тухай илтгэлийг АНУ ын хөдөлмөрийн яам гаргасан нь тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлжээ. Сүүлийн 20 жилд америкт ажилгүйдлийн түвшин ийм өндөр түвшинд хүрч байгаагүй гэ:ж мэргэжлийн хүмүүс мэдээлжээ.

Лид8.АНУ ын ерөнхийлөгчийн сонгуулийн. Сунгаанд Ардчилсан нам дотроо өрсөлдсөн хатагтай Хилари Клинтон өнөөдөр сурталчилгааны ажлаа албан ёчсоор зогсоож байгаагаа зарллаа.
Хилари Клинтон АНУ ын бүх муж улсуудад явагдсан сунгаанд 36 сая хүн хамрагдаж, Ардчилсан намын гишүүн Барак Обама ялалт байгуулсан юм. Сонгуулийн сунгаанд оролцохдоо Хилари Клинтоны сурталчилгааны багийнхан олон сай хүн амтай том мужид ихээхэн анхааралаа хандуулж гол хүчээ хаясан байна. Харин Барак Обамаг дэмжигдчид сонгуулийн сурталчилгааный ажлаа явуулахадаа мужуудыг жижиг том гэж ялгалгүй анхааралдаа байлгажээ. Хилари Клинтон сонгуулийн сурталчилгааны ажлаа явуулахдаа Цагаан ордон байсан тургшлагадаа хэт найджээ. Хэрвээ Барак Обама сонгуульд ялалт байгуулж АНУ ын төрийн тэргүүн болох юм бол нийгэмд олон өөрчлөлтийг хийж чадна гэж америкчууд итгэж байна.

No comments: