2006-12-08

МОНГОЛ УЛС ШАНХАЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛАГАД ЭЛСЭХ ҮҮ?

ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Н. Энхбаярын айлчлал үргэлжилж байна. Н. Энхбаяр дагалдан яваа төлөөлөгчидийн хамт 2006 оны 12 сарын 7 өдөр Москва хотод хүрэлцэн ирлээ. Маргааш буюу 12 сарын 7 өдөр Монгол Оросын төрийн өндөрлөгүүд уулзаж албан ёсны хэлэлцээр хийнэ. Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааны байгуулагад Монгол Улс нэгдэх эсэх асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгуулагад ажиглагчын статустай байгаа бөгөөд жинхэнэ гишүүнээр элсэх эсэх асуудлыг талууд ярилцах юм байна. Түүнчлэн хоёр орны эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтын асуудал яриа хэлэлцээрийн чухал сэдвийн нэг байх юм.
Итар-Тасс агентлаг. 2006-12-07 13 цаг 03 мин
Орчуулсан MEDENEWS

No comments: