2006-12-04

Дани улсын авто замын цагдаа нар


Дани улсын авто замын цагдаа нар хурд хэтрүүлэх нь аюултай гэдгийг жолооч нарт анхааруулахдаа бүсэлхий хүртлээ нүцгэлсэн эмэгтэйчүүдийг ашиглаж эхэлжээ. Авто замын дагуу байрлуулсан дэлгэцээр нүцгэн бүсгүйчүүд гартаа 50 км/цаг гэсэн замын тэмдэг барьж гардаг байна. Дани улсад 50 км/цагийн хурдтайгаар явахыг л зөвшөөрдөг юм байна. Дани улсын замын цагдаагийн газрын статистикаар авто замын ослоор нас барагсадын 25 хувь нь хурд хэтрүүлснээс болсон юм байна. Нүцгэн эмэгтэйчүүдийн оролцсон видео сурталчилгаа нь залуу жолооч нарын анхаарлыг татна гэж найдаж байна. Энэ сурталчилгаанд шаргал үстэй бүсгүйчүүдийг сонгож тоглуулжээ. Учир нь Дани эрчүүдэд шаргал үстэй бүсгйчүүд их таалагддаг юм байна. Шинэ сурталчилгаа үр дүнгээ өгч байгаа гэнэ. Санал асуулгад оролцсон жолооч нарын 50 хувь нь дүрэм зөрчих нь амь насанд аюултай гэдгийг энэ сурталчилгаа надад үргэлж сануулдаг гэж хэлжээ. Цаашид эмэгтэй жолооч нарт зориулан нүцгэн эрчүүдийг ийм төрлийн сурталчилгаанд тоглуулах болно гэж Данийн цагдаагийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

No comments: