2008-06-12

Дэлхийн мэдээ 2008 06 12 Пүрэв гараг

Лид1. АНУ ын Айова мужид хүчтэй хар салхи болжээ. Хар салхи бойскаут хүүхдүүдийн хуаран хэлмэгджээ.
Литлл Сиу хуаранд байсан 120 хүнээс хоёр нь нас барж, 40 гаруй хүн шархадсан байна. Байгалийн гамшигийн дараа Сиу хотоос аврах албанхан бойскаутуудын хуаранд ирсэн байна. Тэд шархадсан хүүхдүүдэд эмнэлэгийн тусламж үзүүлж, хуаранг сэргээн босгох ажилд туслаж байна. Хар салхиний үеэр олон арван мод үндсээрээ булга сугарч зам дээр унажээ. Бойскаутуудын хуаран байрлаж байгаа газар хар салхи болох тухай сэрэмжлүүлэг мэдээ ирсэн байна. Гэвч тэдэнд хар шуурганы үеэр хоргодох тохиромжтой газар байгаагүй байна.

Лид2. Балбын хамгийн сүүлчийн эзэн хаан Гьенендра Катманду хотын төвд байдаг хааны ордонг гэр бүлийнхээ хүмүүсийн хамт орхин явжээ.
Балбын хамгийн сүүлчийн эзэн хаан ордоноо орхиж явахдаа хэвлэлийнхэнд хандан шинээр эмхлэгдэн байгуулагдаж байгаа бүгд найрамдах засаглалтай төрийг бэхжүүлэхэд хүчин зүтгэх болно гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн 5 сард Балбын парламентын олонхи маоист намынхан эзэн хаант засаглалаас татгалзах шийдвэр гаргасан юм. Балбын эзэн хааны ордон нь музей болж байгаа юм. Балбын засгийн газар Гьенендрад зориулан хотын захад цэцэрлэгт хүрээлэнтэй, жижигхэн байшинг санал болгожээ. Гьенендра казино, зочид буудал, цай, тамхиний үйлдвэрийн эзэн юм. Тэр хаан ширээнээс татгалзаж байгаа ч бизнес эрхлэх эрхтэй байх юм. Катманду хотын хааны ордоны цогцолборын тусгайлан гаргасан талбайд эзэн хааны хойд эхийг амьдрахыг эрх баригчид зөвшөөрсөн байна. 2001 онд Балбын угсаа залгамжлах хан хүү Дипендра гэр бүлийнхээ бүх гишүүдийг буудан хороосон юм. Энэ нь Балбад хааны гэр бүлийн нэр хүнд унах гол шалтгаан болжээ. Энэ аллагын дараа тэнгэрт хальсан хааны дүү Гьянендра хаан болсон юм. Эзэн хааныг ордоноо орхиж жирийн иргэний хувиар амьдрах болсонд хүмүүс олон янзаар хандаж байна. Түүнийг ордоноосоо гарах үед олон мянган цугларсан байна.

Лид3. Аль Кайда алан хядах бүлэглэлийн тухай нууц мэдээлэлтэй хавтасыг Лондоноос Суррей гүнлэгийг чиглэн явж байсан галт тэрэгний суудал дээр орхисон байжээ.
Нууц мэдээлэл агуулсан хавтас яаж яваад метронд байсныг судлахаар Лондоны цагдаагийн газрынхан ажиллаж байна. Уг нь энэ баримт бичигийг Английн ерөнхий сайдын тамгийн газрын мэдэлд ажилдаг тагнуулын газрын ажилтан хариуцдаг юм байна. Нууцыг зэрэглэлд хамаарах баримт бичгийг олсон зорчигч хавтастай материалыг бүгдийг нь үзэж танилцсан байна. Дараа нь Их Британий Би Би Си телевизид дамжуулжээ. Энэ үед алдагдсан баритмт бичгийг цагдаа нар хайж байсан байна. Би Би Си ийн тоймчийн мэдээлснээр энэ хавтасанд нийт 7 хуудас хоёр илтгэл байжээ. Эхний илтгэлийг нь Их Британий дотоод хэргийн сайдад зориулсан бол нөгөөг нь батлан хамгаалахын сайдад гэж хаягласан байна. Тусгай албаныханы бэлтгэсэн энэ бичиг баримттай танилцах эрх зөвхөн Их Британи, АНУ, Канад, Австралиийн засгийн газарт ажилладаг хэдхэн хүн л байдаг гэнэ.

Лид4. Алан хядах ажиллагаанд сэжиглэгдэж байгаа хүнийг шүүхийн шийздвэргүйгээр 28 аас 42 хоног хориж болох тухай хуулийг Их Британий парламент баталсан байна.
Энэ хуулийг батлахыг Их Британий ерөнхий сайд Гордон Браун санаачилж, идэвхитэй дэмжиж байжээ. Алан хядлагатай тэмцэх тухай хуулинд өөрчлөлт оруулахыг Их Британий парламентад суудалтай консерватив, либерал намынхан аль алин нь дэмжсэн байна. Тэдэнтэй санал нэг байгаагаа Лейборитст намын 37 гишүүн илэрхийлжээ. Ийнхүү хуулинд өөрчлөлт оруулахыг 315 гишүүн дэмжиж 306 гишүүн эсэргүүцсэн байна. Шүүхийн ямар шийдвэргүйгээр хорихийг Их Британий эрх зүйн гол заалт байсан юм. И Британий ерөнхий сайдаар ажиллаж байсан Гордон Браун шүүхийн шийдвэргүйгээр хорих хугацааг онц нөхцөлд байдалд 90 хоног байлгах тухай санал дэвшүүлж парламентаар хэлэлцүүлж байсан ч тухайн үед парламентын гишүүдийн дэмжлэгийг хүлээж чадаагүй юм. Хуулинд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэгчид хүний эрхийг зөрчсөн хэрэг гэж үзэж байна.

Лид5.Токиогийн төв гудамжинд хэрэг үйлдсэн япон залуу өөрийнхөө гэмт хэргийн тухай нэгбүрчлэн Интернэтэд урьдчилан өгүүлсэн байжээ.
25 настай Томохиро Като гэгч энэ япон залуу “ Би машинаараа хүмүүс рүү дайран орно. Машин нэмэр болохгүй бол хутга хэрэглэнэ. Бүгдээрээ баяртай “ гэж бичсэн байжээ. Като өмнө нь ч санаа бодлоо өөр сайтанд бичиж байсан боловч хэн ч түүний үгийг тоогоогүй юм байна. Учир нь Томохиро компьютерийн тоглом болон зурагтай номыг улайран шүтдэг байснаас дүрдээ итгэмнээс ийм хэрэг үйлдсэн бололтой. Гэхдээ гэмт хэрэгтэн Интернэтэд байсан бүдүүвчийн дагуу ачааны машинтай хүмүүс рүү дайран ороод дараа кабинаас гарч дайралдсан хүнээ хутгалж эхэлжээ. Үүний улмаас 7 хүн амиа алдаж , 11 хүн гэстэж шархаджээ.

Лид6. Луун завь гэдэг үндэсний уламжлалт баяраа хятадууд 25ОО жилийн өмнөөс тэмдэглэж иржээ. Тэр үед хятадын нэрт яруу найрагч Цюй Юань хаанд хандаж авилгыг устгах талаар нэг биш удаа санал тавьж байжээ.
Гэвч хаан түүнийг нийслэлээс хөөсөн байна. Энэ доромжлолыг тэвчиж чадаагүй яруу найрагч голд үсрэн оржээ. Түүнийг хайрладаг тосгоны оршин суугчид цогцсы нь эрж олох гэж хэдэн өдөр завиар хөндлөн гулд хөвжээ. Цогцсы нь битгий хөндөөсэй гэсэндээ хүмүүс голын луунд навчинд ороосон цагаан будаа голд цацаж өгч байсан гэнэ. Одоо үүний оронд ууттай эмийн ургамал хаяж өгдөг болсон байна. Луун завины баярыг хятадад үндэсний спортын нэг төрөл гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөг юм байна.

Лид7. Сидней хотод энэ дэлхийн хамгийн том пицца хийсэн байна.
Энэ дээд амжилт тогтоохын тулд 5ОО кг гураил , 25О литр улаан лоолийн сүмс, 35О кг моцарелла бяслаг зарцуулж 25 тогооч ажиллажээ. ЭНэ пицци 221 метр урт буюу 826 порц болсон нь 3 долоо хоногийн өмнө АНУ ын Флорида мужийн чадварлаг тогоочдын хийсэн пиццанаас яг 1 метрээр илүү болжээ. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь ядуу болон бага орлоготой хүмүүст зориулсан түр зуурын төлбөргүй цайны газрыг нээх явдал байжээ.

Лид8. Лондоны дуудлага худалдааны газар грекийн алдарт тэрбумтан , усан онгоцны эзэн Аристотель Онассисын охин Кристина Онассисын алмаз эрдэнийн үнэт эдлэлүүдийг нь худалдахаар болжээ.
Энэхүү 23О ширхэг үнэт эдлэл ойролцоогоор 1О сая доллараар үнэлэгдэж байгаа юм байна. Үүний дотроос 19 р зууны үеийн гайхамшигтай цаггаан алмаазаар хийсэн хүзүүний сондор, мөн Будда бурханы дүртэй хүзүүний зүүлт олны анхаарлыг ихэд татаж байгаа гэнэ.

Энэ зүүлт олон жилийн турш охиных нь нэрээр нэрлэгдсэн “Кристина” дарвуулт онгоцон дээр хадгалагдаж байжээ. Охин Кристина нь эцгийнхээ өв хөрөнгөний гуравны хоёрыг нь 24 настай байхдаа өв залгамжлан авчээ.
Хэд хэдэн удаа , түүний дотор ЗХУ ын иргэнтэй ч бас гэрлэж байсан байна. Зарим нэг үнэт эдлэлээ тэрбээр Москвад байдаг орон сууцандаа авчирч байсан бөгөөд 37 насандаа учир битүүлэг нөхцөл байдлаар нас баржээ. Түүний асар их өв хөрөнгийг охин Афина нь өвлөн авсан гэж НТВ мэдээлсэн байна.

Лид8. Буффалогийн их сургуульд дээр явуулсан туршилт библийн сударт харшлахаар үр дүн үзүүлсэн байна. Од болон тодорсон хүмүүсийг шүтэн бишрэх нь хувь хүний хөгжлийн хэвийн үе шат болдог гэсэн дүгнэлтэнд эрдэмтэд хүрчээ.
Ялангуяа өөртөө итгэлгүй , харилцан ярицахдаа муу хүмүүст сохроор шүтэн бишрэх явдал бүр ч ашигтай байдаг гэнэ. Учир нь ийм хүмүүс өөрөө эзэмшмээр санагдсан зан чанараа шүтэн бишрэгчтэйгээ дотроо хуваалцан , түүн рүү тэмллүж байдаг юм байна. Хайртай жүжүигчин , дуучин , тамирчныхаа амьдралыг шүтэн бишрэгчид илүү их сонирхдог бөгөөд сонсож мэдсэн мэдээллээ сэтгэл дотроо удаан хадгалж чаддаггүй байна. Тйим учраас өөрийн эрхгүй санаа бодлоо хуваалцах хүн эрж хайснаар харилцааны үнэлж баршгүй дадал зуршилтай болдог аж.

Лид9. Санкт Петербург хотын Манежад багт наадмын хувцасны түүхийг илтгэн харуулсан үзэсгэлэн нээгдсэн байна.
3 долоо хоног зохион байгуулагдах энэ үзсэгэлэнгээс нүд эрээлэм, сонирхол татам янз бүрийн эдлэл хэрэглэл бүхий улиран өнгөрсөн он жилүүдийн хувцас хунар мөн ордны нийтийн бүжгийн даашинз зэргийг үзэж харж болно. Мөн үзэгчид орчин үеийн хувцасны загвар зохион бүтээгчдийн үзүүлбэрийг үзэж, түүхийн тухай лекц сонсож болно гэнэ. Нева мөрний эргийн энэ хот хувцасны загвараа үеийн үед тэргүүлж иржээ. Энэ үзэсгэлэнд Эримтаж музейд хадгалагдаж байгаа Хааны ордонд хамгийн сүүлд 1903 онд болсон үдэшлэгт ихэс дээдсийн өмссөн хувцасыг үзэгчдэд дэлгэн харуулж байна. Багт наамдын хувцас түүхийн янз бүрийн үед хэлмэгдэж байсан байна. Тухайлбал 1917 оны 10 сарын үйл явдлын үеэр Голицына гүнгийн авхайн хувцасны сувдан чимэглэл нь алга болжээ. Мэргэжилтнүүд сүүлд сэргээн засварлахдаа хиймэл сувд хийсэн байна. Түүнээс гадна Александр Федоровнагийн хувцасны бүх эрдэнэсийн чулууг хулгайд алдаж байжээ. Алдагдсан эрдэнэсийн эргэж олсон бөгөө одоо ОХУ ын эрдэнэсийн санд хадгалдаг байна. Багт наамдын хувцасны үзэсгэлэн 20 хоног үргэлжилэх бөгөөд үзэгчдэд эртний хувцас, эртний эдлэлийн үнэ цэнэ, ур хийцийн нарийн ширийнийг таниулах зорилготой юм байна.

No comments: