2008-06-20

Дэлхийн мэдээ 2008 06 20 Баасан гараг

Лид1. Монгол Улсын засгийн газрын урилгаар БНХАУ ын дэд ерөнхийлөгч Си Зиньпин пүрэв гаригт Улаанбаатар хотод хүрэлцэн ирж албан ёсны айлчлалаа эхэллээ.
Хятадын дэд ерөнхийлөгч Си Зинь Пин Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа бичгээр мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэлдээ Си Зинь Пин, хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс Монголын засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж сайн сайханыг хүсэе. Монгол Улс, БНХАУ ын харилцаа хамтын ажиллагаа нь сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа. Монгол улс, БНХАУ бол зүүн хойд Азийн бүс нутгийн чухал түншүүд. Хятад Монголын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцаанд төдийгүй, бүс нутгийн эрх ашигт нийцэж байгаа юм. Хятадын тал Монгол улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдолт өгдөг. Монголд хийж байгаа энэ удаагийн айлчлал нь хоёр орны ард түмний хооронд харилцан итгэлцэлийг бэхжүүлэх, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх болно гэдэг онцлон тэмдэглэсэн байна. Айлчлалын хүрээнд 6 сарын 19 нд Си Зинь Пин Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаярт бараалхжээ. Си Зинь Пин Монгол Улсын төрийн тэргүүнд БНХАУ ын ерөнхийлөгч Ху Жин Таогийн мэндчилгээг уламжилж, Сычуань мужийн Вэньчуань гацаанд болсон газар хөдлөлтийн үеэр Монголын ард түмэн, Засгийн газар сэтгэл харамгүй тусламж үзүүлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлжээ. Монгол улс, БНХАУ бол эртний хөршүүд. Хил залгаа оршдог хоёр орон цаашид бие биенийхээ тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, сонгон авсан хөгжлийн замыг хүндэтгэж, харилцан итгэлцэл дээр тулгуурсан найрамдалт харилцаагаа бэхжүүлнэ гэж Хятадын дэд ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна. Хоёр орны хамтын ажиллагаа харилцаа нь хоёр орны ард түмний аль алинд нь үр ашигаа авч ирж байгаа гэж тэр онцлон тэмдэглэжээ.
Харин Монгол улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр, Хятад улстай сайн хөршийн найрсаг харилцаагаа бэхжүүлэн, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь Монгол улсын гадаад харилцааны чухал хэсэг гээд, ирэх жил Монгол Улс, БНХАУ ын хооронд дипломат харилцаа тогтоосоны 60 жилийн ой болно. Энэ түүхэн үйл явдалд зориулан олон арга хэмжээг хамтран зохион байгуулна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Тайвань болон Түвдийн асуудалд хятадын засгийн газартай ижил байр суурьтай байгаа гэж Монголын ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ. Хятадын ард түмэн газар хөдлөлтийн дараа сэргээн босголтын ажлыг хийж, Бээжин хотод Олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахыг хүсэн ерөөжээ. Үүний дараа хятадын дэд ерөнхийлөгч Монголын ерөнхий сайд Баяртай уулзсэн байна.
Си Зиньпин БНАСАУ-д хийсэн айлчлалаа өндөрлөөд Монгол улсад хүрэлцэн очсон юм. Монгол улс хятадын хамгийн ойрын хойд хөрш бөгөөд нийт нэг сая 564 мянга 116 мянган км квадрат газар нутагтай, 2 сая 996 мянга 81 хүн амтай. Хүн амын 94,9 хувь нь халх монгол, 5 хувь нь казах, үлсэн нэг хувь нь орос, хятад гэх мэт бусад үндэстэнүүд амьдардаг. Монгол улс 1924 онд бүгд найрамдах засаглалтай болсон. 1992 онд шинэ үндсэн хуулиа баталсан. Монгол улс БНХАУ ын хооронд 1949 оны 10 сарын 16 нд дипломат харилцаа тогтоосон. Хятад монголын хил нь 4676 км үргэлжилдэг. 2007 онд Монгол хятадын хооронд 2,03 тэрбум долларын худалдаа хийгдсэн байна. Энэ нь 2006 оны үетэй харьцуулах юм бол 28,4 хувиар нэмэгдсэн байна гэж хятадын төв телевиз, Синьхуа агентлаг мэдээлж байна.

Лид2. АНУ ын холбооны мөрдөх товчоо үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ажилладаг 400 гаруй хүнийг баривчилсан байна.
Баривчлагдсан хүмүүсийн ихэнхи нь үл хөдлөх хөрөнгийн зээл авахад жуучилдаг мэргэжилтнүүд байжээ. Сүүлийн нэг жилд АНУ д үл хөдлөх хөрөнгийн зах зээлд луйвар хийсэн гэмт хэрэг эрс нэмэгдсэн байна. Тухайлбал үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тухай хуурамч бичиг баримт бүрдүүлдэг болжээ. АНУ ын хууль зүйн яамны мэдээлснээр 144 удаагийн гэмт хэрэгт 406 хүн холбогдсон гэж мэдээлсэн байна. ТУс яамны мэдээлснээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд залилуулсан нэг хүн дундажаар 1 тэрбум доллараар хохирдог байна.

Лид3. Өнөөдөр Брюссель хотод Европын холбооны удирдагчид чуулга уулзалт хийж байна. Энэ чуулганаар хоёри асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Европын холбооныхон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн тухай асуудлыг авч хэлэлцэж байна. Харин албаны хүмүүсийн анхаарлын төвд байгаа өөр нэг асуудал бол Лиссобоны гэрээний хувь заяаг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал. Европын холбооны баримтлах гол бичиг баримт болсон Лиссабоны гэрээг Ирланд улс соёрхон батлахаас татгалзсан билээ. Европын холбооны бүх гишүүн орнууд энэ бичиг баримтыг хүлээн зөвшөөрсөн цагт л хүчин төгөлдөр үйлчлэх ёстой юм. Гэтэл Ирландчууд энэ гэрээнд нэгдэхгүй байх шийдвэр гаргасан нь Европын холбооны эрх зүйн байдлыг мухардмал байдалд оруулаад байгаа юм. Одоогийн байдлаар Лиссабоны гэрээг Европбн холбооны 19 орон хүлээн зөвшөөрөөд байна.

Лид4. Одоогоос 7 хоногийн өмнө Перугийн Мокегуа хотын 5000 оршин суугч төрөлх хотоос нь холгүй ажилладаг зэс олборлох үйлдвэрээс авч байгаа татварын зарим хэсгийг хотын хөгжил дэвшилд зориулахыг засгийн газраасаа шаардсан юм. Нутгийн иргэдийн энэ шаардлагыг олон хүн дэмжжээ. Анх жагсаалд 5000 оролцож байсан бол 6 сарын 17 гэхэд 17 мянган хүн энэ жагсаалд хамрагдсан байна.

Лид5.Өнөө үед өндөр технолгийг томоохон урлагтэй эн зэрэгцүлэн авч үздэг болжээ. НьюЙоркийн музейн нэгэн үзмэрийн тухай өнөөдөр дэлхий дахинаа шагшин ярих болжээ. Энэ музейг үзэж сонирхож байгаа хүний сэтгэл хөдлөлийг хиймэл оюун ухаан хянаж чаддаг болсон гэнэ. Бас агуу их зураачдын бүтээлтэй зэрэгцээд компьютероор зурсан ханын цааснууд үзэж болно.

Лид6. Японы Хокайдо аралд тун удахгүй дэлхийн аж үйлдвэржсэн их найман орны төрийн тэргүүн нарын уулзалт болох гэж байгаа. Энэ чухал олон улсын уулзалтын өмнө Япончууд гадаадын сэтгүүлчдэд зориулан тусгай аялал зохион байгуулжээ. Япончууд техникийн хөгжил дэвшилээ гадны сэтгүүлчдэд сонирхуулж байна.

Лид7. Колумбын томоохон дэлгүүрүүдээр Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын дүр төрхтэй хүүхэлдэйг худалдаж эхэллээ. Гэхдээ энэ хүүхэлдэйг хүүхдийн тоглоомд зориулан үйлдвэрлээгүй юм байна.

Лид8 Хэрвээ таны хайртай амьтан хорвоогийн мөнх бусыг үзүүлэх юм бол сэтгэлээр унах хэрэггүй боллоо. Эрдэмтэн Лу Хоторн хайртай амьтаны клоны аргаар үржүүлэхийг санал болгож байна.

Лид9. Их Британий эрдэмтэд солирыг судлаж амьдрах хэрхэн үүссэнийг тогтоосон байна.

No comments: