2006-12-06

ТЭД БИДНИЙ ТУХАЙ


БУРИАДЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДОНД МОНГОЛ БУРИАДЫН БИЗНЕСМЕНҮҮДИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО.

Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаяр ОХУ-д хийх айчлалаа Буриадын Улаан-Үд хотоос эхэлжээ. Монголын ерөнхийлөгчийг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчидийг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүлж байгаа юм. Монгол улс, Улаан-Үд хотын бизнесийн төлөөлөгчидийн уулзалт Улаан-Үд хотын үйлдвэр аж ахуйн нэгж дээр болжээ. Уулзалтыг үеэр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн тэнхимийн ерөнхий нарийн бичгийн дарга Э. Тэгшжаргал ОХУ-д хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын айлчлал нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд хувь нэмэрээ оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Монголын экпортлож байгаа барaанд төмөр замын өртөг, гаалийн өндөр татвараас болоод хүндрэл учирч байна. Монгол улсын экспортлодог арь шир, ноос ноолууран бүтээгдэхүүн нь гаалийн татвар өндөр ноогдуулдаг барааны төрөлд хамаардаг гэж онцлон тэмдэглэжээ. Гадаад худалдааны баланс нь одоо Монгол улсад ашиггүй байгаа юм. Оросоос худалдан авдаг барааны хэмжээ нь Оросод худалддаг бараанаас хэд дахин их байна. Оросоос импортоор авч байгаа бараа бүтээгдэхүүний зонхилох хэсэг нь шатахуун байна. Эрчим хүчний шатах туслах бараанаас гадна Орос улс барилгын материал монголд нийлүүлэх боломжтой. Одоо монголд авто зам тавих ажил хүчээ авч байна. Яг ийм үед Оросын Улаан Үд хотын “Улан-ҮдэСтальМост” компанийг бизнесменүүд сонирож байгаа нь ойлгомжтой. Монголын хүнсний салбарт Улаан-Үдийн “Титан” компани олон жилийн турш амжилттай ажиллаж Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн шагналыг хүртсэн юм. Улаан-Үд хотод Монголын бизнесменүүд ажиллах үеэр гоймонгийн “Макбур” компанитай худалдааны гэрээ байгуулагджээ. “Макбур” компани нь Монголд гоймон нийлүүлж байсан бөгөөд тээрмийн цех нээснээр Монгол руу гурил нийлүүлэх болжээ. Монголын ерөнхийлөгч Н. Энхбаярын айлчлалын хүрээнд энэ компанид зочлох болсон нь тохиолдолын хэрэг биш юм байна. Монголын зочид саатсан бас нэг үйлдвэр нь Улаан-Үд хотынг нисэх үйлдвэр байлаа. Сүүлийн хэдэн жилийн турш тус үйлдвэрээс нисдэг тэрэгний сэлбэгийг Монголын Иргэний агаарын тээврийн компаниуд худалдан авдаг байжээ. Монголын Онцгой Байдлын газар МИ-171 загварын нисдэг тэрэг худалдан авах болжээ. Тун саяхан Монгол Улс Оросын согтууруулах ундааг хилээр нэвтрүүлэхийг хориглосон юм. Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Тэнхимийн ерөнхий нарийн бичгийн даргын үгээр бол энэ нь Хятадаас гаралтай спиртээр хийсэн согтууруулах ундаанд хамаатай ажээ. Энэ арга хэмжээг гадаадын тэр тусмаа Оросын үйлдвэрлэгчидийг зах зээлээс шахах гэсэн оролдлого гэж үзэх хэрэггүй хэмээн тэрээр нэмж тайлбарлажээ. Э. Тэгшжаргал
- Монголын ерөнхийлөгч, манай олон нийтийн байгуулагууд Монголд согтууруулах ундааны борлуулалтад хязгаар тогтоохыг хүсэж байгаа. Залуучууд чанар муутай согтууруулах ундаагаар бие махбодио хордуулахыг хүсэхгүй байна. Иймд бид согтууруулах ундаа үйлдвэрлэх, борлуулах лизенц олгохдоо хатуу хяналт тогтоодог.
ТОДРУУЛАГА: Энэ мэдээллийг Буриадын “Ариг Ус” телекомпани цацаж,
www.bol.ru сайтад 2006 оны 12 сарын 5 өдөр нийтэлсэн байна. MEDENEWS

No comments: