2006-12-07

Монголын ерөнхийлөгчийг Халимагчууд хүлээж байна

12 сарын 6-7 өдрүүдэд Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр дагалдан яваа төлөөлөгчидийн хамт ОХУ-ын Халимагийн өөртөө засах оронд албан айлчлал хийнэ. Халимагын ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас 11 сарын 28 өдөр тараасан мэдэгдэлд дурьдсанаар Элиста хотод ноён Энхбаяр Халимагийн өндөр албан тушаалын төрийн албан хаагчидтай уулзах юм байна. Түүнчлэн энэ үеэр Халимагийн Их Сургуулийн багш нартай айлчлалын багт орж яваа төлөөлөгчид уулзаж боловсрол, сочлын салбарт хамтран ажиллах боломжын талаар ярилцах юм байна. Түүнчлэн Халимагчуудын төлөөлөгчид Монгол Улсын ерөнхийлөгч, түүнийг дагалдан яваа албаны хүмүүст бараалхах юм байна. Монголын ерөнхий сайдын орлогч М.Энхсайхан, Монголын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Т. Билэгт, Монгол Улсын гадаад хэргийн сайд Н. Энхболд, Улаанбаатар хотын дарга Ц. Батбаяр нар төрийн тэргүүнээ дагаж Элиста хотод ирэх юм байна.

Служба новостей "Европа Плюс ЭЛИСТА"
Орчуулсан MEDENEWS

No comments: