2008-08-16

Дэлхийн мэдээ 2008 08 16 Бямба гараг

Лид1. Хаант засаглалаас бүрэн татгалзаж бүгд найрамдах засаглалтай болсон Балба улсын засгийн газар байгуулагджээ. Балбын ерөнхий сайдаар маоист намын тэргүүн Прачанда томилогдсон байна.
Өнгөрсөн баасан гаригт Балбын парламентын гишүүдийн олонхи нь Прачандаг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилохыг дэмжсэн байна. Парламентын танхимийн 577 гишүүний 464 нь маоист намын даргийн төлөө саналаа өгсөн байна. Балба улс нь газар нутгийнхээ хэмжээгээр дэлхийд 94 р бичигддэг. 27 сая 676 мянган хүн амтай. Балбын шинэ засгийн газар байгуулагдсанаар сүүлийн 10 жил үргэлжилсэн улс төрийн хямрал дуусгавар болж байна.

Лид2. АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райс өчигдөр орой Тбилиси хотод Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй уулзаж хэлэлцээр хийжээ. Франц улсын боловсруулсан ОХУ тай энхийн гэрээ байгуулах төлөвлөгөөг Гүржийн төрийн тэргүүн дэмжиж байгаагаа илэрхийлэн гарын үсэг зурсан байна.
8 сарын 13 нд Францын ерөнхийлөгч Николя Саркози Оросын ерөнхийлөгчтэй уулзах үедээ боловсруулсан 6 зүйл заалт бүхий төслийг Гүрж улс анхааралтай судлах болно гэж Саакашвили өмнө нь мэдэгдэж байсан юм. Гүржийн төрийн тэргүүн, АНУ ын төрийн нарий бичгийн дарга нар уулзаж хэлэлцээрийн дараа хэвлэлийн бага хурал хийнэ гэж сэтгүүлчдэд зар тараажээ. Гэвч тэдний хэвлэлийн бага хурал товлосон цагаасаа хойшлогдож хэвлэлийнхэнийг нэлээн чилээлгэжээ. Франц улсын боловсруулсан хямралыг энхийн замаар шийдэх төсөлд “Өмнөд Осет, Абхазын статусыг олон улсын түвшинд хэлэлцэх болно” гэсэнс заалтыг Гүржийн талын хүсэлтээр “Өмнөд Осет, Абхазын бүс нутагт аюулгүй байдал, тогтвортой байдлыг хангах үүднээс олон улсын хэмжээнд хэлэлцээр хийнэ” гэж засварлажээ. Ийнхүү энэ баримт бичгийг гаргахад талууд харилцан буулт хийсэн гэсэн үг юм. Энэ бичиг баримтад Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай нэг ч үг өгүүлбэр байхгүй. Бас салан тусгаарлахыг хүсэж байгаа Абхаз, Өмнөд Осетийн тусгаар тогтнолын тухай ч огт дурсаагүй байгаа юм. Өмнөд Осет, Абхазын оришн суугчидад өөрсдийнхөө статусыг шийдэх боломж олгох хэрэгтэй. ОХУ оршин суугчдийн саналыг хүлээн зөвшөөрнө гэж мэдэгдсэн бол ОХУ ын гадаад хэргийн сайд Сергей Лавров Гүржийн газар нутгийн бүрэн бүтэн байдлын тухай яриаг ор тас мартах хэрэгтэй гэж эрс ширүүн мэдэгдэл хийжээ. Гүржийн ерөнхийлөгч Саакашвили АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Кондализа Райстай хамтарсан хэвлэлийн хурал хийлгэхдээ ГҮрж улс гадны түрэмгийлэлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэж мэдэгдээд бид зөвхөн гал зогсоох гэрээ байгуулах гэж байна. Энэ гэрээгээр бүх хямралыг шийдэж чадахгүй гэж нэмж хэлжээ. Гүрж улс гал зогсоох баримт бичигт гарын үсэг зурсаны дараа ОХУ Гүржийн нутгаас цэргүүдээ эргүүлэн татна гэж Кремлийн ордоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.
Лид3. Пакистаны ерөнхийлөгч Первез Мушараф сайн дураараа албан тушаалаасаа огцорч магадгүй байна гэж Их Британий олон нийтийн Би Би Си телевиз мэдээлсэн юм. Тэгвэл энэ мэдээллийг Пакистаны ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч нь няцааж байна.
Пакистаны парламент ерөнхийлөгч Первез Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа юм. Ерөнхийлөгчийн хувь заяаг парламентын хуралдаанаар хэлэлцэхээс өмнө Мушараф өөрөө саналаараа огцорно гэдэг цуурхал Пакистанд дэгджээ. Мушараф өөрийн аюулгүй байдлаа бодолцож сайн дураараа огцорно гэж Пакистаны хэд хэдэн сонин мэдээлсэн юм. Пакистаны парламентын олонхи болсон нам 8 сарын 18 нд Мушарафт итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх гэж байна. Өнгөрсөн 12 р сард амь насаа алдсан Беназир Бхуттогийн тэргүүлдэг байсан Ардын нам, экс ерөнхий сайд Наваз Шарифийн намыг засгийн эрх барьж байхад нь 1999 онд генерал Первез Мушараф төрийн эргэлт хийж засгийн эрхийг гартаа авч байсан билээ. 2008 оны 2 р сард сард Пакистанд парламентын сонгууль болж төрийн эргэлтийн үед засгийн эрхийг алдсан улс төрийн намууд ялалт байгуулсан юм.

Лид4. Газрын тос олборлогч нийлүүлэгч орнуудын байгуулага ОПЕК 2008 онд олборлох газрын тосны хэмжээ тооцоолж байсанааас буурч магадгүй байна гэж мэдээлжээ. Учир нь дэлхийн эдийн засгийн өсөлт буурсан тул газрын тосны эрэлт багасаж олборлолт дагаж буурахаас өөр аргагүй болно гэж ОПЕК ийн төлөөлөгч үзэж байна.

Энэ жил ОПЕК газрын тосны олборлолтоо одоо байгаагаас 86,9 сая баррелиар нэмэгдлүүлэх юм байна. Ирэх 2009 онд газрын тосны нөөц баялаг ихтэй орнууд олборлолтын хэмжээгээ нэг зууны гурван хувиар л нэмж чадна гэж ОПЕК тооцоолж байна. 2009 онд манай олборлогчы компаниуд өдөрт 87,8 сая баррель газрын тос олборлох юм байна. Тэгвэл Олон улсын эрчим хүчний байгуулагын тооцоогоор бол ирэх жил манай гаригийн хүн ам өдөрт 87,8 сая баррель газрын тос хэрэглэх юм байна. Сүлийн нэг жилд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ хоёр дахин нэмэгджээ. Өнгөрсөн 5 р сард нэг баррель газрын тос 142 долларын үнэ хүрч байсан. Харин сүүлийн үед газрын тосны үнэ эргээд буурч байна. Одоо баррель газрын тосны үнэ 115 доллар байна.

Лид5. Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэний агаарын тээврийн компани АНУ ын Иргэний агаарын тээврийн компантай эвсэл болж ажиллах гэж байна. Ингэснээр агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг хоёр компани тасалбарын үнэ, чиглэл, нислэгийн хуваарийг хооронд нь уялда холбоотой зохицуулах боломж нээгдэж байна.
Иргэний агаарын тээврийн компаниудын энэ эвсэлд Испаний Iberia компани нэгдэж байгаа юм. Үзэгч танд сануулахад Испани иргэний агаарын тээврийн компани Бритиш Эйрвэйс компанитай нэгдэх гэж байгаа билээ. Сүүлийн жилүүдэд онгоцны түлш, шатахууны үнэ тасралтгүй өсөж байгаа тул агаарын тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд зардалаа багасгахын тулд янз бүрийн арга зам эрэлхийлж байгаа. АНУ ын хуулиар гадаадын иргэн, аж ахуйн нэгж АНУ ын агаарын тээврийн компаний эзэмшигч нь байхыг хориглодог. Американ Эйрвэйс Их Британий Бритиш Эйрвэйс тэй эвсэл болж ажиллах нь хуулинд харшлахгүй гэдгийг АНУ ын эрх баригчдад нотлох ёстой болж байна. АНУ, Их Британи, Испаний иргэний агаарын тээврийн компаниуд эвсэл болсоноор Хойд Америк, Европын холбооны орнуудад үйлчилгээ эрхлэхдээ нягт хамтран ажиллах юм. Агаарын тээврийн компаниуд эвсэл болж хамтран ажиллах гэж байгааг дэмжиж байгаа нэг хэсэг хүмүүс байхад эсэргүүцэгчид ч гарч ирж байна. Тухайлбал Бритиш Эйрвэйс компаний гол өрсөлдөгч британий Виржин Атлантик компани эсрэг байр суурьтай байгаа юм.

No comments: