2006-12-07


Монгол Улсын ерөнхийлөгч Намбарын Энхбаяр даваа гарагт ОХУ-д хийх айлчлалаа эхэллээ.
2006 оны 11 сарын 4-ээс 10 өдрүүдэд Монгол Улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хөтөлбөрийн дагуу Энхбаяр оросын зарим бүс нутгийн аж байдалтай танилцахын зэрэгцээ 11 сарын 8 өдөр Москвад ОХУ-ын төрийн удирдагчидтай дээд хэмжээний яриа хэлэлцээр хийнэ. Москва дахь Монгол Улсын Элчин Сайдын яам Оросын РИА-НОВОСТИ олон улсын мэдээллийн агентлагт мэдээлснээр Монголын ерөнхийлөгчийн айлчлал Улан-Удэ хотоос эхэлнэ. Түүнчлэн Новосибирск, Элиста хотод зочлох юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч Буриадын өөртөө засах орны тэргүүн Леонид Потапов, Новосибирск мужын амбан захирагч Виктор Толоконский, ОХУ-ын ерөнхийлөгчийн Сибирь дэх бүрэн эрхэт төлөөлөгч Анатолий Квашнин, Халимагийн өөртөө засах орны тэргүүн Кирсан Илюмжиновтой уулзахаар төлөвлөжээ. Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр 11 сарын 7 өдөр Москва хотод ирнэ. Москвад байх хугацаандаа Оросын төрийн өндөрлөгүүдээс гадна Москва хотын дарга Юрий Лужковтой уулзаж, Оросын Төрийн Албаны Академид очих юм байна. Монгол Улсын ерөнхийлөгч ОХУ-д айлчлал хийх үедээ хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн баримт бичгийг үзэглэнэ. Эдгээр баримт бичгүүдийн ихэнхи нь худалдаа-эдийн засаг, эрүүл мэнд, соёлын салбарын асуудлуудыг хөндсөн байх ажээ.
РИА НОВОСТИ агентлаг. Москва хот 2006 оны 12 сарын 04
Орчуулсан MEDENEWS

No comments: