2008-06-23

Дэлхийн мэдээ 2008-06-23 Даваа гараг

Лид1. ОХУ ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, Белоруссийн төрийн тэргүүн Александр Лукашенко нар уулзаж хүмүүнлэг аюулгүй байдлын салбарт хамтран ажиллах тухай тунхаглалд гарын үсэг зуржээ.
ОХУ, Белоруссийн хооронд байгуулсан энэ шинэ тунхаглалд цэргийн салбарт идэвхитэй хамтран ажиллах, олон улсын түвшиний зарим асуудалд нэгдмэл байр суурьтай байх тухай тусгасан байна. Түүнээс гадна Орос, Белоруссийн бизнесмэнүүд харилан хөрөнгө оруулалт хийхийг дэмжих болно гэж энэ тунхагалд заажээ. Хоёр орны хооронд худалдаа хийхэд саад болж байгаа гаалийн татварйн мэдүүлэг, бусад хүнд сурталыг арилгах тухай ч энэ бичиг баримтад дурьдсан байна.

Лид2. Филиппинд “Фэньшень” хар салхи болсны улмаас зорчигч тээврийн усан онгоц хөмөрчээ. Усан онгоцны 700 гаруй зорчигчийн хувь заяа хэрхэсэн нь тодорхойгүй байна.
Цаг агаарын таагүй үзэгдлийн дараа холбоо тасарсан онгоцныг авюрах албаныхан олсон байна. Одоогийн байдлаар 32 хүн аврагдаад байгаа тухай зарим эх сурвалж хэлж байна. Баасан гаригт Манила хотоос Себу хотыг зорин хөдөлсөн энэ хөлөг бямба гаригийн 12 цаг 30 минутад станцтай холбоо тасарсан ажээ. Нийт 1992 хүн тээвэрлэх хүчин чадалтай тус хөлөг дээр байсан зорчигчдын тоо одоогоор маргаантай байна. Хөлгийг эзэмшигч компанийн баримтаас харахад 626 зорчигч, 121 хөлгийн ажилтан байсан гэж байгаа бол орон нутгийн мэдэллийн агентлагийн дамжуулж байгаагаар 820 орчим хүн байсан бололтой. Өнөөдөр өглөө хөмөрсөн усан онгоц руу хоёр дахь аврах баг хөдөлсөн байна. Цаг агаар сайжрах бол аврах ажиллагаанд нисдэг тэрэгийг оролцуулах болжээ. Хар салхи болох гэж байхад зорчигч тээврийн усан онгоцыг аялалд гаргах зөвшөөрөл олгосон хүмүүстэй хариуцлага тооцоно гэж Филлипины ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Усан онгоцыг эзэмшигч компани одоо бүх хүчээ хүмүүсийг эрж хайхад зориулаад байна. Хэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуудлыг ярих эрт байна гэж мэдэгджээ. Улаан загалмайн байгууллагын тооцоолсноор Филлипин улс даяар үер, газрын нуралтаас болж 200 хүн амиа алджээ. Цаг уурын албаныханы тооцоолсноор Фэншень хар салхи цагт 150 километр хүртэл ширүүссэн байна. Олон мянган хүн орон гэрээсээ дайжаад байгаа бөгөөд зам тээврийн харилцаа саатаж, хэд хэдэн газар цахилгаангүй болжээ.

Лид3. Францын төрийн тэргүүн Николя Саркози Израиль улсад айлчлал хийж байна. Ноён Николя Саркози, тэргүүн хатагтай Карла Бруни нарыг нисэх онгоцны буудалд Израилийн ерөнхийдөгч Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нар биечлэн угтажээ.
Би үргэлж Израилийн найз нь байсан. Палестин гэсэн туурга тусгаар улс Израилийн хөрш зэргэлдээ бий болсон цагт л аюулгүй байдал илүү баталгаатай болно. Иордан голын баруун эрэгт еврейн суурин барих ажлыг зогсоохыг уриалж байна гэж ноён Саркоз хэлжээ. Николя Саркозигийн Израильд хийж байгаа айлчлал нь 3 хоног үргэлжилэх болно. Даваа гаригийн өглөө Францын ерөнхийлөгч Израилийн төрийн тэргүүн Шимон Перес, ерөнхий сайд Эхуд Ольмерт нартай уулзаж хэлэлцээр хийжээ. Дараа нь Израилийн парламентын танхимд үг хэлжээ. Айлчлалынхаа хөтөлбөрийн хүрээнд тэр Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббастай уулзсан байна. Израиль улс тусгаар тогтносоны 60 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Францын ерөнхийлөгч энэ улсад айлчлал хийж байгаа юм.

Лид4. Саудын Арабын Жидди хотод газрын тосны асуудлаар олон улсын хурал болж байна. Энэ хуралд дэлхийн 30 гаруй орны төлөөлөгчид оролцож байгаа юм.
Үнийн өсөлтийг хязгаарлан, тогтоон барихийн тулд энэ оны сүүл хүртэл газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхэд бэлэн байна гэж Саудын Арабын газрын тосны аж үйлдвэрийн сайд мэдэгджээ. Гэхдээ олборлотын хэмжээгээ хэдэн хувиар нэмэгдүүлэх гэж байгагаа Саудын Арабын сайд дэлгэрэнгүй танилцуулаагүй байна. Сүүлийн нэг жилд газрын тосны үнэ хоёр дахин өсөж, нэг баррель нь бараг 140 доллар болоод байгаа юм. Саудын Арабын Жидда хотод болж байгаа энэхүү олон улсын хэмжээний чуулга уулзалтын эцэст газрын тосны үнэ ханшыг тогтвортой байлгах тухай санамж бичигт гарын үсэг зурж магадгүй гэж Би Би Си ийн сурвалжлагч уламжилж байна. Жиддигийн чуулганд очихоосоо өмнө Британий ерөнхий сайд Гордон Браун газрын тосны хараат байдлаас гарахын тулд сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүчийг илүү ашиглах хэрэгтэй гэж онцлон тэмдэглэжээ. Газрын тосны үнийн өсөлтийг жирийн иргэд шууд мэдэрч байгаа нь хамгийн эмзэг асуудал гэж Британий ерөнхий сайд цохон тэмдэглэж байна. Харин АНУ ын эрчим хүчний сайд Сэмуэль Бодман газрын тосны олборлолт хангалтгүй байгаа нь үнэ өсөх шалтгаан болсон гэж үзэж байна. Харин Саудын Араб, ОПЕК ийн гишүүн орнууд дэлхийн түүхий эдийн зах зээл дээр үнийн хиймэл хөөрөгдөл болж байна гэдэг байр суурьтай байгаа юм. Энэ оны таван сард Саудын Араб улс газрын тосны олборлолтоо өдөрт 300 баррелиар нэмэгдүүлсэн юм. Харин ирэх 7 сараас олборлолтоо өдөрт 200 баррелиар нэмэгдүүлж болзошгүй гэж ажиглагчид таамаглажээ. Манай гариг дээр өдөр 80 сая баррель газрын тос олборлодог байна.
ТОВЧ
Иракийн Бакуба хотын захиргааны байрны гадаа амиа золислогч дэлбэрэлт үйлдсэн байна. Энэ алан хядах ажиллаагааны үеэр 10 хүн амь насаа алдаж, 35 хүн шархаджээ.

ОХУ ын Красноярск хотын хүүхдийн “Нарлаг” зусланд амарч байсан 54
хүүхэд гэдэсний халдварт өвчин тусаж эмнэлэгт хүргэгдсэн байна. Халдварт өвючин гарсан шалтгааныг нь тогтоохоор шинжилгээ хийж байгаа юм. Хүүхдийн зуслангийн захиргааны ажилтнуудад хавтаст хэрэг үүсгэсэн байна.

ОХУ ын Яблоко намын хурлаар тус намын дарга Григорий Явлинский албан тушаалаасаа огцорч байгаагаа зарласан байна. Намын даргийн албан тушаалд тэр дахин нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ хэлээд Сергей Митрохиныг намын даргаар сонгохыг уриалжээ.

Британийн зочид буудлын томоохон сүлжээгээр үйлчлүүлэгчид ор дэрний даавуугыхаа үнэрийг сонгож авч болдог болжээ. Зочид буудалд байрлах үед далай тэнгисийн үнэр, шинэхэн өвсний үнэр, алимтай боовны үнэр, шоколадны үнэр гээд олон үнэрийг санал болгодог бөгөөд энэ үнэр нь долоо хоногийн турш гардаггүй гэнэ. Ийм үйлчилгээг Ньюкастл, Эдинбург, Бирмингем, Ноттингем болон мөн Хитроугийн нисэх буудлын шинэ терминалын зочид буудлууд үзүүлж байгаа гэнэ.


Лид5. Дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байгаа АНУ ын элчин сайдын яам үндэсний аюулгүй байдлын стандартад нийцэхгүй нөхцөлд ажиллаж байна гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Хилийн чанад дахь элчин сайдын яамныхаа аюулгүй байдлыг хангахад АНУ ирэх таван жилд 8 тэрбум долларыг зарцуулах гэж байна.
Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангахын тулд томоохон авто замаас хол газар байрлуулах, хаалга, цонхонд нэмэлт бэхэлгээ хийх, зарим нэг хотод байгаа элчин сайдын яамыг хотын төвийн дүүргээс гаргаж, хотын захад байрлуулах ажлыг зохион байгуулах юм байна. Одоогоос 10 жилийн өмнө Кени, Танзани дахь АНУ ын элчин сайдын яаманд халдлага болж 231 хүн амь насаа алдаж байсаны 12 нь Америкийн иргэн байсан юм. Үүнээс хойш АНУ хилийн чанад дахь элчин сайдын яамныхаа авжлгүй байдалд анхаарал тавих болжээ. Өнөөг хүртэл элчин сайдын яамны авулгүй байдлыг хангахад АНУ ын төсвөөс 4 тэрыум доллар зарцуулжээ. Гэсэн хэдий ч энэ жилд Боливи, Чад, Серби дэхь АНУ ын ЭСЯ халдлагад өртсөн юм. Ирак дахь АНУ ын элчин сайдын яамны барилга байгууламж руу үе үе пуужин харвадаг байна.
Лид6. 6 сарын 27 нд Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үе шат болох гэж байна. Гэвч тус улсын сөрөг хүчний тэргүүн Морган Цвангираи заявил сонгуулийн 2 р үе шатанд оролцохоос татгалзаж байна.
Сөрөг хүчний тэргүүн өнгөрсөн ням гаригт хэвлэлийн бага хурал зарлан улс төрийн амьдралд үүсээд байгаа өнөөгийн нөхцөлд байдлаас болж сонгууль шудрага, ардчилсан болж чадахгүй гэж мэдэгдсэн байна. Учир н Зимбабве улсад ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдүгээр үе болсоноос хойш сөрөг хүчний намын 70 гаруй нэр нөлөө бүхий зүтгэлтэн бусдын гарт амь насаа алджээ. Улс төрийн асуудал нь хувь хүний ёс суртахууны асуудалтай зөрчилдөж байна гэж Цвангираи онцлон тэмдэглэжээ. Зимбабвегийн өнөөгийн төрийн тэргүүн нь ерөнхийлөгчийн сонгуулийн 2 р үед ямар ч үнээр хамаагүй ялах бодолтой байгаагаа илэрхийлээд бурхан л намайг энэ албан тушаалаас салгах болно гэж мэдэгдэж байгаа юм. Зимбабве улсын сөрөг хүчин болоод байгаа Ардчилсан өөрчлөлтийн төлөө намын тэргүүн үүсээд байгаа хямралд НҮБ ийг оролцохыг хүсэж байна.
Лид7.Израиль улсад сэргээгдэх эрчим хүчийг идэвхитэй ашиглаж байна. Том талбайд нэг метрийн зайтай экологийн цэвэр нарны эрчим хүчийг ашиглахад тусладаг, гэрэл ойлгодог нөлөөтэй хэд хэдэн толь байрлуулсан байна.
Хурц гэрэл толинд тусахад цацраг нь цамхаг дээр байрлах тусгай уурын зууханд ойж очдог гэнэ. Тэнд ус буцалгаж, уурыг нь шугам хоолойгоор дамжуулж цахилгаан эрчим хүч боловсруулан гаргадаг. Жилийн 33О хоногт нартай цэлмэг байдаг Израйльд иймэрхүү цахилгаан станц маш ирээдүйтэй гэж эрдэмтэд үзэж байгаа гэнэ. Энэ төсөлд хүч хөрөнгө нилээд зарцуулагдах төлөвтэй байгаа юм байна. Орон нутгийн цахилгаан станц нь одоо жуулчдын үзэж хардаг түүх дурсгалт газар болоод байгаа гэнэ.

Лид8. Дүрдэг цайны уут 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. Цай чанадаг хэцүү үйл явцыг нилээд хөнгөвчилсөн энэ агуу нээлтийг санамсаргүй бодож олжээ. Нью Йоркийн нэгэн худалдаачин худалдан авагчдаа өөртөө татахын тулд амтлуулах үүднээс торгонд боосон жижиг жижиг цай тарааж өгчээ.Гэтэл илгээмжийг авсан олон хүн цайг шууд буцалсан усанд хийгээд ууж байснаас дүрдэг цайны уут бий болжээ. Нэгэн үе йим уутыг торгоор хийдэг байснаа дараа нь самбайгаар одоо халуун усанд дэвтдэггүй цаасаар хийдэг болсон байна.

Энэ өдөр
930 оны энэ өдөр Исланд улсын парламент байгуулагджээ.
1860 оны энэ өдөр АНУ д нууц тусгай алба байгуулагджээ. Энэ байгуулага эхэндээ хуурамч мөнгөн дэвсгэрт хийж байгаа хүмүүстэй тэмцэх зорилготой байжээ. 1901 ноос АНУ ын ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах үүрэг авсан байна.
Одоогоос 140 жилийн өмнө буюу 1868 оны энэ өдөр АНУ ын Висконсон мужийн оршин суугч Кристофер Лэтем ШОУЛЗ өөрийн зохион бүтээсэн бичгийн машинд патент авсан байна.
1995 оны энэ өдөр Уолт Диснейн бүрэн хэмжээний «Покахонтас» хүүхэлдэйн киноны нээлт болжээ.

No comments: