2008-08-02

Дэлхийн мэдээ 2008-08-02 Бямба гараг

Лид1. 2005 оны 7 сарын 7 нд Лондон хотын нийтийн тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан хүмүүст ял оноох шүүх хурал амжилтгүй болж дуусжээ. Бүтэн 3 долоо хоног хуралдсан шүүгчид эцсийн шийдвэр гаргаж чадаагүй байна.
Алан хядах ажиллагаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа 25 настай Вахида Али, 28 настай Садира Салема, 32 настай Мохаммед Шакил нар Лондон хотод амиа золиосож халдлага хийсэн хүмүүсийг таньдаг байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч тэдэнтэй хамтран ажилласан гэдгээ няцааж байгаа юм. Лондон хотын шүүх ирэх 9 сард дахин энэ хэргийг судлах гэж байна. Үзэгч танд сануулахад 2005 оны 7 сарын 7 нд Лондон хотын тээврийн хэрэгсэлд алан хядах ажиллагаа гарч 52 хүн амь насаа алдаж 100 гаруй хүн шархдаж, бэртэл гэмтэл авсан юм. Алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн энэ гурван хүн 2004 оны 12 сарын 16, 17 нд Лондонд өөрийгөө дэлбэлсэн Хасиб Хусейнтэй хамт Лидс хотоос Лондонд ирсэн нь нотлогдсон юм. Тэд Лондон хотын байгалийн музей, Лондоны нүд гэгдэг алсыг харагчидид сууж, Лондон хотод байдаг далай тэнгисийн амьтадыг байрлуулсан аквариумыг үзэж сонирхож байжээ. Тэд ингэж явахдаа хаана алан хядах ажиллагаа хийж болох вэ гэдэгээ судлаж байсан гэж шүүгчид үзэж байгаа юм. Харин тэд хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүс Лондон хотоор зугаалсан гэж тайлбарлаж байгаа юм. Энэ гурван хүн Пакистанд байдаг лалын газар нутгийг хамгаалах уриатай алан хядагчдийн цэргийн хуаранд бэлтгэл хийж байсан тухай мэдээлэлийг тусгай албаныхан олжээ. Алан хядах ажиллагааг зохион байгуулахад оролцсон эсэхийг нь шүүх байгуулага тогтоож чадаагүй тул ийнхүү мухардмал байдалд ороод байна.
Лид2. Автомашиний томоохон үйлдвэрийн нэг General Motors компани энэ оны 2 р улиралд 15,5 тэрбум долларын алдагдал хүлээжээ. Тус компани 6 сарын сүүлээр гэнэт халагдсан 19 мянган ажилчин албан хаагчиддаа нийт 3,3 тэрбум долларийн нөхөн олговор өгчээ.
Зах зээл дээр машины үнэ буурсан тул өмнө нь лизингээр зарсан машинаас олох орлого багассан байна. Женерал моторс компаний санхүүгийн хүнд нөхцөл байдлыг даамжруулсан өөр нэг хүн зүйл бол Хойд америкийн эдийн засгийн хямралаас болж машины худалдаа 20 хувь багассантай явдал юм. Одоогоос яг нэг жилийн өмнө Женерал Моторс компани 891 сая долларын ашигтай ажиллаж байжээ. Санхүүгийн хямралаас болж 6 сарын 15 аас хойш бүтэцийн өөрчлөлт хийж орон тооны цомхотголд 19 мянган хүнийг хамруулж, хувьцааны зарим хэсгийг зарж өр ширээ барагдуулжээ. Америкийн зах зээл дээр алдагдал хүлээсэн цорын ганц компани нь Женерал Моторс биш юм.

Лид3. Гаага дахь олон улсын шүүхэд шилжин ирсэн Радован Каражич шүүх бүрэлдэхүүнд хандан захидал илгээсэн байна. Намайг шүүх ажиллагаа шудрага болж чадахгүй гэж Заражич захиандаа онцлон тэмдэглээд, өөрийгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэлийнхэний золиос болсон гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
1996 онд Балкан дахь АНУ ын бүрэн эрхэт төлөөлөгч Ричард Холбрук хэрвээ та улс төрийн үйл ажиллагаанаас татгалзах юм бол таныг мөрдөн шалгахгүй гэж АНУ ын засгийн газрын нэрийн өмнөөс надад амлаж, халдашгүй дархан байдалтай байлгах тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээг олон улсын шүүх зөрчиж байна гэж Каражич захиандаа бичжээ. Гэвч АНУ ын албаны хүмүүс ийм гэрээ хэлцэл хийж байгаагүй гэж мэдэгдээд байна. Олон улсын шүүх түүнийг 11 зүйл ангиар буруутгаж ял тулгаад байгаа билээ. Каражич бүр 1996 онд хууль сахиулах байгуулагад сайн дураараа очих гэж байсан ч амь насаа алдах вий гэж болгоомжилсондоо зүсээ өөрчилж өдийг хүртэл нуугдаж байсан гэж хэлж байсан юм. Белград хотынхон Каражичийг дэмжигчид, эсэргүүцэгчид гэсэн хоёр бүлэгт хуваагдаад байгаа бөгөөд тэдний аль алин нь Гаага дахь шүүх ажиллагааг анхааралтай ажиглаж байна. 30 хоногийн дотор Каражич өөрийнх нь эсрэг үүсгэсэн хавтаст хэрэгтэй танилцаад буруутай гэдэгээ хүлээн зөвшөөрч байгаа эсэхээ мэдэгдэх юм.

Лид4. 7 сарын 7 нд Афганистан дахь Энэтхэгийн элчин сайдын яамны гадаа болсон дэлбэрэлтийг Пакистаны тусгай албаныхан зохион байгуулсан гэж Нью Йорк ТАЙМС сонин бичжээ. Харин үүнийг Пакистаны эрх баригчид эрс няцааж үндэслэлгүй мэдээлэл байна гэж мэдэгдэж байна.
Нью Йорк ТАЙМС сонинд бичсэнээр бол Пакистаны тусгай албан афганистан дахь Талибан хөдөлгөөнийхөнтэй хамтарч ажиллаж байсан гэдэг дүгнэлтийг АНУ ын тусгай албаныхан хийсэн байна. Манай тусгай албаны нэр хүндийг унагаах гэсэн явуургүй оролдлогийг АНУ ын Нью Таймс сонин хийлээ гэж Пакистаны гадаад хэргийн яам мэдээлжээ. 7 сарын 7 нд Афганистаны нийслэл Кабулд үйл ажиллагаа явуулдаг БНЭУ ын ЭСЯ ний гадаа дэлбэрэлт болох үеэр 60 гаруй хүн хохирсон юм.

Лид5.Олимпийн наадам эхлэхэд 6 хоног үлдээд байна. Хятадын Бээжин хотод олимпийн наадмын нээлтийн ёслол болно. Харин бусад хотуудад нь спортын уралдаан тэмцээн болно. БНХАУ ын нийслэл Бээжинг Тяньжин хотыг холбосон хурдан галт тэрэг ашиглалтанд оржээ.
Тяньжин хотод олимпийн хэд хэдэн төрлийн тэмцээн уралдаан болох юм. Бээжинг Тяньжинтай холбосон хурдны галт тэрэг цагт 350 км цаг хурдалж 120 км замыг 30 минут туулах хүчин чадалтай юм. Үүнээс өмнө хятадын хурдан галт тэрэгний хурдны дээд хязгаар нь 250 км цаг байсан юм. Шинэ галт тэргийг герман технологор хийсэн бөгөөд Германы Siemens, хойд хятадын галт тэрэгний зүтгүүр, хөдлөх бүрэлдэхүүний үйлдвэр хамтран зохион бүтээсэн байна. Ийнхүү хятадын төмөр замыг шинэчлэх төлөвлөгөөний нэг хэсэг амжилттай хэрэгжиж байна. Хурдны галт тэрэг маш тохилог,аюуогүзй байдлыг бүрэн хангаж чаджээ.

Лид6.Олон Улсын Олимпийн хороо Бээжин дэхь агаарын бохирдол болон интернэтийн асуудал, сэргээшийн талаар хяналт шалгалт хийхээр Олимп болохоос долоо хоногын өмнө ирлээ.
Ирэх долоо хоногын баасан гаригт нээлтээ хийх олимпийн наадмыг бүрхсэн олон маргаантай асуудал байгаа билээ. Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рог ирээд Хятад улсад маш их шуугиан тариад байгаа интернэт зарим сайтыг хааж байгаа асуудлыг хөндсөн байна. Агаарын бохирдол олимпийн наадмыг зохион байгуулагчдийн том асуудал байсан бөгөөд Хятадын мэргэжилтнүүд бохирдол ихтэй байгаа агаараа цэвэршүүлэхийн төлөө ажиллаж зохих үр дүнд хүрсэн байна. Хятад улсйн нийслэл Бээжин хот олимпийн наадам болохоос хэдхэн хоногын өмнө ид шидийн гэмээр цэвэр цэнгэг агаартай болжээ. 2004 онд л гэхэд Хятад улс агаарын бохирдлоороо дэлхийд 13р байранд байдаг байсан. Бээжин хотын агаарын бохирдлыг арилгахын төлөө авто машины зорчих зарчмыг өөрчилж их хэмжээний агаарын бохирдол үүсгэдэг үйлдвэр болон барилгын ажлыг зогсоосон нь үнэхээр үр өгөөжөө өгчээ. Харин 2012 онд Олимпийн наадам болох Лондонд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор агаарын бохирдол 10 түвшинтэй байна гэжээ.

Лид7.Германы мэс засалын эмч нар дэлхийн түүхэнд цөөн удаа л хийгдэж байсан мэс засалын үеийн гэрэл зургийг хэвлэлийнхэнд үзүүлжээ.
Урьд өмнө нь хүний гарын алга, сарвууны хэсгийг шилжүүлэн залгах мэс засал хийгдэж байсан юм. Харин Германы эмч нар тохойны хэсгээр нь гар залгах мэс засалыг дэлхийн анагаах ухааны түүхэнд анх удаа хийсэн байна.
Бүтэн 16 цаг үргэжилсэн мэс заслыг 30 гаруй эмч нарын бүрэлдэхүүнтэй нүсэр баг хийсэн байна. Мюнхен хотын эмнэлэгийнхэн энэ мэс заслыг хийхийн тулд 5 жил бэлтгэжээ. Гар залгуулсан 54 настай хүний нэрийг эмч нар хэвлэлийхэнд зарлахаас татгалзсан байна. Түүнд зам тээврийн осолоор нас барсан 19 настай залуугийн хоёр гарыг залгасан байна. Мэс заслын дараа эмчлүүлэгч нөхөн сэргээгдэх эмчилгээнд хамрагдах юм байна.

Лид8. Өчигдөр Канад улс, Гринланд арал, Төв Ази, Сибирийн бүс нутагт нар бүтэн хиртсэн билээ. Нар хиртэх үзэгдэлийг дэлхийн олон орны телевизээр шууд дамжуулан үзүүлсэн юм.
Оросын Новосибиркс хотоос нар хиртэлтийг хамгийн сайн ажиглах боломжтой газар байсан юм. Новосибиркс хотод гадаадын олон жуулчид хүрэлцэн иржээ. Хотын энд тэндгүй нар хиртэлтийг ажиглахад зориулсан тусгай нүдний шилийг зарж байжээ. Хотын хамгийн өндөрлөг гэсэн газар олон зуун хүн тусгай дуран авиа байрлуулжээ. Эрдэмтэдний тооцоолсоны дагуу гэгээн цагаан өдөр Новосибирскийн тэнгэр харанхуйлж нар эхэндээ хагас саран хэлбэртэй болсоноо аажимаар бүтэн хиртжээ. Нарны бүтэн хиртэлт дараагийн удаа Төв Азиийн бүс нутагт 2061 оны 8 сарын 24 нд болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.

Лид9. Манай гаригийн хамгийн тарган хүн Мексик улсад амьдардаг байна. Мануэль Урибез гэдэг энэ залуу 560 кг жинтэй. Дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Геннесийн номонд түүнийг манай гаригийн хамгийн тарган хүн гэж бүртгэсэн юм. Тэгвэл энэ эр дахин өөр нэгэн үзүүлэлтээр Геннесийн номонд дахин нэрээ мөнхлөх гэж байна.
Тэр цөхрөлтгүй хичээж зүтгэсний үр дүнд өөрийн жингээ хасаж чаджээ. Нэг жилийн дотор тэр 185 кг аар турсан байна. Жингээ хасахдаа хоолны дэглэм барьж Библийн сургаалийг уншиж байсан маань надад сэтгэлийн тэнхээ хайрлаж, урам зориг өгч байсан гэж аврага эр ярьж байна. Эмч нарын хяналтанд байж өөх, нүүрстөрөгч, уураг гээд хүнсэндээ агуулагдаж байгаа бодисны найрлагад онцгой анхаардаг байна. Гэхдээ тэр жингээ хасаж чадсан ч орноосоо бие даан өндийж чаддаггүй байна. Жингээ хасаж чадсаны дараа тэр одоо миний амьдрал утга учиртай сайхан санагдаж байна. Зөв хооллолт сайн эм болдог юм байна гэж хэлсэн байна. Тэр өдөрт таван удаа тогтмол цагт хооллож жимс, ногоо зонхилсон зоог барьдаг. Гэхдээ өөрийн дуртай тахианы махнаас татгалздаггүй байна. Би хүүгээрээ бахархаж байна гэж энэ залуугийн ээж нь хэлсэн бол түүний шинэ найз бүсгүй Клаудиа үргэлж сэтгэлийн дэм өгдөг байна. Манай гаригийн хамгийн том, үлэмж биетэний эрүүл мэндийн байдалд Мексикийн эмч Роберто Рамбуг хяналт тавьж судлаж байгаа юм. Манай гариг дээр илүүдэл жинтэй 450 сая хүн аж төрж байна. Тэс засал хийлгэхгүй, дуртай хоолноосоо татгалзахгүйгээр, бас элдэв төрлийн эм тан уухгүйгээрзөвхөн зөв хооллож чадах юм бол ямар ч хүн илүүдэл жингээсээ салж чадна гэж эрдэмтэд нотлож байна.

No comments: