2008-06-24

Дэлхийн мэдээ 2008-06-24 Мягмар гараг

Лид1 Филиппин улсыг дайран өнгөрсөн Фэншень хар салхиний үеэр зорчигч тээврийн усан онгоц хөмөрсөн тухай бид өчигдөр мэдээлсэн билээ. Осолдсон усан онгоцоор 850 хүн зорчиж явсан байна. Аврах албаныхан өчигдөр 33 хүний амь насыг аварсан. Үлдсэн 800 гаруй хүний хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна.
Ор сураггүй алга болсон хүмүүсийн эсэн мэнд олно гэсэн найдвар цаг хугацаа өнгөрөх тусам багасаж байна гэж аврах албаныхан, эргийн хамгаалагчид олон нийтэд мэдэгджээ. Өнгөрсөн бямба гаригт Манила хотын усан боомтоос хөдөлж Сегу хотыг зорин явсан усан онгоц Сибуян арлын ойролцоо хүчтэй давалгаа, салхиний улмаас хөмөрсөн юм. Тэнгис далайд хар шуурга болж байхад усан онгоцыг аялалд гаргах зөвшөөрөл олгосон далайн тээвэр эрхэлдэг компанийг Филиппиний засгийн газар энэ эмгэнэлт хэрэгт буруутай гэж үзэж байна. Фэншень хар салхиний үеэр Филиппины арал дээр 220 гаруй хүн амь насаа алдаж 400 гаруй хүн ор сураггүй алга болсонд тооцогдож байна. Байгалийн гамшигийн үеэр салхиний хурд цагт 200 кмт хүрч байжээ.
Лид2.Дундад азийн орнуудаар үер болж, харин Европын орнуудад хэрт халуун болж байна.
Украин улсын Львов хотод хүчтэй аадар бороо орж, салхиний хурд ширүүсч байгалийн онц ноцтой үзэгдэл болж өнгөрчээ. Байгалийн гамшигийн үеэр дөрвөн хүн амь насаа алдсан байна. Тэдний хоёр нь аяганд ниргүүлсэн бол нэг хүн модонд дарагдаж нас баржээ. Харин нэг эмэгитэй байшингийн хана нь нурах үед даруулж амиа алдсан байна. Украины Тернопольск мужийн хэд хэдэн сууринд цахилгаан эрчим хүч тасраад байна. Украины онц байдлын яамны хэвлэлийн албанаас тараасан мэдээнд салхи шуурганы үеэр 2000 гаруй цахилгаан дамжуулах шугам утас тасарч, 30 гаруй барилга байшин эвдэрчээ. Хотын зам дагуу унасан мод зам тээврийн хөдөлгөөнд хүндрэл учрууллаа. Одоо аврах албаны байгалийн гамшигийн учруулсан хохиролыг арилгах ажилд ороод байна. Тэгвэл Гүржийн зүүн зүгийн бус нутгаар аадар бороо орж голын усны түвшин эрс нэмэгдэж эргээсээ хальжээ. Нийслэл Тбилисиг Гуржаани хоттой холбосон авто зам усанд автаж тээврийн хөдөлгөөн 6 цаг саатсан байна. Аврах албаныхан жолооч нарт хандан зам дээр машинаа орхиж өөрсдөө аюулгүй газар түр хугацаанд хоргодохыг зөвлөжээ. Үерийн ус Байшин барилгийн нэг дүгээр давхар үерийн усанд автжээ. Гүржийн усан үзмийн тариалнгийн гол бүс нутагт үер буусан нь тариаланчдийн сэтгэлийг зовоож байна. Дундад азийн орнуудаар үер усны гамшиг нүүрлэж байгаа бол Европын зүүн хойд бүс нутгийн орнуудад аагим халуун болж байна. Тухайлбал Италийн Больцано, Брешни, Верона хотуудад цельсийн 37 хэмийн халуунтай байна. Зарим газар цельсийн 40 хэм хүрч халжээ. Цаг уурын албаныханы мэдээгээр өнөөдөр Ром хотод 35, Милан хотод 32, Турин хотод 37 хэмийн халуун болж байна. Аврах албаныхан ард иргэдэд хандан цэвэр ус их хэмжээгээр уух, онц шаардлагагүй бол гэрэээсээ гарахгүй байх, хөнгөн хооллохыг зөвлөж байна.

Лид3. ОХУ ын ерөнхий боловсролын сургууль төгсөгчидийн мөнгөн хонхны баяр өчигдөр болжээ. Баярын ёслол бүхэл шөнийн турш үргэлжилсэн байна.
Өчигдөр Кремлийн ордонд сургуулиа амжилттай төгссөн залуучуудад шагнал гардуулах ёслол болж өнгөрчээ. Харин орой нь Улаан талбайд урлагийн ододын оролцсон баярын концерт болсон байна. Олон нийтийн цэнгүүний үеэр аюулгүй байдлыг хангахын тулд 3500 гаруй цагдаагийн албан хаагчид ажиллажээ. Өчигдөр Москва хотод согтуурлах ундаа, шилэн лонхтой хүйтэн ундаа худалдахыг хориглосон байна. Улаан талбайд болсон концертыг 5000 хүн үзсэн бол, Ялалтын талбайд 2000 гаруй залуус шөнийг өнгөрүүлжээ. Өнгөрсөн шөнө ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Ялалтын талбайд гэнэт очиж төгсөгчидтэй уулзжээ.

Лид4. Энэ долоо хоногт болох парламентын нөхөн сонгуульд тус улсын ерөнхий сайд асан Наваз Шарифыг оролцохыг пакистаны шүүх хориглосон байна.
Пакистаны ерөнхий сайд асан Наваз Шарифыг парламентын нөхөн сонгуульд оролцохыг хориглосон байна. Учир нь 1999 онд Наваз Шариф ял шийтгэл хүлээж байсныг үндэслэн шүүх ийм шийдвэр гаргажээ. Урьд нь сонгуулийн комисс түүнийг сонгуульд оролцуулахад бэлэн гэдгээ илэрхийлж байлаа. “Мусулманы лиг” сөрөг хүчний намынхан шүхийн шийдвэрийг улс төрийн учир шалтгаантай гэж үзэж байгаа юм байна. Ингэснээр Наваз Шариф ч тэр , Пакистаны ардын сөрөг хүчний намын тэргүүн бөгөөд Беназир Бхуттогийн нөхөр Асиф Али Зардари ч тэр сонгуульд оролцох эрхгүй болжээ. Өнгөрсөн оны сүүлчээр Пакиистаны төрийнэ тэргүүн улс орондоо онц байдал зарлаж Улсы дээд шүүхийн шүүгч нарыг бүгдийг нь халж сольж өөрийн талын хүмүүсийг томилжээ.

Лид5.Удахгүй Тегеранд АНУ ын дипломат төлөөлөгчийн газар байгуулагдан гэж Ассошиэйтэд пресс агентлаг мэдээлсэн байна.
3О жилийн өмнө АНУ Ирантай дипломат харилцаагаа тасалсан юм. Өнөөдөр америкийн дипломатууд америкчууд Иранд ажилладаггүй бөгөөд Тегеранд суугаа Швейцарийн элчин сайдаар дамжуулан холбоо харилцаагаа явуулж иржээ. АНУ дипломат харилцаа тогтоогоогүй өөр нэг улс нь Куба юм. Харин Куба дахь Америкийн эрх ашгийг хамгаалах байгуулага элчин сайдын яамны үүргийг гүйцэтгэдэг байна. Америкийн виз олгох, орон нутгийн хүн амыг америкийн соёлтой танилцуулах асуудлыг ч энэ байгуулага давхар хариуцдаг. Харин АНУ ойрын үед дипломат төлөөлөгчийн газраа байгуулж магадгүй гэж ассошэйтэд пресс агентлаг мэдээлж байна.

Лид6. Сербийн социалист нам баруун чиг баримжаатай Ардчилсан намтай хамтран ажиллах болжээ. Ингэснээр Серб улс европын холбооны бүрэн эрхэт гишүүн болох магадлалыг улам ихээр нэмэгдүүлж байгаа юм.
Сербийн социалист намынхан эрх баригч намтайгаа эвсэл болж ажиллах тухай шийдвэрийг олонхийн саналаар гаргажээ. Парламентын сонгуульд Сербийн ардчилсан нам ялалт байгуулсан юм. Гэвч дангаараа засгийн газар байгуулахад Ардчилсан намынханы авсан санал нь хангалтгүй байгаа юм. Социалист намынхан ардчилсан намтай эвсэл болсноор парламентын дарга, мөн хоёр сайдын албан тушаалыг авах болжээ. Сербийн ерөнхийлөгч Борис Тадич хоёр нам эвсэл болж байгааг дэмжиж, шинэ засгийн газар эмхлэн байгуулах асуудлаар хэлэлцээ хийж эхлэхийг уриалсан байна.

Лид7. 2008 он гарсанаас хойш газрын тосны үнэ 40 хувиар нэмэгдэж дэлхийн олон оронд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өртөг өсөх үндсэн шалтгаан нь болж байна.
Ази, Европын орнуудад газрын тосны үнэ нэмэгдэж байгааг эсэргүүцсэн жолооч, загасчид, хөдөө аж ахуй эрхлэгчдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан юм. Үүний дараа дэлхийн хамгийн томоохон газрын тос нийлүүлэгч Саудын Араб улс энэ асуудлаар олон улсын хэмжээний чуулган зарласан билээ. Саудын Арабын Жидди хотод болж өнгөрсөн газрын тосны үнийг тогтоон барих олон улсын чуулга уулзалт тодорхой үр дүнд хүрч чадсангүй. Үүний дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байна. АНУ д нэг баррель газрын тосны үнэ 2 доллар 11 центээр нэмэгдэж 136 доллар 73 цент болжээ. Харин Британи улсад хар алтны үнэ нэг доллар 47 центээр нэмэгдэж 136 доллар 33 цент хүрсэн байна. Саудын Арабын газрын тосны сайд олборлолтоо өдөрт 200 баррелиар нэмэгдүүлнэ гэж амалсан ч үнийн өсөл үргэлжилсээр байна.

Лид8. АНУ ын сансрын уудмыг шинжлсэн судлах төвийн илгээсэн судалгааны Феникс төхөөрөмж Ангараг гариг дээрээ мөс байгааг илрүүлсэн байна.
Ангараг гариг дээр судалгаа шинжилгээний ажил хийж байгаа Феникс төхөөрөмж одоогоос хэдэн хоногийн өмнө хөрсний дээж авч байхдаа цагаан өнгийн гялалзсан зүйлийг олсон байна. Дөрвөн хоногийн дараа өнөөх цагаан өнгийн бодис алга болжээ. АНУ ын сансар судлаачид ангараг гаригийн хойд туйлын мөнхийн цэвдэгтэй газар хөрсний гүехэн хэсэгт дээр мөс байна гэсэн дүгнэлтийг хийж байна. Зарим судлаачид энэ бодис давс байж болох юм гэж таамаглал дэвшүүлсэн юм. Гэвч давс алга болох боломжгүй. Харин мөс хэсэг хугацааны дараа хайлсан гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

No comments: