2008-06-21

Дэлхийн мэдээ 2008-06-21 Бямба гараг

Лид1. Бээжингийн олимпийн наадмын бамбар Түвдийн Лхас хотоор аялаж байна. Үүнтэй холбогдуулан Лхас хотод өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Гонкогод төвтэй хүний эрхийн төвийн мэдээлснээр Олимпийн бамбар Лхас хотод ирэх үед 12 мянган цэрэг, цагдаа нарыг харуул хамгаалалтад гаргажээ. Өнгөрсөн 3 сард Хятадын засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаал болж, мөргөлдөөн гарах үеэр олон арван хүн амь насаа алдсан байна. Үүнээс хойш Лхаст руу гадаадын сэтгүүлчдийг очихыг хориглоод байсан юм. Харин олимпийн бамбар аялах үед Лхас руу гадаадын 30 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурвалжлагчдийг очихыг зөвшөөрсөн байна. 3 сарын бослого хөдөлгөөнд оролцсон 1000 гаруй хүнийг өнгөрсөн баасан гаригт сулласан тухай хятадын Синьхуа агентлаг баасан гаригт мэдээлжээ. Лхас хотод олимпийн бамбар 11 км зам туулах юм байна. Бамбарыг аялуулах ёслол Далай ламын зуны өргөө байсан Норбулинг ордоны өмнөөс эхэлжээ.
Лид2. Израилийн батлан хамгаалах яам Ираны цөмийн байгууламж руу агаараас цохилт өгөх төлөвлөгөө боловсруулсан тухай Нью Йорк Таймс сонинд мэдээлсэн байна. Үүнтэй холбогдуулан Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн Мохаммед Аль Барадей байр сууриа илэрхийлжээ.
Хэрвээ Ираны цөмийн байгууламжууд руу агаараас цохилт өгөх юм бол Ойрхи дорнолын бүс нутгийн олон орон хамрагдсан өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа эхэлнэ гэж Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн тэргүүн анхааруулж байна. Израилийн цэргүүд, Грекийн агаарын нисэх хүчнийхэнтэй хамтарч 6 сарын эхээр Газрын дундад тэнгист хээрийэ сургууль хийсэн юм. Энэ хээрийн сургуулилтад байлдааны 100 гаруй онгоц оролцжээ. Одоогийн байдлаар Израиль улс энэ мэдээллийн талаар ямар нэгэн тайлыар хийгээгүй байна. Манай хэрэгжүүлж байгаа цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэж Ираны эрх баригчид тайлбарлаж уран баяжуулах ажлаа үргэлжлүүлж байна.
Лид3. Британий загвар өмсөгч Наоми Кэмпбелл цагдаагийн ажилтны эрх чөлөөнд халдсан тул 200 цаг нийгмийн тустай хөдөлмөр эрхлэх ял шийтгэл авсан байна. Энэ жил 38 настай загвар өмсөгч бүсгүй Лос Анжелос хотоос Лондон руу нисэж байхдаа онгоцны бүхээгт байсан хоёр цагдаатай маргалдаж гар зөрүүлсэн байна.
Онгоц Их Британий нийслэл хотын Хитроу олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа загвар өмсөгчийг баривчилсан байна. Нийгмийн тустай хөдөлмөрөөс гадна загвар өмсөгч Наоми Кэмбелл цагдаа тус бүрт 400 доллар, онгоцны нисэгчид 300 доллар төлөх болжээ. Түүнээс гадна 4600 долларын торгуулийг хууль сахиулах байгуулагад төлөх болсон байна. Цагдаагийн ажилтны биед халдсан бол 6 хүртэлх сар хорих ял оноодог юм байна. Наоми Кэмбел онгоцны бүхээгт байхдаа нэг цүнх нь алга болсоныг мэдээд үйлчлэгчтэй маргалджээ. Онгоцны нисэгч түүнийг тайвшируулахаар бүхээгээсээ гарч ирсэн байна.
Гэвч загвар өмсөгч бүсгүй маш их ууртай байсан тул нисэгчийг доромжилж, алга болсон цүнхийг явж хайхыг тушаасан байна. Үүний дараа хөлгийн ахлагч цагдаа дууджээ. Өнгөрсөн жил Наоми Кембелл гэрийн үйлчлэг рүүгээ гар утас шидэж хүнд бэртэл учруулж тав хоног олон нийтэд тустай ажил хийж байсан юм.
Лид4. Турк болон Хорватын хлө бөмбөгийн багийн хөгжөөн дэмжигчидийн хооронд зодоон болжээ. Энэ үеэр нийтдээ 10 гаруй хүн бэртэж гэмтсэн байна.
Цагдаа нарын мэдүүлснээр зодоооныг Туркийн багийн хөгжөөн дэмжигчид эхлүүлсэн байна. хөл бөмбөгийн тоглолт болсон цэнгэлдэх хүрээлэнд болжээ. Хөл бөмбөгийн хөгжөөн дэмжигчдийн хооронд үл ойлголцох байдал тоглолт эхлэхээс ч өмнө болсон гэж зарим эх сурвалжууд мэдээлж байна. Тоглолтоос өмнө эхэлсэн зодооныг цагдаа нар байсны ачаар зогсоож чадсан байна.

Лид5. Ахуй амьдралын олон асуудлыг шийдэх гэж жил бүр сибирийн бөө удганууд их хурал маягийн юм хийдэг гэнэ. Эртний тэнгэр бурхадтай харьцдаг тэдэнд мянга мянган мөргөлчид өөрийн хүсэл мөрөөдлөө илтгэдэг бөгөөд тэдгээрийг нь биелүүлэх гэж бөөчид мөргөж залбирдаг юм байна.
Жил бүр бөөгийн ёслолд олон зуун хүн хүрэлцэн ирж өөрийн зовлон жаргалыг уудалж ярьдаг гэнэ. Үнэн сэтгэлээсээ итгэх юм бол ямар ч асуудлыг шийдэж болдог гэж ярьдаг аж. Буриадын нийслэлээс 1ОО км ийн зайтай орших энэ газар ариун дагшин гэгддэг бөгөөд толгодын орой дээр тэнгэр лүү тэмүүлсэн хүний хуруу шиг хад байдаг. Байгалийн энэ дурсгалт газрыг “Гарын 5 хуруу” гэдэг аж. “Үүнийг Чингис хааны баруун гар гэж Монголын нууц товчоонд өгүүлсэн байна. Зүүн гар нь монголд байдаг гэсэн. Олдсон үгүйг мэдэхгүй гэж бөө Василий Будаев ярьсан байна.

Лид6.Цахилгаан эрчим хүчээр ажилладаг тоног төхөөрөмжтэй харьцах л юм бол бие нь загатнаж, нүд нь харанхуйлах, дотор муухайрдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүсийг техникийн харшилтай гэж анагаах ухаан оношилжээ. Ийм хүмүүс Швед улсад олон байдаг гэнэ.
Тэд компьютерээр ажиллаж чадахгүй, цахилгаан дамжуулах утасны дуу чимээг сонсож чаддаггүй. Тэр ч бүү хэл бүр гудамжны неон гэрлээс болж толгой нь эргэж муужирч унадаг. Үүнээс гарах цорын ганц арга зам бол эргээд байгаль дэлхий газар шороотойгоо ойр байх явдал гэнэ. Эдгээр хүмүүс дүнзэн байшинд амьдарч, энгийн задгай зуухан дээр хоол ундаа бэлтгэдэг байна. Сүүлийн үеийн мэдээллээс хоцрохгүйн тулд тэд хуруу зайгаар ажилладаг радио хүлээн авагч сонсдог байна. Гагцхүү тусгай хамгаалалтын хувцас өмсөж байж л хот руу орж хоол хүнсээ цуглуулдаг тухай тэд сэтгүүлчдэд хуучилж байна.
Лид7. Британи Умард Ирландын Нэгдсэн вант улсад хатан хааны нэрэмжит уламжлалт морьдын уралдааныг зохион байгуулж байна.
Энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа 300 жилийн хугацаанд анх удаа Йорк гүнлэгт байгаа гэнэ. Учир нь урьд нь дандаа явуулддаг байсан Эскотын морин тойруулгын газрыг сэргээн засварлаж байгаа юм байна. Уралдааны газар өөрчлөгдсөн нь ч бусад уламжлалаа хэвээр нь байлгах аж. Энэ арга хэмжээ маш нарийн дэг журамта. Эрчүүд бэлхүүсээрээ нарийн костюм, эмэгтэйчүүд нь бүрх малгай заавал өмсөх ёстой байдаг гэнэ. Хатагтай бүр энд өөрийн өнгө төрхөө илтгэх учиртай бөгөөд энэ уралдааныг ихэс дээдэс, чинээлэг хүмүүс л үзэж сонирхдог юм байна.