2008-06-14

Дэлхийн мэдээ 2008-06-14 Бямба гараг

Лид1. Өнөөдөр өглөө орон Японы Хонсю арлын Тохоку дүүрэг орон нутгийн цагаар өглөөний 8 цаг 43 минутад рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Өглөө 8 цаг 43 минутад эхний газар хөдлөлт болсоноос хойш нэг цагийн дараа өглөөний 9 цагийн үед дахин 5 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичиргээ нь Иватэ, Мияги, Акита, Ямагата аймгуудад мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт болсон Хонс арал дээр хөрсний нуранги үүсэх аюул байгааг Японы мэргэжилтнүүд сэрэмжлүүлж байна. Газар хөдлөлтийн үеэр нэг хүн амь насаа алдсан бол Иватэ дүүрэгт өөр нэг хүн хөрсний нурангид дарагдаж амь насаа алджээ. Гэвч Их Британий Би Би Си телевиз амь үрэгдсэн хоёр дахь хүн газрын чичиргээ мэдрэгдэх үеэр сандарч байшингаас гарч гүйхдээ ачааны машинд дайруулсан гэж мэдээлж байна. Одоогийн байдлаар 70 гаруй хүн бэртэж гэмтсэн байна. Байгалийн гамшигийн дараа Японы атомын цахилгаан станц, хурдны синкансэн галт тэрэг автоматаар зогссон байна. Газар хөдлөлт болох үеэр хурдны галт тэргээр зорчиж явсан 2000 гаруй хүн галт тэрэгний цуваанаас гарч чадахгүй байгаа тухай хятадын төв телевиз мэдээлж байна. Японы сейсмологийн төв газар хөдлөлт болохоос 30 секундын өмнө радио телевизээр байгалийн гамшиг болох гэж байгааг сэрэмжлүүлж, анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Хонсю арлын Тохоку дүүргийн дэд бүтэц, хурдны замд ноцтой хохирол учирсан байна. Японы ерөнхий сайд Ясуо Фукуда байгалийн гамшигийн үеэр учирсан хохиролыг арилгах үүрэгийг холбогдох албаныханд өгсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Хонс арлын хойд хэсэгт байдаг Сендай хотоос 82 км-ын алсад, газрыбн гүнд 10000 метрийн гүнд байжээ. Газар хөдлөлтийн төвөөс өмнө зүгт 390 км ын алсад орших нийслэл Токио хотод ч газрын чичиргээ мэдрэгдсэн байна. Японы Эн Эйч Кей телевизийн ажиглалтын камер 30 секундын турш газрын чичиргээний дүрсийг хальсандаа буулган авсан байна.

Лид2. БНХАУ ын Шанси мужийн Сяои хотоос холгүй орших уурхайд дэлбэрэлт болсны уршигаар 27 хүн амь насаа алдсан байна. Одоо газрын гүнд 7 уурхайчин байгаа бөгөөд тэднийг аврах ажиллагааг зохион байгуулжээ.
Уурхайд дэлбэрэлт болсны дараа газрын гүнээс 15 уурхайчин бие даан газрын гадарга дээр гарчээ. Өөр 9 уурхайчинийг аврах албаныхан эсэн мэнд уурхайгаас гаргасан байна. Хятадын уул уурхайн салбар нь дэлхийд хамгийн найдваргүй, хөдөлмөр хамгаалал муутай гэж тооцогддог юм.
Зөвхөн 2007 онд хятадын уурхайд 3800 хүн амь насаа алдсан байна. Энэ нь 2006 оны үеийн үзүүлэлтээс 20 дахин их байна. БНХАУ эрчим хүчний хангамжийнхаа 70 хувийн нүүрснээс гарган авдаг юм.

Лид3. Европын холбооны гишүүн орнуудын харилцаа хамтын ажиллагаандаа баримтлах гол баримт бичиг Лиссабоны гэрээг соёрхон батлах эсэх асуудлаар бүх ард түмний санал асуулгыг Ирланд улсад зохион явуулжээ.
Энэ санал хураалтад тус улсын иргэд идэвхи муутай оролцсон байна. Саналаа өгсөн хүмүүсийн ихэнхи нь Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан байна. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 53,4 хувь нь эсрэг санал өгсөн бол 46,6 хувь нь дэмжсэн байна. Европын холбооны гишүүн 27 орон бүгд Лиссобоны гэрээг хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болох ёстой юм. Европын холбооны ихэнхи гишүүн орнууд Лиссабоны гэрээг парламентаараа хэлэлцэж соёрхон баталсан бол Ирланд улс бүх ардт түмний санал асуулга явуулсан юм.
Лид4. Өнөөдөр АНУ ын сансрын уудмыг шинжлэн судлах төвийн Дискавери хөлөг Флорида мужийн Каннавералын хошуу дахь сансрын буудалд газардах гэж байна. Дискавери хөлгийн сүүл хэсгээс 40 см урт, тэгш өнцөгт хэлбэртэй ямар нэгэн хэсэг салж унасан тухай сансрын нисэгчид нислэгийг удирдах төв рүү мэдээлсэн байна.
Үүний дараа нислэгийг удирдах төвийнхөн Дискавери хөлгийн дулаан хязгаарлагчын таг унасан гэдгийг тогтоосон байна. Хэдийгээр Дискавери хөлгөөс дулаан хязгаарлагчийн таг нь салж унасан ч эх дэлхийдээ амжилттай газардах чадна гэж Америкийн сансрын уудмыг шинжлэн судлах төвийнхөн мэдээлж байна. 6 сарын 13 нд Дискавери хөлгийн гишүүн сансрын нисэгч Майкл Фосс, Рон Гаран нар хөлгөөс холгүй өөр нэг нисэж байгаа үл танигдах сансрын биетийг олж харсанаа мэдээлжээ. Үүний дараа сансрын хөлөгийн сүүл хэсэгт битүү чимээ гарсан байна.

Лид5.Европын орнуудаар айлчлал хийж байгаа АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Ватиканд Ромын хамба лам 165-р Беннедикттэй уулзсан байна. Ромын хамба лам Жорж Бушыг Ватиканы нисэх онгоцны буудалд биечлэн угтжээ.
Дараа нь хамба лам Жорж Буш нарыг өөрийн өргөөндөөн хүлээн авч уулзсан байна. Хэдийгээр АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш, Ромын хамба ламын хооронд Иракын дайн, Ойрхи Дорнодын асуудлаар санал зөрж байгаа ч тэдэнд бас нийтлэг, санал нийлж байгаа олон зүйл бий гэж сэтгүүлчид онцлон тэмдэглэж байна. Ватиканд хийсэн айлчлалын дараа Жорж Буш Парис хотод хүрэлцэн ирж Францын ерөнхийлөгч Николя Саркозитой уулзжээ. Жорж Бушыг Парис хотод ирэх үеэр Иракын дайныг эсэргүүцэгчид жагсаал хийсэн байна.

Лид6. Өнөөдөр Киргизийн нийслэл Бишкек хотод зохиолч Чингиз Айтматовыг сүүлчийн замд нь үдэх ёслол болж өнгөрлөө.
Өнгөрсөн баасан гаригт зохиолчийн шарилийг Германаас авч иржээ. Киргиз, Оросын утга зохиолын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан Чингиз Айтматовтой салах ёс гүйцэтгэхээр Киргизийн төр нийгмийн зүтгэлтэнүүд, олон мянган жирийн иргэд хүрэлцэн ирсэн байна. Чингиз Айтматов Герман улсад эмчилгээ хийлгэж байгаад хровоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.
Лид7. Өнөөдөр Аргентин, Куба улсад Эрнесто Чё Гаварын мэндэлсний 80 жилийн ойг тэмдэглэж байна. Аргентинд мэндсэлсэн Чё Гавара Кубын үндэсний хувьсгалын нэрт зүтгэлтэн юм.
Кубын хөгжил дэвшилд Эрнесто Чё Гаварын оруулсан хувь нэмэрийг Кубачууд өндөр үнэлдэг юм. Түүнийг мэндэлсний 80 жилийн ойд зориулсан дурсгалын хуралд Кубын төрийн тэргүүн Рауль Кастро оролцжээ. Тэгвэл Аргентинд Эрнесто Чё Гаварын төрсөн хот Росариод түүнд зориулсан хөгжмийн наадам болж байна. Эрнесто Чё Гаварын хүрэл хөшөөг Аргентих улсаар тойрон аялуулсаны дараа төрөлх хотод нь байрлуулах ёслол болжээ. Эрнесто Чё Гаваре 1967 онд Боливийн цэргүүдэд олзлогдож буудуулан амь насаа алдсан юм. 1997 онд Че Гаварын шарилыг олсон бөгөөд түүнийг Куба дахь Сан Клара хотод бунханд дахин хүндэтгэлтэйгээр байрлуулжээ.
Лид9 Бразилийн Сан Пауло хотын музейгээс нэрт зураач Пабло Пикасогийн хоёр бүтээл, өөр хэд хэдэн хоёгүй үнэ цэнэтэй уран зураг алдагджээ. Уран зураг хулгайсан этгээд гэгээн цагаан өдөр Пинакотека уран зургийн галерейд нүүрээ ч халхлах баг өмсөлгйү нэвтрэн оржээ.
Тэр галерейн хамгаалагчид хүйтэн зэвсэг тулган сүрдүүлж байгаад зураач Пикассогийн 1963 оны бүтээд "Загвар өмсөг, зураач хоёр”, "Минотавр, архичин эмэгтэй " хэмээх нэртэй бүтээлийг авч оджээ. Зөвхөн энэ хоёр бүтээл тус бүр нь 600 мянган долларын үнэтэй байна. Дээрэмчин галерегаас гарахдаа замдаа таарсан Бразилийн зураач Эмилиано Ди Кавалканги_ Лазер Сегела нарыйн хэд хэдэн уран зургийг авсан нь ажиглалтын камерт бичигдэн үлджээ. Сүүлийн хагас жилд Пабло Пикасогитйн уран зургийг хулгайсан хоёр дахь тохиолдол нь энэ болж байна. 2007 оны 12 сард Сан Пауло хотын өөр нэг музейгээс Пабло Пикасогийн нэг зураг алдагдсан юм.

Лид10. Гахайг шавар шалбаагт орж хэвтэх дуртай бохир заваан амьтан гэсэн ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл Их Британий Хойд Йоркшир гүнлэгийн нэгэн фермерийн гахайн тоорой шавар шалбаанаас аль болох зайлсхийдэг байна.
Синдерс гэдэг нэртэй энэ гахайн тоорой хашаа хорооноос гарахгүй байгааг эзэн нь ажигласан байна. Энэ гахайн тоорой эхээсээ холдох дургүй байна гэж эхэндээ таамаглаж байсан ч сүүлдээ энэ таамаглал нь ташаа болохыг олж мэджээ. Бяцхан гахайн тоорой шавар шавхайтай хутгалдах дургүй байгааг нь анзаарсан байна. Үүний ойлгосон эзэн нь гахайн тооройнд таарах резин гутал захилагаар хийлгүүлжээ. Гэхдээ зөвхөн урд хоёр туурайнд л гутал хийлгэсэн байна. Гуталтай болсоныхоо дараа гахайн тоорой бусадын нэгэн адил шавар шавхайг туулдаг болжээ. Гахайн энэ фермерт 200 гаруй тоорой байгаа гэнэ. Гэхдээ гутал өмсдөг цоры ганц тоорой нь Синдерс юм байна.

No comments: