2006-12-08

МОСКВА МОНГОЛЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА.

Н. Энхбаярын айлчлал эхлэхээс өмнө Монгол Улсаас ОХУ-д суугаа элчин сайд Л. Хангай МОНЦАМЭ агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгчээ. Уг ярилцлагыг
Оросын “Завинфо” интернэт сонин монголын “МОНЦАМЭ” агентлагаас авч нийтэлсэн байна.
Элчин сайд Л. Хангай: Монгол Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны чухал асуудлуудаар санал солилцоно. Түүнчлэн бүс нутгийн болон олон улсын зарим нэг асуудлуудаар байр сууриа илэрхийлэх болно.

Монгол Оросын дээд хэмжээний уулзалтын үеэр ямар асуудалд анхаарлаа хандуулах вэ?
-Хоёр орны ерөнхийлөгч хамтын ажилагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудалд гол анхаарлаа хандуулах болно. Хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхижүүлэхэд энэ удаагийн айлчлал чиглэгдэж байна. Түүнчлэн боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт, техникийн салбарыг хөгжүүлэх асуудлыг ярилцана. Түүнчлэн хоёр орны иргэд харилцан зорчих журмыг хөнгөвчилөх талаар анхаарлаа хандуулна.Манай хоёр орны харилцаа 1993 онд байгуулсан Найрамдалд харилцааны тухай гэрээ, 2000 оны УЛААНБААТАРЫН ТУНХАГЛАЛ хэмээх хоёр баримт бичигт тусгагдсан чиглэлийн дагуу хөгжиж байна. 2006 онд Москва хотын дарга Юрий Лужков, ОХУ-ын гадаад хэргийн сайд С.В. Лавров, ОХУ-ын Ерөнхий Сайд М. Е. Фрадков нар Монгол улсад айлчилсан нь янз бүрийн түвшинд яриа хэлэлцээр үргэлжилж байгаагийн илрэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд дараах бичиг баримт, гэрээнд гарын үсэг зурна.
-Монгол ОХУ хоорондын хилийн дэглэмийн тухай гэрээ
-2006-2010 онуудад худалдаа эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөр
-Соёлын хамтын ажиллагааны хөтөлбөр
-Үндэсний Аюулгүй Байдлын салбарт хамтран ажиллах төлөвлөгөө түүнчлэн ОХУ-ын Онц Байдлын Яам, Монголын Онцгой Байдлын газар хоорондын харилцааг идэвхижүүлэх тухай протокол
Үүнээс гадна Монгол Улс, ОХУ-ын хооронд Эрүүгийн болон Иргэний хуулийг харилцан хүлээн зөвшөөрөх нот бичгийг солилцоно. Ингэснээр уг гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
ZABINFO 2006 оны 12 сарын 01 өдөр
Орчуулсан MEDENEWS 2006 оны 12 сарын 07 өдөр

No comments: