2008-06-03

Дэлхийн мэдээ 2008 06 03 Мягмар гараг

Лид1. Мягмар гаригт Италийн Ром хотод “Дэлхийн хүнснхий аюулгүй байдал, байгал орчин, цаг уурын өөрчлөлт” сэдэвт олон улсын чуулга уулзалт нээгдэж байна. Энэ уулзалтад хүнсний бүтээгдэхүүний томоохон нийлүүлэгч орнуудын төрийн тэргүүн, гадаад хэрэг, худалдаа, хөдөө аж ахуй, загас агнуурын сайд нар оролцож байгаа юм.
Олон улсын чуулга уулзалтыг НҮБ ын хүнс хөдөө аж ахуйн байгуулагын ивээл доор зохион байгуулжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хүнсний хангамжийг хэрхэн сайжруулах арга замыг олох нь энэ чуулга уулзалтын гол зорилго нь. НҮБ ын хүнс хөдөө аж ахуй байгуулагын мэдээгээр хүнсний барааны үнэ сүүлийн 50 жилд хамгийн өндөр түвшинд хүрчээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ ханш нэмэгдэж байгаагийн гол шалтгаан нь түлш шатахууны үнийн өсөлт, тариалангийн талбай багасаж байгаа, мөн байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Хүнсний хангамжийг нэмэгдүүлэхийн тулд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, анхаарлаа хандуулах шаардлагатай байгаа юм. Зарим улс орон дотоодын зах зээлдээ хүнсий хангамжаа хэвийн хангахын тулд хилийн чанадад нийлүүлэх үр тарианий хэмжээгээ багасгах арга хэмжээ авч эхэлжээ.
Лид2. Сүүлийн үед Сомали улсын эрэг орчмоор явж байгаа усан онгоцыглөлийн баталсан далайн дээрэмчид барьцаалах болсон юм. Иймээс НҮБ ын Аюулгүйн Зөвлөл Сомалигийн усан хилд ноёрхолоо тогтоогоод байгаад далайн дээрэмчидтэй тэмцэх тухай тогтоол баталсан байна.
Аюулгүйн Зөвлөлийн баталсан тогтоолын дагуу хэрвээ Сомалид дахин усан онгоц барьцаалах юм бол барьцаалагдсан усан онгоцыг суллахйн тулд гадаадын орнууд өөрийн байлдааны усан онгоцоо ашиглахыг зөвшөөрсөн байна. Ойрын зургаан сарын дотор дэлхийн аль ч улс орон Сомалигийн далайн дээрэмчдий эсрэг зэвсэг хэрэглэх эрхтэй юм. Үүний тулд эхлээд Сомалигийн засгийн газарт мэдэгдэл өгөхөд л хангалттай юм. 1991 оноос хойш Сомалид эмх замбараагүй байдал газар авч энэ улсын засгийн газар байдлыг хяналтандаа авч чадахгүй байгаа юм. Сомалигийн усан хли нь 3000 км үргэлжилдэг. Улаан тэнгисээс Энэтхэгийн далай руу явж байгаа бүх усан онгоц дайран өнгөрдөг байна. Өнгөрсөн онд л гэхэд энэ бүс нутагт 26 усан онгоц барьцаалагджээ. Хамгийн сүүлчийн удаа Панамын төрийн далбаатай усан онгоцоор зорчиж явсан Филиппины 5 оросын 4 барьцаалагдсан юм. НҮБ ын Аюулгүйн Зөвлөлийн энэ тогтоолыг АНУ, Франц, Панам улсын дипломатууд хамтран боловсруулжээ. Хятад, Вьетнам, Ливи улс энэ тогтоолын төслийг дэмжсэн байна.

Лид3. Өчигдөр москвагийн цагаар 22:О3 минутад Дискавери шаттл хөлөг Олон улсын сансрын станцтай амжилттай залгагдлаа гэж РИА новости агентлаг Сансры уудмыг судлан шинжлэх төвийн төлөөлөгчийн үгнээс иш татан мэдээлсэн байна.

Шаттл хөлөг төлөвлөснөөс 1О минут хоцорч Олон улсын сансрын станцтай холбогдсон хэдий ч нэг их түгшүүртэй дохио болоогүй тухай тус агентлагийн сурвалжлагч мөн мэдээлжээ. Залгагдахасаа цагийн өмнө хөлгийн дулаан тусгаарлагч бүрхэвчинд гэмтэл гарсан үгүйг шалгах үүднээс Олон улсын сансрын станцын багийнханд гэрэл зураг авах боломж олгохын тулд шаттл хөлөг нэг тусгай маневр хийсэн бөгөөд хүлэж авсан гэрэл зургаа х дэлхий рүү судлуухахаар илгээсэн байна. Флорида дахь Канавералын хошуунаас Дискавери хөлөг хөөрөх үед Кеннедийн нэрэмжит сансрын төвийн хөөргөдөг нэг тавцан нь ноцтой гэмтэлтэй байсан тухай сансрын уудмыг судлан шинжлэх төвийн мэдээллээс иш татан Франс Пресс агентлаг мэдээлсэн байна. Хөөрөлтийн хөтөлбөрийн удирдагчийн орлогч Лерой Кейн хэлэхдээ тэрхүү гэмтлийн зэргийг тотгтоох коимсс байгуулж, 2ОО8 оны 1О сард хөөргөхөөр төлөвлөж байгаа Атлантиса хөлгийг хөргөхөд тавцанг ашиглаж болох үгүйг шийднэ гэсэн байна.

Лид4. Өнгөрсөн 7 хоногт Москвагийн Хойд Бутов дүүрэгт машин шатаасан хэрэг гарсан байна. Г тэл урьд шөнө бас Москвагийн баруун болон зүүн талын хэд хэдэн дүүрэгт 9 машин шатсан хэрэг гарчээ.
Москвад машин шатаж байгаа бүх хэргийг хоорондоо холбоотой гэж цагдаагийнхан үзэж байгаа юм байна. Анхны тохиолдлын үед нэгэн эрийг баривчлан авсан боловч сэтгэцийн өвчтэй гэсэн шалтгаанаар суллан тавьжээ. Энэ хүнийг гол сэжигтэн гэж тооцож байгаа гэнэ. Дөрвөн шөнө дараалаад машин шатаж байсан хэрэг Оросын нийслэлд урьд өмнө гарч байгаагүй юм байна. Эх орны үйлдвэрийн Лада- наас авахуулаад иномарк гээд янз бүрийн машиныг янз бүрийн аргаар галдан шатааж байгаа учир нэг хүн үү эсвэл хоорондоо холбоотой бүлэг этгээд үү гэдгийг олж тогтооход хэцүү байгаа гэнэ. Новоясеневийн өргөн чөлөөнд өнгөрсөн шөнө шатаж байгаа машинаа унтраахыг олон хүн оролдсон байна. Тиймээс галдан шатаагчийг хаа нэгтээ ойрхон ажиглаад байж байгаа байх гэсэн сэжиг төрж байгаа юм байна. БУтовт болсон хэргээс хойш шөнө бүр өөр өөр дүүрэгт машин шатааж байгаа гэнэ. БУтовын дараагаар хорон санаатнууд Ленинградын өргөн чөлөө рүү шууд чиглэж Смольный гудамжинд ВАЗ машин шатааснаасаа хойш 4 цагийн дараа бас хёнде, жигули машин шатаасан байна. Дараачийн шөнө нь Щёлковын замын дагуух Алтайн болон Сталеваров гудамжинд хоер машин нэгэн зэрэг шатсан байна. ийм зайг явган байтугай машинаар тийм ч хурдан туулж болохгүй учир машин галдан шатаагчид хэд хэд байгаа бололтой.

Лид5. Францын Альпийн нурууны орчмын нутаг дэвсгэрт галт тэрэг сургуулийн автобустай мөргөлдсөний улмаас 6 хүн түний дотор 5 хүүхэд амь насаа алдсан тухай Францын цагадаагийн газраас мэдээлсэн байна.:
Галт тэрэг сургуулийн автобустай мөргөлдсөн энэхүү эмгэнэлт явдал өчигдөр өдөр Алянж хотын ойролцоо Швейцаритай хил залгаа газраас холгүй болсон байна. Автобусанд 5О сурагч, жолоочтой нийлээд 6 том хүн явж байжээ. Сурагчид Женевийн тэнгис рүү аяллаар явж байсан юм байна. Ослын улмаас 3О хүн бэртэж гэмтээд байгаа юм байна. “ 5 хүүхэд амиа алдлаа. 4 зорчигч хүнд гэмтсэн. 27 хүүхэд хөнгөн бэртэлтэй байна гэж орон нутгийн удирдах байгууллагын ажилтан Франс Пресс агентлагт ярьсан байна. Сүүлд нь бас 1 хүүхэд нас барсан тухай Ассошейтед Пресс мэдээлжээ. Францын Төрийн Төмөр Замын компанийн төлөөлөгч мэдээлэхдээ бас дахиад хэд хэдэн зорчигч хөнгөн бэртсэн гэсэн байна.
Ноцтой осол гарсантай холбогдуулаад Францын ерөнхийлөгч Николя Саркози эмгэнэл илэрхийлсэн байна. “ Альпийн нурууны орчимд гарсан энэ золгүй явдлын шалтган одоогоор тодорхойгүй байна. Бид одоо хүүхдүүдээ, том хүмүүсээ, хохирсон тэр хүмүүсээ л бодож байна. Осолд амиа алдсан хүн аль болох бага байгаасай л гэж найдаж байя гэж францын төрийн тэргүүн хэлсэн байна. Осол гарсан газарт төмөр замын уулзвар дээрх хөндлөвч хэвийн ажиллаж байсан тухай мөн мэдээлжээ. Ослын газар Францын Дотоод Явдлын болон Тээврийн сайд нар хүрэлцэн ирсэн байна. Өнгөрсөн оны 12 р сард Францын зүүн хэсэгт париё Женевийн чиглэлийн хурдан галт тэрэг ачааны машинтай мөргөлдсөнөөё болж ачаанны машины жолооч амь үрэгдэж 35 зорчигч бэртэж гэмтэж байсан юм байна. 2ОО6 оны 1О- р сард Францын зүүн хойд хэсэгт суудлын галт тэрэг ачааны машинтай хажуугаараа мөргөлдсөнөөс болж мөн 6 хүн амт насаа алдаж байжээ.

Лид6. Пакистан улсы нийслэл Исламабад хот дахь Дани улсын элчин сайдын яамны барилгын гадаа зогсож байсан машин дэлбэрсэн байна. Энэ үеэр 6 хүн амь насаа алдаж 30 гаруй хүн шархаджээ.
Элчин сайдын яамны барилгад нэлээн ноцтой хохирол учиржээ. Дипломат төлөөлөгчийн газрын гадаа хэн дэлбэрэлт үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна. Пакистаны цэрэгжсэн бүлэглэл засгийн газартайгаа эвлэрч байгаагаа зарласан бол Пакистан дахь Талибан хөдөлгөөнийхөн засгийн газартайгаа найрамдлын гэрээ байгуулахаар хэлэлцээр хийж эхлээд байгаа юм. Сүүлийн хоёр сард Пакистан улсад алан хядах ажиллаагаа гараагүй, харьцангүй тайван байсан юм. Дани улсын гадаад хэргийн сайд Пер Стиг Меллер элчин сайдын яамны гадаа дэлбэрэлт болсонд харамсаж байгаагаа илэрхийлсэн байна. Даний шго зураач лалын шашны зөнч Мухаммедын хөргийг шог байдлаар зурсаны дараа дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулж байгаа Дани улсын элчин сайдын яам янз бүрийн халдлагад өртөж байсан юм. Энэ удаа ч гэсэн зургийг шоглон зурсанаас үүдсэн өшөө авалт үргэлжилж байгааг үгүйсгэх аргагүй гэж ажиглагчид тайлбарлаж байна.

Лид7. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт авилагийн хэрэгт холбоотой гэж сөрөг хүчнийхэн үзэж, түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байна. Гэвч Эхуд Ольмерт ерөнхий сайдын суудлаасаа тийм ч хялбархан салахгүй гэж Кадима нарын хуралд оролцохдоомэдэгджээ.
Хэрвээ шүүх намайг авилагын хэрэгт буруутгаж албан ёсоор сэжигтэн гэж үзэх юм бол би ерөнхий сайдыэ албан тушаалаа орхих болно гэж Эхуд Олмерт өмнө нь хэлж байсан. Харин одоо тэр надад хийж дуусгах ёстой улс төрийн чухал ажил байгаа тул албан тушаалаа цагаасаа эрт орхих бодолгүй байна гэж мэдэгдэж байна. Эхуд Ольмерт Иерусамлем хотын даргааарт ажиллаж байхдаа америкийн нэгэн бизнесмэнээс 150 мянган доллар хууль бусаар авсан гэж сөрөг хүчнийхэн үзэж байна. Эхуд Ольмерт авилагын хэрэгт таван удаа холбогдож, шүүх байгулагаар шалгагдаж байжээ.

Лид8. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын угсаа залгамжлах хан хүү Уильям Британий Тэнгисийн цэргийн флотод алба хаах гэж байна.
Тэр Карибын тэнгист очиж хар тамхи мансууруулах бодисын наймаа эрхлэгчидтэй тэмцэх юм. Байгалийн гамшиг тохиолдох юм бол энэ бүс нутгийн иргэдэд туслах хүмүүнлэгийн ажилд ч гар бие оролцох болно. Ханхүү Айрон Дьюк байлдааны усан онгоц дээр хоёр сарын турш алба хаах юм байна. Угсаа залгамжлах хан хүүд зориулан ямар нэгэн хөнгөлөлт үзүүлэхгүй гэж цэргийн командлалынхан мэдэгджээ. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант уосын ирээдүйн хаан, бүх цэргийн ерөнхий командлагч болох магадлалтай Уильям 2006 оны 12 сард Сэндхерстийн цэргийн академийг дүүргэж Их Британий зэвсэгт хүчний хэд хэдэн ангид бэлтгэл хийжээ. Тэнгисийн цэргийн флотод түүний эцэг, авга ах, өвөө нь ч бэлтгэл хийж байжээ.

Лид9. Их Британи Улсад “Английн Мисс 2008” тэмцээний сүүлчийн бэлтгэл явагдаж байна. Энэ тэмцээнд оролцохоор Их Британий өнцаөг булан бүрээс гоо бүсгүйчүүд хүрэлцэн ирээд байна.
Сүүлийн үед гоо бүсгүйчүүд заавал туранхай нарийнхан бэлхүүстэй байх ёстой гэсэн ойлголт өөрчөгджээ. Өөрөөр хэлбэл 90, 60, 90 гэсэн хуучины ойлголтыг халж байна. Биеийн харьцаагаа барихын тулд хоолны дэглэм барьж, үүнээс болж амь насаа алдсан тохиолдол ч гарч байсан юм. Үзэгч таны харж байгаа энэ бүсгүйг Хлоя Маршалл гэдэг. Тэр Суррей гүнлэгийн гоо бүсгүйн тэмцээний ялагч. Тэрээр одоо Английн мисс тэмцээнд оролцохоор Лондонд ирээд байна.
Эм. Гоо бүсгүйн тэмцээнд ялахын тулд шаргал үстэй туранхай байх ёстой гэсэн түгээмэл ойлголтыг эвдэхээр би энд ирсэн юм.
энэ бүсгүйн өрсөлдөгчид нь биеийн жин, хэлбэр галбираа хадгалах гэж хоолноос татгалзаж байсан бол харин тэр өөртөө юуг ч хориглоогүй байна. Английн мисс тэмцээний шүүгч
Эм. Тэр шүүгчдийн асуултад маш сайн хариулж байсан. Тэр хэн нэгэнийг дууриах гэж оролдогүй. Харин өөрөө өөрийнхөөрөө л байсан.
Энэ нь түүний амжилтын нууц юм.
Түүнийг сургуульд сурч байхад нь үеийнхэн нь тарган бүдүүн гэж шоглодог байжээ. Гэвч тэр үүнд огт ач холбогдол өгдөгүй байжээ. Харин ч миссийн тэмцээнд оролцоод үзье гэсэн урам зоригийг өгсөн байна. Хлоя Маршаллыг зарлал сурталчилгаанд тоглуулах урилга ч ирсэн байна.


Лид10. Украин улсад Оросын зохиолч Гоголийн “Тарас Бульба” зохиолыг дахин хэвлэхдээ Украины өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд зохицуулан засвар оруулжээ.
Ингэхдээ зохиолыг үзэл санаа, гол баатарын дүр төрхийг нэлээн өөрчилж, Украин дүр төрх өнгө аяс оруулжээ. Украин улсын ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээлээр Гоголийн бүтээлийг заавал уншиж судладаг. Гэвч залуу үеийнхэн сонгодог бүтээлийг орос хэлээр унших сонирхолгүй тул Украин хэл рүү хөрвүүлэх шаардлагатай болжээ. Орчуулагч нар энэ ажлыг гүйцэтгэхдээ засвар хийсэн нь ийнхүү орос украины хооронд маргаан дэгдэхэд хүргэсэн байна. 2009 онд Украинд зохиолч Гоголийн уран бүтээлийн 7 боть хэвлэгдэн гарах гэж байгаа юм. Хэрвээ эх зохиолыг орчуулахдаа санаан зоргоор өөрчилөөд байх вм бол Гоголийн бүтээл танигдахын аргагүй болно гэж оросын утга зохиол судлаачид өгүүлж байна.

Лид11. Лондон хотын төв номын санд хэвлэмэл ном товхимолоос гадна аль нэг сэдвээр мэргэшсэн хүнтэй ярилцаж мэдээлэл авах шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Номын санд ирсэн уншигчид мэргэ төлөг хийдэг хүнээс эхлээд гудамжний дээрэмчин дайсан хүмүүстэй ч ярилцах боломжтой юм. Лондончууд энэ үйлчилгээг амьд ном гэж нэрлэсэн байна.
Ийм амьд ном Лондон хотын номын санд 25 байна. Юуны өмнө уншигчя амьд номны тухай танилцуулага үзэж сонголтоо хийнэ. Дараа нь сонгосон хүнтэйгээ 30 минут ярилцаж хүссэн асуултандаа тавьж хариулт авах боломжтой юм. Жишээ нь энд цагдаа, оршуулгын товчооны ажилтантай уулзаж болох юм.
Эм. Хүмүүс янү бүрийн л асуулт тавьж байна. Нэг хүн надаас үхэлийн дараах амьдрал, хойлд насанд итгэдэг эсэхийг асуулсан. Бас хүн үхсэний дараа бие махбодид нь ямар өөрчлөлт гардаг вэ гэж асуусан. Хамгийн түгээмэл асуулт нь ажлаа хийж байхдаа танд ямар мэдрэмж төрдөг вэ гэсэн асуулт байлаа. Лондоны номын санд хөгжлийн бэрхшээлтэй хүн, уламжлалт бус бэлгийн чиг баримжаатай хүн, цагаач, далдыг харагч, Энэтхэгээс ирсэн шашингүй үзэлтэн гэдэг амьд ном ч бий. Амьд номтой уулзахын өмнө бүх хүмүүст тзүнтэй хэрхэн харьвцах тухай санамж бичсэн хуудас өгдөг байна. Хагас цагийн дараа амьд номыг сэтгэл санааны өөдөг байдал эргүүлэн өгөх ёстой. Амьд номыг гэртээ авч явахыг хориглоно. Хэрвээ таны асуулт амьд номонд таалагдаагүй бол тэр хүссэн үедээ ярилцлагийг зогсоох эрхтэй гэх мэт заалтыг бичжээ. Амьд ном болж ажиллаж байгаа хүмүүс энд үнэ төлбөргүй ажиллаж байна.

Лид12. Америкийн домогт гитарчин, рок н роллыг үндэслэгчдийн нэг Бо Дидли 79 насандаа зүрхний өвчнөөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр Флорида дахь гэртээ таалал төгссөн талаар ойр дотны хүмүүс нь мэдээлжээ.
Одоогоос нэг жилийн өмнө Дидли цус харвасан бол өнгөрсөн 8 сард зүрхний үйл ажиллаагаа нь доголдож эмнэлэгт удаан хугацаагаар эмчилгээ хийлгэжээ. Тэр өнөр нас хүрсэн ч урлагийн алтан тайзаа орхиогүй байна. Бо Дидли өөрийн барьдаг дөрвөлжин гитар, хар нүдний шил, өрх малгайгаараа нэг ёсны брэнд болж орчин үеийн рок хөгжмийн хөгжилд асар их нөлөө үзүүлсэн юм. 1955 онд Бо Дидли анхныхаа дууг бичүүлж олны хүртээл болгож байжээ. Түүнээс хойш олдон арван дуу хөгжим зохиож америк, их британий рок хөжмийн наадамд өндөр аөмжилт үзүүлж байсан юм. Америкийн дижей Алан Фрид рок н ролл гэдэг нэр томъёог анх хэрэглэхдээ Бо Дидлигийн хөгжмийг ашиглажээ. Иймээс зарим хүмүүс Бо Дидлиг рок н роллын загалтаөйлсан эцэг гэж нэрлэгдэх эрхтэй гэж үздэг байна. Түүний хөгжмин бүтээлүүдийн хэв загварын олон хүн дууриаж алдар хүндийн оргилд хүрч байжээ. Бо Дидли өөрийн уран бүтээлийнхээ төлөө урамшуулалын мөнгө бараг авдаггүй байжээ. Зарим концертод урьсан хүмүүс түүнд мөнгө төлдөггүй байжээ.
Лид13. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж өрсөлдөж байгаа Барак Обама АНУ ын дэд ерөнхийлөгч Дик Чейнигийн холын хамаатан болох нь нотлогдсон байна.
Барак Обама, Дик Чейни нар төрөл садангийн хүмүүс гэдгээ тун санамсаргүй байдлаар мэдсэн байна. Тэдний өвөг дээдэс нь 17 р зууны эхэн үед өнөөгийн АНУ ын Мэрилэнд мужид ирсэн цагаач юм байна. Энэ гэнэтийн нээлтийг Дик Чейнигийн гэргий нь өөрийнхөө тухай ном бичиж байхдаа өнгөрсөн жил олж мэдсэн байна. Гэвч өнөөг хүртэл Америкийн дэд ерөнхийлөгч Чейни энэ тухай олон нийтэд мэдээлээгүй байна. Холын хамаатанууд гэдгээ мэдсэн Дик Чейни, Барак Обама нар ирэх 11 сард ерөнхийлөгчийн сонгуулийн дараа уулзахаар тохиролцжээ.
Лид14. Литва улсад мөлхөө жаалуудын дунд нэгэн сонирхолтой тэмцээнийг зохиожээ
Долоогоос 12 сартай бяцхан хүүхдүүд тусгайлан зассан зам дээр гарч мөлхөж уралдсан байна. Гарааны газар хүүхдүүдийг аав нь үдэж гаргасан бол барианы газар ээж нь хүлээж байжээ. Мөлхөө жаалуудынм уралдаанд 9 сартай Банга гэдэг охин түрүүлжээ. Тэр 5 метр замыг 11 секундэд туулсан байна. Уралдаанд оролцсон 25 хүүхдийн ихэнх нь замдаа өөр зүйлд сатаарч замаасаа гарч уралдаанаас хасагджээ.

Энэ өдөр
1986 оны энэ өдөр Испаний теннисчин Рафаэль НАДАЛЬ мэндэлсэн байна. Тэр 2005 аас 2007 оны Францын нээлттэй тэмцээний ялагч болж байсан юм.
Зөвхөн 2005 оны 4 сараас 2007 оны 5 сар хооронд тэр 81 тоглолтод тасралтгүй ялалт байгуулж байсан юм.

1846 оны энэ өдөр АНУ Мексикийн Йерба-Буэна суурингийн эсрэг хийсэн дайнд ялалт байгуулжээ. Ийнхүү энэ суурин Америкийн мэдэлдж шилжин ирс эн байна. Энэ нь өнөгийн Сан Франциско хот юм.
1961 оны энэ өдөр ЗХУ, АНУ ын төрийн тэргүүн нар Вена хотод уулзалт хийжээ. Дэлхийн 2 р дайн дууссанаас хойш хийж байгаа анхны уулзалт нь энэ болжээ.
1992 оны энэ өдөр АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хожим ялалт байгуулсан Биллл Клинтон телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо саксофон хөгжим тоглож америкчуудад өөрийн авъяасаа үзүүлсэн байна.

No comments: