2008-06-25

Дэлхийн мэдээ 2008-06-25 Лхагва гараг

Лид1. Армяны ерөнхийлөгч Серж Саргсян ОХУ ын Москва хотод айлчлал хийж байна. Тэрээр ОХУ ын төрийн тэргүүн Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путинтай уулзаж хоёр орын улс төрийн харилцаа, эдийн засгийн асуудлыг хэлэлцжээ.
Армян , Оросын хооронд худалдааны бараа эргэлт нэг тэрбум долларт дөхөж байгаа юм байна. ОХУ Армяны уул уурхай, харилцаа холбоо, эрчим хүч, тээвэр, банкны салбарт нийтдээ нэг тэрбум 200 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ. ОХУ ын Газпром, Оросын хөнгөн цагааны үйлдвэр, Гадаад худалдааны банк Армянд салбараа нээж амжилттай ажиллаж байгаа юм байна. ОХУ ын хувьд Армян бол Ар Кавказ дахь хамгийн чухал цэргийн холбоотон нь юм. Хамтын аюулгүй байдлын гэрээний дагуу Армян, Оросын цэргийн албан хаагчид хамтарсан цэргийн хээрийн сургууль хийх тухай тохиролцсон байна. Орос Армяны харилцаа хамтыхн ажиллагаа залгамж шинж чанараа хадгалж байгаад талууд сэтгэл хангалуун байна.

Лид2. Өмнөд Солонгосын засгийн газар пүрэв гаригаас эхлэн америкийн үхрийн махыг импортоор авах шийдвэр гаргасан байна. Солонгосын зах зээлд америкт бэлтгэсэн үхрийн махыг нийлүүлэх нөхцөлийг БНСУ, АНУ талууд тохиролцож чадсан байна.
Мах нийлүүлэх гэрээнд солонгосын зах зээлд худалдагдах үхрийн мах нь 30 сараас илүүгүй хугацаанд хадгалагдсан байх, үхрийн галзуу өвчний вирус байгаа эсэхийг тогтмол шинжилгээ хийж шалгаж байх зэрэг заалт оржээ. Өнгөрсөн 4 сард БНСУ ын засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авах шийдвэр гаргасан юм. Гэвч энэ нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч Сөүл хотод засгийн газрын эсрэг 40 мянган хүн оролцсон жагсаал цуглаан болж өнгөрсөн билээ. Тэд засгийн газар, ерөнхийлөгч Ли Мён Бакийг огцорхыг шаардаж цагдаагийн албан хаагчидтай мөргөлдөж байсан билээ. Үхрийн галзуу өвчний вирус нь амьтны мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Галзуу өвчний вирустэй малын мах хүнсэндээ хэрэглэх юм бол хүнийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг юм.


Лид3. Францын ерөнхийлөгч Николя Саркози, тэргүүн хатагтай Карла Бруни нарын Израильд хийсэн 3 хоногийн айлчлал өндөрллөө. Иерусалем хотын нисэх онгоцны буудалд францын төрийн тэргүүнийг үдэх ёслолын үеэр Израилийн нэг цэргийн албан хаагч амиа егүүтгэжээ.

Францын ерөнхийлөгчийг Иерусалемийн Бен Гурион нисэх онгоцны буудалд үдэх ёслолын үеэр хамгаалагчаар ажиллаж байсан нэг цэрэг өөрийнхөө толгой тус газар руу бууджээ. Буун дуу гарсаны дараа хамгаалалтын албаныхан Францын ерөнхийлөгч Николя Саркози, Карла Бруни нарыг бүчин онгоцны бүхээг рүү оруулж хаалгийг нь хаажээ. Энэ үед Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт, ерөнхийлөгч Шимон Перес нарыг ч бас бие хамгаалагч нар нь хуягт машинд яаралтай суулгажээ. Израилийн цэргийн албан хаагч яагаад амиа хорлосон тухай янз бүрийн мэдээлэл цацагдаж байна. Тэр Францын ерөнхийлөгчийг үдх ёслолын үеэр амиа хорлохоор шийдсэн байсан гэж зарим нь үзэж байхад өөр эх сурвалжууд хэт халууны үед цэрэг ухаан балартаж санаандгүй бууны гохоо дарсан байж болзошгүй гэж тайлбарлаж байна. Буун дуу гарсанаас хойш хэдхэн минутын дараа Израилийн тусгай албаныхан болсон хэргийн учрыг нь олсон бөгөөд хоср орны төрийн тэргүүн нарын амь насанд ямар ч аюул заналхийлэл байхгүй гэдгийг нотолсон байна. Үүний дараа Израилийн ерөнхийлөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нар францын ерөнхийлөгчийн онгоцны бүхээгт орж болсон явдлыг тайлбарлаж салах ёс гүйцэтгэсэн байна. Израилийн радиогийн мэдээлснээр амиа егүүтгэсэн цэрэг францын ерөнхийлөгчийн онгоцноос 100 метрийн зайтай зогсож байжээ.
Лид4. АНУ ын ерөнхийлөгч асан Билл Клинтон Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамаг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн байна.
Билл Клинтоны гэргий хатагтай Хилари Клитон сонгуулийн сурталчилгааны ажлаа хийж байх үед Билл Клинтон Барак Обамагийн мөрийн хөтөлбөрийг нь эрс шүүмжилж байсан юм. Харин сунгаанд нэгэнт Барак Обама ялалт байгуулсан тул Клинтоны гэр бүрийнхэн Барак Обамаг дэмжиж байна. Ирэх бямба гаригт Обама, Хилари Клинтон нар хамтран цуглаан зохион байгуулахаар төлөвлөжээ. Ноён Билл Клинтон харин энэ цуглаанд оролцож амжихгүй. Тэр Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн 90 насны төрсөн өдрийн баярт уригдсан юм байна.
Лид5. Зимбабве улсын сөрөг хүчний намын дарга Морган Цивингари Нэгдсэн Үндэстний байгуулагад хандан улс орондоо гадаадын энхийг сахиулагчдийг оруулахыг хүссэн байна.
Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабе засгийн эрхийг он удаан хугацаагаар барихын тулд хамгийн бохир арга хэрэглэж байгаа юм. Роберт Мугабегийн талынхан сонгуулийн үр дүнг будлиантуулж, сөрөг хүчний намын нөлөө бүхий зүтгэлтнүүдийн амийг егүүтгэх хуйвалдааныг зохион байгуулжээ. 6 сарын 27 нд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе болох гэж байна. Гэвч сөрөг хүчний намын тэргүүн Морган Цивингари сонгууль шудрага болно гэж итгэхгүй байгаа тул нэрээ татаж байгаагаа илэрхийлээд байгаа. Зимбабве улсад ардчилал, шудрага ёсыг сэргээхэд гадаадын энхийг сахиулагчид л тус болно гэж Морган Цивингари үзэж байна.
Лид6. Екатеринбург хотын ойролцоо олдсон шарил оросын сүүлчийн эзэн хаан 2р Николай Романовын угсаа залгамжлах хан хүү Алексей, гүнж Мариягийнх мөн болохыг мэргэжилтнүүд тогтоосон байна.
Екатеринбург хотын ойроцоогоос олсон шарилыг Оросын сүүлчийн эзэн хааны гэр бүлийнх мөн үгүй эсэхийг тогтоохоор олон удаа шинжилгээ хийжээ.Оросын мэргэжилтнүүд бие даан шинжилгээ хийсэнээс гадна америкийн нэгдсэн улсад ч бас хэд хэдэн шинжилгээ хийлгэжээ. Хаан ширээнээс татгалзсан 2р Николай хааныг эхнэр хүүхдийнх нь хамт 1918 оны 7р сард ямар ч мөрдөн байцаалт болон шүүх ажиллагаа явуулалгүйгээр нэгэн айлын байшингийн хонгилд буудан хороож байсан юм. Социалист тогтолцоо нуран унасаны дараа оросын хамгийн сүүлчийн эзэн хаан, хатан хааны цогцосыг олж 1998 онд Санкт Петербург хотын Петропавловскийн сүмд оршуулсан юм. байна. Харин хан хүү Алексей, гүнж Мария нарын цогцос олдоогүй бөгөөд эзэн хааны тэр хоёр хүүхдийг амьд гарсан байж магадгүй гэсэн цуурхал гарч байсан байна. Гэвч угсаа залгамжлах байсан хүүхдүүдийн шарилыг одоогоос хэдэн жилийн өмнө Свердловск мужийн нутаг дэвсгэрээс олсон юм.

Лид.Итали улсад бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг төдийлөн дэмжихгүй байна. Цалин хөлсийг бэлнээр биш, харин банкны төлбөрийн картаар олгодог болох нь. Худалдааны төвөөс их хэмжээний үнэ цэнэтэй бараа худалдан авахад бас л төлбөрийн карт хэрэг болно. Сарын дараа гэхэд 500 еврогоос доош үнийн дүн бүхий худалдаа арилжааг л бэлэн мөнгөн дэвсгэртээр хийдэг болно. Дахин нэг өнгөрөхөд бүр 100 еврогийн дотор л арилжааг цаасан мөнгөөр хийдэг болох гэнэ. Италичуудын ихэнхи нь татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулдаг байна. Харин одоо бүх арилжааг банкаар дамжуулах болсноор татвараас зайлсхийх гэсэн оролдлого буурна гэж тооцоолсон байна.

Лид. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна. Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.

Лид. Өнгөрсөн онд Альбө Люсия гэдэг энэ эмэгтэй гарын сарвуу шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Харин өнөөдөр тэр залгуулж оёулсан гараа хэрхэн ажиллаж байгааг нь хэвлэлийнхэнд үзүүлж байна. Олон арван сэтгүүчдийн өмнө тэр өөрийн цамцандаа товч хадаж үзүүлжээ. Гар шилжүүлэн залгуулах мэс заслынхаа дараа тэр тусгай дасгал сургуулилтийг эмчийн хяналтын доор хийжээ. Одоо тэр бүсгүй эмч нарын ачаар залгуулсан гараараа үсээ самнаж, нүүрээ угааж, тэр ч бүү хэл хумсаа будаж чаддаг болжээ. Эмчилгээ бүрэн дууссаны дараа тэр ажил олж хийх гэж байна. Одоо түүний гар нь 75 хувийн ажиллагаатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл түүний залгуулсан гар нь хиймэл гарнаас хэд дахин илүү гэсэн үг юм.

Лид. Дэлхийн хөлбөмбөгийн домогт тамирчин Пеле зэвсэглэсэн дээрэмчдийн халдлагад өртжээ. Нүүрэндээ баг зүүсэн дээрэмчид түүний машиныг нь бүсэлж байгаад алтан гинж, гар утас, цагийг нь авсан байна. Дээрэмчдийн нэг нь Пелег танисан бөгөөд үүний ачаар машинаас авсан зарим нэг эд зүйлсийг нь эргүүлэн өгчээ. Пелегийн хэлснээр дээрэмчид мансууруулах бодис хэрэглэсэн байжээ. Бразилд машин гэрлэн дохион дээр зогсож байхад нь жолоочийг нь дээрэмдэх нь элбэг байдаг гэнэ.
Лид.Грек улсад Олимпийн наадмыг хийдэг байсан заншилынх нь дагуу хийжээ. Эрт цагт олимпийн наадмыг яг ингэж хийдэг байжээ. Берлклигийн их сургуулийн багш Стивен Миллер эртний грекчүүд олимпийн наадмыг хэрхэн хийдэг байсныг 30 гаруй жил судалсаны эцэст энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа гэнэ.

No comments: