2008-06-10

Дэлхийн мэдээ 2008 06 10 Мягмар гараг

Лид1. БНСУ ын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон байна.
АНУ аас үхрийн мах импортоор авах шийдвэр гаргасны дараа БНСУ ын олон хотод эсэргүүцлийн жагсаал цуглаан болсон юм. Ард түмнийхээ дэмжлэгийг авч чадахгүй байгаа засгийн газрын гишүүд бүгд албан тушаалаа орхих өргөдөлөө гаргасан байна.
Одоогоос таван жилийн өмнө АНУ д үхрийн галзуу, шүлхий өвчин дэгдсэний дараа БНСУ ын засгийн газар америкаас үхрийн мах худалдан авахаас татгалзсан юм. Энэ шийдвэрийг тухайн үед Солонгосын иргэд зуун хувь дэмжиж байжээ. Харин энэ оны 5 сард БНСУ ын засгийн газар АНУ аас үхрийн мах худалдан авахгүй байх хоригийг цуцулжээ. Олон сая солонгосчууд америк үхрийн мах эрүүл ахуйн шаардлага хангахгүй, аюулт өвчний вирустэй гэж болгоомжилсон хэвээр байна. Гэвч ажиглагдчид энэ бол америкаас үхрийн мах авахаас татгалзаж байгаа шалтгаг. Үнэн хэрэгтээ Солонгосын хөдөө аж хауй эрхлэгчид өөрсдийн зах зээлээ алдахгүйн тулд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан гэж тайлбарлаж байна. Өчигдөр Сөүлд хотод бараг нэг саяй хүн оролцсон өргөн хэмжээний жагсаал цуглаан нь эмх замбараагүй байдал болон хувирч жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан юм. Харин өнөөдөр өглөө БНСУ ын засгийн газар огцорч байгаагаа зарласан байна.

Лид2. АНУ ын ерөнхийлөгч Жордж Буш Словенид хүрэлцэн ирсэн байна. Европын улсуудад өнгөрүлэх энэхү 7 хоног нь түүний Европод хийж байгаа сүүлчийн айлчлал болж байгаа гэнэ.

Өнөөдөр АНУ ын ерөнхийлөгч Жорж Буш Любляны нэгэн шилтгээнд Европын Холбооны тэргүүнүүдтэй уулзаж Европын Холбоо болон АНУ ын улс төрийн бодлогын нэн тэргүүний зарим нэг асуудлуудыг авч хэлэлцэх гэж байгаа юм байна. 2ОО9 оны 1р сард бүрэн эрхийнхээ хугацааг дуусгах америкийн ерөнхийлөгчид баяртай гэж хэлэхийнхээ өмнө Европын холбооны гишүүн орнуудын тэргүүнүүд Европ болон АНУын аль аль нь нэгдмэл үзэл бодол баримталдаг дэлхийн улс төрийн бодлогын зарим нэг асуудлуудын талаар хэлэлцэн ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уулзалтын явцад хоёр тал Иран , Зимбабве улсуудад нилээд хатуу чанга арга хэмжээ авна нэж сүрдүүлж магадгүй тухай Би Би Си гийн сурвалжлагч мэдээлсэн байна. Хэрвээ Иран ураныг баяжуулах хөтөлбөрөө устгахгүй юм бол Ираны банкнуудын эсрэг хориг арга хэмжээгээ дахин чангатгахаа ч бас Тегеранд сануулсан байна. Ийм арга хэмжээг аль эрт боловсруулсан гаргасан бөгөөд одоо ажилдаа орохыг Европын Холбооны Вашингтоны төлөөлөгч Бойден Грей европын улсуудад уриалсан байна. Үүнээс гадна уулзалтын үеэр Зимбабвегийн ерөнхийлөгчийн сонгуулийн 2р үеийн өмнө болон явцад хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлыг ажиглах үүднээс тус улс руу ажлын хэсэг илгээх хүсэлт бүхий мэдэгдлийг боловсруулан НҮБ ын ерөнхий нарийн бичгийн даргад илгээх гэж байгаа юм байна. Словенид айлчилсныхаа дараагаа Жорж Буш Герман, Итали, Франц, Их Британид хүрэлцэн очих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Лид3. Украины Донецск мужийн Карл Марксийн нэрэмжит Енакиево уурхайд метан дэлбэрч 37 уурхайчин газрын гүнд хашигдаадж байгаа талаар бид өчигдөрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө мэдээлж байсан билээ. Украиний аврах албаныхан шуурхай арга хэмжээ авсаны үр дүнд 23 хүний амийг аварсан байна.
Украины Донецск мужийн нүүрсний уурхайгаас аврах албаныхан 23 хүнийг өнгөрсөн шөнө аварчээ. Нэг хүний цогцосыг уурхан гүнээс гаргасан байна.
Одоо өөр 12 хүний хувь зача хэрхсэн нь тодорхогүй байна. Украиний зерөнхий сайдын орлогч Александр Турчинов үлдсэн 12 хүнийг эсэн мэнд байгаа дээр нь уурхайн гүнээс олж аврах найдвар байгаа гэж хэвлэлийнхэнд мэдээлсэн байна. Энэ уурхайгаас нүүрс олборлох ажлыг 6 сарын 6 нд хааж засварын ажл хийж байжээ. Газрын гүнд 1000 метрийн гүнд засварын багийнхан ажиллаж байхад ням гаригийн өглөө метан дэлбэрсэн юм. Уурхай дэлбэрч байх мөчид ойролцоо амьдардаг хүмүүс гар утасны камераар видео бичлэг хийжээ. Энэ бичлэгийг өнөөдөр дэлхийн олон орны телевизээр үзүүлж байна. Уурхайд маш хүчтэй дэлбэрэлт болсон нь энэ бичлэгээс харагдаж байгаа юм.

Лид4.Дэлхийн олон оронд салбараа нээсэн америкийн түргэн хоолны Макдональдс зоогийн газар өөрийн сэндвичний жорноос зүссэн улаан лоолийг хасаж байна. Учир нь АНУ ын хэд хэдэн мужид улаан лоольноос болж олон хүн хордлого авчээ.
Гэхдээ Макдональс зоогийн газар ногооны салатандаа улаан лоолийг урьдийн адил хийх юм байна. Улаан лоолийг хүнсэндээ хэрэглэхийн өмнө сайтар угааж цэвэрлэж байхыг америкиймн эрүүл ахуйч эмч нар зөвлөж байна. Гэхдээ Макдональдсийн сэндвич идээд гэдэсний халдварт өвчин туссан тохиолдол гараагүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор улаан лоолийг сэндвичнээс хасаж байна гэж Макдональсдийн захиргаа мэдэгдсэн байна. Макдональдсаас гадна гадна америкийн түргэн хоолны Burger King, Taco Bell зэрэг түргэн хоолны газрууд улаан лоолноос татгалзаж байгаа юм бсайна.

Лид5. АНУ ын зүүн хойд зүгийн нутгаар хүчтэй аадар борооны дараа үер болж байна. АНУ ын Висконсон, Индиана мужийнхан үерт нэрвэгдээд байна.
АНУ ын Висконсон мужид сүүлийн тавин жиод болж байгаагүй үер буужээ. Үер усны гамшигийн үеэр 100 гаруй хүн толгой хоргодох орон гэргүй болсон байна. Эргээсээ хальсан голын ус замдаа тааралдсан бүхнийг урсгажээ. Орон сууцны том байшингууд шүдэнзний модоор хийсэн юм шиг л нурж байна. Гамшигийн бүсэд цахилгаан эрчим хүч тасарсан бөгөөд зөвхөн нисдэг тэрэгээр л хүмүүсийг аврах ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр Индитана мужид болсон үерийн усанд 10 хүн амиа алдсан юм. АНУ ын зүүн хойд зүгийн нутагт үер усны гамшиг нүүрлэсэн бол Нью Жерси, Нью Йорк мужийнхан аагим халуун бүгчим өдрүүдийг мэдэрч байна. Энд агаарын хэм цельсийн 40 хэмд хүрчээ. Хэт халууны үед хүмүүс сэнс, сэрүүцүүлэх зорилгоор агааржуулагчаа бүхм хүчин чадлаар нь ажилуулжээ. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэждамжуулах дэд станцийн үйл ажиллагаа доголдсон байна. Хотын гудамжинд усан оргилуурт орж сэрүүцэхийг ч зөвшөөрсөн байна.

ТОВЧ
Уругвай улсын эрэгт Монтевидео хотоос холгүй газар ачааны цсан онгоц осолджээ. Газрын тос асгарсанаас болж оцон шувуу олноороо үхсэн байна. Байгаль хамгаалагчид 60 гаруй үхсэн шувуудийг олжээ. Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний хордлого авсан 3 оцон шувууг эрэг орчимоос олжээ.

Apple компани шинэ төрлийн iPhone үйлдвэрлэж тун удахгүй худалдаанд гаргах гэж байгаагаа зарлаж байна. Хоёрдугаар үеийн iPhone худалдаанд гарсанаар “ухаалаг гар утас” ний хэрэглээг нэмэгдүүлж одоо зах зээл дээр зонхилж байгаа Nokia компаний бүтээгдэхүүнхийг шахах зорилготой байгаа юм. Шинэ iPhone ний анхны үнэ нь 199 доллар юм байна.

АНУ ын томоохон хотын нисэх онгоцны буудал дээр хувцасны гаднаас хүний бүх эд эрхтэнг нэвт харах төхөөрөмж байрлуулах гэж байна. Инженерүүд ийм төхөөрөмжийг 10 гаруй нисэх онгоцны буудалд угсарч байрлуулжээ. Металл илрүүлэгчээр илэрдэггүй хуванцар, шаасан эд зүйлсийг илрүүлэхэ ашиглах юм байна. Гэхдээ зорчигчийн нүцгэн зургийг хадгалахгүй. Тэр даруйд нь устгаж байх тухай албаны хүмүүс мэдээлсэн байна.

Канадын эрх баригчид хуучин эвдэрхий машинаа өгч шинэ дугуй үнэгүй авахыг иргэдэдээ уриалж байна. 1996 оноос өмнө үйлдвэрлэсэн төмөр хөлгүүд нь агаар, хүрээлэн байгаа орчнийг орчин үеийн машинаас 20 дахин илүү бохирдуулдаг байна. Иймээс хуучин машиныг хэрэглээнээс шахаж гаргахын тулд ийм арга сэдсэн байна. ИЙм үүнтэй адил арга хэмжээг Румын улсад хэрэгжүүлж байна. Хуучин машинаа хогийн цэгт өөрийн биеэр аваачиж хаях юм бол 1000 еврогийн чех өгөхийг амлаж байна. Энэ зарлалын дараа хуучин машинаа өгөх гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн байна.

Лид6. Испаний ачааны машины жолооч нар шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж зам хааж эсэргүүцлээ илэрхийлж байна.
Алсын тээвэр эрхэлдэг бараг 100 мянга жолооч зам хааж зогсжээ. Тэд шөнийн цагаар Франц руу хүрдэг гол замыг эзэгнэсэн байна. Холын тээвэр эрхлэгчид хөнгөн тэрэг, хот хоорондын үйлчилгээний автобусыг жолоотой нэвтрүүлж байгаа юм байна. Харин том оврын машиныг замаар явуулахаас татгалзаж байгаа юм. Хилийн боомт руу явахаар зүтгэсэн хүнд даацын машины жолооч руу халдсан хэрэг ч гарсан байна. Испани улсад дизелийн түлш, бензиний үнэ он гарсанаас хойш 3 дахин нэмэгджээ. Алсын тээвэр эрхлэгчид засгийн газраасаа хандан хөнгөлөлттэй үнээр шатахуун олгохыг шаардаж байна. Испаний жолооч нарыг дэмжиж байгаагаа Франц, Португалийн жолооч нар илэрхийлээд байна.

Лид7.Боксын дэлхийн аварга агсан Костя Цзю мэргэжлийн дэвжээнд дахин гарахгүй гэдгээ зарлан зодог тайлах гэж байгаагаа мэдэгдсэн байна.
Боксын дэлхийн аварга агсан Костя Цзю хэдхэн сарын дараа 39 нас хшрэх гэж байга бөгөөд амьдралынхаа 3О жилийг боксод зориулжээ. “ 39 нас гэдэг бол тамирчин хүний хувьд бол маш маргаантай үе. Дахиад дэвжээнд гарахгүй гэдэгтээ би 1ОО хувь итгэлтэй байна гэж тэрээр хэлсэн байна.
Гэлээ ч гэсэн Цзю спортоосоо хагацах хүсэлгүй, боксын хувийн академийг байгуулж ирээдүйн боксчдыг хүмүүжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. 3 жилийн өмнө британийн Рикки Хаттонд техникийн нокаутаар ялагдан Олон Улсын Боксын Холбооны дэлхийн аваргын титмээ алджээ. Энэ түүний сүүлчийн тулаан байлаа.

Лид8. Гайхамшигтай залуу Гарри Поттерийн тухай номыг зохиогч , британийн утга зохиолын од болсон Жоан Роулинг хэл шинжлэлийн ухааны докторын зэрэг хүртжээ.
Энэ цолыг зохиолч эмэгтэйд Гарвардын их сургууль гардуулжээ. Энэхүү алдартай сургууль дээр болсон ёслолын ажиллагаанд Жоан Роулингид баяр хүргэхээр тус сургуулийн олон зуун төгсөгчид болон оюутнууд хүрэлцэн ирсэн байна . Тэднйи өмнө үг хэлэхдээ Жоан амьдралдаа ийм юманд хүрэхийн тулд өөрийн хүчинд итгэх итгэл , уран сэтгэмж маань тус болсон гэж ярьжээ. Ажилгүй ганц бие эмэгтэйгээс тэрбум долларын бэл бэнчинтэй амжилтанд хүрсэн ,баян эмэгтэй болон хувирсан тухайгаа дурсан ярихдаа алдаж эндэхээс айлгүй, өөрийн алдаан дээрээ суралцах нь амжилтанд хүрэх гол нууц гэдгийг ч хэлээд анх удаагаа Гарри Поттерийг уншсан хамгийн боловсролтой уншигчдын их хуралд оролцож байна гэж жаахан наргисан байна.

Лид9.Францын ерөнхийлөгчийн гэргий Карла Бруни Николя Саркозид хэрхэн дурласан тухайгаа дэлхий нийтэд ярьсан байна.
“ Карла ,Николя хоёрын үнэн түүх “гэдэг намтарчилсан номондоо ерөнхийлөгчтэй анх уулзахдаа юу ч бодолгүй шууд зөвшөөрч өмнө нь Саркозитай нэг ч ярилцаж үзээгүй мөртөө зоогийн газар хүрч ирсэн тухайгаа өгүүлжээ. Энэ болзоо гайхалтай амархан, ямар ч албадсан шинж чанаргүй болж өнгөрчээ. Сүүлд нь Саркози үзэсгэлэнт бүсгүйг гэрт нь хүргэж өгөөд гэрийн хаягий нь тогтоож авчихад удалгүй цэцгийн баглаа барьсаар буцаж ирсэн гэнэ. Ингээд Карла Саркози хоёр хуримаа яаравчлан хийсэн байна Учир нь Саркози Их Британи руу айлчлалаар явах гэж байсан бөгөөд Бруни ёс дагуу тэргүүн хатагтайн хувьд дагалдан явах ёстой болсон байна.

No comments: