2008-08-04

Дэлхийн мэдээ 2008 08 04 Даваа гараг

Лид.Энэтхэгийн Химачал Прадэш хэмээх нэгэн газарт байпаг нэгэн сүмийн ойролцоо осол болжээ.
Энэ нухангын үеэр 140 хүн нас барж 50 гаруй хүн гэмтэж эмнэлэгт хүргэгджээ. Хохирогчдын ихэнхи нь хүүхэд эмэгтэйчүүд байсан байна.Энэтхэгийн Химачал Прадэш хэмээх газарт Шраван Навра трас нэртэй жил бүр 9 хоног үргэлжилдэг баяраа тэмдэглэхээр олон мянган хүмүүс цугласан байжээ. Билсапур дүүрэгт байрлах Нажнадэв сүмээс 160 км –н зайд энэхүү ослын шалтгааныг тодруулахаар мэрэгжлтнүүд ажиллаж байгаа м байна. Мөн энэ үеэр Мянга мянган Хинди шашны мөргөлчид тэрхүү сүмийн оргил руу авирч байжээ. Энэ аюулын үеэр хүмүүс хоргодог байранд байсан ч хүүхдүүд эцэг эхээсээ төөрчээ.Хоргодог байран дотрох агаар амьсгалхад үнэхээр хэцүү байжээ. Шархадсан хүмүүсийн хамаатнууд тэднийг ойр хавийн эмнэлгээс энд тэндгүй хайцгааж байна. Ийм нуранги энэтхэгт 2008 онд л гэхэд 3 дахь удаагаа болж байна.


Лид2. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн харъяа Вена хот дахь Сейберсдорф лаборатороос радио идэвхит плутоноос цацраг идэвхит бодис алдагдсан байна. Энэ тухай өнгөрсөн ням гаригт олон нийтэд тодорхой болсон байна.
Орон нутгийн цагаар шөнийн 2 цаг 30 минутад плутон хадгалж байсан савны даралт нэмэгдсэн байна. Дараа нь цацраг идэвхит бодис алдагджээ. Цацраг идэвхит бодис алдагдах үед лабораторт хүн байгаагүй тул хэн ч хордоогүй байна. Лабораторт ямар нэгэн зүйл хэвийн биш байна гэсэн дохиолол ажилласаны дараа мэргэжилтнүүд түгшүүр зарлаж хөл хорио тогтоосон байна. мөн Лабораторийн эргэн тойронд агаарын найрлагаас нь дээж авч шинжилгээ хийжээ. Австрийн хүрээлэн байгаа орчины сайдын хэлснээр цацраг идэвхит бодисоор хордсон тохиолдол бүртгэгдээгүй байна. Ажиглагчидийн хэлснээр 1970 оны үед баригдсан энэ лаботорийн үйл ажиллагаа орчин үеийн шаардлага хангахгүй болсоны шинж тэмдэг гэж дүгнэж байна. 2007 онд олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг лабораторийн тоног төхөөрөмжиийг шинэчлэхийг шаардаж байжээ. Лабораторийн төхөөрөмжийг нь шинэчлэхэд 27,2 сая евро шаардлагатай юм байна.

Лид3. Венесуэль батлан хамгаалах салбарынхаа хүчин чадлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж чадсан байна. Венесуэль улс ОХУ аас худалдан авсан СУ 30 МК загварын байлдааны сөнөөгч онгоцыг хүлээн авсан байна.
Агаарын нисэх хүчинд шинээр онгоц авсан үйл явдалыг Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес тайлбарлажээ. Агаарын нисэх хүчнийхэн одоо бидэнд 24 ширхэг шинэ сөнөөгч СУ 30 онгоцтой болсон тухай илтгэсэн. Одоо манай нисэгчид шинэ онгоцтойгоо танилцаж байгаа. Сөнөөгч онгоц манай пуужинг тээвэрлэх боломжтой Венесуэль улс урт гартай боллоо гэж хэлж болно хэмээн Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавес хэлсэн байна. Сөнөөгч онгоу шинээр авсанаар Венесуэль улс түрэмгий бодлого явуулахгүй. Харин гадаадын дайсануудаас, тэр дундаа АНУ аас хамгаалахад зориулагдах болно гэж хэлсэн байна

Лид4. Өнөөдөр өглөө Абхазын Цхинвали хотоос дүрвэгчидийг нүүлгэн шижлүүлэх ажиллагаа эхлүүлсэн байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр 2500 гаруй дүрвэгчийг Хойд Осет руу илгээж байна.
Өнөөдөр Абхазын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан болжээ. Хуралдаанын үеэр Абхазын ерөнхийлөгч Сергей Багапш Гүржтэй энхийн гэрээ байгуулах яриа хэлэлцээр дахин хийхгүй гэж мэдэгдсэн байна. Дэлхийн аль ч улс орноор хүлээн зөвшөөрөгдөөгүй байгаа Абхазын удирдагчид 8 сарын 15 нд Германы Берлин хотод болох НҮБ ын санаачлагаар болох хуралдорцохоос татгалзаж байна. Өмнөд Осетод манай ахан дүүсийг хороож байхад бид яриа хэлэлцээр хийж байх нь утгагүй гэж цохон тэмдэглэсэн байна. Цхинвали хотод байдал тогтвортой болсон хойно л Гүржийн талаар яриа хэлэлцээрээ үргэлжүүлэх болно гэж Сергей Багапш онцлон тэмдэглэжээ. 8 сарын 2 ний өдрөөс хойш энэ бүс нутагт байдал хүндэрсэн юм. Гүржийн талаас Абхазын Цхинвали хот руу гал нээжээ.

Лид5. Балканы дайн үеэр цэргийн гэмт хэрэг хийж гэм зэмгүй 8000 хүнийг буудан хороох тушаал өгч байсан Радован Каражич байцаалт өгөхдөө АНУ ын эрх баригчидтай хийсэн тохиролцооны тухай сэжиг таамаг үргэлжилж байна.
Хэрвээ Каражич улс төрийн үйл ажиллагаа явуулахаас татгалзах юм бол түүнийг мөрдөн байцаахгүй гэдэг амлалтыг АНУ ын засгийн газрын Балкан дахь төлөөлөгч Каражичид өгч байжээ. Үүнийг Каражичийн удирдлага доор ажиллаж байсан Сербийн гадаад хэргийн сайд асан Алеска Буха нотлож байна. Алеска Бучын хэлснээр тэр 1996 онд АНУ ын Балкан дахь төлөөлөгч Ричард Холбрук Каражичийг улс төрийн тавцанг бүр мөсөн орхихийг хүсээд оүлон улсын шүүхэд яллагдахаас аварч чадна гэж амлаж байжээ. АНУ ын Балкан дахь төлөөлөгчтэй Каражич тохиролцоо хийх үеэр Югославын эск ерөнхийлөгч Слободан Милошевич байжээ. Бүтэн арван цаг үргэлжилсэн хэлэлцээрийн үеэр Холбрук Каражичийг ор сураггүй алга болж, хэн ч мэдэхгүй газар амьдрах олон арван хувилбарыг санал болгож байжээ. Гэвч одоо АНУ ын засгийн газар ийм гэрээ тохиролцоог Каражичтай хийж байгаагүй гэж мэдэгдэж байгаа юм..

Лид6. АНУ ын “Шонхор” нэртэй пуужинг хөөргөжээ. Гэвч Спейс Икс компаний үйлдвэрлэсэн энэ пуужин шаардлагатай өндөрт гарч чадаагүй байна.
Тодорхой бус шалтгаанаар пуужингийн хоёр дахь хэсэг нь эх биенээсээ салаагүй байна. Шонхор гэдэг энэ пуужинг сансарт хөөргөж дэлхийн тойрог замд оруулах гэсэн 3 дахь бүтэлгүй оролдлого нь энэ юм.
Анх удаа 2006 оны 3р сард бүхээгтээ АНУ ын Батлан хамгаалах Яамны хиймэл дагуултай тус пуужинг хөөргөсөн боловч нислэгийн эхний минутанд сүйрсэн байна. Нэг жилийн дараа мөн хөөргөж сансарт хүрсэн боловч 5 минутын дараа пуужинтай холбоо тасарч байжээ. Дотороо гурван хиймэл дагуултай пуужин далайн усанд унажээ. Пуужинг АНУ ын батлан хамгаалах яам, сансар судлалын НАСА агентлаг хамтран зохион байгуулсан юм. Шонхор пуужинг хийхэд 7 сая доллар зарцуулжээ.

Лид7.Урьд шөнө оросын нэрт зохиолч , Нобелийн утга зохиолын шагналт Александр Исаевич Солженицын 9О насандаа таалал төгссөн тухай Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
9О насандаа таалал төгссөн Оросын нэрт зохиолч Александр Солженицын нас барсан шалтгааныг түүний зүрхний хурц дутагдал байсан ба москвагийн цагаар 23 цаг 45 минутанд амьсгал хураасан гэж түүний хүү Степаны хэлснээсиш татан Итар Тасс агентлаг мөн мэдээлжээ. Нэрт зохиолчийг таалал төгссөнтэй холбогдуулан Оросын ерөнхийлөгч Дмитрий Медведев зохиолчийн гэргий хүүхдүүдэд эмгэнэл илэрхийлсэн байна. Александр Исаевич Солженицын 1918 оны 12р сарын 11 нд Кисловодск хотод төрсөн бөгөөд 1941 онд Ростовын Их сургуулийн физик математикийн салбарт суралцан төгсчээ. Суралцаж байхдаа Москвагийн түүх, гүн ухаан , утга зохиолын дээд сургуульд мөн зэрэгцэн сурч байжээ. Эх орны дайны үед зөвлөлт засаг, тухайлбал Сталиныг шүүмжилснийхээ төлөө баривчлагдан 8 жил шахам шоронд хоригдож байсан байна. Сүүлд нь 1974 онд Сталины үеийн нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт бүхий зөвлөлт засгийн тогтолцоог дүрслэн өгүүлсэн “ Архипелаг ГУЛАГ” номынхоо эхний ботийг Францад хэвлүүлсний төлөө улс эх орноосоо урвасан хэргээр зөвлөлтийн иргэн байх эрхийг нь ЗХУ ын Коммунист Намын Төв Хорооны шийдвэрээр хасч шийтгэж байсан байна. Солженицын хэсэг хугацаагаар гэр бүлийн хамт Швейцарийн Цюрих хотод дараа нь АНУ ын Вермонт мужид амьдарч хориотой романаа үргэлжлүүлэн бичсээр байжээ. ЗХУ д өөрчлөн байгуулалт эхэлснээр түүний Архипелаг ГУЛАГ романых нь зарим хэсгийг нийтэлж , 1990 оны 8р сард зөвлөлийн иргэн байх эрхийг нь буцаан олгожээ.

Лид8. Яахоогийн хувьцаа эзэмшигчид удирдлагуудаа солихыг хүсэхгүй байна.
Яахоогийн захирлуудын зөвлөлийн тэргүүлэгч Рой Босток , мөн ерөнхий захирал Жерри Янг хоёр албан тушаалаа хашсан хэвээр байгаа тухай Эй Эф Пи агентлаг мэдээлсэн байна. Өнгөрсөн баасан гаригт болсон жил тутмын хувьцаа эзэмшигчдийн хурал дээр Янгийн төлөө 85,4 хувь нь санал өгсөн бол Бостокийг 79,5 хувь нь дэмжсэн байна. Хурал дээр хэлэлцсэн нэр дэвшигч 7 хүн захирлуудын зөвлөлд алба хаших хэвээр үлдээд байгаа гэнэ. Бүх нэр дэвшигч 78 хувиас багагүй санал аваад байгаа юм байна. Хувь нийлүүлэгчдийн хэсгийн төлөөлөгч бөгөөд Яахоо компанийн бараг 5 хувийг хянадаг Карл Икан 2008 оны 5р сарын дундуур хувьцаа эзэмшигчдийн жил тутмын хурал дээр Микрософт компанид худалдах тухай хэлэлцээрийг эсэргүүцсэн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнийг солино гэж сүрдүүлсэн байна. Гэлээ ч гэсэн 7р сарын сүүлээр Яахоогийн удирдлага Икантай эвээ олж түүнийг захирлуудын зөвлөлд орохыг зөвшөөрч, Икан ч одоогийн удирдлагуудын эсрэг хэл ам хийхгүй гэдгээ мэдэгджээ. Хувьцаа эзэмшигчдийн хурал зарласны дараа Яахоогийн хувьцаа америкийн бирж дээр 19 доллар болтлоо унажээ. Уг нь Яахоогийн нэг хувьцааг 33 доллараар худалдаж авъя гэж Майкрософт компани санал болгосныг хэтэрхий доогуур үнэлсэн гэж үзэж байсан билээ.

Лид9. Британийн засгийн газар 221 мянган фунтээр шоронгийн хоригдлуудад видео тоглоом худалдан авч өгсөн байна.
Британийн шоронгийн удирдах газар шоронгийн хоригдлуудад зориулж Плей стейшн, Икс бокс , Нинтендо зэрэг тоглуулагч болон видео тоглоомууд авахад 221 726 фунт захцуулсан тухай Де Майл оф Сандей сонинд мэдээлсэн байна. Их британийн Хууль зүйн сайд Жек Строгийн тушаалын дагуу явуулсан шалгалтын үр дүнд 83600 хоригдлуудын мэдэлд 12948 видеотоглуулагч байгаа тоо баримт гарчээ. Эдгээрийн ихэнхийг шоронд хоригдож байгаа хүмүүс өөрийнхөө мөнгөөр авсан байгаа хэдий ч 1ОО гаас 3ОО фунтийн үнэтэй 1715 тоглуулагчийн үнийг улсаас төлсөн байна. 2007 онд засан хүмүүжүүлэх газруудад 1О мянган фунтийн үнэтэй 8О видеотоглуулагч засгийн газраас авч өгсөн тухай тус сонин урьд нь мэдээлж байжээ. Гэвч 2008 оны 10 р сараас эхлэн британийн шоронгуудад Гранд Дефт ауто 4 , Манхүнт зэрэг тоглоомуудыг насны хязгаартай тоглохыг хориглохоор болж байгаа юм байна. Түүнээс гадна биеэ үлгэр жишээ авч яваа болон амиа хорлохыг завдаж байсан хүмүүст л энэ тоглоомыг тоглохыг зөвшөөрөх гэнэ.

No comments: