2008-06-28

Дэлхийн мэдээ 2008 06 26 Пүрэв гараг

Лид1.Грекийн нийслэл Афин хот ойн хүчтэй түймэрт автах аюулд учраад байгаа аж. Одоохондоо барилга байгууламжинд заналхийлээгүй байна гэж орон нутгийн эрх баригчид Эй ЭФ Пи агентлагт мэдээлсэн байна.
Афинаас зүүн тийшээ 3О км ийн зайтай оршдог Глика Нера хотхоны Гимет ууланд эхлэн гарсан түймрийн дөл нийслэл рүү нилээд дөхөж очсон гэнэ. Гэвч онцыг аюул байхгүй байгаа бөгөөд гал унтраахаар 86 хүн, 8 онгоц, 3 нисдэг тэрэг хүрэлцэн очоод байгаа юм байна. Сүүлийн үед Грекийн газар нутаг дээр ойн түймэр ихээхэн дэгдэж байгаа гэнэ. 2ОО, оны 3р сард Скопелос аралд гарсан хүчтэй түймрийн улмаас Эгийн тэнгист онцгой байдал зарлаж байсан бол 2ОО7 оны 8р сард дэгдсэн түймрийн уршгаар ойн болон хөдөө аж ахуйн хагас сая орчим га газар устаж үгүй болж 6О -аад хүн амь насаа алдаж байжээ.
Лид2.Нефтийн аж үйлдвэрийн байгууламжинд алан хядах ажиллагаа зохион байгуулахаар зэхэж байсан исламын хэдэн зуун салан тусгаарлагчдыг сүүлийн хэдэн сард Саудын Арабын эрх баригчид баривчилж авчээ.
Нефтийн аж үйлдвэрийн байгууламжинд алан хядах үйл ажиллагаа явуулахаар зэхэж байсан 7О1 хүнийг одоогоор баривчлаад байна гэж Саудын Арабын Дотоод Явдлын Яамны нэгэн төлөөлөгч мэдэгдсэн байна. Тэдгээрээс 52О хүн нь хорионд байгаа бөгөөд үлдсэнийг нь буруугийн нь нотлох баримт байхгүй учраас сулласан тухай Ассошейтэд Пресс агентлагийн эх сурвалжид өгүүлжээ. 2ОО” онд гадаадын иргэдийн эсрэг хэд хэдэн алан хядах ажиллагаа явуулсны дараагаар Саудын Арабын эрх баригчид Аль Каеда бүлэглэлийн эсрэг хатуу ширүүн тэмцэл өрнүүлээд байгаа юм байна.
Лид3.ОХУ ын Москва хотын метроны Отрадное өртөөнөөс хөдөлсөн цахилгаан галт тэрэгний сүүлчийн 4 цуваа нь замаасаа гарсан байна. Метронд осол гарсаны дараа галт тэрэг цааш хөдөлгөөнөө үргэлжүүлэх боломжгүй болсон юм. Иймээс тухайн цуваанд явж байсан бүх зорчигчид газар доорх хонгилоор явган алхаж хамгийн ойрын станц руу хүрсэн байна.
Метроны цуваа замаасаа гарах үед найман зорчигч хөнгөн гэмтэл авчээ. Харин нэг эмэгтэй хэт цочролд орсон тул эмнэлэгийн тусламж шаардагдсан байна. ОХУ ын Онц байдлын яамны мэдээлснээр метроны цуваа замаасаа гарах болсон шалтгаан нь төмөр замын рейльс нь хуучирч муудсанаас болжээ. Мэргэжилтнүүд осол гарсан газар үзлэг хийхэд төмөр зам цуурч, хагарсан байжээ.

Лид4.Лондон хотод 9О насныхаа ойг тэмдэглэж байгаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгч асан Нильсон Мандела Зимбабвед засаглалын хямралд орсон байна гэж хэлсэн байна.
6р сарын 23 нд НҮБ ын тэргүүн Пан Ги Мун ерөнхийлөгчийн сонгуулийн 2-2-р үе шатаа хойшлуул гэж Зимбабве улсын эрх баригчдад уриалсан байна.
Их Британийн эрх баригчид ерөнхийлөгч Роберт Мугабед олгож байсан шагнал цолыг буцааж авахаа мэдэгдсэн байна. Өнгөрсөн ням гаригт Ардчилсан хөдөлгөөний төлөөх хөдөлгөөн намын тэргүүн Цвангираи ерөнхийлөгчийн сонгуулийн 2р үед оролцохоос татгалзан нэрээ татаж авсан явдлаа хүчирхийллийн шинэ хуйвалдааны давалгаа үүсгэхийг хүсэхгүй байгаагаар тайлбарласан байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн 1р үе шат явагдаж өнгөрснөөс хойш сөрөг хүчний талыг баримталсан 86 хүн амь насаа алдаж, мөн 2ОО мянган хүн дүрвэхэд хүрээд байна гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн байна.
Лид5. Тун удахгүй манай гариг дээр эргэдэг байшин сүндэрлүүлэх гэж байна. Нью Йорк хотод архитекторууд Дубай хотод тогтмол 360 хэм эргэж байдаг тэнгэр баганадсан өндөр хоёр цамхаг барих гэж байгаагаа зарласан юм. Тэгвэл ийм өвөрмөц байшинг ОХУ ын нийслэл Москва хотод бас барих гэж байна.
Энэ тэнгэр баганадсан байшингийн давхар бүр нь бие биенээсээ харилцан хамаарахгүйгээр тэнхлэгээрэээ эргэж байх гэнэ. Байшингийн давхар бүр нь эргэснээр барилгийн хэлбэр нь байнга өөрчлөгдөж байх юм байна. Энэ тэнгэр баганадсан барилга эдийн засгийн хувьд асар их хэмнэлттэй байж чадна. Салхиний тусламжтайгаар цамхаг өөрийнхөө цахилгааны хэрэгцээг бүрэн хагах юм байна. Дубай хотод 80 давхар, харин Москва хотод 70 давхар байшин барих төлөвлөгөө гаргажээ. Дубай хотод эргэдэг башин 2010 гэхэд сүндэрлэн босно. Энд зочид буудал, орон сууц, албан тасалгаа байх юм.
Эр. Энэ бол байнга хэлбэр загвараа өөрчилж байдаг дэлхийн анхны байшин болно.
Гэж барилгийн архитекторч Дэвид Фишер мэдэгдэж байна. Байшингийн 10 давхар нь хөдөлгөөнгүй байх бол үлдсэн 60 нь давхар нь хөдөлгөөнтэй байх юм. Барилгийн давхар бүрийг Итали улсад үйлдвэрлэж дараа нь барих гарзар нь угсарах болжээ. Байшинг бэлэн болсон блокоор барих тул асар богино хугацаанд барилгийн ажил дуусна гэж Дэвид Фишер үзэж байна. Дубхын хотод сүндэрлэх энэ барилгийн орон сууц нь 36 сая долларын үнэтэй байна.
Лид6. Итали улсад бэлэн мөнгөөр гүйлгээ хийхийг төдийлөн дэмжихгүй байна. Цалин хөлсийг бэлнээр биш, харин банкны төлбөрийн картаар олгодог болох гэж байна.
Худалдааны төвөөс их хэмжээний үнэ цэнэтэй бараа худалдан авахад бас л төлбөрийн карт хэрэг болно. Сарын дараа гэхэд 500 еврогоос доош үнийн дүн бүхий худалдаа арилжааг л бэлэн мөнгөн дэвсгэртээр хийдэг болно. Дахин нэг өнгөрөхөд бүр 100 еврогийн дотор л арилжааг цаасан мөнгөөр хийдэг болох гэнэ. Италичуудын ихэнхи нь татвараас зайлсхийж, орлогоо нуун дарагдуулдаг байна. Харин одоо бүх арилжааг банкаар дамжуулах болсноор татвараас зайлсхийх гэсэн оролдлого буурна гэж тооцоолсон байна.
Лид7. Шотландад тамхичидтай тэмцэх шинэ арга бодож олсон байна. Шотландын Данди хотын захиргааныхан өөрийнхөө буруу зуршилаа хаяж чадсан хүн бүрт долоо хоногт 12 фунт өгнө гэж амлаж байна.
Харин мөнгө авсан хүмүүс энэ мөнгөө зөвхөн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулах эрхтэй байх гэнэ. Тамхинаас гарсан гэдгээ хэлэх нь хангалтгүй. Харин тусгай тоног төхөөрмжийн тусламжтайгаар шинжилгээнд хамрагдах юм байна. Ухаантай машин тухайн хүн үнэхээр тамхинаас татгалзаж чадсан эсэхийг хоромын дотор л тодорхойлж чаддаг ид шидтэй. Данди хотынхон тийм ч баян хүмүүс ч биш. Тийм болохоор энэ хотын тамхичид хотын захиргаанаас өгдөг 12 фунтыг авахаар дугаарлан зогсох болжээ.


Лид. Өнгөрсөн онд Альбө Люсия гэдэг энэ эмэгтэй гарын сарвуу шилжүүлэн суулгах мэс засал хийлгэжээ. Харин өнөөдөр тэр залгуулж оёулсан гараа хэрхэн ажиллаж байгааг нь хэвлэлийнхэнд үзүүлж байна. Олон арван сэтгүүчдийн өмнө тэр өөрийн цамцандаа товч хадаж үзүүлжээ.
Гар шилжүүлэн залгуулах мэс заслынхаа дараа тэр тусгай дасгал сургуулилтийг эмчийн хяналтын доор хийжээ. Одоо тэр бүсгүй эмч нарын ачаар залгуулсан гараараа үсээ самнаж, нүүрээ угааж, тэр ч бүү хэл хумсаа будаж чаддаг болжээ. Эмчилгээ бүрэн дууссаны дараа тэр ажил олж хийх гэж байна. Одоо түүний гар нь 75 хувийн ажиллагаатай байгаа юм байна. Өөрөөр хэлбэл түүний залгуулсан гар нь хиймэл гарнаас хэд дахин илүү гэсэн үг юм.



No comments: