2008-06-18

Дэлхийн мэдээ 2008 06 17 Мягмар гараг

Лид: Нефтийн үнэ дээд зэргийн амжилт тогтоогоод байна. Энэ нь бирж дээр нефтийг дамлан худалдаалдагтай холбоотой гэж Саудын Араб үзэж байгаа юм байна .

Нью -Йоркийн бирж дээр нефтийн үнэ 139,89 доллар хүрч дээд дэргийн амжилт тогтоогоод байна. Өмнө нь буюу 6р сарын 6 нд нэг баррель нефть 139,12 доллар хүрч байсан нь дээд зэргийн амжилт гэж тэмдэглэгдэж байсан юм. Саудын Араб нефть олборлолтоо нэмэгдүүлнэ гэснийг үл харгалзан ийнхүү үнэ өссөн байна. 7р сард өдөр тутмын нефтийн олборлолт 2ОО мянган баррелиар нэмэгдүүлнэ гэж ням гаригт Эр -Рияд мэдэгдсэн нь 1981 оны 8р сараас хойших хугацааны турш дахь Саудын Арабын нефть олборлолтын хамгийн өндөр үзүүлэлт болох юм байна. Нефть олборлолтоо нэмэгдүүлнэ гэсэн энэхүү мэдэгдлийг НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муныг Саудын Арабын газрын тосны сайд Али Наимитай уулзсаны дараа хийсэн байна. Энэ оны 5р сард Саудын Араб өдөр тутмын нефть олборлолтынхоо хэмжээг 3ОО мянган баррельд хүргэжээ. Өнөөгийн нефтийн үнийн өсөлт түүхий эдийн хомсдлоос болж байгаа биш харин бирж дээрх дамын наймаанаас үүдэж байгаа юм гэж Саудын Арабын энэ салбарын төлөөлөгчид үзэж байгаа юм байна.

ЛИД2: Сири улстай дипломат харилцаа тогтоохыг АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс Ливанд уриалсан байна. Кондолиза Райс Израйльд 2 хоногийн айлчлал хийснийхээ дараа Бейрутад хүрэлцэн очсон байна.


АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс өчигдөр Ливан улсад гэнэтийн айлчлалаар хүрэлцэн ирсэн тухай Эй Эф Пи агентлаг мэдээлсэн байна. Энэ айлчлалынхаа үеэр тэрээр Ливан дахь шийтийн сөрөг хүчний Хизбалла хөдөлгөөнийг дэмжиж байгаа Сири улстай дипломат харилцаа тогтоохыг Ливаны эрх баригчдад уриалсан байна . Израйльд хийсэн 2 хоногийн айлчлалынхаа дараа АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Бейрутад хүрэлцэн ирсэн гэж мэдээлсэн бөгөөд айлчлалын гол зорилго нь тус улсын ерөнхийлөгч Мишель Сулейман, ерөнхий сайд Фауд Синиор , парламентын спикер Наби Берри , мөн парламентын олонхын тэргүүн Саад Харири болон ливаны өндөр албан тушаалын албан ёсны хэд хэдэн хүмүүстэй уулзах явдал болж байгаа юм байна. Шинээр сонгогдсон ерөнхийлөгчид цэрэг дайны, иргэний болон эдийн засгийн асуудлаар дэмжлэг үзүүлэхээ Кондолиза Райс илэрхийлжээ. Удаан үргэлжилсэн улс төрийн хямралын дараа 5р сарын эцсээр ливаны армийн ерөнхий командлагч Мишель Сулейман ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал Катарын дэмжлэгтэйгээр ливаны эрх баригч эвслийнхэн болон Хизбалла хөдөлгөөнийхөн энхийн гэрээнд хүрэх үр дүнтэй зам болсон байна. Иинхүү энхийн гэрээ байгуулсны үрээр сөрөг хүчин Сайд нарын танхимд 11 суудал , мөн засгийн газрын шийдвэрт хориг тавих эрх олж авчээ.



ЛИД 3: 6р сарын 16 нд Пакистаны Дера Исмайл Хан хотод дэлбэрэлт болсны улмаас 4 хүн амь үрэгдэж 5 хүн шархадсан тухай Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна.

Сүсэгтнүүд оройн мөргөлөө үйлдээд гарч байх үед Пакистаны Дера Исмайл хан хотод оршдог сүмийн ойролцоо байсан дэлбэрэх төхөөрөмж ажилласан гэж Ассошейтед Пресс агентлаг мэдээлсэн байна. Дэлбэрэлтийн улмаас сүмийн барилгын зарим хана хэрэм, бөмбөгөр орой нурж эвдэрчээ. Сүмийн хэрмийн ойролцоо хэн дэлбэрэх бодис тавьсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Энэ бол Пакистанд 6р сар гарсаар үйлдэгдээд байгаа анхны алан хядах үйл ажиллагаа биш юм. 6р сарын 2 нд Исламабад дахь Дани улсын элчин сайдын яамны ойролцоо мина тавьсан машин дэлбэрсний уршгаар 8 хүн амь насаа алдаж 4 хүн хүнд шархдсан явдал гарч байжээ. Энэхүү дэлбэрэлтийн хариуцлагыг Аль Кайда бүлэглэлийнхэнд тохоод байгаа юм байна.




ЛИД4: Уорлд Паблик Опинион орг компаниас явуулдаг итгэл даах дэлхийн удирдагчдын рейтингийн судалгаагаар ОХУ ын ерөнхий сайд Владимир Путин найман хүнээс 2-р байрт орсон байна .

Энэ судалгаагаар Оросын ерөнхий сайд Владимир Путин НҮБ ын ерөнхий нарийн дарга Пан Ги Муны дараагаар 2рт орсон байна. Харин жагсаалтын хамгийн сүүлд буюу 8рт Пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф оржээ. Асуулга судалгаанд хамрагдсан хүмүүсийн 35 хувь нь Пан Ги Мунд, 32 хувь нь Путинд итгэл хүлээлгэсэн байна. Үүний зэрэгцээ 48 хувь нь Оросын засгийн газрын тэргүүнд итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна. Британийн ерөнхий сайд Гордон Браун 3О хувийн санал авч рейтингийн 3рт орсон бол БНХАУ ын ерөнхийлөгч Ху Цинтао 28 хувийн саналаар 4рт, дараа нь Францын ерөнхийлөгч Николя Саркози 26 хувийн саналаар, үүний дараа 23 хувийн саналаар АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш орсон байна. 7р байранд Ираны ерөнхийлөгч Махмуд Ахмадинеджад орсон байна. Хамгийн сүүлд орсон пакистаны ерөнхийлөгч Первез Мушарраф асуулганд оролцсон хүний 18 хувийн санал авсан байна. Энэхүү асуулганд дэлхийн 2О орны 19751 хүн хамрагдсан байна.

ЛИД 5: Бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Украйн улс Умард Атлантын Цэргийн Эвсэлд элсэн орно гэсэн мэдэгдлийг Украйны ерөнхийлөгч Виктор Ющенко хийсэн байна.


Бүх нийтийн санал хураалт явуулсны дараа Украйн улс УАЦЭ-д нэгдэн орно гэсэн мэдэгдлийг Украйны ерөнхийлөгч Ющенко Киев хотод УАЦЭ ийн ерөнхий нарийн бичгийн дарга Яап де Хооп Схеффертай хамтран хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хийсэн байна. Энэ бол хамгийн ардчилсан алхам гэж тэрээр үзэж байгаа бөгөөд Украйн улсын тусгаар тогтнол , газар нутгийн бүрэн бүтэн байдлын ашиг сонирхолд энэ шийдвэр бүрэн нийцэж байгаа учраас энэ асуудлыг тусгаар, бие даан шийднэ гэсэн байна. УАЦЭ ийн гишүүн орнуудыг хамарсан үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэгдэх орох асуудлаар харин бүх нийтийн санал хураалт явуулахгүй гэдгээ Ющенко цохон тэмдэглээд энэ асуудлыг энэ жил шийдэхээр чармайж байгаа гэдгээ хэлжээ. “Украйны нутаг дэвсгэр дээр УАЦЭ ийн ямар ч цэргийн бааз байрлуулахгүй. Энэ бол Украйн улсын үндсэн хуулийн хэм хэмжээ юм” гэж мөн мэдэгдсэн байна. Үүний хариуд УАЦЭ ийн нарийн бичгийн дарга Яан де Хооп Схеффер хэлэхдээ “ Украйн улс , УАЦЭ ийн харилцаа хандлага хэний ч эсрэг чиглээгүй. Оростой хамтран ажиллах нөхөр ёсны харилцаагаа УАЦЭ үнэлж байдаг юм” гэсэн байна. Түүний хэлснээр бол Украйн улс батлан хамгаалалтын цогц шинэчлэл хийх ёстой .Харин Украйн улсыг эвсэлд нэгдэн орох шаардлагатай бүх өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэхэд туслахад УАЦЭ бэлэн байгаа аж. УАЦЭ ийн ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалын үеэр Киев хотод эсэргүүцлийн жагсаал болж өнгөрсөн байна.

ЛИД 6: Лондон хотод байрладаг Би Би Си радио нэвтрүүлгийн барилгын дээр үүргээ биелүүлж яваад амь үрэгдсэн сэтгүүчдэд зориулсан дурсгалын хөшөө босгосон байна.


Албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдэд зориулан Лондонгийн Би Би Си радио нэвтрүүлгийн барилгын дээр босгосон дурсгалын хөшөөний ёслолын ажиллагааг НҮБ ын е. Н.б. дарга Пан Ги Мун нээсэн байна. Энэхүү хөшөөг ган болон шилээр конус хэлбэртэй барьсан бөгөөд Лондон хотын тэнгэрийг орой бүр хагас цаг гэрэлтүүлж байх юм байна. “ Амьсгалагч ” нэртэй энэ хөшөөний зохиогч нь испанийн зураач Жауме Пленза аж. Мэргэжлийн үүргээ гүйцэтгэж явад амь үрэгдсэн бүх сэтгүүлдэд төдийгүй тэдэнд тусалж байсан орчуулагч , жолооч нарт ч мөн энэ хөшөөг зориулан босгожээ. Сүүлийн 1О жилд 7 хоног бүр дунджаар 2 цэргийн сурвалжлагч амь үрэгдэж байсан судалгаа гарсан байна.

ЛИД7: АНУ- ын ерөнхийлөгч Жорж Буштэй уулзсаныхаа дараа Их Британийн ерөнхий сайд Гордон Браун Ираны хувьд авч явуулах хориг арга хэмжээгээ улам бүр чангатгах тухайгаа мэдэгдсэн байна.

АНУ- ын ерөнхийлөгч Буштэй хамтран хийсэн хэвлэлийн бага хурлын дараагаар Их Британийн ерөнхий сайд Гордон Браун “ Өнөөдөр Британи Европод хандана, харин Европ Ираны эсрэг цаашид хориг арга хэмжээ авахаа хүлээн зөвшөөрнө” гэж хэлсэн байна . Өчигдөр Люксембургт болж өнгөрсөн Европын Холбооны гишүүн орнуудын сайд нарын яриа хэлэлцээрийг Браун “Европт хандана” гэсэн утгаар энд хэрэглэсэн бололтой. Европын Холбооны гадаад асуудал эрхэлсэн комиссар Хавьер Солан өнгөрсөн амралын өдрүүдээр ираны төлөөлөгчидтэй гэрээ хэлэлцээр хийсэн гэдгийг Браун мөн хэлээд “бид Ираны талаас хариу хүлээж байна. Яриа хэлэлцээрээ үргэлжлүүлэх боломжтой бүх зүйлийг бид хийнэ” гэжээ. Цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудлыг таслан зогсоох асуудлаар Иранд хүч хэрэглэх явдлаа дахин харж үзнэ гэдгээ АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш урьдын адил мэдэгдсэн байна. Буштэй гэрээ хэлэлцээр хийснийхээ дараа Браун Британийн цэргийн оролцоог Афганистанд нэмэгдүүлэх зорилготой байгаагаа нотолжээ. Иракаас цэрэг татан гаргах явдлыг хөндөн ярихдаа “үүний тулд хиймлээр бий болгосон хугацаа байх ёсгүй “гэж хэлсэн байна.

No comments: