2006-12-06

Орос улс Евроазийг холбосон цагаачидын дамжих бааз уу?

ОХУ-ын цагаачлалын албаны тэргүүн Константин Ромодановский энэ асуултад хариулт өгч байна. ОХУ-д жилд 23 сая хүн ирдэг байна. Тэдний 80 хувь нь ТУХН-ийн орнуудаас ирдэг байна. Түүнчлэн ТУХН гишүүн бус Азийн орнуудаас Хятад, Монгол, Турк улсын иргэд ОХУ-ыг хамгийн их зорьдог юм байна. Тэдний хувьд ОХУ нь Европ руу гарах дамжин өнгөрүүлэх гол дамжлага бааз нь болж байгаа юм. Гэж Төрийн ДУМ-д болсон дугуй ширээний уулзалтын үеэр ноён Костантин Ромодановский онцлон тэмдэглэжээ. ОХУ-д байгаа гадаадын иргэд хууль бусаар цагаачлах нь түгээмэл байна. 2003 онд Оросын хууль дүрмийг зөрчсөн 40600 гадаадын иргэн бүртгэгдсэн бол 2005 онд энэ үзүүлэлт өсөж 1,5 сая болсон байна. Хууль бус цагаачидын тоогооор Москва хот тэргүүлж байна. Түүний араас Приморийн хязгаар, Краснодар, Хабаровскын хязгаар, Амур, Иркутск муж орж байна. Ирэх оноос эхлээд ОХУ-ын хууль сахиулагчид гадны цагаачидын эсрэг хатуу тэмцэх юм байна. Тэдний ихэнхи нь зах дээр худалдаа, наймаа, зоогын газар зөөгч, бармен шөнийн цэнгээний газар хамгаалагч, томоохон сүлжээ дэлгүүрийн ачигчын ажил эрхэлдэг байна. 2007 оны 1 сарын 15 өдрөөё эхлэн гадаадын иргэд ОХУ-д худалдаа наймаа эрхлэхийг хориглосон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм. Хууль цагаачид татвар төлдөггүй бөгөөд ингэснээрээ “сүүдрийн” эдийн засгийг хөгжүүлдэг юм. Түүнээс гадна тэд эрүүл ахуйн хувьд харшилсан нөхцөл байдалд амьдардаг. Гадаадын цагаачидын дундаас ДОХ-ын халдвар илрэх нь уугуул иргэдээс 15 дахин их байдаг гэж Москвагийн эрүүл мэндийн байгуулагын ажилтнууд мэдээлж байна. Хууль бус цагаачидын үйлдсэн гэмт хэрэг 10 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол 1,6 хувь нэмэгджээ.
РИА НОВОСТИ 2006-12-04

No comments: