2006-12-04

Сонгуулийн сураг


Францын дотоод хэргийн сайд Николя Саркози дараа жилийн 4-р сард болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна гэж мэдэгджээ. Олон нийтийн дунд явуулсан санал асуулгын үрд дүнг харвал Саркозигийн нэр хүнд маш өндөр байгаа юм. Хэрэв Саркози сонгуульд нэрээ дэвшүүлэх юм бол түүний гол өрсөлдөгч нь Францын Социалист намаас нэр дэвших Сеголен Руаяль байх бололтой. “Ардын хөдөлгөөний холбоо” нэртэй барууны чиг баримжаатай нам Саркозиг дэмжих шийдвэр гаргажээ. Өнөөгийн ерөнхийлөгч Жак Ширак “Ардын хөдөлгөөний холбоо” намаас нэр дэвшиж, сонгуульд ялалт байгуулсан юм. Жак Ширак гурав дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. Би Францыг өөрчлөх эрч хүчтэйгээ мэдэрч байна гэж Саркози орон нутгийн хэвлэлийнхэнд ярьсан байна. Социалист намаас нэр дэвших Руаль Францын түүхийн шинэ хуудсыг нээхэд бэлэн байна гэж мэдэгдээд Франц оронд өөртөө итгэх итгэх, хүндлэлийг бий болгож чадна гэж онцлон тэмдэглэжээ. Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Саркози, Руаль нар ард түмэнд “өөдрөг үзэл бодол” амлаж байна гэж BBC-ийн сэтгүүлч Клайв Майри мэдээлж байна. Европын холбооны үндсэн хуулийн асуудлаар явагдсан бүх нийтийн санал асуулга өнөөгийн Францын эрх баригчидын хүссэн үр дүнг үзүүлээгүй юм. Түүнчлэн Францад эдийн засгийн өсөлт зогсож, ажилгүйдэл өндөр түвшинд хүрээд байгаа юм. Саркози, Руаяль хоёулаа тавь настай. Үүнээс өмнөх бүх Францын ерөнхийлөгчид дэлхийн 2-р дайнаас өмнө төрсөн хүмүүс байлаа. Харин одоо л Дэлхийн 2-р дайны дараа төрсөн хүмүүс Францын ерөнхийлөгчийн суудалд суух гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Францид 4 сарын 22 өдөр явагдана. Сонгуулийн сурталчилгааны ажил 4 сарын 9 –нд эхэлнэ. 2007 оны 5 сарын дундуур өнөөгийн ерөнхийлөгч Жак Ширакын хоёр дахь 5 жилийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм.
BBC NEWS

No comments: