2008-06-11

Дэлхийн мэдээ 2008 06 11 Лхагва гараг

Лид1. Өнгөрсөн шөнө Суданы нийслэл Хартум хотын нисэх онгоцны буудалд сүүлийн таван жилд болж байгаагүй томоохон осол гарлаа. Суданы иргэний агаарын тээврийн компаний онгоц газардсаныхаа дараа дэлбэрсэн байна.
Энэ онгоц Иордан улсын нийслэл Амман хотоос хөөрч Сирийн Дамаскт хотоор дайран өнгөрч түр зогсолт хийгээд Хартум хотод аялала өндөрлөх байжээ. Тогтмол хийдэг ээлжит аялал энээ удаа эмгэнэлтэйгээр дууслаа. Суданы иргэний агаарын тээврийн онгоц газардах үед дуу цахилгаантай бороо орж байжээ. Цаг агаар таагүй байсан ч нисэх багийнхан газардах шийдвэр гаргасан байна. Онгоц буух зурваст газардсаны дараа нэг хөдөлгүүр нь шатаж, улмаар дэлбэрчээ. Онгоцны үйлчлэгч нь хөдөлгүүр нь шатаж байгааг мэдээд бүх гарцаа нээсэн байна. Үүний ачаар 123 зорчигчийн амийг аварчээ. Онгоцонд нийтдээ 200 хүн байсан гэж иргэний агаарын тээврийн компаниас мэдээлсэн юм. Одоогийн байдлаар 28 зорчигч амь үрэгдсэн тухай дэлхийн хэвлэл мэдээлллийн агентлагууд уламжилж бсайна. Одоо аврах албаныхан 53 хүнийг хайж байна.

Лид2. БНСУ ын нийслэл Сөүл хотод өнгөрсөн шөнө ерөнхийлөгч Ли Мен Бакийн явуулж байгаа бодлогийг эсэргүүцсэн хүмүүсийн жагсаал болж өнгөрлөө.
АНУ д үхрийн галзуу өвчний халдвар гараад байхад тус улсаас улсаа үхрийн мах импортоор авах шийдвэр гаргасаныг олон сая солонгосчууд эсэргүүцэж байна. Өнгөрсөн шөнө болсон цуглаанд 800 мянган хүн оролцсон байна. Шөнийн жагсаал цуглааны үеэр ямар нэгэн хэрэг зөрчил гараагүй гэж цагдаагийн газарынхан мэдээлжээ. Солонгосын цагдаа нар ерөнхийлөгчийн өргөө, АНУ ын элчин сайдын яам хүрэх гол замыг хамгаалалтад авсан байна. Жагсагчид ерөнхийлөгч Ли Мен Бакийг огцрохыг шаардаж, Өмнөд Солонгос бол АНУ ын муж биш гэсэн лоозон барьсан байжээ. Солонгост болоод байгаа эмх замбараагүй байдлын хариуцлагийг Хан Доз Сугийн тэргүүнлсэн засгийн газар хүлээнэ гэдгээ мэдэгдэж бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорох өргөдөлөө гаргасан билээ. Энэ нь хүмүүсийг бага ч гэсэн тайвшруулжээ Гэвч Солонгосын иргэдийн ихэнхи нь АНУ тай хэт орйтох гэсэн ерөнхийлөгчийнхөө бодлогийг дэмжихгүй байна.

Лид3. сарын 12 нд хятадын Сычуань мужид болсон газар хөдлөлтийн үеэр үүссэн Танзяшань нуурын усны түвшин буурч байна.
Нуурын усны түвшин байнга нэмэгдэж эргээсээ хальж, хот суурин газрыг усанд автуулах аюул нүүрлэж байсан билээ. БНХАУ ын ардын чөлөөлөх армийн албан хаагчид, аврах албаныхан нуурын усны түвшинг бууруулахын тулд суваг шуудаа, татаж, шинэ далан босгосон юм. Гэвч эхэндээ суваг шуудууны диаметр нь бага байсан тул хяталдын цэргүүд тэсэлгээ хийж далангийн хэмжээг томсгожээ. Энэ нь ч үр дүнгээ өгч байна. Нуурын усанд 250 сая куб метр ус хуримтлагдсан байжээ. Харин одоо усны тэн хагас нь суваг шуудуугаар урсажээ. Сычуань мужид үер болж магадгүй гэсэн сэрэмжлүүлэгийг албаны хүмүүс тараасны дараа 1 сая 300 мянган хүнийг өөр муж руу нүүлгэсэн юм. Харин одоо үерийн аюул нэгэнт ард хоцорсёон тул Сычуань мужаас дахин иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага байхгүй гэж албаны хүмүүс мэдээлж байна. 5 сарын 12 нд газар хөдлөлт болсоноос хойш Сычуань мужид газрын чичиргээ байнга мэдрэгдэж байна. Энэ мужид лхагва гарагийн өглөө Рихтерийн шаталбараар таван баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Одооийн байдлаар ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл алга байна.

Лид4. Балба улс хаант засаглалаас татгалзаад удаагүй байгаа билээ. Балбын хамгийн сүүлчийн эзэн хаан Гьенендра Катманду хот дахь ордоноо төрийн мэдэлд шилжүүлжээ. Энэ ордонд хааны гэр удмынхан 200 гаруй жил амьдарсан юм.
2001 онд Балбын угсаа залгамжлах хун таж Дипендра хааны гэр бүлийн бүх гишүүдийг буудан хороож, дараа нь өөрийн амиа хорлосон юм. Энэ нь хаант засаглалын нэр хүндийг унагаажээ. Үүний дараа Бабын хаан ширээнд амь үрэгдсэн хааны дүү Гьнендра суусан юм. Өнгөрсөн таван сард Балбын парламент хэмжээлшгүй эрхэт хаант засаглалыг зогсоож, Балба улс бүгд найрамдах засаглалтай болсон юм. Парламентын сонгуульд ялалт байгуулсан маоистууд эзэн хааны гэр бүлийн гишүүдийн нрх ямбыг халж, тэд эх орондоо жирийн иргэдийн статустай амьдрах ёстой гэж үзэж байна. Тэгвэл өнөөдөрөөс Балбын хамгийн сүүлчийн эзэн хаан Катманду хотын захад байдаг нэгэн байшинд амьдарч эхэлнэ. Хааны ордоны музей болгож байгаа юм. Ингэснээр хүссэн хүн бүхэн энд орж үзэх боломж нээгдэх юм

Лид5. АНУ ын зүүн хойд хэсгийн мужууд, Канадын зүүн өмнө зүгийн бүс нутагт үер болж байна. Аадар борооны үеэр салхиний хурд ширүүсч АНУ ын хилээс холгүй байдаг Канадын Монреаль хотод үлэмж хэмжээний хохирол учруулжээ.
Хүчтэй салхиний үеэр зам дээр зогсож байсан ачааны машинууд онхолдсорны улмаас замын хөдөлгөөн саатжээ.Канадын Монреаль хотод цахилгаан дамжуулах шугам утас тасарч 23 мянган хүн гэрэл цахилгаангүй болсон байна. АНУ ын Иллюнойс мужид хүчтэй салхи дагуулсан аадар борооны улмаас 150 квадрат метр талбай усанд автжээ. Одоо энэ мужийн иргэдийг гамшигийн бүсээс аврах, өөр газар рүү нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлээд байна. Ассошиэйтэд пресс агентлагийн уламжилсанар усны түвшин байшин барилгийн дээвэрт тулаад байгаа гэнэ. Өнгөрсөн даваа гаригт Висконсин мужид үеэр болох үеэр хэд хэдэн байшин усанд урссан юм. Үер болсон мужид онц байдал зарлаад байгаа билээ. Байгалийн энэ гамшигийн үеэр 15 хү амь насаа алдаад байна.

Лид6. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш европын орнуудаар хийж байгаа айлчлалаа үргэлжлүүлж байна. Тэр өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсын канцлер Ангела Меркельтэй хэлэлцээр хийхээр Берлин хотод хүрэлцэн ирлээ.
Жорж Буш, Ангела Меркель нарын яриа хэлэлцээрийн гол сэдэв нь Ираны цөмийн хөтөлбөр байх юм байна. Жорж Буш Словени улсад айлчлал хийхдэ Европын холбоо, АНУ ын харилцаа, хамтын ажиллагааны хэтьийн төлөвийн талаар уулзалт хийсэн юм. Иран улсад зэвсэг нийлүүлэх нь дэлхийн олон оронд цус урсах аюул заналхийлэлийг дагуулж байна гэж АНУ ын төрийн тэргүүн Европын орнуудын төрийн тэргүүн нартай уулзахдаа онцлон тэмдэглэж байна.
Эр. Европын холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын сайд Хавьер Салона Иран руу айлчлал хийж цөмийн хөтөлбөрөөсөө татагалзах хэрэгтэй гэж тайлбарлах гэж байгаад би баяртай байна. Иран улсад сонголт бий. Тэд цөмийн хөтөлбөрөөөсөө татагалзахгүй бол Ираны эсрэг дорвитой хориг арга хэмжээ авах шаардлагатай байна. Ираны эсрэг хориг арга хэмжээ авах тогтоолын төслийг НҮБ д өргөн байх болно.
Гэвч Ираны эрх баригчид энхийн зориогоор цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэ байгаа гэж тайлбарлаж байгаа юм. Түүнээс гадна Жорж Буш европын холбооны удирдалгуудтай уулзахдаа 2009 он гэхэд цаг агаарын дулааралын эсрэг тэмцэх гэрээ байгуулж чадна гэж найдаж байгаагаа хэлсэн байна. Жорж Буш Германын Берлин хотод айлчлалаа өндөрлөөд Ром, Ватикан, Парис, Лондон хотод очих юм.

Лид7. Орос болон Киргизийн утга зохиолд үнэтэй хувь нэмэр оруулсан зохиолч Чингиз Айтматов 79 насандаа өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Түүний бичсэн “Цаазын тавцан”, Гульсар минь баяртай”, “Цагаан усан онгоц”гэх зэрэг олон арван зохиол бүтээл нь олон сая хүний унших дуртай зохиол бүтээл нь болж чадсан юм.
Чингиз Айтматов хайрлах сэтгэл гэдэг бол амьдралын хүч гэж үргэлж хэлдэг байжээ. Түүний зохиол бүтээлд ч байгаль дэлхийгээ хайрлах, хүн хүнээ дээдлэх ёстой гэсэн үзэл санаа нэвт шингэсэн байдаг. Чингиз Айтматов хорвоогийн мөн бусыг үзүүлсэнээр утга зохиолын салбарт асар их гарз хохирол учирч байна гэж уран зохиол судлаачид харамсан гашуудаж байна. Чингиз Торекулович Айтматов 1928 онд Киргиз улсад мэндэлсэн байна. 1937 онд түүнийг дөнгөжу 9 настай байхад эцэг нт хилс хэрэгээр баривчлагдаж ялын дээд хэмжээ авч байжээ. Иймээс зохиолчын хүүхэд нас нь маш ээдрээтэй өнгөрсөн байна. Чингиз Айтматов 20 нас хүрээд Бишкек хотын хөдөө аж ахуйн их сургуульд элсэн орсон байна. Оюутан байх үеэсээ эхлэн зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн байна. Дараа нь 1956 онд Зөвлөлт Холбоот Улсад утга зохиолын дамжаанд сурчээ. 1958 онд тэр Жамилия хэмээх туужаа бичсэн нь алдар хүндийг авч ирсэн юм. Чингиз Айтматов Социалист хөдөлмөрийн баатар болж байснаас гадна олон арван одон медаль, нэр хүндтэй шагнал хүртэж байжээ. 1990 оноос хойш дэр ЗХЫ, дараа нь Киргизийн гадаад харилцааны яаманд ажиллаж хилийн чанадад элчин сайдаар ажиллаж байлаа. Өнгөрсөн таван сарын дундуур Казань хотод түүний романаар хийж байсан кино зураг авалтын үеэр бие гэнэт муудаж эмнэлэгт хэвтсэн юм. Дараа нь Германы Нюрнберг хотын эмнэлэгт шилжин эмчилгээ хийлгэжээ. Тэр өнгөрсөн шөнө Нюрнбергийн эмнэлэгт амьсгал хураажээ. Чингиз Айтматов хорвоогийн мөэнх бусыг үзүүлсэний дараа дэлхийн олон орноос эмгэнэлт илэрхийлсэн цахилгаан ирж байна. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медеведев талийгаачийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлжээ. Чингиз Айтматовыг ирэх бямба гаригт Киргизийн нийслэл Бишкек хотоос холгүй оршуулна. Киргиз улсын ерөнхийлөгч 6 сарын 14 нд үндэсний хэмжээний гашуудал зарлах тухай зарлигт гарын үсэг зурсан байна.

Лид8. Дэлхийн олон орны хүүхэд залуусын унших дуртай, ширээний ном нь болоод байгаа Харри Поттерт романы үйл явдлыг товчлон бичсэн хавтасыг Дуудлага худалдаанд оруулсан байна.
148, 210 мм-ийн харьцаатай А5 ийн хэмжээтэй цаасан дээр бичсэн энэ товч өгүүлэлийг 48800 доллараар заржээ. Энэ баяухан өгүүлэл нь 800 үгтэй. Зохиолч Жоан Роулинг зохиолынхоо гол үзэл санаа үйл явдыг бичсэн энэ өгүүлэлийг Харри Поттер зохиолыг хэвлүүлэн ном болгон гаргахаасаа 3 жилийн өмнө бичжээ. Өнгөрсөн мягмар гаригт Ватерстоун номын дэлгүүрээс зохион байгуулсан дуудлага худалдаанд Том Стоппард, Дорис Лессинг, Ирвин Уэлш гэх үэрэг зохиолчдын 13 өгүүлэлийг борлуулжээ. Дуудлага худалдаанаас олсон 92 мянган долларыг хүнд өвчтэй хүүхдүүдэд туслах буяны байгуулагад хандивлах юм байна. Зохиолч Жоан Роулинг буяны үйлсэнд хувь нэмэр оруулсан хүмүүст талархал илэрхийлжээ.

Лид9. Дискавери сансрын хөлгийн багийнхан эх дэлхийдээ буцах бэлтгэлээ хийж дуусгажээ. Олон улсын сансрын станцид ажиллаж байгаа сансрын нисэгчидтэй тэд салах ёс гүйцэтгэсэн байна.
Дискавери хөлгийнхөн олон улсын сансрын станцийн бүхээгнээс гарч өөрсдийн хөлөгтөө оржээ. Тун удахгүй Дискавери хөлөг эх дэлхийдээ буцах аялалаа хийнэ. Дискавер сансрын хөлөг ирэх бямба гаригт Флорида дахь Канавералийн хошууны сансрын буудалд газардах болно. Аялалын хугацаанд сансрын нисэгчид 3 удаа задгай сансарт гарч ажилласан юм. Тэд Японы судалгаа шинжилгээний Кибо лабораторийг олон улсын сансрын станцтай холбож ашиглалтад оруулсан. Энэ лабораторид анагаах ухаан, биологийн туршилт хийх юм. Бас дэлхийн цаг уурын өөрчлөлт, агаар маналын тухай мэдээлэл цуглуулах зорилгоор ашиглагдах болно. Олон улсын сансрын станцид дараагийн баг ирэх хүртэл одоо ОХУ ын сансрын нисэгч Сергей Волковын тэргүүлсэн баг дэлхийн тойрог замд ажиллах болно. Америкийн Дисквавери хөлгийн ахлагч Марк Кейли олон улсын сансрын станцитай салах ёс гүйцэтгэхдээ оросоор талархал илэрхийлсэн байна.

Лид10. Иорданы архелогичид Рихаб хотоос хогүй Христийн шашны сүмийн үлдэгдэл туурь олсон байна. Магадгүй дэлхийн хамгийн анхны Христийн шашны сүм байж болох юм гэсэн таамаглалыг эрдэмтэд дэвшүүлжээ.
Сүмийн туурь нь манай эриний өмнөх 33 аас 70 онд хамаарагдах юм байна. Сүмийн эргэн тойронд сүсэгтэнүүдэд зориулсан сууц байсаныг ч илрүүлжээ. Сүм рүү орсон агуй нь 12 метри йн гүн, 7 метрийн өргөн юм байна. Сүмийн туурийг нарийвчлан судалнаар анхны христийн шашинтнуудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч болно гэж итгэж байна.

No comments: