2006-12-04

Цай уух уу? Кофе уух уу?


Одоогоос 300 жилийн өмнө Хатан хаан 1-р Елизаветын үед аж төрж байсан далайндээрэмчин Уолтер Райли Америкаас цай тамхи анх авч ирсэн гэдэг домог Их Британтид байдаг юм. Гэвч үнэн хэрэг дээрээ далайн дээрэмчин Уолтер Райли никотиныг анх Их Британид авч ирж байсан хүн юм. Харин цайг худалдаачин Томас Гарвей хамгийн анх Хятадаас Их Британид авч ирсэн юм. Худалдаачин Томас Гарвей өөрийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд цайны газар ажиллуулжээ. 1658 онд Англичууд Фрранцын Наполеон хааны цэргүүдтэй тулалдаж байх үед цай хамгийн шилдэг ундаа болж байв. Тухайн үед кофег зөвхөн английн дундаж давхрааныхан уудаг байсан бол цайг нийгмийн бүх давхрааны хүмүүс уух болжээ. Үүнй дараа англи маягаар цай уух заншил гарчээ. Энэ нь өдрийн хоёрдугаар хагаст цай уухдаа янз бүрийн амттан, жигнэмэг идэх болжээ. Английн 7-р Герцог Бедфорд “англи маягаар цай уух” заншилыг анх дэлгэрүүлсэн хүн юм. Нийгмийн дээд зиндааны хүмүүсийн ялгарах онцлог нь англи маягын цай уух үзэгдэл болж байв. 18-р зууны Английн ажилчин ангийнхан өдрийн хоолны дараа цай уух цаг гаргахад зориулан завсарлага авах болжээ. Гэвч үйлдвэрийн эзэд үүнийг эсэргүүцэж хориглох хүртэл арга хэмжээ авч байлаа. 20-р зууны дундуур Английн ерөнхий сайдууд ард түмэнд ойрхон байгаагаа илэрхийлэхийн тулд телевизийн камерын өмнө гартаа аяга цайтай байхыг эрхэмлэдэг байв. Цайнаас өндөр орлого олж байсан нь Цейлон болон Энэтхэгт өөрийн байр сууриа бэхжүүлэх гол түлхэц нь болсон гэж Их Британий түүхчид үздэг байна. Цайтай холбоотой бас нэгэн түүхэнд тэмэдэглэгдэн үлдсэн үйл явдал АНУ-ын Бостон хотод болсон юм. Их Британий эх баригчид “Ист-Инд” компаний тээвэрлэж ирсэн цайнд маш өндөр татвар ноогдуулсан нь америкчуудын дургүйцлийг хүргэв. 1773 оны 12 сард Бостон хотын иргэд “Ист-Инд” компаний усан онгоц руу дайран орж хайрцагтай цайнуудыг нь далайн ус ус рүү шиджээ. Америкийн эх орончид цай уухаас татгалзаж, кофег сонгох болов. Ингэж кофе Америкчуудын “үндэсний” гэж хэлж болохоор ундаа нь болжээ. 2001 онд Их Британи улсад явуулсан судалгааны дүнгээс харвал ихэнхи Британичууд кофе уухыг эрхэмлэдэг гэж хариулсан байна. Түүхийн хуудас сөхөх юм бол 1650 онд Оксфордын их сургуульд хамгийн анхны кафе нээгдэж байжээ. 18-р зууны эхэн үед Лондон хотод 2000 гаруй кафе ажиллаж байсан гэдэг. Нэг үе Англичууд кофег хамгийн тааламжгүй үнэртэй ундаа гэж нэрлэж уухаас татгалзаж байв. Дараа нь байдал өөрчлөгдөв. “Кофе-эспрессо” Лондон хотод хийж эхэлсэн гэнэ шүү. PUB-д суухад мөнгө нь хүрэлцэхгүй байсан оюутан залуус шинэ төрлийн кофег дуртайяа уух болжээ. Мэдээж тэд нэг дор хоёр аягаас илүү кофе уудаггүй байв. Гэлээ ч кафе-бар олширч байлаа. Яваандаа англичуудын олонхи нь эспрессо ч гэлтгүй өөр төрлийн кофег уух дуртай болчихсон байв. 1732 онд Иоганн Себастьян Бах “Кофены газар” гэдэг нэртэй дуулал зохиож байв. За тэгээд кофе уух уу? Цай уух уу? Та шийдээгүй л байна уу?

4 comments:

Chandmani said...

Minii medseneer bol UK-ees tsai ni anx udaa US-d orj irsen. End esregeer ni bichsen um shig. Tsainy tatvaraas u'ussen Amerikchuudyn nileen xu'chtei temtssel ni ter yed xuvisgal garaxad chuxal no'loo u'zuulsen bo'good odoogyn Boston Tea Partyn u'uzel bolson gedeg.

MEDE NEWS said...

US-chuud anh UK-aas tsai avdag baisan ni unen. UK ni amerikiin hudaldan avch baigaa tsainii tatvariig het ondor nemegduulsen tul amerikchuud eserguutsel ilerhiilehdee Boston hotod tsai teeverlej irsen usan ongots ruu dairsan yum. Ted hairtsagtai tsaig dalain us ruu hayaj baisan gedeg.

MEDE NEWS said...

Tsainii tuhai medeelliig UK-iin BBC-ees avsan. Orchuulagiin aldaa gargasan yum boilov uu?

Anonymous said...

Предстовляю вам в пользование сайт интим знакомст В данный момент самое просматриваемое эро-видео Фигуристая брюнетка в чулках Без рекламы, без тормозов, без смс! Ведь в себе держать сексуальную энергию не вкоем случае нельзя. Даже если вы живете не одни (одна) это хороший повод узнать что то новое и попробовать самим. А если вы одна (одни) в этом случае вашей фонтазии нет предела!
От Интим знакомства www.SEEXi.NET