2008-06-19

Дэлхийн мэдээ 2008 06 19 Пүрэв гараг

Лид1. БНХАУ, Японы дипломатууд Чуньсяо байгалийн хийн орд газрыг хамтран ашиглах тухай гэрээ байгуулсан байна. Байгалийн хийн энэ орд газар нь Зүүн Хятадын тэнгист Япон, хятадын маргаантай хилийн бүсэд байдаг юм.
Байгалийн хийн орд газрын хамтран ашиглах тохиролцоонд хүрсэнээр БНХАУ, Японы мэргэжилтнүүд олон жил үргэлжилсэн маргаантай асуудлыг шийдэж чадлаа. БНХАУ ын тал Чуньсяо байгалийн хийн орд газар нь Хятадын нутагт байдаг гэж үзээд 2003 оноос энэ ордыг ашиглаж эхэлсэн юм. Гэвч Япон улс үүнийг эсэргүүцэж байгаа юм. Чуньсяо байгалийн хийн орд газрын нөөцийг газрын тосны хэмжүүрт шилжүүлэх юм бол 92 сая баррель юм байна. Энэ нь Япон улсын 3 долоо хоногийн л хэрэгцээ. Гэвч Хятад, Японы мэргэжилтнүүд хамтран Чуньсяо орд газрын ойролцоо нэмж шинэ нөөц илрүүлэх бодолитой байна. Хятад Японы маргаантай байгаа зүүн хятадын тэнгист ашигт малтмалын гурван орд газар одоогоор илрүүлээд байгаа юм.

Лид2. АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Конгрессийн танхимд хандан тэнгисийн ероолоос газрын тос олборлох зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Газрын тосны үнийн дарамтаас бага ч гэсэн ангижрахад энэ алхам тус болно гэж Жорж Буш өөрийн хүсэлтээ тайлбарлаж байна.
Сүүлийн 27 жилийн турш АНУ далай тэнгисийн эрэг хавийн нутгаас газрын тсос олборлохыг хориглоод байсан юм. Гэвч энэ хориг нь өнөөгийн нөхцөл байдалд тохирохгүй болжээ. АНУ ын эрэг хавийн нутгийн газрын гүнд 18 тэрбум баррель газрын тос, 77 триллион куб метр байгалийн хийн нөөцтэй орпд газар байгаа. АНУ жилд 7,6 тэрбум баррель газрын тос, 500 тэрбум куб метр байгалийн хий хэрэглэдэг гэсэн тооцоог АНУ ын дотоод хэргийн яам хийжээ байна. Одоо АНУ д нэг галлон бензин 4 долларын үнэтэй байна. АНУ ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж байгаа Жон Маккейн энэ саналыг дэмжиж байгаа бол Ардчилсан намын нэр дэвшигч Барак Обама эсрэг байр суурьтай байна. Цагаан ордонд хийс эн хэвлэлийн бага хуралын үеэр АНУ ын төрийн тэргүүн Жорж Буш

Эр. Америкийн ард түмэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зогсоох арга хэмжээ авахыг хүлээж байна. Иймд би Аляскийн туйлтай ойролцоо бүс нутагт олборлолт хийх зөвшөөрөл олгохыг хүсэж байна. 1981 онд АНУ эрэг орчмын газрын гүнээс ашигт малтмалын олборлолт хийхийг хориглосон шийдвэр гаргасан юм.

Лид3. Дэлхийн халуун цэг болоод байгаа Газын зурваст гал зогсоох тухай гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Өчигдөр Газын зурваст гал зогсоох гэрээг Израилийн засгийн газар, Палестины ХАМАС бүлэглэлийнхэн байгуулсан тухай бид мэдээлсэн билээ.
Гэрээний дагуу талууд хагас жилийн турш харилцан буудалцаанаа зогсоож, цэргийн олзны хүмүүсийг солилцох болжээ. Хэрвээ талууд гурван хоногийн турш цэргийн ажиллагаагаа зогсоох юм бол Израиль улс Газын зурвасын бүслэлтээ зогсоож, цахилгаан эрчим, хүч, түлш, шатахуун, хүнсний бүтээгдэхүүнийг Палестинд нийлүүлэх юм байна. Гал зогсоох тухай гэрээ байгуулахаар Израиль Палестины хооронд хэдэн саирын турш хэлэлцээр хийгдсэн юм. Энэ гэрээг байгуулахад Египетийн дипломатууд зуучлагчаар ажиллажээ. Израилийн ерөнхий сайд Эхуд Ольмерт гал зогсоох гэрээ байгуулагдсантай холбогдуулан телевизээр үг хэлэхдээ хэрвээ Палестины тал гэрээгээ зөрчих юм бол өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа хийнэ гэж анхааруулсан байна.
Лид4. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын парламент Лиссабоны гэрээг соёорхон баталжээ. Энэ гэрээг хүлээн зөвшөөрсөн 19 дахь орон нь Европын холбоо болжээ.
Өнгөрсөн долоо хоногт Лиссабоны гэрээг Ирланд улс хүлээн зөвшөөрөөгүй юм. Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрөөгүй асуудлыг маргааш Брюссель хотод зохион байгуулах гэж байгаа юм. Лиссабоны гэрээг хүлээн зөвшөөрсөн Их Британи парламентад Евро хорооны тэргүүн Жозе Мануэль Баррозу талархал илэрхийлсэн байна. Лиссабоны гэрээг батлах эсэх асуудлаар Их Британий парламентад ширүүн маргаан, хэлэлцүүлэг өрнөсөн юм.
ТОВЧ
Абхазын төмөр замд хоёр удаа дэлбэрэлт болжээ. Сухуми хотоос холгүй газар оросын мэргэжилтнүүдийн ажиллаж байсан газраас холгүй дэлбэрэлт болсон байна. Энэ дэлбэрэлт нь ОХУ ын төмөр замын цэргийн эсрэг чиглэсэн байна гэж хууль сахиулагчид үзэж байна.

6 сарын 17 нд инетрнэтийн Firefox браузерийн шинэж хувилбар гарсан байна. Firefox программыг интернэт хэрэглэгчдийн 15% нь ашигладаг юм.

ОХУ ын нийслэлд Москвагийн олон улсын кино наадам 30 дахь удаагаа болж байна. Кино наадмын хүрээнд Ази, Хойд Америк, Европын 16 орны уран бүтээлчид оролцож байна. ОХУ аас “Цэцэрлэгт хүрээлэн”, “Нэгэн удаа хөдөө” зэрэг кино оролцож байна. Кино наадмын ерөнхий шүүгчээр найруулагч Лив Ульман томилогджээ. 10 хоног үргэлжилэх кино наадмын үеэр нийт 200 гаруй киног үзүүлэх юм байна.

Боливи, Колумб, Перугийн тариачид 2007 онд тариалсан коконы хэмжээгээрээ дээд амжилт тогтоосон байна. Энэ нь 2006 оныхтой харьцуулах юм бол 16 хувиар илүү байна гэсэн үг юм.

Лид5. ОХУ ын Владивосток хотын хоёр иргэн замын машинд дайгдаж 12 мянган км-ын тэртээ орших Калининград хот руу аялах гэж байна. Тэд өөрсдийн аялалаа “Нарыг дагаж” гэж нэрлэжээ.
Тэд замдаа тохиолдсон адал явдлынхаа тухай интернэтээр мэдээлж байх юм. Аз туршсан энэ аялалд гарахдаа тэд аяны майхан, уутан хөнжил, үүргэвч авчээ.
Эр. Аялалд гарах нь миний эртний мөрөөдөл байсан. Мөрөөдөл маань биелэж эхлэж байгаад би баяртай байна.
Тэд замдаа гараад таван минут зогссоны эцэст анхны машин зогсжээ. Жолооны ард эмэгтэй хүн байсан нь хол замд гарч байгаа энэ үед сайн сайханы бэлэгдэл гэж тэд билэгшээж байна. Замын машинд дайгдаж явах аялалын гол онцлог нь мөнгө төлөх ёсгүй юм. Харин жолоочийг уйдаахгүйн тулд тэд дуулж, шүлэг яруу найраг уншихад бэлэн байна. Тэдний энэ аялал хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тэд ирэх намар гэхэд Калининград хотод хүрнэ гэж найдаж байна.
Лид7. ОХУ ын шигшээ баг Шведийн багтай тоглож байх үед ОХУ ын хөгжөн дэмжигчид төрийн сүлд, далбаа, Полтавын тулаанд ялалт байгуулсан 1 Р Петр хааны хөрөгийг цэнгэлдэх хүрээлэнд гаргаж иржээ.
Оросын баг ялалт байгуулсаны дараа хөгжөөн дэмжигчид нь Австрийн Зальцбург хотод шөнийн турш бүх нийтийн цэнгүүн зохион байгуулжээ. ОХУ ын Владивосток хотод хөл бөмбөгийн тэмцээнийг үзүүлж байсан бар цэнгээний газарууд дүүрэн хүнтэй байжээ. Оросын баг хожсоны дараа хөгжөөн дэмжигчид нь тэврэлдэж бие биедээ баяр хүргэжээ. Тэгвэл Санкт Петербург хотын спорт баранд ч сул суудал байгаагүй байна. Нийслэл Москва ротод хөл бөмбөгийн тоглолтын дараа бүхэл шөнийн турш зугаалага үргэлжилжээ. ОХУ ын баг ялалт байгуулсаны дараа ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тамирчдад баяр хүргэсэн байна.


No comments: