2008-06-05

Дэлхийн мэдээ 2008 06 05 Пүрэв гараг

Лид1. Ирэх 11 сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Барак Обама албан ёсоор Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөх нь тодорхой болжээ. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нам дотороо өрсөлдсөн Хиларри Клинтон өөрийн сурталчилгааны ажлаа зогсоож байгаагаа ирэх бямба гаригт мэдэгдэх гэж байна.
Нэр дэвшигч Барак Обама Ардчилсан намаас албан ёсоор ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч мөн гэдэгийг ирэх найман сард болох намын хуралаар зарлах юм. Өнөөгийн байдлаар түүнийг 2154 төлөөлөгч дэмжиж байгаа юм. Харин хатагтай Хилари Клинтон 1919 төлөөлөгчийн дэмжлэгийг хүлээжээ. Хэрвээ Барак Обама сонгуульд ялалт байгуулж АНУ ын төрийн тэргүүн болох юм бол Хилари Клинтон дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж магадгүй юм. Барак Обама өөрийн туслахууддаа хандан дэд ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох хүн олохыг даалгажээ. Өнгөрсөн мягмар гаригт Хилари Клинтон дэд ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллахад татгалзах зүйл байхгүй гэдгээ зарласан юм. АНУ ын дэд ерөнхийлөгчийн албан тушаалд тохирох хүн хайх хороонд АНУ ын ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн охин Кэролайн Кенеди, хуулт зүйн сайдын орлогчийн албан тушаал хашиж байсан Эрик Холдер, Fannie Mae санхүүгийн компаний тэргүүн асан Жим Жонсон нар орсо байна. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш намынхаа сунгаанд ялсан Барак Обамад баяр хүргэхдээ энэ бол түүхэн үйл явдал гэж онцлон тэмдэглэсэн байна.

Лид2. Словени улсын нийслэл Люблян хотоос холгүй байдаг атомын цахилгаан станцийн хөргүүрийн систем доголдсон байна. Үүний дараа атомын цахилгаан станцийн үйл ажиллагааг яаралтай зогсоожээ. Хөргүүрийн систем доголдсон нь хүрээлэн байга орчин болон ойр орчмын оршин суугчдад ямар ч аюул заналхийлэл байхгүй гэж мэргэжилтнүүд мэдэгджээ.
Атомын цахилгаан станцийг ажилтнууд хөргүүрийн системийн аль хэсэгт гэмтэл гарсаныг тогтоож, дараа нь засвар хийх юм байна. Украин дахь Чернобылийн атомын цахилгаан станцид дэлбэрэлт болсоны дараа Европын орнууд атомын цахилгаан станцид гарсан ямар нэгэн саатал, доголдолын талаар заавал мэдээлэх тухай тохиролцоонд хүрчээ. Үүний дагуу Словений мэргэжилтнүүд болсон хэрэг явдлын талаар Европын шуурхай мэдээний радио сүлжээгээр мэдээлсэн байна. Словени улс 1983 онд атомын цахилгаан станц байгуулсан юм. Их засварын дараа 2007 оноос үйл ажиллагаагаа сэргээжээ. Энэ атомы цахилгаан станц Словени улсын цахилгаан эрчим хүчний 20 хувь, хөрш зэргэлдээ Хорват улсын эряим хүчний хэрэглээний 15 хувийг хангадаг байна.
Лид3. Европын холбооны төв байгуулага байрладаг Брюссель хотод франц, итали, испаний загасчид хамтран эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулжээ. Түлш эрчим хүчний үнэ өссөж байхад Европын холбоо асуудлыг зохицуулах ямар ч арга хэмжээ авахгүй байна гэж тэд гомдоллож бухимдалаа ийнхүү илэрхийлж байна.
Брюссельд хотод жагсаал цуглаан тайван эхэлсэн боловч эцэстээ эмх замбараагүй байдал үүссэн байна. Жагсагчид арматур төмөр, мод чулуу, лонхоор зэвсэглэж замдаа таарсан машиныг галдан шатааж, байшин барилгийн цонх шилийг хагалж танхайрчээ. Брюсселийн цагдаа нар байдлыг хяналтандаа авахы тулд усан буу, нулимс асгаруулах хий ашигласан байна. Евро хороо, Европын зөвлөл гээд европын холбооны удирдах байгуулагууд байдаг Брюссель хотын Шуманы нэрэмжит талбайг цагдаа нар хамгаалалтад авч бэхлэлт байрлуулжээ. Загасчидын эсэргүүцлийн ажиллагаа Испани улсад эхэлсэн юм. Дараа тэдэнтэй санал нэг байгаагаа Европын олон орны загасчид, хөдөө аж ахуй эрхлэгчид, таксиний жолооч нар илэрхийлсэн юм.
Лид4. Хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн хохиролыг арилгах ажилд оролцсон ОХУ ын аврах албаныхан эх орондоо эргэж ирлээ. Оросын аврагчид, эмч нар сүүлийн 14 хоногийн турш нурангид дарагдсан хүмүүсийг хайж, шаардлагатай хүмүүст эмнэлэгийн тусламж үзүүлсэн юм.
Оросын аврах албаныхан 1500 гаруй хүний амь насыг аварч чадсан байна. Биднийг хятадын Сычуань мужид ажиллаж байхад байнга газрын чичиргээ мэдрэгдэж байсан. Гэсэн ч бид үүргээ амжилттай биелүүлсэн гэж Оросын аврах албаныхан тэднийг нисэх буудалд угтаж авсан сэтгүүлч нарт ярьсан байна. Цаашид БНХАУ өөрийн аврагч нараа ОХУ д мэргэжил дээшлүүлэх, сургах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Одоо гамшиг болсон бүсэд ОХУ ын Хабаровск хотын эмч, аврагч нар ажиллаж байгаа юм байна.

ТОВЧ
Энтеровирус 71 ийн халдвар авсан тохиолдол ОХУ ын Хабаровскийн хязгаарт бүртгэгдлээ. Хүний амь насанд ч хүрч болзошгүй аюултай энэ вирус БНХАУ аас орж ирсэн гэж Оросын Хабаровскийн хязгаарын эрүүл мэнд, хяналтын байгуулагууд мэдээлж байна. ОХУ ын алс дорнодын бүс нутагт БНХАУ аас ирж байгаа хүмүүсий эрүүл мэндэд хяналт тавих үүрэгийг албаны хүмүүс өгчээ.

АНУ ын Нью Йорк хотод удахгүй гэрлэх гэж байгаа 10 сүйт бүсгүй хуримийн гоёмсог даашинз, өндөр өсгийтэй гутал өмсөж хуримын бялуу авах гүйлтийн уралдаанд оролцжээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүд замдаа бэртэж гэмтэхээс болгоомжилж хамгаалалтын дуулга өмсгөжээ. Тэмцээнд ялсан бүсгүй 25 мянган долларын чекний эзэн болжээ. Ялагч болсон бүсгүй шагналын мөнгөө хуримандаа зурцуулна гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.

Германы ерөнхий боловсролын сургуулийн сурагчид тээврийн яамнаас зарласан замын хөдөлгөөний дүрмийн тухай номонд зураг чимэглэл хийх уралдаанд идэвхитэй оролцож дэлхийн дээд амжилт тогтоожээ. Уралдааныг зохион байгуулах хороо 122 мянган бүтээл хүлээн авсан байна. Тээврийн яамныхан хүүхдүүдийн бүтээлийг нааж урт тууз болгоод олимпийн наадам болж байсан Берлин хотын цэнгэлдэх хүрээлэнд байрлуулжээ. Зурагт туузны урт нь 37,5 км болжээ.

Олон улсын Олимпийн хорооныхон 2016 оны зуны олимпийн наадам зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөх хотыг зарласан байна. АНУ ын Чикаго, Японы Токио, Испаний Мадрид, Бразилийн Рио де Жанейро хот эцсийн шалгаруулалтад тунаж үлдсэн байна. 2016 оны олимпийн наадам зохион байгуулах хүсэлтээ Доха, Прага, Баку хот илэрхийлсэн байна. 2016 оны олимпийн наадам хаана болохыг дараа жилийн 10 сарын 2 нд зарлах вм байна.

Хлорийн найрлага ихтэй ус нь жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Найрлагадаа хлор ихтэй ус хэрэглэсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн хүүхэд нь төрөлхийн зүрх судасны өвчтэй байх магадал өндөр байдагийг Их Бриатни, Тайваний эмч нар тогтоосон байна. Тэд Тайваний 4000 жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар ус хүнсэндээ хэрэглэж байгааг нь судалжээ. Нэг литр усны найрлагад ердөө 20 милиграмм хлор байхад урагийнэ хөгжилд гажиг гарч эхэлдэг байна. Иймд жирэмсэн эмэгтэйчүүд цоргоноос гарч байгаа усыг аль болох бага хэрэглэж үйлдвэрийн нөхцөлд савласан цэвэр ус ууж байхыг эмч нр зөвлөж байна.


Лид5. Европын аварга шалгаруулах тэмцээний тоглолт Австри, Швейцарь улсад 6 сарын 7 оос 29 ний хооронд болох гэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан аюулгүй байдлыг хангах үүднээс Австрийн засгийн газар өөрийн улсыйн нутаг дэвсгэр дээрээ шенгений тунхаглалын хүчинтэй байх хугацааг түр зуур цуцалсан байна.
Австри улс нь Чех, Унгар, Словак, Словени, Герман, Итали улстай хил залган оршдог юм. Австрийн хил дээр паспортын хяналт шалгалтыг чангатгаж, шалган нэвтрүүлэх цэгийг байгуулжээ. Хөлбөмбөгийн тэмцээний үеэр нийгмийн хэв журмыг алдагдуулах гэсэн сонирхолтой танхай хүмүүсийг нутагтаа оруулахгүй байхын тулд энэ арга хэмжээг авч байна гэж Авсрри йн дотоод хэргийн яамнаас албан ёсоор мэдээлжээ. Австрийн Вена, Зальцбург, Инсбрук хотод хөл бөмбөгийн тоглолт явагдах үеэр нэр дурьсан хотуудын агаарын орон зайд ямар ч нислэг хийхийг хориглосонэ байна.

Лид6 Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчид Японы судалгаа шинжилгээний Кибо станцийг угсарсан байна.
16 тонн жинтэй Кибо станцийг Дискавери сансрын хөлгөөр олон улсын сансрын станцид авч ирсэн юм. Кибо станц нь олон улсын сансрын станцийн хамгийн том хэмжээтэй байгууламж болж байгаа юм. Энэ лабораторт анагаах ухаан, биологийн шинжлэх ухааны судалгааг хийх юм.
Сансрын нисэгч Акихико Хосидэ, Карен Найберг нар Кибо лабораторийг олон улсын сансрын станцтай холбох ажлыг робт гарын туслажтай гүйцэтгэсэн байна. Үүний өмнө сансрын нисэгч Майк Фоссум, Рон Гаран нар задгай сансарт 6 цаг гарч ажилласан юм. Кибо лабораторийг олон улсын сансарын станцид холбосоноос гадна эвдрэл гарсан ариун цэврийн өрөөний гэмтэлийг зассан байна. Олон улсын станцийн ариун цэврийн өрөө нь одоогоос 14 хоногийн өмнө эвдэрсэн юм. Дискавери сансрын хөлөг 6 сарын 14 нд эх дэлхийдээ эргэж ирнэ. Дискавери сансрын хөлгийн ашиглалтын хугацаа 2010 онд дуусна. Үүнээс өмнө Дискаверии хөлөг 9 удаа сансарт ниснэ.
Лид7. Бразилийн ой хөвчид урьд өмнө нь мэдэгдэж байгаа зэрлэг бүдүүлэг овог аймаг байгааг илрүүлсэн байна. Амазоны мөрний эрэг дагуу энэ зэрлэг овогийнхон өвсөн овоохойд аж төрж байна.
Бид энэ зэрлэг овогийнхоны нэр хэлийг мэдэхгүй. Нисдэг тэргээр авсан зурагнаас харах юм бол бид зарим нэг урьдчилсан таамаглал дэвшүүлж болох юм. Энэ овогийнхон гадаад ертөнцтэй огт холбоо тогтоож байгаагүй тул орчин үейин соёл иргэншилд нэвтэрсэн энгийн зүйлсийн талаар ямар ч ойлголттгүй байна. Нисдэг тэрэгээр ойртож очих үед энэ зэрлэг овогийнхон нум сум, жадаа барьжээ. Гэнэтийн урилгагүй зочидод тэд таагүй хандаж нум сумаар харважээ. Тэдний харвасан сум судалгааны багийн нэг гишүүнийг онож хөнгөн гэмтэл учруулж чаджээ. Шинэжлэх ухаан, техник технологи өндөр хөгжсөн 21 р зуунд ч хүй нэгдлийн үеийн нийгмийн зохион байгуулалттай зэрлэг овог аймаг оршин тогтносоор байна. Ийм зэрлэг овогийнхоныг судлах гэсэн оролдого нь амжилтгүй болох нь түгээмэл байдаг. Бразилийн эрдэмтэд энэ зэрлэг овогийнхоны амьдрал ахуйд нөлөөлөхгүй байхыг эрхэмлэж байгаа юм байна.

Лид8. Шотландын нэгэн залуу хос Австралийн Сидней хотын Харбор Бридж гүүрэн дээр хуримийн ёслолоо хийсэн байна.
Сидней хотын бахархал болсон энэ сүрлэг гүүрэн дээр хуримын ёслол хийх үеэр маш мах манан будантай байсан тул хуримийн ёслолын уур амьсгалыг бүр ч өвөрмөц боогож өгчээ. Хосууд өндөр гүүрэн дээр гарч хуримлахын тулд уламжлалт ёслолын хувцаснаас татгалзахааас өөр аргагүй болжээ. Гүүрний хамгийн өндөр хэсэгт гарахын тулд тэд 1437 гщшихэг шатны гишүүрээр алхсан байна. Хуримийн бөгжөө алдахгүй тулд тэд бөгжөө хүртэл холбож уяжээ. Бас аюулгүй байдлаа бодолцож аврах трос хэрэглэжээ. Тэднийг гэрлэх ёслолыг Сидней хотын нэгэн гэлэнмаа удирдан явуулсан байна. Хуримын дараа тэд бал сараа АНУ ын Лас Вегас хотод өнгөрүүлэхээр шийджээ.

No comments: